Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЦУСНЫ ЄВЧИН


    ПYРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН

    Баярсайхан 1959 оны 02 сарын 03-нд Завхан аймгийн Жавхлант суманд тєрсєн. 1982 онд МУИС тєгссєн. "Хєх туурийн тал", "Аав євєл ирнэ", "Анир гvм нутаг", Гэрэл гэгээ хvснэ", "Хотын онгон" роман, “Тун ертєнц" зэрэг ном хэвлvvлжээ. Одоо МYРадиод тоймч хийж байна. МЗЭ-ийн гишvvн. МЗЭ-ийн шагнал хvртжээ. П.Баярсайхан 1997-2001  онд МЗЭ-ийн удирдах зєвлєлийн даргаар ажиллаж байлаа.

     

    ЦУСНЫ ЄВЧИН

          Урд шєнє арай чиг хэтрvvлчихжээ. Хар нvд хуулахын тєдийд толгой зад vсрэх шиг болж галав юvлэв vv гэлтэй элэг дотор халуу шатан vлээж гарах нь тэр. Тvймэр дэгджээ. Эл тvймрийг яаж ийгээд унтраахыг бодохгvй бол лав л єєрєє аяндаа бєхнє гэж vгvй дэг ээ. Ундааны дараах тvймэр хэзээ жаргааж байлаа, нvгэлт золиг эзнээ зовоохын мєн болж, хамаг биеийн эд эсийг херєєдєн хуурайдан єдєж єрвєлзvvлээд, алтыг нь хулгайлчихсан шиг ам асууж, ард гарч байж сая нэг номхрох тийшээ хандана гээч!
          Цээж дотор галт бємбєлєг алхиж орхисон шиг, галт наран залгиж орхисон шиг, галт уулын халуун хайлмаг хамаг судсаар цутгаж шахаж байх шиг... Оо ёо ёо ёо ... Босъё босъё. Яаж ийгээд єндийв. Энэ хавьд "амьдын жаргал" байж байхыг хэн vгvй гэх вэ? Ядаж байхад хичнээн халуун, хичнээн зузаан хєглєгєр дэр вэ дээ. Єдєн дэр шvv юм болохоор тэрнээ гайхуулж нотлож байгаа нь тэр vv? Намагт шигчих шиг толгой аваад арилах нь халаг хонхойж хvнхийгээд.
         Зочид буудлын дэр ч аргагvй мєн дєє. Гэртээ ийм дэртэй сэн бол ч аль эрт хvv татаад салхинд єргєчих байсан байлгvй яах вэ? Тэнгэр хурмастыг тахих байсан байлгvй яах вэ? Шувууны єд шувуудтайгаа л агаар тэнгэртээ бужигнаж байвал таарна!
         Жигvvртний жигvvр даль минь уутанд чихvvлчихээд унгарилдаж байхаар харцага шонхор шиг цэлмэг огторгуйд цэнгэн зугаалж явах чинь яагаа вэ? Нохой долоо! Энэ муу ємхий саагисан дэрний єд лав тахианы л єд биз! Тахианы єднєєс дээгvvр дээгvvр гэхэд сайндаа л нэг муу тэжээвэр галууны єд байж таарна. Тахиа чиг л тахиа, галуу чиг л галуу. Єд чиг л єд!! Єє ёо ёо ёо! Одоо жаахан гайгvй болж байна шvv. Дээрдэх янз орох нь ээ. Яахав урд шєнє жаахан наргиа л биз. Жаахан хэтрvvлээ л биз ... Жаахан ... Yгvй, Цэдэн минь, юу ч битгий бод. Одоо чамайг сэхээн амьдруулах тасагт хvргээд єгье. Эрчимт эмчилгээ хийгээд єгье...

         ... Тэрбээр чингээд єндийхийн тvvс болвой. Єєртєє жаахан урам єгєєд, тvvндээ єєрєє итгэн сатаарч, бие нь нээрэн арай дээрдсэн мэт санагдмагц мєнєєхєн "ємхий саагисан" тахианы єдєн дэрнээсээ арай чарай толгой салж єндийж ирлээ. Толгойг нь дэртэй наачихсан лvгээ яасан дургvй сална вэ?
     
        Орны ємнvvр хєлєє унжуулан нэг харахнаа нялх хvvхэд шиг, нєгєє харахнаа єтєл хєгшин шиг хэдэн мєч бєртмєглєн суув. Тархи толгой ч гэж хатуу хахь гангаар цутгаж цутгачихсан шиг.. "Одоо босох уу? байх уу?" гэж тэр бодно. "Эрчимт эмчилгээ" хийчих балга шалга ч гэлээ "Эм тун" олдох юм биш биз? "Амьдын жаргал" арав алхмын цаана байж байх юм биш биз?

         Цэдэн эхлээд тийшээ нь нvд буландмагц ємнєєс нь галаар тургичих мэт зvрхшээж аснаа хvчлэн хvчлэн тэргvvнээ єндийлгєж, арав алхмын цаадтайх "эрчимт эмчилгээ" - ний ширээ тийш эгцлэн горьдон харав. Лонх єрєєстэй нь ч єрєєстэй vзэгдэв! Баяр ч тєрєх шиг... бас айдас ч хургах шиг... Тєдхєн Цэдэн, цэрэг эрс тулалдаанд гэнэт зориг зvрхтэйеэ давшин урагшилдаг лvгээ тэрхvv "сэхээн амьдруулах тасаг руу" халаг хуухай дайран оржихуй. Ширээний хамгийн наад єнцєгт харагдсан єндєр цогногор ногоон лонхыг авсан нь эгээ л байлдагч эр тэслэх дэлбэлэх зэвсгээ суга татан чулуудахаар зэхэх шиг санагдмуй. Харамсалтай яа ... Тэрхvv цогногор ногоон дотор "дарь бялтсах" юм юу ч vгvй, тонгойлгоод тонгоруулаад сэгсрээд сэгсчээд шавхруу ч дуссан нь vгvй.
         Юу гэсэн vг вэ? Хов хоосон байдаг чинь! Ийм том ширээн дээр, ийм тоо томшгvй олон шил сав, лонх бєглєє ... Дусал ч алга гэж vv? Ядаж ганц дусал ч ... Цєлмєчихжээ. Цємий нь шавхаж амжжээ.
        ... Єє ёо ёо ёо! Нэг мєсєн ёроолдчихжээ. Шvлэнгэтмэрvvд!
        ... Цэдэн чингээд арга тасарч, урд шєнє єрєєнд нь хэн хэн ирсэн билээ гэж бодлоо. Бодохсох ч юув, ердєє л зvйлгэтсэн царцуу ухаанаар санахыг оролдлоо.
         Зориг байл уу? Тэр лvд ирсэн билvv? Нvдэнд харагдсан шиг билээ, vг хэл болоод байгаагvй сэн билvv? Яагаав мєнєєх зураач ч гэлvv? Зурхайч ч гэл vv сахал нь самсаагаа далдалсан нэг бvдvvн нєхрийг танилцуулж байсан шvv дээ.
         Цэдэн ашгvй нэг юм санахчаа аядлаа. Зориг урд шєнє байх нь байжээ. Сахалт эрийн алдрыг хэн гэлээ байз?! За хэн ч бай ямар хамаа байх вэ? Кастро бол Кастро, Фидель бол Фидель л биз. Кастро Кастрогоороо, Фидель Фиделээрээ арилаг цаашаа! Ертєнцийн нєгєє бєєрєнд жаргаж хэвтээ тэр сахалт энэтээ бєєрєнд дvйрч зогсоо мєлчгєрт "хvмvvнлэгийн тусламж" vзvvлэх минь гээд аяга хvйтэн шар айраг, балга халуун идээ илгээвэл л гэж! Нэг нь сахал самбайндаа баригдсан... Нєгєє нь мєлчгєрхєн гєлчгєрхєн...

          Цэдэнд гэнэт эрvv шанаагаа илж vзмээр санагдахуйд гарын алгаар эрvvнийхээ доогуур тэмтрээд илмэр болбол мєлчгєр мєлгєр байхын оронд иржигнэн биржигнэх нь "сахал самбай" хэмээх тариа соёолон ургасан байж таарлаа. Хе хє хє ... Єчигдєр гар хvрээгvйг андахгvй байх шив. Бордчихсон юм шиг цаг цагаар суга ургах нь ээ Тэгэхгvй ээ хє Чамайг, би одоохон хадаад ханаруулаад єгье, улсын тэргvvний хадланч шиг vтэр мєлчийлгєєд єгье. Далимдуулах хэрэггvй. Цэдэн бол сахал vсэндээ баригдах сарлаг барлаг арай ч биш.

         Тэрбээр єєртэйгээ ийн ярив. Гэвч сахлаа хусах гэж даруй яарсан нь vгvй. Сахалнаас ємнє санаа сэтгэлээ додомдон єнгєлєх хэрэгтэй. Дотор гэж хєсрий темєр шиг болчоод байхад, vс сахалтай vvлгэртэж зууралдаж байх цаг зав хаанаас олдох вэ? Тийм сєгєє яаж байх вэ? Ядаж эхлээд ємд хамдаа углаж авах минь! Алмас шулмас шиг л чармай шалдан унтаж хэвтсэн байх шив ээ. Чингээд Цэдэн ємдєє эрмэглэв. Сураг алга аа ... Зочид буудалд хулгай нvvрлэж, хулгай vvрлэдэг болчоогvй байлтай. Ємд нь орон дор ч, сандал дээр ч алга.

           Хаана шувталж орхисон байх .э? Мєнєєхєн тахианы єдєн дэрийг vзэн ядсан шиг, ер нь л бvхэнд буруутай шиг урж тасдах нь халаг шувт татан орны хєл рvv чулуудтал ашгvй цамц, оймс хоёр нь далдаас гарч ирлээ. Орондоо дэрлээд унтчихжээ. Алтан эдлэл хурааж ариглан авдарласан шиг эвтэйхэн нь аргагvй эвхэж нугалаад тэргvvн дороо хийж єдєн дэрээр хав даран унтжээ. Єндєглєдєг бол єндєглєхєєр даржээ. Инээд хvрэхчээ аядлаа. Цамцаа нємєрсєн болов. Хув хуурайгаар нь нидрvvлэгдчихсэн шиг vрчийж гvйцжээ. Оймсоо ємсєх санаатай ялигvйхэн бєхийтэл тархиар нь татаад хаячих шиг болж нvд харанхуйлах нь тэр. Муухай эмзэг золиг вэ? Дээсэн дєрєєн дээр дэнжигнэнэ гэгчээр "энэ толгой"эвгvй хєдлєхийг андахгvй дэлбэ vсрэхэд бэлэн байгаа ажээ, Чиний цэнэгийг суллахаа л нэг суллана даа. Цэдэн гартаа барьж аснаа орны хєл рvv чулуудвал хєх саарал бvгээн бор, улбар шаргал ийм гурван єнгє алагласан хоёр оймс нь нэгэн хэсэгтээ шувуу шиг тэрvvхэндээ дэвж хєвж эргэлдэн аснаа орных нь хєлд хивсэн дээр эрвээхэй шиг зєєлєн газардлаа. Сансрын хєлгийг иймэрхvv нэг оймс маягтай хийвэл зvгээр ч юм уу. Зохион бvтээгчдэд зєвлєх юм сан, Yг авахгvй л дээ, толгой нь гашилмарууд...

          Оймсон хєлєг 
          Хоймсон хєлєг  
          Ойлгон тэнгэрийн 
          Хойлгон тахилга
         Орны хєлд буудаллаа ... Гагцхvv миний хойлгон, миний тахилган хол байна даа, даанч хол байна... гэж тэр vглэнэ. Утас цохиод vзье гэж тэрбээр гэнэт бодлоо. Цамцаа товчилмор болох зуураа энгэр рvv нь харвал vнгэчсэн цаас шиг vрчийж гvйцжээ. Энэ цээж халхалмарыг сольж угаалгад илгээх цаг болжээ гэж тэр бодсон боловч эргээж тайлалгvй харин ч хамгийн доод талын жижиг цагаан товчийг vлдээлгvй гvйцээн товчлоод ємдгvй, хєл нvцгэн чигээр єрєєний зvvн булан дахь намхан шургуулган дээр харагдах утасны харилцуур руу очив. Тэр нь зааны ясаар урласан шиг цайвар шаргал єнгєтэй шинэхэн сайхан эд ажгуу. Цэдэн хєл нvцгэн яваагаа сая анзаарч "ингэхэд улавч маань аль улс руу нисчихээ вэ? Нvдэнд л ил торох юм алга. Урд шєнє идээ ундаатайгаа хамт хєнтєрчихєв vv? Хєшиглєж хэрчээд зууш уушхан болгоод сэрээдчихсэн байвал мєн догь оо! Гиннесийн номонд орох юм хуна. Хэзээ єнгє маяг vзvvлэхдээ тэр бил vv ємсєж асан гутлаа яз чанаад vдийн зоог барьчихсан тухай уншиж байсан санагдана. Чингэхvл Цэдэн тvvнээс эс дутаж аймгийн зочид буудалд гэрийн шаахайгаараа дайллага цайллага хийчих шиг боллоо. Гиннесийн номонд орох нь ч орлоо дог.
         Сайн мэдээлэгч баттай бичиж тэмдэглээд хаяг дугаарыг нь зєв олоод “шуудандвал” тэр айхтар номны нэгтээ булан хуудсанд “хуучин улавчаараа хошуу тосдсон хvнтэн" гэх аягийн тэмдэглэл шургаж vлдэх нь vлдэх бий вий. Гэвч энэ бол юу ч биш ээ, шаахайтайгаа хамт шалбуур ємдєє таваглачихсан шиг байна. Энэ бол "гиннес" гуайн тvvхэнд урьд хожид гараагvй, дуулдаагvй юм. Цэдэн нэн шинэ тvvх туурвижээ. Сайн тvvхч хvн юмаа . Бичээд бай, таваглаад бай. Аяга таваг, халбага, сэрээ, савх шовх нь байвал ємд, шаахай зэрэг нь хаанаас ч олдоно. Оймс чиг л цаана нь нєєцєнд хэд хэдээрээ байж байна. Цэдэн тарваган хvн шиг намхан шургуулгын дэргэдэх єндєр хvчдэлийн шугамын суурь гэмээр тэнцvvргvй єндєр тvшлэгтэй бор сандалд зэвхий царайлан суухдаа нvцгэн хєл гуя нь єрийж чєрийгєєд эвгvй харагдсанд vрчгэр цамцныхаа хормойгоор хучмар болж єєрєєсєє далдлаад элгээ гуяндаа наах шахан бєхийж мєнєєх зааны ясаар урласан эд рvv гар явуулахуйд сал сал чичирч авай. Салга євчин тусчээ. Чамайг одоохон засаад эмчлээд єгєхлєєр барьсан шагайсандаа онодог мэргэн бууч шиг гялалзаад явчилгvй хаачих вэ...

         ... Цэдэн утасны махир чагнуурыг аваад салгалахгvйн тулд тохойгоо євдєг дээрээ тавьж гараа биедээ шахаж наавал тийн газар дэлхий хєдєлсєн шиг чичрэгнэж асан нь гайгvй болох шиг санагдлаа. Бие ч гэж бие шvv, тулгуур сайтай цамхаг л гэсэн vг. Тvvнээс єєр амьтан байсан бол єдийд vхэж дууссан "тvргэн тусламж" давхиж ирэхээс нааш Цэдэн шиг єєрєє ингэж єндийгээд. ширээ сандалд тухлаж, лонх монхны бєглєє энэ тэрийг нэгжиж, айл руу утас цохих ухаан чадалтай байхийм гэж гонжийн жоо. Гайгvй дээ л амьтай голтой
    ёолсон ёлборлосон амьтан тэрий хадаж хэвтээ. Тэрнийг баттай мэднэ. Тэгтэл Цэдэнг харав уу. эр шийр зааж босоод, ємд цамцаа vгvйлэх сэгээтэй єєрєе шалдан суугаадаа єєрєєсєє ичих эрээ цээртэй, айл руу утсаар тоо дугаар залгах мэдээтэй, ёстой ёс ёмбогор тєр тємбєгєр гэгчээр "хvн тєрєлхтєн" нь аргагvй цомцойж байна, Хэтрvvлэх нь хэтрvvлчихсэн байжээ. Єглєє босоод
    ємдєє vгvйлнэ гэдэг бол нэг vдшийн нормоо хэдэн vдшийнхээр давуулан залгилчихсаны нотолгоо. Шаахай ч яахав ирсэн зочдын нэг нь гутлынхаа гадуур давхар угладаггvй юм гэхэд андуураад !'жийгээд" одсон байж болно. Харин ємд
         ... Ємдийг андуурч ємсєнє гэж баймгvй, Санаанд л буух зvйл алга. Санаанд буух юм алга гэнэ шуу, их санав аа, их буулгадаг санаатай эр вэ? Хэдvйд хэрхэн яаж хэвтсэнээ, ор руугаа яаж очсоноо, оймс моймсоо юунд дэрлэж унтсанаа огтоос мэдэхгуй байж "санаанд буух юм алга" гэсэн шиг хээвнэгхэн бодож суудаг. Ємд єєрєє амь ороод єндийгєєд явчихдаггvй л юм бол арилжсан байж таарлаа: Аяга тагш юмаар худалдсан байж таарлаа! Тэр л ононо. Харин хэнд худалдаж вэ? Орон гэрийнхээ эд хогшил, энэ тэр хувцас хунар, євдєл цєвдєл єрєм ааруул таарсан ч балга булга нэрмэл нидрээсээс сарвайчихдаг хvмvvн энэ орчлонгоор бишгvй нэг бий. Тэдний єрєєсєн дугуй болжээ. Хий сайтай, сахал нь элээгvй шинэ дугуй юу? хээ хуар нь арилаад цана чарга шиг мєлийж хаашаа ч хамаагvй хальтчин гулгахаар хаван хуван болсон тарчиг дугуйнцар уу7
         Зоригийн одоо утсаар єгєх хариу л тvvнийг бага сага тодруулах буй заа. Эхнэр нь л бvv тvрvvлж утас аваасай билээ. За авсан ч яадаг юм, эхнэр нь эхэлж ярих нь бараг ононо, Цэдэнг таних тусмаа мєнєєх эрдэмтэн, алдартан Цэдэнг утасджээ гэж мэдэх тусмаа сайн. Нєхєр сvvдрээ шавдуулах ч бил vv? Цэдэн гэдэг ямар энгvvн нэг єдєр єнгєрєєж хоног хороосон хоосон торх юм уу. Аймаг орны урипга заллагатай. уулзалт учраа, дайллага цайллага vл тасрах, нэртэй тєртэй, хvний нvvр улайлгахгуй хvмvvн. Хэзээнээс зvгээр сууж
    сураагvй, тэгж чадах ч vгvй, тэрvvндээ хэдэн арван ном товхимол, нээлт бvтээлийн ард гарч чадсан биш гэж vv? Нутагтаа ганц ирчээд аймаг орныхноороо хvндvvлээд, хєєрч хєгжєєд нэг хэсэгтээ балгаа л биз баярлаа л биз. Нутаг гэдэг хэзээ нутаг хэн бугайнд ч адил... Єєртэйгээ жишээд бодоод vзэгтvн... Ємд яах вэ, євдєг тохой бvрэн бvтэн байхад емд цамц зэрэг нь хаанаас ч олдоно. Цэдэн ємдєє арилжтал єдий. Хэтрvvхэн балгасан хvмvvн ємдєє байтугай єєрийгєє олохоо болих удаа бий шvv дээ. Ємд арилаг цаашаа, дуртайдаа дургиж яваг ...

         ... Тийн дураар дургин одсон ємдний эзэн Цэдэн, ёндгор сандал дээр євдгєє хавчин хавчигдан эв хавгvйхэн суугаад утасны дамрыг хичээнгvйлэн эргvvлэв, аз болоход дугаарыг нь мартаж будилсан нь vгvй. Галзуу хvн ч цээжлэхээр сондгой содон дугаар юм болохоор Цэдэн энгvvхэн нэг хялбар санаад долоовор хуруугаа гозгонуулан гозгонуулан шард шард эргvvлнэ. Мєчийн дараа

         - Байна уу? Хэнтэй ярих вэ? гэх адтай шингэн дуу харилцуурын цаана хадсан нь Зориг ч бус, эхнэр нь ч бус ердєє нэг балчир охин утсаа жингэнэхэд нь шvvрч авсан хэрэг бизээ. Унтаж хэвтэхгvй ямар эрт босдог жижигхэн чєтгєр вэ?
         -  Байнаа байна. Цэдэн ярьж байна. Аавтай нь яръя ... гэж Цэдэн их л сvрхий дуугарсан боловч vнэндээ хэлгий хvн шиг хальт мєлт хэлэхчээ аяджээ. Хоолой нь ч тvгжрээд олигтой дуу гарсан нь vгvй. Охин сонсоогvй нь илт:
         -  Хэнтэй ярих вэ? гэж дахиад асууруун, дууных нь цовоо цолгин гэж юvх вэ? Ид ноцож эхлэсэн тvvдэг л гэсэн vг. Хар нялхаараа тахиа шиг vvр цvvрээр босч донгодоод сурчихсан бяцхан дэгдээхэй юм даа! Цэдэн хоолойгоо засч засч,
         -  Миний охин аавыгаа яриулаач? гэлээ.
         -  Yгvй, Та миний аав биш! Аав гэртээ байгаа!
        Цэдэн нэг хэсэг балмагтчихав. Юу гэх нь энэ вэ? Яасан vг ойлгодоггvй хvvхэд вэ? Тэгээд ийм хар нялхаараа чих хатуутай байх нь гэж тэр бодно,
         -  Би зочид буудлаас ярьж байна. Аавыгаа яриул хvvхээ.
         - Та єєрєє хэн бэ?
         Yгvй ер єє, мундаг байцаагч вэ? Гэвч Цэдэн жараахайн сониуч занг сайн мэдэх тул
         - Цэдэн ах нь ярьж байна. Аавтай нь ярилцах чухал хэрэг гарлаа... Тvргэхэн дуудаарай ... гэхдээ их л тэвчээр зааж махруун хэллээ. Yг хэлэх бvрийд уушиг зvрх амаар гарах дєхнє. Тэрбээр тасалгааны хамаг агаарыг ховх сорох шахан урт амьсгаа авч хариуг хvлээнэ.  Энэ муу утасны харилцуурыг хага чулуудчихаад сандлыхаа емнvvр тэрий хадан сунаж нам хэвтээд єгмєєр санагдана. Шартжээ. Цээж дотор галын наадам болж байна. Тойрон бvжиг, дуу хуур, наргиан цэнгээн ид оволзож байна. Ядаж байхад чєтгєрийн охин хэл хvргэхгvй юун их удаж хvлээлгэнэ вэ? Тэсвэр барагдах нь ээ!
          Чєтгєрийн охин нэг хэсэг чимээгvй байж байж, сая нэг турьхан амьсгаа нь дуулдаж
         -  Байна уу? Аав унтаж байна ахаа! гэх нь тэр
         -  Юу гэнээ !
         -  Аав унтчихсан! Цэдэнгийн уур дvрсхийлээ.
         -  Юу унтчихсан гэж!? Сэрээ! Дууд!
         Болжмор дэгдээхэй vзсэн харцага шиг бєгтийн бие хумьж, хємсєг нь vзтэл амь орж дээлийн єтгєн хуниас шиг эрчлэн мушгирчээ. Гэвч Цэдэн нэг хэдvй болоод тэсч, зєєлєн єнгєєр,
         -  Миний охин оо... гэж арай ядан залгуулж хэлэв
         - Аав сэрэхгvй ээ... тэр саяхан унтсан... Та маргааш яриарай гэж охин хариулах нь тэр.
         - Юуны чинь маргааш...
         Цэдэнгийн эл vгний хариуд утасны цаана "дийд дийд ... дийд" гэх шингэн дуу сонсогдлоо. Жаал охин утсыг тасалчихжээ.
          
         Зоригийн ур удам ч мєн дєе. Аавыгаа дууриасан адгийн зулбасга хэмээн Цэдэн уурсан vглэнэ. Охины аав vнэхээр тийм адгийн амьтан мєн юм санж уу? Тийм аваас тэр адгийн амьтан руу утасдаж, аянга зайлуулагч шиг горьдон суйд майд болж суудаг нь юу вэ? Цэдэн ердєє уурсан бухимдсандаа чингэж хэлжээ,
        Тэрхvv адтай дуутай эртэч тахиа шиг охин болбоос эцгийгээ дуурайсан хорон vгтэй дэгдээхэй байж таарлаа.

         Ингээд найдлага алдрав. Дэгдээхэйгийн хvзvvг нь гайгvй сайн мушгих юм сан... Бухын хvзvv оргисон яасан олон vгтэй дэгдээхэй вэ... Ганц дэгдээхэйнээс болоод л гэрэл чийдэн унтрах нь тэр Хvмvvнлэгийн тусламж, эрчимт эмчилгээ, хорыг хороор тайлах дорнын их арга, єєр юу юу ч билээ, цєм талаар болов. Ердєє нэг муу годгор охиноос болж, vvр цvvрээр донгоддог саригар дэгдээхэйнээс болж нурах нь тэр. Yнэгний нvд залгисан жартгар! Яасан эрт босдог дэгдмэр вэ чи!
         Нулимс мэлтрэх дєхєв. Чонын бэлтрэг хvмvvний зовлонг мэддэггvй гэдэг энэ. Ингэж тархин дундуур буулгаж орхих ч гэж. Хошного нь загатнамар ... Ойр дэргэд байсан бол бєгсєн дундуур нь хоёр хуруугаар нэг сайн байлгаад єгєх байсан юм?!...
        Одоо тэгээд яах вэ? Олби оготно шиг нvхэндээ буцаад шургах уу?! Нээрэн л орондоо орж тарвага шиг нугдайж хэвтвэл барав. Аяга хvйтэн ус залгилчаадэргээд хажуулъя. Тvvнээс илvv сайн арга vгvй. Аяндаа vд хэвийгээд ирэхлээр газар сайгvй тахианууд донгодоод эхэлнэ. Зориг ч хvрч ирээд донгодож л таарна...

         Хvйтэн ус. Мєс хvлхэх юмсан. Євєл сєн бол гарч гvйгээд тэмээн хяруул элсэнд шургах шиг цасан хунгарт толгой цээжээ лав шаагаад атга атгаар цас vмхлэх сэн. Энэ цээжний цаадах гал тvймрийг нэг унтраах юмсан. Гал сєнєєгчид даанч тус болохгvй. Тэдний унтраах гал, миний бєхєєх гал хоёр тэнгэр газар шиг зєрvvтэй.
    Тэдний галыг илжиг гэвэл миний галыг ядахнаа адууч гэхгvй, луус ч гэхгvй, харин сарлаг гэвэл арай дєхєж очно. Сарлаг! Yнэхээр сарлаг шиг омогтой "гал" юм. Тэргэнд сураагvй эмнэг сарлаг шиг тэнгэрт гарах нь халаг цовхчиж байна! Туйлаад бай! Туйлаад бай! Асах нэг єдєр байхад, бєхєх нэг єдєр байх л бий вий. Бєхєєж л таарна даа. Бєгсєн дээр чинь хvйтэн жин пал тавиад єгєхлєєр хир удаан цамнахыг нь харъя. "Сарлаг" минь хvйтэн жин гэж дуулав уу! Жигнээд хайраад єгєх юм хуна. Чам зэргийн “сарлаг" - ийг номхруулах арга олдолгvй яах вэ. Тэргэнд оруулж буулга бєгтрєєд тэр мундаг атгас агуй шиг хар шуухигар хамраас чинь дєрлєєд уулнаас хэдэн гуалин чирvvлээд єгєхлєєр тvхийгээд байх чинь єнгєрєх бий вий ... Ажлын мал минь!

         ... Цэдэн угаалгын єрєє рvv саа євчтэй хvн шиг тэн тун, тэнтэр тунтар алхаж явахдаа ийн бодох авай. Угаалгын єрєє урд ємнє энvvхэн vvдний баруун талд, тав алхаад хvрчих газар байсан атал энэ удаад оргодол босгуул шиг гэнэтхэн нvvр буруулан хэдэн бээрийн чанадад очоод таг бvгчихсэн мэт санагдлаа, Цэдэн нэгтээ таягаа мартаад гарсан хєл муутай хvн шиг дэг дог, дэнжиг дvнжиг хийн хана тvшихдээ тvшин тэгж ингэж явсаар мєнєєх нvvж одсон угаалгын єрєєгєє олов. Дотогш шагайвал тас харанхуй байсанд зvvн гараа зуун жингийн туухай єргєсєн шиг арай ядан єндийлгєж зааны хошуу шиг сунгаад, ямар мангуу нь тийм дээр байрлуулж орхисон юм эгээ л адартай зэрэгцэх шахан хананд суулгасан чилдэн цагаан унтраалгыг хонх дарах шиг дарвал угаалгын єрєєнд тэр даруй цэлсхийн гэгээ татаад явчихлаа. Дотогшоо хоёр алхав уу vгvй юу хєл дор нь хунирсан бараан юм тээглэхийг vзвэл хєєрхий муу ємд нь хоёр шуумаг нь хааш хууш хуниатай буудуулсан элээ шиг салбайтал хэвтэж байлаа. Ашгvй ємдєє олоод авлаа. Угаах гэж ийшээ авчраад зав бололгvй орхиж дээ хэмээн тэр єєрийгєє ємєєрєн бодов. Халаасанд нь хагас хугас шил юм vлдэж хоцорсон байх бий вий гэсэн хачин гэнэн тэнэг бодол тєрмєгц єєрєє тvvндээ итгэж сохор хvн шиг ємднийхєє ар євєргvй тэмтчвэл ган хийх дуу гарсан нь vгvй гэх лvгээ "ганц дусал" юм гарт нь єртсєнгvй. Гагцхvv тэлээнийх нь тємєр гархи нэг удаа зєєлєн час хийн дугарах шиг болов. Ємдєє "угаах" санаатай ийш нь авчрахдаа “євєр дотрыг" нь шалгаж vзсэн нь лав. Тийн урьд нь угаах гэж орхисон ємдєє одоо шууд л углаж орхилоо. Цамцтай бол цамцтай, ємдтэй бол ємдтэй.. Yvнээс илvv яах юм?! Хvн гэгч даанч шунаг юм. Єрєє дvvрэн ємд цамц байсан ч, єєр хаа ч vгvй шинэ сэргэг загвар маягтай, чанар чансаатай байсан ч сэтгэл ханахгvй нь ээ. Хамгийн гол нь одоо сэтгэл дотор засрахгvй нь эз..
          Угаалгын єрєєний ханын цаачаас нэвт сvлбэн гарч ирээд шув шулуухан vргэлжилсэн усны хоолойн турьгvй нарийнхныг харахад чамлах сэтгэл тєрнє. Бvх усыг нь юvлээд єгємз, гагцхvv тэсгим хvйтэн ус л годгодуулаасай билээ, нэг муу vлбэгэр рашаан шиг зэвтэй зэлгээн ус шоржигновол яана гэхээс дотор нь аягvйцнэ...
         Шалдан нэгний бєгс шиг тvнтгэр цагаан паалан тосгуурын дээрээс гаансны толгой мэт махийн тонгойсон хоёр мухар цоргоны нэг нь халуун усных, нєгєє нь хvйтэн усных лав мєн. Хоёр цоргоны дээд орой дээр улаан хєх хос хаалт харуул шиг шогнойх нь эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашна гэсэн шиг ихэмсэг vзэгдэнэ. Тээглэж унавч дэлхий дээрээ унадаг Цэдэн долоо дордовч, хєх хаалтыг нь эргvvлбэл хvйтэн ус зад тавина гэдгийг нотлох хэрэгтэй...
        ... Байдаггvй ээ. Цоргоор хvйтэн ус годгодохын оронд хэн нэгэн санамсаргvй бууны гох алдаж дарсан шиг пин пан хийсэн хvчтэй дуу цочтол хадаж, тэр даруй хэдэн дусал усаар пархийтэл тургиад таг болсноо хvйтэн усны оронд хvв хvйтэн хий тvгжрэн тvгжрэн саагих нь тэр. Гэвч удалгvй энэ ємхий хий эцэс болж хvйтэн ус шор шор гоожно гэж итгэсэн Цэдэн хоёр алгаа хумбайтал нийлvvлэн чихэр тоссон хvvхэд шиг тосно. Хvйтэн усаар нvд нvvрээ шалба шавшаад, ханатлаа залгилахлаар хvн шиг сэргэж, хуриманд очсон ч хэдэн дугараа дуутай єнгєрvvлэхээр  хvч тэнхээ ороод явчих бий вий.
         ... Байдаггvй ээ. Усны хоолой биш хийн хоолой болчихжээ. Тэгж тэгж хvйтэн усны хоолойд хурсан хий савирч дуусах шиг болов. Хvйтэн ус ч vгvй, хvйтэн хий ч vгvй болов. Усны хоолойн хvйтэн усыг маниас ємнє амжаад цєлмєчихжээ... Одоо халуун рашаанаас хvртэж дээ. Дотор чийглэж л байвал халуун ч бай, хvйтэн ч бай ялгаа юун. Ус л бол ус, гал тvймрийг алин нь ч адилхан унтраана...
         ... Байдаггvй ээ. Халуун УСНЫ цоргоор ус байтугай хий ч савирсан нь vгvй. Агаартай, устай юутай хийтэй нь ховх сорчихжээ. Ингээд талаар болов. Цэдэн хад мєргєх нь энэ. Усгvйг мэдсэн тvймэр улам дvрэлзэн бадрана. Шатаж vхэж дуусчээ. Шvдэнз зурж асаагаад тоо чигээр нь амандаа хийчихвэл vмхчихвэл элэг дотор нь цємийн бємбєг дэлбэрэх шиг зад vсрэх байх даа. Чvдэнз гэснээс тамхиа зууя байз. Лам хувраг олдохгvй бол буцахдаа чамайг зална гэгчээр ус ундаа нь ширгэж шавхарчихсан юм бол утаа залгилж цээж дотроо засч аргадах бас нэг арга олдоно ...

         ... Ширээ, шvvгээ, сандлын алин дээр ч ил тамхи харагдсангvйд Цэдэн цvнхээ уудлан нєєц тамхинаасаа гаргав. Янжуур зуухлаар цаашхи янз байдал аяндаа тодорно... Тэрбээр цvнхэн дэх хайрцагтай янжуурын зэргэлдээ тасалгаанд хариугvй муу умбагар бор цаасанд боосон зvйл байхыг анзаарав. Хурууны vзvvрээр чичиж vзээд “энэ чинь юу байдаг билээ?" гэж бодно. За онцгой чухаг юу л байгаа аж даа эхнэрийн замд хэрэглээрэй гэж боосон vмх мvмххэн л юмнаас хэтрээ аж. Yргэлж шал дэмий новш цvнхэнд чихэж байдаг сонин хvvхэн шvv, тэрэнд орхноо ганц зуун грамм миний євгєнд хэрэг болж мэднэ гээд нэгтээ буланд нь шургуулчихгvй, тийм ухаан сєгєє ч байхгvй...
    хэдий эхнэртээ тунирхан гомдол тєрєх авч: юмыг яаж мэдэх вэ энэ нэг бор еэвэн шиг боодолтой дотор манай амин тариа байж мэдэх шvv дээ, насаараа ханилчихаад муу эхнэрээ юмны тvрvvнд буруутгаж байх хэрэггvй биз дээ, эхлээд чи тэр боодолтойг нээгээд vзчих, дараа нь сайн хэлнэ vv, муу муухайгаар нь дуудна уу, єєрєє мэд гэж Цэдэн єертэйгээ ярьж мєнєєх боодолтойг цvнхнээсээ гаргаж ирлээ. Ердєє л хайрцаг тамхины хирийн хариугvй жаахан тэр боодол дотор “юу л байх аж даа" гэсэн хайнга бодол тєрєх хэдий ч далд нэгэн горьдлого арайхан тасралтгvй сэтгэлийн нэгтээ мухарт унжсаар байх ажээ. Иш чааваас, харваас энэ дотор юу л байх аж дээ.
         
          Юутай ч хєшгєє нээе, цонхоо онгойлгоё ... гэж тэр бодлоо. Єглєєний цэвэр агаар хvч тамир оруулах эм л гэсэн vг. Одоо тамир тэнхээгээ жаахан сэргээх хэрэгтэй. Цэцэрлэгийн хvvхэдтэй уралдаж гvйвэл илт хоцрохоор болчихжээ. Хєл ч гэж дєнгєж эхээс унасан унаганых шиг чєрдийн арай чарай биеэ дааж, цvvцэгнэж байна. Шаариг нь цувсан дугуй шиг мултраад уначихаагvй нь зол. Цэдэн эхлээд янжуураа асааж хvзvvгээ сунган, хошуугаа сармагчных гэмээр дарвайтал цорвойлгон байж хvйтэн ус, хvйтэн ундаа залгилсан аятай шунахай гэгч нь хэд сорвол санаа дагаад тэр vv дотор нь сэв сэрvvхэн оргиод нvд нь тэвхдvvлсэн мэт тормойгоод ирэх шиг болов.
         Зєв зєв. Аргадаж чадвал авгай чинь vvрээд харина гэдэг энэ юм. Одоо хєшгєє нээе, тэгээд дараа нь ...
         Тэгээд Цэдэн хєшгєє нээлээ... Орон хот газрын дэн буудлуудын ихэнхи єрєєнєє байдаг нэлэмгэр урт зузаан хєшиг, зvгээр нэг унжих ч бус цаагуураа сиймгэр цагаан торон унжлага давхар байх ажээ. Цэдэн хєшгийг давхраар нь татан нээмэгцээ цонх руу хараад алмайран гайхлаа. Цонхоор гэрэлт нарны хурц туяа нvдийг гялбуулан мэлсхийн тусаад, гэгээвчийг онгойлгохуйяа зуны єглєєний эв эрvvл агаар цоргин орж ирэх болно гэж тэр бодсон ажээ. Тэгтэл юуных нь нарны хурц туяа тусахав  гадаа цонхны цаана нvvгэлтсэн тvнэр харанхуй палхийтэл тосон авчээ...
         Єглєє болоогvй байх нь ээ. Тэрбээр шєнє дvлээр сэрчихжээ. Yvр цайхаас ємнє: хар шєнєєр гэнэт сэрээд, єрєєнд нь гэрэл чийдэн асаастай байсан болохоор тийн цєл андуурчээ. Тийм байх аа толгой тархи амарсан шинжгvй нэг л хэвийн биш оргисон билээ. Хатуу идээг хэтрvv амсаад, нойр дутуу сэрэхлээр чингэхээс ч яахав.

          Цэдэн уг нь цонхоор алсыг харж, дотроо бага ч атугай амирлуулсан "алаг толгой" тийш нэг нvд бэлчээгээдэхье гэж бодох нь бодсон ажээ. Зvрх шиг шомбогор тэр товцог толгойн євєр тал нь загасны єехий шиг гєлтгєнєсєн мєнгєлєг цагаан, ардуураа шар дурдан бvс ороосон шиг тодоос тод улаан туяа татдаг, бэл хормой нь он удсан єтєг бууц шиг vргэлж бараантан харлаж, цас ихтэй жил ч нуруундаа хvн гаргадаггvй эмнэг адуу аятай барагтай мєс хєс тогтоодоогvй гэж ирээд л хоёр гурав хоногийн ємнє тэрхvv толгойн євєрт аймаг орны нєхєд нь тvvнд зориулж зугаалга зохион, тарган ямаа боож, халуун чулууг нь атгуулан, буцламтгай шєлний дээжийг аягалж байхдаа ам уралдан ярьцгааж байжээ. Дараа нь Цэдэн зочид буудалд эгж ирээд санаандгvй цонхоор хартал мєнєєх амралтын хотхон болох дєхсєн зvрхэн хэлбэрт алаг толгой алсаас тодхон харагдсанд их л хєхєн баяссан амуй.
         Харин энэ удаад зvрхэн хэлбэрт алаг толгой зvг сураггvй тас харанхуй дунд хаа буй нь мэдэгдэхгvй уусан алдарчээ. Цэдэн цонхноос эргэж ширээний єнцєгт байх бугуйн цагаа авч дуртай дургvй хяламхийвэл цагийн зvv арван нэгэн цаг болж буйг заах нь мэдээж шєнийн хорин гурван цагийг хэлж буй хэрэг биз ээ.

         Дєнгєж хорин гурван цаг. Хачин юм аа. Цэдэн ер энэ орой хэдэн цагийн vед орондоо орсон байх нь вэ. Орой ч гэж дээ, орой юу? єдєр vv? Тэрбээр хамгийн сvvлд vдийн хоол идэхээр зочид буудалд гаднаас орж ирснээ л санахаас єєр тоймтой зvйлийг бодоод бодоод олсон нь vгvй. Yдийн хоолны дараахнаас л аймгийн нєхєдтэйгээ ууж наргиж эхэлсэн байна. Орой уулзалтад  очсон билvv? Хvмvvстэй ярьж хєєрсєн?! хариу бас л тодгvй.
         Зоригийн охин утсаар ярихдаа "Маргааш" гээд байсны учрыг тэр сая л ухааран ойлголоо. Цагийн баримжаа алдарсан байжээ. За яахав, эр хvн эндэж  л байдаг, эрэг нурж л байдаг. Эр хvн эндлээ ч эр хэвээрээ, эрэг нурлаа ч усаа хашсаар л байдаг.
    Цэдэн сэтгэлээ тайвшруулахыг оролдож "одоо ганц зуун грамм байвал  дотроо засчихаад эргээд нам хэвтчихье. Унтах минь. Yдшийн цэцнээс vvрийн тэнэг дээр гэдэг билээ. Yvр цайхлаар " цэцэг навч "алаглаад эхлэнэ" гэхчилэн бодлоо. Нvдний нь буланд єнєєх бор цаасанд боодолтой зvйл туссанд, ядруу хир нь тэрvvхэндээ олзуурхан "Хонгор минь! Арай чи миний амь тариа биш биз” гэж єєртэйгээ ярин  тийм байхыг хэн vгvй гэх вэ” хэмээн хариу єгvvлээд болгоомжтойхон авлаа.
         Боодолтойн дотор чухам юу буйг эс мэдэхийн учир чихэндээ наалдуулах шахам ойртуулж зєєлєн сэгсэрхvл санаа дагаад тэр vv тийм нэг шингэн нойтон эд хол хол дуугарах шиг болжихуй. Цэдэнгийн царай vзтэл єєр болж баярласнаас багтарч унах дутав. Зvрх нь савлан энд ч нэг тэнд ч нэг цохилж, хуруу гар нь боодолтойг алдаж унагах нь уу гэмээр чичигнэж, хvзvv толгой руу нь галаар цоргих шиг халуу шатан огшоод ирсэнд тэрээр барьцгvйдэж бор цаастыг унагачихгvйн тулд орон дээрээ чулуудчихлаа.
        Хэсэг азнаад тайвшрах шиг болсонд бор цаастайг задлаж vзэхээр шийдэх нь тэр. Миний хонгор ... миний хонгор ... муу євгєнийхээ амийг аварлаа... Бор цаастайг оёдлын турьгvй нарийн утас хэд давхарлан нийтгэж байгаад тоонолжлон баглажээ. Цэдэн утасны уяа vзуурийг цэнэглэж бєхлєсєн байх магадгуй хэмээн эрэлхийлж эс олоод тэсэлгvй боодлыг тас татаж онгойлгохоор сэтгэл шулуудав. Чингээд ойртуулан тасар татахаар завдахуйяа нvдэнд нь бор цаастайн нэгтээ тодоос тод бичиг дурайтал тусах нь тэр: Yзэхvл "МАШ ЯАРАЛТАЙ': хэмээн час улаан бэхээр томоос том vсгээр дармалдаж байгаад бичжээ. Цэдэн гайхаж цааш тогтон уншвал "Аймгийн нэгдсэн эмнэлэг. Хуухдийн тасаг Л.Цэцэгээ - д. Яаралтай!" хэмээжээ. Эргvvлж нєгєє талыг нь vзвэл мєн л "Яаралтай! Маш яаралтай" гэсэн vгийг тvрvvчийнхээсээ ч томоор хэдэнтээ давтан бичсэн байлаа.

         Цэдэн цочлоо. Тзрбээр дєнгєж сая л санах нь тэр. Тvvнийг хотоос нааш онгоцоор нисэхийн ємнєхєн хvлээлгийн єрєєнд аяга кофе ууж суухад нь хижээл насны гvдэсхэн эр хvрч ирээд гуйсан билээ.
         - Та аймгийн тєвд очуут энэ жаахан боодолтойг эмнэлэгт хvргээд єгнє vv. Таныг харвал тохитой, найдаж болмоор санагдлаа. Тэгээд бичээстэй байгаа... та бидэнд туслах уу ...
         - Тэгье ээ, тэгэлгvй яахав. Би тэнд очоод долоо хононо. Очуутаа л аваачаад єгчихье. Та намайг эргээд ирсний дараа асууж лавласан ч болно. Миний утас ...
         -  Хэрэггvй дээ. Баярлалаа. Танд найдаж байна ... Энэ хавьд таниас єєр найдах хvн миний хувьд алга...
         Цэдэн тэгээд мєнєєх жижигхэн боодолтойг нь аваад барьж явсан ширэн цvнхнийхээ нэг буланд хийсэн байжээ.
         -  Тvргэн тусмаа л сайн юм шvv. Тэнд нэг хvvхэд ...
         -  Санаа зоволтгvй. Би хvргээд єгнє...
         - За ашгvй ашгvй ...
    .    ... Мартчихжээ... Боодолтойг аймагт ирсэн даруйдаа эмнэлэгт хvргэж єгєхєє мартсан байна. Хvнд худлаа хэлчихлээ Хуурчихлаа. Шал дэмий уулзалт, хvлээн авалт, цайллага . . энэ тэр гэж яваад хvний захисныг огоорчихжээ.
          Цэдэн єєрийгєє хотоос аймгийн тєвд ирээд хэд хоносноо тоолбол энэ шєнєтэй дєрєв дэх нь болох нь ээ. Хээ тоогvй юм боллоо хvний итгэлийг хєсєрдvvлчихлээ гэж харамсан бодлоо.
          "Яаралтай. Маш яаралтай" гэснийг бодохул их л чухаг эд болж таарлаа. Одоо яадаг хэрэг вэ? Зvсэм талхнаас хvнд гэхээргvй, том ч vгvй жижигхээн боодолтой зvйл алган дээр нь харагдана.
          "Яаралтай. Маш яаралтай"!...

          Гучин минут орчмын дараа зочид буудлын жижvvр рvv нэг хvн утасдсан нь:
          - Би Цэдэн байна. Танай аймгийн тєв эмнэлэг яг хаахна вэ? Сайн заагаад єгєєч ... гэжээ.
          ... Шєнє дvл хэвийхийн хирд аймгийн нэгдсэн эмнэлгийн хvvхдийн тасагт тэрбээр ирлээ. Эмнэлгийн бvдэг хонгилоор vхэх шахсан ч гvйхээрээ явж єнгєрєєд эмч нарын єрєєнд хvрэв. Жижvvрийн эмч нь болох гуч эргэм насны махлаг бvсгvй Цэдэнг таньж,
         - Та ийм шєнє орой болсон хойно яаж яваа юм бэ?! Хэрэг болсон юм бол утасдаад л хэлуулчихгvй... Тантай хийсэн уулзалтанд би єчигдєр очсон шуу. Таны vг надад маш их таалагдсан... гэж ирээд л дуржигнуулжээ. Хариунд нь Цэдэн,
         - Эмч ээ... танай тасагт Цэцэгээ гэж охин эмчлvvлж байна уу? гэлээ.
         - Хэн гэнэ ээ...?
         -  Цэцэгээ ...  Л.Цэцэгээ ... гэж Цэдэн боодолтой дээрхи бичгийг харж байгаад хэлэв. Эмч бодолхийлнэ.
         - Эсхvл танай тасагт тийм нэртэй эмч байдаг уу? Бас эцэг нь ч юм уу ... Би сайн мэдэхгvй ... гэж Цэдэн тvгдэрвэл эмч
         -  Тиймээ байсаан. Тийм хvvхэд байсан. Эмчлvvлж байсан ... гэлээ.
         -  Байсан гэдэг чинь юу гэсэн vг вэ?
         - Тийм охин байсаан... Єчигдєр орой нас барсан ...
         -  Юу?!
         Цэдэн эмчийн хажууханд байсан урт зєєлєн сандал дээр лагхийн суун туслаа. Єнєє галав юvлж байсан цээж дотор нь юу ч vгvй хоосроод тэнд нь элэг дотор уушиг зvрх гэж огтоос байхгvй мэт санагдаад явчихлаа.
         -  Бид бvх чадлаараа хичээсэн дээ. Євчин нь даан ч хvнд... гэж эмч бvсгvй хэлэв. Цэдэн эмнэлгийн єрєєний бvдэг гэрэлд улам ч буудгэр царайлж,
        -  Эмч ээ ... энэ ... тэр охинд тус болох байсан уу... гэлээ. Эмч Цэдэнгийн сарвайсан боодолтойг авч, тэр дорхиноо нь сурмаг задлаад дотроос нь элдвийн бичиг сачиг болсон хайрцагтай эм   гаргаж ирэв.
        -  Энэ маш ховор эм байна Ойрд тасарчаад олдохгvй байсан юм ...
        -  Энэ эм ... тэр охинд тус болох байсан уу? ...
        -  Хоёр хоногийн ємнє бол тус болох байсаан ...
        - Хоёр хоногийн ємнє гэнэ ээ?
        - Тиймээ хоёр юм уу гурав ч хоногийн ємнє их хэрэгтэй байсан юм     
        ... Цэдэн толгой руугаа шаагаад авмаар санагдлаа.
        -  Тэр охин цусны євчтэй байсан юм аа...
        -  Цусны ..  ?!
        - Тийм ээ... Долоо билуу найман настай байсан байх. Одоо цусны євчин элбэгшиж дээ ... Бvр бага хvvхдvvд чиг л євдчих юм гэж эмч хэлэв.
        -  Бага хvvхдvvд.,. бага хvvхдvvд...
       Цэдэн тэндээс тархи толгой нь мангууран манарсан амьтан босч vvд рvv зvтгэлээ. Эмчийг,
        - Та энэ эмээ аваад яваач гэхийг нь ч сонссон нь vгvй. Тэр нэг хэсэг эмнэлэг дотор явна уу, гадаа гудамжинд явна уу гэдгээ ч ялгасан нь vгvй...
         "Бага хvvхэд ... бага хvvхэд" хэмээн амандаа vглэж уйлах гэтэл нvдний нь ухархай руу євдтєл хатгахаас нулимс гарсангvй ...

         ... Тvvнээс хойш бvтэн хоног єнгєрєхєд аймаг орныхон нь хотоос тусгайлан урьж ирvvлсэн зочноо олж уулзсан нь vгvй. Зочин нь аймгийн зочид буудлын тусгай єрєєнєєс нэгэнтээ гараад хаашаа ч юм явчихсан байжээ.
    Харин сvvлд аймгийн нисэх буудлын манаач ганц бие євгєн Лигдэний єєрийн нь зиндаа євгендєє сайрхан ам алдсан нь:
      
          -  Яагаав єнєє эрдэмтэн Цэдэн нэг шєнє гэнэт манай муу умгар гэрт орж ирээд гэрээс ч гарахгvй хонон єнжин хуучилж суугаад, онгоц яг нисэхийн ємнє гvйж хvрч суугаад хот руугаа одсон доо. Яриа хєєрєє нь даруухан, нутаг орноо ярихлаараа заримдаа нулимс нь гарах юм. Залуу хvн гэхэд аргагvй л ухаантай хvн билээ ээ гэжээ.


    Үзсэн тоо:806