Биологийн хичээлээр бодлого бодуулж хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй
СУРГАЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТЭС
ӨЗБЛАС – ийн Биологийн багш АБТА, Тэргүүлэх зэрэгтэй, 26 дахь жилдээ багшилж байна.
1989 онд МУИС – ийн Биологийн ангийг хими- биологийн багш мэргэжлээр төгссөн.
tsetugi@yahoo.com
Манай улс боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж БШУЯ- аас хичээлийн технологийн олон төслүүдийг хэрэгжүүлсээр байна. Миний хувьд боловсролын шинэчлэлийн дагуу хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилт тавин бүтээлч сэтгэлгээний аргуудыг хичээлдээ хэрэглэхээс гадна олон жил ажиллаж буй туршлагадаа тулгуурлан өөрийн боловсруулан зохиосон тодорхой аргуудыг хэрэглэж байна. Хүүхдийн сурах, мэдлэг эзэмших үйл явцыг зохион байгуулахдаа болзолт рефлекс дээр тулгуурлан ой тогтоолт, сэтгэн бодох, асуудал дэвшүүлэх чадваруудыг хослуулан байнга хөгжүүлж байхаар хувилбартай дасгалууд, хүснэгтэн мэдээллийн арга, зурагтай дасгал ажиллуулах, сурагчдаар өөрсдөөр нь тест зохиолгох зэрэг олон аргуудыг боловсруулан хүүхдийг өөрсдөө хөгжихөд анхааран ажиллаж байна. Мөн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр анхаарч “Генетик – Молекул биологийн онол, бодлого, тест”- ийн номыг бичлээ. Энэ ном нь биологийн хичээлтэй холбоотой бүх төрлийн бодлогын онол, бодлого, тест гурвыг хамтад нь багтааж, урд өмнө тус тусдаа байдаг зүйлүүдийг нэгтгэснээрээ хэрэглэхэд хялбар болсон бөгөөд сурагчид бүх төрлийн бодлогуудыг бие даан бодох чадвартай болж , сурагчдыг хөгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй болсон юм.
Өмнөх үг
Сурагчдын молекул биологи, генетик, бодисын солилцоо сэдвүүдийн онолын мэдлэгийг бататгаж бодлого бодуулж хүүхэд бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд хэрэглэж буй өөрийн арга зүйг танилцуулж байна. 10, 11, 12 –р ангийн сурах бичигт биологийн бодлогууд маш цөөн байдаг бөгөөд багш нарт гарын авалга, арга зүй ховор байгаагаас бодлого бодуулж хүүхэд бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд хүндрэл гарч байгаа билээ. Энэ дутаглдаас гарахын тулд өөрийн олон жил ажиллаж буй туршлагадаа тулгуурлан биологийн хичээлийн 14 төрлийн сэдвүүдээр бодлого бодох арга зүйг боловсруулан хэрэглэж байна. Энэ арга зүй нь сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэж хөгжүүлэх орчин үеийн сургалтын арга зүйд нийцсэн болно. Энэ арга зүйг нийслэлийн 6, 21,33 – р сургуулийн хими- биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад болон Хөвсгөл, Завхан аймаг хот хөдөөгийн олон сургуулиудад амжилттай хэрэглэж байна. Иймээс энэхүү бодлого бодох арга зүйгээ бусад сургууль, багш нарт түгээж, хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор танилцуулж байна. Багш нар баяжуулан өөрсдийн хичээлдээ хэрэглэх боломжтой болсон юм. Бодлогуудыг бодох арга зүйг хүүхэд өөрөө мэдлэг бүтээх замаар олгож байна.
Энэ арга зүйг хэрэглэснээр сурагчид биологийн хичээлийн ямар ч сэдвүүдээр бүх төрлийн бодлогыг бие дааж бодох чадвартай болно.
Генетикийн бодлогыг бодоход анхаарах зүйл. 1.Менделийн хуулиуд, Морганы хам удамших хуулиудын ерөнхий зүй тогтлыг ашиглан бодлогуудыг тооцоолж бодно. 2. Моногибрид болон дигибрид эвцэлдүүлгээр Менделийн F1 нэг янз байх I хууль, F 2 – т шинж тэмдэг салах II хууль, генүүдийн чөлөөт сэлгэлтийн III хуулиудыг сайн ойлгосон байх 4 . Нэг ба хоёрдугаар үеийн удамд илрэх фенотип ба генотипийн харьцааг мэдэх. 5. Бүрэн давамгайллын үед II үе дэхь фенотипийн ялгаралыг 2n томъёогоор зөв тогтоох 6. Бүрэн бус давамгайллын фенотип, генотипийн харьцааг мэдэх. 7. Менделийн III хууль болох генүүдийн чөлөөт сэлгэлтийн хууль болон Морганы генүүдийн хам удамшлын тухай хуулиудын мөн чанар, ялгааг сайн мэдэх 8. Биеийн эс ба бэлгийн эсийн хромосомуудын бүрдлийг сайн ойлгож гаметыг зөв үүсгэх. 9. F1, F2, F3 – гэх мэт... Бодлогонд яг хэддүгээр үеийн удам үүсэхийг анхаарах. 10. Пиннетийн торыг моногибрид, дигибрид, сонжих эвцэлдүүлэгт зохиож сурах
11. Генетикийн нэр томъёог сайн ойлгож мэдсэн байх
2. Генетик ба молекул биологийн нэр томъёоны тайлбар:
Бодлого, дасгал ажиллахад дараах нэр томъёо, тэмдэглэгээг хэрэглэнэ.
1. Удамшлын молекул үндэс сэдвээр бодлого бодох нь:
Молекул генетикийн дараахь төрлийн бодлогууд байна.
Бодлого 1. ДНХ- ийн 300- н нуклейтид нь хэдэн амин хүчлийг кодлох вэ?
Бодолт: Нэг аминхүчилд- 3 нуклейтид байдаг зарчмын дагуу 300: 3 = 100 аминхүчил
Бодлого 2. ДНХ – ийн молекулд Гуанин 15 % -ийг эзэлдэг бол бусад сууриуд нь хэдэн хувийг эзлэх вэ? А - Т, Г- Ц байдаг ДНХ – ийн молекулын хамжаа чанрын зарчмаар Г- 15% бол Ц- 15% байна. Г,Ц = 30% байх бөгөөд бүгд 100% гэ ж үзвэл
100 – 30 = 70% нь А- Т хоёр байна. 70 : 2 = 35 А- 35% Т- 35% байна.
Бодлого 3. ДНХ- ийн молекулд 200 нуклейтид агуулагдах бөгөөд үүнээс 40 нуклейтид нь Аденин бол бусад нуклейтидийн тоог ол.
А- Т тэнцүү учраас Т= 40 А + Т = 80 200- 80= 120 120 : 2 = 60 Г- 60, Ц- 60 байна.
Бодлого 4. ДНХ- ийн харьцангуй молекул масс 51700. Үүний 20700 нь гуанины масс бол.
а. ДНХ-ийн гинж дэх нуклеотид тус бүрийн тоог ол.
б. ДНХ-ийн молекулын уртыг ол.
Бодолт:
а. 20700 Г + 20700 Ц =41400 Г-Ц б. 150 :2 =75 нэг гинжний нууклейтидийн тоо
51700-41400= 10300 А-T 75 х 0,34нм= 25,5нм урт
10300:2=5150 A-T
20700:345=60 Г- Ц 60
5175 :3 45= 15 A - T 15 нийт 150 –н нуклейтид байна.
Бодлого 5. ДНХ-ийн молекулийн нэг гинж дэх нулеотидын дараалал А-А-Г-Ц-Ц-Т-А-Г-Г бол:
а. мРНХ- ийн молекул дахь нуклеотидийн дарааллыг бич.
б. Полипептид дэх аминхүчлүүдийн дарааллыг тодорхойл.
в.Генийн уртыг бодож ол.
Бодолт: а. РНХ – ийн молекулд Тиминий оронд Урацил байна.
А- А- Г- Ц -Ц –Т –А –Г-Г
I I I I I I I I I
У- У- Ц- Г- Г- А- У- Ц - Ц
б. Генетикийн кодын хүснэгтээс харахад Лиз - про - сер гэсэн 3 аминхүчил байна.
в. Хоёр нуклейтидийн хоорондох зай 0,34 учраас нийт 9 нуклейтидийн урт
9х 0,34=3,06нм байна.
Бодлого 6.
400 амин хүчлээс тогтсон уургийн молекулыг тодорхойлогч ДНХ-ийн молекулын нуклеотидыг тодорхойл.
Бодолт: Нэг амин хүчлийг 3 нуклейтид кодлодог зарчмын дагуу
400 х3=1200 ДНХ нь хос гинжтэй тул 1200 х 2=2400 нийт нуклеотид байна.
Бодлого 7.
Нэгэн уургийн молекул масс нь 50000 бол хэдэн амин хүчлээс тогтох вэ?
Нэг амин хүчлийн Mr = 100 байдаг. Иймээс 5000: 100 = 50 – н аминхүчлээс тогтоно.
Бодлого 8. Катаболизмын солилцооны явцад 76 ГФА үүссэн бол хэдэн моль сүүний хүчил үүсэж , хэдэн моль глюкоз ба хүчилтөрөгч зарцуулагдсан бэ?
а. 1 моль Глюкозоос 38 ГФА үүсдэг бол 2 моль глюкозоос 76 ГФА үүснэ .
б.1 моль Глюкозоос 2 моль сүүний хүчил үүсдэг бол 2 М Глюкозоос 4М сүүний хүчил үүснэ.
в. Аэроб гликолизоор 2М С3 Н6 О3 исэлдэхэд 6М О2 зарцуулагдах бол 4М-д 12М О2
Молекул генетик сэдэвт бие сэдэвт бие дааж бодох бодлогууд
а. Молекул дахь нуклеотид тус бүрийн эзлэх хувь болон тоог бодож ол.
б. ДНХ-ийн гинжийн уртыг ол.
а. ДНХ-ийн нуклеотидыг тодорхойл.
б. Генийн уртыг ол.
а. Энэ попипептидын нууцалж байгаа ДНХ- ийн нуклеотидын тоог ол.
б. мРНХ-ийн байгууламжыг тодорхойл.
4. Уураг нийлэгжихэд 5810 амин хүчил оролцсон бол түүнийг тодорхойлдогч ген буюу ДНХ-ийн хос гинж хэдэн нуклеотидоос тогтох вэ? Генийн уртыг бодож ол.
5. Уургийн молекулын масс 90000 бол :
а. Энэ уураг хичнээн амин хүчлийн үлдэгдлээс тогтсон бэ?
б. ДНХ-ийн хос гинж хэдэн нуклеотидоос тогтсон бэ?
в. Уг уургийг тодорхойлогч генийн уртыг ол.
Удамшлын хуулиуд сэдвээр бодлого бодох
2. Моногибрид эвцэлдүүлэг буюу Менделийн I, II хууль
Мендель судалгаандаа шар үртэй вандуйг ногоон үртэй вандуйтай эрлийзжүүлэхэд бүгд шар өнгөтөй гарсан үүнийг F1 буюу 1-р үеийн эрлийз нэг янз байх тухай Менделийн I хууль гэнэ. Цаашид F1-ийг хооронд нь эвцэлдүүлэхэд F2- т 6022 шар, 2001 ногоон үр 3:1 харьцаатай гарсан. Эндээс үзэхэд F1 - д ногоон өнгө алга болоогүй бөгөөд F2- т дахин 3:1 харьцаагаар илэрч байна. Үүнийг шинж тэмдэг салах тухай Менделийн II хууль гэнэ.
Бодлого 1. Вандуйн үрийн шар өнгө давамгайлж удамшдаг бөгөөд гомозигот шар вандуйг ногоон вандуйтай эвцэлдүүлэхэд F1 удмуудын генотип ба фенотип нь ямар байхыг вэ?
Бодолт: А-шар өнгө нь доминант а- ногоон өнгө нь рециссив
Р- АА х аа Гамет- А а
F1→ Аа –генотиптэй Менделийн I хууль ёсоор фенотип нь бүгд шар гарна.
Бодлого 2. Туулайн биеийн саарал зүс нь хар зүсээ давамгайлан удамшдаг. Тэгвэл гетерозигот саарал зүстэй туулайг өөр хооронд нь эвцэлдүүлэхэд гарсан удмуудын 6 – нь саарал, 2- нь хар өнгөтэй гарчээ. Эцэг эхийн генотипыг ол.
Бодолт: А-саарал
а-хар
Р- саарал х саарал
F1-6 Саарал: 2 хар
F1 - д саарал, хар зүстэй туулай 1:3 харьцаатай байгаа нь эх, эцэг бие гетерозигот болохыг илэрхийлж байна. Үүнд:
Р- Аа х Аа
Гамет: А х а
F1 - АА : Аа : Аа : аа
Саарал Саарал Саарал Хар
Фенотип нь 3:1 харьцаагаар гарч байна.
Моногибрид сэдэвт бие даан бодох бодлогууд
3. Бүрэн бус давамгайлал- Кодоминант
Ноёлогч ген рециссив аллель генийхээ үйлчлэлийг бүрэн бус байдлаар давамгайлж завсрын шинж тэмдэг илрэх үзэгдлийг генийн бүрэн бус ноёлол буюу удамшлын дундаж илрэл гэх бөгөөдэнэ үед Менделийн I хуулийн дагуу бүгд удамшлын дундаж шинж тэмдгийг агуулсан бие гарна. F 2 – т фенотипын шинж тэмдэг 1 : 2 : 1 гэсэн харьцаагаар 3 янз болж салдаг.
А. F1 - нэгдүгээр үеийн эрлийз удмыг гомозигот доминант биетэй эвцэлдүүлэхэд гарах удмын 50% нь ноёлогч шинж тэмдэгтэй, 50% нь засварын шинж тэмдэгтэй удам гардаг.
Б. F1- 1 - р үеийн эрлийз удмыг рецессив биетэй эвцэлдүүлэхэд гарах биеүүдийн 50% нь рецессив, 50% нь засварын шинжтэй бие гаргана. Хэрэв 2 хос аллель генийн дигибрид эвцэлдүүлгийн үед нэгэн хос генд бүрэн бус ноёлох үзэгдэл илэрч байгаа бол F 2 – т эрлийз биеүүдийн шинж тэмдэг 9:3:3:1 биш харин 6:3:3:3:1 гэсэн харьцаатай байдаг ба хоёуланд нь бүрэн бус ноёлол байвал шинж тэмдгийн салалт 1 : 2 : 1 : 2 : 4 : 2 : 1 : 2 : 1 харьцаатай байна.
Бодлого 1.
Шөнийн чимэг улаан цэцэгтэй, цагаан цэцэгтэй ургамалыг хооронд нь эвцэлдүүлэхэд ягаан цэцэгтэй удам гардаг.
а. Улаан цэцэгтэй ургамалыг ягаан цэцэгтэй ургамалтай
б. Ягаан цэцэгтэй ургамалыг өөр хооронд нь солбилцуулан үржүүлэхэд гарсан нийт удмын 25% нь буюу 1250 улаан цэцэгтэй байсан бол эх ургамалтайгаа төсөөтэй хэд байх вэ?
Бодолт: Р- АА х аа
F1- Аа - бүгд ягаан
42 улаан .үстэй
202 улаан.үсгүй
209 ногоон.үсгүй
47 ногоон үсгүй навчтай ургамал байлаа. Эдгээр генүүдийн хоорондын зайг ол.
7. Генүүдийн харилцан үйлчлэл
Аллель бус генүүдийн харилцан үйлчлэлд орсноор шинэ шинж тэмдэг илэрч улмаар шинж тэмдэгийн задрах харьцаа Менделийн хуулиас өөрөөр гарна. Удамших зарим шинж тэмдэг олон генийн хянгалтын дор явагддаг.
II гэр бүлийн эм IV, эр нь I бүлгийн цустай.
10. Популяцийн генетик
Байгаль дээр амьд биеийн эволюцийг хөдөлгөгч гол хүч бол удамшил хувьсал, амьдралын төлөөний ттэмцэл ба байгалийн шалгарал юм.Үүнээс мутаци хувьсал нь эволюцийн материал болдог. Удамших хувьсал нь зүйлийн үндсэн нэгж болох популяуийн бодгалиудад явагддаг учраас популяци нь эволюцийн үндсэн нэгж юм. Популяцийн бүх бодгалиудын генотипын нийлбэрийг генефонд гэдэг.
Популяуи дахь генийн давтамжын өөрчлөлтийг судлах анхны суурийг Английн математикч Ж.Харди 1908, Германы хүний их эмч Ф.Вайнберг 1909 онд тавьсан.
Энэ хоёр эрэдэмтэд популяцид байгалийн шалгарал явагдахгүй, удамших хувьсал гарахгүй, шилжилт байхгүй, хоорондоо чөлөөтэй үржиж байгаа тохиолдолд аллель хоёр ген /А ба а/ энэ нь ойролцоо байвал 1 үеийн дараа хэрэв ялгаатай байвал 2 үеийн дараа тэнцвэрт байдалд орно гэсэн хууль гаргасан.
А-р , а-q гэж тэмдэглэвэл: хуулийн томъёо нь W= p2+2p q+q2 = 1 болно.
Тэнцвэрт популяцид Аллель генийн хувьд p+q= 1
Хэрэв p=0.4 байвал q= 1-0.4= 0,6 байна.
♀
♂
А- 0,4
А- 0,6
0,4А
0,16
0,24
0,6а
0,36
Эндээс 0,16АА + 0,48pq + 0,36aa= 1 болно
Хэрэв 3 аллель ген байвал w= (p+q+r)2=p2+q2 +r2+2pq+2pr+2qr гэсэн томъёогоор бодлогыг бодно.
Альбонизмын үзэгдэл эрдэнэшишд аутосомын нуугдмал шинжээр илэрдэг.Үүнд:
50:2000 байдаг бол альбонизмын генийн давтамжыг ол.
50:2000=0,0025
q2 =0.0025 q=
Популяцийг генетикээр бие дааж бодох бодлого
АА Аа 1 : 1 улаан, ягаан 50% :50% гарна.
АА 2 Аа аа
25% 50% 25%
1250 улаан 2500 ягаан 1250 улаан Эх ургамалтайгаа төсөөтэй буюу АА- улаан, аа- цагаан нийт – 2500 байна.
4. Дигибрид эвцэлдүүлэг буюу Менделийн III хууль.
Мендель моногибрид эвцэлдүүлгийн үед вандуйн үрийн нэг шинж тэмдэг өнгийг /шар, ногоон/ сонгон авсан бол дигибрид эвцэлдүүлт үрийн өнгө, үрийн хэлбэр гэсэн хоёр шинж тэмдэгийг авсан. Туршилтаар энэ 2 шинж тэмдэг бие биеэс огт хамаарахгүй удамшиж байсан. Алтернатив шинж тэмдгийг тодорхойлогч аллель бус генүүд өөр өөр хромосом дээр байгаа тохиолдолд бие биеэс үл хамааран чөлөөтэй удамшдаг бөгөөд үүнийг генүүдийн чөлөөт сэтгэлтийн тухай Менделийг III хууль гэнэ.
Менделийн III хуулиар Пиннетийн хүснэгтийг ашиглан бодлого бодох нь.
Бодлого 1. Хулууны цагаан өнгө нь шар өнгөө, хавтгай хэлбэр нь бөөрөнхий хэлбэрээ тус тус давамгайлж удамшдаг.Тэгвэл шар өнгөтэй хавтгай хэлбэрийн жимстэй ургамлыг цагаан өнгөтэй бөөрөнхий хэлбэртэй гомозигот ургамалтай эвцэлдүүлсэн бол 1-р үеийн удмуудад жимний өнгө, хэлбэр ямар байх вэ?
- Цагаан өнгө-А
Эх ургамал хоёр шинж тэмдгээр гомозигот бол:
Р→ ААвв х ааВВ
Гамет: А, в а, В
F1 - Аа Вв - цагаан, хавтгай ургамал
Тэгвэл F1-ийн удмыг шар үртэй хавтгай жимстэй ургамалтай эрлийзжүүлбэл:
Р→АаВв х ААвв
АВ
Ав
аВ
ав
F2 - Ав
АаВВ
АаВв
ааВВ
ааВв
Цагаан хавтгай
Шар хавтгай
1: 1 50%: 50%
Дигибрид эвцэлдүүлэгээр бие дааж бодох бодлогууд
Хоёр буюу түүнээс дээш аллель бус генүүдийн харилцан үйлчлэлээр хэг шинж тэмдэг нөхцөлдөх үзэгдлийг колементаци гэх ба уг генүүдийг комплементаци генүүд гэнэ.
Мендель туршлагандаа 2 өөр генотиптэй ургамлыг судалсан. Цагаан цэцэгтэй хоёр өөр генотиптэй удмуудыг эвцэлдүүлэхэд 1- р удамд бүгд улаан цэцэгтэй, 2- р удамд 9 улаан, 7 цагаан гарчээ.
Цэцгийн улаан өнгө нь аллель бус доминант генүүдийн үйлчлэлээр илэрсэн - АВ
Р→AАвв х ааВВ
Гамет: Ав аВ
F1-AaBв 100%-улаан
F2-9A –B- :7A-вв , aaB-
Улаан цагаан
а/ Нэг ген түүнтэй аллель бус генийн үйлчилгээг саатуулах үзэгдэлийг эпистаз гэнэ.
Р→ААВВ х аавв
Хар шар
F1-АаВв 100%-(хар үртэй будаа)
F2-12(1AABB,2AABв,2АаВВ, 4АаВв, 1Аавв, 2 Аавв) хар үртэй, 3 (1aaBB, 2aaBв)
Саарал үртэй, 1(aaвв) шар үртэй.12:3:1
б/ Рецессив генүүдийн хоорондох эпистаз үзэгдэл
Р→аа СС х АА сс
цагаан хар
F1-АаСс 100%- саарал
F2-12 (1AA CC 2AACc 2AaCC 4 AaCc )-саарал 3 (1АА сс 2А асс)-хар: 4(1 ааССь 2ааСс% 1аасс)-цагаан саарал –А, С генүүд дээрхи өнгийг нөхцөлдүүлж байна.
Тоон болон чанарын шинж тэмдэг аллель бус олон генийн зэрэг үйлчлэлээр нөхцөлдөх үзэгдлийг полимери гэх ба уг генийг полимери генүүд гэнэ. Улаан буудайн үрийн өнгүүд
Улаан ягаан
F1-AaВв 100%- ягаан
F2-15 улаан: 1 цагаан
Гэхдээ үрийн улаан өнгө нэг ижил бус, өөрөөр хэлбэл хүрэн улаанаас ягаан хүртэл аажмаар хувирсан.Үрийн улаан өнгийн тод бүдэг нь АА ВВ генийн оролцооноос хамаарна.4ААВВ хүрэн , АВВ 3-ыг агуулсан бол хүрэвтэр улаан 2-ыг АВ улаан, дээрхи доминант генүүдээс аль нэгийг агуулсан бол ягаан улаан үртэй байдаг. Улаан өнгийг агуулагч генгүй бол цагаан үртэй гардаг. Нэг хүрэн улаан:4 хүрэвтэр улаан: 6 улаан: 4 улаан:4 ягаан:1 цагаан гарна.
Зарим ген 2-оос илүү аллельтэй байна. Үүнийг олон аллельт ген гэнэ. Гомологи хромосомын ижил локуст нэг хүнд нэг удаа хоёр аллель байрладаг. Харин өөр тохиолдолд өөр хүмүүст энэ хоёроос өөр аллель байх боломжтой. Хүний цусны А, В, О бүлэг IX хромсомд байрлах гурван аллель генээр удамшина.
Хүний цусны бүлэг нь А, В, О гэсэн 3-н аллельтай юм.Эдгээр аллелиудад хос хосоороо 6-н янзын генотипыг үүсгэх боломжтой.(АА, АО, ВВ, ВО, АВ, ОО)
Цагаан цэцэгтэй вандуйг өөр сортын цагаан цэцэгтэй вандуйтай эвцэлдүүлэхэд нэг удамд бүгд улаан цэцэгтэй гарсан. Ийм улаан цэцэгтэй ургамлыг хооронд нь эвцэлдүүлэхэд ямар ургамал, ямар харьцаатай гарах вэ? Фенотип ба генотипыг тодорхойл.
Бодолт :
Р→цагаан х цагаан
F1→улаан 100%
Р→улаан х улаан
F2 9 улаан : 7 цагаан
Р→ААвв х ааВВ
Гам:Ав аВ
F1→АаВв 100% улаан
F2→ 9 улаан А-В-: 7 цагаан А-вв, ааВ- генотиптэй байна.
Бодлого 2.
Цагаан цэцэгтэй –ааВВ, ягаан цэцэгтэй –Аавв 2 өөр генотиптэй цэцэгт ургамалыг эвцэлдүүлсэн 1 удамд хондон улаан цэцэгтэй ургамал 100% гарсан бол 2- р удамд гарах үр төлийн фенотип, генотипыг тодорхойл. Генийн үйлчлэлийн ямар хэлбэр вэ?
Р→ааВВ х Аавв
Цагаан ягаан
F1 АаВв 100% улаан
F2 →9 хондон : 3 ягаан : 4 цэцэгт (Криптомери)
Бодлого 3.
Цагаан усан гахайг, хар усан гахайтай эрлийзжүүлэхэд үр төл нь саарал гарчээ 2 – р үед 27 саарал, 9 хар, 12 цагаан төл гарсан бол эцэг эхийн генотипыг бич. Энэ шинж тэмдэг хэрхэн удамшиж байна бэ?
Р→цагаан х хар Р→ааСС (цаг) х АА сс (cc)
F1→саарал 100% F1→АаСс-саарал 100%
Р→саарал х саарал Р→9 (саарал):4(цагаан):3 (хар)
F2→27 саарал : 9 хар : 12 цагаан
27:9:12:3
9:3:4
Генийн харилцан үйлчлэл сэдэвт бие дааж
бодох бодлогууд
1. Одой өсөлттэй 2 хөх тариаг хооронд нь эрлийзжүүлэхэд гарсан удам хэвийн өндөртэй байжээ. Нэг үеийн энэ удмыг өөр хооронд нь эрлийзүүлэхэд нь 2 – р үеийн удамд хэвийн өндөртэй 914, одой өсөлттэй 74 хөх тариа гарчээ.Тэгвэл үр дүнг тайлбарлаж эрлийзжүүлэгийн бүдүүвчийг бич.
2. Хоёр альбиносыг эвцэлдүүлж ижил фенотип бүхий удмыг гарган авсан. Нэгдүгээр үеийн удмыг хооронд нь эвцэлдүүлж 2 – р удамд 9 хэвийн өсөлттэй, 7 альбинос гарсан бол эцэг эхийн генотипыг ол.
3. Ногоон өнгийн өдтэй гургуулийг хооронд нь эвцэлдүүлэхэд ногоон өнгийн өдтэй 110, шар өнгийн өдтэй 58, хөх өнгийн өдтэй 34 тус тус гарсан. Эцэг эх гургуулын генотипыг ол.
Хүний генетик
8.Удамшлын зүй тогтол
Эр эм биед хоёуланд нь адил байх хромосомыг биеийн хромосом буюу аутосом гэнэ. Харин эр, эм хүйсийг ялгаж байгаа хромосомуудыг бэлгийн хромосом буюу геносом гэнэ. Эм хүйсийг тодорхойлогч хромосом нь XX гэсэн ижил гомозигот байхад эр бэлгийн хромосом ХУ гэсэн ижил бус гетерозигот байна. Бэлгийн хромосомд байрласан генүүд хүйс даган удамших учир ийм генийн шинж тэмдэг буюу эмгэгийг хүйстэй хам удамших гэнэ.
Хүний удамшлын зарим шинж тэмдгүүд:
Доминант
Баруун гар
Rh+
Буржгар
Бор нүд
Хэвийн хараа
Хэвийн сонсгол
Хэвийн хуруу
Рециссев
Зүүн гар
Rh
Шулуун
Цэнхэр нүд
Харалган
Дүлий
Полидактип
/6хуруу/
Удмын зураг зохиох
□- Эр хүн □╤○-гэрлэлт
○-Эм хүн ■-өвчтэй эр ■-тээгч
◊-Хүйс тодорхойгүй ■-өвчтэй эм●-тээгч
□○-гетерозигот □○□-нэг эхийн хүүхдүүд
Аливаа шинж тэмдэг өвчний илрэлийг хэдэн үе дамжуулан зурахыг гениологийн арга гэнэ. Хүний генетикт удмын зураг эхэлж байгаа хүнийг пробанд буюу анх илрэгч гэнэ.
Удамшлын өвчнүүд нь Х хромосом дээр рециссив генээр байрлана.Эрэгтэй хүний биеийн эс 44ХУ, эмэгтэй хүнийх - 44ХХ байна. Бэлгийн эс нь Эрагтэй хүнд 22Х, 22У, эмэгтэй хүнд 22Х байдаг. Иймээс хүүхдийн хүйс эцгээс хамааралтай байна.
Эцэг нь бор нүдтэй эх нь цэнхэр нүдтэй эр, эм хоёр гэрлэхэд хүүхдүүд нь бор ба цэнхэр нүдтэй гарч байсан бол эцэг, эхийн генотипыг тодорхойл.
Аа х аа – эх эцгийн генотип
F1 →Аа аа-1:1
бор цэнхэр бор нүд нь гетерозигот, цэнхэр нь рециссив байна.
Бодлого 2. Дальтоник өвчтэй эрэгтэй эрүүл эмэгтэйтэй гэрлэвэл өвчтэй хүүхэд гарах уу?
Бодолт: ХDХD х ХdУ
ХDХd ХDУ өвчтэй хүүхэд гарахгүй
Хүний удамшил сэдэвт бие дааж бодох бодлого
2.Гемофиль тээгч эмэгтэй эрүүл эрэгтэйтэй гэрлэвэл хүүхэд нь ямар байх вэ?
9. Цусны бүлэг удамших
Цусны улаан эсийн А, В, О гэсэн 3 эсрэгтөрөгч нийлж цусны А-В-О системийн бий болгодог. А, В, О аллелиудын хоршлоор дараах генотипүүд үүсэх бөгөөд энэ нь хүний цусны IV бүлгийг үүсгэдэг. O-аллель нь рецессив шинж чанартай.
Бүлэг
I
II
III
IV
Ген
I0 I0
IAIAIAI0
IBIBIBI0
IAIB
Эх нь I бүлгийн цустай охин нь II бүлгийн цустай бол хүүхдийн эцэг III бүлгийн цустай байж болох уу? Эцгийн цусны бүлгийг тогтоо.
ОО- эх
АО-охин
ВО-эцэг, Эцэг нь байж болохгүй.
Эх нь II бүлгийн цустай, эцэг нь III бүлгийн цустай бол хүүхдүүдэд байж болох цусны бүлгийг тодорхойл.
АВ, АВ АВ, АВ, ВО, ВО
IV IV IV IV III III
АВ, АО, ВО, ОО АВ, АО, АВ, АО
IV II III I IV II IV II
Хүүхдэд I, II, III, IV бүлэг бүгд байна.
Цусны бүлэг удамших сэдэвт бие дааж бодох бодлого
11. Модификаци буюу удамшдаггүй хувьсал
Генотипын хувьсалтай холбоогүй зөвхөн гадаад орчны нөлөөгөөр фенотипт үүсдэг хувьсалыг модификаци хувьсал гэнэ.
Хувьслын хариу үйлдлийн хэмжээнээс шалтгаалж шинж тэмдгийн өөрчлөлт их бага янз бүр байж болно.Хувьслыг ихсэх юмуу багасах дарааллаар байрлуулсныг вариацын эгнээ гэж нэрлэдэг.Вариацын эгнээний дундаж гишүүний давтамж их байдаг ба хоёр захруугаа давтамж нь багасдаг. Орчны нөхцөл жигд бол модификаци хувьсал бага байна.
Томъёо:
M
V- Хувилбар
Р-Хувилбарын давтамж
n-бүх хувилбарын тоо
Бодлого:
Нэгэн модны навчинд вариацын эгнээ байгуулахад 10 см урт 14ш, 15см урт 23ш, 17см урт 8ш, байсан бол модификаци хувьсалын дундаж ххэмжээг ол.
Модификаци хувьсалаар бие дааж бодох бодлогууд
Тест
1. Удамшлын ерөнхий зүй тогтол
1. Удамшлын зүй тогтолыг анх нээсэн эрдэмтэн хэн бэ?
а. Ч.Дарвин б. Г.Мендель в.Т.Морган г. Н.Н.Вавилон 2. Фенотип гэж юу вэ?
а. Бие мах бодийн генүүдийн нийлбэр
б. Бие мах бодийн гадаад дотоод шинж тэмдгийн нийлбэр
в. Бие мах бодийн үржих чадвар
3. Генотип гэдэг нь:
а. 1 хромсом дээр байрладаг генүүдийн нийлбэр
б. Популяцын генүүд ийн нийлбэр
в. Бие махбодийн генүүдийн нийлбэр 4. Удамшлыг судлах үндсэн арга юү вэ? а. эвцэлдүүлэг б. эрлийзжүүлэг в. шалгаруулах г.ихрийн арга 2. Удамшлын молекул үндэс
а.А-Т б. АУГ в. УАГ г. ГТА
а. Аа б. аавв в. АА г. АаВв
4. Эукариот эсийн хромосом нь юунаас тогтох вэ?
а. уураг б. ДНХ в. ДНХ ба гистон уураг
5. Аль нь пиримидиний суурь вэ?
а. АГ б. АУГ в. УЦТ
6. ДНХ- ийн 300- н нуклейтид хэдэн аминхүчлийг кодлох вэ?
а. 100 б.99 в. 900
7. ДНХ- ийн хос гинжний устөрөгчийн холбоог тасалдаг фермент;
а. Хеликаза б. Топоизомераза в. Липаза
А.Эцэг эхийн болон удмын генотипүүдийг тодорхойл.
Б.Гарсан удмуудын хувийг ол.
5. Шинжилгээний буюу сонжих эвцэлдүүлэг
Аливаа бие махбодыг гаднаас нь хараад фенотипыг нь мэдэх боломжтой боловч генотипыг нь мэдэх боломжгүй юм.
Фенотипээрээ ижил боловч генотип нь мэдэгдэхгүй байгаа бие махбодийг гомозигот рецессив аа, эсвэл аавв генотиптэй бие махбодтой эвцэлдүүлэгт оруулж генотипыг мэдэж болох бөгөөд үүнийг задлан шинжилгээний буюу сонжих эвцэлдүүлэг гэнэ. Бодлого. Үл мэлэгдэх генотиптэй шар өнгөтэй вандуйг аа- генотиптэй ногоон үртэй вандуйтай эвцэлдүүлж гарсан удмын үр дүнгээр нь генотипийг нь олно. Жишээ нь дараахь 1, 2- р тохиолдолд
F - Аа 100% бол шар гарсан бол Р ♀ - АА генотиптэй шар үр
2. Р ♀ ?- шар х ♂ аа - ногоон
F - 50% Аа шар, 50% аа ногоон гарсан бол Р ♀ нь Аа- генотиптэй шар үр байна.
Р ♀? х ♂ аавв
1: 1 : 1 : 1
ш/г ш/ү н/г н/ү
25% 25% 25% 25% гарсан бол ♀?- генотип нь АаВв байна.
♀ ♂
Аb
aB
ab
AaBв
аавв
%
25%
Бодлого. 1. Шар гөлгөр вандуй сонжих эвцэлдүүлгээр 50 % шар үрчгэр, 50 % ногоон үрчгэр үртэй гарсан бол шар гөлгөр үрийн фенотипийг тогтоо.
2.Шар үртэй, ногоон үртэй вандуйг 2 вандуйг эвцэлдүүлэхэд 100 % шар үртэй вандуй гарсан бол шар үр нь ямар генотиптэй байх вэ?
3. Шар гөлгөр вандуйг сонжход шар, гөлгөр -25, шар үрчгэр- 25, ногоон гөлгөр – 25, ногоон үрчгэр үр – 25% тус тус гарсан бал ямар генотиптэй байсан бэ?
6. Хам удамших тухай Морганы хууль.
Нэг хромосом дээр байрлаж хамтдаа удамшдаг олон генүүдийг холбоотой генүүд гэнэ.
Альтернатив шинж тэмдгийг тодорхойлж буй аллель бус генүүд нэг хромосомд байрлаж байвал хамтдаа удамших бөгөөд үүнийг хам удамших тухай Морганы хууль гэдэг. Эцэг эхийн шинж тэмдгийг солилцсон биеүүд тодорхой хэмжээгээр гарч байгаа нь эсийн мейоз I хуваагдлын профаз I үе шатанд гомолог хромосомууд нийлж генээ солилцож кроссенговер явагдсантай холбоотой юм. Тухайн генүүд ойрхон байвал генийн солилцоо бага байна хол байвал генийн солилцоо их байж эрлийз биеүүдийн эзлэх хувь их байна. Генүүдийн хам удамших бүлгийн тоо нь гаплойд хромосомын тоотой тэнцүү байдаг. Жишээ нь: Эрдэнэ шиш- 20 хромосомтой бол хам удамших бүлгийн тоо нь 10 байна.
Хам удамших сэдвээр:
Генийн хоорондох зайг бодож олох томъёо:
х- генийн хоорондох зай - морганид
а- кроссинговерийн I бүлгийн удмын тоо
b- кроссинговерийн II бүлгийн удмын тоо
n-туршлагад орсон бүх үр удмын тоо
Рекомбинат бие- кроссенговер явагдсан бие.
Бодлого1. Дрозофилл ялгааны биеийн өнгө ба далавчны урт нь хэлхээтэй удамшина. Саарал биетэй ердийн далавчтай эм ялааг, хар богино далавчтай ялгаатай эрлийзжүүлж
1800 саарал урт далавч
1780 хар богино далавч
363 хар урт далавчтай
358 саарал богино гаргаж авсан бол генүүдийн хоорондох зайг ол.
Вандуйн үрийн гөлгөр ба үрчгэр, ногоон ба цагаан өнгийн тодорхой генүүд нь нэг хромосом дээр байрлах бөгөөд генүүдийн хоорондийн зай нь 3,6 нэгж бол генүүдийн эзлэх %-ийг ол.
S-гөлгөр С-ногоон Сs=1,8% Сs =48.2%
S-үрчгэр С-шар Сs=1.8% Сs =48.2%
Cs Cs
3.6% 96.4%
Sc Sc
Хам удамших үзэгдэл сэдэвээр бие дааж бодох бодлого
5 улаан нүдтэй цайвар биетэй.
15 ягаан нүдтэй бараан биетэй
15 ягаан нүдтэй цайвар биетэй.
4 улаан нүдтэй цайвар биетэй бол дээрхи 2 шинж тэмдгийг нөхцөлдүүлэгч генийн хоорондын зайг ол.
440 хар биетэй цээжиндээ толботой
490 шар биетэй цээжиндээ толбогүй
6 хар биетэй цээжиндээ толбогүй
8 шар биетэй цээжиндээ толботой удам гарав.
Үр удмын генотипыг а ба b генийн хоорондох зайг ол.
а. Барзгар эндоплазмын тор б. Гөлгөр эндоплазмын тор в. рибосом
а. 3 б. 20 в. 64
Моногибрид эвцэлүүлэг буюу Менделийн I, II хууль 1. Моногибрид гэж ямар эвцэлдүүлэг вэ?
а. хоёр хос тэмдэгээр ялгаатай удмуудыг хооронд үржилд оруулах
б. нэг хос тэмдэгээр ялгаатай удмуудыг хооронд нь үржилд оруулах
в. дурын удмуудыг үржилд оруулах
г. нэг зүйлийн хоорондох эвцэлдүүлэг
2. Шар үртэй вандуйг ногоон өнгөтэй вандуйтай эвцэлдүүлэхэд нэгдүгээр үеийн бүх
эрлийз удмууд шар өнгөтэй байвал хэрхэн тайлбарлах бэ?
а. шар өнгийг тодорхойлогч ген давамгайлж байна.
б. ногоон өнгийг тодорхойлогч ген гээгдсэн байна.
в. гадаад орчны нөлөө
г. бүх хариу зөв
3. Дараах генотип бүхий организмуудаас аль нь цэвэр удмынх бэ?
а.. Аа б. АА в. аВ г. ААВв
4.. Аллель генүүдийн хромсом дээрхи байрлал?
а. гомозигот бус хромсомууд дээр байрлалтай
б. гомолог хромсомуудын ижил хэсэгт байрлалтай
в. аутосом дээр байрлалтай
г. бэлгийн хромсом дээр байрлалтай. 5. Дор дурьдсан 4 янзын генотипүүдын аль нь моногибрид вэ?
а. АВав б. АаВа в. авАВ г. Аа 6. Аа х аа эвцэлдүүлэхэд хэдэн янзын фенотип үүсгэх вэ?
а. 1 б. 2 в. 3 7. Хүн бага араагүй байх нь аутосомын ноёлогч шинж юм. Эцэг эх нь хоёулаа ийм шинжээр гетерозигот нөхцөлд уг гэр бүлд дээрхи эмгэгтэй хүүхэд төрөх үү?
а. Бүх хүүхэд ийм эмгэгтэй төрнө. в. 50%
б. Бүгд эрүүл г.75% нь эмгэгтэй
Бүрэн бус давамгайлал – Кодоминант 1. Удамшлын дундаж илрэлийг юу гэж нэрлэдэг бэ?
а. доминант б. кодоминант в. рецессив
2 Моногибрид дундаж эвцэлдүүлгээр F2-т фенотипийн харьцаа ямар байх вэ?
а. 1:2:1 б. 3:1 в. 9:3:3:1 3. Сарнай цэцгийн улаан ба цагаан өнгийн генүүд кодоминант бол энэ хоёр шинжээр гомозигот цэцгүүдийг эвцэлдүүлэхэд F2 - т фенотипын харьцаа ямар байх вэ?
а. 75: 25 б. 50: 50 в.25: 50: 25 г. 25: 75
Дигибрид эвцэлдүүлэг буюу Менделийн III хууль
1. Менделийн 3-р хууль буюу чөлөөт сэлгэлтйн хууль хууль ямар үед үйлчлэх бэ?
а. Шинж тэмдэгүүд нэг хромсом дээр байрласан үед
б. Зөвхөн бэлгийн эсийн хромсом дээр байрласан генүүдийн хувьд
в. Өөр өөр хромсом дээр байрласан генүүдийн хувьд
г. Гетерозигот биед үйлчилнэ
2. Дигетерозигот шар, гөлгөр вандуйг хооронд нь эвцэлдүүлэхэд F2- т хэдэн янзын генотип үүсэх вэ?
а. 2 б. 4 в.8 г. 9
3. Дигибрид эвцэлдүүлгээр F1- д хэдэн янзын фенотип үүсэх вэ?
а. 3 б. 2 в.1 г. 4
4. АаВв х аавв эвцэлдүүлгээр генотипийн харьца ямар байх вэ?
5.АаВв нь ямар генотип бэ?
а. гомозигот, моногибрид в. гомозигот, дигибрид
б. гетерозигот, моногибрид г. гетерозигот, дигибрид
6. Хоёр хос шинж тэмдэгээр ялгаатай удмуудыг эвцэлдүүлэхэд F2 –д хэдэн янзын фенотип үүсэх бэ?
а. 16 б. 1 в. 4 г. 9:3:3:1
7. Хоёр хос шинж тэмдэгээр ялгаатай удмуудыг хооронд нь эвцэлдүүлэхэд хоёрдугаар үед гарсан удмуудын фенотипын тоон харьцаа ямар байх бэ?
а. 9:6:1 б. 9:3:3:1 в. 9:7 г. 9:5:2 д. 15:1
8. Вандуйн үрний шар-А, гөлгөр- В генүүд тус тус давамгайлдаг бол дараах генотип бүхий организмуудын аль нь фенотипээр ижил байх бэ?
а. 1, 2, 3, 7 б.1, 2, 5, 7 в 2, 3, 4, 6 г. 2, 3, 5, 6
9. АаВв гэсэн генотип бүхий эрлийз удамд хэдэн гамет үүсэх бэ?
а. 8 б. 16 в. 4 г. 6
10. Дигибрид эвцэлдүүлгээр F1 – т хэдэн янзын фенотип үүсэх вэ?
а. 1 б. 8 в. 9 г. 16
Удамшлын цитологи үндэс гамет үүсэх тухай 1. Вандуй 14 хромосомтой бол өндгөн эс, сперм, зигот, хэдэн хромосомтой вэ?
а. 7,7, 28 б. 7,7, 14 в. 14, 14, 7
2. Гамет яагаад цэвэр байдаг вэ?
а. диплойд б. триплойд в. гаплойд 3. ААВв генотипээс хэдэн янзын гамет үүсэх вэ?
а. 1 б. З в. 2
Шинжилэх буюу сонжих эвцэлдүүлэг
1. Эдгээрээс аль нь шинжилгээний эвцэлдүүлэг бэ?
а. 1, 3 б. 1, 4 в. 2, 6 г. 1, 2
2.Вандуйн шар ба ногоон үр 50, 50% гарсан бол генотип нь ямар байх вэ.
а. Аа б. АА в. аа