Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    НАЙРГИЙН АЯЛГУУ


    НАМСРАЙН НАГААНБУУ

           Бэсvдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд тєрсєн. Дээд боловсролтой, тvvхч мэргэжилтэй. Тvvхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр хамгаалсан докторант. "Монголын гурвал онол" бvтээлд нь Нvvдлийн Соёл Иргэншлийн академи номч академич цол, МЧАСХ "шилдэг нийтлэгч" єргємжлєл хvртээсэн.
          МЗЭ, МСНЭ-ийн гишvvн. Зєгнєлт болон тvvхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд. МYЭ-ийн хvндэт тэмдгийг хууль зvйн яамны хvндэт жуух. “Саран ээж” нийгэмлэгийн хvндэт медаль зэрэг шагналтай.

    НАЙРГИЙН АЯЛГУУ

          Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, vvдэнд нь зогсвол єдий том болсон байж гэж єєлєгдєх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны vзvvрт тус болох санаатай аяга таваг дєхvvлж хэрдээ л хичээж байсан сан.
          Хоймроор заларсан буурлууд тооноор тусах нарны дор хаш манан хєєрєг харшуулан налайцгаагаад л, баруунаар зэрэглэх харчуул алиа егєє хаялцан инээлдээд л ээ мєн гоё байсан шvv. Харин зvvн талд насны эрэмбээ олохоор ёсорхон шивнэлдэх эмэгтэйчvvдийн гийчирхэг бишvvрхvv зан, цэмцгэр аяс нь сэтгэл битvvхэн догдлоох бєлгєє.

          - Ачийн минь баярт ус нутгийн ах дvvс та бvхэн маань морилон ирцгээгээд... гэж ээж хажуугийнхаа эмээд vг дэлгэн нулимсаа ч юм уу хєлсєє шударч байгаа харагдана. Тэгтэл ивээл жилтэй євгєн Бужаа Оргил хvvгийн толгойд яшил модон хутга хvргэж домноод бас хайч авч даахинаас нь хэсэгхэнийг сєрмєн хадагны vзvvрт боосноо билгийн ерєєл айлтган мєнгєн аягатай сvv хадагтай хvvд дэвшvvлэхvй.
         - Тэр ерєєл бат орших болтугай! хэмээн найрчид дуу нийлvvлэн ерєєцгєєлєє. Эгчийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бvх л хvvхнvvдийн дундаас ёстой л туяарч харагдана. Хvмvvс бэлэг сэлт барьж нэг хэсэг vймэлдлээ  Гэнэт Бужаа.
          - Зээ – ээ - ээ гэсээр айзам дууны шуранхай єргєж эхлэхvй vнэхээр уудам цэнхэр огторгуйд уяхан замбуутивийн наран мандан гийх шиг яруу сонсголонт ая айзам жигдрээд ирэв ээ. Энэ мєч хvртэл биеэ цэнэж суусан эмээчvvлийн уярамхай сэтгэл гэгэлзэн огшиж маяггvй хэрнээ шударга хоолойгоор тvрэхэд бас хvvхнvvдийн адтай  цангинаа нэмэгдсээр найрын цараа жигдэрлээ. Дуулаан дундуур манайхны нэг охин миний урдуур зvтгэсээр ахад ойртож,

          - Ах аа ... эгч гадаа уйлж байна гэж шивэгнэв. Намайг хєнгєн толгойлон єндєлзтєл ах харцаараа дохиж дуудаад,
          - Алив чи гараад ир! гэж шивэгнэчихээд дуулсаар vлдэв. Гадаа гарвал тэнгэр, уул, нар бvгд гэрээс цуурайтах уртын дууг чагнаад гиюvрсэн мэт нам жим. Yзэсгэлэнт сайхан бэргэн маань гэрийн сvvдэрт цомцойн суугаад савхан цагаан хуруугаараа газар зурласаар гиюvрч суух аж. Юм асуухаас зvрхшээж дэмий л бараадан очвол зовхи нь чийгтэй торомгор нvдээрээ зэрвэс харснаа,
          - Миний дvv найранд суухгvй яагаав? гэлээ
         - Ах л гарчихаад ир гээд ...
         - Єє-єє
         - Ах гэж нэг юм дуулаад л
         - Би ч баярлаад    гэснээ дуу нь цахиртан сормуусан дундаас нь дусал хvрэхгvй нулимс яг миний зvрхэн дээр подхийтэл дусчих юм шиг мэлтрэн гарч ирснээ тэрvvхэндээ нойтон мєр болоод замхарлаа
         - Эгчээ битгий уйл! Нvvр чинь муухай болчихно
         - Нааш ир миний дvv! гээд эгч саяхан тонгоргоор хусуулсан данхар толгойг минь сониучирхаж сєргєн илэхэд vсний ширvvн уг гарыг нь хатгах вий гэх эмзэг санаа тєрж эгчдээ хайртайгаа сая л ухаарах шиг
         - Та яагаад баярласан мєртлєє уйлж байгаа юм бэ? Би бол гомдохоороо л ...
        - Бvvр дээр vеийн юм гэнэт санаанд ороод оо.
        - Нєгєє ... талийгаач уу?
        Эгч уруулаа жимийсхийх мєртєє уйлах, инээх хоёрын дунд нэг vг шивнэв. Yгvй ээ эгч мєн сая инээгээд сууж байсан. Нэг хvн л юм хэлсэн байх. Тэгж ч дарлуулахгуй шvv гэх аархал гэнэт єрвєсхийж,
        - Эгчээ сая хэн таныг гомдоов? гэж дахин хэрэгт дурлалаа.
        - Хорвоо
        - Ямар хорвоо? 
        - Найрын vеэр тийм юм ярдаггvй юм аа дvv минь
        - Ямар юм? Та яг нэг л юм  нуугаад байна даа.

        Євсєн доогуур шурган зvтгэх бяцхан хар хорхойг дагуулан харж гиюvрч суусан бэргэний маань яриасаг зан гэнэт хєдлєв vv яав vсээ хойш нь сэжиснээ,
        - Бодох ярих хоёрын ялгаа юу л байв гэж дээ. Эгч нь арван долоо єнгєрєв vv vгvй юу хvний гэргий болж наймхан сар болоод л бэлэвсэрсэн азгvй хvvхэн. Хєєрхий  минь жирэмсэн vлдсэн надад хичнээн хоргодовч гал утаан дунд чарлалдаж байгаа хvний нялх vрсийг хараад мэдээж ...
         Эгч нулимс гаргахгvй гэж шархирсан самсаагаа чимхэж харагдана. Миний нvдэнд ч тvймэр дvрэлзэн бєєн утаан дунд хvvхдvvд уйлалдан чарлалдах нь харагдаад ирэх шиг. Энэ хооронд юу ярьсныг сонссон ч ойлгосонгvй. Ахин анзаарвал,
         - Тээж хоцорсон vрээ тєрvvлсэн ч манхайтал мишээж нvд булаасан vед нь бас алдчихаад чинэсэн дэлэнгээ шувтран саасаар элий балай хоцорсон шvv, даанч яав гээд, эгч агаар цалгитал санаа алдлаа.     
    Намайг том хvн шиг тоож жаргал зовлонгоо ярьсанд баярлахын дээр угийн уян сэтгэлтэйн эрхээр нулимс мэлтэгнэн гарчих гээд зовлонтой ажээ. Хойшоо суух далимдаа нэг шударчихаад vлдсэнийг нь хатаах санаатай салхи руу бvлтийтлээ ширтэв, Гэрээс уртын дуу тvрэх хоолой нийлсэн их шуранхай цуурайтсаар авай. Гэвч эгч байтугай би уярахааргvй сэтгэлээс хєндий хашгиралдаан сонсдоно. Эгч миний дvv бол vнсэж аргадмаар. Даанч дvv нь юм чинь єрєвдєєд л сууж байхаас...

         - Эгчээ хvмvvс дуулж байхад хоёулаа ийм юм ярихаа больё. Та хvvгийнхээ найрын vеэр...
         - Харин тийм ээ. Энэ дуунаас л болоод эгчийн нь сэтгэл vймэрч ийм юм болж байхгvй юу
         - Юу? Дуунаас болоод уу даа?
         - Тийм ээ. Амьдрах итгэл хайрласан энэ дууг Бужаа сая гэнэт авчихсан чинь гол єєд бєєн юм гvйх шиг болж дотор палхийгээд бушуухан л гарлаа шvv
         - Єєр дуу авсан бол та яах ч vгvй байсан гэж уv? 
         - Юу ч бодохгvй хангинатал дуулж суух байсан байлгvй.
         - Ямар хачин юм. Яагаад иймхэн юмнаас болж...
         - Чамд уг нь энийг л ярих гээд.. гэснээ алсыг ширтэн гиюvрч, тvрvvчийнх шигээ билэггvй юм ярихгvй бололтой.
         - Нэг шєнє эл хуль оргисон ханхай гэртээ хоёр талийгаачийнхаа цамц тоглоом мэтийг тэврэн яахаа ч мэдэлгvй мэгшсээр зvvрмэглэсэн юмдаг, Нэг мэдсэн солиорсон зvvдэлсэн хоёрын дунд шvvдэр туучаад л гадаа явж байсан шуv. Yvрийн туяа тэмдгэрч нуур харлаж улайраад л цэв хvйтэн аясаар цэлэлзэж байсан сан. Yх гэвэл гvйгээд л орчихно. Би тэгээд хорвоод байхгvй болно гэж бодохоор нєхєр хvv хоёр дээрээ оччих юм шиг санаа vймнэ. Яг усны захад ирээд...
          Эгчийн ярианд би давхийв. Ашгvй энэ vеэр,
         - Байдаг л билvv дээ та мину зээ ... гэж найрчид дуугаа нvргэлvvлэн тvрэхэд сая сэхээ орж хар даран зvvдлээд сэрэх шиг. Сєєнгє хоолойтой хvн ахиад л нэг шинэ бадаг эхэлж ганцаараа дуулж байлаа.   Би  єєрийн  эрхгvй инээмсэглэмээр болов.
         - Нуурын захад ирvvтээ одоо л гvйгээд орчихъё гэж бодогдоогvй шvv. Yхэх юм болоогvйнх тэр л дээ. Yхэр чулууд дунд долгис ширтэн алмайрч зогстол гэнэт хаа  нэгтэйгээс лимбийн эгшиг цуурайтсан юм. Ухаан санаа сортосхийн, лимбэдэж байгаа хvнийг харц гvйлгэн хайж гарлаа. Тэгсэн нь Их булгийн эхэнд буусан тууварчны майхнаас одоо энэ дуу... (эгч тvр чагнав) эгшиглэж байсан юм шvv, Цээжинд элбэрэл хайрын шидэт рашаан ирвэгнэн дvvрээд ирэх шиг, ямар сайхан юм бэ хэмээн уулга алдмаар ч юм шиг зvрх минь тэр зvг ховслогдон тэмvvлэвч vхэх бодол л араас чангаагаад байх мэт. Гэнэт адган бухимдаж "Yхэхгvй, vхэхгvй ээ, vхэхгvй" гэж хашгирч орхижээ. Цочсон хос ангир хажуухнаас дэргэн нисч ганганалдан эргэлдсэнээ нуурандаа буцаад буулаа ...
     
           Эгч чимээгvй болж бид хоёр хvмvvсийн дуулалдахыг чих тавин чагнацгаав. Зарим нь дууны vгийг мэдэхгvй ч мэддэг царай гарган аяыг нь даган орилж байгаа нь инээдтэй ажээ. Ялангуяа согтуу Шаагаагийн энэ орилж байгааг ээ. Бас ахын дуулж байх, эгчийн ингэж суух таарч дээ. Ерєєсєе энэ найрыг дэмий хийж. Эсвэл Бужаад энэ дууг битгий дуулаарай гээд хэлчихгvй дээ гэсэн шvv юм бодон гуньж суутал эгч,

         - Дvv минь амьдрал найр шиг сайхан шvv, Дандаа найр хийх биш... гэж хэлтэл vнэхээр тийм гэх шиг согтуу Шаагаагийн ааг омог хєдлєв бололтой.
         - Хєєе энэ чинь яасан дуусч болдоггvй дуу вэ? Аан?! хэмээн бархирах сонсодлоо. Тэгнээ тэр, ганцаараа л архи руу дайраад байсан юм. Эгч сэртэсхийн,
         - Миний нvд халтартчихааргvй биз? гэснээ над руу аймсран ширтэв.
         - Бєлцийж улайгаагvй байна. Гэхдээ угаачих, эгчээ.
         - Нээрээ тэгье. Алив миний дvv гар дээр ус хийгээд єг дєє.
         Эгч хvйтэн усаар нvvрээ гандруухан угаалаа, Бєгж нь гялалзсан цав цагаахан гар дээрээ дахин ус хийлгэх зуураа.
         - Чиний ах сайхан хvн шvv. Хээгvй дєлгєєн. За болноо миний дvv гэв. Гэр дэх хvмvvс:
          "Найрлан сууж жаргацгааяа” хэмээн мєнєєх дуугаа єндєрлєєд тvрцгээж байгаа дуулдана. 
     
       Тэгтэл ч ах гэрээс гарч ирэн бид хоёрыг хальт харснаа,
         - Алив Даариймаа! Чи айраг оруулж сєн сэлбээч! Хvvхдээ ч авахгvй, хvн амьтны урдуур зvтгэж  аяга таваг хагалчих гээд! гэж уцаарлав.
         - Тэгьеэ хє гээд эгч инээд алдан араас нь орчихлоо. Би эзгvй хээр vлдчих шиг ганцаардан хангинатал санаа алдав. Хээр vрээгээ эргэцvvлэн байж мордуутаа холын холд пижигнvvлчихмээр санагдаад тэртээх уулсыг ширтвэл миний мєрєєдєл зэрэглээ болон vелзэн байх авай. Оргил дvv маань яасан ч юм чарлан уйлж миний сайхан бэргэний эвийлэн аргадах нь дуулдана. Хорвоогийн жаргалын нэг нь найр мєн юм болов уу гэж намайг гиюvрэхэд тэнгэрт тогоруу дуугарч гэрт Бавайсан сахалтай Баатар цогтын нагацыг ... гэж Шаагаа сєєнгєтєн бархирахуй сvvдэр бараадан дэргэд минь унтаж байсан банхар ялаанд бухимдан агаар хапхийтэл хазсанаа хєв хєв хуцан єндийлєє, Найранд хожуудсан таван морьтон хvрэн чулуутын замаар наашаа тоос татуулсаар довтолгон айсуй ажээ. Яадаг юм, боргоог гэж бодоод хондлой дээр нь цохиод авахуй цочсон банхар ч сумлаад єглєє.
         Ерєєсєє энэ найр дуун дотор уйлсан хvvгээ аргадан энхрийлсэн эгч минь л хамгийн жаргалтай нь юм байна гэж бодогдоод баярласан гэдэг нь. Эдэнд нохой хорьж єгєєд дагаж орохоос доо.

    ЭХ АМЬ
    (Зєгнєл)

          Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм vл тэсэм тэсгим цэвдэг хорвоо манармуй.
          Халаагуурын ирмэг даган гvйж явсан хvрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа сэрвэлзvvлэн тvр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "тєрєх орчин хайж яваа эх жоом ч юм билvv" гэсэн бодол тєрснєєс тvунийг vл зэвvvцэн ийн ширтжээ. Yнгэж унэрлэх ач хvлээж цєхрєнгєє барсан эмгэнд бэр нь “та удахгvй ачийгаа vзнээ" гэсэн юмсанж. Гэтэл бэлхvvс нь бvдvvрээгvй, єлєн дэрс шиг хэвээрээ л харагдаад байдаг. Хvv нь Гvvш, бэр нь Тогосгоо нэртэй эрдмийн улс юмсанжээ. Тэд хиймэл хvмvvсийг гэр бvлийн жам хуулиар єсгех vйлдвэрлэлийн тєсєл нээлт боловсруулж хvvхнvvдийн гоо сайхныг аврах хийгээд хvнийг хєдєлмєрийн боолчлолоос эгнэгт ангижруулах аугаа санаа сэдсэнийг зєнєх шахсан эмгэн юугаа мэдэх билээ.
           Зєєг цай шиг нарны гэрэл, ээх тєдий илчтэй болж цонхны цаана урины зэрэглээ ууршин єрєєнд хааяа нэг ялаа ниснэ. Багын дурсамж сэтгэлд мєчиг цухас сvумэлзээд цаг ч ирлээ гэм. Гэтэл бэр нярайлж vр тєрvvлэх янз алгаа алга... гох урамгvй бодол орооцолдуулж эмгэний сэтгэл гэгэлзсээр л авай. Яг энэ vед "Эгшиг" нэрт хиймэл хvvхэн амаржиж, мэндэлсэн бичил нь тоглоомын хvvхэлдэй мэт хєдєлгєєн ч vгvй хуурай амьтан тєрж байжээ. Эх нь 0.5 эцэг Гvто нь “1” гэсэн заалт хvртэл хэмжvvрээр цэнэгээ шилжvvлж vрээ єсгєж эхэллээ. Толгойтой тєрсєн заяаны хос Гvvш, Тогосгоо хоёрын энэ баяр эмгэний зvрхэнд гуниг болж идэр есийн жавар шиг vг єдєєх юм гэж хэн нь ч санасангvй.
         - Илжиг азарга, эрлийз эрмэг гvv хоёр шиг та хоёр ч ийм л vр тєрvvлнэ л дээ... гэчихээд таягаа шvvрч аван єєр хорын vг олох гэсэн мэт хэсэг зогссоноо єрєє рvvгээ уурсан майжигнав. Тэр дэмий л Дэжид эмгэний харилцуурт сандчин салганан залгаад мэнд ус ч vгvй л
         - Элэнцгийн нь ач байхав, нєгєє хиймлvvд нь тєрдєг vрждэг болсон юм байхаа. Тvvнийгээ хэлж намайг чулуу хєєлгєж л дээ. Тэгэхээр чиний ярьдаг нєгєє аргаас єєр тустай юмгуй боллоо. Чи эмч хvн байна даа учрыг нь ол! ... эмгэн баахан ярьж ядарсан уу, цаадах эмгэн нь бас баахан ярих ээлжээ авсан уу Цэцэг эмгэн харилцуур барин суусаар байлаа.
            Энэ vед Гvvш Тогосгоо хоёр хvvхэд олно гэж айх юмгvй цэнгэлд умбавч vл ханах чимээ нь эмгэний єрєєнд ч дуулдахаар авай. Гоо бvсгvйн тухайд жингээ барих, тєрєєгvй туяхан бэлхvvсээрээ гайхуулах баяр баясгалантай байх гол арга нь энэ хэмээн шавдах бєлгєє. Хиймлvvдийн ууган охинд "Хавар" гэж нэр єгсєн дуулдав. Тэр ёстой л яргуй шиг суга єсч байлаа. Єсгєврийн нээлт тємєрлєг хийцэд ч (тєрцєд) жигд vйлчилж байна гэж бэр нь магнай хагартлаа баярлан "Хавар"-ыг эрхлvvлэхэд Цэцэг эмгэн ботгоо голсон ингэ шиг хялайж ч харахгvй хуйсганана. Нэг удаа эцэг эхийн нь цэнэг тасалдахад ганцаараа байсан эмгэн
          - Ямар амьтай амьтан биш! гэж зэвvvрхэн vл хайхрахыг хичээсэн боловч молцогноосоо чангаалгасан ишиг шиг уйгагvй чарлахаар нь тэсэлгvй цэнэг залгаж ганц ачилж билээ. Гэтэл "Эгшиг”, “Гvто" хоёрын хvухэд тахианы єндєг шиг олширч эзэд нь захиалгын дагуу хєтєлбєржvvлэх, борлуулах гээд нойр хоолгvй зvтгэсээр байв. Хиймэл хvvхэд хvсэгчдийн хєл татраагvй ч сvvлдээ тvр амарцгаая гэж "Эгшигт" ерєндєг тавьсан нь тун амжилттай болж олон єдрийн бороо гэнэт зогсох шиг хэн хvнгvй амсхийх шиг боллоо.
         Улиасны навчис хєглєрч гудамжаар нэг бужигнана. Эмгэн хєндий танхимд баахан хий холхисноо ус шоржигнуулан аяга таваг угааж буй бяцхан “Хавар"-ын чимээг сонсоно. Хуян шар усаа тараадаг ганц ажлаа булаалгасан нь энэ авай. Тэгтэл харилцуур дуугарлаа.
         - Юу?! Юу гэнэ ээ! гэснээ эмгэн буйдангийнхаа єнцєг бараадан суухчаа аядав. Гараас нь харилцуур уналаа. Цочирдсон гашуудал дуулаад эмгэний зvрх бэмбэгнэн уйлахыг хичээж амандаа ємєлзvvлснээ
         - Арай... vгvй байлгvй гэж vглэн vрчлээт нvvрээ мойног гараараа даран суучихав. Хєєрхий Дэжид эмгэн жирэмсний хордлогын улмаас нас баржээ. Энэ гай Цэцэг эмгэнд бvр хэлээд баршгvй зовлон авчрав. Жаран жил ханилсан євгєний нь удам судар гал голомт тасрах аюул нvvрлэжээ, Дэжид эмгэний хэвлийд Цэцэг эмгэний хvv Гvvшийн vр амилж байсан юм. Нууц аргаар зохиомлоор суулгасан Гvvш, Тогосгоо хоёрын эвцэлдсэн vрийг Дэжид эмгэн тээж тєрvvлэхээр зориглосон юм. Тэгээд ганц сар ч бололгvй хавагнаж хэвтэрт ороод шvд зуун тэвчсэн ч пянг нь даалгvй амиа алджээ. Цэцэг эмгэн цочсон мэт давхийн єєрийнхєє цэв хvйтэн хэвлийг дарж илж vзэв. Томроод байгаа ажээ. Энэ хэвлийд хєєрхий талийгаач эмгэний хvv бэр хоёрын нууц vр халуун цус vгvйлэн тарчлаж байгаа байх аа гэж бодогдоно. "Чиний хvvгийн удмыг таслав би. Миний тэнхэл хvрсэнгvй шvv. Чи миний хvvгийн удмыг арай ад vзэж амиа хичээхгvй биз" гэх шиг Дэжид эмгэний царайчилсан дvр нvдний нь ємнє бvрэлзээд байлаа...
          - Хvvеэ чи бид хоёрын дундаас ямархуу царайтай хvvхэд тєрєх байсныг мэдье. Гутог чиний зургаар, "Эгшин”-г миний зургаар бvтээж хувилгая.
          - Яг, яг шvv ... Чи ёстой зєв саналаа! гэж Гvvш эхнэрээ магтан чарлан дэвхцэж, байгаа бололтой.
          - Хн ... ёстой хиймэл амьдрал! гэж эмгэн арга барагдан суусаар байлаа. Эль хуль єрєєндєє эр эм хоёр бас л ноололдон тачъяадан эрхлэх бvсгvй хvний ухаангvй уяралын авиа улам цухал агаад тvрэмгий нvvрэмгий болж, тєдхєн бvдгэрсээр чимээ намдав. Тэгснээ Тогосгоогийн
           - Паах дээр vеийн хvvхнvvд яаж тийм том хvvхдийг тээж гаргаж, шээс баастай нь зууралдаж балиартаж бай... шал заваан юм гэж ярих нь дуулдана. Хvн хиймэл хоёрын дайн болбол хиймлvvд ялна. Тэд биднээс толгой сайтай гээд эртэд хэн нь билээ ярьж ярьсан. Хэний ч билээ хиймэл хvний ирээдvйг тооцоолоод "та нар хотоос тонил! Нvvж тарж амьдар! Суудлын соёл биднийх!" гэж мэдээлсэн гэл vv? Эмгэн энэ мэт дэмий эргэцvvллээ vлдэн хvv бэр хоёртойгоо уулзахаар єрєєнєєсєє гарлаа.
           - Миний бие давхар... эмчид vзvvлэх юмсан!
          Эмгэний энэ vгийг дуулсан Тогосгоо хашгирахгvйг хичээн амаа даран,
          - Яанаа... Таны гэдэс чинь... ! гэж хэлээд гєлєрчихєв. Тэгтэл хэзээ ч орж ирсэн юм "Эгшиг" илт тохуурхсан мэт инээд алдан,
          - Би эсэргvvцэж байна! гэж тун ялдам єгvvлжээ. Эмгэн тэднийг хяламхийн зэвvvцээд vг дуугvй бєгтєгнєн явсаар єрєєндєє орлоо.
          - Энэ хєгшид ёстой заваан амьтад! гэж Гvvшийн бахирах дуулдана. Хана єгсєн жоом гvйж явна. Нар жаргаж байлаа. "Хавар" нэрт охин гэрэлтvvлгийн товруу даран цонхны хєшиг хааж эхлэв. Одоо тэр "хоолоо идэцгээ" гэж урина.

    СYYМЭГДЭЙН ЦЭНХЭР ДЭЛБЭЭ

         Солонгорсон хээтэй нимгэн торго мэт сvvмэгдэй цэцгийн цэнхэр дэлбээ газраас ургасан гэхэд итгэмээргvй энхрий, голын нь шаргал vрслvvрээс эрвээхэйн тэмтрvvл мэт сэрийх ариухан єрєвлєгє нь дэндvv эмзэг турьхан харагдана. Ногоохон баг цэцгээ бvvвэйлж чичрэгнэсээр... ганхалзсаар авай.
           - Энэ цэцэг л дэлгэрч байвал би сайн явна. Гандаж гундаад ирвэл намайг зvдэрчээ гэж санаарай хэмээн нєхрийгєє дvнсгэр царайлж ер тоглосон шинжгvй єгvvлэхэд
          - Яг vлгэр шиг ээ, чи бид хоёр хvvхэд биш дээ гэж Гандиймаа хєєр болон дэвэлзэнэ. Дамдин гэргийнхээ инээдийг чагнаж тэртээх уулсын намирсан зэрэглээг ширтэн хэсэг зуур бодолд автсанаа
         - Сэтгэл бодлыг нvд єдєєдєг, амины мэдрэмжийг амьсгаа тvгээдэг. Чи цэцэгтэй харьцахдаа хар шил зvvж амны хаалт хийж байгаарай. Єєр хvн ойртуулж болохгvй шvv! гэчихээд сая л ємнєєс нь ширтжээ.
          Хоёр биеийнхээ хайрын билэгдэл гэж ийм санаа сэдлээ дээ хэмээн Гандиймаа эхэндээ баяссан аж. Гэтэл амьсгал нь энэ цэцэгт хvрвэл бузардах мэт vгийн аясыг сонсуутаа хvvхэн тунирхал нь єрвєлзєх аяс орсон ч,
    - Цэцэг тарнидаг цэцэн ханхvv минь, ойлголоо доо би хэмээн дvйвvvлээд санаснаа гаргалгvй сэтгэлээ vдэв. Дамдин гараа далласаар яваад єглєє Гандиймаа сvvмэгдэй цэцгээ ширтсээр хоцров

            Нєхєр нь сургуулийн нярав гээч ажилдаа дассан боловсрол багатай тєрєлхийн хар ухаантай нямбай бодь нэгэн. Сумын тєвийнхєн "уг нь толгойтой хvн" гэлцэвч эм тан тvгээн "Итгэл" сан уншчихгvй болохоор нь ч тэр vv хэрэг нь бага, тоож юм асуух нь ховор билээ. Гэхдээ хар нялхаасаа тєвд, монгол, шинэ бичиг, гурван номын эрдэм шvтэн бясалгасан юм юмны захтай гэдгийг нь гадарлах ч бас “єєдтэй юм бvтээсэн нь юу л бол доо чи” гэх тоомжиргvй хандлага их. Дамдинг тэр л туурвил судруудынхаа ид шидийг тєвийн эрдэмтэд дэлгэн цэц сорихоор зориглоод замд шуударч буй нь энэ юмсанжээ
          Бvсгvй хvний сэтгэл ботготой ингэ шиг уяхан, бялзуухай шиг гэнэхэн юм хойно доо. Эр нєхрєє vгvйлэх бvртээ єнєєх цэцгийг хайрлан арчлах болов. Єєр хvн бvv ойртуул гэсэн vг сэр сэр салхи мэт сэтгэлд нь гэнэ гэнэ сэвэлзэж намайг хардаж энэ цэцгээр сануулга болгов уу гэх уянгалаг гэмээр гоморхол зvрхэнд нь vймнэ. Сvvмэгдэйн цэнхэр цэцэг дэлгэрч байлаа.
           Дамдин нэг орой санамсаргvй гэнэт хvрээд ирэх шиг суурины айл бvрийн зурагтаар яриа дэлгэн бєєн шуугиан хачирхал болж нэвтрvvлгийн хєтлєгч нь єргєєнийхєє хоймор завилсан хєдєєний эрдэмтдийн нэгэн хэмээн цоллов. Байгалын гамшиг бол гайтай тохиолдол биш тангарагаа гээсэн хvмvvсийн оюун санааны эсрэгшилийн хорт нєлєєлєл гэж яриад зарим нэг газар хєдлєлт, vер. ган, зуд, осол аюулын тухайн vеийн нь vймээн самуунтай холбон тайлбарлав. Ємнєє нэгэн судар дэлгэсэн харагдана. Царай нь цайчихсан ч юм шиг. Гандиймаа инээмсэглэн сонжсоор нєхєртєє баярлаж жаргалтай байлаа. Дамдинтай арваад жил vерхээд айлын голомтоо хослон тулсан гэргий нь тєдийгvй нєхрийнхєє vлгэр номлол мэт бясалгал, онол эшгийн аястай гvн сэтгэмжийг буйлуулж урмын тос нэмдэг саяхан тєгссєн дээд боловсролтой багш хvн учраас зорьсон vйлд нь итгэж хvлээхийн догдлол эдлэхээс ч аргагvй бєлгєє. Маргааш нь зарим хvн Дамдины яриаг хvй нэгдлийн vеийн мухар сvсэг, шашны зан vйл тєдий хуучин сэдэв, шинжлэх ухааны нотолгоогvй гэж шvvмжилж байгаа дуулдав. Орой нь сvvмэгдэй цэцгээ услахаар ортол єнгє зvсээ алдан зарим дэлбээ нь хатаж хорчийн гундасныг ажаад муу ёр гэх сэжиг тєрж айж тvгшихийн шалтаглан болоод сууж чадахгvй дэнсэллээ. Энэ цэцэг гандаж гундвал. . гэсэн vг зvрхийг нь имэрч сэтгэлийг нь шимшрvvлсээр, сvvмэгдэйн цоморлиг захаасаа эмтрэн хагдарч шинэ нахиа дэлбээлэхээ аядавч зэвэнд идэгдсэн махир хадаас шиг хар юм болж євчин хортонд нэрвэгдсэн мэт авай. Аргаа барахдаа хот руу араас нь дуудаж ярихаар шийдэв. Дамдин баахан баяр хєєр тоочиж байснаа цэцгийн тухай ярианд шилжмэгцээ
           - Нэг наст ургамал мєн л дєє. Гэхдээ ид цэцэглэлтийн vе нь. Тасалгааны орчинд зохицохдоо муу гэж ургамлын толь бичигт дурьдсан нь ч vнэн. Гэхдээ МЭЄ II мянгаад жилийн тэртээ єнє эртний хээрvvд угсааны мэргэн бєє нар сvvмэгдэйг эзэн дээдсийнхээ дэргэд тариулж хар цагаан хэл амыг нь шинждэг байсан гэдэг. Хамгийн ойр буй оюун билэгтний амин орон, тархины нь цахилгаан цацралын нєлєєнд ховслогдон хувирдаг онцлогтой. Хvнийг мэдрэх байгалийн увидас сvvмэгдэйн хээнцэр цоморлигт цогцолсон гэж би итгэсэн юмсан. Наад цэцэг чинь би юм шvv. Дамдинд л хандсан нєлєєг хvлээж авах ёстой гэж ярив.
           - Дамдиан! Тэгээд би яах юм бэ? Чи єєрийгєє энэ цэцгээр шинж гэсэн биз дээ. Би айгаад байна. Ямар ч ёр совин юм билээ. Чи ерєєсєє бушуухан ир. Амар мэнд л явбал... Дамдин таг болчихов.
           - Байна уу? Хариулаач дээ. Би яах юм бэ одоо? Бvсгvйг ийн бачимдтал Дамдин "Тvр азнаа хє" гэснээ аанай л бодолд автан нэг хэсэг чимээ тасраад
           - Гандий. Тэгэхээр надад нэг санаа тєрлєє. Харин чи зоригтой байж адаглаад хоёрхон хоног тэсвэрлэ! Байгалын нууц чи бид хоёрыг сорьж байна. Аливаа тvvх цаг vеийн шахалтанд оршдог шvv дээ Тайвшир Гандий.
           - Би юу тэсвэрлэх юм бэ? Шуудхан хэлчихээч.
           - Чи намайг vхчихлээ гэж бод!
           - Юу? Чи яагаад эгэл юм бvхнийг аймаар ёртой хутгаад байгаа юм бэ? Энэ цэцэг чинь миний нулимсанд сэргэх ёстой юм бол чєтгєрийн бэлэг гэдэг байхаас зайлахгvй нь. Суга суга тасдаад хаячих юмсан.
           - Ойлгооч дээ. Гандиймаа. Сvvмэгдэй маань тэгвэл л нэг сэргэж магадгvй санагдчихлаа.
          - Дамдин... чи энэ цэцгээр намайг зовоож гvйцэх нь. Одоо болиоч дээ би гуйя. Хєєе Дамдиан эсвэл энэ цэцэг чамайг санаад байгаа юм болов уу?
          - Yгvй дэг ээ. Би тэгж бодохгvй байна. Маргааш чамд нэг цахилгаан очно. Чи бvv vнэмшээрэй. Гэхдээ vнэмшсэн юм шиг байгаарай. Ээ дээ хичээгээрэй. Миний санаа ч зовж байна Гандиймаа...

     

    *           *           *

         Эртний бєє нар энэ цэцгийг яагаад удмын заншил болгон гэр оронд тариулж хэвшvvлсэнгvй вэ? Уг нь сэрэмжлvvлэх ашигтай юм биш vv? Гандиймаа иймэрхvv бодолд автан гиюvрч суутал айлын нь хархvv сvр сархийн амьсгаадан орж ирээд нэгэн бичиг vг дуугvй сарвайжээ. Аваад vзтэл ”Дамдин зvрхний євчний улмаас зуурдаар гэнэт нас барлаа" гэсэн vг харагдлаа. Бvсгvйн тархин дундуур аянга ниргэж зvрх нь ёгхийн зогсчих шиг. Яанаа!! гэж vсээ vгтээн дуу алдсанаа цурхирч гарлаа. Учир байдлыг сэхээрэхийн завдалгvй хvмvvс ч шаван хайран хvн, эрдэмтэй хvv энээ тэрээ гаслан уй гашуу нємєрчээ. Гандиймаад тэр л нулимс цєхрєл дунд гэнэт "маргааш нэг цахилгаан очно" гэсэн vг зурсхийгээд “Даанч дээ чи.  Ингэж хєнгєдєх гэж байх уу" гэхээс уур нь хvрч зэвvvцэхдээ тулав. Гэлээ ч хэнд ч vг цухуйлгасангvй мэлийтэл гєлєрсєн амьтан болж хувирчээ. ... Талийгаачийн хєргийг тусгайлан залах, зул хvж асаах єєрийг нь хот руу явуулах ... элдвийн саналыг эс хайхарч толгой сэгсрэхээс еєр vггvй гунигтай хvvхэн орны толгой тvшин єдєржин суув. Хvмvvс дэмий л холхилдон аргаа барцгаана. Гандиймаа тэр шєнє бараг дуг хийсэнгvй. Зовлон хуваалцсан хvмvvс vvгээр тvvгээр ундуй сундуй нойрсчээ. Гэгээ оров уу vгvй юу хvмvvс шавчихна яана даа гэхээс халширч хєшиж чилсэн биеэ хєдєлгєхєєр босохдоо гэнэт мєнєєх цэцгээ очиж vзмээр санагдаад ухасхийлээ. Гантай цагийн хур vзсэн євс ногоо мэт єнєє сvvмэгдэй нь яах ийхийн зуургvй сэргэж дэлбээ нь ариуханаар сэрвэлзэж байх ажээ. Yгvйлэгдсэн хур нь хагацлын нулимс vхлийн мэдээ байсан гэж vv? Гандиймаа Дамдин руу ярилаа.
          - Байна уу?
          - Байнаа, байна. Чи чинь яаж байгаа нь энэ вэ. Цэцэг vv? Хачин юм. Миний нулимс vхлийн мэдээ хоёр дутаж байсан юм шиг сэргэж...
           Залгагч хvvхэн итгэж ядсан бололтой єєрийн ємнєх харилцуурыг авч чихэндээ дєхvvлэв. Дамдингийн дуу мєн бололтой.
          - Намайг сайн явбал муулах хvн олон гарч ирнэ чинээ санасангуй. Боловсролгvй энээ тэрээ л болоо биз. Гэтэл vхлээ гэж дуулаад бvгд л харамсаж магтаж эхлэж л дээ гэх нь дуулдав. Залгагч харилцуураа сэмхэн тавиад Гандиймаа руу харлаа
          - Сvvмэгдэйн цэнхэр дэлбээнд ийм увидас оршдогийг хvмvvс мэдээсэй гэж би хvсэхгvй байна. Хvний орчинд биш булшны дэргэд л ургуулбал зохимжтой юм шиг Тийм ээ талийгаачдыг хvмvvс дандаа магтаж байдаг болохоор энэ цэцэг цасан доорч ургах байлгvй гээд утсаа тавьчихлаа. Хананд  єлгєсєн хvлээн авагчаар
          -19 цагаас "Тэрлэгээ сугалдаргалсан номч" цуврал нэвтрvvлгийн дэд дугаар тvvхч гvн ухаанч ард Дамдин оролцоно хэмээн зурагтын оройн хєтєлбєр зарлаж байлаа. Гандиймаагийн vс гэзэг тэр чигээрээ босоод ирэх шиг болж тvгшиснээ
           - Энэ Сvvмэгдэй хаашдаа хагдрах нь л дээ хэмээн цєхрєн єгvvлэх нь дуулджээ

    1996


    Үзсэн тоо:783