Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЦОГТ ТАЙЖИЙН ХАДНЫ БИЧИГ


    ЦОГТ ТАЙЖИЙН ХАДНЫ БИЧИГ

    Цагаан тахиа жилийн намрын эхэн сарын хорин. Цогт тайж Хангай хааны цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэл маш уярч Халуут авга эгч юүгээ санаж ийн өгүүлээд уйллаа.

     

    Дээд тэнгэр ханы ахуй хийгээд

    Дэлхий дахь хан богдсын аху газар

    Дээр доордын ялгал үгүй болбоос бээр

    Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

     

    Агинастайн агуй дахь бодьсад нар хийгээд

    Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

    Ахуй газар ангид боловч

    Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй

     

     

    Энд хан богдсын сайн түшмэд хийгээд

    Эргүүлэгч эрлэг хааны их ноён хоёрын

    Ёс өнгө өөр боловч

    Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй

     

     

    Олз идэш олон ядагч хүн хийгээд

    Уулын модонд явагч араатан хоёрын

    Аху бие ангид боловч

    Алан идэхийн агаар нэгэн буй

     

     

    Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

    Хотыг Эргэн гэтэгч чоно хоёрын

    Илт бие дүр өөр боловч

    Идэхийн хүсэл сэтгэлийн агаар нэгэн буй

     

     

    Онон мөрөнд буй Халуут эгч хийгээд

    Орхон Туулд агч өвчит бид хоёр

    Халх Онигуудын газар хол боловч

    Хайрлан санахын агаар нэгэн буй

     

     

    Энэ биендээ эс золголдовч

    Үүнээс хойт төрөл тутам төрөх

    Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

    Элдэв үйлээр туслалцах болтугай

    хэмээн хайлан өгүүлснийг нь хамт байсан Эрх хиа тогтоож сударлан авсны хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн нэгэн сарын арван наймнаа Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичвэй.

     

                 "Орчлонгийн сав шимийн дуулал" эмхэтгэлээс 


    Үзсэн тоо:631