Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ХYЗYY


    СYРЭНЖАВЫН ХИШИГСYРЭН

         С.Хишигсvрэн нь Улаанбаатар хотод тєрсєн. Хоссе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1982 онд МУИС, 1964 онд БYх ард тvмний их сургууль, 1987 онд Москва хотын Комсомолын дээд сургууль, 1994 онд Токиогийн соёлын ажилтны сургууль, 1996 онд Удирдлагын академи тєгссєн. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн орлогч эрхлэгч, "Єнєєдєр", "Yнэн", “Соёл эрдэнэ", сонины сурвалжлагч байв. "Эмзэг сэтгэлийн уянга" шvлгийн тvvвэр, "Єдєр шиг шєнє" єгvvллэг. туужийн ном хэвлvvлсэн.

     

    ХYЗYY

          Зурагтаар хамгийн сvvлийн vед нэр хvнд нь сvрхий єсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй улс тєрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь vгний єргєлт бvр дээр бємбєрийн цохилт шиг таарч, гарын хєдєлгєєн, энгэрийн гоёмсог зvvлт, чамин бєгжтэй нь єнгє дvйцэж аргагvй л гадаад тєрх, vзэмж нь улс тєрчийн хувийн соёлыг єндєрсгєнє. Мєн vгний нь уран єнєєдрийн цаг vеийн байдал хvмvvсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн хvнгvй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт. Гайхалтай эмэгтэй, гарцаагvй л улс тєрийн тавцанд гялалзах од мэт. Бvгд л хн, уухай, vнэн дээ гэж дуу алдаж байв. Бээлий нэхэж суусан эмээ нvднийхээ шилийг сольж, холын харааны шилээ зvvгээд дахин дахин нарийн харж сууна. Тэгснээ цай аягалан ууснаа,
          - Тийм ч сайн хvн бишээ. Ийм хар хvзvvтэй эмэгтэй хvн сайхан сэтгэлтэй байдаггvй юм гэлээ. Бvгд эмээ рvv сvрхий харснаа зарим нь дооглон инээж, зарим нь эмээг шоолов. Эгч,
          - Эмээ зурагтны цаанаас хvний хvзvvний хар цагааныг ялгаад, сэтгэлий нь сайхан муухайг мэдээд лут юмаа гэлээ. Бага дvv нар инээдээ барьж ядан сууна. Ээж тэндээс
         - Та одоо дэмий юм ярьж байж хvний элэг доог болов. Хvзvvний хар, цагаан улс тєрчдєд ямар хамаа байхав гэлээ. Эмээ нэлээд гомдонгуй болсноо
         - Урьдынхаар бол эд чинь ард биднээ, асран єєдлvvлэх єндєр заяатай дээдэс биз дээ. Хvний дотор сайн муу байлгvй яахав. Дээдсээ сайн хvнvv муу хvнvv гэдгийг шинжих нь ард бидний эрх биз дээ гэж адрав.
         - За за ээж чимээгvй! гэж нагац ах тамхиа асаан зурагт руу ойртлоо. Эмээ ч ганцаардаж, улам бєгтийн нvдний шилээ авч байн байн нvдээ нухах нь харагдав, Сэтгэл эвгvйцэж, эмээгээ єрєвдлєє. Гал тогооны єрєєнд орж хад аньсны шvvсэнд буцалсан ус, жаахан чихэр хийж эмээдээ аваачиж єглєє. Гэрийнхэн ч хэрэг бишидсэнийг мэдэж чимээгvй болцгоон зурагт чагнана. Дvv нар л учир vл мэдэх тул инээж суугаа харагдана. Би эмээг та гал тогооны єрєєнд орохгvй юм уу? Бvрсэн таргаа vз л дээ гэж аргадав. Дvv нар ч Эмээ тараг ууя, тараг ууя гэсээр гvйж ирэн шалав. Эмээ маань бага зэрэг тайвшрав бололтой. Гэсэн ч дvv нар луу
    -Та нарт хэрэггvй биш vv. Дєнгєж сая л намайг дооглоод эцэг эхтэйгээ ханьсаад инээж хєхрєєд байсан хэмээн тунилаа. Бяцхан дvv маань эмээ хэрэгтэй, би лав инээгээгvй амаа ингээд жимийсэн гээд жимсэн уруулаа жимбийлгэн нvдээ аниад эмээ рvv дєхлєє. Эмээ ч гомдол, тунирхлаа бvрмєсєн гээж: дvvг vнсээд биднээр тvшvvлсээр гал тогоо руу явлаа, Эмээгийн бvрсэн тараг салахын аргагvй сайхан. Бvгд л хувь хувиа хvртэж, дvv нар маань булцгар хєєрхєн хуруутаараа тараг руу дvрж, хамрынхаа vзvvрт хvргэн, ам хамраа олохгvй ууцгаана. Эмээ ч бvрсэн таргаа амттай болсонд баярлан, жаргалтай инээж, хувинтай таргаа барин ач, зээ нарынхаа дундуур нэмvvлэх хvн байна уу? хэмээн єглєгийн эзэн мэт маадгархан алхана. Гал тогоондоо эмээгээс илvv эрх дархтай, жаргалтай хvн алгаа. Эмээ дєнгєж ой хvрч арай чvv шулганан аядаж хєлд орон ядан байгаа бяцхан ачдаа vйсэн тагшинд нь тараг хийж єгєєд євєр дээрээ авлаа. Тэгээд тараг идvvлж, мойног хуруугаараа хонгор сэвлэгийг нь илж, магнайг нь vнэрлээд нялх амьтны хvзvv, хоолой нь хєєрхєн шvv. Чи хардаа хєлний хуруу. єгзєг. хvзvv, гар хурууг нь. Яагаад ийм хєєрхєн, булбарай байгаа юм. Сэтгэл нь ямар ч хэр буртаггvй ариухан болоод тэр шvv дээ. Тэрэнтэй адил хvний сэтгэл гэдэг нь биеэс нь ялгарч буй нvнжиг. Нvvр, царай, vс гэзгээ хvмvvс чадмаг єєрчилдєг. Будаж шунхдаад, єєг нь дарж, vзэх тєдий vзэсгэлэн болгодог. Харин хvзvv, хєлний хуруугаа юугаар ч єнгєлж чадахгvй. Хvний харцаар хvнийг шинждэг, Одоогийн хvмvvс харцаа єєрчилж чаддаг болжээ. Сайхан инээж, хуурмаг гоё дvр vзvvлдэг болж. Харин хvзvvгээ бага зэрэг янзлавч жинхэнэ єнгийг нь хэлбэрийг нь єєрчилж чадахгvй. Хєлний хуруугаа хvн санаанд ордоггvй, тоодоггvй. Тиймээс хэвээрээ байдаг. Хvн болгоны хєлийг хvн vзэх бишдээ. Тэгээд ийн ярив.

          Манай нутагт Донойн Самбуу гэж ганц бие эр байлаа. Хэдэн хар тарлан сарлагтай. Сарлагаа самнаж хєєвєр авна, сарлагийн сvv хачин єтгєн, тогтсон єрєм нь дарайсан зузаан, шар тос нь гоожсон, салахын аргагvй амттай. Нутгийн бvсгvйчvvл хонины бэлчээрт Самбуугийн тухай хааяа шивнэлдэнэ. Жоохон гажигтай болохоос сайхан залуу гэнэ. Самбуу залуудаа Сайнаа гэгч сайхнаас сайхан бvсгvйтэй сэтгэлийн холбоотой болж, гэрлэж суухаар товложээ. Одод гарахаар уулзаж, vvрийн цолмон гэрэлтэхээр салдаг байж. Гэтэл нэг єдєр єглєє болтол хоёул унтаж орхижээ. Самбуу сэрvvт хайрт хvvхэн   Сайнаагаа vнэрлэж, энхрийлээд босч морь харжээ. Тийн эргэж ирээд дээлний хормойгоор харагдах хєлний хуруунуудыг vзээд зогтуссан аж. Тэрбээр юу ч vл хэлэн тэр чигээр мордож, тvvнээс хойш хэзээ ч Сайнаа хvvхэнтэй уулзаагvй  бєлгєє. Хэнд ч юу ч vл ярьж, чив чимээгvй тэнэг хvн шиг ганцаараа явах  болсон. Хэрэгт дуртай улс Самбуугаас яаж ч шалгаасан хєлний хурууг нь vзээд дургvй болсон гэхээс єєр vг сонсдоггvй. Харин Сайнаа ихэд хорсч гажигтай гэдэг яриа тарааснаар тэдний явдал тєгсчээ. Удсан ч vгvй Сайнаа нутгийн сайн удамтай Чойжил гэгчтэй гэр бvл болж хурим найр хийжээ. Хуримд очсон улс бэрийн єнгє зvс, ялдам аашийг магтан, ерєєл хэлж, гажигтай Самбууг заяа муутайд тооцсон юм. Харин ялдам ааштай, царай сайтай бэр Сайнаагийн сайн муу мэдэгдэхгvй хэдэн жил єнгєрч сайхан хавар хэдэнтээ солигдов. Нэг єглєє Чойжилын ээж хvvгийндээ ороод эрэгнэг дээрээс саалийн хувин аваад эргэтэл хєнжлийн vзvvрээс цухуйсан бэрийнхээ хєлийг хараад хирдхийн цочжээ. Сэтгэл нь эвгvйтэж, тарина уншиж, тогоотой сvvнээс тахил єргєсєн боловч нэг л бvvдгэр. Хvнээс гажууд юу ч байхгvй, таван хуруутай хєл. Гэтэл хурууны нь завсраар могойн толгой цухуйж байх шиг хvйтэн, эвгvй санагдсан аж. Тэсэлгvй євгєндєє хэлтэл
          - Хээцэс! Юун хєлний хуруу... хийх, хэлэх юмаа олж ядаад. Дэмий юм ярьж байж хvvхдийн сэтгэлд юм хийчихэв. Дуугvй л хэдэн vхрээ саагаад явж бай! Гажиг Самбуутай ихэрлэх нь дутаа юу гэж уурсав. Тийн хадам ээж амаа таглуулж нээрэн ч дэмий юм бодож, ярьж байж хvvгийнхээ амьдралд цэв хийх вий гэж єєрийгєє зэмлэнгvй бодоод єнгєрчээ.

          Хэдэн єдрийн дараа Чойжил нутгийн залуустай анд явжээ. Бэрээ ганцаардаж байгаа болов уу? гэж санасан хадам аав нь санаандгvй хvvгийндээ ортол бэр нь хvvгийнх нь дээлний захыг уруу харуулаад хаячихсан, дээр нь сандайлж суугаад нємгєн мах зулгааж байхтай яг таарчээ. Нєгєє сайхан бэр нь бус vнсэн дээр суусан зэгэл саарал шиг харагдаж дотор нь муухайрч бушуухан эргэв. Гэртээ ороод эмгэндээ уураа гаргав. Тvvнээс хойш удсан ч vгvй бие нь муудсаар єнгєрчээ. Єнгєрєхийн ємнє эхнэртээ
         - Чиний бэрийн тухай хэлсэн ортой гэсэн аж. Эмгэн ч євгєнєєсєє хойш удалгvй єєд болжээ. Чойжил нэг шєнє галзуурч хойд уулынхаа оройгоос нисч vхсэнээр нэг айлын голомт тэр аяараа vгvй болж vнс мэт хийссэн. Тvvний дараа Сайнаа Чойжилын аавын мєнгєн эдлэлvvдийг нийлvvлж гогцоорсон могойн дvрс бvхий бvс хийлгэсэн гэдгийг дархан Санж євгєн нэгэнд ам алджээ. Yсээр дамжин нян vvсдэг шиг сэтгэлийн сайн, муу явдал хvзvv, хєлний хуруунд
    шингээстэй байдаг нь оргvй хоосон сvсэг бишрэл огт бус. Мєрий нь шинж гэдэг чинь зvгээр л нэг vг биш. Хvний жинхэнэ тєрх, жинхэнэ мєн чанар нь биеийнхээ аль нэг газарт нуугдмал байдаг юм гээд эмээ дvvг vнэрлэв. Нээрэн ч дvvгийн гар нь булцгар, хvзvv нэг л гэгээн ариунлаг шинж буй аж. Эмээ гал тогоондоо хоол хийж, vлгэр ярьж, vр ачаа vнсэн жаргаж суулаа. Хар хvзvvтэй эм хvний санаа хар байдаг юм болов уу? Лав л эмээ маань зєєлєн, цайвар хvзvvтэй юмаа.

    2001. III. Кобэ.

     

    ТЭР

         Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгvvр онгоц эргэхэд нvдний нь нулимс бvрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагvй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгvй шvv, Олсон хэдээ зєв зараад амь нэгтэй амьдарнаа хєє. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хєлсний хєдєлмєр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн vйлдвэр тєсєлтэй, сэтгэлдээ хvний нvнжигээ гээсэнгvй буцаж ирлээ. Уул ус минь, намайгаа тосч авах бий хэмээн єєрєє єєртєє баясал хєєр нэмж байв. Нvдэнд нь vхрийн єєх алагласан дєрвєн єндєр харагдахуй шvлсээ залгив. Санах эх оронтой, хvлээх ханьтай, орох байртай эр хvн шvv би чинь. Хєрєнгєтєн оронд хєл тавьж, хvний хийдгийг хийж, хєлс хvчээрээ олсон хэд гурван харийн мєнгєтэй буцаж ирлээ. Одоо боол шиг зvтгэж, хаан шиг амьдраад байдаг хэрэг дээ. Цаг хугацаа гэж хурдан юм. Гурван жилийн ємнє Буянт ухаагаас ханиараа vдvvлээд явж байснаа бодоход ертєнцийн сайн мууг vзэж амсаж яваад ирлээ. Энхрийхэн гэргий минь чамдаа ирлээ. Дуулмаар, инээмээр сэтгэл нь нэн баяртай. Ачаагаа хvлээж байх зуураа хэрхэн уулзахаа бодов. Yнсэх vv, тэврэх vv? Эсвэл гарыг нь атгаад, нvдийг нь ширтэх vv? яах ч vгvй, ачаагаа єгєєд нуруугаа vvрсхийгээд алхах уу? Тэгж болохгvй. Уйлчихна. Аягvй бол чамайг сэтгэл нь урваж гэж бодчихно. Хачин итгэмтгий, гэгээн амьтан. Сар болгоны цалингаа яаж ийгээд явуулаад байсан болохоор овоо хэдэн юм цуглуулаа биз Єєрєєсєє харамлаад л хурааж суухаа чадах л хvн. Сvvлийн цалингаараа авсан нєгєє vнэтэй ээмэг, бєгжєє мэндлэхдээ гарт нь атгуулж орхиё. Баярласандаа дэвхрэхээ мэдэх л хvн. Ингээд уулзнаа. Ачаагаа аваад гарах хаалга руу зvтгэв. Угтан авагсадын царай харагдлаа. Хаахна зогсож байгаа бол. Эхэнд нь лав алга. Дунд нь алга. Арай харахгvй єнгєрчихєєгvй байгаа. Сvvлд нь алга. Алхаа нь удааширч эхлэв. Алгаа алга. Yvд хvртэл ачаагаа чирсээр ... инээмсэглэл нь гайхширлаар солигдов. Ачаагаа ширсээр vvд хvрээд зогслоо. Эргэж харлаа. Yнэхээр алга. Утсаар ярихад зvгээр байсан хvн чинь ганц хоногийн дотор яахна энэ вэ? Юу болоов? Арай?! Арай vхчихсэн юм биш биз дээ. Тийм азгvй юм байхгvй байлгvй. Бурхан минь. Алгаа алга. Тамхи асаав. Гvнзгий татаж сороод хамраараа гаргав. Гэртээ хоол цайгаа бэлтгээд, халуунаар нь идэг гээд хvлээж байгаа юм биш биз дээ. Тэгж тэгж. Тэгж таарнаа. Нээрэн ч энэ хvртэл тосоод юугаа хийхэв. Ямар гэрээ олохгvй амьтан байгаа биш. Ийн бодуут татаж байгаа тамхиа хаян хєлєєрєє унтраагаад хєлсний машин хайв. Харин ч нэг хурдан олдов. Хорооллын замаар жирийж явнаа.

         - Хаанаас ирээв?
         - Англиас
         - Удав уу?
         - Удлаа удлаа. Гурван жил.
         - Гэртээ хэл хvргээгvй юу.
         - Хvргэсэн. Ирсэнгvй. Гэртээ хvлээж байгаагаас зайлахгvй
         - Эхнэр vv? Ээж vv?
         - Эхнэр, эхнэр
         - Эхнэрийг ч мэдэхгvй. Ээж бол ч хvлээнээ.
         - Миний эхнэр хvлээнээ                                                                                
         - Хvн болгон адилгvй дээ.
         - Тийм, тийм адилгvй.
         Иймэрхvv зvйл ярьсаар нэг мэдэхэд байрныхаа vvдэнд иржээ. Мєнгєє тєлж гvйцээд хариултыг нь авсангvй. Тээшнээс нь цvнх саваа гаргаж хажуудаа тавиад цонх єєд харлаа. Жолооч хаалгаа хаагаад, сигнал дарж тvvн рvv нvд ирмээд хєдлєлєє, Том єрєєний нь цонхон дээр байдаг ягаан сарнай харагдсангvй. Бас хєшиг нь ч єєрчлєгдєж. Галын єрєєний дээд жижиг салхивч л онгорхой vзэгдэнэ. За хє цахилгаан шат ажиллаж байгаа болов уу? гэж бодсоор орцондоо орлоо. Yvдний сахиул алга. Харин єрєєний нь хаалга онгорхой, цонхон дээр нь бохь, тамхи зэргийг єрсєн байх нь ойр байгаа бололтой. Азаар цахилгаан шат нь явж байнаа. Давхартаа ирж сайн амьсгаа аваад хєєрч догдолсон сэтгэлээ хvчээр дарж, тамхи асаав. Тэгснээ дор нь унтрааж хогийн сав руу хийв. Хаалгандаа дєхлєє. Нєгєє муу давхар тємєр хаалга хэвээрээ. Ахтайгаа бараг долоо хоног ноцолдож байж хийсэн тємєр сайтай бєх эд. Ханийг минь элдвээс хамгаалж чадах найдвартай хаалга гээд инээмсэглэв. Тэгээд хонхоо таних дохиогоороо дарлаа даа. Чимээ алга. Дахиад дарлаа. Гэтэл
         - Хэн бэ? гэх настай эмэгтэйн vл таних дуу гарах нь тэр. Эргэлзээ тvгшvvр давхцан нэрээ хэлэв.
         - Яах гэсэн юм? Ямар хэрэгтэй явна гэв. Айл андуурч хаалга будилсангvйсэн гэж бодоод
         - Гэрийн эзэн нь байнаа гэвэл
         - Юун гэрийн эзэн. Манай гэрийн эзэн гэртээ байна гээд хєлийн чимээ цаашлав. Дахин хонх дарвал нєгєє эмэгтэй 
         - Сэргийлэх дуудна шvv гэж сvрдvvлэв. 
         - Хєєе эгчээ, Болор байхгvй юу гэвэл
         - Байхгvй ээ байхгvй. Тэд єглєє Америк явчихсан. Мєддєє ирэхгvй гэх нь тэрээ.
         - Та хаалгаа тvр онгойлгооч. Хоёр гурван vг сольё гэвэл шагайлбараар хараад цааш одлоо. Дахин хонх дарвал томоос том биетэй лухгар эр хаалга онгойлгон vvдэнд хєндєлсєв.
         - Би энэ байрны эзэн нь ухаантай юмсан гэж ээрвэл нєгєє эр 
         - Одоо биднийх болсон. Бид мєнгє тєгрєгєєрєє худалдаж авсан хэмээн шазруун хэлээд хаалгаа хаахыг завдав. Учраа олохоо байсан тэрбээр сандарч гараараа хаалгыг нь татаад
         - Алив монгол улс байна даа энэ чинь. Монгол хэлээрээ ярилцаж байгаа хойно эрх биш учир нь олдоно. Ганц хоёр зvйл асууж лавламаар санж. Yvдэнд эвгvй юм гэвэл нєгєє эр хєлєєс толгойг нь хvртэл гvйлгэж хараад хажуудах цvнх сэлтийг vзээд нэгийг бодов бололтой цагаа харснаа 
         - Бид одоо юманд явах ёстой юмсан гэв.
         - Юу л удав гэж дээ. Болор хэзээ, хэнтэй хаашаа явсан бол? Уг нь би энэ байрны эзэн ухаантай юмсан гэж бага зэрэг тайвширсан дуугаар асуув.
         - Бид сайн мэдэхгvй. Нєхєртэйгєє явсан. Бидэнд байраа зарахдаа явтлаа нэг єрєєнд тvр байна гэж тохиролцсон. Тэгээд єглєє явчихсан. Дvv гэлvv, нэг хvн ирнэ. Уулзаж чадахгvй нь гээд сvрхий сандарч байсан. Тэр нь чи болж таарах нь ээ. Єєртэй чинь уулзах хvсэл аль алинд нь байсан. Виз, билет гээд эгзэг нь таараагvй болов уу даа
         - Аа, за за ойлголоо. Та нарт хэзээ байраа зарсан бэ? 
         - Жилийн ємнє
         Тэр хоёрын яриа ийн гэнэт тасрав. Тасрахаас єєр яах билээ. Байрны шинэ эзэн
         - За ийм шив дээ гээд мєрєє хавчин, амаа мушийсан нь єєр ярих зvйл алга, тиймээс та явж, бид хаалгаа цоожлоё гэсэн санааг илтгэнэ. Yгvй vнэхээр ч эдэнтэй юу ч ярих билээ
         - За баяртай гээд эргэхvйд хаалга єсгийг нь шvргэн алдаад халп хийн хаагдан талп хийн цоожлогдов.

          Гуравхан жилийн ємнє Барс зах дээр єглєєнєєс vдэш болтол хєлсєє шавхан зогсож нэхий ноолуур зарсны эцэст энэ байрыг худалдаж аваад шинэ байрны цайллага хийж хоёул хєєр баяр болж байсан билээ. Гэтэл байр, эхнэр, цєм vгvй болж. Ер байгаагvй мэт. Зєвхєн тvvний сэтгэлд нь "байсан л юм даа" гэсэн шиг тэгэхээс тэгсэн шиг тэр vеийн явдал хєвєрнє. Ер юу юу гээч болчихов оо. Хєєр баяр, худал хуурмагт цочирдсон эргэлзээ аль алийг нь учраа олохоо болив. Уйлмаар ч юмуу нулимс гарах янзгvй. Нэг юм л цээжнээс дээш єгсєєд бєглєчих нь ээ. Орцноосоо яаж гарснаа ч мэдсэнгvй. Нєгєє цvнх савныхаа хvнд хєнгєнийг ч ялгахаа байж. Одоо хайчих билээ? Хаа очих билээ? Юу ч гэсэн буудал хайя! Тєрсєн нутагтаа, гэр орондоо, эхнэртээ яарч ирсэн бус бvvр танихгvй газар яваа мэт. Бараг Англид байсан бол энэнээс арай танил мэт. Ийм амархан хvмvvс хувирах гэж. Нєгєє муу Улаанбаатар маань хэвээрээ байхсанж. Хvмvvс л их єєр болж дээ гэсэн шvv юм бодож хажуугаар єнгєрєх машинд гар єргєлєє. “Грандо" хэмээх шинэ буудлын vvдэнд тулж зогссон машины жолоочид мєнгєє тєлєєд дотогш оров. Yvдний охин ардаас нь хэн нэгэн ирэх мэт хvлээж зогссоноо гайхсан янзтай єєдєєс харав. Согтуу ч юм шиг надаас айв бололтой.
          - Єрєє бий юу гэвэл
          - Манайх гадаадынханд л vйлчилдэг гэв.
          - Гадаад дотоод гэж заавал ялгаварлах нь ямар учиртай юм бол?
          - Yгvй юу л даа. Манайх валютаар л тооцоо хийдэг. Бусад буудлаас илvv vнэтэй.
          - Єдрийн хэд вэ?
          - 60 доллар. Энэ нь энгийн ерєє л дєє.
          - Тэгвэл тэрийг нь тєлєєд орж болохгvй юу? гэхэд
          - Болно л доо. Тэгэхдээ манай буудал урьдчилж мєнгєє тєлдєг гээд бvлтгэр нvдээрээ ширтэв. Тvрийвчээ уудалж 100 доллар сугалан ємнє нь тавив. Yйлчлэгч охин
          - Yнэмлэх бичгээ гэв?
          - Паспорт болно биз дээ!
          - Аа болно Ийн тооцоо хийгээд зааж єгсєн єрєєнд орлоо. Оруут єрєєгєє дотроос нь тvгжиж тамхи асаан ширээний хажуудах буйданд суулаа.

          Маш их биеэ барьж байсан ч гар чичирч байгааг сая л мэдрэв. Цvнхээ уудалж, гараа явуултал том шилтэй архи таарав. Харсан ч vгvй суга татан гаргаад ширээн дээрхи шилэн аяганд тэхий голоос нь єнгєртєл хийж ганц амьсгаагаар хєнтєрч орхив. Архи бус хvйтэн ус залгилсан аятай. Дахин тvрvvчийнхээсээ илvv хийж залгилаад тамхиа гvнзгий сорлоо. Ходоодноос vл мэдэг халуу оргисноо тамхины утаанд доошлов. Ийн жаал суутал ходоод халуу оргин, улмаар уусан толгойд орж эхлэв бололтой. Юу юугvй нvдний нулимс сад тавилаа. Хоёр хацрыг даган халуун нулимс урсаж ам руу орно. Бvvр ихэр татаж уйлав. Дахин архинаасаа хийж залгилбал єлєн байсан болоод ч тэр vv, хэт хямарснаас ч болов уу, согтож эхэллээ.
         - Болор оо! Чи чинь одоо юу хийж орхив оо? Даанч даанч дээ. Харийн хvмvvст зарагдаж, єглєє шєнє ялгалгvй тємрийн хог буталж, аж амьдралаа гэж явахад ийм юм хийчихсэн, тэгээд єєрєє алга болчихдог. Намайг яаж байгаа нь энэ вэ? Нэгнийгээ даанч дээ гэсээр эхэр татан нус нулимсандаа хахаж цацав. Олсон хэдийгээ чамд явуулаад л байсан, явуулаад л ... Даан ч дээ. Дахин уутал шилтэй архи дуусчээ. Гараа цvнх руу явууллаа. Пагдгар шилтэй буудайны архи суга татан гаргаад бєглєєг нь мулт эргvvлж аяганд сарр, сvрр хийлгэн гадуур нь асгаж цутган дvvргэв. Тэгээд цааш юу болсныг мэдсэнгvй. Сэрвэл шалан дээр тvрvvлгээ хараад хувцастайгаа хэвтэж байлаа. Толгой ангалзаж, ам цангав. Хэдэн цаг болж байгааг мэдэх ч юм алга. Арайхийн єндийж ширээн дээрхээсээ аягалан залгилаад тамхиа асаав. Єрєєний гэрэл асаалттай, хєшигний цаана харанхуй нємєрчээ. Нvд тvрvvнийхээ бодвол арай сэргэв. Цагаа харвал 3 цаг 28 минут болж байв. Гэдэс єлсєж ч байх шиг. Аргагvй дээ! Ирэхийнхээ орой сэтгэл хєдлєєд юм гавьтай идээгvй, Ирээд Болороогийн гарын хоол цай идэж тухлана гэтэл тийм юм болсон хойно. Єдийд надад олддог хоол гэж хаана байхав, архинаасаа балгадаг хэрэг гээд дахин архинаас хийж уулаа. Гэнэт эв эрvvл ухаан нь сав саруул болов.

         Одоо дахиж ууж болохгvй. Гуниг, баярыг архиар тайлдаггvй дом байдаг гэж буурай маань хэлдэг ортой vг. Яаж ч дордлоо архинд автаж болохгvй. Маргаашнаас яаж амьдархав? Хаана очихов, бодох шийдэх юм их байнаа гээд хувцасаа тайчиж сайхан усанд ордог хэрэг. Юуны тєлєє энэ vнэтэй буудалд буулаа. Аягvйтвэл маргаашнаас усанд ордог ч єнгєрєхийг байг гэх газаргvй. Долоо дордож найм сэхнээ хє хэмээн єєрийгєє зоригжуулж єндийв. Шvршvvрт баахан зогсож, хамаг биеэ угааж, онгоцонд халуун ус хийж шилтэй архинаасаа аяганд багахан хийж ус руу оров. Тvvнээсээ бага зэрэг шимэн нvдээ аньжээ, хєдєє тал, цэцэгт нуга, тэнгэр уулсаа саналаа. Дээр хєхрєгч тэнгэр, доор ногоорогч газар дэлхий минь! гээд ерєєсєє ингээд л vхчих юмсан гэж  бодлоо. Тэгснээ ад мєрийн бодол хэмээн vргээж, дєнгєж 28-хан настай би vхэж болохгvй. Yхвэл надаар хэн ч дутахгvй. Тэгэхдээ дутах, дутахгvйдээ ч гол нь биш. Yхэх цаг ирээгvй бол vйлээ дагаад амьдрах л болно гэж бодтол Болор нvдэнд vзэгдэв. Хамар дээгvvр нь хєлс бурзайгаад, гал тvлж сууна. Яагаад ч юм тvvнд єширч, vзэн ядаж огт чадахгvй байв. Тэр тийм юм хийх, арилсан дотортой хун биш. Итгэмтгий, зєєлєн занг нь хэн нэгэн ашигласан хэрэг. Сэтгэл нь надаас урвасан байхыг vгvйсгэхгvй. Мєнгє тєгрєгєнд тэгтлээ шунах сэтгэл тvvнд хэрхэвч байхгvй дээ. Харин тэр нєхцсєн хvн нь л адгийн амьтан байхаас зайлахгvй. Гэтэл тийм юмыг дагаад Америк явж байдаг гэж бодтол гэнэт айдас тєрєв. Нэг мэдэхэд уснаас гарчихсан харайж явав. Тvvнд єєрєєс нь илvv Болорын хувь заяа тvгшvvр айдастай санагдаад vймрэв. Yгvй яаж тэнэгтэхээрээ ингэдэг байнаа. Энэ учир утгагvй мєнгєний тєлєє хvмvvсийн сэтгэлийг vймvvлсэн vл vзэгдэгч ад мєрийн шунал уу? Нэгийг нєгєєгєєр нь бариулж, нєгєєг єєрєєр залгиулж, эргэн тойронд шуналын хар утаан хєшиг татуулснаас єєр юу ч vгvй мэт. Саяхан гайхалтай тайван аж тєрж байсан хvмvvс єнєєдєр бие биенээ хуурч, мэхэлж хvн чанараа гээж эхэллээ. Монголчуудын итгэмтгий гvдэсхэн зан аймаар шунал, авах, булаахын донд уусч эхэллээ. Болор минь, тэр алс холын Америкт юу гээчийг vзэхээр явах нь энэ vv. Азаар муу юм vзэлгvй шиг єнгєрч гэмээнэ насан туршдаа єєрийгєє яллах, шаналал зэмлэлийг сэтгэлдээ тээж явах болбол яана. Чи єнєєдєр л болбол бусдыг мартаж чадах тийм бєх сэтгэлтэй хvн биш гэдгийг би мэднэ. Энэ хар шунал, энэ хар мєнгє vv? Єглєє болжээ. Яагаад ч юм єнгє зvсээ сэргээж, сайхан хувцас ємсмєєр. Тэгээд гудамжаар алхамаар. Сэтгэл бvvдгэр, vймээнтэй ч биеэ засч єєрийгєє тайвшруулахгvй л бол тэр чигээрээ харанхуй руу орчих юм шиг санагдав. Толинд зvсээ харав. Нvд бага зэрэг хавдсанаас єєр гажуу зvйл алга. Сахлаа хусч, vсээ самнан тос тvрхээд цvнхээ уудалж єєртєє зориулж авсан ємд, цамцны хослол, шинэ шаахай, ємсєж нvдний шил зvvв. Сайхнаас сайхан залуу харагдав. За ингээд алхаад байдаг хэрэг. Би гэдэг хvн амьд байнаа. Єглєє болжээ. Єчигдрийн юмс єчигдрийн л юмс. Ингэж бодох нь хэрэг дээрээ хэцvv. Хэрэв vvнийг чадвал дараачийн хэцvvг давна. Гунигтай ч алхсаар л. Ай Болороо минь! гэж уртаар санаа алдав. Уйлмаар л. Уйлавч юу ч vл хувирна. Єглєє болдогоороо л болов, Юу ч болоогvй мэт нар тусдагаараа л тусав. Тусах тусахдаа сайн муу, сайхан муухай, дээд доод гэж ялгалгvй бvгдийг гийгvvлэв.

                    2001.3. Кобэ.


    Үзсэн тоо:641