Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    YХЛИЙН ГУРВАЛЖИН


    НАДМИДЫН МАНДАЛ

         1961 оны 9-р сарын 22-нд Улаанбаатар хотод тєрсєн 1984 онд А.С.Пушкины нэрэмжит ОХБДС, 1992 онд БМДИ дахь Англи хэлний багш бэлтгэх сургуулийг тус тус дvvргэсэн.
         1984 оноос Нийслэлийн 14-р дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байна,
          Хvvхэд байхаасаа шvлэг єгvvллэг бичдэг байсан бєгєєд 1999 оноос тууж, єгvvллэгийн номуудаа гаргаж эхэлсэн байна.
         Тvvний"Бондхой" 1999 он. "Болсон явдал" 2000 он, "Жигтэй явдал буюу нохойн сvvл" 2001 он, “Єргєстэй нvд” 2002 он номууд хvvхэд багачуудын дунд эрэлт ихтэй байгаа тул саяхан нэгэн дэвтэр болгон дахин хэвлэжээ.

     

    YХЛИЙН ГУРВАЛЖИН

         Хvнсний захын буудлаас пиг дvvрэн хvнтэй хєдєлсєн автобус газрын гаваар оров уу гэлтэй алга болжээ Хэдийд гарсан хичнээн хvн сууж явсныг хэн ч мэдсэнгvй. Тэр бvv хэл зорчигчид нь єєрсдєе хаана очсоноо, ямар гээч аюултай тулгараад байгаагаа ч тєсєєлєегvй. Эргэн тойронд нь ч хав харанхуй, сэтгэл бодол нь ч тас харанхуй.

         - Цуваад ороорой! Урагшаа яваач! Мєнгєє! Хvvш тасалбараа ав гэж байна!
        - Харваас тэнтийсэн том хvvхэн байж тасалбараа авахад яадаг новш вэ?
        - Yгvй ердєє, єнєє мєдгvй vхэх дєхсєн нэг муу авгайн оронцог байж!
        - Юу гэнээ чи над шиг авгай болохгvй юу?
        - Хєєрхийс богинохон настай амьтан юм
        Хvмvvсийн хооронд ийм маргаан єрнєж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэ

        Тэд гагцхvv тээгдэж яваа унааныхаа жигтэй хачнаар чичигнэн дайвалзсаныг, тєдхєн тас харанхуй нємєрснийг л мэдэж байлаа, Мэгдэж сандарсан хvмvvс автобусны хаалгаар чихцэлдэн бууцгаасан байна. Тэгтэл тvрvvлж гарагсдын дуу хоолой хєндий хоосонд цацагдан, ханан хад мєргєх адил эргэж цууриалан байсан нь муу ёрыг урин дуудах мэт гэнэт санагджээ. Тэд юун тvрvvнд л жолоочид хандацгаан :

         - Чи биднийг хааш нь авчирчихав гэж агсамналаа.
         - Єєрєє ч мэдэхгvй байна.
         - Солиотой юм уу чи, эсвэл согтуу юм уу?
         Ийн мэтгэлцэцгээж байтал тэдний дундаас хэн нэг нь дуу тавин:
         -Та минь ээ! Тээр цаахантай гэрэл сvvмэлзээд байна. Би тийшээгээ очоод ирье! гэсэнд бvгд тvvний заасан зvг хараачилав. Тэгээд ч зарим нь дагалаа.
        Чингэтэл ч тун удалгvй гэрэл тийш явсан эрчvvд буцаад эргэх нь тэр! Хачирхалтай нь тэд ямар нэгэн юмнаас айсан мэт гvйн ирцгээжээ. Хvмvvс тэднийг тойрон бvчлээ.

       - Яав, гэрэл байсан нь биш болов уу? Тэнд хvн алга уу? 
       - Алгаа алга. Хачин аймаар юм vзлээ. 
       - Юу vзэв?
       - Тэнд хэзээ нэгэн цагт vхэж vрэгдсэн vй олон хvний ангайж онгойсон хохимой толгой, арзайж сэрийсэн араг яс уул овоо шиг овоороод байж байна. Тэндээс л сvvмэг гэрэл гарч байж. Одоо яанаа!

       Энэ vгийг сонссон хvмvvсийг айдас хvйдэс нємрєв. Золгvй зорчигчид эргэн тойрноо сайтар ажвал тийм ногоовтор гэрэл тэднийг гурвалжин хэлбэрээр хvрээлэн байх эжээ.
       - Энэ чинь Вермудын гурвалжин байна шvv дээ гэж хэн нэгний мэдэмхийрэх сонсдов.
        Бvгд хирдхийлээ. Хамгийн тvрvvнд автобусны vйлчлэгч цурхиран уйлав.
        - Би яах гэж хэдэн муусайн халтар тєгрєгний тєлєєснєєс болж энэ муу унаанд ингэж зvдэрч явав даа! Ий-ий-ий! Та минь ээ! Энэ мєнгєнvvдээ буцаагаад аваарай гээд элгэндээ тас тэвэрч байсан хар цvнхээ хесєр шидэв. Мєнгє асгаран уналаа. Мэдээж тvvнийг тvvж авах хvн гарсангvй.
        - Чамаас л боллоо. Намайг дургvйцээд байхад чи л явъя гээд байсан
        - Жаахан хvнсээ цуглуулахгvй яах байсан юм, тэгээд?
        - Алив юманд явахдаа єдєр судар харж байж...
        - Yгvй ер, чи битгий шашинтаад бай! Зах гарахдаа хvртэл єдєр харах!
        - Чам шиг жудаггvй юмны гайгаар єнєедєр ийм байдалд хvрчихээд байгаа бус уу?
        - Больцгоо! Yхэх гэж байж єєр зуураа хэрэлдээд юу хийнэ?!
        Хvмvvсийг ийн бєєн дуу шуу болцгоож байх хооронд гэрэл харсан гэх нєгєє залуу:
        - Цємєєрєє ясан хvрээг аль нэгэн талаар нь сэтэлж эндээс гарах арга хайцгаая! Хєдєлцгєєе! гэтэл хvмvvс тvvнийг илтэд хориглож:
        - Болохгvй залуу минь, яавч болохгуй! Ийм хvрээг давж гарна гэж vгvй. Хамаагvй хєндєж болохгvй юм ч гэж бий гэцгээв.
        Тэгтэл ч єєрийгєє эрдэмтэн гэж танилцуулсан євгєжєєр эр.
        -Ажаад байхад гурвалжингийн тєвд ширхэг ч яс алга. Нэг бол агаарын ямар нэгэн цохилтоор энд ирэгсэд гурван тийш туугддаг гэсэн vг, vгуй бол ясан овооны гадна талд бvхнийг сорж татдаг гvнзгий ангал хавцал ч байж болзошгvй. Ямар ч  байсан их л эрт сvйдэгсдийн vлдэгдэл энд байх шиг байна, Одоо чинь шинжлэх ухаан  техник их хєгжсєн шvу дээ Хvмvvс биднийг аврахаар ирнэ биз гэжээ.

         Ингээд хvмvvс тэвчээртэйхэн хvлээхээр болцгоолоо. Хичнээн ч хоног хvлээснийг бvv мэд нэг л мэдэхэд тэдний хvнсний захаас авч гарсан идэх уух зvйл дуусав. Yл ойлгогдох тэрхvv харанхуйгаас гарах итгэл найдвар нь алдарсаар боловч ясан овоо руу явах зvрхтэн алга л байлаа.
        Тэнгэртээ хаягдсагсад тэнгэрээ дуудан чимээгvйхэн сууцгааж, дор дороо залбирах белгеє. Бие биендээ янз янзын тарни шившлэг заан єгч vхлийг зайлуулахыг хичээцгээнэ. Эв тvнжин гэгч хvмvvсийн vхлийн тухай айдас дээр л тогтдог гэлтэй.
         Yхэл! Энэ бол амьдрал тєгсєх эцсийн мєч. Энэ vед хэнбугай ч аврагдах аргаасаа илvv єнгєрvvлсэн амьдрал, єнє хойчдоо vлдэн байгаа бvхний тухай л шаналан зовдог нь жам ёс билээ. Тэр аюул нvvрлэхэд хэн ч л хаа нэгтээгээс харван ирж болох гайхамшгийг харуулдан байх ажгуу.

          Тэгтэл тэр хvлээсэн гайхамшиг хажууханд нь байсан юмсанж. Юун гэвэл тэдэнтэй хамт нэгэн гадаадын хvн байсан бєгєед хэл зvс ондоо тvvнийг хvмvvс эл сvйрлийн эзэн юм уу, аль эсвэл эцсийн мєч ирэхэд аврагч байж магадгvй гэж vзэхэд хvрчээ.
          - Энэ этгээд нэг л жигтэй санагдаад байна. Ямар хэлээр юу vглээд байдаг юм бол? Хэн нэгэнтэй харьцаад байдаг юм биш байгаа? Мэдэх юмсан гэцгээх болов. Тэгтэл тэнд байгаа тулгар биетэй бvсгvй:
           - Би англи хэл гадарлана. Энэ хvн эртээдээс хойш хэнээс ч юм бидэнтэй холбогдсон нэг л юмыг гуйгаад байх шиг байгаа юм гэсэнд хvмvvсийн нvд сэргээд ирэв.
          Чингээд орчуулагч эмэгтэй нєгєє зvс буруу хvнтэй удтал ярилцсаны эцэст бултад хандан;
          - Жорж гуай, ертєнцийн эзэнтэй харьцдаг юм байна. Бид чинь асар их гэм нvгэл хураасан амьтад аж. Хураасан тэр гэмээ цагаатгуулж, гэрэл гэгээтэй учрахыг хvсэх аваас энэ буянтан бидэнд тусалж чадна хэмээв. Yvнийг сонссон хvмvvс ер бусын ид шид гэгч ердєє л эрvvн дор нь ирчихсэн мэт уулга алдан баярлацгаалаа. Саяхан л газар сєхрєєд унан ойчин мєргєж байсан тэд ертєнцийн эзний ємнє гэм нvглээ наминчилахаар єндийн босоцгоов.

        Тvvний дараагаар хvмуvсийн нvдэнд итгэлийн оч туяаран бадараад эхлэх vед тvнэр харанхуй орчлонд байгаагаа ч умартацгаан гарцаагvй нvvрлэчихээд байгаа vхэл мєхлєє ч тоохоо больсон байна. Тэдний махан бодь газраас єндийж чадахаа єнгєрч байсан ч оюунаараа дээд тэнгэрээсээ даван залрах болжээ.
          - Аав аа, таныгаа таниагvй єдий хvрсэн хvvгээ уучил! Аав аа, энэ биений маань амьдрал, vхэл юу ч биш! Та биднийгээ Мєнхийн ертєнцдєє аваачин жаргаагаач!

         Хvмvvсийн энэхvv дуун тvрлэг тасалдаж эхлэх vеэр орчуулагч бvсгvй нярайлахаар євдєж эхлэв. Тэрбээр удтал орь дуу тавин ёолсоор нярайллаа.
         Ингэж газраар нэг тэрийн хэвтээ хvмvvсийн чихэнд нялх хvvхдийн часхийсэн авиа харанхуй орчныг цочоон гурван давтамжаар цууриатах нь тэр. Дахин дахин гомдоллон чарлах тvvнд хvмvvс туслая гэвч тэнхэл нь нэгэнт тасарсан тул єндийж ч чадсангvй.

          ... Харанхуйд vс гэзэг нь задран сэгсийсэн нэгэн бvсгvй бєртєгнєнє. Тэрээр энгэртээ алгын чинээхэн улаан нялзрай vрээ тэврээд хvн бvхний тойрч бэргээд байсан овоо тийш шийдмэг алхалж байлаа.

    1999.12.20

     

    НЭЭЛТ

           Зун цагийн шатам халуун наран гудайн доошлох vеэр нэгэн айл євлийн сууцнаасаа зуслан руугаа хогшлоо ачаалаад хєдєлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бvгэн хоолны шvvгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хvрэн жоом нvvдэл дагасныг хэн ч анзаарсангvй ээ.
          Тэдгээр жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хvчтэй дуу чимээ, сvрхий доргион чичиргээнийг дєнгєж намдмагц модны ширхэгнээс зуурч байсан хєлнvvдээ суллан хэсэг амарсан авч, гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрvvн агаарыг vл ойлгохдоо тvгшицгээж эхэлжээ
          Чингэтэл яг тэр vед тэдэнд гэнэтийн гай нvvрлэж орогнож байсан хуучин модон шvvгээ нь газарт тасхийн унах нь тэр ээ!

          Хvчтэй сэгсрэлтэнд єртсєн Паа жоом хол шидэгдэн шороон дээр унаж, хэт цочирдсоноосоо болоод ухаан алдсан байв. Тэрээр хэдий удаан ийнхvv гэдрэг харан хэвтсэнийг бvv мэд; нэг л мэдэхvл ам руу нь аагтай гашуун шингэн гулсан орж байх бєгєєд, тэрбээр арайхийн хоёр тэмтрvvлээ хєдєлгєн нvдээ сая нээлээ. Нvднийх нь ємнє эхлээд нэг жижиг хар юм бvртэлзэж, сvvлдээ хоёр нарийхан тэмтрvvvл шиг юм найган байх нь тодорч харагджээ. Паа цочин ухасхийлээ. Гэвч хий л сарвалзахаас цаашгvй. Нээрээ л тvvний дээрээс хачин жижигхэн юм тонгойн байсан бєгєєд тэр нь часхийсэн дуу гаргаж:
          - Бvv ай! Би бол жирийн нэгэн шоргоолж. Та нарыг энд огт vзэгдээгvй болохоор бид "холын гийчид баларч яваа юм байна" гэж таагаад туслахаар ирцгээсэн гээд єндийлгєв.
          - Юу? Манай хэд бас энд байна гэж vv?
          - Байгаа. Хэдийг олсон. Дахиад самнан хайцгааж ч байна. Та нар хаанаас яваа хэн гээчид вэ?
          - Бид бол сууцны жоомнууд
          - Тэгнээ тэр! Би бvр мэдээд байсан юм.
          - Юу мэдсэн гэж 
          - Та бvгдийг нэг л тансаг ирж дээ гэж. Ийм содон гялгар нуруу туруу турьхан хєлєєр чинь мэдсэн. Манайханы тєрєл нэгт зарим шоргоолжнууд бас сууцанд амьдарцгаадаг юм. Тэд бол биднээс єєр гялгар шар дээлтэй ер нь л их зантай амьтад байдаг. За, за явцгаая! Би чамайг єєрдсийнхєн дээр чинь аваачиж єгнє гэлээ.

         Паа анх л удаагаа шороон дээр гишгэн явахдаа гуйвчин дайвчин арай л гэж газар хороож явлаа. Жоом зам зууртаа эртээдхэн нутагт нь орж ирсэн хоёр гялгар шар шоргоолжийг тэднийхэн аймшигтайгаар тамлан алсныг санаад айдас нь хvрч байв.  Тэгэвч тэрээр  сайхь хамт яваа шоргоолжноосоо:
         - Бид хаана ирсэн юм бол оо. Бидний ярьцгаадаг байсан задгай орчин гээч энэ мєн болов уу? гэж асуутал шоргоолж толгой дохин жуумалзаж:
         - Нээлттэй гараг уу? гэснээ. - Та нар ер нь Нээлттэй гарагт огт гарч vзээгvй юу? гэхэд Паа нэрэлхэн:
         - Yгvй чш! Бидэнд гадагшаа гарах ямар ч шаардлага байдаггуй. хэлбэл бид сууцандаа тун чиг жаргалтай амьдардаг хэмээн яаран єчлєє.
          Шоргоолж хэсэг чимээгvй явснаа гэнэт:
        - Хvvе наад нуруун дээрх чинь далавч юм уу? гэж асуулаа.                 
        - Уг нь тийм. Гэхдээ соёл иргэншлийн явцад vvрэг нь устсан юм.
        - Юу?? Соёл иргэншил гэв vv?
        - Тийм дээ. Тэр чинь хєгжил дэвшил л байхгvй юу!
          Та нар єнєєх л хєгжил дэвшлийнхээ ачаар ийм удаан паацганадаг уу?
        - Тэр ч харин vгvй шvv. Сууцандаа бол бид маш хурдан жирийлгэцгээнэ.
        - Тийм л баймаар юм.
          Ийн ярилцсаар тэр хоёр олон шоргоолж бужигнасан газар ирцгээв. Тэнд Паатай хамт нvvн ирэгсдийн зургаа нь талийгаач болчихсон гэдэргээ хараад хэвтэж байлаа. Шоргоолжнууд vхэгсдийг харан:
        - Пєєх, ийм сайхан амьтад ингэж бєєнєєрєє сvйдэх гэж! хэмээн халаглацгаана. Тэдний дотроос нэг нь Пааг vзvvт чиглэн ирснээ:
        - Ашгvй нэг нь ч гэсэн амьд юм уу? гэж дуу алдаад vхэгсэдийн зvг урд хєлєєрєє чичиж:
        - Тэр хамгийн наана хэвтэж байгаа том жоом амьсгаагаа хураахын ємнєхєн "Манайхнаас амьд юм vлдвэл хорвоог уужим юм байна гэсэн vгийг" гээд дамжуулаарай гэсэн. Юу гэж байгаа юм бvv мэд. Юу ч гэсэн бvрлээчийн vгийг чамд хэлсэн шvv гээдхэв
         Паа ч тэрхvv vгэнд учиргvй гайхаад єнгєрлєє.
         Шоргоолжнууд амьд vлдсэн ганц жоомыг дагуулаад гэр лvvгээ явцгаалаа. Давчуухан vvдтэй хирнээ дотроо их л зайтай, цэвэрхэн гэрт тэд сууцгаадаг болой. Шоргоолжнуудын цэгцтэй цэмцгэр амьдарцгаадаг нь тэр доторхи бvхнээс нь илт харагдаж байсан юм. Гаднаас цугтаа орж ирсэн шоргоолжнуудыг эгнэн жагсахад нэг нь хvнс хуваарилан тvгээж эхлэв. Паа урдаа байгаа хоолноос дур муутайхан зажипж зогсохдоо эргэн тойрноо их л анхааралтай ажиглаж, шорголжнуудын барьж тохижуулсан оромж, хурааж нєєцєлсєн хvнс зэргийг нь гайхан биширч байлаа.
         Удалгvй тэд унтахаар хэвтэцгээв. Харин Паа шєнє унтаж байсан удаагvй. Шєнийн тvнэр харанхуй гэдэг бол жоомнуудын гайхамшигтай сайхан vе билээ. Тэр л vед тэдний ажил vйлс ид ундарч байдаг бєгєєд энэ л оновчтой vеийг сонгосноороо єєрсдийгєє бусдаас давуутай гэж vзэхэд хvрдэг бєлгєє. Шоргоолжнуудыг дуг нойрондоо дугжирч эхлэхэд харин Паагийн бие улам сэргэж, холгvйхэн vнэртэх модон савныхаа зvг жирийлгэмээр санагдана. Гэвч гадаа хvйтэн байх тул яах ч аргагvй ажээ.
          Хажуу дахь шоргоолж нь хэвтрээ засан хэдэнтээ хєрвєєснєє сэрвэлзэж байгаа жоом руу эргэж;
         - Чи унтахгvй яагаа вэ? гэж шивнэн асуулаа. Тэгэхэд нь Паа: 
         - Чи єєрєє унтахгvй яагаав? Надаас айгаа юу? гээд, Би хэдийгээр том биетэй ч хорхой шавьж иддэггvй гэж хээв нэг тайлбарлав. Єнєєх шоргоолж;
         - Ёстой тэгж бодоогvй юм байна шvv. Бид єєрсдийгєє барьж иддэг шавьж энэ тэрийн vнэрийг ер анддаггvй. Чамайг тийм байсансан бол юунд гэртээ авчрахсан билээ дээ гэлээ.
         - Надаас тэр vнэр чинь vнэртэхгvй байна уу?
         - Yгvй чиш... Эртээдхэн энд сууцны хэдэн шоргоолж ногооны шvvс ууж биеэ тэнхрэхээр ирээд буцацгаасан юм. Тэд шєнє ердєє ч унтахгvй бєгєєд єдрийн гэрлээс нуугдаж байгаад л явцгаасан. Сууцныхан юунд гэрлээс зугатна вэ?
         - Бидэнд "гэрэлд огт гарч болохгvй" гэсэн хууль vйлчилдэг.
         - Яагаад?
         - Хэрвээ бид гэрэлд тэр дороо л няц дарагдаж vхдэг.
         - Олуулаа гарваас яах вэ?
         - Хамгийн аюултай юм бол тэр! Тун чиг удалгvй дээрээс утлага буудаг:
         - Тэр чинь юу юм бэ?
         - Тєрлvvд чинь энэ тухай юу ч яриагvй гэж vv? Утлага бол шингэн нунтаг янз янз л байна. Биднийг бєєн бєєнєєр нь vхvvлдэг ганц зvйл бол тэр. Хамгийн аймшигтай бол дээд зэргийн амттай хоолонд маань хольж хутгасан нэг юм бий. Тvvнийг бид "чимээгvй vхэл" гэж нэрлэдэг. Ер нь ч тэгээд гэрлийн хууль зєрчихєд их хэцvv л дээ. Хууль зєрчсєн нэгнийгээ бид бас шийтгэдэг. Тэр бол дэндvv хатуу шийтгэл. Хатуу байхаас ч аргагvй юм Энэ бол бидний vндэс угсаагаа аврахын тєлєєх тэмцэл билээ.
         - Сонин юм. Бид та нарыг их л жаргалтай амьдардаг гэж боддог, vгvй болж байна уv?
         - Яалаа гэж! Бид утлагандаа гуравхан хоноод л дасацгаадаг. Ямартаа л "жоомны утлага гуравхан хоног! гэсэн vг дэлгэрсэн байх вэ? Гурван хоног єнгєрмєгц бид жаргалтай. 
        -Тийм бол ч бас яах вэ! Тэгэхдээ л та нар нээлттэй гарагт ер амьдарч чадахгvй юу? Эсвэл огт хvсдэггvй юу?        Сууцны шоргоолжнууд бол нээлттэй гарагт их дуртай. Энэ тухай зєндєє л дуу шvлэг зохиоцгоодог гэсэн.
         - Бид ч гэсэн тэгдэг. Гэвч бэлэн зэлэн хоол, тохьтой дулаан орчин гэдэг бол юугаар ч сольшгvй зvйл.
        Шоргоолж жоомноос єєр юу ч шалгаасангvй, нойр нь хvрэв. бололтой эргэж хараад хэвтэхдээ "энvvнээс  нэг л эвгvй нялуун ханхлаад байсан, єнєєх л утлаганых нь vнэр танар байхаас зайлахгvй" гэж боджээ. Шєнийн эл ярианы дараа Паагийн толгойд єнєє бvрлээч жоомны захисан vг гэнэт орж иржээ.
        - Тэрээр яагаад ингэж хэлсэн юм бол? Энд ирэхэд нь хорвоо гэгч тийм уужим харагдсан юм болов уу, эс бєгєєс тэр надтай адил хэн нэгэнтэй  хязгааргvй задгай газрын тухай хєєрєлдєж бас амжив уу?

        Паа элдвийг бодсоор сvvлдээ жаахан унтсан байв. Энд тэндгvй часхийх содон чимээнээр Паа нойрноосоо сэрвэл шоргоолжны vvрний бяцхан vvдээр будэг гэгээ орж ирсэн байлаа. Шоргоолжнууд тэрхvv гэрлийг хvлээж байсан мэт гадагш шуугилдан гарцгаав.
        Удалгvй vvдээр орж ирсэн гэрэл улам тодорч улбар ягаан єнгєтэй болоход гаднаас хvнсээ   зєєж орж ирсэн шоргоолжнууд Пааг харан;
        -Хvvе, чи гараач! Энд ямар ч гэрлийн хууль vйлчилдэггvй! Битгий бєглєє болоод бай гарч vнэрээ арилга, бид ажлаа хиймээр байна хэмээцгээв.

          Паа хэдийгээр хурц гэрлээс халгаж байсан ч аргагvйн эрхэнд бусдын гэрийг орхин явахад хvрлээ. Жоом гадагш гарлаа. Харин тvvнийг шоргоолжны vvрнээс дєнгєж цухуймагц нарны дулаахан илч тосон аваа. Шєнєжин даарсанаасаа болоод ч тэр vv, мєнєєхєн гэрэл тvvнд  их л тааламжтай санагдахад тэрээр танил , шvvгээнийхээ vнэрийг ч хєєхєє умартан хаашаа ч хамаагvй яваад баймаар болжээ. Сул шороон дээр явахад нилээд бэрхшээлтэй байсан тул байсхийгээд л амарна
         Паагийн зам зуур урьд нь ер vзэж хараагvй сонин хачин ургамалууд тааралдаж, дэргэдvvр нь тєрєл бvрийн нисдэг, гvйдэг шавьж хєгжилдєн єнгєрнє. Ногоон ургамалууд дайвалзан байх нь жигтэй сvрдмээр боловч тэдгээрээс эгшиглэн гарах намуухан аялгуу задгай орчлонгийн юм бvхэнтэй хэм нийлэн авцалдах ажээ. Паагийн хажуугаар єнгєрєгч хорхой бvхэн “Хvvеээ, наад ганган амьтан чинь чухам хаанаас гараад ирэв ээ? Ганцаараа явж байхыг
    бодоход ижлээсээ тєєрсєн юм байлгvй дээ" гээд инээлдэн одоцгооно. Паа тэдгээрийн нэг л тайван байдлыг харан хачирхахдаа "Хил хязгаар, хууль дvрэм гээч байхгvй газарт л сая амар амирлангуй єєрєє ирдэг ажээ” хэмээн боджээ. 
         Тэрбээр vзсэн харсан болгоныгоо алмайран ширтсээр бvvр орой болсон хойно модон байшингийн vvдэнд ирлээ. Аянчин жоом довжооны модон гишгvvр дээр гишгэмэгцээ л цахилгаанд тvлхvvлсэн мэт огло vсрэн хурдалж, тэр л эрчээрээ танил шvvгээнийхээ завсраар орж явчихав.

          Шvvгээнд жигтэй эл хуль байлаа. Хоолны болон хуучин утлаганы vнэр холилдон ханхийхэд дотор нь эвгvйцнэ. Паа байдаг тэнхээгээрээ "Энд хэн нэгэн байна уу?" гэж хашгирлаа. Гэвч хариу эс сонсжээ. Шvvгээнд орь ганцаараа байгаагаа мэдсэн залуу жоом гунигтайхан сажилсаар ууттай гурилан дээр гарч тухлан хэвтлээ. Гэнэт тvvний   санаанд эмэгийнх нь ярьж єгдєг байсан аварга том, нисдэг жоомны дvр орж ирэв. Тэгэнгvvт Паа уулга алдан баярлаж: 
         - Пєєх,тийм болох юмсан. Тэднийг хаана ч амьдарч чаддаг гэж ярьж байсан шvv дээ! Ёстой догь! Мєдхєн тийм болох юмсан! Єнєєдрийн замд таарсан муусайнуудыг ганц болгож єгєхсєн. Бид олуулаа байхдаа юунд ч, хэнд дийлдэхгvй шvv. Гэтэл би энд гав ганцаараа сууж байдаг нь юу билээ? Ингэхэд гэртээ буцаж очоод ах дvv нараа энд авчиръя байз! Бvгдийг нь авчирнаа! Эхлээд гvв гvнзгий нvх малтацгаана   Ха-ха-ха. Хэзээ ч дээрээс утлага буухгvй. Ямар гоё вэ! хэмээн єєртєє чанга чанга хэлсээр гурилын хvvдийнээс тэсгэлгvй гулсан буух нь тэр ээ.

         Тэрээр шvvгээний завсраар болгоомжтойхон шагайснаа сууцныхаа эзний байнга барьж явдаг уутны ёроолд орж хэвтэв. Маргааш єглєє нь аянчин жоом орон гэртээ тун тєвєггvйхэн шиг морилон иржээ. Харин тэгтэл тєрж єссєн гэрт нь хэн ч байсангvй. Шинэ тєрлийн утлаганы сулавтар vнэр хамрыг нь сэрвэгнvvлэхэд тэрээр хэдэнтээ найтаагаад доош явлаа, Єєрсдийнхнеє удтал хайсны эцэст бvvр доороос олов. Утлаганаас болоод барайчихсан хэдэн юм бєєндєє байцгааж байх ажээ. Хэдийгээр тэд цєєхvvлээ болсон байвч Пааг vзээд огтхон ч баярласангvй. Паагийн хувьд явсан аян зорьсон хэргийнхээ тухай тэдэнд бушуухан шиг дуулгамаар байсан ч жоомнуудын нэг л дvнсгэр байдлыг хараад сэтгэлийн хєдлєлєє хvчээр даран байлаа. Ингээд залуу жоом яриагаа эхлэх боломжтой vеийг хvлээхээр шийдсэн байна. Тэгсээр нэгэн єдєр дуусахад хєгшин жоом бvгдийг єєр дээрээ дуудан цуглуулав. Тэрээр бяцхан
    єндєрлєгт гаран:
          - Нєхдєє! Хvмvvс сууцнаасаа явцгаасан нь тодорхой боллоо. Єчигдрєєс хойш хэн ч энд ирсэнгvй, Утлаганы vнэр ч нилээн суларчээ. Ингээд бид энэ цаг мєчєєс эхлээд дээш гарцгаах нь байна Дээш гарна гэдэг зvгээр зугаалахын нэр биш ээ та минь. Шинэ орон гэрээ тєвхнvvлэхийн тулд байнгын эрэл хайгуул хийх хэрэгтэй шvv! Манайхны зарим овсгоотой ах дvv нар биднээс урьдаж хамаг сайхан vvрийг эзэмшээд байгаа нь нууц биш. Тэгэхээр зальт этгээдvvдийг запхаах цаг нэгэнт ирсэн байна шvv. Шинэ тусгаар тогтнолын
    тєлєє урагшаа гэхэд жоомнууд “Уухай, уухай” гэж хашгиралдаж хєгшин жоом хєлєє дэвслэн чимээг намжаагаад 
         - Зоригт ах дvv нар аа. Хамгийн тохиромжтой сvв хаа буйг мэдээлэх хэн нэгэн байна уу? Гараад  ир! гэлээ

         Паа догдолсноо золтой л ухаан алдчихсангvй, Сэтгэл зvрхэндээ тээж ирсэн vгийг бусдад хvргэхээр урагш зvтгэжээ. Нэг л мэдэхэд хєгшин ахлагчийнхаа дэргэд ирчихсэн яриагаа эхлэв.
        - Хайрт ахан дvvс минь ээ! Хvмvvс єєр газар луу хогшлоо ачаад нvvцгээсэн нь vнэн. Би тэр єдєр шvvгээнд нуугдаж байсны ачаар хол явчихаад єчигдєр ирлээ. Би тийшээ ганцаараа явсан юм бишээ Надтай хамт арваад ахан дvvс маань байсан. Гэтэл аюул болж, єндрєєс шvvгээ унахад бид агаарт шидэгдэн єнєєдvvл маань vрэгдсэн. Азаар амьд vлдсэн миний бие ихээхэн адал явдалтай учирч, нээлттэй гарагт нvдээ тайлж байгаад ирлээ. Бидний ижил хорхой шавьжнууд тэрхvv задгай газрыг эзэгнэнхэн байдаг бєгєєд ямар ч утлаганы vнэр мэдэлгvй амар тайван амьдарч байна. Цємєєрєє тийшээ явцгаая. Яаж эндээс явахыг би мэднэ Тэр сайхан газар зохицон амьдрах нєєц бололцоо бидэнд.,. гэтэл vгээ дуусгаагvй Паагийн бєгс рvv хэн нэг нь хvчтэй дэлсээд авав.   Эргэж хартап яг ар талд нь хегшин жоом байдгаараа хилэгнэчихсэн зогсож байлаа!

         Пааг чимээгvй болмогц хегшин жоом урд хоёр хєлєє чичигнvvлэн:
         - Нєхєд минь! Yр ач нар минь! Энэ жоом солиорчээ! Саяхны хvчтэй утлага vvний яг ар нуруун дээр бууснаас зайлахгvй хэмээн тэнхээгээрээ орилоход хурсан олон бvгд дэмжин:
         - Паа галзуурчээ. Сэтгэл мэдрэлийн євчтэй болсон байна гэхчилэн ам амандаа хашгиралдав.  Зvйрлэшгvй их шуугиан дунд Паа:
         - Би солиороогvй. Энэ бол нээлт! гэж хичнээн бахиравч хэн ч тvvний vгийг эс сонсов
          Хегшин жоом дахин хєлєє  дэвсэлсэнээ:
         - Эх нутгаас минь холдуулахаар хорон санаа євєрлєсєн энэхvv жоомны vгийг бvv сонс! Босго давмагц биднийг ямаршуухан орчин угтахсан билээ? Тєрєл нэгтнээ устгахаар зорьсон vvнийг даруй шийтгэвэл зохилтой гэлээ.
          Тэгтэл ч жоомнууд маш хурдан цэрэглэн жагсаж Пааг бvслэв. Энэ шийтгэл гээч чухам юу болох, эцэстээ юугаар тєгсдєгийг Паа сайтар мэдэх бєлгєє. Ийм ажиллагаанд тэр нэг бус удаа оролцож байсан сан. Харин тэр vед жоомнуудын хамгийн зохион байгуулалттай явагддаг энэ балай зvйл єєр дээр нь ийм амархан ирчихнэ гэж яахин тєсєєлєхсєн билээ.
          Жоомнууд Пааг хайр найргvй хазаж цохисоор байгаад ухаан алдуулжээ. Хэсэг хугацааны дараа тvvнийг ухаан ороход жоомнууд тойрог болон зогсоцгоосон байв. Амьдаар нь хатааж алдаг энэ тойрогт золгvй Паа хий л єєрийгєє зvхэн тийчилж хоёр тэмтрvvлээ vгтээн зулгаана. Амьд байхдаа тэр хоёрыгоо арай л тасалчихаж зvрхэлдэггvй нь бvхий л шавьжинд байх ганц чанар юм даа.
           Паа нэгэнтээ єндийн, єєр лvv нь доогтойгоор хандан инээмсэглэх жоомон тойрогт хандав
           - Ах дvv нар аа! Тэнэг намайг єршєє! Та нар намайг суллавал 6и хэзээ ч дахин ирэхгvйгээр яваад єгнє. Та нартаа гай тарихгvйн тулд гадаах хаалгыг дєнгєж онгойлгомогц гадагш гаръя гэж гуйлаа;

          Энэ бол ганц Паагийн ч биш, тойрогт vхлээ хvлээн хэвтэх бvх л жоомны сvvлчийн ганц хvсэлт байдаг ажгуу. Гэхдээ ингэж гуйсан болгоныг гадагш тавиад байдаггvйг ч Паа мэднэ. Цєєхєн удаа тэрхvv аз сорьсон тоглоомонд зарим жоомыг шидэх нь бий. Жоомнууд хvний хєлтэй тулалддаг энэ тоглоомыг бусад жоомнууд шимтэн vзэх дуртай учраас ингэдэг биз.
           Манааны тойргоос ээлж солигдсон гурван жоом ялтны хvслийг хєгшин жоомонд дуулгахаар явсан бєгєєд, удалгvй ахлагч єєрийн биеэр хvрэлцэн иржээ. Тэгээд:
          - 3а яах вэ! Эрх чєлєєний баярыг тохиолдуулан ах дvv нартаа нэг ч гэсэн цэнгvvн vзvvлчихэж болох л юм хэмээн єршєєнгvй єнгєєр хэллээ.
          Тэр шийдвэрийн дараагаар хоёр ч шєнє єнгєрєв. Туйлдаж ядарсан Паагийн эцсийн хvч шавхагдаж байх тэр vед гадаах vvд онгойн, хvмvvний хєлний хvнд чимээ хавь орчмыг доргиожээ.
    Хєгшин жоомноос єндєр сонор сэрэмжтэй байх тушаал авсан манааны жоомон тойрог хачин эвтэйхэн задран эвхэгдэж Пааг дээш туулаа.
           Одоо Паад гагцхvv хvмvvс гадагш гарах эгзэгтэй vеийг л хvлээх vлджээ. Энэ зуур удахгvй болох цэнгvvнийг vзэхээр жоомнууд шалны хvрээ модны цаагуур байраа эзэлцгээн бєєн хел хєєрцєг болцгооно. Хєгшин жоом тэргvvтэй хэдэн юм Паа дээр сvvлчийн удаа ирэхдээ ямар ч тохиолдолд vvр лvvгээ буцаж гvйж болохгvйг сануулаад явцгаалаа. Тvvний дараахан хаа нэгтээгээс "Хvмvvн" гэсэн дохио ирэхэд харуулууд ялтанг урагш хvчтэй тvлхэв. Паа ч хvмvvний хєлтэй зэрэгцэн эрчээрээ жирийлгэлээ. Булт олныг:
          - Болж! хэмээн хорсолтойгоор хашгиралдахад харин Паа бултаж амжсан байлаа. Паа босго чиглэн дахин жирийлгэв. Мєн л удалгvй сvvдэр нємєрч пэдхийх дуун хоёр дахь удаагаа гарахад "уухай!" хэмээн vзэгч жоомнууд орилолдож, зугтагч жоом шалны нарийхан завсарт амь зулбан vлдсэн байв. Энд тэндээс Паа руу:
         - Чи гарах аргаа мэднэ гэсэн биз дээ! Бvv хулчийгаач! Гадагш гараач! гэсэн vгс шидэх нь тоглогчийн хорыг малтаж буй хэрэг байлаа.
         Паа дахин vvд рvv ухасхийлээ. Чингэтэл ч падхийх хvчит дуун гурвантаа гарахдаа чадхийсэн зэвvvн чимээтэй хєг хоршжээ.


    Үзсэн тоо:856