Ерөнхий арга зүй - Сурган хүмүүжүүлэх арга зүй - Хичээлийн агуулга

    Ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар


    Боловсрол сэтгүүлийн 2013/07 (95) дугаарт хэвлэгдсэн өгүүллээсээ иш татлаа.  
    Дараах загварыг дэвшүүлэхдээ Блумын таксоном, монгол ардын уламжлалт гүн ухааны арга билиг, үйлийн үр гэх логикыг харгалзан үзэхийг хичээсэн бөгөөд хичээлээ энэ үүднээс төлөвлөхдөө үйл үйлдэл нь аргаар нөхцөлдөж, эдгээрийн үр дүнд билиг хөгждөг гэсэн логикийг баримтлахыг хичээдэг юм.  
    Өгүүллийн гарчиг нь "Шавь төвтэй сургалтын онол, арга зүйг төгөлдөржүүлэх асуудалд" гэсэн байгаа. Түүнийг уншвал энэхүү загварын дэвшүүлсэн үндэслэл нь тодорхой болно.

    Сургалтын буюу ээлжит хичээлийн төлөвлөлтийн ерөнхий загвар

    Оролт-Арга

    Сэдэлжүүлэх /мэдрэхүйн/ үйлүүдэд тулгуурлан зорилгыг танилцуулж, хичээлээ эхлэх үе:

    Хичээлээ юунаас эхлэх, энэ үедээ таван мэдрэхүйн үйлийн алинаар нь сэдэлжүүлэхээ анхаарч, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах, асуудлыг аль талаас нь дэвшүүлэн тавих тухайгаа энд бичнэ

    Бүтээлч даалгавар, асуулт: Сэдэлжүүлэх үйл ажилбарын үед өгч болох, хичээлийн зорилгыг тодруулахад чиглэсэн гол, чухал гэсэн даалгавар, асуултыг энд бичнэ

    Хичээлийн зорилго буюу шийдвэрлэх асуудал: Энд тухайн сэдвийн онолын үндэслэлийг шинжлэх ухаанч түвшинд оновчтой гарган товч бичиж, хичээлийн туршид түүнийгээ асуудлын гол цөм болгон баримтлах ба хүүхэд энэ талаархи мэдлэгээ юугаар нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой эзэмших ёстой чадвар зэргийг эндээс урьдчилан харж хичээлийн бусад  алхмуудыг төлөвлөнө.

    Хувиргалт-Билиг

    Оюуны үйл гүйцэтгэх буюу мэдээллийг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх үе:

    Багшийн ажиглалт: Багш өгсөн даалгаврынхаа гүйцэтгэх  байдлыг хүүхэд нэг бүр дээр ажиглахыг эрмэлзэж, оюуны үйлийг гүйцэтгэх боломж олгоход чиглэсэн үйл ажиллагааныхаа баримжааг энд төлөвлөн бичнэ

    Суралцагчдын анхаарах зүйлүүд: Хичээлд оролцох явцад хэрэгцээ гарах бүрт багшийн заавар зөвөлгөөг авч, хамтран ажиллах байдлыг энд дурьдана. Мөн хүүхэд бүр хичээлд оролцох нөхцөлөөр хангах, даалгавар, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжийг урьдчилан таамаглан энд бичнэ

    Гаралт-Үр

    Ойлгож, мэдснийг  шалгах /бие, хэлний үйлийн чөлөөг олгох/ нэгдсэн дүгнэлтэд хүрэх үе:

    Багшийн бэлдсэн даалгаврууд: Бататгах, асуудлыг оновчтой шийдвэрлэсэн эсэхийг тодруулах зорилготой даалгварыг урьдчилан  бэлтгэж энд бичнэ. Мөн даалгаварыг хүүхэд хэрхэн гүйцэтгэх байдлыг үнэлж, зөвөлгөө, санамж, анхааруулга өгөх тухайгаа төлөвлөн бичнэ

    Суралцагчдын дүгнэлт, хариу урвал: Сурагч бүр өөрийн шийдвэр хариугаа илтгэх боломжийг хэрхэн хангах талаар болон тэднээс гарч болох дүгнэлтүүдийг урьдчилан таамаглаж энд бичнэ

    Бататгал: ойлгосныг шалгах, бататгах даалгаврыг энд бичнэ

    Үнэлгээ: Хичээлийн явцад болон, төгсгөлд ямар мэдлэг чадварыг нь хэрхэн үнэлэхээ энд бичнэ

    Гэрийн даалгавар: Гэрийн даалгаврын хувилбарыг энд тодорхой бичнэ

     

    Төлөвлөлтийн энэ хувилбар нь нэг талаас өнөөгийн бодит нөхцөл байдал болсон “багшийг бичиг цаасаар дарж байна” гэх үг яриаг багасгах, нөгөө талаар хичээлийн төлөвлөлт дэх чухал хүчин зүйлүүдийн гол санааг хураангуйлан багтаасан тул ямар ч хичээлийн төлөвлөлтөд ашиглах боломжтой гэж үзлээ. Ер нь бид цаашдаа энэ мэт загварыг дэвшүүлэн хэлэлцүүлж, зөв шийдлийг эрж хайх хэрэгтэй бөгөөд энэ нь багшийг хичээл төлөвлөлтийн ажилд дадуулах, зөв үнэлж дүгнэхэд чухал нөлөө үзүүлэх талтай.

    Мөн хичээлийг үр дүнтэй төлөвлөх өөр нэг чухал хүчин зүйл нь суралцагчдын оюуны үйлийн хөгжил болон тухайн хичээлээр эзэмшигдэх мэдлэг, чадваруудын холбоо хамаарлыг зөвөөр харах явдал бөгөөд үүнийг тодруулахын тулд тухайн хичээлд хийлгэх оюуны үйлүүд болон хичээлийн агуулгад багтах үндсэн ухагдахуунуудыг харгалзуулан сонгох боломжийг илтгэсэн “Оюуны үйлийн баримжааллын хүснэгт”-ийг харуулж байна. Энэ нь суралцахуй ба сургахуйн үйл ажиллагааны явцад хүүхдэд дадуулах ёстой  оюуны үйлүүд болон бүх салбар чиглэлийн шинжлэх ухааны суурь хичээлээр эзэмшүүлэх ёстой ерөнхий тулгуур мэдлэг, чадваруудын хамаарлыг илтгэнэ.


    Оюуны үйлийн баримжааллын хүснэгт

    Сурах, сургах оюуны үйлүүд

    Үйлийг дадуулах чиг хандлага

    Тоо

    Хэлбэр, дүрс

    хэмжээ

    өнгө

    хурд

    байрлал

    зүг чиг

    чадвар

    Шинж, чанар

    бүтэц

    шалтгаан

    Үйл явц

    Үйлийн алхамууд

    Үр дүн

    Үр дагавар

    Нөхцөл байдал

    Зориулалт

    Утга санаа

    Жиших

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Ялгах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Адилтгах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Харьцуулах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Ижилсүүлэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Зүй тогтлыг олох

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Холбоог олох

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Нэгтгэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Дүгнэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Таамаглах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Эрэгцүүлэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Тунгаан бодох

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Бясалгах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    ухаарах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Загварчлах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Төлөвлөх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Үнэлэн цэгнэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Ургуулан бодох

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Хийсвэрлэх

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Шалгах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Хянах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    Шийдвэр гаргах

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

    +

     Энэ бүхэн бол сургалтын процесс дахь суралцагчдын танин мэдэх сонирхлыг төрүүлж, түүнийг хөгжүүлэх гурван үндсэн хүчин зүйлүүдийн нэг болох “сурагчдын танин мэдэх үйл ажиллагааг зохион байгуулах процесс буюу сургах үйл явц”-н [6.28] үндэс мөн бөгөөд нөгөө нэг хүчин зүйл болох “сургалтын материалын агуулга”-ын [мөн тэнд] тухай, түүнд багтах аливаа ойлголт ухагдахуунуудын утга санааны ил тодорхой байдлын тухай авч үзсэн судалгааны ажлын үр дүнгээр цуврал ном хэвлүүлсэн. 


    Үзсэн тоо:19591

     
  • onobvchtoi sanaa baina

     10  2
  • heregtei sanaa b na

     12  2
  • hi sain baina

     19  3
  • 1