Сайтын зорилго, зориулалт



ЗОРИЛГО

“Багшийн хөгжил” порталыг ерөнхий боловсролын сургуулийн багш нар харилцан мэдлэг, мэдээлэл туршлагаа солилцох, хамтран ажиллахыг дэмжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, СЦХ–ийг онлайнаар нээлттэй түгээх боломж бүхий бүрэн динамик байдлаар бүтээж хөгжүүлэх зорилготой болно.

“Багшийн хөгжил” порталыг хөгжүүлснээр МХТ-ийг сургалтад үр ашигтай нэвтрүүлж, ашиглах нэг нөхцөл бүрдэж, улмаар СЦХ–ийг бүрдүүлэх, үнэлэх, түгээх улсын хэмжээний нэгдсэн нээлттэй сан бүрдэнэ. Мөн багшийн хөгжлийг хангах, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох орчин бүрдэнэ.

ЗОРИУЛАЛТ

Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт явуулдаг бүх байгууллага, багш, суралцагч, эцэг эх, судлаач, сургалтын цахим хэрэглэгдэхүүн хөгжүүлэгч нарт зориулагдана.

Ерөнхий боловсролын сургалтад ашиглах СЦХ-ний нэгдсэн сан бүрдүүлэх, удирдах, багшийг ажлын байранд тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулагдсан веб програм хангамж юм.

Багш бүр хүссэн мэдээ мэдээллээ олж авах, бас өөрсдөө сургалтын цахим хэрэглэгдэхүүн, түүнтэй холбоотой цахим объектуудыг нээлттэй дамжуулах зориулалт бүхий портал байна.

Сургалтын материал хэрэглэгдэхүүн, арга зүйд хүүхэд бүрийг хөгжүүлэх арга технологийн шинэчлэл хийх, арга технологид суурилсан сургалтыг түгээн дэлгэрүүлж, ЕБС-ийн багш нарыг шинэ аргазүйд сургах, ЕБ-ын салбарын онцгой практик, ур чадвар, туршлагыг бий болгож, аргазүй технологи болгон түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэхэд порталын үйл ажиллагаа чиглэнэ.

Багшийн хөгжил веб портал нь Боловсролын Технологийн Хөгжлийн Үндсэний Сангийн системүүдийн бүрэлдэхүүн байдлаар байна.

БШУЯ. БСШТ