Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    САЛХИ ХАГАЛАГЧ


    ШАГДАЙН ЦЭНД-АЮУШ

             Ш.Цэнд-Аюуш 1949 онд Завхан аймгийн Улиастай хотод тєрсєн. УБДС, Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс тєгссєн. Шог єгvvллэг, тууж, роман бvхий олон ном хэвлvvлжээ. Тоншуул, Ардын эрх, Хєдєлмєр зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгvvлч, нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Одоо Монголын Yндэсний Радиод албаны даргаар ажиллаж байна.

     

    САЛХИ ХАГАЛАГЧ

           Ороо бусгаа vед євдєнє гэдэг vхэхээс хэцvv юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал, эрvv євдєг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хvрлээ. Надаас тvрvvнд хэдэн єдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань.
          - Барагтай бол салдаггvй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мєнгє єгсєн л дєє. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод тvvгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.
           "Баслаа" гэж шаралсан хатгаа болж хувираад эрлэг номун хааныд хvргэж єгнє хэмээн намайг чинь чирж гулдарч гарлаа.
           Нєгєє талаас эхнэр хvvхэд эмч домчтой нийлэн явуулахгvй гэж чангааж дунд нь би тэлэгдэн эмнэлэгт сар илvv тарчиллаа. Эцэст нь эмнэлгийн шинжлэх ухаан хєгжсєний хvчинд эдгэрч гэртээ ирэв.

          Гэтэл яасан гэж санана. Эхнэр маань идэх хоолоо хасаж эмнэлэг уруу зєєсєєр чvдэнзний мод шиг чєрийсєн амьтан болсон байв. Би бvр авгайгаа гэдэгт эргэлзэж паспортыг нь vзэж байж vнэмшлээ.
          Хvvхдvvд талхны булан харахаараа оготно харсан муур шиг дардаг болжээ.
          Ядарсан vед аминд орно гэж бурхны гvнгэрваанд хадгалдаг байсан эрvvл мэндийн даатгалын дэвтрийн ид шид гараагvй ажээ.
          Бэлэн мєнгєєр эмчээс тариа худалдаж авсаар єєр байгаагаа дуусгаад єрєнд орчихсон байлаа.
          Гэвч амьд мэнд гарсан хойно арга олдох байх гэж бодоцгоов. Эхний ээлжинд зурагтаа барьцаалан хоёр зуун мянган тєгрєг зээллээ. Тvvнийгээ эргvvлж хєлжих санаатай байв. Тэгээд Эрээний галт тэрэгний тасалбар авах гэж яваад сургуульд хамт байсан Дамирантай тааралдчихлаа.
          - Сургуулийн маань дєчин жилийн ой болж байгаа. Хамт очъё гэж тэр хань татлаа.
          - Нєгєєдєр урагшаа явна гэж цааргалсан боловч ятгасаар дагуулж явав. Тєгссєн сургуулийн маань багш нар биднийг халуун дотноор угтлаа. Том єрєєнд урт ширээ засаж дээр нь архи дарс, идээ будаа ирийтэл єржээ. Нийтдээ тавиад хvн цугласан харагдав.
          Хоёр гурван хундага архи тогтоож хэдэн бууз идээд орхитол хамаг бие тавираад явчихлаа Тvрvvлж ирсэн хvмvvс улаан зээрд болчихсон зєгий шиг дvнгэнэлдэнэ. Ямар ч юманд бэлэн болчихсон янзтай. Захирал багш шавь нартаа баяр хvргэж vг хэллээ. Дараа нь Дамиран зvvгээр хатгуулсан аятай vсрэн босох нь тэр. Багш нараа алт шиг vгээр булаад
          - Ачит сургуульдаа 50 мянган тєгрєг хандивлаж байна хэмээн баяр жавхлантай мэдэгдлээ.
          Алга ташилт нижигнээд явчих нь тэр. Тvvнээс хурмын тєдий хоцорсон бор залуу Дамиран луу муухай хараад
         - Би жаран мянга гэж ориллоо. Захирлын туслах гарын vсэг авах гэж цагаан цаас барин тvvн лvv харайлгатал
         - Жаран таван мянга гэж шинэ тоо хашхиран махлаг цагаан бvсгvй тvрvvчийн хоёрыг унтраав.
         - 68000
         - 68500
         - 70000 гэж эргэн тойрон шаагилдаж гарлаа.
         Хандив єргєсєн хvн бvр олны анхааралд єртєн хvндлэгдэнэ.
         - Чамаас нэг жилийн ємнє тєгссєний хэрэг юу билээ. Арай бэнчинтэй байлгvй. Наян мянга гэж сэгсгэр шар залуу шаралхаж байхад
         - Бушуухан хэлж авахгvй бол мєнгєний тоо нэмэгдэнэ хэмээн єєр нэг бvсгvй найзыгаа нудран сандарч байлаа
         Тал талаас мєнгє амлаж хашхираад байхаар хэний ч зvрх хєєрчих юм. Нэгэнтээ
         - 90 мянга гэж хашгирахыг сонсоод єєрийн мэдэлгvй би
         - 91 мянга гэж дуугарчихаад "зvрх палхийн "бурхан єршєє" гэж залбирлаа. Ашгvй бараг надтай зэрэгцэн бvдvvн дуутай эр 
         - Зуун мянга гэж орилсон тул миний сулхан хэлснийг хэн ч сонссонгvй. Би болгоомжтой болж уруулаа жимбийтэл зуугаад амаа ангайхаа байв.
         - 160 мянга
         - 170 мянга
         Мєнгєний тоо огцом єсєж, хэлсэн хvмvvс нь олимпод тvрvvлсэн тамирчин шиг онцгойрч байв. Би хярсан туулай шиг сандалдаа тас шигдэж илvv дутуу vг хэлчих вий гэсэндээ амаа алгаараа дарчихаад байлаа. Гэтэл нэг залуухан бvсгvй ирж хундагатай архиа барив.
         Тvvнээс амсахаар амаа ангайх vед хэн нэгэн
        - 190 мянган гэж хашхирлаа. Тvvнийг дагаад ангайсан ам маань
        - Хоёр мянга гэсэн авиа гаргачихав. Яаран гараараа амаа тагласан боловч хэрэг бишиджээ. Бvх хvмvvсийн хараа над уруу чиглэх нь тэр.
        - Хэд гэнээ гэж хандив тэмдэглэгч тодрууллаа. Би уруулаа тас зуугаад дvлий юм шиг зогсов. Энэ чигээрээ л тэсэхээр шийдлээ.
        - Хоёр л гэсэн. Бодвол хоёр зуун мянган гэсэн биз гэж єнєє хундага барьж гай чирсэн бvсгvй хэллээ.
        - Тийм vv? гэж хандив тэмдэглэгч надаас асуув.
          Хариуд нь би юм дуугаралгvй байж чадсан боловч толгой маань донжгос гээд дохичихдог байгаа.
          "Оо-оо-ооо" гэж хvмvvс алга ташин орилолдзов. Ёстой л
          "Оо-оо" болох нь тэр. Хандив тэмдэглэгч цаас бариад хvрээд ирлээ. Одоо яая гэхэв. Єврєє уудалж хоёр зуун мянгыгаа гаргаж сарвайлаа.
          - Бvvр бэлэн мєнгєєр єглєє гэж эргэн тойрныхон талархаж байна. Уул нь элий балай болж ємнєє байсан шилэн аяганд архи дvvргэж аваад залгилж орхилоо. Тэрнээс цааш юу болсныг бvv мэд. Нэг л мэдсэн гэртээ хэвтэж байв.
          Эхнэр
         - Чи чинь ганзаганд явах гэж байж архиа уудаг нь яаж байгаа юм бэ гэж зэмлээд
         - Мєнгє чинь хаана байна гэж асууж байна.
         - Хандивлачихсан гээд учраа хэлбэл ухаан алдаад унаад єглєє.

         Чvдэнз шиг чєрийх миний ээлж ирэв. Энд тэндээс хэд гурван тєгрєг зээлэн эмнэлэг уруу халуун савтай хоол барин гvйнэ. Тэгж яваад Дамирантай дахиад таарлаа.
        - Чи нєгєє сургуульд амласан хандиваа єгсєн vv? гэж асуутал
        - Тvрvvнд амласан газрууддаа єгч амжаагvй явна. Тэрний дараа л болно доо. Одоо би сурч байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд салж одлоо.

    1995 он

     

    ТОХИРОЛЦОО

          Тоо яаж бодохыг хичнээн ч заагаад сурдаггvй хvvхэд байх юм. Элсэн дээр ус тогтдоггvйтэй адил гэмээр юм уу даа.
          Тийм хvvхдийн нэгийг нэрлэвэл Сvмбээ. Дунд ангид орчихсон мєртєє дєрвєн аргынхаа тоог бодож чадахгvй хуруугаараа хуруугаа тоолно. Ийм хvvхдийг та яах байсан бол!
         Миний бодлоор тvvнд жил бvр тоо заах гэж тvвэг удаж байхаар дvнгийнх нь хvснэгт дээр хэдэн дугуй тэг тавьж єгєєд дуусгачихмаар санагддаг юм. Яахав, єєр тєрлийн хичээлээ л заалгадаг юм байгаа биз. Даан ч захиргаадалт гэдэгтэй нэг язгууртай vгнээс vvсэлтэй захирал.
         - Нэг ч хvvхдийг сул сургаж болохгvй гэж хатуу лантуулддаг билээ. Сvмбээд хичнээн ч муу тавьсан улирлын эцэст тvvнийгээ алтан гурав болгож засахаас аргагvй болно.

          Гэтэл ашгvй ардчилал, єєрчлєн байгуулалт ялан мандлаа. Нэгдэл задрал болтлоо єєрчлєгдлєє. Дарга зохицуулагч болтлоо єєрчлєгдлєє. Дамчин бизнесмэн болтлоо єєрчлєгдлєє. Гагцхvv нєгєє Сvмбээ л хэвээрээ vлдэв.
          Улирлын шалгалт болоход єнєєх усан тэнэг маань "хоёр дээр нэмэх нь хоёр тэнцvv долоо" гээд бодчихсон байв
          Ил тодын vе юм чинь би томоос том дугуй тэг ил тодоор тавиад єглєє. Захирлаас ч айх юм байсангvй. Одоо тэр муу жижигхэн захиргаадагч олон юм яривал '"Огцор" гээд суусан ч болохоор болсон билээ. Yvнийгээ мэдээд энэ удаа захирал юу ч хэлсэнгvй. Харин аав нь "Та манай хvvд буруу дvн тавьсан байна" гэсээр хvрч ирлээ.
         - Хоёр дээр хоёрыг нэмээд долоо гаргасан байна гэсээр би хєдєлшгvй баримт болох шалгалтынх нь ажлыг vзvvллээ. Гэтэл
         - Yvнд чинь юу нь буруу байгаа юм бэ гэж Сvмбээгийн аав мєрєє хавчив. Дээд боловсролтой хvн гэсэн. Гэвч хvv шигээ дєрвєн аргын тоо мэддэггvй юм байх гэж гайхлаа. Хоёр дээр хоёрыг нэмбэл дєрєв байдаг юм гэж хэлж єгєв. Гэтэл єнєєх чинь
         - Яахав, та дєрєв гэж vздэг юм байж. Харин олон ургалч vзлийн vvднээс манай хvv долоо гэж vзэхэд юу нь буруу байгаа юм бэ гэж адарлаа.
          - Энэ чинь дєрєв гэж vзэж байгаа юм биш. Дєрєв байдаг юм хэмээн би хэллээ.
          - Таны єєрийнхєє мугуйд vзлийг тулгадаг цаг єнгєрсєн.
    Шинэ сэтгэлгээгээр ажиллаж сурах хэрэгтэй гэж Сvмбээгийн аав хор
    маажлаа.
          Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Юу боллоо гэж би тvvнд бууж єгєх билээ. Би ч єєрийнхєєрєє, тэр ч єєрийнхєєрєє зvтгэлээ. Сvмбээгийн аав тун заргач нэгэн ажээ. "Олон ургалч vзлийг хяхан хавчиж байна" гэсэн гомдол сургуулийн захиргаанд гаргалаа.

         Захирал Сvмбээгийн бодсоныг єєр багшаар хянуулав. Тооны багш болгон хоёр дээр хоёрыг нэмбэл дєрєв гэдгийг мэдэлгvй яахав.
          Даанч Сvмбээгийн аав vvнийг ч бас хvлээн зєвшєєрсєнгvй. "Сургууль даяараа олон ургалч vзлийг хяхан хавчиж байна. Тооны багш нар бие биенээ хамгаалж байна" Эдгээр хуучинсаг багш нарыг ажлаас нь халбал таарна" гэж єлсгєлєн зарлаж суулаа. Зєвхєн шоколаднаас єєр юм идэхээ байв. Бас "Тоонд муу хvvхдvvдийн эцэг эхийн холбоо" гэгчийг байгуулав. Хvvхдvvд нь эцэг эхтэйгээ нийлэв.
          Гаус, Эйнштєйн, Лобачевскийн хєргийг бэхээр будах боллоо. Тэд нэг ургалч vзлийн vндсийг тавьсан хvмvvс юм байх.
          - Чи зєрvvдлээд яах вэ? Дvнгий нь засаад єгчих гэж захирал гуйх боллоо. Тэгж шинжлэх ухаанд харш юм хийхгvй гэж би зvтгэсээр байв. Гэсэн хир нь сургуулийн захиргаанаас тєлєєлєгч томилж тоонд муу хvvхдvvдийн эцэг эхийн холбооныхонтой дугуй ширээний хэлэлцээ хийж эхэллээ. Тvvний дvнд "Хоёр дээр хоёрыг нэмбэл дєрєв" гэж томъёолдог ч олон ургалч vзлийн vvднээс тав зургаа долоо байхыг vгvйсгэхгvй гэж тохиролцсон байлаа.

    1990он


    Үзсэн тоо:1001