Уран зохиол - 9-р анги - Аргазүй материал

    Нууцыг задруулсан захиа


    Даалгавар 1

    Б.Ринчен “Нууцыг задруулсан захиа” өгүүллэгээс аль нэг дүрийг сонгон дараах дарааллын дагуу багаар ажиллаж, дүгнэлт хийгээрэй.

    ·         Аль нэг дүрийг сонгон авах

    ·         Тухайн дүрийн зорилгыг тодорхойлох

    ·         Дүрийн зорилгодоо хүрсэн арга замыг тодорхойлох

    ·         Энэ арга зам зөв байсан эсэхийг дүгнэх

    ·         Ямар үр дүнд хүрснийг дүгнэж бичих

    ·         Хэрвээ энэ дүрийн оронд чи өөрөө байсан бол яах байсан талаар бичих

    ·         Нэг дүр дээр хэд хэдэн ийм зураглал гаргаж дүрийн талаар нэгдсэн дүгнэлт хийх.

         Дээрх даалгаврыг яаж хийх аргачлалыг Гөлөгдэй баатрын дүрээр жишээлэн үзүүлж байгаа тул та нар эхлээд дутууг нөхөж гүйцээх явцдаа яаж ажиллах аргад суралцаарай.

    Зорилго 1

    Зорилго 2

    Зорилго 3

    Зорилго 4

    Зорилго

    Гол хүчтэйгээ нийлэх

    Фү жанжны итгэлийг олох

    Фү жанжныг нууц аргад оруулж дарах

    Шунуг амьд үлдээх

    Зорилгодоо хүрэх арга зам

    Баруун зүг буюу нутгийн зүг явах

    Төрсөн өдрийн найрт  урих

    Сонгосон арга зам зөв эсэх Яагаад?

    Зөв байсан. Хүн ядарвал нутгаа, тураг ядарвал уулаа гэдэг шиг сарнисан бусад цэргүүд ч гэсэн нутаг руу явсан байх магадлалтай тул нийлж хүчээ зузаатгах

    Зөв байсан. Цаг хожих, боломжийг хайх, эсрэг талаа судлах

    Зөв байсан. Өөрийн үр удмаас нэг нь ч гэсэн  үлдэх цаашлаад эр хүн үлдэж байж л эх орноо аврах

    Ямар үр дүнд хүрсэн

    Фү жанжны итгэлийг олж дотносож чадсан.

    Хүү Шунугийн буруугаас гэр бүлээрээ хүйс тэмтрүүлсэн

    Хэрвээ би байсан бол...

    Гөлөгдэй шиг шийдвэрийг гаргах байсан байх эсвэл муу амьдрахаар сайн үх гээд л эцсээ хүртэл тэмцэх

    Гөлөгдэй шиг бас л бусдад итгэх байсан эсвэл хэл яаж хүргэх талаар маш сайн зөвлөгөө өгөх

    Гөлөгдэй шиг хэн нэгийгээ үлдээх боломж байвал ямар ч сонголтыг хийх л байсан байх

    Дүрийг тодорхойлбол

    Уйгагүй, ухаалаг, нөхцөл байдлыг зөв дүгнэж шийдвэр гаргах чадвартай

    Холын бодолтой, хүлээцтэй, уран аргатай, ухаалаг

    .

     

     

    Даалгавар 2

    Дээрх дүгнэлт дээр нэмээд бусад баатруудын яриа болон өөрийн хэлсэн үгээр түүний дээрх шинжүүдийг батлахаас гадна дүрийг дүгнээрэй. Үүнд:

     

    Хэн хэлсэн

    Зохиолын эшлэл

    Дүгнэлт

    Хүмүүсийн ам дамжсан яриа

    “...өвгөн баатар маань арай ч дайсанд зусардамгүй шударга журамт хүн, лав нэг учир бий

    Зусарч биш ба шударга

    Зуутын дарга нар

    Өвгөн баатрын захиа элчийн үг гэж битүүлэг инээмсэглэх

    Бусдын итгэлийг хүлээсэн

    Гөлөгдэй баатрын элчээр илгээлгэсэн үг

    ….. Өстэй манж цэргийг тэр дохиогоор Өрлөн хядаж хуримлая, бид

    ........................

    Хүүдээ хэлсэн үг

    -Хүү минь, яав даа чи, Дайн хөл ихтийн цаг, элчдээ итгэхгүй бичиг захидалд юунд итгэв дээ чи.

    ........................

    Нэг өвгөн

    -Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа. Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь.

    ........................

    Гөлөгдэй баатрын Фү жанжинд хэлсэн үг

    Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ. Зүүн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сөгдөх билээ. Эр хүн гэрт төрөөд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр үхэхэд гомдолгүй хэрэг. Харийн халдан түрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас үл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас өчүүхэн ч үл зовно. Гуйх үг амнаас гарах нь түмэн бэрх боловч үхлийн өмнө үг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хүү Шуну баатрын амийг хэлтрүүлмуй

    ........................

    Хүү Шунуд

    -Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин, бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил

    ........................

     

    Дүрүүдийн холбоо хамаарлыг тогтоож, ижил ба ялгаатай талыг задлан шинжилье.

    Даалгавар 3

    Дээрх аргачлалаар багаар ажиллан бусад дүрүүдийг дүгнээрэй.

    Даалгавар 4

    Багаар ажиллаж гаргасан дүгнэлтээ хооронд нь харьцуулж , дүрүүдийн холбоо хамаарал болон ижил, ялгаатай талуудыг гаргаарай.

    Даалгавар 5

    Зохиолд өрнөж байгаа зөрчлийг нөхөж гүйцээн бичээд үйл явдлын шугам хоорондын холбоо хамаарал болон дүрүүдийн холбоо хамаарлыг тайлбарлаарай.

    ·         Дийлэгдсэн ойрд цэргийн баатар Гөлөгдэй, Манжийн түрэмгийлэгч цэргийн жанжин ФҮ нарын хоорондын дайсагнал

    ·         Фү жанжинтай ойртон нөхөрлөсний төлөө ард олны доторх хардалт, Гөлөгдэй баатрын битүүлэг байдал

    ·         Шуну элчдээ итгээгүйгээс болж үүссэн зөрчил

    ·         Шунуг үлдээхийн төлөөх гэр бүлийн зөрчил

    ·         Дүрүүдийн дотоод зөрчил

    ·         Шуну, Фү жанжин нарын хоорондох зөрчил

     


    Үзсэн тоо:815