Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЦАГ БУСЫН ХУВИЛГААД


    ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ

        Дундговь аймгийн Цагаановоо сумын нутагт 1934 онд тєрсєн. 1973 онд МУИС тєгссєн, монгол уран зохиолын багшийн мэргэжилтэй. 1952 оноос улсад ажиллаж, "Соёл утга зохиол" сонины сонин гаргагч, Соёлын яамны мэргэжилтэн, “Монгол роман", "Цог" сэтгvvл, "Утга зохиол" сонины нарийн бичгийн даргаар ажиллаж ирэв. Жараад оноос уран зохиол оролдон "Манай нутгийнхан", 'Суман хvрэн", "Аранга" зэрэг роман, тууж, єгvvллэг найрууллын 20 гаруй ном хэвлvvлж "Хонины найр", "Хєх ногооны униар" зэрэг уран сайхны кино, "Задын чулуу", "Шvртэй алтан бєлзєг" зэрэг жvжгийн зохиол бичиж дэлгэц тайзанд гаргасан. Д.Намдаг, Ч.Чимид зэрэг тавиад зохиолчийн тvvвэр зохиолыг эрхлэн хэвлvvлжээ. Тvvний уран бvтээлийг vнэлж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д Намдаг нарын нэрэмжит шагналаар шагнасан.

     

     

    ЦАГ БУСЫН ХУВИЛГААД

           Хан тэнгэрийн орноо амгалан заларч ахуй Ноён хутагтын нойр хулжиж уугал ус, суугал нутагтаа шалавхан очмоор санагджээ. Урьд нь энэ тухай хааяа бодовч сэтгэл нь нэг л шулуудаж зориглодоггvй байжээ. Хутагт гэв гэнэт санаа шулуудсандаа эргэлзсэнгvй, очих цаг нь болсон гэж боджээ.

    НЭГ.

         Говийн оорцог толгодын дунд баахан хvн мал багшрах нь, Говийн мэргэн зангийн хошууны наадам болж байх мэт санагдаж Хутагтын сэтгэлийн утсыг хєндєн, хvслийн жолоог алдууруулав. Хутагт, нvднийхээ аягыг дvvрэх цайлан нулимсыг алгаараа сэм арчаад хартал тєрсєн бууцны нь хойтох болдог толгод гэгээн дvрээрээ харагдсанд єєрийн эрхгvй євдєг нь нугар нугар тусаж залбиран мєргєєд гурвантаа хєлбрєн хєрвєєв. Хошууны наадам тєрсєн хонхорт нь болж байгаа нь хачирхалтай ажээ. Уг нь энд наадам хийдэггvйсэн, яагаад энд хийх болсон юм бол гэж бодсоор хvрч очив. Зvс таних хvн нэг ч vгvй нь уйтай атлаа тэдний царай зvс, намба тєрх нvднээ дулаахан vзэгдэх нь сэтгэл амруулах ажээ.

         Хээр талд цондоглон босгосон том эрээн асарт ноёд тvшмэд лам хувраг морилж байх юм гэж бодсон нь талаар болж хахь еєр хувцас хунартай дарга захирагч маягийн дvр байдалтай vг яриа нь их номчирхуу улс цэц булаалдан байх ажээ  Асар тойрсон наадамчид гэж бодсон хvмvvс ч албаны дvртэй ёсорхуу улс шиг бодогдоно. Сайтар ажиглавал, юуны нь найр наадам байх вэ, харин чиг гавжийн дамжаа барих vед ном хаялцан бие биенээ мохоож давах гэж улайрдаг хуврагууд шиг ажээ. Тэдний яриаг амтархан сонсвол, ямар нэг дамжаа барих гэж мэтгэлцэн байгаа биш, огт санаанд оршгvй зvйл, єєрийн нь тухай ам булаацалдан ярьж байгаа бололтой. Хутагт, яахаараа эднvvс энэ хээр тал дээр, асар майханд миний тухай ярьж суудаг билээ, юун гэгч болох нь энэ вэ гэж бодоод анхааран чагнаархав. Байр тєрх нь эрдэм номын хvн бололтой залуу хар хvv, говийн тавдугаар догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа бол соён гэгээрvvлэгч их эрдэмтэн, гун ухаантан, яруу найрагч, монголын театрын урлагийг vvсгэн байгуулагч, жvжгийн зохиолч, найруулагч, хєгжмийн зохиолч, уран барилгач, хvн судлаач ... хvн байлаа хэмээн чанга дуугаар нотлон айлдав. Хутагт толгойгоо vл мэдэг сэгсрэн  "Энэ улс чинь ямар янзын юм ярьдаг хачин амьтад вэ" гэж бодонгуйртал тал талаас нь хvмуvс босож ам амандаа, Равжаа ийм, Равжаа тийм гэж батлан хашгиралдана. Балмагдсан Хутагт юу гэж хэлэх, яах учраа олохгvй алмайран ахуйд хеєрсєн олон хуний их бага дуу цухалдан давхцаж "Равжаа, Равжаа, Равжаа" хэмээн цуурайтуулсаар байлаа   Хутагт улам гайхшран "Энд ийм байхад миний мэдэх орон дацан, нутаг усанд яаж байдаг бол" гэж бодов.

    ХОЁР.

        Хутагт, Галбын хийдийн цогчин дуганд ормоор санагдав. Дуганыг холоос харахад мєн юм шиг мєртєє ойртохоор биш юм шиг ажээ. Ямар ч атугай шалбалзан орох гэсэнд болдоггvй, дотор нь хэдэн хvн дvнгэр дvнгэр ярилцах сонсогдовч хаалга нь цоожтой юм шиг мєртєє ахиулж ажвал ер хаалга vvдгvй юм шиг. Дєхєєд чагнавал "Энд байх ер нь зvгээр юм. Єдєрт гурав хоолтой, хийх ажилгvй мєртєє ажилгvй гэж хvнд ад vзэгдэхгvй, хожим тэтгэвэрт гарахад хєдєлмєрийн дэвтэр тасрахгvй энд ер нь таатай юмаа” гэж хэн нэгнийг олзуурхангуй ярихад цаанаас нь нэг хvн “Хоол унд, орон суурин ч яахав ном мэдэхгvй л хэцvv юм" гэж учирлавал тvрvvчийн хvн "Ном хамаагvй, мэддэг нь уншиж л байг, мэдэхгvй бид яахав дууриагаад дуугарч, хєндлєнгийн хvн харахад амны хайрцгаа зєв тааруулан буурьтай дvр эсгэх хэрэгтэй. Чи хоол яахав номгvй хэцvv гэнээ, явж явж энэ тарчиг цагт тогтмол хоол их чухал шvv. Би чихэртэй цагаан будааг нялуун гээд амсдаггvй явлаа. Мєн ч сэхvvн байжээ гээд бодчих. Одоо чихэргvй ч хусаж л байна. Чи биднийг энд шар тостой цагаан будаа голж суухад гадуур гуриатаж байгаа шvv дээ. Чи энд орсноо их аз гэж ханцуйдаа залбирч суу" гэв. Цаадах нь мєчєєгєє єгєхгvй байгаа янзтай "Бас ч ном мэдэхгvй муухай золиг юмаа. Багшийн хэлж єгснийг шинэ бичгээр хуулаад унших л юм. Нэг л олигтой болохгvй болохоор нь урам хугараад эндээс гардаг ч юмуу гэж заримдаа бодох юм гэсэнд нєгєєх нь “Тэгээд яах нь вэ чи? Наймаа хийх нь vv" гэж асуув. Хэсэг зуур чимээгvй болсноо сайх эр "Тэгдэг л байхдаа, ямар ч гэсэн амь зуухыг л бодно доо турж vхэлтэй нь биш" гээд чимээгvй болов. Тэгтэл тэс єєр дуу гарч "Хоёр тэнэгээ ингэж дvнхvvрээд яах юм бэ. тэртэй тэргvй чи бидэнд наймаа vсэргэх юм энэ дотор зєндєє байна. Эндэхийн хэдэн зєнєгийг цааш харахаар энэ юмнууд бидний гар дээр сул ирнэ. Тэр цагийг болтол тэсэж vз пязканууд минь" гэж их л давилуун зандрах маягтай болтол, бас нэг нь vгийг нь тасалж "Та нар нэг юм мэдэхгvй байна. Энэ сvм хийд чинь ардчиллын vед улс тєрийн ажил явуулахад их тохиромжтой. Ухаа нь сонгуулийн vед єєрсдийнхєє хvнийг мунхарсан сvсэгтнээр сонгуулахад сайхан байдаг юм..." гэж хэлээд чимээ тасрав.

          Хутагтын харах, сонсох хvсэл гэнэт бєхєж, нvдээ анин чихээ дарав. Тэгтэл єлмий доор нь ... Равжаа бол хvний сэтгэл мэдрэлийн инженер тvvнийг єєрчлєн сайжруулагч тєдийгvй хvнийг бvхэлд нь нэвтэрхий судлагч ... хvн судлаач мєн гэж нотлон хашгирахад бодол нь саринав. Тэрбээр хийд рvvгээ нэг хяламхийгээд "Энд ороод ч бvтэхгvй нь дээ" гэж бодоод толгой сэгсрэн "аяа номыг vл суран, элдэв мууг сурсан энэ банди нар ичдэггvй л юм байхдаа" хэмээн бодоод, уудам хээр талаар хєндлєн гулд галигуулан давхимаар санагдав. Єдийд Тvшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны нутаг Бvрдний газар очвол юутай сонин хачныг vзэж сонсох бол гэж бодмогц сэтгэл нь сэргэж, бие нь хєєрєн тэмvvлэв.

    ГУРАВ.

          Єндєр хэц дээр тоглойн тогтсон Тойн уулын бараа харагдахад Хутагтын нvд сэргэв. Тэрбээр єєрийнхєе намтарт, Тойн уулын ар шандны орчинд Бvрдний газар бууж нутаглан авай гэж бичсэнээ санав. Сvм хєх бvрдний аралд баралзан харагдах чулуун сvмийг хараад сэтгэл нь тэсгэлгvй хєдлєв. Бvрдний зэгсэн шугуй элэгдсэн євсєн шvvр шиг тожийж vзэгдсэн нь Хутагтын сэтгэлийг дорхноо гутааж орхив. Энэ vед нэгэн унага цангинатал янцгаах нь сонсогдож урмыг нь сэргээгээгvй бол Хутагт бvр их уруу царайлах янзтай байв. Энэ хавь нутгийнхан налгар намар зуны цагт зээр гєрєєс мэт унагаа зэллэн уяж, айраг идээгээ сєгнєн найр хуримаа хийж :
         
         Дєрвєн цагийн нь эргэлтэнд 
         Дэлгэрхэн зуныхаа сард нь
         Дэлхий газар маань ногоороод байнаа
         Дэнсэлсэн сэтгэл минь ягуухандаа
         Дємгєрхєн байна уу даа .

    хэмээн дуулж найган, найган суудгийг Хутагт мэдэх учраас тэртээх идэр залуу цагтаа энэ нутгийн идээ шvvсийг хvртэж, энгийн сайхан наргиж, даргиж явснаа санахад сэтгэл нь хєєрч бие нь дэвvvр лvгээ адил хєнгєрєв. Тэртээ нэгэн цагт талын толгод дундах vзэсгэлэнт хєх Бvрдийг хараад арал дээр нь сvм дуган байгуулахсан гэж мєрєєдєж байснаа бодоод зэрвэсхэн харахад чулуун сvмийг гvйцээн барьж орон хийд цогцлуулаагvй ч оргvй болоогvйд олзуурхав. Тэр агшинд бяцхан зээрд унага сvмийг хурайлан тойрч хангинатал янцгаасаар, дєрвєн туурайндаа гал цацруулж уйлагдан давхина. Хутагтын сэтгэл аяндаа тvгшvvрлэв. Яг энэ vед солгой гартаа урт балиус барьсан баруун гар нь час улаан єндєр туранхай залуу чулуун сvмээс гарч ирэв.Тvvнийг хараад унага зогтусан мойл хар нvдээрээ мэлрэн ширтэнэ. Хархvv ч унагыг харуут амандаа нэг юм vглээд, цустай гараараа чулуу авч шидэв. Чулуу хєл дор нь шороо манасхийлгэн унахад унага сочин огло харайна. Дахиад шидэх зуур унага дайжин холдож, хангинатал янцгаасаар зэгс рvv шургав. Энэ зуур баруун ханцуйгаа сугалдаргалж бvсэндээ хавчуулсан нэг залуу сvмээс гарч ирснээ "Цаад муу хог чинь орилж чарлаад чих нvдээр таслаад байвал яадаг юм билээ. Болохгvй бол амыг нь боохоос доо" гэсэнд хутгат "Тэрэн шиг амархан юм байхгvй. Уг нь Соронзонгийн адуунд нийлvvлчихээд онд оруулчихвал яваандаа хурдалж сэтгэл баясгахаа магадгvй гэж горьдсон юмсан. Унаган бие нь хєєрхєн юм шvv, чи хараарай даа. Аваачиж завдахгvй бол .яахав дээ, чи бид тэртэй тэргvй хайрлах биш" гээд хутгаа тvрийдээ нийлээд хормойгоо шуун хонхор руу оров. Тvvний хойноос нэг нь "Бууяа, чи битгий хээр суугаад байгаарай. Нар шингэхээс нааш энэ хэдийг арьснаас нь салгахыг бодъе" гэж сугалдаргат хашгираад сvм рvv оров.
         Тэд дєрвvvл ажээ. Хvн бvр адуу янзална. Лав тав зургаан адууны мах ширэн дээр нь дэлгэн бєшєєж байгаа бололтой. Алсан адууны гvрээний цус газрын хэвгий рvv цусан зам татуулан урсана. Том, том хэрээ, улаан хошуут хар шувууд, золбин ноход уур савссан гэдэс, дотор мах булаалдан зулгаалдана. Адуу эд бадхийж байгаа тэдний яриаг сонсоход дотор аяндаа хирдхийнэ. Нэг нь
        - Цэргийн найз нар сайхан юмаа. Энэ хэдийг дєхvvлж єгнє гэж аль ноднин тохирсон юм. Намайг мартчихаад байхад мань хvн хэлсэндээ хvрсэн байгаа юм даа. Уг нь мань эрийг дандаа загнаж хєрєєдєж байдаг хамаатны нь нэг амьтны адуу юм гэнэлээ. Манай хvн тvvнд аргагvй єширхсєн юм шиг ярьдаг юм гэхэд цаадах нь 
        - Єє зайлуул, сvйдтэй ч юм биш санж, бас хамаатных шvv гэхэд бас нэг нь
        - Тэр зєнєг єдийд гучин хоёр адуунаасаа салаад юу бодож суугаа болоо гээд хахаж цацан хэржигнэтэл хєхрєв.
      . - За за, тэр яахав, наадахаа тvргэн арьснаас нь салгаж vз. Хот явах нєгєє тэрэг чинь єнєє шєнє... аягvй бол ингэсгээд шидээд орж ирнэ шvv гэж нєгєєх нь шавдуулна.
        -  Чухамаа, чухам. Энэ хэдийг ачиж єгчихєєд, харьж эхнэрийнхээ хажууд ясаа бvлээцvvлье ... гэж нэгийгээ хэлтэл нєгєєх нь єлгєж аваад
        -  Нээрэн хэлбээс хэлэв, чи бид хэд хоног хээрээр гэр, хэцээр дэр хийлээ шvv, одоо хэтэрлээ...
        Тэднийг ийнхvv ярилцаж байтал нєгєєх унага хангинатал янцгааж туурайны нь чимээ тачигнав. Сугалдаргалсан залуу цочин ухасхийгээд нєхєд нь шоолж, "Манай хvн ч нэг иймэрхvv л сайн эр байх даа" гэж егєєднє.

          Энэ мэтийг сонсоод, хутагтын сэтгэлийг гунигийн манан бvрхэх vес хажууханд нь нэг зоримог эр "Данзанравжаа єнєєдєр бидний дунд байсан бол ямар янзтай байхыг эргэцvvлэн бодоцгооё. Тэр бол ний нуугvй хэлэхэд монголд ардчиллыг санаачилсан хvн юм. Баримт нь гэвэл тэртээ Х!Х зууны vед шашны сvм хийдийн хvнд сурталт толгойлогчид тvvний шадар тойрон хvрээлэгчдийн эсрэг шударга тэмцэл хийж шvлгээрээ шавхруудаж байсан юм. Тиймээс тэр бол ардчилсан vзэлтэн мєн" гэж хашгираад бодлыг нь сарниулав.
          Сvм хєх бvрдний этгээд явдал Хутагтын харуусал халаглалыг зэрэг хєдєлгєв. Тэрбээр "Юм ингэж єєр болох гэж байдгаа, тал нутгийн хvн ийм боллоо гэж бодоход ухаанд багтахгvй байна. Айлын адууг азаргаар нь сум алгасуулан хєєж авчраад ганц унага vлдээн хядана гэнээ. Энэ чинь малчин монгол хvнд байтугай ер хvн тєрєлхтний ухаан санаанд багтах зvйл мєн vv, яавч биш. Аяа та нар мунхаг байна. Хулгай хийж баян болдоггvй, худлаа хэлж vнэн болдоггvй, хуурмаг хэлж мэргэн болдоггvй юм шvv" гээд шагшран гаслав.
          Хутагт хэсэг зуур бодлогошроод, Эрдэнэ зуу, Богдын хvрээ мэт их орон газраар бэдэрвэл сэтгэлийн гансрал тайтгарч уй гашуу арилах юун гэж бодов.

    ДЄРЄВ.

          Эртний тvvх домогт Эрдэнэзуу яагаад ч юм Хутагтад их л цэмцгэр. нvvрээ угааж, vсээ самнасан гоо бvсгvй шиг єнгєлєг харагдав. Зуугийн дуган хэзээний сvрлэг янзаа алдаагvй атлаа хvvхэд ноолчихсон хонины морь шиг санагдах ажээ. Гол хаалга цэлийтэл нээгдмэгц Гомбогvр бурхны мэлмийн бадмаараг шигтгээнээс гэрэл цацарсангvйд Хутагт гайхан харвал осолгvй л мєн юм шиг мєртєє єнгєє алдсанд нь хачирхав. Ямар нэг юм торхийх чимээнээр ажин харваас Гомбогvр бурхны хажууханд орхимж нємерсєн хоёр залуу лам сvvтэгнэн, vvрдэг уутанд янз янзын хєємєл шуумал бурхдыг сэм ууталж байх ажээ. Сайхь хоёрын шивнээ нуудгай vйл хийж байгааг нь илтгэнэ. Тэр vгийг чагнаархвал хvнд хэрэгтэй юм ер сонсогдохгvй ажгуу. Алдаг сонссоноо эвлvvлбэл "эдний чинь нэг нь гучин мянган бор ... манайхаар ... тэр дэмий талдаа, нээ алтадсаныг зуун ногооноос ... єєр цааш нааш заяа нь vгvй ... их хуцвал илvvгvй гэхэд дутуугvй ... аа энэ муу гуулийг чинь би нэг муу польшид дєчин саяар єгєєд идvvлсэн гэж ... тэх байлгvй чи муу гєлєг шуналын михроп    цєгєє цєлхєєв минь" гэх мэт хоорондоо холбоогvй хэсэг тасархай vгс болно. Хутагт. аяа энд бас ил сvжиглээд далдуур идэгч, ичиж айхаа больсон шавь нар суудаг байх нь гэж бодохоос жигшvvр тєрнє. Хажуугийн дуганы хаалга татах хорхой хvрэвч гэнэт Богдын хvрээ сэтгэлийг нь татав. Ноён хутагт, залуудаа богдын хvрээнд халхын сайчуудтай ном хаялцаж, гавьжийн дамжаа, аграмбын дамжаа барих гэсэн эрдэмтэн лам нарыг мохоож явсан ч удаатай. Бас Богдод бараалхах гэж хvрээ зорьж явснаа гэнэт дургvй нь хvрээд Хан уулын   энгэрээс хєсгийнхєє жолоог эргvvлж байсан ч тvvхтэй юм. Энэ удаад бол ямар ч саадыг дааж, Богдын хvрээг vзэхээс буцахгvй зоримог байлаа. Шєнийн цагт хvрээ галанд умбах мэт ажгуу. Ер нь ганц энэ хот ч биш бvхэл хорвоо дэлхийг сансраас харахад од мичдийг газарт шигтгэсэн лугаа адил харагддаг болохоор тєдий л гайхсангvй. Гандантэгчилэн хийд дэндvv эль хуль мэт санагдана. Єєрийн нь мэдэх ёс ёмбогор сvрлэг хийд биш, хаа нэг тийш нvvдэллэх гэж зэхэж байгаа юмуу эсвэл нvvж ирээд тєвхнєж амжаагvй  байгаа  юм шиг бодогдоно. Гунгаачойлон,  Дашчоймбол. Ядгаачойнзон хэмээх гурван том дацан алга болоод суурин дээр нь ганцхан багана vлдсэнийг vзээд гайхахын ихээр гайхав. Тэдгээр дацанд очиж нэлээд тухлаж болох юм гэж бодсон нь талаар болсонд Хутагт ихэд харамсан яагаад ч юм єєртєє гомдох шиг болов. Шашны сургуулиас хоёр хvн гарч ирээд хэд алхсанаа, ойролцоо шуугилдах хумvvсийн чимээнээр чиглэлээ єєрчлєн Мэгжиджанрайсэгийн  дуганын vvдний саравчинд орж, харцаганаас айсан болжмор мэт хярж зогсов. Тэр хоёр биендээ эрхлэх мэт vс гэзэг, энгэр заамаараа оролдож байснаа тэврэлдэн озолдов. Тэдний ємссєн зvvснийг ажвал хэтэрхий богинодсоноос єгзєг нь бараг ил гарсан оготор банзалтай охин, дээгvvрээ номын хувцастай, доогуураа шалбуур ємд, алагласан хаймар шаахайтай залуу хувраг хоёр ажээ. Тэд саяхан барьж дуусаад хараахан аравнайлаагvй байгаа, хажуугийн жижиг дугана руу очив. Охин дуганыг сонирхон харснаа "Энэ дуганыг далай лам ирж нээх юм гэлvv" гэж асуухад ламхай "Тэгэлгvй яахав. Далай лам морилж ирж дvйнхорын бан тавих юм" гэв. Тэгтэл хvvхэн, тэрvvхэндээ адтай нь аргагvй хавчиганаснаа ер ийм ажилд л бэлтгэж зориуд тайрсан мэт оготор банзлаа, хvvе гэхийн завдалгvй хvйсээ єнгєртєл огшоож "Тэрнээс нь ємнє хоёулаа энэ дуганыг мялаагаатахъя" гээд хархvvг хvзvvдэн зуурч мєрєнд нь асав. Тэр хоёр агшин зуур ичгvvр сонжуураа алдан азарганы ноход мэт эецэлдэн ноололдов. Энэ vед хэдэн согтуу залуу цоохор, саарал, алаг, шар зvсний эрлийз хурлийз ноход хєтлєн хийдийн хашааг цоройлон давж орж ирэв. Ноход хуцалдан хэрэлдэж, эзэд нь лонхны бєглєє ховх татан, амаар нь балгаж, шvлс vсчvvлэн тургилна. Ноход уралцан хэрэлдэж, гаслалдан ахуйд эзэд нь хэнэг ч vгvй тамхи баагиулна. Тэдний тамхины утаа орчны агаарыг манантуулж сvмийн дээврийн саравчинд нойрсох тагтаа, болжмор мэтийн хамрыг хорсгов уу гэлтэй шувууд дэрхийн босож шєнийн тэнгэрт vргэн цойлов. Ноход Гунгаачойлон дацангийн єнчин ганц багана руу сарихад, согтуу залуус сувраганы булангаад огидсоор тургина.

        Хутагт гутралд дарагдан гудайж аягандаа мэлтрэн дvvрэх харууслын хар нулимсаа алгаараа арчин тогтоох гэж дэмий оролдсоноо, аяа бас сэтгэлээ засалгvй гангалагч залуучууд та нар ичиг, ичиг гэж шивнэн хэлэв. Тзрбээр хаашаа явж, юу ч vзэж сонирхох хvсэлгvй болоод хоёр хєл нь гуйвлан ганхах зуур тvvний тал бvрээс євгєд дээдсийн нь сvнс єндєлзєн босож, тvшин авах шиг болов.               

    ТАВ.

         Хутагт орчин тойрноо их л хянамгай ажиглан харав. Туранхай цагаан залуу олны анхаарлыг vгээрээ биш, янз байдлаараа татахыг хичээх мэт нэг vг хэлээд л тvvнээ нотлохын тэмдэг болгож, уншиж буй зvйл дээрээ баруун гараа зєєлєн тавих бєгєєд vгээ жинтэй болгох гэсэн шиг зориуд зєєж ярина Тэрбээр
         - Равжаа бол Монголд музей vндэслэсэн, музей судлаач хvн юм Тvvний цуглуулсан зvйл, эдэлж хэрэглэж байсан эд єлгийн юмс нь музейн суурь vзмэр, бичиг баримт нь архивын гол хэрэглэгдэхvvн болов. Тэгэхээр Равжаа бол музей архивыг энэ нутагт vндэслэсэн тєдийгvй монголд vvсгэн санаачилсан хvн юм... гэтэл хууз сахалтай хижээл насны эр босон харайж, 
          - бид ер нь vнэлэлт дvгнэлтээ энэ хонхор жалганаасаа гаргаж наанадаж улсын хэмжээнд цаанадаж дэлхийн тvвшинд аваачих нь зvйтэй. Энэ бол єнєєгийн зах зээлтэй ч уялдана гэж мэдэмхийрээд, Равжаа бол аль ч талаараа зєвхєн манай хvн биш дэлхийн хvн юм. Тvvний "Саран хєхєє" бол дуулалт жvжиг дуурийн нийлбэр тєдийгvй опєретта юм. Оперетта гэдэг бол манайд анх бий болсон зvйл, Франц, Италийг дуурь, оперетта гэдгийг мэдэхгvй дvйнгэтэж байхад манай Равжаа монголын говьд тvvнийг бий болгоод єєрєє найруулан тоглуулж байлаа. Бvтэн сар тасралтгvй тоглож болдог тийм том дуулалт жvжгийг энэ дэлхий дээр манай Равжаагаас єєр хэн зохиож найруулж чадсан юм бэ? Ингээд бодохоор энэ дэлхийд, дуулалт жvжиг оперетта алин нь ч монголын говьд vvсээд тэртээ єрнє зvг Итали хавьд дууссан байх нь байна шvv гэхэд хvмvvс хєєрєн хєєрєн алга ташина. Тэгтэл нэлээд буурьтай байрын хєглєгєр эр босож гараа ергєн олны тvрхрээн шуугианыг намдааж, єєрийгєє доктор Луузан гэж танилцуулаад, 
           - бид Равжаагаа зевхєн утга зохиол, урлаг талаас єєрєєр хэлбэл нэг  талаас нь vнэлэх гээд байна. Тэгвэл энэ их єрєєсгєл юм болно. Тэгж болохгуй нєхдєє! Тал бvрээс нь дээр дороос нь ярихгvйгээр бvхэл бvтэн Равжаа бий болохгvй шvv. Товчхон хэлэхэд, манай Равжаа бол Оросын Ломоносов, дундад Азийн Авецина Ибн Син, Италийн Леонардо да Винчи мэттэй зvйрлэхгvй тэднээс давсан хvн шvv, худлаа гэж та нар мэтгэвэл би жишээ хэлж чадна.  Ухаа нь Ломоносов тэмээ мэдэх vv, мэдэхгvй, Авецина опереттаг зvvдэндээ ч vзээгvй биз. За тэр Итали зураач будаг нялхаас єєр юу мэддэг байгаа иж. Тvvний тухайд бол европынхон дандаа хvч тvрж байдгаараа л хєєргєж гайхуулж байгаа юм. Тэгэхэд манай Равжаа бvх тєрлийн шинжлэх ухаан урлаг утга зохиолыг мэдэх тєдийгvй, бvтээлээрээ нотлон vзvvлж чадсан юм . Гэтэл нэг эрдэмтэн байрын залуу эмэгтэй, тэсвэр алдсан байртай тэвдэнгvй дуугаар 
          - уучлаарай эрхэмvvдээ бид яагаад монгол тєдийгvй дорно дахинд цагийг эзэлсэн их яруу найрагч Равжаагийн тансаг найргийн тухай голлон ярихгvй, гол биш юмнуудыг хамж шимээд байнаа. Равжааг ийм тийм гэж элдэв юм овоолохгvй, зєвхєн яруу найрагч зохиолчийн нь тухай ярихад ЮНЕСКО - гоос тэгш ойг нь тэмдэглэдэг дэлхийн соёлын оргил томчуулын хэнээс нь ч дутахгvй шvv, тийм vv vгvй юу гэж асуув. Шижээргvй эмд vгээ таслуулсандаа хилэгнэсэн доктор ойр байсан бол сайхь эмэгтэйн нvvрэнд нударгаа хvргэж мэдэхээр гараа зангаад "Чи хvлээж бай, би vгээ дуусгая. Бид тvvний бичсэн зvйлийн тухай их ярьсан болохоор єєр юмыг нь, хvмvvс тэр бvр мэдэхгvй юмыг нь илрvvлэн ярих ёстой. Жишээ нь Равжаа бол дорно дахины аугаа их гvн ухаантны хувьд тэр Кvнз Минз юv юм бэ? манай Равжаагийн дэргэд … Тэр хагас доктор... гээд нєгєє эмэгтэйг зааж, Долгор чи яруу найргийг нь ярьсангvй гэж хангинаж байна. Ярьж яах юм бэ? Тэртэй тэргvй Равжаагийн нэг шvлэг,   тухайлбал "Yлэмжийн чанарыг" Энэтхэгийн "Махабхарата" мэтийн том туульс дээр тавихад л шалчийлгах юм чинь. Та нар мэдэхгvй байна, манай Равжаа аугаа шvv аугаа... тэнгэрт нэг нар байдаг шиг газар дээр ганцхан Равжаа бий! хэн vгvй гэж надтай мэтгэх юм бэ тийм хvн байна уу, тийм хvн байвал босоод ир... гээд хурц хvрэн нvдээ эргэлдvvлэн олны зvг ширтэхэд бvгд намсхийж. эрвээхэйн далавч дэрвэхэд дуулдахаар нам гvм болцгоов. Тvvнтэй єрсєлдєх мэт нэг эр шовсхийн босож нэг гэрэл зураг харуулаад "Оросын Пушкин эхнэр Натальятайгаа Парижаар зугаалж явахдаа зургаа татуулж чадаагvй байхад манай Равжаа Монголын говьд гэртээ сууж байгаад л патиардуулчихсан байгаа юм даа" гэв.

          Яг энэ агшинд, хvн санаанд оршгvй юм болсон нь гандаж онгосон дээлтэй, гундаж ядарсан царайтай мєртєє, цєс ихэт, омогт эрийн дvртэй нэгэн босож ирж, олны анхаарлыг татав. Тэрбээр

         - Та нар чинь яаж байнаа, эрvvл байна уу гэж шууд асуутал, бvгд тvvний зvг эргэж, хос толгойтныг vзсэн мэт хачирхан харцгаав. Тэдний дундаас хэн нэг нь
         - Харин чи чинь согтуу  галзуу юм биш vv гэж хэрvvл єдсєн асуулт сєргєж тавьсан нь олны санаанд нийцсэн аятай, тал талд нь
         -  Ёстой, ёстой, энэ чинь єєрєє шал умаахан амьтан байна гэцгээн шоололдов.
         - Би ямарч байж болно. Та нар юу ч гэж хочилж болно. Тэгэхдээ тэр Равжаа чинь та нарын амны зоргоор тургиж байгаа шиг энэ ертєнцийн хамаг юмыг мэддэг чаддаг ид шидтэн, ирд хувилгаан байгаагvй юм. Тэр чинь мах цусанд тєрсєн хун, тэр чинь харин яруу найрагч байсан юм. Тvvнийг нэг ухаантай эрдэмтэн, их говийн авьяаслаг яруу найрагч гэж vнэлснийг та нар мэддэг vv? Равжаа хий хуарын амьтан байгаагvй, хvн шиг хvн, хvнтэй адилхан хийж бvтээж, жаргаж, зовж явсан хvн гэдгийг дахиад хэлчихье. Юу гэж та нар євгєд дээдсээ магтахаараа тэнгэрт гаргаж, муулахаараа газарт оруулж байдаг юм бэ? Хоосныг магтаад их болохгvй, байгааг муулаад бага болохгvй. Та нар битгий чєтгєр шулмын зан гарга, цаг бусын хувилгаад минь... гэтэл докторын тэсвэр алдагдав бололтой.
         -  Наадах чинь юу гэж хуцаад байгаа юм бэ? Энэ ер нь хаанаас, ийм юм гараад ирээ ээ? Yvнийг хэн энд оруулсан бэ? Ямар балиар этгээд вэ? Наад согтуу солиотоо хєєгєєд гарга, Yгvй бол чирээд гаргаж хая. Хєєе цагдаа нар хаана байна... гэж хашгирав.
        Тэгтэл турлиах шиг тас хар хувцастай, буу шийдэм, гав тушаа зvvсэн, яахаас ч буцахгvй царайтай хэдэн залуу дэрхийтэл босоод ирэв. Хутагт тэднийг гараар зангаж цааш бай гэсэн дохио єгєед

          - Та нар их хачирхаж байна уу? гээд эрхий хуруугаа этийлгэн элгээ зааж, говийн тавдугаар ноён хутагт яруу найрагч Лувсанданзанравжаа би байвал та нар намайг яах вэ ... гэтэл хэн нэг нь
         -  Гvй ээ. бас их амьтан байх нь, ноён хутагт болох санаатай ёстой ичиг, ичиг байна даа. Шал галзуу амьтан байна шvv дээ наадах чинь гэсэнд хvмvvс нирхийтэл шоолон хєхрєлдєв. Доктор улалзан зангаж
         -  Цагдаа нар юугаа гєлрєєд зогсчихвоо? Наадахаа чирээд гаргаач, бид ажлаа хийе гэсэнд Хутагт,
         -  Би ямар ч муу муухай амьтан байлаа гэсэн та нар надад халдах эрх байхгvй  Эндээс албадан гаргаж ч чадахгvй... гээд бяцхан бодлогоширсноо, би яарчихаж, би буруу юм хийж ... цаг бусаар ирж гээд дуу нь хувиртал доктор их л доогтой янзаар,
        -  За тэр харав уу, наадах чинь та нарыг маагаж байх хооронд дахиад л солиороод уналаа. Цаг бусаар ирсэн гэнэ vv? Цаг нартай морилдог их vнэтэй туньтай зочин байх нь хєєе! Алий, цагдаануудаа, нєхдєє, та нар чинь юугаа хийж байнаа? Наадахыгаа эндээс тvлхэж гаргаад, биднийхээ ясыг амраагаад єгєєч. Та нар чинь ардчилсан тєрийн цагдаа шvv дээ гэж уцаарлав. Хутагт огт тоосон шинжгvй
        -  Би чинь цаг нь болоогуй байхад энд ирсэн юм байнаа гэдгээ дахиад хэлчихье   Одоо явлаа. Та нарыг байг гэж гуйсан ч явлаа гэж эрс зоримог хэлтэл доктор
        -  Тэрний хэлж байгааг дуулав уу та минь. бас гуйлгах гэнэ, их санаваа гэтэл нирхийтэл хєхрєлдєн шуугилдав

    “               “             “

          Гадаа салхи сvр сархийж асрын хормой дэрвэлзэн, бєєн тоос бужигнав. Хэн нэг нь "ус буулаа" гэж хашгиртал цахилгаан гялсхийж тэнгэр цууртал нижигнэв. Аадар бороо асгаран шаагьж эхэллээ.

    1993 он

     

    ГАНЦААРДЛЫН ГАСЛАН

           Хаа нэг газраас авчирч энд зориуд асгаж овоолсон юм шиг хэдэн цохион дунд ганц гэр бєртийнє. Гэрийн гадаа дєрвєн нvдтэй, сэгсгэр vстэй том хонгорцогтой улаан халтар нохой хаврын наранд гэдсээ ээж тэрийн хэвтэнэ. Бууцны хєлд янхир том биетэй хар ат хvзvvгээ сунган хаврын урин салхинд сорогдон сармайсан хунгар цасыг уйтгартайяа ширтэлхийлэн хамраа сарталзуулна. Буурал vс нь нэлээд ургаж єрвийсєн, харваас ужиг євчинд шаналсан шинжтэй, туранхай хєх євгєн гэрээс гарч ирснээ, наранд гялбасан нvдээ анивчин саравчлаад хоёр нэг алхах гэснээ чадалгvй толгой нь эргэсэн бололтой хошлонгоос зуурав. Тvvний гал нь буурсан нvдний харц мєнєєх хар атан дээр тусмагц, хошлонгоо тавиад хэд алхах гэснээ тамир нь тасрах янзтай суун тусав. Хєлєє бохирон сууж гайхшран бяцхан азнаснаа мєлхєж эхлэв. Хэмжвэл хорь гучхан алхам зайд байгаа тэмээ хvрэх нь тvvнд тийм ч хялбаргvй байгаа нь илт. Євгєний хаа нэг газар нь шархиран євдєж байгаа аятай, энд тэнд ганц нэгээр vлдсэн хэдэн шар шvдээ ярзайлган уйлах инээхийн хооронд vрчилзэх нь хавхтай ноцолдож цєхєрсєн тарвага шиг харагдана. Дов сондуул тойрч мєлхсєєр євгєн хар атныхаа дэргэд хvрч очив. Хар ат эзнээ таниад толгойгоо єндийлгєн том хvрэн нvдээ аягандаа эргэлдvvлж самсаагаа сарталзуулан зєєлхєн хуухирав. Євгєн хар атныхаа ам хамрыг ханцуйгаараа арчаад газар чирэгдсээр vзvvр нь сэмэрсэн бурантагийг нь эвхэх гэснээ болиод, буйлыг нь сугалж бvсэндээ хавчуулангуут эхэр татаад хэсэг зуур мэгшив. Тэгсэн хэр нь нулимсаа тєдий л гарахгvй байхад євгєн ханцуйгаараа дэмий л нvдээ улайтал арчив. Хар ат эзнээ дvрлийн ширтэнэ. Магадгvй, энэ адгуус єдий олон жил ханилсан эзнээ ингэж нус нулимсанд хутгалдан сvйдэж байхыг vзээгvй байж болох юм. Євгєн атны хавирга сvврэг, бєхийг барилж vзээд “Махаа барсан мал, малаа барсан хvн хоёр яасан муухай юм бэ дээ. Хєєрхий муу ат минь ийм ч болох гэж" гээд гаслав. Нээрэн ч хар ат нь тураалдаа хvрч хоёр бєх нь хавиргандаа наалдан босож чадахаа болиод удсан янзтай доод газар нь хонхойж элэгдээд хавийн бут сондуул мєлжигдєж гvйцжээ. Євгєн "муу атыг минь айлын харцуул євєлжин эдлээд, хаваржаанд буухдаа хvртэл хоёр гэрийн бvх ачааг ачиж нvvж зеєсєн гэхээс л тартагт нь тулгасан байх гэж бодогдоод байсан юм. Уг нь ямар ч зудтай євлийг даваад хаваржин шогшуулахад ажирдаггvй л амьтан юмсан Энэ бид хоёр даанч хєгширч эрийг нас дарна, уулыг цас дарна гэгч л болж дээ. Даанч хэтэлчихэж. Хоног тоолж бодоход би ч бас мундахгvй ... лав хоёр сар хэвтэж. Тэгээгvй бол би юу гэж чамайг иймд хvргэх вэ" гэж vглэн аргаа барахад дэрс зулгааж аманд нь хийнэ. Толгой нь эргээд тєдий л хєдєлж болохгvй болохоор нь хар атаа налаад нvдээ аньж, хєлєє жийж суув.

        ... Алсыг зорьсон улаан халзан замаар жингийн цуваа хєвєрнє, Yvрийн цолмон гялалзаж, хvйтэн жавар хацар долооно. Жинчин эрчvvд хааяа хєєглен, нэгэн жигд хэмээр урагшлах атдын шvд хавирах, ширмэн тавхайнуудын шир ширхийх чимээ сонсогдоно. Жингийн цувааны манлайд vнэгэн лоовуузтай, vзvvрсгэн нэхий дээлтэй, єнгєлсєн хvрэн суман шиг царайтай идэр эр унаагаа vе vе давшуургадан урагшилна. Тvvний гарт бурантагаа атгуулсан єндєр хар ат, vvр цайхын ємнєх бvрэнхийд сvvмэлзэх єндєр давааны оройг ширтэлхийлэн тайван нь аргагvй алхална. Бусад тэмээдийн нуруун дээр гурав, гурван шуудайтай гурил ачаад єєрт нь дєрвийг ачсанд гомдол эрж, цаадуулдаа атаархсан янзгvй тээх ёстой юмаа тээгээд: хvрэх газраа хvрнэ дээ гэсэн итгэлтэйгээр урагшилна. Монгол жинчдийн идэр халхдах хэмээн нэрлэдэг нар шингэхээр ачаалж шєнєжин яваад єглєє бууж амардаг дєрвєє дарсан ат, дєч хvрсэн эр хоёрыг шалгадаг энэ аргад хvн мал цємєєр дассан ажээ. Нєр єндєр давааг єгсєх vес ачаа хундэрсэнээс болж олонх тэмээ бурантагаа чангаахын хамт хальтаргаа гулсаа ихэддэг болохоор жинчид дор бvрнээ санаа зовж тvгшvурлэн дуу шуу нь чангарч ташуур малиа тас няс хийлгэж байхад ачаа хєтлєгч эр цуваа манлайлагч хар ат хоёр л юуг ч хайхрахгvй, юунд ч тvvртээгvй мэт тайван алхална. Тэгтэл нэгэн эр тэмээгээ давьчсаар цувааны тvрvvнд гарч ирээд "Дагдан гуай, нэг тэмээ ачаагаа даахгvй хариугvй сєхєрчих гээд байна, ачаагий нь хєнгєлєх юмсан, яах вэ" гэсэнд цаадах нь "Єє нєгєє Доржийн муу хєх ат биз. Нэг гурилыг нь аваад манай хар атан дээр тавьчих" гэв. Залуу "Танай хар ат чинь дєрвєн гурилтай яваа шvv дээ" гэж
    эргэлзсэн маягтай хэлэхэд Дагдан "Зvгээрээ, тав зургаатай энэ давааг зєндєє давсан юм чинь єнєєдєр юу ажрааж, аваад ир, аваад ир. Цаад муу чинь энэ єгсvvр газар нэг сєхєрвєл босохгvй шvv, шалбалз" гэж шавдуулав. Тєдєлгvй хоёр залуу шуудай гурил дамжилж авчраад хар атанд аччихав. Хар ат ачаандаа тvvртсэн янзгvй, харин ч тvр боловч хєлєє амраалаа гэсэн байртай хєсгеє хєтлєн сэгийтэл алхав.
         Нар шєнєжин халхалсан хар vулнээс зулбан зугтах мэт огцом гялсхийн мандав. Жинчид давааг эсэн мэнд давсандаа баяр хєєртэй тэмээдээ хэвтvvлэн шорыг нь мулт мулт татав. Ачаанаасаа салсан тэмээд яаран яаран євсєн толгой шvvрч бэлчээрт гарав. Харин хар ат тайван нь аргагvй хивж, хивдсээ гулхийн залгисаар хэвтээд хоцров. Дагдан майхны хормой сєхєж, тэмээдийн хойноос харах зуураа атаа vзээд сандран гарч ирвэл цаадах нь тохуурхсан мэг огло vсрэн босоод бусдынхаа хойноос тэшив...

         Дагдан идэр залуу цагийнхаа явдлаас дурсан санаад єндєсхийхдээ ухасхийн босох гээд чадалгvй лагхийн суугаад "хєєрхий муу ат минь ээ чи тэр жил их гангын даваанд идэр халхадсаны дараа намайг харуут огло харайгаад сvргийнхээ хойноос тонгочин одсон шигээ дэнхийгээд босооч дээ гэж гуйя" гээд дуу нь цахиртав. Хар ат усан хvрээ татсан том хvрэн нvдээ дvрлийлгэн "Чи маань бас минийхээ ижил болоо юу даа" гэсэн шиг ширтжээ.

        -  Євгєєн харья ..  гэх чимээнээр Дагдан цочисхийв. Эмгэн нь аргал тvvж хонь хурганы хойноос харуулдаж яваад ирж байгаа аж,
        - За эмгэн минь муу ат минь, нvднээс гарч дээ. Чи бид хоёрт мєн ч их тус болсон амьтан юмсан. Чи бид хоёрыг айл гэр болж ам тоо тусгаарлаж байхад танай эцэг нэг туранхай хар тайлаг зааж "Энvvгээр ачилгын тэмээ хий" гэхэд нь би єдий юмнаас ганц ийм юм єгєхдєє яахав дээ гэж чамлаж байж билээ. Хєєрхий буянтны хишиг бидэнд олон жил єгєєж тусаа хайрлалаа даа. Одоо даанч хєєрхий минь ... гээд Дагдан нулимс унагаж ханцуйгаараа арчсанд эмгэн нь сэжиглэж,
        - Чи яаж байна аа? Уйлах  нь уу энэ чинь. Хvнээ vхvvлчихээд хvний урманд дусал нулимс гаргадаггvй мєртєє чи  тураалдаа хvрээд босож чадахаа байсан муу хєгшин ат хараад уйлбал муу ёр байгаа даа..   гэж тас намжирдаад сэвхийтэл єргєн боссоноо, сугадаад авав. Євгєн хар цагаан дуугуй хэд алхсанаа,
        - Энэ бид хоёрын нартад амьд явах хоногийн тоо гvйцжээ. Хэн нь тvрvvлдэг юм бол доо. Юу ч гэсэн муу атныхаа буйл бурантагийг нь авчихлаа ... Гэтэл эмгэн нь :
        - Арай ч vхчихгvй байлгvй. Би єдєрт л нэг боодол євс єгч байгаа шvv дээ гэв. Дагдан эмгэн рvvгээ хялсхийж харснаа
        -  Энэ дор орчихсон амьтанд ганц боодол євс юу болдог юм бэ. Адууны шєл єгч vхрийн ясаар утаад, хивэг багсармал жаал єгех юмсан. Тэгвэл горьдлого байна санж ... гэтэл эмгэн нь тас дайрч,
        - Тэр багсармал хивэг авах мєнгє хаана байна вэ. Урьдын адил авчраад єгдєг нэгдэл гэж газар алга. Олдох ч vгvй болж билээ тэр хивэг чинь. Олдлоо ч бидэн шиг нь хvч хvрдэг эд биш. Шуудай хивэг найман зуу гэж байна. Тэр их мєнгє хаана байна гэж уурлав. Євгєн ч мєчєєгєє єгєлгvй,
         -  Тэгээд яах юм бэ, хэдэн тєгрєгєє харамлаж байгаад хайран сайхан амьтнаа харсаар байж єлбєрvvлэх юмуу гэв. Эмгэн дорхноо хилэгнэж,
         -  За чи бид гурав юугаар ч тэжээгээд тэнхэл авах нь єнгєрсєн... гэтэл Дагдан євгєн, эмгэнийхээ доромж vгэнд цочирдохдоо гараа угз татсан эрчиндээ биеэ татаж авч чадалгvй бєгсєєрєє ягхийтэл суув. Эмгэн нь хаяад гэр рvугээ алхсанаа буцаж ирээд аргадав.
        - За за би зvvн хотын хvvхдvvдийг хэдэн шуудай тэжээл ойртуулж аль гэж гуйсан, єнєє оройноос эхлэн муу хар атаа тордож, босгохыг бодъё гэв.
        Дагдан хvvхэд шиг баясан, баяссандаа хvний дэм авалгvй босчихов.
       -  Тэгж vзээрэй, Аюур минь. Шєл ус єгч, утаж барьж байгаад хар атаа л босгочих юмсан. Манай муу ат ч vхэх арай болоогvй шуv Хєєрхий минь, мєн ч сайхан амьтандаа... гэж vглэсээр євгєн эмгэнээ тvшээд гэртээ оров.

    “                 “              “

         Хоймрын авдар дээр хадаг тохоотой бяцхан цулгай модон жаазтай Дагдан євгєний зургийн ємнєх жижиг гуулин цєгцєнд хийгээд царцаачихсан зулыг Аюур эмгэн асаав. Тэрбээр нэг гараар залбирч, амандаа хэдэн юм vглээд зуухныхаа ємнє очиж суутал гадаа нь машин ипж сvрхийтэл зогсох чимээ гарав. Аюур тосоод гарах гэтэл аймагт суудаг бага хvv нь сvр пархийтэл орж ирэв. Бас хоёр vл таних хvн цаана нь цухуйв. Ээж хvv хоёр уйлаан, майлаантай уулзав. Учир нь гэвэл, айлын отгон мєртлєє эцгийгээ єєд болоход ирээгvй дээ  гэмшсэн хvv, дєчин жил ханилсан євгєнєє унагачихаад уй гашуу нь тєдий л тайтгараагvй байгаа ээж хоёр гэнэт уулзсандаа ч юм уу хєндлєнгийн хvн харахад зvрх шимшрэм сvрхий цочмог уулзалт боллоо. Хvv элдэв ажил явдлаас болж эцэгтэйгээ уулзаагvйдээ vхтлээ гэмшиж байгаагаа, эх євгєнєє унагаад єнчирч сvйдэж суухад нь ирж хань бараа болоогvйд нь гомдсоноо ярьсан боловч нэгэнтээ эх vр хоёр юм болохоор дорхноо учраа ойлголцож, бие биенээ уучлав.

         - За ээж минь, нэгэнт єнгєрсний хойноос зовж шаналаад яахав, олон таван vггvй мааниа сайн унш. Би нэгэнтээ vvрэгтэй юм болохоор таныгаа асрах нь хууль. Ингээд аймагт нvvлгэж аваачихаар унаа аваад ирлээ. Хойш урагш хол ойр явах ажил маш их. Болдог бол єнєєдєр ч нvvхэд... гэж хvvгээ хэлэхэд ээж нь "Хvvе єнєєдєр гэнэ шvv" гэж уулга алдан яриагий нь таслав. Хvv,
        - Єнєєдєр нь ч юу юм бэ, тэгэхдээ удаж болохгvй гэхэд ээж нь
        -  Баатар минь нvvдэл суудал хийнэ гэхэд их ажил байнаа. Чамайг ингээд гэнэт орж ирээд ийм ажил удах юм гэж санаагvй байсан болохоор бодож тєлєвлєсєн юм алга
          -  Бодож тєлєвлєєд байх юу байх вэ. Хэдэн малаа ах дvv нартаа тавиад гэрээ ачлаа, гvйцээ. Аймагт очлоо Манай хашаанд буучихна. Хоол унд, цай сvv би зєєнє. Тэнд хийх ЮМ байхгvй. Манай хэдэн хvvхэд том болчихсон, танаар харуулах хvн байхгvй. Яахав та зvгээр тэдний гарч орохыг холоос ажиглах тєдий л юм. Гол нь сэтгэл амар мааниа уншиж суух ...
         - За тэр ч яахав нvvдэг, очдог байж. Энд байгаа хэдэн мал... амин зуулга маань манийхаа гараас салахаар дэмий л vрэгдчихнэ дээ. Манай энд євєл цас их орж, сандарч давлаа даа хvv минь. Хэдэн vхэр маань цагийн хатууд сvрхий цємєрчихлєє. Муу аав чинь борви бохисхийхгvй зvтгэсээр байгаад сvvлдээ тэнхээ нь гvйцэлгvй сєхєрчихлєє дєє. Одоо нэг муу ат маань гадаа босож чадахгvй болоод байна. Эцэг чинь ч захисан юм. Тэгээгvй ч гэсэн ач буянаа бидэнд олон жил єгсєн амьтан бурхан, тооно  хvvхэд гурвыг маань насан туршаа ачиж нvvсэн буянт малдаа. Хєєрхий муу хар атаа яаж эзгvй бууцан дээр хаяад нvvх вэ. Наад зах нь энэ ...
         -  Хн, тэртэй тэргvй vхэх гэж байгаа юм бол тэрvvгээр яах юм бэ? Олон vггvй юмаа тєхєєр. Маргааш эрт нvvнэ шvv. Єнєедєр бид нар хэд гурван айлаар буугаад жаал жуул ноолуур олоод ирье. Бас цаад малыг чинь ч захиж янзалъя.
         -  Хvv минь ахынхаараа орно биз дээ. Тэднийд уг нь ноолуур ... Єє нохой долоо, єнєє компани нь хvнд битгий єг гэсэн гэнэлээ. Энvvхэн баруун хойно Аман усны цаад хаваржаандаа. Бас нєгєє муу эгч чинь ирсэнгvй гэж vг зарна даа.
         -  За за тэр яахав. Тэгээд  бvр ноолуургvй бол хэрэг алга. Yнэндээ зав ч алга.  Тэд нар чинь элдэв долоон юм донгосоод ажил явдалд садаа болж чадах л улс. Yнэнээ хэлэхэд, ноолуур авах гэж хэд гурван юмаа хураагаад бэл тааруу ... Тэднийхээр орно гэж бэлдэж барьсан юм ч алга. Хvрээд очихоор єнєє хэдэн халтар хvvхэд нь аймгийн дэлгvvрийг тэр чигээр нь аваад очиж байгаа юм шиг бодож горьдоно. Тєвєг цаашаа дараа л болъе. Энд удах янзгvй, нєгєєдєр гэхэд хотод байх ёстой. Тэгээд, урагшаа явна, паспорт маспортаа авчихсан, худлаа гэхнээ та vз...

          Ингэж хэлээд Баатар єврєєсєє паспорт гаргаж vзvvлнэ. Хvv ээжийнхээ хийсэн хоол цайг хамж цааш хийгээд хоёр нєхрийнхєє хамт архидаж эхлэв.Тэд тувт ноолуурын тухай ярина.
         -  Нэг шил спиртээр  л нэг хийл /кг/ ноолуур авна. Тэгвэл мєн башийваа, илvv єгєхгvй..
         - Тийм хямд олдохгvй ээ. Энэ хєдєєнийхєн чинь хотын ханш мэдчихээд чангараад байх болсон
         - Тэр хамаагvй ээ, юун тєлєє нутагтаа ирсэн билээ хямд авахаа л авна.
         - Хоншоор чинь дутахгvй бол сайн л байна
        - Харж л байгаарай Ганбаа новш минь ...
        - Алий Хаагий цаана чинь юм байна уу, аваад аль!
        -  Байх нь байна: ингэж гудраад байвал хямд ноолуур авах чинь л єнгєрєх  нь дээ.
        - За яадаг юм бэ, ид хорхой гозгонож байна. Гаргаад ир. Ууна аа ..
    Тэднийг ийнхvv ярилцах зуур Аюур эмгэн бодолд автагдав. Уг нь голын хайртай отгон хvvгээ дагаж асруулна гэж боддог, тvvнээ ч хvмvvст ярьдаг байсан энэ хvн яагаад ч юм яг нvvх болохоор дургvй болов. Гэлээ ч тэр, аймаг явахгvй, vхсэн ч сэхсэн ч эндээ хонхор нутагтаа байна гэж бага хvvдээ хэлчих зvрхгvй хvн болохоор бурантаглуулсан тэмээ шиг хаа л яв гэсэн газар нь явахаар шийдэж юм хумаа янзлахаар орж гарч байлаа.

         Ихэд хєлчvvрхсэн Ганбаа гэгч хормой хотоо дарлан ямар нэг юм эрж байснаа тэлчигнэн єндийж, тогтуухан асаж байсан зулнаас тамхиа асаав. Тэгтэл Баатар, Ганбаагийн гар руу цохиж, тамхийг нь алдуулаад "Арай ч хэтэрч байна аа новш минь, аавын минь зулнаас тамхи асаахдаа яадаг юм бэ чи" гээд цамцыг нь хvv татан дугтрав. Толгойгоо даахгvй болсон Хаагий гэгч нь “Юу болж байна" гэж Yглэсээр зуух мєргєн ойчив.
     
       Гол руу нь vнс орсон зул дорхноо бєхєв. Аюур эмгэнийг гаднаас орж ирэхэд гэрт хав харанхуй, хvv нь найз нартайгаа ундуй сундуй унасан байлаа. Тэрбээр чvдэнз зурж цєгц рvv єнгийгєєд "Ээ харла, зул маань дутуу бєхчихєж" гээд зулаа асаагаад, бурхан болоочийнхоо хєрєгт залбиран сєхрєн суугаад цурхиран уйлав.

    “                 “                “

          Баатар хоёр найзынхаа хамт гайгvй эрт боссон боловч хамаг бие нь сулдайж, битvv бэртсэн юм шиг хєдєлж цєхєж байлаа. Тэгсэн хэр нь нvvнэ гэж довтлон гэр барааг машины тэвшинд хог хамах мэт чулуудан овоолов.
          Аюур хар атандаа євс тавьж єгч услахын хамт тvvнээс єршєєл гуйх мэт ганцаар ярьж "Хєєрхий муу атаа ингээд л орхихоос аргагvй боллоо" гэж vглэж байлаа. Энэ vед Баатар гэнэт уурлан дvрэлзэж,
         -  Хєєе ээж, та тэнд юу хийгээд байгаа юм бэ гэж хашгирав. Ээж нь хормойгоо єшигчин шогшин ирээд,
         -  Ээж нь муу хар атандаа євс тавьж єгєєд ... гэтэл Баатар,
         - Тэрvvгээр яах гэсэн юм бэ та. Тийм дор орсон юм бол тvvнд таны євс тус болохгvй ээ, явъя, цаг явчихлаа гээд машины зvг эргэв.
        -  Хvv минь ээ, єнєє  муу нохой тэр байна. хаана ачих вэ?
        -  Єє хог, тэр муу  хєгшин нохойгоо яах гэсэн юм бэ?
        - Цєг чи, нохойгоо орхих гэж vv!
        - За, за тэгвэл хашлаганы ард хийчихье, vхчихгvй байгаа даа хог чинь ... 
        Баатар нохойгоо дуудаж, єргєєд хашлаганд хийв. Машин хvржигнэн асав.

         Энэхvv Цохиотын хэмээх бууцанд Дагдангийнх гэдэг айл олон он жил нутаглаж, мал сvргээ адгуулж vр хvvхдээ єсгєж байсан тvvхтэй билээ. Энэ айлын отгон хvv нь ээжийгээ асарч. гал голомтоо vргэлжлvvлэн асаахаар гэрээ ачаалан мордох нь энэ. Эдvгээ энэ нутагт нэг айл сох vгvй болов. Машин дэргэдvvр нь хvнгэнэн єнгєрєхєд хар ат айсан уу эсвэл эзнээ явчихаар дагах гэсэн vv сvvлчийн хvчээ шавхан єндєсхийгээд биеэ даалгvй тэрийн унав. Босох гэж хvчлэн тийчлээд чадалгvй тэр чигтээ єеєдєв. Энэ агшинд машины явдалд эвгvйцэж дуунд нь балмагдсан халтар нохой арай гэж нvдээ нээсэнд, гэрийн буйр хvрээ татан харагдав. Тийн зуур самбаачлан хашлаганаас vсэрч буухдаа хамраараа газар хатган унаад ухаан нь балартаж хэсэг зуур хэвтэв. Єндийгєєд харвал дэргэд нь хар ат тэрийн хэвтэж, тvvнээс холгvй гэрийн нь буйр дугуйран харагдана. Нохой, зєнгєєрєє буйран дээрээ шиншлэн очоод эзнээ, паалан нь ховхорсон тємпєн идvvрэнд нь дvvрэн хоол хийж тавьсаныг олж хараад баярлан сvvлээ шарвагануулсаар дєхєв. Хоолондоо цадсан хоточ халтар гэрийнхээ буйрны дэргэд цагираглан хэвтэж єдєржин унтав. Yдэш харанхуй болмогц ганцаардан эвгvйрхэж хань татан, хар атны дэргэд очив Хар ат хааяа нэг хєлєє хєдєлгєж, хоолойгоо хоржигнуулан цочооно. Нохой босож гэрийнхээ буйранд очиж жаахан хэвтсэн боловч тэндээ тогтсонгvй. Тээр жилийн нэг євєл хуучин хийдийн тууринд айлын байшингийн нємєрт нэг эхээс цуварч гарсан долоон ах дvvсийнхээ хамт муу эхээ ноолон хєх олж хєхєх гэж нудчиж байхад нь хэн нэгэн бадриун том гараараа базан дээш харуулж vзээд "Єє энэ нь эр юм. хєєрхєн халтар гєлєг байна. Монгол угсааны дєрвєн нvдтэй сайхан нохой болох байх, vvнийг чинь авч хоточ болгоё" гээд сэгсгэр vстэй дулаан євєртєє хийгээд энэ бууцан дээр євєлжиж байсан гэртээ авчирснаас хойш эзгvй хээр ганцаараа унтаж огт vзээгvй гэршсэн энэ эрх танхил амьтан хар нутаг сахиж хоцрохдоо хань бараа бодож хар атны дэргэд очих нь тvмэн зєв байлаа. Хоточ халтар хар атны омруунд хэвтэв. Хар атны хєл тэлчигнэж хоолой хэржигнэхийг ч тоохоо болиод тайван нь аргагvй нойрсов. Гэр орноо бодож, эзнээ мєрєєдєн сайхан хоол зvvдэлж байтал сvр сархийх чимээ гарч нохойг цочоон сэрээв. Хоёр хар хэрээ, тэмээний нvдийг амьдаар нь ухах гэж тэмvvлж байлаа. Хоточ халтарын хор шар буцалж хэрээ рvv хилэнтэйгээр дайрав. Далавчаа уруулах шахсан хєгшин хэрээ эмэгчингээ дагуулан ухаан малгагvй зайлсан мєртєє холдохгvй, хад чулуу, хашаа саравчин дээр сууж хошуугаа билvvдэн ирлэж холх холх дуугаран нохойны уурыг ихэд хvргэнэ. Ийнхvv хоёр хэрээ хичнээн хоног хvлээх юм бол доо. Ат ч vхдэггvй, нохой ч холддоггvй хэн хэндээ шаналгаатай ажээ. Хань ижилгvйгээс гадна хоолгvй гуринхалсан хоточ халтарыг нvгэлт хар хэрээнvvд єдєр шєнєгvй зовоож шаналгана. Гэдэс нь харцагандаа наалдсан хєєрхий нохой гэрийнхээ буйран дээр очоод, урьд нь мянгантаа долоож бараг цоолох шахсан тємпєн идvvрээ хальт мєлт долоогоод орчныг ажиглавал, ойролцоох том товцогны угт муурын сахал шиг хэдэн ширхэг ногоо сvвлэснийг олж хараад ухасхийн зулгааж зажлах гэж оролдов. Нохойн гурвалжин соёонд ногоо єртєхгvй нь гачлантай Хоточ халтарыг шvлсээ савируулан ногоо идэж ядаж байхад нєгєє хоёр гайхал хэрээ хар атны толгой дээр сууж сурмагаар тоншиж байлаа. Хилэн нь буцалсан хоточ халтар хар эрчээрээ галтайгаа буух гэсэн боловч дєрвєн хєл нь сульдаад арай гэж шогшин очив. Yзэхvл хар атны нvдний нь ухархай хонхойж улайран єєрийг нь их л зэвvvцэн харах мэт санагдсанд хирдхийн ухрав Тэгээд ганцаардлын айдас гарцаагvй нємєрч байгааг сая мэдээд хоточ халтар голынхоо муухай дуугаар ихэд гаслантайгаар хэнгэнэтэл улив. Тvvний дууг хадны цуурай давтах ажээ.

    1994 он


    Үзсэн тоо:930