Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД


    САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)

            С. Анударь 1973 онд Улаанбаатарт тєржээ.
    1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр тєгсч                                           
    1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа.
           Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хєгжим сонирхдог байв.
           Амьдралынхаа богино хугацаанд эрх чєлєєт, ариун, тайван амьдралыг мєрєєдєж єсєх тусмаа тvvний хvсэл мєрєєдєл нь улам баяжин тvvнийгээ илэрхийлэх vvднээс зохиолч болохыг хvсч байлаа. Тэр ганцхан ном бvтээжээ.
          "4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд тvvний 1989-1993 онуудад бичсэн зvйлvvд орсон бєгєєд энд Анударь єнєєгийн бидний амьдралын бодит vнэнийг идеалист гvн ухааны vvднээс сэтгэн мэдэрч єєрийнхєє товч, тодорхой, євєрмєц аргаар дvрсэлжээ. Тvvний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хvмvvнлэг, цэвэр ариун. чєлєєт амьдралыг мєрєєдсєн хvмvvс юм.

     

    ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД

    "И мы выродки крыс
    Да мы пасынки птиц
    и каждый на треть патрон"
    С.Башлачёв

     

           Байдал хялбар - аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн тємєр,.Тайрсан тємєр. Дєрвєн сум. Калибр 6, 6 мм. Хєгжим дуугарна. Чанга хєгжим, ийм л дуу :

    Что не до смерти то ложь
    Кто не знает будет жив
    Кто узнает в спину нож
    Так и надо так и будет жить...
    Yхтлээ л биш бол худал
    Yvнийг мэдээгvй нь амьд
    Хэн мэдсэн - нуруу руу нь хутга
    Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна.
    …Это родина смерть
    Это родина смерть 
    ..Энэ эх орон vхэл
    Энэ эх орон vхэл

            Єглєє. Гурван цаг. Гурван сар. Уртаа хєгжмєє унтраав. Хєгжим дууссан. Тэгээд унтрав Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр тємєр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан тємєр. Бугуйг дерєв ороож хvрнэ. Нэг vзvvрийг нь шvдээрээ зуугаад нєгєєдєхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд тємєр утсаар тогтоочих. Тємєрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад бэхэл, Єєрєє зvvсэн гинж. Хараад “Тийм'' гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Энэ бєгжийг хэдэн сарын ємнє зvvсэн. Тэгэхэд би яг одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагvй цагт би хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр vлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагvй. Гол нь байна. Єнєєдєр "Yгvй" маргааш "Тийм" гэж байгаа Уртааг нэг Уртнасан болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагvй, нэг л хvн. хэд ч байж болно. Гол нь битгий дєтийг харж дєрєв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зєв буруу шийдвэр гэж байхгvй. Бvгдээрээ нэг л vр дvнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах vгvйгээ бод. Би энд амьдарна. Амьдрана гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зvссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгvй. Yхнэ гэсэн бол vхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгvй санагдсан эргэлзэж болохгvй. Эргэлээ бол адаг. Ямар ч ялгаагvй нэг бєєлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ эргэлзээгvй биелvvл. Би амьдарна Одоо аравдугаар ангид байна. Тєгсєєд ажил сургууль, авгай хvvхэд  тэгээд  амар сайхандаа жаргажээ".

          Yгvй. Наадах чинь биш зєвхєн vзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Би зvгээр амьдарч чадахгvй. Зvгээргvй гээд панк болж болно, лам болж болно, єрєєсєн гараа хєрєєдєж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зєєлєн хэлбэрvvд. Би юмыг дуустал нь тултал нь, юv ч vлдээлгvй vгvй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг хоёрыг, гурвыг... цааш нь харуулна Чи амьд уу, vхсэн vv, бvгдээрээ байна уу vгvй юу ялгаагvй хэрэггvй Юу ч, юунд ч хэрэггvй. Би алдлаа гээд юу ч болохгvй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зvгээргvйгээр тултал нь, Тэгээд тайрсан капибр. Хэрэггvй, тэхдээ миний шийд. Зєвхєн vзэн ядалт. Yзэн ядалт бол айдас Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгvй гэдгээс айгаад vзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд vзэн яд.

          Єглєє долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дvн, ангийн сурагчид. Идэр, Пvрэвээ, Сайханаа, Дээгий, тэгээд Уртнасан - би. Завсарлагаар жорлон, тамхи, тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходроно. Азтай байна. Хэдэн тєгрєг, тамхины мєнгє, би архи уудаггvй, гэр лvvгээ явган явдаг Явах цаг. Замд хvмvvстэй зєрнє. Явж л байна. Гудамжаар явна, байж л байг, тэгээд наргvй єдєр, бvрхэг сэтгэл шиг сайхан єдєр.
          
          - Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хєгшин наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд цохиод, хагалаад, шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийг зvсвэл яасан юм, Даанч тэгэхгvй, хэрэггvй чиний хэрэг. Чиний зєв.   Цас ч юм уу; бороо ч юм уу, эхлээд цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хvйтэн байна. Дулаахан хувцастай хvмvvс, монголчууд, гадаадууд. Тэгээд калибр, тэгээд зориг. Зєвхєн зоригтой хvмvvс хэдхэн, тэд удаан байхгvй. Амьдрал тэдэнд харш. Зузаан єрємтэй сvvнд хийсэн хvчил, харш, гашилна, гашуудал. Амьдрал зоригт зориулагдаагvй хvмvvс, амьдрах ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа ємнє наад хоолоо идчих, Тэгээд хєгжмєє тавь: "Секс пистолз", "Нэгдсэн вант улсын анархистууд" гэдэг дуу. Сайн дуу, vгийг нь мэдэхгvй юм.
         
         Сараа — Чи хичээлээ хийсэн vv?
         Би — хийсэн.                    
         
         Би юу ч хийж чадахгvй, хийх юмаа хийсний дараа гурван сум vлдэнэ. Yлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгvй. Шкафанд байгаа бууг санаж дєч наслахгvй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, хэзээ ч болно, удахгvй. "Иемай" гэдэг дуу явж байхад тог тасрав.
         Даваагийнд очьё. Нилээд удаан уулзалдаагvй. Тэднийд бас тог алга. Даваагийн дvv нь лаа авчрав. Хятад цагаан лаа. Даваа. би олон ярина.                                                
         
         Даваа — Чи конкурс єгєх vv?
         Би — Мэдэхгvй, Яасан ч яахав 
         Даваа — Хєгшин тэгээд юу хийж байна даа?
         Би — Юу хийх вэ, байж л байна. 
         Даваа — Ер нь сайхан байгаа биз дээ?
         Би - Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч гайгvй л биз дээ.
         Даваа — Тийм. Амьд л бол жаргал. 
         Би — Тог ирэхгvй нь ээ
         Даваа — Удахгvй ирнэ байх.
         Би — Нэг єдєр амьдарсан бол нэг єєдгvйтсэн гэсэн vг.
         Даваа — Тийм, хvн болгон амьдарсан. амьдарсан бvгдээрээ адгийн новш. Дараа нь vхээд ч нэмэргvй.
         Би — Тийм. Ялангуяа хєгшчvvл. Гучаас илvv наслах бол єєдгvйтэл биш, завхай гэмт хэрэг.
         Даваа —Тийм. Би сайн євгєн болно.
         Би — Миний яс — сайн яс.
         Даваа — Тог ирэхгvй нь.
         
         Иймэрхуу буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогvй, гэрэлтэй болоогуй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хvн яс зуудаг, Надад та нарын яс хэрэггvй, надад єєрийн цус байна.
         Тав дахь єдрийн гурав дахь хичээл тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга. Манай анги. гайгvй анги. Зvгээр хvvхдvvд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар урт vстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа. Миний "анхны хайр". Хайр миний vхэл биш, миний vхэл эхний сум.

         Дээгий — Чи уран зохиолоо хийсэн vv?
         Би — Yгvй.
         Дээгий—Юу єгсєн билээ?
         Би—Мэдэхгvй, хоёулаа гарч тамхилья.
         Би — Багш аа, гарч болох уу?

         Жорлонгийн цонхны тавцан. Тамхилж байхад хичээлийн эрхлэгч орж ирэв. "Хичээл дундуур гараад тамхи татаад .... Ээжид чинь ... " Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав." ... Хичээлдээ ор! ... Юу гэсэн vгэв ... "
         Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин. Байшин тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан. Би   юм ярих дургvй. Ширээ. Бєгжтэй гарт аяга. Єрєєндєє орьё. Хийх юм байхгvй.

         Хорин дєрвєн цаг хавьцаа. Чихэвч, хєгжим, трэш, vгийг нь мэдэхгvй, ритмийг нь ганцаараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шvдэнзний мод, шатаж байна, Сайн хєгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайгаатах. Яг энэ. Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хєгжмєє унтраа, унтраагаад тамхилж сууна. Одоо хэдхэн мєр тавих сэтгэл, хvч байна. Хэдэн цаас гаргаад ир, дєрвийг, vзэг, "Арсландай мэргэн хааныг" янзалья. Би уран зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын зэвний амттай сэтгэл, vг тааралддаг. Yлгэр, цэцэн vг, ертєнцийн гурав, дєрєв, тав, зургаа…            
         Арсландай мэргэн хааны vлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал, vхлээс мултрах аргагvй, хэрэггvйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг хvрэн байж л байгаа. Ардаг хvрэн гvйцээд ирэг. Амьдарлаа ч яалаа, vхлээ ч яалаа. Арслан бартай уралцаж байгаад vхэх, алгын чинээ адсаганд гvйцэгдээд vхэх ялгаагvй, нэмэргvй. Алахдаа алсан, vхэхдээ vхнэ. Уулзах гурван хэмжээгээ тайван хэл, тайван зvгээр vхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгvй, саарал чоно, харгис соёо, алуурчин соёо. Харгис амьдрал. Єєр амьдрал хэрэггvй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дервєн сум. Далайгаад огтол, амьдралыг. тэнгэрийн хоолойгий нь судсыг нь, гохоо дар.
          Хатуу тамхи, хатуу гэрэл, цус зориг. Єглєєний дєрєв, унт. Зvvд. Амьдралыг огтолсон зvvд. Миний зvvд, Миний амьдрал.

          Хагас сайн єдєр, дутуу сайн єдєр. Єглєєний хоол идмээргvй байна.Ямар ч байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, vхтэлээ, бєєлжтєлєє, алтлаа. Зургаан хичээл, цvнхээ ав, Єчигдєр Дээгий авчирч єгсєн. Гадаа дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгvй єдєр. Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг vv, нэг л сар, нэг л дулаахан, дулаахан сар, дулаахан баас. Сургууль, єлгvvрт баахан бацаанууд. Дээшээ гараад ангидаа ор. Физик гайгvй багш. Нойр, зvvд, калибр 5,6 мм. Хонх.дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн шvдэнз. Цонх, хана тааз, унитаз, ахиад хонх. Хичээлд сууна. Хонх. Хагас сайн єдрийн єдєр дуусав. Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор.
         Шєнє, єнєє шєнє мэргэн саарлыг vргэлжлvvлэхийг оролдоно. Юм бичихэд уур, хор шар эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хєгжим тавь, "Алиса"-гийн "Красное на чёрном". Тамхи сор, сайн сор, толгойгоо хананд налаад vгийг нь давт. Сайн vг. Эндэхээс салгах гэсэн vг. "Босоод ир, бос!" гэсэн vг. Тэгээд эндхийн манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр сарыг vзэн яд. Хvрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад би, нарыг заавал олно. Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгvй. Зайлаад очих газар байхгvй. Тэгээд тийшээ яв, vх. Ингэж чадахгvй гэж битгий эргэлз. Бид чадна, ална, алуулна.
          Зvvн гар дээрээ тамхины цогийг тавь, Мянга мянга болж хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хєгжмєє унтраа. Гэрэл хэрэггvй, за асаачих, цаас vзэг, хар бэхээр єдєр сар; гурван сар, бичихэд нэг л хэцvv байна.  Одоо арай болоогvй байна. Хэд хоёр хоногийн дараа болно
         Сайхан нойрс.

         Шар нар. Хот. Уул. Зvvн гарын алган дээр шар усаар дvvрсэн пvмбэгэр юм гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет энд тэнд хаягдсан хэвтсэн ном, нараар. тэр бєєрєнхий шар нараар харвадаг. Єдєр болгон, нар бол сум. Намайг оноогvй удаа байхгvй. Бvрхэг байлаа ч харанхуй байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхvv л зvйрлэл. Бvтэн сайны єглєє нэг л уйтгартай, уйтгартай бvтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. галзуурсан сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хvлээж л бай. Таван цаг бvтэн сайн. Ээж Сараа хоёр зурагт vзэж байна. Би юу ч vздэггvй. Тамхилъя. Тамхилаад арай дээр болно, Дээр, доор. Би нэг л дєрвєлжин єнцєг. Хурц єнцєг. Сэргээтэх. Сэргэх чадал алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хєгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа. Маргааш нэгдэх сайн єдєр. Хар бугуйвч.
    Ном харъя. Ямар ч ном хэрэггvй, тэгэхдээ зарим vг, хєгжмийг сонсоход цус хатуурдаг, нvд хурц болдог. Тэгээд гинж. бєгж цус олдог.
                        
    “               “               “

           Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, тvvхийн хичээл, сургууль дотор ороод хэрэггvй. Газар дээр сууж харагдаж байгаа бvх юмыг харж сууна.
    Завсарлатал 15 минут. "Тохиролцоо" оръё. Мєнгє байхгvй.  Тамхинаас єєр хэрэгтэй юм алга
          Сургуульд манай анги хоёр давхарт, Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бvлэг бvлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хvvхэд байхгvй ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна.
         
          Заяа — Эхний хичээл дээр яасан?
          Би — Яавал гэж,                       

          Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: "Креатор", "Бид та нарыг оршуулна". Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна.
          Заяа — Уртаа бос, багш чам руу хараад байна. Єндийж багш руу, самбар луу, самбар дээр нэг юм бичиж байгаа хvvхэд рvv харна. Хараад л бай, хараад л байна, тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. "Тийм". "Yгvй". Надад аль нь ч хэрэггvй. Миний хэрэг тайрсан калибр. Тав. зургаа дугаар хичээл. "Нийгмийн тухай мэдлэг”. Багш Идэрийг аятайхан байцааж байна, гарт нь vзэг, доор нь журнал, Би паартан дээр "Креатор" гэсэн бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагvй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий Заяа хоёртой буу хална.  Мєнгє тєгрєг, шалгалт конкурс, хєгжим.
          Багш — За, сая vзсэн шинэ сэдвийн ... "Креатор" - ыг дуусгахаас залхуу хvрч байна. Миний зvvдэлмээр зvvрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгvй. цусан саарал гэрэлтэй хаяагvй, тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно эр зориг, Єєрийгєє цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгvй чоно. Хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хvч чадал, Цусан саарал гэгээтэй ариун тал.    Тэгээд сургууль тараад харьсан.

         Ээж. Гэр. Миний єрєє, цэнхэр хєшиг. Хєгжим, трэш сонсоход хvрч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний калибр, цус болсон гинж, Тэгээд "Металлика". Yсээ хяргах болж. Ванны єрєєний угаагуур дээр сонин дэвсээд vсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа битгий ав, ургаж л байг. Нэлээд их vс унасан. "Yг" сониныг хэд нугалаад, сэгсэрч vсээ бєєгнvvлээд жорлонд хий, шээс хvрч байвал дээрээс нь шээ. Усаа тат.  Yсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсийн. Хамаа алга. Байгаагаараа л байна Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа ємс, хаалгаа хаа, чийдэн унтраа.
         Миний буу. Удаан хараад хэрэггvй. Одоо арай болоогvй, хэзээ: мэдэхгvй. удахгvй. Єнєєдєр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны "Нирвана” олсон гэсэн. 24753 дугаартай утас. 
        
        Утас авсан хvн — Байна. 
        Би—Даваатай ярья.  
    хэдэн секунд "Нирвана"- г тєсєєлнє.
        Даваа — Байна.
        Би — 3а юу байна даа? 
        Даваа —Уртаа юу?
        Би — Тийм
        
         Даваа одоо завтай гэнэ.Очиж бичлэг хийе, удахгvй ч.гэсэн хєгжим хэрэгтэй. "Нирвана"-г сонсолгvй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын тоглодог панк - рок трэшийг гvйцэхгvй Заводки бага байхад, найз нартайгаа буу халаад хажуудаа хангинуулж суухад панк - рок.яг таарна. Єєрийн энергийг сайн  тултал нь мэдэрье гэвэл трзш сонс..
         Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад найз байхгvй Миний цус зєвхєн минийх. Хэнд ч хэлэхгvй. Чи найзаасаа амьдрах амьдралаа, vхэх vхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив. Тэгээд,
         Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик. Самбарын ємнє жаал зогсож байгаад буцахад багш. "Уртнасан чи !'хоёр'' гарлаа шvv. Хичээлээ хий". Би толгойгоо дохино.
         Би сургуулиа тєгсехгvй байх Тєгслєє ч удахгvй. тєгсєхгvй гээд гэртээ хэвтээд байх сонирхолгvй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн яршигтай юм нь "Хvмvvнлэг шинжлэх ухааны vндэс тавьж байгаа хичээлvvд" тvvх, нийгмийн тухай мэдлэг ...  Би зурагт vздэггvй, сонин уншдаггvй, vзээд, уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлvvд дээр тийм л юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштайгаа маргадаг байсан. Дараа нь хэрэггvй.

         Сургуульд орчин агаар, гэрт агаар, надгvй агаар агаар биш. 'Креатор” , "Металлика”, “Детс” . “Слэйнер” ... хєгжмєє асаа тасраагvй юу хамаагvй, тамхи байна уу, vгvй юу, эрvvл саруул уу, євдєж шаналсан уу хамаагvй бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би байна. Нэргvй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний "Нирвана"-г бичсэн Даваа. Бид нэг гаралтай юмыг байгаагаар нь харах: Байгаагаар нь харах хvсэл, харсан юмаа хийх, итгэх, єєр юм хэрэггvй. Єєр итгэл - заль, худлаа хэрэгцээтэй итгэл. Нэргvй эндээс мултрахаар шийдээд мултарсан. Дэлгэр яасан ч амьдарна, Би цээжинд нь тулгаж байгаад гохоо дарна. Бид нэг гаралтай, харсан юмаа харж чадна. Бид нарыг энэ ертєнц даахгvй. Энэ газар харийн газар. Тэгэхдээ бид энд тєрсєн, шулуун цустай тєрсєн, одоохон vхнэ, ална, амьдарна. Дэлгэр л амьдарна. Одоохон дуусна, дандаа инээ, тэгээд амьдардаг. Амьдартлаа vхдэг.
          Тог ирлээ, цаг єглєєний дєрєв. хєгжмєє асаа, гэрлээ унтраа. Би гэрэлд дургvй. Гэрэл - нvдээ анихад юу ч хармааргvй байхад нvдэнд тулгасан бvх юмыг улаан шар vзэгдэл болгосон гар чийдэн. Гэрэл - оргоход арван тавны сар. Гэрэл - чиний нэрийг дансанд оруулж байхад тэр шар цаасыг гэрэлтvvлж  єгсєн чийдэн. Гэрэл - амьдаряа гэхэд vхэл, vхье гэхэд амьдрал. Би юмыг байгаагаар нь хараад тэрийгээ нуудаггvй. Тэгэхдээ тэгээд харсан юмаа гэрлээс нуухгvй, єдєр болоход ч би хэвээрээ байна. “Креатор”  Єєрєє дотроо эрх чєлєєгєє, зоригоо мэдрээд сайн сонс, сэтгэлд жаргалаас илvv хvйтэн эгзэгтэй жаргал бялхаж эхлэн, бялхаж хальж шєнє дунд хашгирч эхэлнэ. Энэ vед эндээс чєлєєлєгдсєн юм шиг санагддаг. Эндээс салж болохгvй нь падгvй болдог. Эрх чєлєє, зориг, vг ойлголт хэрэггvй болтол мэддэг. Яг энэ. Цаашаа!
    Цаашаа зайлцгаа! Бvгдээрээ,
          Дараа нь нойр хvрнэ. Юм бичих хvсэл алга. Хvсэлгvй бол тэр л биз. Би єєрийн эрх чєлєє зоригийг мэдэрсэн.  Тэрийг цаасан дээр буулгах албагvй.Тэр цаасан дээр буухгvй.

          Єглєє сэрээд цаг харахад зогсчихож. Одоо долоон цаг тавин хэдэн минут байх ёстой. Ванны єрєєнд орохдоо ханын цаг харахад долоо тавин хоёр, Би     цаг  андуурдаггvй. Тамхилаад унтлаа. Сэрээд сvvлчийн хичээлд очсон. Хармаанд тамхи шvдэнз, тvлхvvр, есдvгээр ангид дандаа хутгатай явдаг байсан. Хєзєр.

         Заяа—Би ханасан.
         Бид хоёр хоцорч цаг барна.
         Гэрт бас цаг барна. Амьдралаа барна, vхлээ барна, би бvгдийг барна.

        Халуун, чийгтэй, хєлстэй, цэвэрхэн ванны єрєє, хєєстэй ус руу тамхиныхаа vнсийг хаяж, ваннд хэвтэнэ. Чихэвч, "Нирвана". Гараад трэш. Одоо хайрсан. эгзэгтэй жаргал цутгаж ирж байна. Ертєнцийг хэрчсэн гитарын утас, мэргэн саарлыг бодно. Шар соёо, улаан нvд єнєє шєнє бичнэ. Ардын аман зохиолоо харъя

          Алгын чинээ шар тосонд  
          Амьтан бvхэн шингэнэ" (нар)
       
          Нар шар тос. Энэ алгын чинээ шар тосонд амьд бvхэн шингэнэ. Шингээд алга болно. Оньсгонд том ойлголтыг жижиг ердийн юмтай харьцуулах арга байдаг. Тэгэхдээ энэ оньсого зєвхєн арга биш, энэ жинхэнэ vгvйсгэл.
          Тэгээд шєнє болно, тэгээд “металлика" мэргэн саарлыг дуусга. Гинжээ хар. "Ту лив из ту дай" - амьдрах бол vхэх. Мэргэн саарал, Гурван чоно. Алгын чинээ адсагыг идэхгvй ч гэсэн зулгааж алж болно. Тэгээд яах юм. Гурван удаа уулзана. Одоо би ганцаараа байх ёстой. Би ардаг хvрнээс зугтаагvй, давхиад ирэхэд нь адайрахгvй хvлээж л байна.
          Нэг хуудас юм боллоо. Дараа нь цээжинд нь тулгаж байгаад дарахад би бичсэн хэдэн юмаа vгvй хийнэ. Энэ зєвхєн минийх. Yлдээсэн vлдээгээгvй ямар ч ялгаагvй, тэгэхдээ би энд амьдарсан. Хvссэнээрээ амьдарсан, тэгээд зєвхєн миний юм байх ёстой. Ахиад хєгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал, бvvр чангал, сэтгэлээ чангал. Миний эрх чєлєє. Зєвхєн миний   хєндийрэх гэсэн жаргал, дараа нь Саша Башлачёв.

         Єглєєний зургаа. Унтаад хэрэггvй, нар дєхєж л байна. Усанд ор. Тэгээд сургуульдаа яв, юм идээд хэрэггvй, єлєн гэдсэн дээр юм илvv байдаг. Гэрэл унтраа, зvvрмэглэл. Таван минутын зvvд. Эмгэн. Дєрєвдэх єдєр. Гадаа сэрvvхэн байна

          Химийн хичээл. Гадарладаг л байлаа. Одоо гадарладаг юм. Миний амьдрал, дєрвєн сум. Би сонирхолтой ном байдаг гэж дуулсан. Вийнон, Рильке "Тэгэхдээ бид амьтан ургамлаас илvv эгзэгтэй аюултай хамт нэг замаар явдаг". Надад энэ зохиолууд хэрэггvй, боломж гарангуут гохоо дарахад хэдэн vг хамаагvй. Ер нь хамаагvй.
         Сургуулийн хана — гудамжны хана — хєх тэнгэр, тэгээд гэр. Тэгээд унт. Сэрээд зvvдээ санах гэж оролдоод хэрэггvй. Тэнд ч энд ч.

          Ханан дээрх бичгийг хар. Сэрсэн, тэгээд сэрмээр байна, надад сэрэх хэрэггvй. Би дандаа бэлэн, яасан ч гохоо дарна. Єєр би яахав, яаж ч чадахгvй байгаа юмыг нусан дээр наасан цэр, тэгээд би цусаар найруулна. Єєр би яахав, тэгээд шєнє болохыг хvлээ. Тэгээд шєнє болно. Шєнє болохгvй байж болно. Тэгэхдээ гохоо дар, гохыг шавар болгож болно намайг хувиргаж болно. Yзээтэх! За vзээтэх! Хувиргаатах! Тэгээд дар, наадхаа. Дар.
           
         "Слэйнер", тамхины цог, бєгжтэй гар, сарыг халхалсан vvл. Энэ мєнхийн рашаанаар хахаж vхсэн амьдрал Энэ сарыг хар. чийдэн. Тэгээд нvдээ ань. сайн хар; сайн хараа.
         Уржигдар шєнє бичсэн юмаа хар. Уншигчид харц хатуурна. Цус цээж тvлнэ. Яг. Илvv юм vгvй. Одоо жарга. Зєвхєн одоо, маргааш яаж ч болно. Одоо дандаа ийм байна. Энд илvv юмтай байхгvй. Тэгээд єєр юм хэрэггvй. Жаргаж чад. Чадахгvй бол энд элэнцгээ хийж байгаа юм.

         Тооны багш алга. Гэртээ харимааргvй байна. Дээгий, Пvрвээ, Идэр бид хэд гадаа сууж буу хална. Гэрэлтэй єдєр, цагаан сургууль. Бацаанууд гvйлднэ. Тамхи дууссан. Багш хvрээд ирлээ. Дєрвvvлээ хичээлдээ оров. Багш руу харж алхана, харимаар байна.
         Юу ч хэрэггvй зєвхєн vзэн ядалт. Yзэн ядалт хэрэггvй санагдвал vх. Жинхэнээсээ vзэн ядахад удахгvй гохоо дарах болно. Одоо удахгvй. Єєр юм байхгvй. Тэгээд сандал, паарт, хєшиг. Ангийнхан хяналтын ажил хийнэ. Би бас хийнэ.

          Дээгий — Чи эхнийхийгээ хийсэн vv? 
          Би — Yгvй. Чи дууссан бол хоёулаа гарч тамхилъя,
          Дээгий — Одоохон, нэг юм хараадхая 
          Би — Гаръя

           Ахиж тамхилаад хичээлдээ оров. Нойр хvрч байна. Тараад Даваагийнд очно гэсэн больё. Харилаа. Харих зам харийн зам. Харья.

          Зургаан цагийн vед сэрсэн. Тамхиа зуу. Сайн єдєр, сайн шєнє болно. Цаг  барж, ном харна. Yлгэр. Ванны єрєєг Майк магтсан. Бvгдийг мартаад усанд ор. Мартмаар юм аа. Халуун ус, бvvр халуун ус. Тэгээд хvйтэн душ. Уснаас гараад "Лэд Зеппелин”. Тамхилна." Тайван жаргал, энэ хэтрээд цайсан хар болохыг мэднэ. Одоо яг сайхан байна. Тэгэхдээ би энэ жаргалыг мэдрэх гэж амьдрахгvй, сайхан байсан ч сайхан байдаггvй. Тэгээд би калибраа бодно. Хамгийн дуртай кассетаа тавь. "Креатор-89". Бємбєр нь богинохон тасарсан хvчтэй ритм, зэв шиг иртэй гитар.
          Онгорхой цонх, тамхи, хэд хоног сар руу харахлаар, дургvй хvрээд харж чадахгvй болсон. Уул—тэнгэр мар (15} хэтэрхий уужим тайван, нэгдмэл цул юм. Би урагдсан тасарсан юм хармаар байна. Ураадах, ур! Одоо уул - тэнгэр   сар. Тэд уранхай юмны нэг хэсэг. Тэр лvv хар, нулим. Уужим  биш, хурц хэлтэрхий. Чи ч бас хатуу харгис байх ёстой.
         Сvvлчийн дуу, туйлсан жаргал. Багад уйлахад ийм сонин болдог байсан. Бvх юм єєр болно. За боллоо. Санаж болохгvй зэвvvн хvйтэн жаргал, тулсан.
    Цаашаа.
         Хутгаа гаргаад ир, хамаг хvчээрээ зvvн гараа зvс, "Эргэлзээ", "айдас" гэдэг юм санагдахгvй зvс. Тэгээд тамхи. Хана руу хар, єєр юм харагдахгvй, алга болоогvй ч гэсэн харагдахгvй. Босоод гоожиж байгаа цусыг хар бэх рvvгээ дусаа. Гинж бєгжєє норго, сайн норго. Ханан дээр цусаараа хэдэн vг бич. Гоожиж байгаа цусыг хананд тvрх. Гараа далайгаад цусаа цац. Єєр яахав. Шил — хана — цус. Миний єнгє. Миний хар цус. Шал — хана — шал — цус.
    Дургvй хvрч эхлэв. Цус болсон тамхиа унтраа. Гараа боо. Цусаа тогтоо. Хармааргvй байна. Тамхи. Усанд орьё.
          Єрєє цул утаа. Тамхилаад унт. Энд тэнд цус, хармааргvй байна. Тэгэхдээ итгэж байна, итгэхгvй гээд хайчихав. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Сайхан байна, Гинж бєгж хэрэггvй. Энэ хоёр тємєртэй тємєргvй би хийх юмаа хийнэ". Миний зориг — миний харсан бvх юм. Энэ хоёр тємєр хэрэггvй. Би єєрийгєє хэзээ ч санана. Дандаа санана. Гинж бєгжеє тайлаад хэрэггvй. Байж л байг. Би байвал л би байна, хэвээрээгээсээ илvv хэвээрээ. Тэгээд унт, одоо яг бvх юм хар тємєр.

    “               “               “

            Найм аравт сургуульдаа очсон. Мєнгє алга — Дээгий тамхи байна уу? “Ту-134". Хичээл, нойр хvрч байна. Бvх юм нэг л сонин, эрvvл биш юм шиг. Би есдvгээр ангидаа тайвшруулагч эм нэлээд сонирхдог байсан. Амьдрал нэлээн сонин сайхан байсан. Сайхан, уур хилэн алга болохоо дєхсєн. Тэгээд нэг хэсэг хоёр нvд тус тусдаа харж байсан. Бvх юм хоёр болж харагдана. Дараа нь хэвэндээ орсон. Тэгээд цус тогтохоо больсон байсан. Цагаан хувцастай эмч нар цус тогтоох тариа хийнэ. Хамар руу метр метрээр хєвєн чихнэ. Тэгээд дараа нь сонирхолгvй болсон. Альгебр, биеийн тамир, би бvгдээрэнд нь vзэгдсэн, арван хоёр єнгєрєєд харьсан.

          Хоол иднэ. Ном харна. Гайгvй хvний тухай бичиж. Энд бvгдээрээ сайн хvмvvс. Номын тавиур цус болчихож. Цагаан шкаф. Арчаад хэрэггvй. Єнгєнєєс цааш юмгvй, Миний дотор байгаа юмнаас єєр юм цааш юмгvй.Юмгvй, тэгээд  би буудна.
          Заяа ирэв. Хоёул буу хална.Тамхи дуусчихаж, Би "Нирвана"-г ойлгуулах гэж оролдоно. Заяа инээнэ. Байж байгаад хоёулаа тамхинд гарав. Салхитай байна. Шар шороо, автобусны буудал, дvvрэн хvмvvс. Модон мухлаг, салхи. Хvмvvс сууна, зогсоно, явна. Бид хоёр явна.
           Дєрвєн тамхи. Эндээс холдож тамхилав. Заяа анагаахад конкурс єгнє. Зургаан жил сурна. Юуны эмч болохоо мэдэхгvй гэнэ. Зургаан жил. Энэ хэдэн амьдрал, хэтэрхий урт.

        Заяа — Чи яахав?
        Заяа — Хоёулаа кино vзье. Энэ сонирхолтой кино,
        Би — Мэдэхгvй.
        Би — Дараа болоё. Одоо би харилаа.
        
         Гэрт чийдэн, ширээ, кассет, ном. Єнєєдєр эрт унтъя.
        
        "Нынче я пораньше лягу
          НЫНЧЕ отдохну
         Убери же с глаз бумагу
         Дай дорогу сну" В.Шаламов. Орчуулга нь энэ байна. Одоо би эртхэн унтлаа, амарлаа, цаас нvvрнээс аваадах. Энэ нойронд зам тавиадах, энийг санаад хэвт. Сайн сана. Маргааш бvтэн сайн.

         Уртаа, босоорой. Сараа намайг талханд явуулах гэж оролдов. Єєрєє явна биз. Би юу ч хийдэггvй, зєвхєн иднэ, унтана, ээж, эгч хоёр л бvгдийг хийдэг. Би сонсож л байна. Одоо эгч ээж хоёр хэрэлдэж эхэлнэ. Буцаж унтах гэсэн чинь болсонгvй. Босоод хувцаслаад, тэгээд Даваагийнд очьё.
         Зах гарах гэсэн хvмvvс, захаас ирсэн хvмvvс. Тэд нарыг харж автобус хvлээнэ. Тэд бас хvлээнэ

         Даваагийнд цай хєгжим. “Секс пистолз”.  Бид хоер сонсож магтана.

         Даваа — Жонс сайн хоолойтой.
         Би — Тийм. Єгсєн юмыг нь урдаас нь цац. "Yгvй" гэх,
         Даваа — "Тийм”, "Yгvй" гэх. Кассет дуусаад Даваагийн дvv нь кассетаа тавив. Надтай чацуу банди. Би хєгжим сонсохгvйг хичээж Даваатай ярина.
         Би — Сайханаа яасан?
         Даваа — Бид хоёр салсан, нэлээд дээр vед. Хайр дуусаа. Ариун хайр ч хэрэггvй. Жийб ч хэрэггvй. Аль нь илvу заваан юм.
         Би — Бодох хэрэгтэй.
         Даваа — Шороо.Илvv шороо юу: ус илvv ус уу?
         Би — Сайн илvv муу, муу илvv муу  юу?
         Даваа — Бодох юм их байна,
         Би — Сайн бодохгvй бол болохгvй. "Металлика" тавьчих. Дvvгээс нь тамхи авав, тэгээд яриа

         Зургаа хавьцаа тэднийхээс гарсан. Автобусны буудал. ЗСБНХУ-ын нэг хотод vйлдвэрлэсэн автобус намайг хvргээд єгєв.
         Ээж, эгч хоёр алга. Хvн байхгvй байх нь дээр Байхгvй байж байгаад байх гэж ирдэг. Байхгvй болсноо санахгvй. Унтлаа.
         Шєнийн нэг. Гал тогоонд орж байхуу цай ууя. Ус буцлахыг хvлээж тамхилна. Цонхоо онгойлгоод цонхон дээр суухад тамхины vнэр єрєє рvv орно. Урагшаа хар даа. Эндээс мултарч болох юм шиг санагдахад мултарч болохгvй нь илvv мэдрэгддэг.Хамаагvй илvv. Ус шуугина. Цайгаа хандал, тэгээд єрєєндєє ор. Ширээний чийдэн, цаас, эрх чєлєє бол чамтай тохиолдож болох хамгийн муу юм болоод тэгээд чи арай vхээгvй vе. Тэгээд энэ vеийн тухай бич. Бид та нарыг оршуулна. Бэхэнд цус байгааг санана. Цус хэрэггvй, тайван бай, тайван. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар.
         Тамхи алга. Орон дээрээ сууж нэгдэх єдрийн тухай бодно.         
         
         Єнєєдєр нэгдэх єдер.
         Одоо очих сургууль, энэ гудамж. Энэ хvмvvсийг бvгдийг vзэн яд. Амьдрал — бvгдийг алах аллага. Нэлээд гэрэлтэй байна. Єглєєний арван цаг. Энэ хотод харж болох ганц юм — уул. Ойртоход намхан болдог. Шар шороо, жижиг чулуунууд. Холоос ч хараад хэрэггvй.
          Альгебр, физик, утга зохиол, биологи, Нийгмийн тухай мэдлэг, Завсарлагаанаар Пvрвээтэй уулзана. Пvрвээд сум байгаа гэнэ. Маргааш авчирч єгнє, калибрын сум. Би баярлана. Би маргааш ирнэ ээ.
          Ангийн хурал болох сурагтай.  Бид явлаа. Засмал зам. Шороо, хоёр зvлэг, тэгээд мод, тэнгэр. Надад зам vгvй, байсан бол цусаараа зураад, та нарын хvvрээр хучна, тэгээд явна.
         Замын уулзвар дээр бацаанаас тамхи авав, ширхэг нь зургаан тєгрєг, шороон шуурга, дотор нь нар. Доор нь шуурга.
         Манайд Баатар ирж, Ээж, эгч, Баатар гал тогоонд цай ууж сууна. Баатар манай хамаатан, баян залуу.
         Хийх юм алга. Одоо Пvрвээгийнд очиж сум авъя.
         Автобусны цонхоор харна. Хєрсний саарал шар шороо, чулуу. Хэдэн давхар шаравтар байшингууд, хvvхдvvд шороонд дарагдаж, хатаж байгаа даавуу, хувцас, шороо, жалган дээр байшингууд. Энэ хот биш, Yхсэн хєрсєн дээр хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хvмvvс, зургаан зуун мянган хvн.
         Автобуснаас буугаад тамхи. Пvрвээгийнх энд ойрхон. Ойрхон. Одоохон. Пvрвээ хаалгаа тайллаа. Мєнгє, би сумаа авсан, тэгээд харьсан. Таван сум. Надад дєрєв байгаа, нийлээд ес. Буугаа шалгах хэрэгтэй. Би ганц ч удаа буудаж vзээгvй. Маргааш vзнэ.
         Гал тогоо, ширээ, бvтээлэг. Баатар явж, ээж эгч хоёр сууж л байна. Ээж миний сургууль соёлыг сонирхоно. Би тэр хоёрыг харна. Би баяртай vгvй болно. Эгч ---Нєхєр нь хаднаас vсэрсэн, дvv нь одоохон будаа.
        
        Єдєр гэрэлтэй байхад цагаавтар цулцгар, тунгалаг байдаг, Шєнє л
    жинхэнэ байж болно. Єдєр єєр хvмvvс байдаг, амьд хvмvvс тэдэнтэй шударга байдаггvй  амьд юм шударга байдаггvй.  Шєнє ганцаараа єєрєє єєртєє шударга байна гэдэгт итгэж болно. Єдєр хvмvvс байдаг, шєнє хэн ч байх ёсгvй. Би, тайрсан калибр. Амьдрал надад хэтэрхий vхтлээ хайртай. Тэгээд би єєрийнхєєрєє байх ёстой. Єєрєєсєє єєр юм байлгаж болохгvй. Надаас єєр  юм байлгаж болохгvй. Надаас єєр юм харгисаа ойлгохгvй, худал, харин чи энийг ойлгоод цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Яаж ч жаргасан гохоо    дарна. Яаж ч гашуудсан гохоо дарна. Хараандаа сайн оруулаад сайн бууд.                                
          Маргааш калибраа шалгана

         12 цагийн хавьцаа сэрсэн. Тэгээд сургууль. Онцгvй єдєр. Байгаль хэвээрээ. Би бараг хэвээрээ, калибр хэвээрээ. Хиртэй шал. Тэнгэр. Сургууль хоёрдугаар ээлжийн бацаанууд  таньдаг хvн алга. Дэлгvvр орж тамхи авъя. Тохиролцооны  дэлгvvр бараан бараа, бараан биш бараа.
          -Хайрцаг "ВТ". Гараад асаа. Тэгээд харь.

          Эзнээсээ зугтаасан тоглоомын чихмэл нохойны тухай юм бичье. Зугтаагаад, Шvдтэй болоод зэрлэг болох гэсэн нохой. Хазчих. Дараа нь машины тухай, хvнтэй, хvнгvй. Бичиж дуусаад усанд ороод унт. Халуун ус. "Зеппелин". Хєгжмєє унтраа. Халуун байна. Нойр хvрэхгvй. Халуун байна гэж зvvрмэглэнэ сэрнэ. Тамхилаад босьё. Калибраа шалгана. Би ганц ч буудаж vзээгvй. Надад мэргэн буудах хэрэггvй, би тулгаж байгаад гохоо дарна. Одоо нэг буудаж vзье. Калибраа гарга. Шкафны эвдэрхий цоож, хувцас, энэ байна гараад ир, хошуу бєгсийг нь эвтэйхэн тайрсан калибр: Єєр хvн тайрсан, тэгээд миний эвтэйхэн буу. Эгч тvрvvн ирсэн, хаалгаа тvгж, хєгжмєє чангал "Сепалтура". Тэгээд цэнгэл. Есєн сум. Хуучин найдваргvй буу, шалгах хэрэгтэй. Хэрэггvй буу байвал хутга байна. Єрєєний буланд жижиг сандал тавиад дээр нь ном тавь. Номын тавиур руу харахад хамгийн зузаан тvрvvнд нvдэнд туссан нь Достоевский. Тэр буланд хананд тулгаад тавь. Тэгээд жаахан холд. Тэгээд гохоо дар. Дарины vнэр. Номын зvvн талын буланд цоорхой. Ном унаагvй, хєгжим дуугарна. Очиж vзэхэд номны ард талд нvх, сум хананд шигдчихэж, ахиад хоёр ном ав, нимгэдээд байна. Гурвыг давхарлаж байгаад бууд. Гохоо  дарахад зvvн булан. Номнууд сандал дээрээс унав, хєгжим  дуусчихаж, эргvvлээд тавь. Ном руу бууд, яг гол нь. Цэнэглээд хана руу. Гохоо дарахад буудсангvй. Ахиад буудсангvй. Ахиад. Дарины   vнэр, зvгээр болно. Халцарсан хана. Зvгээр. Буугаа далд хий. Таван сум vлдсэн. Хэд ч байж болно. Номоо байранд нь тавь , урд нь байсан хоёр ном сэг болчихож, гуравдахьд нь хоёр сум. Тамхилна. Сэгний тухай шvлэг уншина. Буян vйлдэх, буяныг хvсэх - хvний хамгийн адгийн тачаал, дараа нь шєнє болсон, тэгээд унт.   

          Сая нэг зvvд зvvдэлсэн, намган дээр модон зам, ногоон намаг явган хvний бариултай зам, миний ємнє эмгэн явна, кино болгонд гарах ёстой бор царайтай монгол эмгэн. Тэр наашаа харна. Сайхан зvvд. Эмгэн гvvр хоёрт сайхан юм алга. Єнгє нь над таалагдсан, хурц єнгє, бас тэгээд би зvvдээ мартаагvй. Унтмааргvй байна, байж л байна.

          Гудамж, талбай, хичээл, сургууль. Манай анги, халуун байна, лазуу. Хvн энергитэй хvчтэй байх:vгvй нь хоол хvнс, хийсэн юмнаас хамаарагддаггvй, нэг харахад хvрээд ирдэг, дараа нь алга болдог. Энэ хvчийг хадгалах, хvлээх хэрэггvй, байвал сайн л биз. Хvч жаргал єгдєг. Єєр олон юм жаргал єгдєг. Надад жаргал хэрэггvй, надад би хэрэгтэй. Би тэгээд миний vзэн ядалт. Энд тэмцэх хэрэггvй. Тэмцсэн бол ялагдсан, амьдарсан бол ялагдсан. Зєвхєн vзэн ядалт, єєр юм нэмэргvй, єєр юмыг vзэн яд.
           Хичээл дуусав.
          
          Миний гэр. Халуун ус тасарчихаж. Сараа нvдээ будна, тэгээд
           — Чи єнєєдєр сургуульдаа явсан уу?
           Би — Явсан
          Сараа — Єєрийн яс юм байх ёстой. Тэрийгээ єдєр болгон дага. Яасан ч хойшлуулж болохгvй. Єдєр болгон байлга. 
           Би — Заримдаа хойшлуулж болно, 
           Сараа — Яг итгэдэг бол жаахан хойшлуулж болно, тэгэхдээ хэрэггvй.
           Би — Нэргvй хэдэн жил,
          Сараа — Тэгэхдээ яг байсан. Чи хоолоо хийгээд идчихээрэй, би явлаа.

          Цаг дєрєв болж байна. Цаг удаан явж байгаа юм уу хурдан явж байгаа юм уу, мэдэхгvй. Дєрєв, тав, зургаа, долоо. Нэргvй, Уугий, Даваа, Баатар — бvгд шаар. Сараад хэлбэл дургvйцнэ. Нэргvй яах гэснийг би мэдэхгvй. Тэгээд яс юм байх ёстой. Хєгжим эвдэрсэн, тамхи байна. Єглєє эмгэн "Болгоомжтой яв, чанга гишгэвэл намаг задарна" гэсэн. Єрєєгєє ширтэнэ, ном, кассет, хог, цонх. Тэгээд энд удаан амьдарч болохгvйг бодно. Энд явах газар байхгvй. Газаргvй газар байхгvй. Тэгээд сууж л бай. Буугаа бэлдээд сууж п бай. Одоохон тамхинд гаръя. Цэлмэг тэнгэр саарал шат. Одоо гэртээ ороод буугаа авч болно, Тэгээд буудаж болно. Тэгэхдээ хэрэггvй. Яагаад? Мэдэхгvй, хэрэггvй бол тэр л биз.

         Танихгvй хvн надаас шаг асуув. Байхгvй. Байранд зардаг айлыг ч мэдэхгvй.
         Халуун ус алга, унтлаа
         Шєнє.
         Сургуульдаа очсон. Физикийн хичээл дээр багш юм асууна. Надад хэлэх юм алга. Хагас цагийн дараа ахиад хичээл. Заяа Дээгий хоёр  сургууль тєгсєхєє хvлээнэ. Єнєєдрєєс илvv юмыг дандаа хvлээдэг.
          Илvv юм болохгvй гэж мэдлээ ч хvлээдэг. Чи ч хvлээнэ. Надад илvv сайн юм хэрэггvй. Єдєр болгон илvvдэл Тэгээд дараагийн хичээл. Заяа электрон тоглоом авчирч, чимээгvй тоглож болдог тоглоом, нэлээн том анги, хєшиг, цонх, хонх дуугарав.
          Сургуулиас ирээд тамхи, татна. Ялагдал бvх юманд. Юу ч болоогvй. Энд л байна. Намайг "зайл!" гэж байна. Зайл! Би явлаа, калибраа аваад явлаа, дєрєв биш таван сум, хэд ч хамаагvй. Байгаа л бол ялагдал. Тэгээд буугаа цэнэглэнэ. Одоо хэрэггvй. Одоо баймааргvй байна. Тэгээд одоохон. Ийм єдрvvд байдаг. Байж болохгvй єдрvvд. Даваагийнд очиж хєгжим сонсьё.
          Бороо, цас ороогvй. Надад харагдсан эмнэлэг, мод, байшин. Энэ хотыг би угсраагvй.

         Даваа — Юу сонсох вэ?
         Би — "Слэйнер—86 он".

         Бид хоёр ярина. Юу байх ёстой. Чононы арьс, хатуу соёо, хєгжим, ялна, тvvнээс айх юмгvй, тvvнийг магтах хvн vгvй болно, тэгэхэд тэгээд ялна. Дандаа сайхан байсан.
         Тэгээд — мэдэхгvй,
         Ингэж ярихдаа єєр юм бодно, хэнтэй ч ярьсан єєр юм бодогддог. Тэгээд "Креатор"-ыг тавьчих.

         Даваа—Чи энийг (орос магнитофон) авбал ав. Сонсож байгаад єгнє биз.
         Би — Хэрэггvй.
         Ахиад яриа, тэгээд би харьсан.
         Гадаа байшин дотор, байшин, манай гэр. Монгол ардын vлгэр уншмааргvй байна. Гал тогоонд орохдоо Сараагийн шинэ нєхєр надтай юм ярих гэж оролдоно. Асууна. Би хариулна. Тэгээд хоол иднэ.

          Сараа — Ахиж идэх vv?
          Би — Yгvй.
          Шєнє. Миний бичсэн саарал чоно. Хармааргvй байна. Нойр хvрэхгvй, харах юм алга. Цаг хар даа. Арван хоёр. Ялсан ялагдал. Шєнє болоод ч хэвээрээ. Тэгээд калибраа сана, тэгээд Даваагаас хєгжим авна. Одоо ялгаагvй. Одоо гэрлээ унтраа. Тэгээд хэлэх юм алга.
           Надад тэнгэр нvх биш гэдгийг итгvvлэх юм бол би эхлээд "Калашников" олно.

           Єглєє зургаад сэрээд буцаад унтсан, дараа нь ээж сэрээсэн. Ээжээс тамхины мєнгє авъя. Мєнгє байхгvй гэнэ. Хорин тєгрєг дєрвєн тамхи. Цаг бол хvлээлт. Би хурдан хvлээнэ. Хvлээлтийг хvлээж байна. Єєр яамаар байна.
    Тэгээд номын завсар чvдэнзний хайрцаг, таван сум. найдвар муутай буу. тэгээд.
          "Халх ардын тууж (УБ. 91 он)". Аваад усанд орьё. Халуун ус. Єшєє халууныг нэм. Єшєє. Нойтон, сандал дээр ном. Гараа арчаад, тэгээд, номоо ав. Дараа нь хvйтэн душ. Yнэргvй цагаан саван.
          Цонх онгойж, цаг тав болох гэж байна. Гэрт хvн алга. Сvvлчийн тамхи.

         Хэн бэ гэдгийг ойлгох аргагvй. Бусдын тухай бvvр битгий бод. Тэгэхдээ тэд наргvй болохгvй. Yе vе, мєч мєчєєр хуваагдаад байж л бай. Нэг, ахиад нэг, аль нь алиных. Пvрвээгээс ахиж сум асуудаг юм уу, хэрэггvй. Тог тасарчихаж. Тог тасрах хуваарьтай тэр нь тэгээд биелэгддэггvй. Тамхилмаар байна. Сараа хvрээд ирлээ, Сараа ес гэхэд ирсэн. Сараа ирээд Баатарыг алуулсан гэж хэлсэн. Эхлээд баахан асуулт, дараа нь ээж эгч хоёр Баатарыг єрєвдєнє, алуурчдыг хараана. — Болгоомжтой байх хэрэгтэй. — Уусан архиа даадаггvй муусайн юмнууд. Єшєє олон vг, зэмлэл, бараг нулимс буурал толгойгоо сэгсрэнэ. Баатар єнгєрчихєж. Манай хамаатан, найз Баатар будаа. Одоо болсон. Би Баатарын алуурчдыг алах ёстой. Ингэхэд сэтэлсэн айдас гарсан, сэрvvн тvгшvvр бvх юмыг задалсан нээсэн. Тvгшvvр. Энэ л яг. Тайрсан тємєр, одоо болно илvv юм хэрэггvй.

           Би — Тэгээд.
           Сараа — Тэд нарыг бvгдийг барьсан. Єнєєдєр баривчилсан. Бvгдийг хэзээ ч барихгvй. Yлдсэнийг нь би vлдээхгvй. Би бэлэн байсан. Тэгэхдээ яг тулаад ирэхэд айдас байна. Сонин айдас тэгээд жаргал яг болсон, хаалганы булингартай шил, цул цагаан єнгє. Булингартай шил, сэрvvн цагаан єнгє,
          Одоо яг болсон.
           Дэлгэрээс асууна. Дэлгэр мэднэ. Автобус зогсчихож, Дэлгэрийнх ойрхон.
           Харанхуй гудамж автобусны буудал дээр хэдэн хvн. Одоохон.

          — Дэлгэр байна уу?
          — Байхгvй. Гэрлээгийнд байгаа.
         Тэднийх хол, хэтэрхий орой болно. Маргааш болъё.
         Миний яс яг тулаад ирсэн, сайхан тvгшvvр Энэ яг.

    “               “               “

           Орой Гэрлээгийнд очно. Дэлгэрийг би танина. Баатарын найз байсан. Гэрт хийх юм алга, хийх юм хэрэггvй.
           Болсон. Дараа нь дараа байна. Юу болох хамаа алга.
           Гэрлээгийнд очих замдаа тамхи татав. Модон мухлаг, олон янзын тамхи. Сайн тамхи авна.
           — Нэг "Пэлл Мэлл".
          Хайрцаг тамхи бараг болох биз. Ахиад нэг илvvдэхгvй. Гэрлээгийн байшингийн хажууд бацаанаас "ВТ" авав.
          Тэднийд Дэлгэр Гэрлээ хоёр л байна.
          Дэлгэр — Хоёулаа ийшээ оръё. Бид хоёр том єрєєнд оров, Бvтээлэггvй єндєр ширээ. Хатуу сандал.
          Дэлгэр — Баатарт хэдэн танил байсан. Тэд Баатартай таардаггvй. Тэр єдєр архидаад Баатарынд очсон. Зодоон нvдээн тэгээд Баатар vхсэн. Гурвуулаа байсан. Одоо Ганц худагт байгаа. Баатар над руу утасдсан  би мэдэж байсан. 
          Дэлгэр — Айсан. Тэгэхдээ яг утасдахад юу ч хиймээргvй, хєдлєх аргагvй байсан, Бvх юм жонхуурагдсан, хугацаа, хулдаас. Юу ч хийх бодох аргагvй. Ийм vед би єєртєе хэрэгтэй юманд ч явдаггvй! Юу  ч хамаагvй байдаг, хамаагvй жонхууралдсан байдаг.
           Дэлгэр — Тийм. Би очвол очих байсан. Айгаад очоогvй. Бvх юм айдас. Тэгээд айдас гол нь биш  Явахгvй ямар ялгаатай юм адилхан.
          Би —Тийм. Хийсэн юмаа хийсэн.
          Гэрлээ ороод ирэв.
          — Хоол ид. 
          Бид хоол иднэ. "Ардын эрх" харна, хуучин сонин. Дєрвєн сарын хоёрон. Гэрлээг єрєєнєєс гарсны дараа,
          Дэлгэр — Баатарынд тэд гурвуулаа очсон. Нэг нь тэр єдєр байгаагvй. Байгаагvй ч гэсэн их баярласан.
           Дэлгэр — Мэдэхгvй. Нэр  "..."
           Дэлгэр — Тийм, хаягий нь бичээд єгье. Тэгэхдээ би энэ хаягийг мэдэхгvй шvv дээ
           Би — Тийм. Зvгээр хэлчих. Би тогтоочихно.
           Тэгээд — Баяртай. — Баяртай.
           Бараг хоосон автобус, гурван тєгрєг  “…"  - ийд маргааш очно. Буугаа авсан бол одоо ч очиж болно. Тэгэхдээ яахав.
           Гэрт эвдэрхий хєгжим, тамхи байна. Чийдэн - хана. Одоо яг болсон. Яг энэ. Ахиад тамхи, шалан дээр vнс. Юугаа хvлээхэв. Бvх юм баяр баясгалан. Буугаа ав, сум эгзэгтэй хурц гэрэл, хурц эгзэгтэй жаргал. Калибраа энэнд ороо, хана єрєє єєр харагдаад байна, энд ийм байх ёстой,
          
           Автобус зогсчиж, зам дээр гарч машин барья. Шар "Москвич", Би  "....” - ий хаягийг хэлэв. Тэднийх нэг их холгvй. Хvрээд ирэв. Машины гэрэл байшинг гэрэлтvvлнэ. Модны сvvдэр. Одоохон. Жолоочид мєнгє єгєв. Есєн давхар байшин, дал л гэсэн vг. Зvрх сайн цохилж байна. Энэ хаалга мєн байх ёстой.
    Цагаан товчлуур. Хонх. Нарийхан модон савхтай хаалга. Хонх. Шатаар хvн бууж байна. Хаалганы цаанаас айсан чанга дуу гарч байгаа хоолой - Хэн бэ?
           Би. — "..." байна уу?
           Хєгшин хуний хоолой —Байхгvй.
          Би — Би нэг юм асуух гэсэн юм.
          Хаалга онгойлгоод бєєн шар гэрэл. Цагаан майктай, намхавтар, тавиад насны эрэгтэй хvн. Цаана нь коридорын хэлтэрхий, зурагтны дуу, элдэв vнэр, гэрэл.
          Би — Би  "..." -  д нэг юм єгєх гэсэн юм, Хэзээ ирэх бол?  Тэр хvн хаалгаа єшєє жаахан онгойлгов.
          Бор царай, цагаан майк, цаанаас эмэгтэй дургvйцсэн хоолой — Хэн ирсэн юм? Тэр хvн авгайгаасаа — "..." - ийг асууж байна.
          Надад — Маргааш нєгєєдрєєс ирэх байх.
          Би — За, за. Хаалганаас холдов. Пад харанхуй, лифт дуугарч байна. Лифтний улаан товч. Тамхил. Чи байж бай. Одоо яг болсон. Та нар боллоо. Калибраа гаргаад ир. Цэнэглэ, боллоо. Хонх.
          — Хэн бэ?
          Би — Би байна. Би нєгєє юмаа vлдээчихье.
          Хаалга онгойв. Цагаан майк, бєєн гэрэл. Цээжнийх нь зvvн талд тулгаж байгаад гохоо дарлаа. Нэг их тийрсэнгvй. Эргэж хараад явахад нєгєє хvн аахилаад унав. Дараа нь бєєн шуугиан эргэж очоод буудах уу, хэрэггvй. Доошил. Зарим давхар чийдэнтэй, зарим нь чийдэнгvй. Боллоо.
          Сэрvvн шєнє. Ахиж машин барина. Сайн хатуу тамхи. Гох дарахад гар хєлстэй байсан, яадаг юм. Тэгээд дєрвєн сум vлдсэн. Одоохондоо хэрэггvй. Шєнє. Тэгээд. Юу ч битгий бод.  Яг болсон.

          Гэрэлтэй зам. Шар єнгєєр гялалзсан хар зам. Саарал  “хорин дєрєв". Хуучин зєєлхєн машин, жолооч, хажууд нь нэг залуу.
          Манай машин.
          Жолооч — 250 тєгрєг. Би тавин тєгрєг єгєв
          Жолооч — Єшєє 200 тєгрєг.
          Би — Надад мєнгє байхгvй. (Мєнгє дуусаа. Мєнгє хамгийн чухал). Урд сууж байсан залуу хараал тавиад наашаа харав.
          Би — Би гэртээ ороод аваад ирье. Хаалга онгойлгоход тэр залуу бас хаалга онгойлгов.
          Би — Чи байж бай. Манайх нэг давхарт. Тэр хаалга хаав. (дотроос нь) Би орцонд орж буугаа цэнэглээд гараад ирэв. Хоёр дахь сум аманд. Эхлээд тэр залууг, дараа нь жолоочийг буудав. Жолоочийг цээж рvv нь, нєгєєтєхий нь хvзvv рvv нь. Тэгээд гэртээ орсон.

          Би олигтой юм байхгvйг мэднэ, ялалт байхгvй, тэгээд жаргал, энийг сана,тэгээд унт.

         Єєрєє сэрэх шив дээ. Орны хажууд миний буу, цаг найм єнгєрч байна. Эгч алга. Ээж зурагт vзэж байна. Гал тогооны цонхоор харахад нєгєє "хорин дєрєв" алга.
          Цайгаа ууна. Цонх. Хэдэн цагдаа ирж байна. Боллоо. Єрєєндєє ор, тэгээд буугаа амандаа хийгээд гохоо дарна. Энэ ялалт, би ялна.
          Гялалзсан шал, богинохон коридор, єрєєндеє ор. Тэгээд буугаа ав, тэгээд дарины амттай тємєр амандаа хийгээд гохоо дарав. Болсонгvй. Ахиад дар, ахиад л байна. Ахиж цэнэглэ. Дар. Нэмэргvй. Цэнэглээд дар. Нэмэргvй. Ялагдал. Хаалга балбаж эхлэв. Ялагдал, тулаад, ороод ирсэн ялагдал. Миний хєгшин малийгаатах, инээгээтэх. Энэ жинхэнэ инээд, жинхэнэ ялагдал. Би байсан, зоригтой байсан. болоо ялагдал бол байнга. 4 — р сар.
    —  И должны оставаться живыми.  6 — аан єдєр. Рок – н - ролл.  Зvvдлэгдээгvй хоногууд, нойргvй. Банзаар, сэтгэлээр унасан тулсан. Тулсан блюз. Инээж байгаа гашуудал. Хайр. Єєрийгєє тэндээс харж байсан сайн.


    Үзсэн тоо:974