Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ОЮУН ТҮЛХҮҮР


    ОЮУН ТҮЛХҮҮР

    Дээд лам гурван эрдэнэд итгэмой. Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир.

    Аугаа хүчээ ихэтгэе гэвэл

    Цэргээ асар

    Уудам сул жаргая гэвэл

    Эеэ хичээ

    Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн

    Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун

    Олны дотор үгээ бэхэл

    Ганцаар суухдаа сэтгэлээ шинж

    Олон хүмүүнтэй найран зохилдож

    Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд

    Муу хүний үгэнд орох

    Сайн хүний үгийг үл итгэх

    Ширүүн үгээр дайсныг хураах

    Хорт сэтгэлээр хамгийг хашраахыг тэвчтүгэй

    Тойн хүмүүний хамаг эрдмийн дотор
    Нигүүлсэх эрдэм нэн эрдэм
    Хаан хүний гучин таван эрдмийн дотор
    Хайрлах сэтгэл нэн эрдэм
    Хатан хүний арван таван эрдмийн дотор
    Сайхан ааль нэн эрдэм
    Түшмэл хүний есөн эрдмийн дотор
    Түвшин сэтгэл нэн эрдэм
    Арслан мэт ноёныг
    Барс мэт түшмэл дагах
    Барс мэт ноёныг
    Ирвэс мэт түшмэл дагах
    Ирвэс мэт ноёныг

    Чоно мэт түшмэл дагах тул

    Хамагт зовлон болмой

    Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс

    Өөрийн хишиг эвдрэх

    Үнэн тус хургэгчдийг муулваас

    Тэнгэр үл таалах

    Үнэхээр зүтгэсэн ардын урмыг

    Өчүүхэн юманд бүү шантал

    Үзмэгц яаран магтаад

    Учралдан ханилж гайхуулаад

    Удал үгүй хэрэлдэн салаад

    Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүмүүн

    Үзтэл муу ард мөний тул

    Үтэр түүнээс зайл

    Дэмий муу биеэ гайхуулан

    Дээдсийн ёсоор загнагч

    Танхай ард ичих мэт

    Түүнээс түргэн зайл

    Хилэн ихтийг аргаар өнгөрүүл

    Хилэнц ихтийг номоор тэтгэ

    Төрөл төрөгсөдөө тэтгэж явбаас

    Бөх их хүчтэй болох

    Төр ёсыг төв шударга дагаж явбаас

    Хүнд их нэртэй болох

    Түүнийг үүнийг ялгалгүй асарваас

    Олон нөхөдтэй болох

    Харийн газар арга чадлаа бэхэл

    Халуун зуураа эв эеэ хичээ

    Үнэхээр ханилсан сайн нөхрийн үгсийг

    Үхтэл бүү март

    Хагацашгүй хань нөхөрт

    Марташгүй муу үгийг бүү хэл

    Харин улиг болмой

    Үг үл мэдэх мунхаг хүнтэй

    Үг хэл бүү тэмц харин ичгүур болмой

    Өчүүхэн номч хүмүүн омгоор

    Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас

    Үтэр шантрахын тэмдэг

    Арслангийн омог баатар

    Мөн арсландаа зохих

    Үнэгний уран арга

    Мөн үнэгэндээ зохих

    Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй

    Үнэгний уран арга арсланд тусгүй

    Арслан үнэг мэт явбаас түргэн гутах 

    Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх

    гэсэн үлгэрийг хэн хүн хянан үзэж

    Хэр хэрээ мэдэж

    Чинээ чинээгзэ бодож явбаас сайн
    Ер хоёр хүмүүн эвтэй болбоос
    Т
    өмөр хүрээ мэт бэх
    Хорин хүн звгүй болбоос
    Эвдэрхий хүрээ мэт хэврэг
    Өнөр хүмүүн эвгүй болбоос
    Өнчин хүний элиг болох 
    Олон хүмүүн эвгүй болбоос
    Оорцог хүмүүний идэш болох
    Цувж явсан барсаас

    Цуглаж суусан шаазгай дээр гэлээ
    Тиймийн тул эв эеэ нэн бэхлэгтүн
    А
    мраг ханилсан нөхөрт
    Аливаа хүмүүний үгээр бүү уурла
    Ажиглан онож мэдээд

    Харин биеэ шүүгтүн
    Үлэмж сайн ханилсан хүмүүсийг
    Үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс 
    Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрүүлээд
    Элэглэе гэх мэдэшгүй
    Ө
    нгөц зусар аргатай хүмүүн
    Зөөлөн худал үгээр хууран байж
    Үнэн санааг аваад
    Үймтэл муутган хэлэхүй нь олон буй
    Үзэж таньж ханил

    Олзонд шунал үгүй 
    Нэгэн зоригоо хугалал үгүй
    Ер уйдах чилэхийг санал үгүй
    Хэв хэзээд цөхрөл үгүй

    Зовох цагт зайлалгүй

    Жаргах цагт хэтрэлгүй

    Хайрлах цагт дасалгүй

    Халдах цагт гуталгүй

    Насан үргэлжид нэгэн зангаар явбаас

    Улам хойчдоо хөгжилгэ болох

    Алтыг арчваас улам сайн өнгө гарах

    Нүүрсийг угааваас улам харлах 

    Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах

    Мунхагуудыг хорсговоос баас гарах

    Муу хүмүүн нэг ч эрдэм үгүй болбоос

    Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил

    Сургаал үл сонсох бөгөөд

    Гагцхүү цадахыг санагч хүмүүн

    Үс үгүйгэзс бус гахай лугаа адил

    Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүмүүн

    Сүүл үгүйгээс бус нохой лугаа адил...

    ...Үнэн эрдэм алт адил

    Алтыг түлвээс улам өнгө гарах

    Занданг түлвээс улам сайхан үнэр гарах

    Галыг уруу хандуулваас

    Харин гар өөд шатмой

    Эрдэмтэй болбоос олноо хүндлэгдэх

    Эрдэмгүй болбоос доромжлогдохын үлгэр нь

    Өлссөн барсын дэмий хүрхэрсэн дуунд

    Өндөр модны орой дээр хэвтсэн бичин

    Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх

     

    "Орчлонгийн сав шимийн дуулал"  эмхтгэлээс


    Үзсэн тоо:886