Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ГЭРИЙН, ХЭЭРИЙН ХОЁР ХАР АМТ


    ГЭРИЙН, ХЭЭРИЙН ХОЁР ХАР АМТ

           Уулын амны ойн сахиул гилжгий Жалбууг дєнгєн данган амин голтой байхад нь эмнэлгийнхэнд халуун чихийг нь атгуулжээ. Халуун чихсэх юу байхав. Хоёр чих нь цайран ягаараад, эвгvйхэн хvрвэл хатсан навч шиг ойчиход хэдийнэ бэлэн болжээ. Сартгардуу хамар нь сархагнан улайгаад, хонины шингэн цус гvйлгээд зангидчихсан єлєн гэдэс мэт цэлцийн хєхєрнє Хоёр гарт мэдээ байгаа эсэх нь vл мэдэгдэнэ. Хоёр хєлд нь угласан хуучин буриад бойтог маягийн гутлыг нь чvv ай сугалж. хєндий памбагар эсгий гутал ємсгєх аяджээ. Эмнэлэгт хvргэсэн хvмvvсийн ярьснаар бол нэг хєл нь лав бvрэн хєлдсєн гэнэ. Биенд орсон нохойн шvдний ором тоогvй олон. Бие нь навс буудсан байтай адил болжээ. Жалбуугийн амин голтой байгаа нь тvvний хоолойг нохой дутуу хазсан байна. Нохой хоолойд нь лав шvдээ шигтгэсэн бол Жалбуу мажийчихсан байх байж. Уулын, євєл цагийн ам гэдэг хотын хєл хєдєлгєєнтэй гудамж биш дээ. Єглєє, хавх эргэхээр явсан Жалбуу байдаггvй ээ. Гэрээс гарч жаахан уруудан гол гарна. Цаашаа єгсєж хєндєлдсєн єндєр хошуу єєд гарч, доош буун, нэг жалга гатална. Тэгээд наагуураа битvv модтой цаад уулын модны зах руу ороод, олон жилийн хєл тушсан хур их бор єлєн, нохойн хошуу, уулын цай мэт олон зvйл євстэй цоорхойд буй vнэг хярсны зvг дов хvрээд ирэх хvн ингэж удах гэж. Наран унатал эргэж ирээгvй учир, тvvний араас явсан хvмvvс, цус цас хоёрт хутгалдчихаад дєнгєж амьсгаатай байхад нь олж ирсэн хэрэг. Хот айлын болон хавь ойрын настай, арга сvйхээтэй гэсэн хvмvvс цуглаж цус нєжийг нь цэвэрлэх, хувцсыг нь солих, хєлдсєн газрыг нь мэдээ оруулах гэж ноцолдсоор их цаг алджээ. Гэвч тэдэнд Жалбууг сэхээх тэнхээ хvрсэнгvй. Дулаалж, морин тэргээр, машин зам тосуулахаас єєр аргагvй болов.
           Євлийн дvн хvйтэнд, хааяа, ачаа тээврийн машин явдаг зам тосно гэдэг ёстой аз туршсан явдал. Гэтэл ёстой аз тохиож, нэгэн буянтай буурал жолооч, Жалбууг дагалдах хvмvvстэй нь авч яван, ийнхvv эмнэлэгт хvргэжээ. Жалууг эмнэлэгт, эхнэрийн нь дvv залуу сахижээ.

           Жалбуу гэгч хэн бэ! Яахаараа нохойд сэг болгуулах нь энэ вэ! Тvvнийг ноцсон нохой хэний юун нохой вэ!

          ... Жалбууг гилжгий гэлцэнэ. Энэ гилжгий, эхээс нь болжээ. Эх нь тvvнийг тєрvvлэх vед хєхєнд сvv орж, тулман хєхтэй ямаа шиг сэрийсэн хоёр хєх "урган” иржээ. Гэтэл нэг хєх нь сvv муутай байв. Тэгэхээр, эх нь сvvтэй хєхєє єгч, тэр болгонд єєрийн vнэртэй єрлег vстэй бэлбэгнэсэн нялх зулайг нь илээд байсан чинь сvvлд мэдэхнээ хvv нь ийнхvv, нэг талаараа хэвтэн хєхєж илvvлсээр гилжгий болжээ. Жалбуу олон жилийн ємнє Багшийн сургууль тєгссєн. Газар дээр ганц эхтэй. Эхэд, vхлvvт євчин тусахаар хотод эмнэлэг бараадуулсан. Эх нь удаан, сvрхий зовж байж нас барж. Жалбуу эхийгээ эрлэгт булаалгахгvй гэж буй чадлаараа асарсан авч, нэгэнт, vхэх vйл нь нvvрлэсэн бол алтаар амлуулсан ч хун тэсдэггvй шvv дээ. Эхээ л алдвал, энэ ертєнц хэмээгч, эргэн тойронд, юу юу ч vгvй, элий балай цєл цол болж, тэнд ганцаараа хаягдаад, тэр гэхийн тэмдэггvй араатанд, амьдаараа уруулж, тасдуулж, хорвоог орхих ухааны юм бодогддог байж Яагаад, юунаас болоод, ийм хачин зvйл боддог болсноо тэр vл мэднэ. Эхийг чинь эдгэрvvлье! Оронд нь чи vх! Гэвэл Жалбуу ямар ч vг дуугvй шууд ''тэгье, тэгье” гэх хvн аж. Жалбуу, эхээсээ хагацаад хотод vлдэв. Эхээ газар булчихаад юу бодож, нутагтаа очих билээ! Эхээс анх унасан газраас эхлээд, эхээ хот руу эмнvvлэхээр авч одсон сvvлчийн зам харгуй хvртэлх, эхтэй холбоотой юм бvхэн, нvдэнд vзэгдэж, сэтгэл мэрээд юуны амар заяа vзvvлэх аж гэж тэр бодсон хэрэг. Yхсэний хойноос vхэлтэй биш. Амь vнэнч, авгай худал гэгчийн vлгэрээр амь зууж, гэдсээ тэжээх чухал учир ажил хийх хэрэгтэй болов. Багшийн ажил эрэв. Тvvний мэргэжлийн багшаар хот хахаж, цадаж орхиж.  Олон жил багшилсан ч гэнэ vv, явцуу мэргэжлээ єєд татаж чадахгvй болсон багш нарыг ч хотод сvvлийн уеийн эрдэм чадалтай багш нараар сольчихжээ. Тэгээд Жалбуу хороо хорины байцаагч, мєнгєний нярав, жижvvр гэхчлэн гарын дор ажил хийсээр сvvлдээ уулын нэг аманд сахиулын ажил олов. Хотод идээшиж, ээнэгшиж єгєхгvй явсан Жалбуу, ойн сахиул хийнэ гэдэг эрсэн аз жаргалаа олсон шиг санагджээ. Гуанзанд хоол зєєгч байсан vе тэнгийн мах мариатай авгайтай дэр нийлvvлчихсэн байв. Олсон шинэ ажлаа авгайдаа хэлсэнд, нь буруу харж уйлан, зєв инээн "за-а!" гэжээ, Ингээд тэр хоёр ойн сахиул хийх газраа очив. Авгайн тvрvvчийн нєхрийн тусад орсон ганц зоргоордуу охин хотод vлдэв. Гилжгий Жалбуу уулын аманд цулгуй газар гэрийнхээ шав тавьсангvй. Тэнд: сахиул байсан євгєн, уг ажилдаа зvтгэх санаа хичнээн их байвч сачий хvрэхгvй болсон байна.Морьтын хишиг явганд гэгчээр ажлаа єгсєн тэр єгєємєр хvн явган Жалбууд, морь. vнээ, тугал бярууны болон євс тэжээлийн хашаа пvнз, тэр байтугай нохойн хонуур. Тахианы байрыг хvртэл бараг зvгээр єгчихєєд явав. Ийм бэлэн буян дээр гар газар, хєл хєсєр сууж болох уу? Жалбуу саалийн /сайн vнээ 10 жил тугалладаг. Энэ vнээ нь их сайндаа хоёр удаа тугаллаад, тогоо тослохоор vнээ байв/ vнээ, гурван ямаатай болов.

           Жалбуугийн хариуцах уулын ам, талбайн хувьд том єргєн газар биш. Харин бартаа нь бэрх юм. Ус нь ширгэсэн хуурай, олон хєх сайр, савхийн дайралдах аймшигтай ганга жалга, уулын ам єєд болохоор дотор нь юу ч буглаж, шvглэж байж мэдэхээр битvv тєглvvд болно. Ууландаа тулаад очихоор харанхуй ой. Уулын ар газар угаасаа адармаатай. Унаа морьтой хvн байтугай буга, бор гєрєєс, гахай яаж нэвтэрдэг юм бол гэхээр єргєс бутат битvv шивэр ширэнгэ байх аж. Сахиул хийх газар нь дутуу ан амьтан, араатан шувуу алга. Жалбуу харамсав. Ийм бєглvv газар тvvнд итгэлтэй хань хэрэгтэй. Тэр нь нохой! Тvvнийг хаанаас олох вэ! Захаас!... Хvний алаг нvднээс бусад нь байх болсон зах руу явсаар Жалбуу, нэг єдєр, залуухан, биерхvv, сэтэлзэж сорголзсон соотгор чихтэй хєх саарал нохой хєтлєн иржээ. Айл хєршийнхєн нь тэр нохойд зэвvvрхэв. Ямар гээч vvлдрийн нохой ийм байдаг бол гэж тэд бодоод тийм гэх нэр єгч чадсангvй.
           Ийм нохой хvнд хань болох уу? гэж хєрш хашир євгєн єгvvлсэнд, мэдэх юм аа ч мэдэхгvй гэж байх дуртай Жалбуу,
          - Шумуулаас шумуул тєрнє гэдэг. Єлєгчин чоноос тєрсєн чоно хєтлєєд ирсэн гэцгээх гээд байна уу! Чоно нохой хоёрыг хаа очиж ялгана шvv! Чоно нохойн эрлийзийг ч мэднэ. Хорвоогийн нохойн эрлийз гэдэг маний мэддэг ганц хоёр ч арай биш байхаа гэж єєрийн бодолтой гэж єєрийгєє ямагт боддог тэр л зангаараа тооноо ширтэн єгvvлжээ.
           - За тийм л болтугай. Манай энэ нутаг сvрхий аглаг, зэлvvддvv.Чоно бараг хотны захад!... Тэгэхдээ бид, чоно барьдаг нохой байхыг ер vзээгvй. Хvний vзэх юм дуусах биш. Ашгvй, одоо л нэг Жалбуугийн хар амт, хээрийн хар амтыг барихыг vзэж дээ!... гэж херш хашир євгєн нэг л ёжтой, зуунги єгvvлсэн vг нь хэчнээн хянуур хэрсvv хvн чиг, хэдэн давхар санаатай хэлээд байгааг ухахад амаргvй байв. Сонгино шиг олон давхар санаатай vг амнаасаа унагадаг энэ бууралд хvмvvс хайртай.
           - Энэ уулын буяныг дєрєв болоод хоёр хєлтэй чоноос ийм тvшигтэй байж л хамгаална биз дээ!... Чухам тэгж хамгаалж чадахгvй байгаагаас, энэ уул байх юмаар багасаад л байгаа вий гэж Жалбуу єгvvлсэнд,
          - За тэр, тийм ч биз, vгvй ч биз. Нохойгоо найдвартай уяатай байлгаж vз! Єглєє эрт уяж, шєнє орой тавьж байна шvv гэвэл,
          - Зvгээр! Миний нохой, ангийн-хулгайч чоно хоёроос єєр амьтны улаан хоолойнд хvрэхгvй байх аа! Та нар єєрсдєє би манайхан гэж ийм ийм хvмvvс байдаг юм шvv гээд нохойд минь єєрсдийгєє сайн танилцуулаарай!...
          - Ингэхэд, нохойны маань нэр?
          - Аянга? гэж Жалбуу хэлсэнд
          - Ий! ... Манай энэ уулын ам, эзэнтэй, аянгатай болж дээ хєєрхий гээд хашир євгєн нуруугаа vvрэн одохдоо юу юу гээчийг санаж: бодож явсан бол оо!

          Аянга байнга уяатай байх. Хvмvvс, малд дасч цєхсєнгvй. Аянгын хамгийн vзэн яддаг амьтан нь нохой Нохой єєрт нь эвгvй хандвал дайраад, дараад хоолойнд нь юуны тvрvvнд хvрэх гэнэ. Тэгсээр, хавьд тvvнд халдах байтугай бараа сvрээр нь ноход шууд сvvлээ хавчин зугтах болов. Жалбууг нэг л эвгvй хvн гэдэг байсан хvмvvс одоо Аянгыг нэмээд хоёр эвгvй юмтай болох нь энэ!
          Хад чулуутай буюу хахир хатуу газар хvн, амьтан: ер, юуны ч мєр vл гарна.
         Шєнє элдэв хэргээр хvмvvс гэрээс гардаг Аянга байх нь тун ховор. Дуудаад байхаар газар доороос гарав уу гэлтэй гэнэт хvрч ирнэ. Сэргэг соргог нь бэрх. Єглєє эртээр уях гээд гарахад, уулнаас цас манарган, уур цан болчихсон ирэх нь vзэгдэв.
          Жалбуу тvvнийг дагуулж уул ой руу явахад Аянга их дуртай. Чандага, туулай, ятуу хєтvv гялс манасхийтэл бариад єєрєє л шамшина. Бор гєрєєс, зорголж, жий, цєх мэт бага насны буга барих гэж дайран зарим vед  Жалбуу хий буу тавьж салгах vе тохиов.

          Чонын ороо орох vеэр Аянга хэдэн єдєр шєнєєр алга болов. "Чонын хvv учраас чоно руугаа гvйгээд байна даа. Энэ чинь нэг юм хэлээд байна даа!" гэж хєрш хашир євгєн єгvvлэхэд. Зvгээр! Ингэж чононд дасгаж байж, хvний гараар могой бариулна гэгчээр Аянгаар дамжуулж, чоныг яйлна шvv дээ! Тарвагыг даллаж ойртуулж байж алдахгvй буудна. Энэ их хад асга, харанхуй шивэр ширэнгэд чоныг би Аянгаараа "дуудуулж, хєтлvvлж" ирж байж намнана биз дээ! гэж  Жалбуу хэлэх! Жалбуу чонын авд явав. Нэг ч чонын хамраас цус гаргасангvй. Хавар болов. Мал тєллєж эхлэв. Байсаар урь унаж, тєлийн борви тэнийгээд ирэхийн vед Жалбуутай хамт байгаа болон ойр хавийн айлууд хєрвєжиж торнисон тєл шєнийн хоногт ганц нэгээр алга болдог болов. Хvмvvс, vvний учрыг янз бvрээр ярина. Ганц сэжиг Аянга! Шєнє, айлын хашаа пvнзнээс Аянга хурга ишиг, тєлєг борлон шvvрээд гарахад, ноход, тvvний єєдєєс єчvvхэн ч шонгvй. Аль нэгэн нохой малаа харамлаж гиншиж гийнан эзэндээ ай чимээ єгєх гэвэл тэр нохойн vхэх vйл нь ирсэн хэрэг болно. Алтны дэргэд заль луйвар л эргэлдэнэ гэдэг. Аянгын луйвар харин зун намар жаал татрав. Энэ бол цагийг дагаж чоно идэх уух юм элбэг болдогтой холбоотой. "Жалбуу, Аянга хоёрын чонын хамраас цус гаргах лєєлєє болов оо хєєрхий!” гэхэд "манай авгайг хойтон жилийн наадмаар л хар гэдэг шиг ирэх євєл хар та нар!  Жалбуу, Аянга хоёр мундахгvй ухаан туршлага суув шvv дээ!" гэж Жалбуу ярина.

           Дахиад намрын сэрvvн унав. Цасны тvрvv vзэв. Анчид хурдан хvлгээ бємбєлзтєл уяад шинэ цаснаар vнэг, чонын авд гарч эхэллээ, Жалбуу, Аянга хоёр хєдєлдєггvй ээ! Дахиад л, шєнє хоногтоо мал алга болдог євчин хєдлєв. Хvмvvс, дахиад л Аянгад ял тулгах гэх. Баримтгvй болохоор шvvх, сэргийлэхэд очих арга байдаггvй. Тэгээд ч, малын хулгайн хэлбэр нь огт єєр! Жалбууд ял тулгах гэхээр баримт гэнэ. Малчид Аянгыг "барих" арга сvвэгчлэв. Хєрш хашир євгєн: "Санаад явахаар vзэгдэх шиг болно гэж vг байдаг. Миний номоор бол уул, ойгоос чоно ойртон ирж, Аянгаа! ,.. Х-о-оол, х-оол! гэж улилдсан шєнє л мань Аянга, тэр чонуудад хоол зєєгєєд байна!..." гэв. Чоно  ульсан шєнє малчид Аянгын хулгайг барих єєр єєрийн арга мэх сийлэв, Гэтэл яг ийм шєнє чоно ирж уливч, Аянга vл хєдлєнє. Хvмvvс дахиад гайхаш болов. "Аянга биш мал хулгайлдаг албин чєтгер буй болсон юм биш биз ээ!" гэж тэд хэлэлцэв.
           Байсаар орооны ємне их иддэг чонын идлэгийн vе болов;  Чоно хэдэн шєнє дараалан ирж улив. Аянга хєдєлсєнгvй ээ!
          Ухаантай нохой гэдэг єєр байгаа биз! Чонын ороо ширээ эхэлтэл миний нохой хєдлєхгvй ээ! Тэгж байгаад л нэг єдєр одоо явдаг, хєдєлдєг цаг болсон гээд миний гараас хєтєлнє дєє!" гэж Жалбуу хэлэв.
           Хєрш, хашир євгєн: Шєнє чоно ирж улин уриад байхад, Аянгын хєдлєхгvй байгаа нь цаанаа лоосуутай даа. Аянга ааг омог бvрдэж, чадал хvчин хурсан ид сайхан азарган чонын нохой болж байна. Ёстой есєн шид нь бvрдэж байна. Гэхдээ, архаг азарган чонотой ана мань ач тач vзэлцэх арай болоогvй дээ. За тэр ч яахав. Энэ улиад байгаа чонууд дотор Аянгын хvссэн чоно байхгvй байна. Аянга тэр нэгэн чоноо хvлээгээд байна. Тэр чоно Аянгатай сэртэндэх гэсэн залуухан гичий чоно байгаа. Тэр нь ирж улин дуудвал Аянга; алтан аргамжаар оосорлосон ч тогтохгvй. Тэр байтугай тоос манан ч дэгдээх байх" гэж  хэлжээ.

           Жалбуугийнхтай цуг байдаг Шийрэв євгєн, хот ороод шєнє орой харьж ирж явжээ. Гэртээ дєхєєд ирэхээр, євгєний санаа уужирч тайвшираа биз. Гэнэт, морь нь хамраа тас нясхийлгэн холби vсрэн vргэж євгєнийг золтой, хажуугийн хар гангын ёроол руу шидчихсэнгvй.
          Євгєн мориныхоо амыг тогтоон, юунаас vргэсэн, хаа юу байгааг харах гэж нvдээрээ тэмтчин байгаад, ууттай гурил шиг урт цагаан юмыг хvн гэхэд хvн биш нэг амьтан нуруун дээрээ vvрчихээд ганга єгсч явааг харжээ. Шийрэв євгєн vзээгvй юм vзэв. Буг чєтгєр бол тvvнээс айх юун хэмээн давирч урт хар гангыг хєвєєлєн явах гэтэл морь нь урагшилж єгсєнгvй. Буугаад араас дагая гэхээр гvйцэгдэх янзгvй. Ингэсээр байтал хачин vзэгдэл бараа, чимээ тасрав.
           Шийрэв євгєн харьж ирэв. Жалбуу тэднийг сэрээв. Шийрэв євгєн юу vзсэнээ ярив. Юу байдаг билээ хэмээн хєєрєлдєв. "Улс амьтан бараг унтахын алдад даа. Нарийн хорон дуутай нэг чоно ульсан! Намайг, танайхаас гарахтай зэрэг тэр чонын улилт таарсан Аянга яг тэр нарийн хоолойн улилтаар сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар, цээжээ хvржигнvvлж хэвтэх аядсанаа, тэвчээр алдсан янзтай нэг муухай улин хуцсан даа!" гэж хєрш хашир євгєн ярив. Тэд гарав.

         - Аянга, Аянга!...хэмээн Жалбуу дуудав. Аянга хонууртаа алга.
         - Ганга єгсєн одсон амьтан Аянга байж гэж бодьё. Тэгэхдээ тэр, юун шуудай гурил шиг юм vvрэн оддог билээ? гэж Шийрэв євгєн єгvvлтэл,
         - Малаа бvртгэ! гэж хєрш хашир євгєн хэлэв.   Тєдхєн:
         - Ээ хєх тэнгэр, хар газар, одоо яана аа! хэмээн Шийрэв євген гаслав.
         - Юу болов, євгєн ах!!!
         - Халзан ирэг минь байдаггvй!...
         - Аянга тийм том иргийг vvрэн одох хэрэг vv? ГЭЖ Жалбуу vл итгэсэн байдалтай асуув.
         - Чоноос чоно гардаг гэж чамд хэлсэн дээ Жалбуу! Єнєє орой ульсан нарийн хорон дуутай чоно бол Аянгыг хvлээсэн єлєгчин. Тэр нь би ирлээ гэж ульсан. Аянга тvvний дуугаар сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар цээжээ хvржгэнvvлэн хэвтэхдээ, нэг муухай улин хуцсан. Би байна. Одоохон очно гэж цаад єлєгчиндєє чимээ єгсєн хэрэг. Тэгээд очих очихдоо Шийрэв гуайн ганц иргийг бэлэг болгон vvрч одож дээ! Гурилын хулгайчийн гуя цагаан гэдэг энэ! Ороо ширээндээ нийлэх гэж буй ийм идэрхэг шидэрхэг чоноос ирэг байтугай буга vvрэх тэнхээ гаралгvй дээ гэж хєрш, хашир євгєн єгvvлэв.
          - Yгvй одоо яан аа! Энэ Жалбуу чи ямар гээчийн нvглийн хvvдий чирч ирэх чинь энэ вэ? Манай эндээс алга болсон бvх малын хулгайч, Аянга боллоо. Залуу минь Аянгадаа єєрєє Аянга болохгvй бол цаадах чинь удалгvй маний хоолойг толгой дараалан хигэнэ шvv гэж Шийрэв євгєн хэлэв.
          - Хvлээсэн гичий нь ирэхлээр Аянга хєдєлнє. Хєдлєх хєдлєхдєє нэлээн их гараар хєдлєх бий гэж миний хэлсэн vг орой руу чинь оров уу, Жалбуу! гэж хєрш, хашир євгєн хэлсэнд, Жалбуу, галын улайсан хайч завсар хавчуулагдах шиг болон,
         - За маргааш болог! гээд гэр рvvгээ шурган оров.
         Жалбуу маргааш нь буу vvрэн Аянгын мєрєєр явахдаа, Аянгыг Шийрэв євгєн амбан шар шиг иргийг vvрэн одов гэдэгт итгэж чадахгvй байлаа.
          Хоёр чоно Шийрэв євгєний иргийг єнєєх дотор нь юу ч байж мэдэх тєгєл дотор хувааж хvртээд алга болжээ.

          Жалбуу, Аянгыг хэд хоног хvлээв.
         - Орооноос гарахаас нааш ирэхгvй. Гарахыг нь дєхvvлээд иргийн сэг дээр єлєн зэлмvvн чоно ум хумгvй vнхэх мах зах сайн хая! хавхаа сэжиг сэдэв авахгvйгээр тавь! Чоно хар ихтэй. Гэхдээ, орооныхоо дараа гайгvй биз? гэж хєрш нь зєвлєв.
          Жалбуугийн хулхи буув. Хvн, нэг vг хэлэхэд, єєдєєс нь хоёр vг хэлдэг, цээж сэхvvн мань эр, хvмvvс юу хэлбээс ямар ч болтугай Аянга шиг ярзайх, ярдаглан аядахаа болив. Чонын ороо ширээ гарах дєхєєд хєрш, хашир євгєн "одоо явж хавхаа зvv!" гэв  Жалбуу, хавхаа заалгахын сайнаар заалган байж зvvв. Хєрш, хашир євгєний хэлсэн єдєр явав
         - Бодлого, болгоомжтой яв. Хvн дагуулж яв гэсэнд, Жалбуу мєн л хэгжvv, тvрэмгийгээрээ тvрээд, ганцаараа явжээ.
          Жалбуу хавх дээрээ очив. Хавханд нь чоно урьд хоёр хєлєєрєє суусан шvv суужээ. Чонын хар гэдэг хавх найдвартай цагтаа ийм эд дээ. Хvний бараагаар хавхтай чоно vхлээ ирснийг мэдээд сvvлийн мэх гохоо хийх гэв. Гэвч тэр чоно юу хийж чадах вэ! Хавхтай чонын хажууд Аянга гийнаж байж ядаж эхлэв. Эзнийхээ тухайд Аянгад "бодож санасан” юм юу байхав. Магадгvй, эзнээ хавхнаас "хайртыг" нь салгаж єгєх болов уу гэж горьдсон байж болох юм.
          Жалбуу Аянгын тухайд юу ч болсонгvй. Тvvнийг хэзээдээ, миний эрх мэдлийн юм гэж vзэв. Хавхтай чононд ойртон очиж байгаад буудах гэж зэхэж байхдаа, энэ євлийн миний ангийн тvрvv бор халзан туулай чи болдог байжээ гэж бодоо биз!
           Буу панхийж, хавхтай чоно муухай гаслан хавх хажгануулан ойчих тэр мєчид Аянга, Жалбуу дээр бєєн цахилгаан мэт буужээ. Нохойгоо ингэнэ чинээ бодоогvй байсан Жалбуу барьц алдаж хэд хэдэн газраа нохойдоо сvрхий ам хvргvvлэв. Нохойноос амь биеэ хамгаалахын тулд эцсийн арга чаргаа хvртэл гаргах хэрэгтэй болов. Нохой унаж, унагаж, цастай хутгалдан зvтгэсээр Жалбуугийн хоолойд шvдээ хvргэн ирэх vєд Жалбуу хутгаа сугалан нохойныхоо улаан суга луу хутгаа ишинд нь тултал дvрээд, хоёул цасан дээр тэврэлдээтэй юм шиг ойчжээ.

          Жалбуу эмнэлгээс гарч ирэв. Єрєєсєн хєл, єрєєсєн гар мухар, єрєєсєн чих хулгар, хамар нь дєнгєн данган оронцогтой, бvх бие нь нэлдээ шахуу цагаан боодол болсон сvг шиг хvргэгдэн орж ирэхийг харсан авгай нь ухаан алдаж, vхэтхийн унажээ. Нєхрєє дагуулан, дєнгєж ирээд байсан зоргоордуу охин нь муухай орилоод нєхрєє чирэн оджээ.

         Хvмvvс Жалбууг анх очиж авахад, Жалбуу гэрийнхээ хар амтыг дэрлэчихсэн, гэрийн амт нь хээрийнхээ хар амтыг дэрлэчихсэн хэвтэж байсан гэлцсэнсэн.


    Үзсэн тоо:1108