Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    АЛТАН ЖYН ЖОР


    ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ

          Д. Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт тєржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ - ын Нийгэм - улс тєрийн дээд сургуулийг тус тус тєгсчээ. 1975 оноос уран бvтээлээ эхэлж "Дэгдээхэй", "Уран дvрийн ертєнцєд", "Тэнгэрт хальсан тоос", "Чонын алтан шагай", "Хул салхи" зэрэг тууж, роман єгvvллэг, яруу найраг, шvvмжийн номоо хэвлvvлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч юм.

     

    АЛТАН ЖYН ЖОР

          Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шєнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гvрэлзэх євгєн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.
           - Ээ бурхан минь! гэж хоногийн тоо гvйцэх нь шив. Тvжгэр бандийнхаа хvчээр эхний удаа ч арай vхчихгvй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зєєлєн ширтсэнээ:
           - Хоолой аргаад! Бvлээн юм амсдаг юм билvv? гэхэд нєгєє хvv шалавхан босч євгєний хэрзгэр цээжийг эвлэгхэн єргєж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь хvйтэн хєлс чийхарснаа бие нь гайгvй тавирав

           "Хєгшин азарганы дэл нь сvртэй" гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон тvмэн эгээ л бурханчлаад энэ хvvг ер тоох янзгvй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо шилжvvлчихээд Ерлєгийн ууландаа гарч хєдєєлье байз. Дєчин жил хэнд ч ам нээгээгvй хадгалсан "Алтан жvн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргvй энэхvv ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертєнцєєс халивал нvгэл шvv дээ. Одоо энэ хvvгийн мєч богиндоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илvv. Єнгєнд нь магтдаггvй болохоос биш, миний шавьд цаст Тєвд орны босго ч єндєрдєхгvй. Цагаа болохоор ч" гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.
          - Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр ємнє бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зєєлєн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо шанага хангинуулахдаа хvv сайн мэддэг болжээ.
          - За хvv минь элтээрийн чамд заасан есєн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хvслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс шиг болжээ. Байдаг чємгєє чамаас харамласангvй. Тэр тан л хєгшин зовлогыг чангаах биз гэхэд
          "Жа болгооё багшаа" гэж хvv чимээгvйхэн алга хавсрав.
         - Хачин шvv. Энэ хvvгийн зvvн нvдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь єсч томорлоо гэхэд ер арилахгvй юм гээч. Очиж: очиж даахиныхаа vнэрийг гээгээгvй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зєнєг залгах нь байна гээч гэж євгєн єєрєєсєє жийрхэв.

          Шєнє огт танихгvй газар мориор шогшиж яваад "Энд таван тєрлийн эмийн ургамал байна, vнэрээр нь нэрлэ" гэхэд энэ л хvv яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нvдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь.
          "Яахав дээ, Цахиуртын дэлдэн хєх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч vлдэнэ" хэмээн євгєн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв.
          - Багш аа, тан бэлэн боллоо гэх бvдэг дуунаар євгєн ур шиг доош нь унжсан vрчлээтэй зовхио алгуур нээж, надаас нэг єдрийн тvрvv амжиж байна шvv. "Тvрvv ургасан чихнээс хожуу ургасан эвэр" гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн шєлний нялуувтар vнэр гэр дvvрэн ханхална. Хvv газар шvргэсэн орхимжоо зассанаа тvмэн єлзий хээг ган утас гvйлгэн цувсан мєнгєн гvцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа єєдєєс барилаа. Євгєн маарамба тангаа хvртэхийн ємнє нvдээ анин алга хавсран наминчилж уншлагаа тайвуухан дуусгаад тvvнийг хоёр гардан ёсорхуу тослоо.
           Гvцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан vнэрлэв, Єєртєє vл итгэсэн янзтай гайхширснаа дахин vнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нvд нь гэнэт хурцаар гялтагнаж шавийнхаа нvvрийг цоргих адил ширтлээ. Хvvгийн нимгэн шар хацар час улайж хамар дээгvvр нь хєлс бурзайна.
          - Хvv минь, шавь минь! Чи vvнийг хийчихлээ гэж vv дээ? хэмээн цаанаа бядгvй дуугаар арайхийж асуув.
          - Тиймээ, багшаа! Би, би гэж хvv тvгдчин дальдрахдаа мєнєєх зvvн нvднийх нь хяруу шумуулын сvvдэр мэт тодорсныг євгєн сая л олж хараад цочив.

         ... Аа ийм учиртай сvvдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагvй vлдсэн юм юу билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сvг сvнс нь нvдэнд нь орчихсон надад vзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсум! Эм, хор хоёрыг ялгахгvй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нvгэлтэй чаралбыг гэмгvй тvмний дунд орхиж болохгvй. Эрлэг Номун хаанд л хамт очоод єчигєє мэдvvлье гэж євгєн эрэгцvvлээд гvцтэй тангаа хvvгийн урдаас цочмог барив Хvvгийн царай vнсэн саарал болж, уруул нь ємєлзєн арагшаа ухарлаа.
           - Yгvй ээ. бурхан тахилынхаа ємнє шавийнхаа сvvдрийг vргээх гэж vv? Yйлийн vрийн эзэн нь ерєєсєє би юм байна. Тэр "Алтан жvн жорыг" єдий болтол илчлээгvй гор нь гарч" гэж шивнээд сунгасан гараа татав.
           - Шавь минь чи vvнийгээ vнэндээ надад зориулсан уу? гэхэд хvv харцаа ширдэг дээр унаган толгой дохив.
           - За тэгвэл багш нь хvртьеэ, шавхруу ч vлдээлгvй хvртье гэж цэл хvйтэн уруулынхаа дор гvцийг авчран шавиа юу хэлэхийг хvлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зvрхэндээ ортол мэдрэв. Жа гvйцээе гээд євгєн гvцтэйг ховх соров. Дэндvv  эрдэм чадал тєгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хvртэл шагшигдсан євгєн аграмбын гараас мєнгєн гvц сугарч хvvгийн єлмий доор єнхрєв. Хэрвээ энэ vед євгєн маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол єєртєє авч vлдсэн "Алтан жvн жор" хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг єврєє тэмтрээд зогсч байгаа хvvгийн нvдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харах байлаа.

     

     

    ХОЁРЫН ДАВАА

          Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хvзvvгээ шєргєєгєєд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мєнгєн аягатай цайгаа тэмээ шиг хvчтэй сорж суугаа. Орсон гарсанд   - Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шvv дээ гэж хєєрлєнє. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бєх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хvнийг би л сонсоогvй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггvй болохоор нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдогийг Оюунаа ч мэднэ. Явж явж нэрмэл тагш тагшаар залгилсан, юм л бол бєх ярьсан хєгийн эртэй хадамсдаг байна шvv. Оюунтай суусан хойно аав гэх ч хэцvv, Банди гуай гэх бvvр ч хэцvv яанаа гэж би дотроо бодоод чєдєртэй морь руугаа явлаа. Yvрч яваа эмээлийн ган дєрєє хоорондоо жин жин хавирах нь чихэнд чимэгтэй. 
           Оюунаа ємнєєс гvйсээр ирж явна. Бариухан ногоон торгон тэрлэгтэй тvvний наранд борлосон шилбэний булчин ирвэлзэн чинэрч туяхан нуруугаа  даган асгарсан торгон хар vс намиран сугсрана. Нар дээрээс навтайтал шарж, ангасан газраас халуу хєєрєгдєж байсан ч миний сэтгэлд бол эргэн тойрон нартай бороо шаагиж, тэртээ хєндийд солонго хєллєх шиг санагдаж байлаа. Би мориныхоо сайвар алхаан дунд Оюунаагийнхаа сугаар тэврэн шvvрч урдуураа сундлав. Урд шєнє хачин зvvд зvvдэллээ. Чи намайг тvлхэж хаячихаад Цэцгээ эмчтэй хаашаа ч юм цуг явчих юм. Дэр нэвтэрсэн байна лээ гэж тунамал алаг нvдэндээ нулимс гvйлгэн над руу эргэж харав. Санаанд ормооргvй юм зvvдэлдэг хачин ч амьтан шvv чи гэж тvvнийхээ амьсгал нь бvvр цаана vл мэдэгхэн лvгших бэлхvvсээр тэврэхэд саяхан угаасан гэзэгнээс нь хvvхдийн сэвлэгнийх шиг vнэр сэнгэнэхэд тархины судас суга суга єндєлзєх шиг болно. Оюунаа миний энгэрт налаад хоёулханаа мориор ингээд л сажлуулаад байвал гоёо, тээр тэнгэрийн гvнд од харвах шиг боллоо гээд инээмсэглэхэд охин мариагаа алдаагvй царай нь улмаа шингэрч vзэгдэнэ.
           Шон дээр буухад Банди гуай єлєн хиртэй пансан цамцныхаа хоёр ч товчийг зад татсан цvдгэр гэдсээ ил гаргасаар тосоод Оюунааг сугадан буулгаснаа,
          - Та хоёр ямар жаахан хvvхдvvд биш дээ, гантай цагийн морь нуруугаа амархан авчихдаг юм шvv дээ гэхэд Оюунаа "Ааваа, та намайг ерєєсєє сундалдаггvй шvv дээ" гэж тунирхав. Охин минь хэзээ ухаажина даа гэж Банди гуай гvнзгий санаа алдсанаа над руу харж Манай Баяраа ч морины дэлийг орос сойзны vс шиг болгоод єгдєг хvн дээ. Наад халиуныгаа согоо шиг болгоод єгєєрэй, єглєє хар vvрээр хєдєлнє шvv, бєх хvний л зан юм байх, наадмын урд єдєр ерєєсєє нойр хvрдэггvй юм гэлээ. Энэ жил таны бяр ямар байна даа гэж намайг асуувал "Яршигаа аавын ноололдохыг харахаас ичээд байдаг юм. Гэдэс нь танай их гарын ширмэн тогоо шиг гээч. Таныг хvмvvс шоолдог юм билээ шvv" гэхэд,
         - Цєг хєє, байсаар чи эрчvvдийн хэрэгт оролцох нь уу? Тогтоож барилдана гэдэг амаргvй гэснээ над руу дєхєн шивнэх шахан "Энэ жил дор хаяж сумын начин. Урд шєнє унтаагаараа ханын гурван vдээрийг ташраар нь зад тийрсэн байна лээ. Одоо наад халиун чинь гэхэд л даага шиг харагдаад болох биш, Тэр єдрийн тэнгэр мэдэж дээ" гээд хvд хvд инээв.
    “                 “                “

         Гурвуулаа наадмаас харьж явлаа. Архинд халамцсан Банди гуай далбийж vнгэлдсэн бvрх малгайныхаа доор гvвтнэж явснаа гэнэт морь бусгатал учиргvй шогширч гаслав. Тэр муу чєргєр бандид шууд л дотуур дэгээгээ хутгачихдаг байж. Анаж байж алдчихлаа. Бvvр нэг, ойчих нь мэдрэгдээд гуяных нь хєх мах чичрээд байхад шvv гэхэд би тvvнийг тайвшруулах санаатай "Гаднаас олон сайн бєх ирсэн байна лээ, аргагvй байх" гэхэд Оюунаа аав одоо хєгширч яваагаа мэддэггvй юмуу гэж ширвэв. Дєчтэй эр дєрвєє дарсан ат гэдэг юм. Намдаг арсланг гэрээрээ дайраад гараарай гэсэн, хэдэн мэх заалгаад vлдэнээ. Хойтон жилийн наадмаар ч "За энэ ч яахав би Содномынхоор дайраад гаръя. Миний хоёр хvv шударгахан ергvvлээд харьчих, сар мєддєє гарахгvй шvv. Тєєрєєд чєтгєрийн гvйдэлтэй Ишгэнэ хоолой руу орчихвоо гэснээ "Хоёр хангайн нутаг хvрэнтэж найгаад байна" гэж дуулсаар нар шингэчихээд сvvлчийнхээ улаан туяаг цацаж байгаа тэнгэрийн хаяа руу Банди гуай жижгэрэн жижгэрсээр уусав.
           Намдаг арслан гэж хvрэн баримал шиг эр манай хотоор ирж, Банди гуайн магнайг тэнийлгэлээ. Оюун "Тэр хараа, Намдаг ахыг Хєдєєлсєн бухны хvзvv шиг ямар аймаар юм бэ Тєє хэрийн тэвнээр хатгасан ч нэвтрэхгvй байхаа" гээд тас тас инээв. Бєх хvний охин, бєхєє шоолбол аавын чинь наадмын тэнгэр харина шvv дээ гэж Оюуныг цаашлуулбал, Чи ааваар минь даажигнаад байна уу? Барилдаж чаддаггvй ч гэсэн Бага газрын чулуу шиг нємєртэй хvн дээ гэж надтай мєчєєрхєлцєв. Банди гуай хонь гарган Намдаг арсланг тухлуулж, ядаж хоёр хонооч гэж гуйсан боловч хажуу сумын наадамд миний даага vvрсээд хvлээж байхад энд толгой ганзагалаж хэвтээд юугаа хийхэв. Харин саяын байныхаа даагыг танд vлдээе гэхэд Банди гуай бєх хvний бэлэг, цаанаа нэг юм бэлгэдэж байгаа гээд бєєн хєл хєєрцєг боллоо.

    “                “                “

          Би Малахын отроос Оюунаа руугаа довтолголоо. Оюунаа минь намайг харуутаа их л холоос тосдогсон. Чамайг гурав хоновол санаж vхнэ гэсэн юм чинь гуч хоноод ирэхлээр ёстой бэтгэрэх шахсандаа. Бие нь зvгээр л байдаг байгаа даа гэж амандаа vглэн мориндоо ташуур єгєв. Хот хороо нэг л эль хульхан. Банд гуайн гэрийн яндангаар утаа гарахгvй байв, Ємнєєс ээж минь л тосов.
         - Хvv минь яасан их давхиа вэ? Морь чинь бахардаж унах нь байиа шvv дээ
         - Тэр яах вэ ээжээ, Оюунаа гэртээ байгаа биз дээ
         - Чамаас тvрvvхэнд Намдаг арслан тэрэгтэйгээ ирээд явсан. Мєр нь арилаагvй байна. Банди тэр хоёр буцаж ирэхгvй юм шиг хамаг хувцас хунараа хумьж аваад явчихсан шvv дээ гэсэн vг дотор манартуулав. Тvvний vлдээсэн зурвасыг уншвал "Баяраа, чиний цаашдын амьдралд чинь сайн сайхныг хvсье. Би Намдагийг дагаад явлаа. Бєхийн євчтэй аавыг минь чи мэднэ. Бvсгvй ядарсан амьтан нэг удаа ч болохноо аавыгаа гялайлгая. Хоёрын хоёр бєхийг гомдоох аргагvй байсныг чи минь ойлгоорой" гэсэн хэдэн vг бvрэлзэв. Даанч дээ, Оюунаа минь ... Ийм юм гэж байдаг юмуу. Миний янзыг vзээд, тохуу хийгээд л хашааны ард зогсч байгаа гэж бодон орчиноосоо тvvнийг эрж хайж, Оюунаа... гэж хашгирлаа. Пvнзний саравчин дээр сууж байсан хэдэн турлиах цочоод нисэв. Ноосолчихсон тэмээд шиг цэлдэн хєхєлбєр гvвээ толгод чимээ аниргvй нэг ойртож, нэг холдож байлаа.
           Сониноос, Банди гуай барилдахаа больж, жаахан халамцаад ирэхлээрээ “Би єєрийнхєє дархан дотуур дэгээгээ хvргэндээ vлдээснээс хойш миний бєх болж тєрсний хэрэг бvтэж байгаа нь тэрээ” гэдэг болсон гэнэ лээ. Хоёрын даваа гэдэг чинь мєн л холын даваа юм билээ дээ.

     

    СУМЫН ТЄВ ДЭЭР

        "Yхлээ, vхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж єндийв. Аманд нь тvй гэх шvлсгvй болж, уруул нь хатан, толгой тархи нь дvйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бєєр нь хэмх ёнх болсон данхнаас хvйтэн цай гvд гvд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан тvймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага нь гозойчихсон гурилтай хоолны vлдэгдэл шvvгээн дээр харагдана. Муу хар авгай маань хаачиваа, урд шєнє гэртээ хоноогvй байх нээ. Шилрээд алга болж дээ. Бас л хєєрхийгєє нvдчихээ биз дээ. Yйлтэй ч амьтан юм даа. Нvдийг нь бvлтэлчихгvй юмсан. Бусад нь дvvрч. Хар Дорлигийн амнаас гарсан болохоос биш vнэн байх шvv золиг гэж, юу гэлээ "Эр хvн нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хvн ємдєє шувталж хорслоо тайлдаг” гэлvv гэж тvvнийг бодоход тvvний хоолой хорсон, зvрхэн дээгvvр нь зараа гvйх шиг болов. Зодуулаад сурчихсан юм даа, хєєрхий єдийд Єнєрєєгийнд очоод, сална барина гээд л баахан усан нvдэлж байгаа биз. Хаа холдохов гэж дээ. Усандаа ирж байгаа борлон шиг гvйгээд л ирдэг юм. Миний энэ ямаан омог тах Дэрэмийг нэг л єдєр дээлээ толгой дээрээ нємєргєх байх шvv.
          Дороос муусайн нусгайнуудын булчин шєрмєс сvрхий чангарч байна гээч. Саяхан болтол миний єєдєєс сарвалздаг амьтан энэ суманд байгаагvй. Тэр ногоортлоо шартснаас болоод хэгз цохиулсан уруул, толгойныхоо булдрууг сая л анзаарав. Хэн цохио бол чамайг дээ, юун тvрvv сэхэж хvн шиг хvн болох хэрэгтэй байна. За яахав, тэмээ бєхєє хардаггvй гэдэг юм. Чоно хавхандаа чангарна уу гэхээс, vхдэггvй юмаа гэж Дэрэм энэ тэрийг эргэцvvлэв.
            Зvvн орны наана хєвєн зулхай нь энд тэндээ цухуйгаад тасрах шахсан хиртэй хєнжил аятай юманд толгойгоо шургуулаад унтаж байгаа хvvгээ инээмсэглэн харснаа энэ миний туурайг хатаах янзтай шvv. Зvгээр зvгээр! Одоо цагт номхон явсан нь л алдана. Чоно шиг амьдардаг цаг ирж дээ. Хэн хvчтэй нь л хоолоо олж иднэ. Хичээлдээ ч намайг дуурайсан ногоон нойл юм билээ дээ. Yсэг тоо хоёрыг ялгачихдаг байвал болоо. “Хvvе, золигоо босооч хичээлдээ явдаггvй юмуу" гэж Дэрэмийг хашгирахад vдээр шиг гvрдийсэн чєргєр хєх хvv унтаа чигээрээ чанга гээч нь атгаатай байгаа хэдэн бор боорцогоо алдаж асган нvдээ нухсанаа "хичээлгvй шvv дээ" гэж ундууцаад хєнжлєє толгой дээгvvрээ нємрєв. "Аа нээрэн тийм л дээ. Сургууль хєлдєєд хичээлээ хаасан гэл vv. Жил болгон тэгдэг дээ. Гэм биш зан. Малтай багш нар л башийж байгаа байх даа. За маньд ямар хамаатай юм гэж vглээд хvчлэн бослоо.

          Тэр явуут дээлээ ханцуйлаад хаалганаасаа толгойгоо цухуйлган айл айл руу олбилзон харах нь эрэгчин чоно агуйнаасаа сунайн гарч алсыг ажин ангийн vнэр авахтай тун ч тєстэй харагдах аж.
          Нар цухайчихаад байхад ємхийртлээ унтацгаагаад, яасан лойчихсон лvднvvд вэ, буу тавиад сэрээчих юмсан. Yхлээ, vхлээ яая даа байз, аминд орох хэн байдаг билээ гэж vглэхэд тvvний нvдэнд хашааны мухарт байгаа нэг муу зуугийн поошигны vнс хог амаараа давж асгараад, угаадас дов болтолоо хєлдсєнийг хараад улам ч ой гутав. Юм л бол эрээн мяраан янз бvрийн сонин барьчихсан явж харагддаг, улстєрийн мэдлэгээрээ гайхуулдаг ганц сэхээтнийх босоогvй байгааг яндангаар нь андашгvй мэдээд би ч бас эртэч шаггvй эр юмаа гэсэн омгорхол тєрєєд авав. Идэр есийн жавар хамрын vзvvр тємєр шиг хайрна. Єлбєлзєн удаан гэгч харж зогсов. За ашгvй Сандагийнх эхлээд яндангаа хатгалаа. Эднийд шар тайлах юм бий дээ.
          - Тэр муухай ааштай шар авгайг нь яаж аргалнаа. Yхсэн хойноо, манай муу хар авгайгаас юугаараа илvv юм бол доо, зайлуул. Зочид буудлын эрхлэгч санаатай юм хийж байгаад л яг мань мэт шиг ажилгvй болчихсон амьтан шvv дээ. Тэгсэн хэрнээ дандаа том цvнх барьж явна гээч Соёлтой хvvхнvvдтэй арсалддаг ухаантай юмуу даа. Ямар vхсэн vлийний бичиг ном тvvнд байхав дээ. Эднийх ноолуураар л жаахан сэхсэн болохоос маниустай адил даа. Томроод мэндийн зєрєєгvй єнгєрнє гээч. Мань мэтийн хар юмнаас єєр юманд бол хєлєє хугалчих шахнаа. Хєєрхий, тэр муу Сандаг юугаа мэдэх вэ дээ хvvхэд шиг амьтан. Харин архичиндаа хайртай байдаг юм. Сандагийн аяыг олох амархан. Харин тэр муу шар авгай!
           Эдэнтэй уурлаад нэмэргvй. Ухаан сийлэх л хэрэгтэй. Эр хvний арван гурван мэхээс ердєє гурвыг нь гvйлгэхэд л Дэрэм хvvгийн гарт бvх юм ороод ирдэгсэн. Сандаг дэмий vгэнд дуртай. Баахан юм хамж чимж бурвал учиртай даа. Сvvлд энэ суманд чинь юу боллоо доо. Хот руу хэн явсан гэлээ. Мал их vхэж байгаа гэсэн. Єнєє муу будлиу Жа даргын онигооноос ярихад нvд нь сэргээд ирнэ дээ. Сумын толгойтой болгон яриад сонирхолгvй болчихсон байхаа. Тэгэхлээр шар авгай нь бас тоохгvй ээ. Юу гэж худлаа залъя даа байж гэж Дэрэм ганцаараа яриад дээлээ хєєргєж бvслэв. Дээшээ хараад тарваганы дош шиг онгойж байгаа эсгий гутлынхаа амсар дээр жийргээ нємєргєж тавиад нэг vсрээд л хєлєє чихчихэв. Тэр бvр хар багаасаа дотуур байранд байхдаа л гутлаа ингэж ємсдєг зуршилтай болжээ. Жийргээр хєлєє ороох гэдэг тvvнд vнэнхvv залхуутай яршигтай зvйл санагдана. Хєл нь гишгэж л байвал болох нь тэр. Нэг удаа хєндvvрлээд байсныг тоохгvй явсаар сvvлдээ гишгэх аргагvй болоход vзвэл бvдvvн гэгчийн зvv арьс махны завсраар хєндлєн орчихоод идээлчихсэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн гээд бодчих. Бас дээр нь євлийн ямар ч хvйтэнд толгой нvцгэн явах мєртлєє уур савсаж явна.
          Тэр юу гэж худал гєрдєх тухайгаа толгой гашилган бодсоор байлаа. Мєлvv Сvх аймагт тvрvvлсэн хар азаргаа газрын цээж рvv том жийпээр єгчихєж гэнээ гэхvv шар авгай морь мал тоохгvй ээ. Хар ус гударсаар байгаад энэ загзгар хар толгойд юм орж ирэхээ болихнээ гээд толгойгоо шааж vзэв. За байз. Манай нєгєє муу хэнхэг цагдаа єчигдєр тэнэг Лутыг гавлаад аймаг руу шоронд явуулчихжээ гэвэл яах бол? Ийм юм байсхийгээд л гардаг шvv дээ. Хулгай яривал бvvр ч дэмий балай юм болно. Ямар ч сонирхолгvй. Дахиад ус залгилах гэсэн боловч алга,  данхаа зуухны ам руу чулуудав. Зуухны хvхээ нь галанд сорогдоод сархинаг шиг юм болсныг сая л харлаа, Амаар нь дvvрэн vнс. Энэ муу авгай ч естой дэлсvvлж байвал таарах залхаг амьтан даа, мєн ч лоймол барам шvv. Салраад л

           Тємєр лаазтай ус голдоо овойтол хєлдчихсєнийг Дэрэм баривгар том гараараа ганц дэлсээд цємлєв. Яасан сайхан юм бэ єдий болтолоо vvний ид шидийг нь мэддэггvй байна шvv, хvн ухаажихгvй байсаар маргааш нь vхдэг гэдэг vнэн юм гэсээр мєсийг бєєнєєр нь шаржигнатал хэмхчин хазалж, мєн гарын алгын чинээгээр нь дух, хацар, дагзаа vрлээ. Ийм сайхан хvйтэн юм байх гэж. Мєс ингэж аминд ордгийг нээснээ єєртєє ч бас л омгорхоод авав. Yе vе єєрєєрєє бахадна. Тvvнээ бусдад давс нэмээд гайхуулчихна. Гэвч бас л дотор нь олон эрээн могой эвхэрэлдэн дураараа эргэж хєрвєж байгаа шиг тvvнд санагдана.
          - Шар авгайд л тvлхvvр нь байгаа. Сандагт ямар мэдэл байх биш. Єнєє хэн гуай. Сvvжийн хонхорт тас харанхуй шєнєєр vнэг хєєж яваад нэг харсан чинь vнэг нь хєх дэлэнгээ унжуулсан єлєгчин чоно болчихсон давхиж байна гэнэ. Бvvр сvvлдээ шав шалдан цагаан vстэй эм болчихоод машиных нь хамар дээр суугаад: Yгvй! Yгvй энд тэнд vvнийг зєндєєн бурсаар байгаад тоохоо байчихсан зvйл. Дэрэм хvvгийн толгойд ярианы сэдэв vг зєрєхийн хооронд гялс манас ороод ирдэг юмсан. Ухаан муудаад байна даа гэснээ байж суухын аргагvй болсон тул хаалганы завсраар дvvрэн цан хvvрэг болсон гэрээсээ гарлаа. Сандагийнх ердєє хоёрхон хашааны ємнє болохоор юухан байхав. Хэдхэн алхмын ажил байв. За байз, юугаа ярьж хуйхаа маажинаа гэж vvдэнд нь хэсэг халгаснаа болохгvй бол хvч хэрэглэнэ дээ гэж шийдээд хаалгыг татав.
          - Ээ дээ энэ Зулаа шиг ийм эртэч авгайгаар тогоо шанагаа бариулчихаа чам шиг дулаан хєнжилдєє дугжирч байхсан. Мєн аз хийморьтой эр шvv гэснээ сэрсэн хэрнээ гэрээ дулаацахаар босох санаатай байгаа Сандагийн хєнжлийг хуулмар аядав. Зулаа тvvнийг даанч хvн байна гэж тоосон шинжгvй, "Хар vvрээр хаалга vvд онголзуулаад, хар ус л эргvvлж яваа биз" гэж тас ширвэхэд Сандагийн санаа зовов бололтой тий тий яасан хvйтэн гартай золиг вэ гэснээ авгай руугаа хvvхэд єхєєрдєх адил уруулаа дэвсэн нялхамсаж "Миний євгєєн. Хvн єглєєний мэнд ус асууж байхад хангир янгир гэж болохгvй шvv дээ" гэж аргадах аядав. Дэрэм Зулаагаас ийм араншин гарна гэдгийг сайн мэдэх байсан болохоор тоосонгvй, айл хунар ах дvvсэд чинь єглєє, vдэш гэж байх учиргvй биз дээ гэснээ маасайтал инэзж.
        - Туулайн хэвтэр ч тєєрсєн хvнд дулаахан гэгчээр манай Зулаагийн хэвтэр ч дулаахан янзтай юмаа. Чи ийм сайхан авгайг яаж авч суусан юм бэ гэж инээгээд Сандагийн хажуу талын дэрийг гараараа илж маяглав. Зулаа тvvнийг нэг нvдээрээ ч харалгvй хм гэж эгдvvцэн, зориуд аяга таваг тачигнуулан эргэнэгийн хаалгыг тас няс саваад "Сандагаа чи босооч! Ажлаа бод. Айлаас vvцээ авчираарай, мах дууслаа” гэж тачигналаа.
        - Нєгєє муу сумын заан Норов онхолдчихсон гэл vv? Бие нь ямар байгаа бол? Наадмаар одоо гадныхантай хэн гар зєрvvлнээ. Байдаг даагаа тавиад туучихнээ дээ.
         - Юун бєх мєх вэ? Хvvе дуулж байна уу, Сандагаа цайгаа гударсан болоод эртхэн ажлаа бодооч. Далбайсан, ажилгvй хар юмнууд ёс юм шиг цуваад ирнэ гээд Дэрэмийг хяламхийв.
         - За, за тэр яахав. Хєдєєний бид чинь бєх, морио ярихгvй бол єєр юугаа ярих юм бэ?
         - Хэзээ манай суманд олигтой бєх байсан юм бэ? Та нар шиг хар ус гудардаг юмнаас эрvv маанаг зулбадас гарна уу гэхээс гэж уурласандаа болоод Зулаа арчиж байсан аягаа хагалчихав.
         - Тэгж ярих юм бол Норов зааны хэдэн чардгар банди тєв хєдєєгvvр бий шvv, би нэг бvрчлэн мэднэ гэж Дэрэм арзайтал инээсэн биш гал дээр тос нэмэх шиг юм болов. Тийм майга бvдvvн, бух шиг юмыг хэн тоодог юм бэ?
         - Худлаа гэвэл чамд нэрлээд єгєх vv? гээд Дэрэм хуруугаа тvvний ємнє сарвайв.
         - Тэр Норов зааны чинь хvvхэд арай чиний авгайд чинь байгаа юм биш биз дээ.
         - Хуцваа... Тэгж ярих юм бол за яршиг даа гэж Дэрэм Сандаг руу харснаа муусайн авгайчууд хэцvv шvv дээ гэж бувтнав.
         - Зулаа минь амаа татаач. Шал дэмий мааз юм ярих юм гэж Сандаг яриаг єєр тийш эргvvлэх санаатай,
         - Авгай чинь юу хийж байна даа гэлээ.
         - Юу хийдэг юм. Авгайчуул хов ярих, эрчvvд архи уухаас єєр хийх ажил энэ суманд чинь алга шvv дээ.
         - Чи муу авгайгаа дандаа зодож, шар арьсанд нь хатааж байх юм. Арай єєр юманд омгоо гаргаж чаддаггvй юмуу, Танай авгай чинь тэсэхээ байгаад хотын машинд суугаад алга болсон шvv дээ. Авгайгаа алдчихаад хар vvрээр ингэж айл хэсч явах гэж дээ.
         - Эр эмийн хооронд илжиг бvv жороол гэгчээр Зулаа минь больж vз...
         - Худлаа худлаа, тэр хар авгайн минь бурантаг надад явдаг юм шvv дээ. Явлаа гээд хаа холддог юм бэ? Ер нь авгайчууд та нарын бэлчээр хаа л билээ дээ. За, за би хэрэлдэх гэж танайд vvр цvvрээр ирээгvй юм. Их чухал ажилтай! Сандаг ч босоод айван тайван морь харчихаад ир, тэгээд тvvнээ хэлье гэж Дэрэм Зулаа руу нvд ирмэв.
         - За Зулаа минь. би зvгээр танай нєхрийн чинь ємнє худлаа уурлаж нохойтож байгаа минь тэр. Чамд маш чухал vг хэлэх гэж ирлээ. Их чухал шvv.
         - За, за чи бид хоёрын хооронд хэрvvл байна уу гэхээс хэлцээр байхгvй шvv дээ.
         - Чи дуугvй л сонсч бай. Одоохон Сандаг ороод ирнэ, Тэгвэл бишиднэ 
         - Миний нєхєр яахлаараа чиний яриаг сонсч болдоггvй билээ? Намайг бас татаж чангаах ухаантай юмуу? Горьдвоо.
         - Би мэднээ, чи мань мэтээс тохой илvv давчихсан согоо шvv дээ. Чамайг харин цаана чинь сумын мисс гэлцээд байнаа.
         - Єє, за за; намайг уу даа! Энэ чинь чиний урд шєнийн хар дарсан зvvд vv? Баярлалаа гэм.
         - Yгvй ээ, vгvй. Эрчvvдийн нvд єєр. Жишээлбэл, би чамайг тэгж хэлэхгvй байж болноо доо. Чи чинь ингэхэд сумандаа байхгvй єндєр нарийхан гоолиг, гунхалзсан дамшиг юм гэнээ. Єчигдєр л архидаж яваад сумын харчуудаас тэгж сонслоо.
         - Муусайн хар архичдын нvдэнд чавганц ч мисс болж vзэгдэнэ шvv дээ.
         - За чи миний vгийг дуугvй сонс. Саяхан би сумын эмч залуутай уулзлаа. Их сайхан залуу юмаа. Ганц бие хvн яаж олигтой амьдрах вэ дээ.
         - Тэгээд тэр эмч чинь юу гэж байх юм?
         - Гол нь яг vvндээ байгаа юм. Чамайг хvсч явдаг гэнээ. Надад итгэдэг юм зайлуул. Yvнийг хичээж чамд хэлж тус болооч гэсэн юм.
         - За чи битгий худлаа залаад бай, тэр чинь надтай тоож ч vг сольдоггvй шvv дээ. Их зантай юмуу даа гэж бодсон шvv.
         - Yнээн, чи нэг удаа биеэ vзvvлсэн юмуу?
         - Yгvй л байх учиртайсан, тэгээд юу гэж байна?
         - Чамайг их гоё сайхан биетэй хvvхэн билээ. Би ийм хvvхнийг л мєрєєдєг гэж байна лээ.
         - Аяархан гэм, Сандаг сонсчихвол сvйд болно.
         - Би ч бас чиний ємнєєс баярлаад, vvнийг хэлэх гэж хар vvрээр ирж байгаа нь энэ. Тэр эмч баргийн эмэгтэйд ингэж хэлэхгvй шvv дээ. Насны vд голлох шахсан бидэнд ямар хамаатай юм бэ? Одоо ч хаа сайгvй хамжааргагvй болсон дуулдах юм.
          - Хачин юм даа, тэгж яривал би чинь дандаа ч ийм хормойгоо чирсэн хvн яваагvй ээ. Буудалд ажиллаж байхад энд тэндхийн тєлєєлєгч зvгээр суулгадаггvй зовоодог л байлаа. Бvvр томчууд гээч! гэж Зулаагийн нvдэнд аальгvй шинж манасхийснээ Дэрэмийг хараад дорхноо бєхєв. Тэрбээр хєнгєн санаа алдаад хоймрын хавтастай толь руу харж, vс гэзгээ янзлангаа,
         - Амьдрал сонин шvv хє, Чи одоо ч гоё л байна шvv дээ.
         - Манайд Yзмээ багшаас аваад сайхан хvvхэн зєндєєн шvv дээ. Гэтэл над руу нvд тусч байдаг. Ийм юм ч байдаг л даа. Хvний сэтгэл гэдэг ч нээрэн хачин тиймээ, Дэрэмээ.                                                                         
         - Зvс царай яахав дээ. Мисс хvн чинь бие хаагаараа онцгой тєрсєн байдаг юм байхаа.  Би ямар мэдэх биш. Залуус л тэгж байна лээ.
         - Yнэндээ бол ч би бие хаагаар бол бусдаас дутахгvй л дээ, аав ээжий минь л єглєг юм даа. Наадам, цагаан сараар чи намайг хардаг биз дээ. Яагаав цэнхэр торгон дээлтэй байхыг?
         - Харалгvй яах юм бэ, нvд сугараад уначих шахдаг. Сандаг азтай золиг шvv:
         - Єєр гоёж гоодох vе хєдєєд гарахгvй юм даа. Тєв суурин газар бол ч. Тэр эмч залуу vнэхээр соёлтой царайлаг юм билээ гээд Зулаа гундасхийж яваа хацартаа Зостын шавар шиг энгэсэг халтар хултар тvрхээд энгэр рvvгээ баахныг пургиулахыг хараад Дэрэмийн хєх инээд хvрч, нєгєє муу эмсгий Сандаг арай жорлонд унаагvй байгаа. Бушуухан ороод ирээсэй гэж бодож суув.
         - Єнєєдєр чинь зантай хvйтрэх нь байнаа, юун хаа байсан тэр холоос мах шєл авчрах гэсээр Сандаг гаднаас орж ирэв.
          - Арай л єнєєх озгой чинь тасраад уначихсангvй юу гэж Дэрэм их юмны ард гарсан хун шиг маадгар нь аргагvй хєхрєв. "Алив та хоёр ширээнд ойртоод сууцгаа. Эрийг басч болдоггvй гэдэг байхаа. Дэрэм бид хоёр ч нэг ангид байсан ухаантай юм шvv дээ. Чи чинь гурав годройтсон байхаа. Хэдvvлээ єглєєнийхєє цайг хамтдаа тухтайхан ууцгаая. Миний євгєн єнєєдєр заавал мах авчрах гээд яахав дээ. Дараа л болно биз. Дэрэмээ, чи бєссєн хvйтэн адууны маханд хэр билээ? 
         - Ээ, гэгээн минь, энэ шар тос шиг хайлмагтсан єєхтэй тарган харвингаас ч салах юм биш дээ. Жамц давс vрээд идэх ч мєн янзтай шvv. Харин хvчтэйхэн даруулга л хэрэгтэй болдог юм даа.
         - Хvvхнvvд бид чинь яахав дээ, эрчvvд та нарынхаа биеийг бодоод л боож vхчих гээд байдаг юм шvv дээ, Тvvнээс биш бага сага уувал хориод сvйд болох зvйл биш л дээ хэн ч ууж болно. Цагаан сараар л хэрэглэе гэж бодсон юм, яахав дээ эрчvvд уулзалдаж байгаа хойно гээд тvлхvvрээ шаржигнуулан авдраа уудалж жижигхэн шилтэй цэнхэр єнгєтэй юм гаргаж ирэв. Урд газрын хvчтэй спирт шvv. Найруулаад ууна биз. Шєнєжингєє толгой євдєж дотор муухайрч хонолоо. Биеэ vзvvлдэг юм уу даа? Миний эзгvйд та хоёр даварвал!
         - Манай ерєнхийлєгч чинь яахлаараа хацар нь туяараад, хєл нь хєнгєрєєд эрдэнэсийн хайрцгаа тийм амархан нээчихдэг билээ. Энэ Дэрэм чинь тэгж байгаад хvний хамрын нvхээр орчихмоор элдэвтэй эр шvv. Муу авгайгий минь толгойг эргvvлчихээгvй биз?
          - Арай ч энэ зэргийн Дэрэм шиг эрд толгой минь эргэх хvн биш, би. Пийшиндээ нvvрс чихээд унтчихсан чинь золтой угаартчихсангvй. Толгой євдєєд. Эмчид vзvvлэхээс.
          - Дотор муухайраад гэдэг чинь нэг vг хэлээд байна даа. Та хоёр маань маамуутай л болох гээд байна даа.
          - Миний євгєн, биеэ vзvvлээд ирээ. Хvvхэд шуухад ч яамай. Хордлого хэцvv шvv. Манайд ер нь хэзээ эмч, багш тогтож байлаа даа. Гайгvй шоволзсон залуу ирсэн байна лээ. Нээрэн л удахгvй алга болно доо гэж Сандаг хэлээд томхон хоёр мєнгєн аяганд тэнцvv хийсэн спирт дээр цасны ус хийв.

         Зулаа хувцсаа солихдоо Дэрэмээс ичих нь бvv хэл, харин ч харвал хараг гэсэн шиг хуучин дээлээ тэрхэн зуур тайлж хаяхад нvцгэн цээж нь ил гарав. Хулгайгаар харсан тvvний нvдэнд мєлчийсєн цагаан харьт, булчин тусч хєхний даруулгын холбоосыг тасдах шахан булхалзах мээмээ шинэ даашинзанд далдалж амжив. Энэ золигийн бие чинь нуугитал элдчихсэн хурганы арьс шиг юм гээч. Хvн дэргэдэхээ мэддэггvй, нохой цадахаа мэддэггvй гэдэг vнэн юмаа. Зэгзийсэн сvvтэгнэсэн юм л явдаг юм. Yнэндээ аятайхан биетэй дамшиг байж шvv дээ. Ээ дээ энэ хvvхнvvд vv! Нєгєє эмч залуу ажлаа хаячихаад аймаг руу алга болж єгсєнийг эд мэдээгvй нь яамай. Бушуухан л шараа тайлах юмсан. Энэ Сандагийн хєдєлж байгааг, янцаглаад... гэж Дэрэм тэсч ядан суулаа. Архины илжирсэн эсгийний vнэр шиг юм гэр дvvрэн ханхийхэд тvvний магнай дээгvvр нь хар хєлс цувах нь жигтэйхэн.
          - Чиний нєгєє хэлнэ гээд сvйд болоод байсан сонин хачин юм чинь юу билээ.
          - Сумын клубт шагайн харваатай гэнээ. Баянгийн тойромынхон ирэх гэнэ. Тvvнийг хэлэх гэж хар vvрээр ирлээ. Чи бид хоёр чинь нэг баг шvv дээ. Хяргаад єгнє шvv.
          - Хаалгаа нээлгvй гурван жил болоод бvх цонх нь яйрчихсан клубыг яаж дулаацуулах юм бол?
          - Тvvнийг яаж мэддэг юм бэ, Алив наадах чинь одоо найрч дуураад ирээ биз дээ гэж Дэрэм шvлсээ гvд залгилаа. Yнэртэй усны хачин хурц нялуун нь архины vнэртэй холилдох энэ агшинд Зулаа жаахан охин шиг годогнож годогнож байгаад гарахад Дэрэм золтой л тvсхийгээд инээд алдсангvй. Дараа нь яаж Зулаагийн царайг харнаа гэж хvний урманд бодсонгvй "Євгєн, битгий нэг их удаарай" хэмээн Сандаг царайчлан хэлэхэд "Энэ маань намайг зуухныхаа хажууд vргэлж л хормойдож суух санаатай юм шvv дээ. Гарын алган дээрх шиг бvх юм ил энэ суманд хэнийд оров гэж дээ. Хэн гээч хэнийд ороод хэдэн цаг болов гэдгийг манайхан андаггvй шvv дээ. Та хоёр давраваа гэсээр Зулаагийн цагаан сараар ємсдєг хурган дээлийн хормой vvдээр гялсхийн алга болов,
         - Ээдээ мєн дотор сайхан онгойлоо. За хє, єнєєдєр Сандагаа хоёулаа сайхан савнаа. Би эхлээд чигээ тогтоочихоё гэж Дэрэм мєнєєх л хаалгаа нээж цээжээ ил гаргах нь єлєн чоно агуйнаасаа алсыг харж ангийн vнэр авах шиг єлєлзєхєд хажууханд нь нэгэн олигор хар залуу бас яг тvvн шиг хаалгаар цээжээ цухуйлгаад энэ тэрийг ажиж байлаа. Дэрэм долоовор, дунд хуруугаа нийлvvлээд тэр олигор хар руу дохиход цаадах нь толгой дохин хариу дохив. Энэ нь хамтдаа ганзага нийлье гэсэн дохио болохыг тэр сайн мэднэ. Энэ єдрийн хэрэг сайхан бvтэх нь ээ би ч бас хоосон эр биш шvv дээ гэсэн омгорхол тэр зуур Дэрэмд тєрєхєд авгайных нь номой тєрх тархинд нь зурсхийв. Намайг хаяад явчихсан гэж бураад байгаа гэл vv? Тэдний толгойд яаж ийм юм ордог байнаа. Дэрэм хvvгийн гарт бурантаг нь байгаа юм шvv дээ. Хєєрхий минь, тvvнийхээ нvдийг нь бvлтэлчихгvй юмсан, бусад нь яахав гэж бодов. Их хунгар цасанд боогдон тэхий дундуураа харагдахаа больсон хэдэн шавар байшинтай сумын энэхvv хєєрхєн тєвд амьдрал vргэлжилсээр авай.


    Үзсэн тоо:908