Физик - 12-р анги - Дасгал, даалгавар

    2018 оны Физикийн ЭЕШ тест


    Асуулт 1

    Агуулга: “Механик”-ийн нэгжийн угтвар агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “сэргээн санах” чадварыг шалгасан даалгавар

    A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч байгаагүй
    B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 8.

    C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 3

    D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 6

    Нийт 55 сурагчийн зөв хариулсан 17 буюу 31%тай байна.

    Хүчний момент нь хүчийг түүний мөрөөр үржүүлсэнтэй тэнцүү байдаг учир түүний нэгж нь Н∙м гэж зөв хариулсан. Тухайн агуулгыг сайн ойлгосон. (17 сурагч)

    • Инерцийн моментыг хэрхэн тодорхойлохыг мэдэхгүй, тухайн агуулгыг ойлгоогүй, туршилт хийж байгаагүй.
    • Хүчний моментийг хэрхэн тодорхойлохыг мэдэхгүй, тухайн агуулгыг ойлгоогүй, туршилт хийж байгаагүй. Ухагдахууны нэгжийг ялгаж таних чадварт суралцаагүй (38 сурагч)

      Асуулт 2

      Агуулга: “Механик”-ийн жигд хөдөлгөөн агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “ойлгох” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

    • C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 3

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 18 буюу 33%тай байна.

      Тухайн агуулгыг сайн ойлгосон, бодлого бодох чадварт суралцсан (18 сурагч).

    • Бодлогын өгөгдлийн сайтар уншаагүй, өнцгийн тухай ойлголт тааруу, мэдлэгээ хэрэглээ болгож суралцаагүй. Инерцийн моментийг хэрхэн тодорхойлохыг мэдэхгүй, тухайн агуулгыг ойлгоогүй, туршилт хийж байгаагүй. Ухагдахууны нэгжийг ялгаж таних чадварт суралцаагүй (37 сурагч).

      Асуулт 3

      Агуулга: “Механик”-ийн хөдөлгөөнийг ангилах агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “задлан шинжлэх” чадварыг шалгасан

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 4

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 6.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 8

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 7

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 25 буюу 45%тай байна.

      Хөдөлгөөнийг ангилах чадварт сайн суралцсан хурдны өөрчлөлт, түүний графикийг таних, дүрслэх, тооцоолох агуулгыг сайн эзэмшсэн. (25 сурагч).

    • Хөдөлгөөнийг ангилах чадварт сайн суралцаагүй, жигд хурдсах ба жигд удаарших хөдөлгөөн хоёрыг ялгахгүй байгаа нь хурдны өөрчлөлт, түүний графикийг таних, дүрслэх, тооцоолох агуулгыг сайн эзэмшээгүй. (30 сурагч).

      Асуулт 4

      Агуулга: “Механик”-ийн хурд-хугацааны графикаас замыг тодорхойлох агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “хэрэглэх” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 3

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 9

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 19 буюу 34%тай байна.

      Хурд-хугацааны графикаас замыг тодорхойлох арга зүйд сайн суралцсан, явсан зам нь тухайн муруйгаар хүрээлэгдсэн дүрсийн талбайтай тэнцүү гэдгийг ойлгож, хэрэглэж сурсан, үүссэн дүрсийг ялгаж таних чадвартай, трапецийн талбай олох томьёог сайн мэддэг. (19 сурагч).

    • Хурд-хугацааны графикаас замыг тодорхойлох арга зүйд суралцаагүй, S=4∙6=24м- хөдөлгөөн хийсэн нийт хугацааг хурдны хамгийн их утгаар үржсэн. (36 сурагч).

      Асуулт 5

      Агуулга: “Механик”-ийн хурд-хугацааны графикаас замыг тодорхойлох агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “хэрэглэх” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 4

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 7.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 7

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 7

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 25 буюу 45%тай байна.

      Хурд-хугацааны графикаас хурдатгалыг тодорхойлох арга зүйг бүрэн эзэмшсэн, биед үйлчилсэн хүчийг олох томъёог сайн мэддэг. (25 сурагч).

    • Хурд-хугацааны графикаас хурдатгалыг тодорхойлох арга зүйг эзэмшээгүй, биед үйлчилсэн хүчийг олох томъёог мэддэггүй,m∙∆υ=1200 эсвэл 3-4 ceкундэнд үйлчлэх хүчийг андуурсан,. m∙∆υ∙∆t=200∙2∙6=800 буруу бодсон, F=m∙g=200∙10=1000 гэж буруу бодсон. (30 сурагч).

      Асуулт 6

      Агуулга: “Механик”-ийн хүчний тэнцвэр агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “сэргээн санах” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 4

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 16 буюу 29%тай байна.

      Вектор дээрх үйлдлүүд, векторыг задлах, хүчний тэнцвэрийн нөхцөлийг мэддэг, өнцгийн cos, sin-ийг зөв тодорхойлж сурсан. T1 хүчний дагуу x болон y тэнхлэг авбал 0 байна (16 сурагч).

    • Вектор дээрх үйлдлүүд, векторыг задлах, хүчний тэнцвэрийн нөхцлийг мэдэхгүй,скаляр хэмжигдэхүүнүүд дээр хийдэг зарим үйлдлүүдийг вектор хэмжигдэхүүнүүд дээр хийж болохгүй, хоёр өөр чиглэлтэй хэмжигдэхүүнийг тоогоор үржүүлж тэнцүүлж болохгүй. (39 сурагч).

      Асуулт 7

      Агуулга: “Механик”-ийн хялбар механизм агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “ойлгох” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 0

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 6

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 13 буюу 24%тай байна.

      Хөшүүрэг тэнцвэрт байхын тулд тулгуур дээр үйлчлэх хүчний момент 0 байдаг  тэнцвэрийн нөхцөлийг мэддэг, тухайн агуулгыг сайн ойлгож, бодлого бодох чадвар бүрэн эзэмшсэн. (16 сурагч).

    • Хөшүүрэг тэнцвэрт байхын тулд тулгуур дээр үйлчлэх хүчний момент 0 байдаг тэнцвэрийн нөхцлийг мэддэггүй, хөшүүргийн мөрүүдийг сольсоноос энэ буруу хариуг гаргана. (42 сурагч).

      Асуулт 8

      Агуулга: “Механик”-ийн хэлбэлзлийн давтамж, үе, далайцын тухай агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “ойлгох” чадварыг шалгасан даалгавар     

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 7.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 1

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 5

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 15 буюу 27%тай байна.

      Хэлбэлзлийг илэрхийлэх хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарал болон тэдгээрийн нэгжийн талаарх зөв ойлголтыг таньж мэдэх чадварт суралцсан, тухайн агуулгыг бүрэн ойлгосон, асуултаа сайтар анхааралтай унших дадалд суралцсан. (15 сурагч).

    • Хэлбэлзлийг илэрхийлэх хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарал болон тэдгээрийн нэгжийн талаарх зөв ойлголтыг таньж мэдэх чадваргүй, тухайн агуулгыг бүрэн ойлгоогүй, эсвэл асуултаа сайтар анхааралтай унших дадалд суралцаагүй. (40 сурагч).

      Асуулт 9

      Агуулга: “Механик”-ийн утсан дүүжингийн хэлбэлзэл агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “хэрэглэх” чадварыг шалгасан даалгавар        

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 0

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 4.

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 0

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 6 буюу 11%тай байна.

      Математик дүүжингийн хэлбэлзлийн үе чөлөөт уналтын хамааралтай  болохыг мэддэг, бутархайг хураах,  язгуураас тоо гаргах зэрэг математик үйлдэл хийх чадварыг бүрэн эзэмшсэн. Өөрөөр хэлбэл  Tг/Тд=2c  гэж тооцоолсон. Математик дүүжинг тодорхойлох аргыг мэддэг, лабораторийн хичээлээр туршилт, тооцоолол хийж үр дүнгээ тайлагнаж, баталж байсан, томьёог бүрэн дүүрэн ашиглаж, хувиргаж мэддэг, түүн дээр математик үйлдэл хийх чадвар, дадал бүрэн эзэмшсэн. (6 сурагч).

    • Математик дүүжингийн хэлбэлзлийн үе чөлөөт уналтын хурдаас хамааралтайболохыг мэддэг, “4 дахин их” хэмээх өгөгдлийг буруу орлуусан. Математик дүүжинг тодорхойлох аргыг мэддэг, математик үйлдэл хийхдээ “дахин их, дахин бага” хэмээх өгөгдлийг ашиглаж математик үйлдэл хийх чадвар дутмаг эзэмшсэн. Энэ нь лабораторийн хичээлээр туршиж, тооцоолол хийж байсан ч үр дүнгээ бусадтай ярилцаж байгаагүйг илэрхийлж байна. (49 сурагч).

      Асуулт 10

      Агуулга: “Молекул физик”-ийн дулааны тоо хэмжээ агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “сэргээн санах” чадварыг шалгасан даалгавар

      A хувилбарын нийт (8) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 0

      B хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 2

      C хувилбарын нийт (15) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 4

      D хувилбарын нийт (16) шалгуулагчийн Зөв хариулсан сурагч 1

      Нийт 55 сурагчийн зөв хариулсан 7 буюу 13%тай байна.

      Тухайн нөхцөлд тохирох дулааны тоо хэмжээг тооцоолох томъёог ялган таних чадварт суралцсан, өөрөөр хэлбэл төлөв, төлөвийн шилжилтийн тухай ойлголтыг бүрэн эзэмшсэн, тэмдэглээг ялгаж таньдаг. Буцлах температурт байгаа биеийг ууршуулахад шаардагдах дулааны тоо хэмжээг Q=mr томъёогоор тооцоолдог болохыг сайн мэддэг. (7 сурагч).

    • Тухайн нөхцөлд тохирох дулааны тоо хэмжээг тооцоолох томъёог ялган таних чадварт суралцаагүй, өөрөөр хэлбэл төлөв, төлөвийн шилжилтийн тухай ойлголтыг бүрэн эзэмшээгүй, тэмдэглээг ялгаж таньдаггүй. (49 сурагч).

    2018 физикийн ЭЕШ-ийн “Цахилгаан, соронзон үзэгдэл”-ийн соронзон орон агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “сэргээн санах” чадварыг шалгасан 19 дүгээр  даалгаврыг дараах байдлаар гүйцэтгэсэн байна. Үүнд:

    • 55 сурагч даалгаврыг гүйцэтгэснээс34 сурагч буюу 62% зөв хариулсан

      .Харин “Цахилгаан, соронзон үзэгдэл”-ийн цахилгаан соронзон индукцийн үзэгдэл агуулгын хүрээнд суралцагчдын танин мэдэхүйн түвшний “задлан шинжлэх” чадварыг шалгасан  23 дугаар даалгаврыг дараах байдлаар гүйцэтгэсэн байна. Үүнд:

    • 64 сурагч даалгаврыг гүйцэтгэснээс5 сурагч буюу 7.8% зөв хариулсан

    Дээрх судалгаанаас дүгнэхэд “Цахилгаан соронзон үзэгдэл”-ийн агуулгын хүрээнд сэргээн санах чадварыг шалгасан даалгаврыг сайн гүйцэтгэж, задлан шинжлэх чадварыг шалгасан даалгаврыг хангалтгүй гүйцэтгэж байгаа нь энэ чадварыг олгохдоо багш хичээлийн хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгож хэрэглэж чадаагүй байна гэж таамаглаж байна.


    Үзсэн тоо:21
    A khuvilbar.pdf»