Монгол хэл - 5-р анги - Аргазүй материал

    хэлц үг


    Гартаа цавуутай-юм хумсалдаг, хулгай хийчихдэг

    Гутлаа шаахайгаар солих-алдаатай наймаа хийх 

    Гүвээний цаанаас тархидах-нүднээс далд муулах

    Гүзээ шороодох-үхэх

    Гүзээнд наасан дэлүү шиг-огт салахгүй дагах

    Гүү саах-Хоёр шагай дээш нь ээлжлэн чулуудаж, алдалгүй барьж авч тоглох

    Гүйх ухаантай-юмыг түргэн сэтгэдэг

    Гэдэн хөдлөх-Зөрүүдлэх, гөжих

    Гэдсэндээ хөлөө хийлцэх-бие биенийхээ мууг үзэх гэж өрсөлдөх

    Гэдсээ илэх-Ажил төрөлгүй алхайн хэвтэх

    Данс бодох-Өшөө хонзон авах

    Дайран дээр нь давс хийх-Юмыг улам лавшруулах

    Далайн урд гарч үзсэн далан урхи тас хазсан хүн-хашир,туршлагатай

    Далан таваар буух-ялагдаж дийлдсэнээ бүрэн хүлээх

    Данс дугуйлах-Эцэс болгох, гүйцээх

    Давс гүйлгэх- унтах

    Долоо шархадсан чоно шиг-Туйлын хашир болсон

    Дааган хомоол-хялгасаар холбогдсон 2 хомоол, үүнийг унага ихэрлэнэ гэж бэлгэдэл болгон ханын толгойноос өлгөдөг

    Гэрийн утааг үзэх-гэрлүүлэх, айл болгох

    Гэсдэггүй толгой-юмыг ойлгодоггүй

    Гэр хагартал-маш чанга

    Гэр давхарлах-татвар эм авах

    Дотор газраас өр нэхэх-өлсөх

    Долоон хөл зовлого-Бие

    Дотор өмрөх-сэтгэл ихэд зовох,шаналах

    Дөрөөгүй залрах-явган ирэх

    Дэгс буудах-худал хэлэх

    Дуун дээр-сонсонгуут, цааргалалгүй

    Дэнгийн эрвээхий шиг-хөнгөмсөг, аальгүй

    Дээлийн гол-чадал муутай, дорой хүн

    Дэр авах-тулалдаанд үхэхдээ нэг ч болсон дайсныг алаад үхэх

    Дээлэндээ багтахгүй болох-

    1. ихэд уурлах

    2. Дээгүүр зантай болох

    Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх-хэрэгт татагдан шоронд орох

    Ёроолгүй сав-ханаж цаддаггүй

    Жавтий хүртэх-зодуулах

    Жанч халах-лам үхэх

    Жаргаа барих-унтах нойрсох

    Жигүүр өд болох-хань хамсаатан болох

    Задгай амтай-эрээ цээргүй ярих

    Загатнасан газар нь маажсан юм шиг-санаанд нь яг таарах

    Зажлалгүй залгих-өлхөн дийлэх

    Зам нь шулуудах-саад бэрхшээлгүй болох

    Зан нь хувирч Залаа нь гозойх-хуучин байдлаасаа хувирч өөрчлөгдөх

    Зангууны ноос түүж эсгий хийх-огт бүтэхгүй зүйлийг сэдэх, санаачлах

    Захаас аван-зөндөө мундахгүй

    Зараалын морь-юм юманд зарагдаж явдаг хүн

    Зоогийн сав зогсоолдоо хүрэх-цадах

    Зөөлөн бөх-нойр

    Зуузай дарах-гүйцээд зэрэгцэн давхих

    Их бэлэг ургуулах-эхнэр гуйх

    Иш мухаргүй-учир нь олдохгүй

    Ишиг эгээ л хаячихсангүй-маш их даарах

    Луун сүүл унжих-луйвардах, амласан зүйлээ өгөхгүй байх

    Малгайн үс сэргээх-цэнгэг агаарт түр гарч,зугаалах

    Малд нүдтэй-малыг зүсээр нь таньдаг

    Махаа идэх-туйлаас зовох

    Мах цусны барилдлагатай-садан төрлийн холбоотой

    Мах шөл тэнцүү-тарган ч биш, туранхай ч биш

    Мод толгой-гаанс 

    Могойд хатгуулсан юм шиг-гэнэт ухасхийн босох

    Мөлхөө Лувсан-Чоно
    Модон хундага-чононоос хамгаалж нялх унаганы хүзүүнд зүүдэг хэл мэт хэлбэртэй нимгэлж зорсон 5-7 ширхэг мод

    Монголоо алдах-монгол ёс заншлаа умартан гээх

    Мөнгө уух-их цалин авах

    Мөнгөөр зодох-их мөнгө өгч байгаад хэргээ бүтээх

    Мөр бүтэн-хувцас, хунартай

    Мөр хөөх-нэг юм дагнан эрхлэх

    Мухар нударгаар бухын хамар нүхлэх-муйхарлах

    Мэндийн босго-уралдаанд хамгийн сүүлд ирсэн морьд /дааганаас бусад/

    Мэх үхэх-арга барагдах-яах ч аргагүй болох

    Нааш харах-санаа тавих, харж үзэх

    Навчинд бараалхах-чих няслах

    Наран тэмээ-нэг бөхтэй тэмээ

    Найман ясанд хэлхсэн-маш туранхай

    Нар битүүгээр-нар мандаагүй байхад

    Наран хайнаг-монгол бух, сарлагийн үнээ хоёрын дундаас гарсан хайнаг

    Номын хурим хийх-эрдмийн зэрэг хамгаалсны дараа хийх найр

    Нохой хэрэг-ээдрээтэй хэрэг

    Нохойн гуяар даллах-амар хялбар олох

    Нохойн наадам-хийхэд амар ажил

    Нохойн хороо-эмх замбараагүй газар

    Нүд нь өөхлөх-зан авир бардам болж, хэр баргийн юм тоохоо болих

    Нүдний хор орох-олны шунан шохоорхох

    Нүүр баатар-айх юмгүй

    Нүүр тахлах-нэрийг гутаалгүй авч гарах

    Нутаг заагдах-цөлөгдөх

    Нүүр шагнах-тал өгөх, эелдэг зан гаргах

    Нэхий хэдрэгдэх-хурхирах

    Нурууг нугалах-ажлын голыг хийж дуусгах

    Оготны нүхээр багтах-зальтай

    Нэхэл хатуу-нэг шаардвал салдаггүй

    Олон гартай-юмыг жигд хийдэггүй

    Оюуны ам нээх-гэгээрэх, ухаарах

    Гурван үүд-бие, хэл, сэтгэл гурав

    Салхи оруулах-ном дэвтрийг удтал уншихгүй байгаад үзэх, унших

    Сав уудлах-Инж өгөх

    Хар нүд хага татах-нойрноос дөнгөж сэрэх

    Сарны хөвүүн-Од

    Сул орхисон сур дэмий орхисон дээс болох-захиргаагүй болох

    Сархинаг нь хатах-ам нь ихэд цангах

    Суганд хавчуулах-ивээлд байх

    Сохор харын өртөөнд очих-унтах

    Сарны боорцог-Еэвэн

    Суганд хавчуулагдах-ивээлд байх

    Сум долоолгох-буудаж алах

    Сухай ташуур-могой

    Халбага хагарах-хэрэлдэх, муудалцах

    Хана үдмээр-маш туранхай

    Ад үзэх – шоолон дургүйцэх

    Ад болох – хүнд муу хэлүүлэх

    Азаа үзэх – аливаа ажил хэрэг бүтэх эсэхийг турших

    Алга дарам – жижигхэн

    Алган дээрээ бөмбөрүүлэх – эрхлүүлэх

    Алган дээр тавьсан мэт – тов тодорхой харагдах

    Алтан хошуу өргөх – ховлох

    Амаа барих – гэмших

    Амны бэлгэтэй – юмыг сайн сайхнаар ярих

    Амны хишигтэй – аз хийморьтой

    Ам муруйх – муудалцах, хэрэлдэх

    Ам бузарлах – хүнээс тусламж гуйгаад  бүтэх

    Амаа үдүүлсэн юм шиг – болгоомжтой  хянуур  дуугүй

    Ам хэл сугалах шахах – олон юм  шалгааж асуух

    Арван хуруу тэгш – бүхнийг  хийж  чаддаг                                                             Бантан хутгах – учрыг олохгүй  хольж  хутгах

    Баруун гар – дотно үерхдэг , туслагч

    Баян ходоод – хамгийн сүүлд хоцрогч

    Борви бохисхийх чөлөөгүй  - амран суух завгүй

     Буруу ишилсэн сүх шиг – юмны эсрэг

                                 зүтгэх,   зөрүүд зангаа  үл тавих

    Гай газар дороос – гэнэтийн саад учрах

    Ганзага нийлэх – санаа нэгдэн нийлэх

    Гар цайлгах – юм өгөх

    Гараа гаргах – чин сэтгэлээсээ

    Гар сунгах – бие биедээ туслах

    Гар татах – харамлах

    Гарын үзүүрт – амар хялбар хийж болох

    Гол нь харлах – харамлах

    Гунын эвэр хугарам – маш хүйтэн

    Гууль цухуйх – чанар нь танигдах

    Гүзээнд наасан дэлүү шиг – огт салахгүй

    Гэдэс гарах – цадах

    Долоон булчирхайгаа тоочих – нуулгүй ярих

    Долоон голтой – амь бөхтэй

    Дордохын долоо – хамгийн муу хэд нь

    Дөргүй бух шиг – зөрүүд гөжүүд

    Хэлээ билүүдэх – өө сэв эрэн хэрэлдэх

    Зоосны нүхээр харах – мөнгөөр цэгнэх

    Зүрх гаргах – зориглох

    Зүрх хүрэхгүй – халшрах

    Зүрх үхэх – айх, эмээх, халшрах

    Магнай тэнийх – баярлах

    Магнай хагартал баярлах – ихэд баярлах

    Нар нь гарах – их баярлах

    Нарийндаа хатах – харамлах

    Номын их хурим – эрдмийн их баяр

    Нохойн дуу ойртох – дуусах, дөхөх

    Нохойн замаар орох – буруудах

    Нүд алдам – уудам цэлгэр

    Нуухы нь авах гээд нүдий нь сохлох-

                                          – сайжруулах гээд  эвдэх

    Нүд нь орой дээрээ гарах – ихэд гайхах , айх

    Нүд үзүүрлэх – хавчих, догшин харьцах

    Нүд хорсох – зэвүү хүрэх

          Нүд хуурах – худал ярьж хийсэн  болох

    Нүдний гэм – маш ховор

    Нүдий нь нээж өгөх – үнэнийг ойлгуулах учрыг тайлах

    Нүдний хор гаргах – бага зэрэг унтах

    Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой – сэргэлэн цовоо

    Нүүр өгөх – найр тавих

    Нүүр хагарах – хүнтэй харилцаж сурах

    Нүүр улайх нүүр халах – ичих зовох

         Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах

    – хэлснийг үл  хайхрах

          Нэг тэрэгний хоёр дугуй – хоорондоо адил төстэй

         Олон гартай – жигд сайн хийдэггүй

    Орох орон оочих аягагүй – ядуу зүдүү хүн

    Өдрийн бодол шөнийн зүүд – санаанаас  гарахгүй

    Өдрийн од шиг – маш ховор

    Өрөмний өт шиг – тогтвор муутай ,  хөдөлгөөнтэй

    Өөх ч биш булчирхай ч биш – хоёрын хооронд

    Савангийн хөөс шиг – амархан эвдрэх, бат бөх биш

    Санаа нийлэх – хэл амаа ололцон найрсаг байх

    Суусан газраасаа шороо атгах – юмхнаар  юм хийх

    Таван салаа боов хүртэх – алгадах, шийтгэх

    Тархиа гашилгах – их юм бодох

    Тогорууны нүд шиг – жижигхэн

    Толгой ганзагалах – уруу царайлах

    Толгой дээрээ гаргах – давраах

    Толгой цохих – хамгийн сайн

    Толгой өөд татахгүй – уйгагүй тасралтгүй  ажиллах

    Толгойтой үс босох – айх, сандрах тэвдэх

    Толгойг нь илэх – өөгшүүлэх, эрх дураар нь

    Том толгой гаргах – их зан гаргах

    Тэмээ туйлчихсан юм шиг – эмх  замбараагүй

    Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах

                                                       – олон ааштай

    Урт хошуутай – ховч

    Усан амтай – бүтэхгүй юм яригч

    Урмыг хугалах – хүч тэнхээгүй болгох

       Хомоол хамах-уралдуулсан морь хоцрох

        Учрыг нь олж , хужрыг нь тунгаах – хэцүү  зүйлийн     учрыг   олох

    Үнхэлцэг нь хагарах – айх

    Хаврын тэнгэр шиг – олон ааштай

    Эрүүний шөл уулгах – огших, үглэх, загнах

    Хагархай хэнгэрэг шиг – чалчимтгай

    Хайлсан тунгалга шиг – уян налархай , бялдуулах

    Хал үзэж халуун чулуу долоох – хашир суух

    Хамраараа газар хатгах – туйлдан ядрах

    Хамраа сөхөх – биеэ тоох, ихэрхэх

    Хаяагаа манах – болгоомжлох

    Хошуу нэмэхээр хуруу нэмэх – өөрөө хийлцэх

    Хорголоо тоолох – харамлах

    Хөл газар хүрэхгүй -  ихэд баярлах

    Хөлөөрөө толгой хийх – дураараа аашлах

    Хөл дээрээ зогсох – юм юм нь бүтэмжтэй

    Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх – хэр хэмжээндээ байх

    Хумсын чинээ – маш бага, жижиг

    Хусмаа чамласан хүүхэд шиг – гомдсон царай гаргах

    Хүний үнэргүй загнах – итгэл эвдэж нууц юм хийх

    Хэлсэн үгэндээ эзэн болох – шударгаар биелүүлэх

    Цаасан буу тавих – худлаа ярих

    Цаасан малгай өмсгөх – онгироох

    Цээжний махыг барах – сэтгэл маш их зовох

    Чанга гартай – харамч

    Чих халууцуулах – муу юм сонсгох

    Чихний чимэг – сонсоход сайхан

    Чихнээс хонх уях – үглэх

    Чихгүй толгойлох – сонсохгүй байх

    Чихэнд чийртэй – залхааж гүйцэх

    Чөтгөр тогтох аргагүй – байх аргагүй хүйтэн

    Чулуу хөөлгөх – мэхлэх

    Чулуун зүрх – хатуу сэтгэл

    Шар махтайгаа хатах- шаналан зовох

    Шил нь татах- зөрүүд

    Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг – эв түнжингүй

    Элэг барих – тоохгүй байх

    Элэг хөших – инээх

    Элгээ эвхэх – уйтгарлах

    Элэг эмтрэх – гуниг тохиолдох

    Элээний сүүдэр дайрах – ялимгүй хүйтрэх

    Ээзгий буцалгах – тачигнатал хурхирах

    Явсан нохой яс зуух – хийснийхээ үр дүнг

                                                                    үзэх

    Ямааны мах халуун дээрээ – цаг  алдалгүй хийх

    Яс хаях – хутган үймүүлэх

    Яс махны тасархай – нэг эцэг эхийн  хүүхдүүд

    Яс амраах – сэтгэл амраах

    Ясан хэдэргэ болох – турж эцэх

     

     

     

    Утгын багцлал

    Нүгэл нүдээ олох

    • Өөдөө  хаясан чулуу өөрийн толгойд, муу санаа эзнээ отно. Үйл эзнээ олдог, үмхий хүрэн нүхээ олдог. Үйл эзнээ дагаж үнээ тугалаа дагадаг, хар санаа хар толгойд, буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ .

                  Үхэх сэхэхээ үзэх

    • Нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах, үзэж алдаж үсэрч наалдах, эрэгчин эмэгчнээ үзэх, түнжин хагарч тангараг тасрах, хамрынхаа хатуу зөөлнийг үзэх, гэдсэндээ хөлөө хийлцэх

                 Амаа урах шахах

    • Долоон жорын юм донгосох, хамар дор хагархай гэсэн шиг, хадны цуурай шиг, улаан хэлтнийг урдуураа гаргахгүй байх, ангасан ангасан  адуу шиг ам уралдуулах, ам хэл нь гүйцэгдэхгүй.

       Долоо дордох

    • Нэг бүдэрвэл, долоо бүдэрнэ.мууд муу нэмэр муухайд улцан нэмэр, Ядрахад яр, яарахад шээс

             Цагаандаа гарах

    • Ичих нүүрээ элгэндээ наах, нүд улаан мөнгө цагаан, нүүрээ барах, хүний үнэргүй

            Урт авахуулах

    • Жавтий хүртэх, хосоо сугалуулах, алганы амт үзэх, таван салаа боовны амт үзэх, хонго нь хорсохуйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзах

      За гэвэл ёогүй

    • Бороотой боловч болзоондоо_ хуртай боловч хугацаандаа, цагийн юмыг цагт нь , Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав

      Нүдний гэм

    • Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд, Өдрийн од шиг үзээд өгье гэсэн ч алга.

      Тэмээ ямаа хоёр

    • Гал , ус хоёр шиг, Гал  тэнгэр хоёр шиг, өдөр шөнө хоёр шиг

      Олсон зөөснөө дуусгах

    • Чимхээр олж, атгаар гээх, Хайран юм яйран болох, Хийсний гарз болох, Цэнгээр олж лангаар гээх, Хайран гарын гарз болох

      Буруу ишилсэн сүх шиг

    • Тэмээ гэвэл ямаа гэх, Хүний үг хор болсон, Зээр гэхэд бөөр, зэс гэхэд гууль гэх, дөргүй бух

       

       

       

      Модоо барих

    • Уутны ам уруугаа харах. Хотлыг хэсч хооллодог, Олныг хэсч оочилдог. Сүүдрээрээ нөхөр хийж, шүлсээрээ унд хийсэн. Орох оронгүй оочих аягагүй, Ча гэх ямаа, туу гэх нохойгүй. Ган гэх нохойгү, газар тамгалах морьгүй. Заяа нь хаяж, хийморь нь үхсэн.

      Хамхуул шиг амьтан

    • Өд шиг хөнгөн, өндөг шиг тогтворгүй. Дороо суурьгүй, дотроо бодолгүй. Галууны аманд гараа, хөлчүүгийн аманд хөлөө дүрэх. Соотон халтрын чимээнээр, сохор нохойн дүйвээнээр. Эрэг хаашаа бол ус тийшээ гэгчээр амьтан

      Дүлий дүмбэ

    • Нүд балай чих дүлий. Чихгүй толгой, Мэдсэн ч мэдээгүй юм шиг, мэдэхгүй царайлсан, амы нь үдчихсэн юм шиг

                         Газрын ганц

    • Зуун задгай, жаран хагархай. Тэр гэхийн тэмдэггүй. Тэмээ туйлчихсан юм шиг, эх адаг. Эмх цэгцгүй, ундуй сундуй. Гадаа гэрт нь мэдэгдэхгүй.

       

       

      Тал засах

    • Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах, зуйрган хүн үгээ барж, зуудаг нохой соёогоо барна. Хоёр нүүр гаргах. Дээлийг нь хараад, дэвсгэр дэвсэх

      Нэвт мэдэх

    • Нүх сүвийг нь андахгүй. Шар мах анддаггүй шар зурхайч. Нүдий нь хараад нүглий нь хэлэх. Дотор нь орсон юм шиг.

      Доль цохисон

    • Юм үзэж нүд тайлсан. Олон оймс элээсэн. Хал үзэж халуун чулуу долоосон. Хуучин бууны хугархай. Хөгшин хандгай, хашир анжгай. Зажлалгүй залгих зайтай эр. Санаа гэж чинжүү.

      Эр эндэж, эрэг нурдаг

    • Мэргэн боловч алддаг, мэлхий боловч шаварддаг. Хүн энддэг, хүлэг бүдэрдэг. Махан хэл байтугай, ясан туурай хальтирдаг. Алдаж онодог нь амьд хүний ёс. Сайн гэвч алдаж болно, саар гэвч онож болно. Арван хуруу тэгшгүй.

       

       

              Эрийг нас, уулыг цас

    • Цагаа болохоор цаст уулын цагаан арслан шоргоолжинд баригдах. Ханан гэр холдож, хадан гэр ойртох. Харъя гэвэл нүдгүй, харайя гэхэд хөлгүй, хазъя гэхэд шүдгүй.

      Бардам ам шалдан гуя

    • Үүрээр үнэг, үдшээр мэлхий. Барын толгойгоор эхлээд, могойн сүүлээр шувтрах. Санаа нь дэлхий сачий нь мэлхий. Хоосон санаа холхиндог гутал. Төлгөн хуц элгэн хад мөргөх.

      Үхэр хэдгэнийг дээсээр барих (хэзээ ч бүтэшгүй)

    • Нар баруунаас гарах. Эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрэх. Ёроолгүй хувингаар ус авах. Чоно махнаас гарах. Алганыхаа хонхрыг өм хазах. Малгайн үлгэрийг гуталд барих. Хар усан дээр өрөм тогтоох. Элсээр дээс томох, үнсээр чөдөр зангидах.

      Дассан газрын даавуу зөөлөн

    • Өргөстэй ч гэсэн өөрийн нутаг. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн эх минь. Утаатай ч гэсэн гэр минь, ууртай ч гэсэн аав минь. Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр.

      Амаа битгий утчих гээд бай

    • Олон үгэнд олзгүй, ганц үгэнд гарз үгүй. Олон үг толгой орооно. Дуугүй байснаар бүтэж үхдэггүй. Дааганаас унадаггүй, даравгараас унадаг. Цээжиндээ түймэр шатсан ч утаагий нь хамраараа бүү гарга.

      Гар татуу

    • Гарын алга дээш нь харуулж үзээгүй. Хүний гар цайлгаж үзээгүй. Авахдаа бөхийж, өгөхдөө гэдийдэг. Хашир морь шарвагануур харамч хүн татгануур. Нарийндаа хатсан, хорголоо тоолсон. Харамчийн хар тулам, бэрд царайлсан.

      Чөмөг царцам

    • Голд ором жихүүн. Гунын эвэр хугарам. Чөтгөр тогтохын аргагүй. Үхрийн сүүл хугарам. Дээлтэйгээ дэрийж гуталтайгаа гуриймаар.

      Дээлийн гол (анхиагүй)

    • Айхын бараа идэхийн нэмэр. Болохын бараа торолзохын чимээ. Эрлэг ч тоохгүй хүний сүг. Могой алахад модны нэмэргүй. Суухын бараа сувдын хөөс.

       

       

       

      Нэр муудах (нэрээ хугалах)

    • Муу нэртэй луу данстай. Нэр нүүрээ барсан. Нэрээ хугалж, сүрээ гутаасан. Түмэнд нүүрээ барж түймэрт хормойгоо шатаасан. Нэрээ баасдах. Нэрээ хөөдөх.

      Илүү харж билүү долоох

    • Идэх нь гахай, явах нь могой. Ажил гэвэл ухарсхийнэ, зажил гэвэл ухасхийнэ. Ангайж идээд алцайж унтах, ууж идэх нь уургын морь, урагшаа гишгэх нь ургаа хад. Мал гэвэл манас, мах гэвэл өндөс.

      Хий тааруулах

    • Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор. Сиймхийгий нь олох. Нүд хариулах. Бөгс өндийнгүүт нь.

      Урмыг нь хугалах

    • Хүний сайхан сэтгэл рүү ус хийх. Сэтгэл ээдүүлэх, итгэл хөсөрдүүлэх. Өрөвдөсний өрийг өшиглөх.

      Өрөөсөн гутал

    • Нэг тэрэгний хоёр дугуй. Таарсан таар шуудай. Хөл хэрээтэй, хүзүү холбоотой. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо. Үхрийн бөөр шиг.

       

      Ор мөргүй

    • Харах бараагүй, хайх мөргүй. Ор сураггүй, хэл чимээгүй, бараа туруугүй. Газрын гаваар орсон юм шиг. Усанд хаясан чулуу шиг. Хайх мөргүй, харах бараагүй.

      Дундыг барих

    • Эхий нь эцээж, тугалыг нь тураахгүй. Өөх ч биш булчирхай ч биш. Хоёрын хооронд гурвын дунд. Ноён нуруу алдахгүй. Давс хужрыг нь тааруулах. Шаазгай шиг байхыг бод. Чандага шиг цагаан биш, хэрээ шиг хар биш бай.

      Нүглийн нүдийг гурилаар хуурах

    • Ор нэр болгох. Нүд хаах. Нүд хуурах. Нүүр тахлах. Алба өнгөрөөх. Хам хум хийсэн болох. Хааш яйш хандах. Гарын тоймоор хийх. Тэгс ингэс гээд өнгөрөөх.

      Ясан хэдрэг

    • Яс арьс. Нүднээс гарах. Ясан дээр тохоотой арьс. Сүвээгээр нь тэнгэр харагдмаар. Ус ууж өвс идсэн юм шиг. Идсэн уусан юм нь хаашаа орсон юм гэмээр. Ташаанд нь ташуур өлгөмөөр.

       

       

      Гадуурхах

    • Нүд үзүүрлэх. Нүдээр олзлох. Ад шоо үзэх. Өнгө мөнгөөр харах. Үгээр өөлж, нүдээр хялайх.

                     Тангараг нь тонгорог болох

    • Тангараг тасрах, хонь чоно болох. Гэдсэндээ хөлөө хийлцэх. Муу сайнаа дуудалцах. Хутга ханцуйлах. Нэг нүдээр үзэхээ болих. Яс махнаасаа үзэн ядах.

                        Гоохойг гайхах

    • Хэрээ хэрээнийхээ харыг гайхах. Өндөгнөөс өө эрж, өөхнөөс шорвог эрэх. Өөрийн толгой дээрх тэмээ харахгүй, хүний толгой дээрх өвсийг  харах.

      Бэлтгэсэн 5-БДС бага ангийн багш З.Жанаргүл

     

     

     

     

     

     

     

     


    Үзсэн тоо:16987