Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ХАЙРЫН ЗУРВАС


     ЖАГДАЛЫН ЛХАГВА

          Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хєвсгєл суманд тєржээ.
        1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд курсийг тєгссєн. 1960 оноос уран бvтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Хот хєдєєд эрчим хvчний байгууллага болон "Техник технологийн мэдээ", "Yнэн', "Бодлын солбицол" зэрэг сонин сэтгvvлийн газар ажиллаж байв. Тэр орос, испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жvжиг бичсэн.
          Тэр “Саарал даага" 1970, "Толгодын цаана ингэ буйлна” 19?2, "Сарны шороо" єгvvллэг тууж 1977, "Хулангийн тоос" 1978, "Шинэ ногоо ургадаг" 1983, “Ахыг даасан хvн" 1985, "Атга чулуу" 1990, "Алаг чулуу" 1991. "Дутуу хєрєг" 1994 ээрэг ном бvтээжээ,
     

     

     

    ХАЙРЫН ЗУРВАС

        Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.

        Анхны хайр минь хєвєнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин тvрийд шальгvй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.
         Би завсарлага бvхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бvхэн дээр боловсруулан суудагсан. Тvvний ангийнхан дээр очиж байхын тулд мєн ч олон хvvхдийн гэрийн даалгаврын тоог бодож єгсєн дєє.
         Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мєн ч олон гардагсан. Нэгэн шєне ангидаа би тvгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ.
    Лааны гэрэлд цаасны єнгє шарланги, миний сэтгэл тогоотой сvv шиг дэврэн, анхны хайр минь єрєм  шиг ариухан байжээ.
         Сурагчийн эмзэгхэн vзэг хайрын vгийг итгэлгvйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг vл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шvvрэн авч базчихаад хєлийн чимээ тасарсан хойно, дахин єєр цаасан дээр бичиж байлаа. Тийнхvv шєнєжин бичсэн илгээлтээ євєртєлчихєєд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дєрвєлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан тємєр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мєч бvхэнд ухаарч байсан. Тvvнийг гардуулах эвтэй мєчийг хvлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд: трамплин дээрээс л vсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан шийдвэр эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин єнгєрєх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хєндий байсныг тэгэхэд л би гадарласан.
         Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гvйх шахам булан тойрсон, би сургуулийн vvдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэлгvй зогссоор байлаа.

         Маргааш нь дєрєвдvгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрын номыг гуйгаад эгvvлэн авчирч єгєхдєє их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гvйлдэнэ.
        Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дєрєв нугалсан дэлбээ цаас нvднээ тусав. Тvvнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хvндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цvнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зvрхний цохилт тvргэсэн хацар улайж, хуучин муу цvнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдvй мэт хvлээв. Хичээл тараад хамт явдаг хvvхдvvдээс албаар хоцорч ганцаар дєлєн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан vзлээ. Дэлбээн цаасны голд "10б-ийн тэнэг. Дахиад єгвєл багшид хэлнэ дээ" гэж нямбай нь аргагvй бичээд нэрээ ч тавьсангvй. Би єндийн сууж зам руу харлаа. Нєгєє аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хvvхэн тємєр замын инженер залуутай хєхрєлдєн явна. Олигтой ч хvvхэн биш л байна. Харин муу хуучин цvнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нєгєє зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зевхєн "106-ийн тэнэг" гэдэг нь vлдэв. Би туvнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зvйл маань их л хатуу байлаа. Тvvнийг зєєлрvvлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор байв.

     

     

    ЭВЭР

         Алтайн хvрэн цохионы нємерт хавсаргатай едєр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хєрвєжин торниж: шєрмєс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг vл мэдэн хаданд хааяа vрчихээд л ээвэр газар тагшин тоглож сvрэг даган тачигнаж явах бєлгеє. Удахгvй арьс загатнахаа болиод євдєж эхлэв. Євдєх нь євчин биш зvгээр л нэг хvлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хvнд дээд газрын шийд ирж єгєхгvй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь vс халцарч арьс нимгэрсээр хоёр хєєрхєн эвэр цухуйв. Энэ vеэс л ишиг тэх болох гэж байгааг там тvм гадарлан урт сvрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бvрийдээ тугалмай нь бяджаагvй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л єдрийнхєє талыг сэтгэл гунин єнгєрєєх болжээ.
          Шvдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод vзvvр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон тєє эвэр, эцэг тэхийн таван тєє эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоо; эдvгээ бор халиун сvрэгтээ эхний дєрєвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шvдлэн ямаанд багадахааргvй байр суурь боловч сvрэг тэргvvлэх хvсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана

          Нэгэн єдєр янгирын сvрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шvдлэнг туурай гvйцэд хатаагvй юм хэмээн хамгийн хавцал талаас нь тvшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн vзvvрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дvйрээд уурандаа эргэж эхийн бєєр лvv сэжив. Санаандгvй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч vгvй: ичсэн ч vгvй гэмшсэн ч vгvй гагцхvv яах гэж тэр хєгшин зєнєг цувж явалгvй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чєлєєтэй болсонд баярлаж бєлгєє
         Эхээ ольсон эврийн vзvvрт арьс vл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангvй.
        Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр єєр эвэртэй байх нь сvргийн тэргvvний сvр хvчинд сайнгvй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.

         Хоёр жил єнгєрлєє. Дахиад хоёр тэх ногоон мєнгєний золиосонд одож, бор халиун сvргийн тэргvvнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч тvvнд тэргvvн болохын хvслэнгээс єєр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нєгєє дотогшоо дугуйрсан эврийн vзvvр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж євтгєх болов. Тэгснээ арьс цоороод цус шvvс гоожиж ялаа батгана салахаа болилоо.

          Залуу янгир дэндvv хурдан ургаж байгаа эвэр хайр найргvй довтолгох цаг хугацаа хоёрыг зvхэн бухимдавч эвэр хэдvйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж: эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу vл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгvй євдєхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу тєєрсєн янзага шиг сvvтийвч бие нь vл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд vvрд замхарсан нь шувуу суунгуут vргэн нисэхийн адил бєлгєє

     

     

    БИД ЯЛАВ

          Євгєн Дэндэв сvvлийн арваад жил бараан зах орсонгvй Єнєєдєр л чавганцаа vглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их єєр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан тєгрєг авах юм. Хашаанд ороход л арван тєгрєг, чавганцын нь єгсєн мєнгєний тал нь тэгсхийгээд л алга болно. Хvн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан єргєж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хєлтэй хєлгvй явсаар захын тєвд орчихов. Тэнд vгvй юм гэж алга, євгєн гадаадад очсон юм шиг л vvнийг ч єлийж. тvvнийг ч бєхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгvй хадаас, хаалганы замган тvгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндvv гялгардсан зvйл байлаа. Євгєн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон нутагт тєєрсєєр єєрт нь очоогvй, харин сэлэмт морьтон бvхий "Халх гол" тэмдгээ ямагт зvvж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагvй євгєн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хvний гарт оруужин гэхдээ мєнгє хvрвэл єєрєє худалдаад авчихъя гэж бодоод нєгеє лангууг хайсаар эргэн ирэв.

        - Энэ тэмдэг ямар vнэтэй юм бэ? гэж євгєнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хєх залуу хяламхийн харснаа дуугарсангvй. Євген єєрт байгаа 800 тєгрєгийг бэлнээр гарган харуулж
       -  Алив наад тэмдгийг чинь би авья
       -  Тєгрєгєєр єгєхгvй ээ!
       -  Тэгээд юугаар єгєх юм бэ?

       Ийнхvv ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг євч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хvмvvс чанга чанга дуугаран явснаа мєнєєх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой євгєн нєгєє тэмдгийг зааж юм хэллээ. Yнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хєх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10 - ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч тvрийвчээ гаргаж 10 доллар єгєєд нєгєє тэмдгийг авч хєдлєв.

           Дунд зэргийн насны нэгэн япон нєгєєх тэмдгийг энгэртээ зvvгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан" хэмээн vглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны vvдэнд ирсэн байлаа. Тvvнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хvсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан тєгрєгєє хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь vнэн, ногоон мєнгєтэй явж ирээд тэд ялах гэж vv?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгvй замын турш хилэгнэсээр явлаа.


    Үзсэн тоо:1372