Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ОРШИХ, ЭС ОРШИХЫН УЧИР


    Доржийн ГАРМАА

          Тєрийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржийн Гармаа 1917 онд Тєв аймгийн Эрдэнэ суманд тєрсєн. Баянхонгор, Тєв аймагт ерєнхий ня-бо, МЗЭ-ийн хороонд зєвлєлийн дарга, орлогч дарга, МАХН-ын Тєв Хороон зааварлагч, Радио -Телевизийн редакцид ажиллаж байв. Москвад Нийгмийн ухааны академи, М.Горькийн утга зохиолын дээд сургууль, Улаанбаатарт Санхvv эдийн засгийн техникум тєгсчээ.
         1955 оноос уран бvтээлээ эхлэн "Морьтой ч болоосой" кино, "Харуул Алтай", "Цагаан булаг", "Алтан суварга" роман, хvvхдийн “ Хєгжєєнт туужууд” зэрэг зохиол бичжээ.

     

    ОРШИХ, ЭС ОРШИХЫН УЧИР

         Галзуу бух мэт хучирхэг том тvрэгч гэнэт ухасхийв. Ган тємєр хошуу нь босоо шургааган хашааг хайр найргvй хуга нуга дарлаа.
    - Болиоч! Болиод єгєєч! ... Энэ чинь миний газар!... хэмээн хяруу унасан мэт буурал толгойтой євгєн хvн тракторын ємнє хоёр гараа сарвалзуулан гvйж хурэв.
        - Болж байна! Зvйтэй!... Бvгдийг нь нураа! Хашааны нь модыг тvрж овоол! Тэгээд ногооны нь газрыг сайхан цэвэрлээд хусаад єг!
    Шvvх тєлєєлж ирсэн єндєр нуруутай шаримгар шар залуу хавтсаа доёгонуулан жолоочид тал єгч хашгирлаа.
        - Цагдаа хvv минь хэлээд єгєєч! Шvvхийн шийдвэр буруу! Энэ газар манайх. Бvр гамингийн жилээс эхлээд суурьшсан ...  Хvvхдvvд минь энэ л газар шороон дээр тєрж, єсч, хєгшин эцэг минь чухам энэ хашаанаас л энгэр газарт гарсан ...
        Євгєний vрчгэр хацар дээгvvр нулимс сул асгарч байсан ч, хорооны цагдаа залуу ер тоосонгуй. Тэрвээр залуу хvний хувьд энэхvv хvч тvрэмгийлсэн нураалт, хvмуусийн шуугианд зvрх хєєрсєн янзтай,
        - Сайдын газар гэж шvvх мэдэгдэл єгєєд байхад зvгээр л нvvчихгvй юугаа хийсэн юм бэ? Хохь нь ээ, хохь нь !... Би хичнээн хэлж шаардсан билээ! гээд тамхиа асаав.

         Намрын єдєр тоос босчээ. Хотын хаяанд, уг нь зэлvvд байгаад ойрноос айлууд нvvн ирж хашаа хороо хатгасаар бvхэл бvтэн гэр хороолол болсон тэр газарт, хамгийн захын тавиухан зайтай энгэр дээр байх Орших євгєний хашаа чингэж гайнд єртжээ. Ер сvvлийн vед хот орчмын аль л тэгш аятайхан газрыг сайд дарга нар, хєрєнгє мєнгєтэй хvмvvс эзлэн авсаар л байгаа булгээ. Хичнээн ч айл чингэж голомтоо самрууллаа даа, Єсч тєрсєн газар шороог нь булааж, хотыг нь харлуулан, эздийг нь траншейн нух рvv хоосруулан хєєсєн их дажинд хотын газар мэддэг ихэс дээдэс туйлын зvтгэлтэй оролцож, халаас нь тvнтийсээр л ...
         Оршихын хашааны хажуугаар уулын тvргэн урсгалт гол цэнхэр инээмсэглэлээр намжир хаялан урсана. Нар тоссон цаад эрэг рvv нэгэн том саглагар улиас модон мєчрєє бєхийлгєн ургажээ. Хаанах нутгийн хэний ч vр эл голын эрэг дээр ирж буун хашаа барин амьдарсан сан билээ дээ. Алихан газрын модны vр хорвоогийн салхинд туугдан хийссээр чухам хэзээ энд унан цэцэглэсэн ч юм билээ дээ? Тэргvvн нь бууралтсан евгєн Орших, орой нь он цагийн эрхээр онгож гандан хатсан хєгшин улиас хоёр бие биеийг тvшин эсэргэн жилvvдтэй хамт элж хуучирч дээ хєєрхийс ...
         Олон салаа ганц улиасыг удган мод гэж нэрлэжээ. Тvvний элж мойнийсон сарвайсан мєчрvvдэд хадаг яндар зуужээ. Сайн ажваас, ханцуйтай гар шиг бvдvvн мєчрvvдийн уг дээр тавтын, аравтын дэвсгэрт, чихэр жимс тэргvvтнийг тавьсан vзэгдэнэ. Захын ганц модыг эгэл бус хэмээн шvтдэг монгол ёс бий дээ...
         Єчигдєр орой шvvхийн шар, хороо цагдаа, дvvргийн албаны Молор хэмээх хvvхэн гурвуул ирээд Оршихыг зэмлэн баахан сvрдvvлж маргааш хvчээр газрыг чєлєєлнє хэмээцгээгээд явахдаа мєнєєхєн хєгшин улиасыг харцгаажээ.
        - Сайдын газарт орсон мод байна. Даруй хєрєєдєж унагавал зохино хэмээн Молор хатагтайг хэлэхэд шvvхийн шар
        - Сайхан тvлээ болно доо. Оройноосоо хувхайрсан эд байна. Сайдыг нvvж ирэхэд унагаад хєрєєдчихсєн байя! гэжээ.
         Хvмvvсийг явсны хойно Орших хадаг барин удган модонд ирэв. Хадгаа мєчирт нь єргєєд цагийг элээсэн хоёр буурал уулзсан шиг Орших хамаг л зовлонгоо эр хvний ховор нулимсаа унаган байж ярилаа.
        - Удган мод минь сонс!... Яаж ч бодлоо гэсэн тэр хvмvvсийн хэлснийг зєв хэмээн дагаж чадахгvй нь ээ! Бvхнийг чи мэднэ дээ. Манайхыг анх хашаа хатгахад чи арван тавтай охин шиг турьхан жаахан байсан. Тэр цагаас хойш нэг голын наад цаад эрэгт бие биеийг тvшин хичнээн ч жил болов? Хорвоогийн амьдралд юу зс тохиолдов?
        - Тийм ээ Орших минь ... Чи ч гэсэн дєнгєж л гурван ойндоо хvрсэн жаахан амьтан ээжийнхээ хормойноос зvvгдсээр л энд ирсэн... Танайх гаминд байдгаа талуулаад Шожооны гудамжнаас амь зулбан нvvж ирээ биз дээ? Цэлгэр уужим хашаа барьж аав ээж чинь ажилсаг хvмvvс байсан болохоор ногоо тарьж, дорхноо л хэдэн малтай болсон ... Энх Амгалан гацаанаас нvд алдам сайхан бvсгvйг эхнэрээ болгон авчирсныг чинь санаж байна.
         - Удган мод минь чи хорвоогийн салхиар л хийсч ирээд энд унаж ургасан ... Тэгвэл хувь тавилангийн салхинд туугдан би энэ газар, энэ хашаанд ирж єсч хvн болсон ... Энэ газар шороо, уулын гол, удган мод чи надтай хvйн холбоотой шvv дээ... Миний лаа хамаг зовлон жаргал чамтай лаа холбоотой ... Гучин долоон оныг санаж байна уу?
       -  Саналгvй яахав ... Модон хэгээстэй дугуйтай хар єнгийн чийчаан тэрэг vдшийн бvрийгээр миний хажуугаар гол гатлаад vvдэн дээр чинь зогссон ... Удсангvй аавын чинь туун машинд суулгасан ... Яалаа гэж тэр вэ?
       -  Гамингаас зугтаж энэ газар шороонд ирсэн аавыг минь олноо єргєгдсєний есєн онд Бароны цэрэгт хvчээр дайчилсан юм билээ. Аав тэндээс зугтсан ... Оргосон аавыгаа бид чиний дор их нvх ухаж, олон хоног нуусан... Чи санах л ёстой доо. Бvр сvvлд гучин хэдэн онд аавыг Бароны цэрэгт явж байсан гээд нэг нь матжээ. Аав минь шоронд яс арван жил суусан даа...
         - Дэнжийн цэнхэр тогоруу шиг анхныхаа хvvг дагуулаад голын эргээр чи ханьтайгаа хєгжилдєн явдагсан ... Аз жаргалтай л байсан даа. Миний саглагар мєчрийн дор хvvхдээ унтуулж хоёул эрхлэн vнсэлцдэг сэн ... Голд умбан бие биеэ усаар шvршин баясдаг сан...
         -  Тийм ээ! Энэ дулаахан энгэр, сайхан улиас модон чи, цэнхэрлэн урсах гол минийх байсан ... Єглєє ургах наран, vдшийн гялаан одод, зундаа хєл нvцгэн гvйхэд хуруун завсар хавчуулагдах яргуй цєм минийх байсан ... Хєхєє шувуу надад зориулан донгодож, эрээн эрвээхэй намайг л дуудан нисдэг сэн ... Хайр дурлал, vр хvvхэд, залуу насны амьдрал бvхнээ би энэ л газар шорооноос олсон... Энэ миний газар шороо!... Гэтэл газрыг минь дээрэмдэж байна. Одоо би чинь яадаг билээ? Газар шороогоо алдсанаас vхсэн минь дээрээ! ...
        -  Орших чи яам тамгын газар хэлсэн юм уу? Хууль ном гэж баймаар сан даа?
        -  Хэлэлгvй яахав. Аль эртнээс дvvргийн газрын алба гээч нь минийх мєн гэсэн пиу бичгээ єгсєн шvv дээ. Гэтэл хаанахын ч юм бэ сайдад миний лаа газар таалагдсан хэрэг... Тэр сайд их мєнгєтэй хvн бололтой. Баруун солгойгvй мєнгє хаясан хvн л юуг ч авч болдог цаг санжээ...

          Захын ганц модтой ярьсан уу, эсхvл сэтгэлдээ уйлан єєрєє єєртэйгээ хєєрєлдсєн vv, Орших орой болтол тэнд суужээ.
    Єнєєдєр гэвэл хашаа хороог нь тvрэгчээр бvхнийг хаман нурааж байна. Ийм гай зовлонг зvрх сэтгэл дийлэх юм гэж vv? Хууль номын бус, шууд дээрэм гэж болохоор эл явдлыг тоож хэлэлцэх хvн vгvй бололтой. Одоо би яавал зохилтой вэ? Газаргvй яаж амьдрах билээ?
    Орших тракторын хєлєєр боссон тоос шороо толгой, мєрийг нь дарж бууралтахыг ч эс тоон, эд-юмсыг нь бусниулах вий хэмээн мєрєєсеє авч зайлуулсаар явлаа. Тєр тєлєєлсєн гурван хvн евгєнийг шоолцгооно. Yгvй ер хvн гэдэг амьтан мєн ч шунахай нь дэндvv еэ, энvvхэн алга дарам газрын тєлєє vхэх гэж байгаа Орших євгєнийг хараач! Єнєє маргаашгvй єєрєє шороонд булуулах гэж байж энvvхэн газрыг харамлаж яана даа!
         -  Тєр нь газраа мэддэг юм гэдгийг Орших мэдэж аваг! Трактор хэдхэн ухасхийгээд л євгєн Оршихын хуучин шургааган хашаа, vхрийн саравч тэр даруй овоолсон зомгол, хуурай тvлээн овоо болов.
        - Одоо байшинг нураа! Дараа нь ногооны газрыг тvрж хус! Маргааш гэхэд сайдын шинэ сууцны барилгынхан ажлаа эхлэх ёстой шvv! Тvргэл хэмээн мєнєєхєн шvvхийн шаримгар шар хашгирч байлаа.
         - Ай даа мєн сайхан нурааж байна шvv! гэж залуу цагдаа трактор даган гvйв.
        Удсангvй сонгинын толгой цайвартсан  тємсний цагаан цэцэгтэй бяцхан ногооны талбайн захаас трактор хусч гарлаа.
        -  Таминь ээ, болиоч! Хэдэн хvvхэд, ач нартаа би юугаа идvvлэх билээ? Ядаж тєл байцаагаа хураахыг минь хvлээж vзээч! хэмээн хєл майга, хvvхэд шиг намхан хєгшин тракторын ємнє сєхрєн уналаа. Тэрбээр vсээ vгтээн уйлах ажээ.
        -  Хуцдаг муу чавганц вэ! Одоохон эндээс зайл! Ажилд бvv садаа бол! Ногоондоо тийм хайртай байсан юм бол эртхэн шиг зулгаах чинь яагаав? Юугаа хийж байсан хэрэг вэ аан! гэж шvvхийн шар ширvvлжээ.
         Цээжинд халуун зvрх биш зэвтэй тємєр хадсан аятай, хvмvvний гаслан зовлон, нус нулимсанд дєжирч гvйцсэн хvйтэн цэвдэг сэтгэлт шvvхийн шар,
         - Бушуул! бушуу хус! хэмээн жолоочийг шавдуулав. Эмгэн тракторын ємнє сєхєрч унасан байхад тvрэгчийн ган хушуу болгоомжтойгоор тvvнийг шороо ногоотой хамт холдуулжээ...  Євгєн, эмгэн хоёр хаваржингаа газар элдэншvvлэн тарьсан бєгєєд зунжингаа услан тордоод сайхан ургуулсан том том тємс, лууван, манжин, хvний толгойн хэртэй байцаанууд тракторын гинжинд няц даруулан шороотой хамт бяцарч тvрэгдлээ. Бух галзуурсан шиг шvvхийн шарын догшин тушаалаар тvрэгч трактор хvмvvний гараар бvтээсэн бvхнийг нураан сvйтгэсээр л байлаа.

         Оройхон хэрд євгєн Оршихын аль хэдийнээ банзаар барьж шавардан шохойдсон євлийн байшингийн ханыг трактор цємлєн орж ирлээ. Тэрхvv ханын дагуу тавьсан арслантай авдар дээрх Цагаан дарь эх бурхан тvрэгчийн ган хушуунд мєргvvлэн шалан дээр чимээтэй гэгч унахдаа толгой нь салан ойчлоо.

         Тєрийн тvшмэлvvд ялав. Євгєн Оршихын хашаа, хамаг новш ноохой сайдад зориулсан газар дээрээс арчигджээ. Маргааш єглєє нь сууц барих барилгачдыг ажилд нь оруулах, сайд єєрєє морилно гэсэн тул мєнєєхєн хувхай оройтой удган модыг унагаж хєрєєдєн зэхээд хvлээлгэн єгєх санаатай шvvхийн шар, хороо цагдаа: газрын албаны Молор авхай нар ирцгээлээ. Ялалтаа тэмдэглэн урд шєнєжин сайдад дайлуулсан тул махчин шиг хоёр нvд нь улайсан гурван амьтан, том машины эрэг боолт шиг дуулгавартайхан машинаас буухуй голын эрэг дээр байж болзошгvй зvйл vзээд vс нь єрвийн босох шиг болов. Юун гэвэл, мєнєєхєн хvглэгэр хєгшин модны ханцуй шиг том мєчрєєс нэгэн амь дvvжлэгдэн савчиж байлаа. Энэ газраасаа удган модноосоо хэзээ ч салахгvй гэсэн шиг хvзvvгээрээ оосорлоостой савчих Орших энэхэн буурал хорвоод хvчээр тvvнийг эс оршихын заяа руу тvлхсэн хvмvvст гомдлоо хэлэх гэсэн мэт хэлээ унжуулжээ ...  Хvvхэд балчир наснаас єтгєс буурал болтол нь даасан ариун дагшин газар эх намрын сэрvvн салхи сэнгэнvvлэн санаа алдах шиг боллоо. Орших, эс оршихын учир энэ бvлгээ.

     

    ЦЭЭЖНИЙ БЭЛТРЭГ

         Хоёр морь хєтєлсєн хvн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо ташуурдан хеєж явлаа. Эр хvн шиг улаа бутарсан царайтай, биерхvv том говийн бор хvvхэн дєчєєд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал исгэрэв.
         Шандын говийн єлєгчин чоно vvрнээсээ анчинг холдуулан теерvvлэх гэж гvзээ зуун гvвээ давж зугтдаг юм гэнэ билээ. Чингэснээр бэлтрэг нь амьд vлдэж, харин єєрєє анчны суманд оногдон арьсаа хуулуулах нь ч бий. Би тэр єлєгчин чоно лугаа адил эднийг vvрнээсээ тєєрvvлэв. Алаг vр минь зvгээр єнгєрвєл, намайг яасан ч яах вэ хэмээн Догоо бодлоо.

          Цаад шєнє нутгийн хэдэн сагсуу залуу тэднийд хоног тааруулан буужээ.
          Буу шийдмээ гэр дээр тавьж, чамгvй балгаж дуу шуу орсон тэд шуудайтай юм барин орж ирэхдээ,

         - Хайрханы євєр нэгжиж, хэдэн бэлтрэг суйлаад олзтой омогтой явнаа. Борц нvдэж хоол хийж єг! Єлсєж vхлээ! хэмээн ахмад нэг нь хэлжээ. Шуудайнаас нялх бэлтрэгийн гийнах дуун зvрх зvсэн сонсогдлоо. Догоо нутгийн залууст юм хэлсэнгvй, гурил элдэж борцтой хоол гогод vнэртvvлэн хийв.
         -  Авдраа уудлачих! Цагаан сарын шавхруу байж юуны магад! хэмээн Налжир хэмээх гучаад насны хєлчvv эр захирлаа. Ууж согтохлоороо яахаас ч буцдаггvйг нь Догоо мэдэх тул орны ширгvvгээс хоёрын бидон савтай ингэний нэрмэл гаргаж ирэв.
         -  Болж байна. Зvйтэй шvv!
         Налжир аяга барин ухасхийв. Хоол идэн гэдэс гарч, ингэний хатуу нэрмэл аягаар ууж дорхноо согтоод цаад хоёр нь ундуй сундуй унацгаав. Догоо гийнэн буй шуудайтай бэлтрэгнvvдийг єрєвдєн байж, ор засав.
        - Унтаж амар даа Налжираа!
        Налжир суганыхаа товчийг олохгvй гар нь салгалан тэмтэрч байх хэрнээ, бас хvvхэмсэж, Догоог лааны бvдэг гэрэлд єлєн нvдээр ирмэж аальгvйтэв. Энэ согтуу унтаад орхивол хэдэн бэлтрэгийг гадаа гаргамаар байв. Эх нь сvйд болж байгаа даа.
        Налжир гэнэт лааг vлээн унтрааж, Догоог бариад авлаа. Догоо эсэргvvцэн тийчилжээ.
        Чадал ид агссан эр хvний бахь шиг гараас мултарч чадмаар байсан ч ,  Догоогийн бяр заан согтуу эрийг єргєв.
        - За битгий маягла! Эзэнгvй холын говьд эр хvний бараа харалгvй хагассан хувин шиг болсон байж ... хэмээн  Налжир могойн толгой шиг хvйтэн хуруугаараа эмзэг бvхнийг нь тэмтрэн архи ханхлуулан шивнэв.
         Гэвч тэр санасандаа хvрч чадалгvй Догоод єргvvлэн зvvн ор, авдрын дундах хєндийд толгойгоороо чихvvлэв. Догоо зугтан гарч, амьсгаа давчидсан Налжир ёолон дуу алдах vед гэнэт гадаа нь чоно улив. Yрээ алдсан єлєгчний хvн шиг уйлан гиншин улих нь єрєвдмєєр байв.

         Налжир арайхийн босч зассан орон дээр гарч тэр дороо хурхираад унав. Догоо гэрээс саахалт хэр газарт ойрхон эргэж улих єлєгчин эхийн дууг сонсон нуруу нь хvйт оргин гадаа суув. Yvр хаяарах vеэр тэр бослоо. Сэгсийн арзайсан vсээ илж Догоо мєнєєх шуудайтай бэлтрэгнvvдийг гэрээс авч гараад, гэрээс холдуулан тавив. Нvдээ нээгээгvй шахам нялх амьтас элсэн дээгvvр бударганы ёроолоор тарж явлаа. Гэнэт сvр сархийн, хаанаас ч юм, сэрвээ єндєртэй том єлєгчин чоно тvvний дээгуур харайх шахам дvvлэв. Єлєгчин эх хэдэн бэлтрэгний дундаас нэгийг шvvрэн зууж, алтан харганын бутан дундуур гялсхийн алга боллоо  Энэ сацуу ч буун дуун гарав.
         - Энэ муу гичий! Аа муу єлєгчин! Зах дээр их vнэ хvргэж амьдаар нь зарах гэсэн хайран олзыг минь тавиад туучихлаа! хэмээн хорвоогийн хамаг хараалыг хаман яншсаар согтуу Налжир зогсож байлаа .

    *           *           *

          Байгаль ертєнцийн жам хатуудаа хатуу, зєєлєндєє зєєлєн. Буян хийснийг нь бурхан таалав уу. чоно гэгч ухаантай амьтан болохоор бvгдийг эс гэхнээ, ганц хайртай бэлтрэгээ шvvрэн авахад найр тавьж єгсєн Догоог хайрлав уу, чингэдгээрээ догдолж орхив. Тэр хvvгийнхээ эцгийг санах дургvй билээ. Тvр зуурын амраг ч бай: хоноцын тєдий амьтан ч бай, ямар ч л гэсэн тvvнийг эх хvн болгож алаг сайхан vрээ орхисон нь л vнэн юм. Цаанаа хань ижилтэйг нь мэдсээр байж, зуны шєне гэрийнхээ vvдийг, хєнжлийнхєє сэжvvрийг Догоо нээсэн. Эм хvний хувьд яаж ч болдоггvй жамаар эрийг хvсч, тvvнтэй энгэр зєрvvлээд хожмоо хєл хvндтэй болсноо мэдээд баярласан ... Хvvгээ Догоо бvхнээс харамлах тул, эцэг нь ирээд аваад явна гэвэл яах билээ.
         Цолмон хєвгvvн нь сургуульд орлоо. Сумын тєвєєс гурван єртєєчийн газар байх Шандын говиосоо, хамаг гэр бараагаа эзэнгvй орхин хvvгээ сургуульд хvргэж єгєхдєє сvvлчийн бэлтрэгээ суйлуулсан єлєгчин чоно адил сэтгэл дотроо Догоо уйлж явлаа. Дотуур байрны шавар байшингийн гадаа бvртийтэл зогсоод уйлж vлдсэн алаг vрээ тэрвээр бодохоос л байж сууж чадахгvй байлаа. Yсэглэл vзэж овоо нэг юм уншиж, тоо бодохтой болмогц нь Догоо хvvгээ сургуулиас нь булаан одов. Хvvгvйгээр амьдарч эс чаджээ.
        Тэр цагаас хойш арван жил єнгєрев. Хvv нь єсч: Хайрхан уулын хvрэн бvргэд шиг эр болов. Догоо Шандын говиосоо яваад єгч болох л байсан. Гээч тэрбээр хvvгээ алдахаас айж байлаа. Эр хvн юм чинь vе тэнгийн бvсгvйд сэтгэл татагдвал яана?
         Хєгшин эхийг орхиод хvvхэн дагаад явчихвал Догоогийн тэнгэр хємрєх байлгvй.

         Хvv нь хоёр хоног гэртээ ирсэнгvй. Нээрээ ямар нэгэн сэгсгэр vст эм Цолмонг нь булааж байгаа юм биш байгаа?... Yгvй, vр нь хvрээд л ирэх ёстой. Тэр эхээсээ юугаа ч нуудаггvй шvv  Хэрэв хэн нэгэн бvсгvйд сэтгэл алдсан бол эхдээ хэлж л таарна.
         Догоо зєєлєн галаар сvvгээ дахиад нэгэнтээ халааж, сайхан єрєм загсаах гэж эрэгнэг дээрээ тавилаа. Хvv нь єрмєнд дуртай билээ Чингээд хэдийгээр урьд шєнє хvvгээ ирнэ хэмээн хоол хийсэн нь хэвээрээ байсан авч борц нvдэн дэвтээв. Єєрєє хvйтэн гурилтай хоолон дээр цай хийж идлээ.
         Сэтгэл нь гэнэт зовж орхив. Yр нь зvгээр л яваа байгаа даа? Морь харнаасаа унаагvй байгаа? Уг нь архи амсдаггvй л юмсан. Yеийн харцуул тааралдаж архиар шахуулаад согтож буруу хазгай явдал болоогvй биз дээ?
         Догоо зєрvv хараат дурангаа авч гадаа гарлаа. тэрбээр орой наранд толгодын сvvдэр хvvшлэн буй их говийн уужим руу дурандлаа. Юу ч харагдсангvй...

    *           *           *

          Догоо аргалд явлаа, шээзгий vvрч, голио дэвхрэг шаагин байх толгодын энгэрээр хатсан хєх хомоол, тэмээний хоргол тvvв. Морин тєвєргєєн сонсдох шиг. Байз ...  Хvv нь хєтєл гvвээ даван ихэд яаран довтолгож ирэв. Холбоотой хоёр морь хєтєлжээ. Єндєр зоотой дэлийг нь зассан сайхан хээр морь, сайвар алхаатай борлог ийм хоёр сайхан морь эр хvний шохоорхол татам хvлгvvд байлаа. Энэ морьдыг худалдан авсан юм болов уу? Юунд морио усан хулгана болтол давхина вэ? Хvнээс зугтсан юм шиг ...
           Догоог яав ийв гэж асуух завдалгvйгээр Цолмон хєлд нь унаж,
          - Ээж минь хvмvvс намайг барих гэж хєєж явна. Би яалт ч vгvй шоронд орох нь . Энэ хоёр сайхан морийг" хулуусан минь vнэн ... Ээжээ би одоо яана аа? Тэр хvмvvс одоохон хvрээд ирнэ дээ! гэж уйлан дэвхцэв.
          Догоогийн нvд том болж, цохилууртаа алх хvргvvлсэн ямаа шиг нэгэн хэсэг балмагдсанаа "Yгvй vгvй! Алаг vрээ тэдэнд єгєх гэж vv? Энэ муу хоёр сєдрєгнєєс болж шоронд хатаах гэж vv?" хэмээн бачимдан бодлоо. Чингэтэл яг энэ vед Шандын говийн заган дундуур гарсан хесгийн замаар гурван морьтон давхин гарч ирэх нь харагджээ. Догоо хvvгээ босгож, шээзгийтэй аргалаа vvрvvлээд єєрєє хєлстэй моринд нь шалавхийн мордож, мєнєєхєн холбоотой хоёр адууг хєтлєн давхин одлоо.
          - Yгvй дээ, хvvгээ шоронд орохыг vзсэнээс vхсэн минь дээр, Ичихгvй бол хєгшин эх намайг тэр шорондоо хийвэл ч хийг!

    “                 “               “

       Шандын говийн бvр алсад, заган шугуй єнгєрч баймааж гурван морьтон Догоог гvйцэн очжээ Догоо яаралгvй, морины сvvл хєдєлгєх тєдий сажлуулсхийн тэднийг хvлээжээ. Налжир ч, хам нєхєд нь ч морь хєтлєсєн хулгайчийг гvйцэн очоод Догоог байхад учиргvй гайхав.
          - За хvvхдvvд хаа хvрэх нь вэ? Єчигдєрхєн манайхаас мордоогvй бил vv? хэмээн Догоо ажиг ч vгvй асуув.
          -  Гэртээ харьсан чинь морьдийг минь хулгай хєєжээ! хэмээн Налжир ядарсан дуугаар хэлж
          - Эзнийг нь олох санаатай явна хэмээв
          -  Намайг л барьж дээ ...
         Догоог ингэж хэлэхэд нєгєє гурав бие бие рvvгээ гайхан харцгаав.
         - Та хулгайлсан юм гэж vv дээ?
         - Тийм би! Сайхан морьд нvдэнд тусаад байхлаар нь авчихсан юм.
         - Арай vгvй байлгvй дээ.
        Одоо vзвэл, мєнєєхєн бэлтрэгний ангуучид морио ч сольж амжсангvй. Хол газраас усан хулгана болтол нь давхиулсан морьдын хєх мах чичирч, хелс нь чим чим дуслан шороон дээр унаж байв. Энэ морьд зогсох шахжээ.
        Налжир мориноосоо буулаа. Нєгєє хоёр ч дуурайжээ.     Нар аажмаар баруун зvгийн толгодын цаагуур шингэж байв. Чингэтэл гэнэт нvдний буланд нэг юм гялсхийх шиг болов. Алтан харгана, бударганы єндєр бутны цаахнуур чонын хоёр соотойсон чих vзэгдээд алга боллоо. Догоогийн дотор хvйт оргиж ирлээ. Нєгєє залуучууд чоныг анзаарсангvй. Налжир богцноос боривтой айраг гарган, амаараа савируулан, энгэр рvvгээ асган байж залгиллаа.
         - Морьд зогсчихжээ. Хэн хэн маань ядарч дээ. Эндээ хонож тэнхэл авахаас ... хэмээн хэнд хэлж буйг бvv мэд, Налжир тодхон гэгч хэлээд боривтой айргийг цаадуулдаа агч, гаансаа, гарган vлээв.
        - Тэгээд та морьдийг авсан чинь vнэн юм биз дээ?
        - Yнээн ... Би юу гэж худлаа хэлэх билээ ...
        Залуучууд vл итгэсэн харцаар харж, боривтой айраг залгилцгаан ядарсандаа ногоон дээр тэрий хадан унацгаав

         Энэ шєнє Налжир, найзтайгаа элбэн, Догоог хэдийнээ єширхсєн тэрбээр эм хvнийх нь хувьд бvрэн дээрэлхэн эзэмдэв. Харин нялхаараа шахуу гураа дахь залуу нь ойртсон ч vгvй билээ. Морьд хулуусны нь тєлєє гэж далимдуулах мэт тэр нэг шєнє єврєє нээгээгvйд хорсож Налжир, Шандын говийн дєч гарсан авгайг тохуурхан залуу эр хvнийхээ ааг омгийг гаргасаар бvр ядарч шєнє дунд согтуу мэт унав...
         Чингээд тэр чигээрээ хурхирч гарлаа. Хамаг бие балбуулсан мэт євдєн, хvvгийн хийсэн vйлийн vрийг єєрийгєє золин vрж барсандаа Догоо бие сэтгэлээр шаналан байвч морьд vргэн хамраа дуутаргаж, газар цавчлахыг чих сортосхийн анзаарлаа. Тэрбээр бослоо. Тушаатай мориндоо очиж, олмоо чангалан аяархан мордов. Догоо хvмvvсээс зєєлхєн алхуулан холдмогц, заган шугуй дундуур давхин одлоо.
    “                “              “

         Єглєє нойрмоглосхийн босоод Налжир байж болшгvй vзэгдлийг харан амандаа хараав. Yзэхvл, зогсон шахсан морьдийг ч, хулгайд хєєгдсєн холбоотой хоёр адууг ч шєнєєр чоно хэдийнээ урж эд бад хийсэн байлаа. Шувуу эргэж, цус шархны vнэр ханхи тавих ажээ.
         Налжир эмээлээ vvрээд хам нєхєдтэйгээ явган буцахаас аргагvй болов.
         Мєнгєн баавартай, ясан хяртай, хvнд тємер дєрєєтэй гоё эмээлээ vvрээд загийн шугуйн дундуур хєлсєє урсган алхах Налжир нэг эргэж харахдаа, араас нь бэлтрэгээ тэдэнд алдсан єлєгчин чоно хараа барааны газраас сэм даган явааг мэджээ. Налжирын оройны vс босох шиг болж, нуруун дээгvvр нь том том морин шоргоолж гvйлдэх шиг санагдахуй, хэдхэн хоногийн ємнє, чонын vvрнээс бэлтрэг суйлахдаа туниа муутай хоёрыг нь хаданд нvдийг нь бvлтэртэл шавхуурдан алснаа санаж амжлаа. Бусдыг нь шуудайлж амьдаар нь гэртээ аваачсан билээ.
         Одоо гэтэл хийсэн нvглийн нь гор гарч, чононд бариулах цаг ирэх нь энэ vv хэмээн зvрх балбалзан айн чичирч бодлоо. Єлєгчин эх чоно дагасаар л байв ...


    Үзсэн тоо:1550