Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    МАРТАГДСАН YЛГЭР


    АВИДЫН ШАРТОЛГОЙ

         1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар тєрсєн.
         1957 оноос уран бvтээлийн гараагаа шvлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жvжиг бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургvй мєнгєн хазаар". "Одтой явах нас" зэрэг шvлэг єгvvллэгийн номоо хэвлvvлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хєлийн зарга" єгvvллэг, тууж, романы цуврал дєрвєн номоо хэвлvvлэн уншигчдаа барив.
           Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргvvний ажилтан" цол хvртжээ.
           2002 оноос "Саран хєхєє" жvжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн V ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мєчлєг"-ийг бvтээн хэвлvvлжээ.

     

    МАРТАГДСАН YЛГЭР

          Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мєр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хєлтэй байх юм гэнэ.
          Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
         - Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггvй дээ хэрэггvй гэж хичнээн цааргалсан ч болсонгvй очиж дээ. Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгvй, харин ч буянтай будагтай хvн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зvгээр гээд баруун урд хаяанд сєхрєн сууж дээ.
    Хурсан олонд цай идээ айраг сархад сєгнєж уншлага тайллага єндєрлєж байгаа бололтой, бий биелэгээр элбэг хангалуун жирийн нэг айл байх юм гэнэ.
          Худалдаачин ингэж боджээ, хачин юм даа, энэ єдєр мэнгэ голлож vгvйрч хоосрох, vйлийн гурван муу шинж давхцсан хувхай ёдор модон хохь єдєр байх юм. Тэгтэл энэ айл жасаагаа уншуулж буян хишгийн даллагаа авч байх ч гэж дээ. Yзтэл тэрсvvд єдрийн хатуу цаг байтал, хурагсад бvх юм ёсоороо сайхан боллоо гэлцэхийг яана. Ямар хvн танай "єдєр судрыг" vзсэн юм бол гэвэл "уулын багш" гэнэ. Харыг цагаанд буулгаж хатууг зєєлєнд хариулдаг далдын ухааны нууц нь юундаа байна. Тэр уулын багш гэгчийг сураглаж уулзъя гэж бодтол гадаа хvн амьтны дуу шуугиан дэгдэж, хvvе дааяа болохоо байлаа, унаа хєсєг чинь догшроод байна гэж хашгиралдана.
           Гараад ирсэн чинь хєєрхий муу салга сайвар илжиг нь шуумаазан ганзгалаагаа гэдсэндээ хєглєрvvлчихээд нохойд боорлуулан зогсч байна гэнэ.

           Худалдаачин ч нэрэлхээд олон юм ярьсангvй, єртєє замаа бараадаж дэнжийн чулуунаас гал бутартал дэрсний толгойноос салхи исгэртэл дэргvvлж явж гэнэ. Нар шингэхийн vед араас нь хєтєлгєє морьтой хvн гvйцэж ирсэн нь улаа нэхээд буцаж яваа хvн байв гэнэ. Тэд унаа морины амьсгаа дарж хэсэг зуур зам нийлэв гэнэ.
           Тэгтэл хэдэн гэр адуу малын бараа харагдаж энэ ямар айл байна гэж худалдаачин асуув.
          - Уулын єртєє гэж улаач хариулав.
          - Уулын єртєє... тэгвэл уулын багш гэж бас юу байна гэж омогшингуй асуув. Цаадах нь:
          - Чи тvvгээр яах гэсэн юм.
          - Чухал яриа байна.
          - Та хоёрын чухал юм гэж юу байсан юм.
          - Энэ чамд ямар хамаатай
          - Тэгвэл тэр хvн чинь би байна
          - Чи юу... гэж тохуурхалтай инээснээ, хэрэв чамд уулын багш гэгчийн ухаан заяасан бол би энэ унасан илжгээ ачаатай нь єгєєд ар Бээжин хvртэл явган явбаа чv гэв. Тэр хоёр ийнхvv явдал дундаа тоглоом шоглоомын vг хаялцан хойно урдаа орсоор захын хар гэрийн гадаа буув. Дээл сугалдаргалж алчуур зангидсан хєхєлбєр царайт эр, улаачийг тосч ирээд,
         - Уулын багштан, алжааж ядрав уу, алба саадгvй амгалан уу гэж хєл алдав гэнэ. Нэгэнт орой болсон учир, худалдаачин унааныхаа нурууг амраан хоноглохоор болов. Хээр хєдєєгийн эгэл борогхон амьдрал, ханхай хар гэрийн дотоод байдал, нvvдэлчин шинждээ тохирсон эдлэл юмсыг нь ажиглаж, ойр зуурын яриаг чагнаж суухдаа бухын хvзvv шиг хєшvvн энэ борчуулын буян заяаг ер юу тvшиж явдаг байна гэсэн юм бодож суулаа. Улаач,
          - Та замдаа аяншиж ядарсан байлгvй, цай хоол сайн идэхгvй яагаав. Нэгэнт та намайг зорьж яваа гэсэн, та надтай юу хуучлахсан бол гэлээ.
         Сэрэвгэр єтгєн буурал хємсєгний дорх уулаас босоо зовхитой тєрсєн галтай нvд, чи чинь илжигээ надад єгєхєєр ам алдлуу гэх шиг нэвт шувт ажиглаж байгааг мэдсэн худалдаачин тал засах маягтай хєнгєн инээд нисгэж,
         - Замд нэг айл жасаагаа уншуулж, найр ёс болж байна. Тэр ч яах вэ сайхан, сайхан боллоо. Харин єдєр судрыг та vзсэн гэлцэх юм. Энэ vнэн vv.
         - Тийм ээ, єдєр судрыг нь би зурсан ухаантай юм гээд тулганы халуун нурманд гударсан зэс дэвэртэй богшсон цайнаасаа аягалж сархад мэт ташаалахыг харж суусан худалдаачин,
          Энэ бид хоёрын байж байгаа царай, єдєр судар мэдэх нь юу л бол, лав худал хэлээ биз Юу ч гэсэн хэдэн vгээр туршаад vзэхэд хар шар нь мэдэгдэхгvй, энэ асман багш хий хоосон vгээр суухгvй хаа зайлна. Нохой идваа чv гэж хєх инээд нь хvрсэн худалдаачин,
           - Миний бодлоор бол энэ єдєр яасан муу, ямар учир байна гэж гайхсан дvр vзvvлэв.
           - Тиймээ; vнэн шvv тун таагvй єдєр. Та ч бас яггvй хvн байх нь ээ. Гэхдээ энэ єдєр тэр айлын босгыг эзэн хаан алхах хишиг буяны даллага тохиосон єдєр шиг санагдаад байсан юм гэх нь тэр
           Худалдаачны нvvрнээс гал бутрах шиг болсон ч балмагдсанаа
    мэдэгдэхгvйг хичээж,
          - Миний энэ зєнєг толгойд ...  ухаан дутваа гээд толгой сэгсрэн инээх аядав. Орой болж унтах юм болцгоов гэнэ. Энд халуун байна гадаа унтана гэж худалдаачныг шалтаг гаргахад улаач єєрєє гараад модон мєєртэй тэрэгний аралд тулгуур тавьж тэгшлээд дээр нь хэдэн давхар цагаан эсгий дэвсч єгєєд оров гэнэ. Эндээс бушуухан холдохгvй бол болохгvй нь гэж худалдаачин шивнэв.
           Би эс хэллvv одоохон явья гэж илжиг адгав гэнэ.
           Гэнэт явбал ажиг сэжиг авна. Yvр шєнийг хvлээе гэж худалдаачин цааргалав. Од тэгшрэн орой болсон ч уулын багш хєх дархан хоёр дvнгэр дvнгэр яриад ер мєд унтах шинжгvй гэнэ. Эсгий дэвсэж ор зассан нь хvндэтгэлтэй санагдавч, модон тэрэг нь нэг л егєєтэй ер шинжийн юм бодогдоод болж єгсєнгvй. Эд нар юу яриад байна. Мэдээд ир гэж илжгээ явуулж гэнэ. Илжиг нь газар анирдаж хомоол эргэцvvлсэн болж, зуны шєнийн шуулттай хаяагаар єєхєн дэнгийн гэрэлд ярилцан суугаа тэр хоёрын яриаг сайн чагнаад эзэндээ ингэж хэлж ирж гэнэ.
          Утаа суусан, єртєєний хар гэрийн хоймор байвч, удам угсаа vе залгамжилсан бичиг номын их хvний єргєє байна тэр чинь. Одтой тэнгэрийг нартай сартай нь алган дээрээ буулгаж, орчлонгийн хєх униарыг сєхєн намартай хавартай нь шинжиж суунаа тэд чинь. Зурхайн найман суудлыг арван хуруундаа гvйлгэж, зураг тєєрєг заяа тавилангаа билгийн нvдээр харж сууна. Он жилийн ємнєх явдлыг хугацан бодож ороо бусгаа цагийн єнєє тєрхийг шинжиж сууна тэд чинь. Улайтгасан тємєр нvдсэн ядуу эр харагдавч дэргэдэх нь угтаа бол хар тємрийн хаан байна. Ган тємєр дєрєєний сэнж цагийн буулганд дєлрєх вий гэхдээ, гарьдын жигvvр дэлгэн, галаар ширээж
    суунаа цаадах нь гэж гэнээ. Бид энд удвал баригдаж шившгээ тарих юм боллоо гэж ярилцаж байтал нєгєє хоёр сая нэг юм гадаалж, уулын багш гэрээ тойрон ном “залж" явснаа, vгvй ээ энэ чинь юу вэ гэж дуу алдаж гэнээ. Гэрийн хоёр талд мєр мєрєє дарж яваа тэр хоёрын яриа тодхон сонсогдох аж. Хєх дархан,
         - Багштан та юу гэж айлдав аа.
         - Ай мэдэхгvй. Хєх дархан минь, их л учир жанцантай юм болж байх шиг байна.
         - Яаж байна.
         - Эзэн хааны од энэ шєнє манай чанх дээр хоног барьсан байх шиг байна.
         - Yгvй та чинь, айлын жасаан дээр байхаар юм айлдсан гээгvй бил vv.
         - Одоо бол манайд л заларсан байхаар тохиосон байна.
         - Тэгвэл цаад тэргэн дээрх саарал илжигт чинь юм байлгvй дээ гэж хєх дархан намуухан хvд хvд инээх шиг болов
         - Энэ ч ямар хvн явааг бас яаж мэдэхэв дээ гээд Уулын багш бишрэлтэй аргагvй хэлэх нь, худалдаачинд сvжиг сэжиг хоёрыг зэрэг тєрvvлэв.  Хєх дархан дотроо ингэж бодож гэнээ.
          Yе vе манай уулын багш нэг явдалтайхан нохойтдог доо, тэр нь хєдлєх нээ. Яах гэж байгаа бол доо... Эзэн хаан илжиг зайдлаад энэ газар тэнэж явах юм гэнэ. Гайгvй байлгvй. Тэр нь бас мангартаад айлын гадаа тэргэн дээр тэнгэр хараад алмайрч хэвтэх юм гэнэ. Зориуд тvvнд дуулдахаар хэлж дамшиглаж байгаа нь тэр. Мань эр ер нь аль оройноос эхлээд энэ муу луухаанд цай хоол ор дэвсгэр гэж нэг их сvйд болоод байсан юм. Аягvй бол эвтэйхэн гэгч хєлд нь сууж хєєрєгдєєд, хэдэн нэхий, аргамжааны сураа талхилуулаад авах гэж байгаа вий гэсэн юм бодогдовч vгээ татсаар багшийг дагаж гэрт оров гэнэ. Худалдаачин ч ум хумгvй арилж єгч гэнээ.

           ... Нэгэн цагт Манж эзэн хаан, ядуу гуйлгачин цагаачны дvрээр хувцаслаж гадагш хээр хєдєє олны дунд орж учир битvvлэг нууцыг олж тандахаар сэм хєдлєхийг завдтал, дэргэдийн тэргvvн шадар зєвлєх нь мэдчихээд,
         - Эзэн хаантан минь болгоож соёрх. Дээдсийн суудал алдаж, тєрийн том хvн энэ мэт хєнгєн хуумгай хєдєлж болохгvй. Нэр тєр болоод єс ёмбонд харш. Баригдвал амь насанд халтайгаас гадна тєрийн нуруу хазайлгаж тvмэн газрын сонорт олны шившиг болно. Энэ чинь цагийг эзэлсэн их хvний хийдэг ажил биш гээд халгаасангvй ээ. Манж эзэн хаан ч мєчєєгєє єгсєнгvй,
          - Хэдэн тvмэн цэрэг хєдлєглєє ч хэрэг дээрээ та нар Монголын голомтыг самарч vнсийг нь хийсгэж чадсангvй. Халхын буян хазайж хавтаганы нь ам уруугаа хардаггvй нь юундаа байна. Монголын заяа хэлтийж модоо барьдаггvйн учир юундаа байна, тvvнийг мэдэх хэрэгтэй гэж адгаж гэнэ. Тэргvvн шадар цєхєрсєн янзтай ингэж хэлэв гэнэ.
          - За тэгвэл тєрийн тєлєє зvтгэх нь миний алба, тєвшин амгалан явах нь таны ёс. Би танд бараа болж явъя. Гэхдээ та Ар Бээжин орох гэж яваа арилжаа наймааны хvн, би нохой дайрвал тангардаг ноёд vзвэл жороолдог ногоо харагдвал зулгаадаг номхон саарал илжиг болж хувиръя гэж хоёулаа тохиролцоод гарсан нь энэ юмсанжээ.

           Тэр хоёр айл амьтны унтаагаар єртєє замаасаа дайжин зугтаж явтал энэ дуулианы дам сургаар халхын хошуудын хэсэг зусарч ноёд бэлэг сэлт барин довтолгож ирэв гэнэ.
           Баригдах нь гэж vнхэлцгээ хагартал айсан хаантан, тэдний бараанаар, 
          - Тэргvvн шадар минь, би одоо яах билээ гэж сандарч гэнэ. Цаадах нь, 
          - Зовох  юмгvй ээ,  би таныг сохор номин болгоод газар доогуур шургуулчихъя. Дараа ирж авна гээд ажигч vгvй орхиод явчихаж гэнэ. Илжиг бас ингэж бодож гэнэ.

          Манай энэний их санаатай гэдэг нь, Эр хvйстэй бvгдийг эрхи орхимж хоёроор аргамжаагvй цагт, халхын єндєр босгыг байтугай хаяа хацавчаар нь шургална ч гэж санахын хэрэггvй. Эмс охидын нь энгэр хормой задгайрч хєлд нь салхи ороогvй цагт, энэ улсын судсыг ханана гэж бодохын ч хэрэггvй. Yеийн vед vлий сахидаг болог гэж зvхэж гэнээ. Тэр цагаас хойш тэргvvн шадар хэзээ ирж намайг авах бол гэж сохор номин болон vлийд хоргодож байгааг тэнгэр мэдчихээд уурсан хилэгнэж аянга буулгадаг болсон нь тэр юм гэнэ. Тэглээ ч тэр намайг аль єргєєндєє бий гэж ниргэх вэ гээд сохор номин олон vлий ухдаг болсон нь тэр юм гэнэ... гэснээр vлгэр амар сайхандаа жаргав гэнээ...

     

     

    ЦАГЛАШГYЙ ЭГШИГЛЭН

    "...Эс таалбал гагцхvv хєшvvн сэтгэлээ номхотго"
    Ноён хутагт Равжаа

           Зам зуур оройтож хоноглосон шєнийн талаас анир чимээлэх нэгэн аялгуу. Сэрээнэн цоржийн бодол санааг байн байн дэнсрvvлэхэд арга буюу нойр хулжина. Майхны хаяагаар vе vе зєєлєн салхи сэвэлзэх тусам агь таанын vнэр хамар цоргин амьсгал бачуурч бие тэнчvvрнэ.
           Сvvлийн хэдэн сард ойр дотносох болсон Чимэд начин бараа болж хоноглосон боловч тэр хэзээнээс аян жинд явж, урт замд дассан гvдэс эр тул хэд гурван vг сольж байснаа толгой дэрэнд тавингуут нам унтаж майханд бий vгvй нь vл мэдэгдэнэ.
          Сэрээнэн, халуун бvгчим байна хэмээн шалтаглаж гадаалж хэвтсэн хэдий ч нэмэр болсонгvй. Баян модны газар "Саран хєхєє" намтар дуулж зуны дунд сарыг шувтлаад буцах замдаа хоноглосон нь энэ байв. Ойролцоо эргэцэх чєдєртэй морьд євс ногооны ааг тоосонд нь байн байн тургилна.
     
           Хутагтын єргєєний ємнvvр тал саран хэвтэрт эгнvvлсэн арван хэдэн майхан, ачаа тэн сvр сvvдэр бараална. Цаана нь тэмээн зэл vргэлжилнэ Хэдэн хоногоор суурьших газарт хутагтад битvv дэвсгэрлэсэн дєрвєн ханат гэрийг барьж, бусад асар майхан нэмэгдэнэ. Харин энэ мэт зуур хоногийн газар тvр vдлээд нvvх байсан ч Равжааг ирсэн ирээгvй ч дєрєвтийн шар асар гэгчийг заавал босгож суудал шvтээнийг нь хоймор зална. Єргєєний ард гурван vvдэн хоймрын зайд сууриндаа бад цэцэг сийлбэртэй оройдоо таван єнгийн хадаг яндраар онголсон цагаан зандан бvхий морины уяа бас заавал байна. 
           Тэр болгон бараа болж яваагvй хvнд энэ мэт нь нэг бодлын баахан тєвєгтэй юм шиг байвч тєдхєн дасч энэ бvхнийг эс гvйцэтгэвээс хэвтэр хэдий зєєлєн ч сvvж vл амрах мэт бодогдоно. Гэвч ноён хутагт тэр болгон зэхсэнээр ирэх нь vгvй.
           Нэгэн бээр ачаа хєсгєєс тvрvvлж, эсвэл хоногийн газраас арай гэж гvйцэж ирэх нь олонтаа. Ачаа хєсгийн магнайд эрээн жууз тэрэг явавч ямбаны суудалд тэр болгон залрахгvй, ихэвчлэн бараа бологсдын хамт морин дэл дээр хэдийнээ тачигнуулан алга болж єгнє. Ирэх нь єдєр шєнє vvр цvvрээр ч магадгvй.
           Язгуур угсаа ядуу баян эсвэл худалч хулгайч хэнийг ч боловч харгалзахгvй зам зуураас хэнтэй ч хамаагvй зам нийлэн ирнэ. Бараа тоосонд нь багтахгvй байхыг хvсэх хэн байхсан билээ. Энэ vед ноён хутагтын юм бvхэн ёсоор байх учиртайд ийнхvv яв цав байх, дэг журмыг тэд алгуурлах нь vгvй.

          Ноён хутагтын эрс тэрсхэн зан, сэвэлзсэн алхаа гишгээ, дээдэстэй бол ямар ч vгэнд хариу барихаас буцахгvй омголон байдал нь хэнд ч бишрэл тєрvvлэм агаад ойр дэргэдийн хvмvvсийн бие сэтгэлийг энэ нь нэн чєлєєтэй болгоно. Эл явдал луу жилийн тэр нэгэн зун Алшаагийн баруун хийдэд Равжаа, тэднийг угтаж авсан цагаас эхэлсэн гэлтэй. Ноён хутагт нэгэнт нэр цохон урин дуудуулсан нь, хэрхэн юуны учрыг эс мэдэвч Євєр хамрын газраас лам хар, хvvхэд хvvхнvvд нийлсэн дєчин хэдэн халуун ам бvл аяны гал дєрєє нэгсэн Алшаа зорьсон удаа бий. Замын уртад юу эсийг ярьж, єдєр хоногийг барах вэ. Хэрэг зоригийг тайлах гэж vндэс тоолон бодлогоширч оньсого мэт ярилцавч эс тайлна.
          Хутагтын заллагад багтах болсондоо хєл хєнгєрч сэтгэл сэргэн явагсдын дунд Чимэд начин, Базар бууч, Жамъянмядаг хvvхэн, Довчин баяны зарц Чанцалдулам хvртэл явааг харахаас, энэ дунд би бас юv ч вэ дээ гэж Цорж ламтан Сэрээнэн єєрийгєє санахаас инээд нь хvрч явсансан.

          Цорж ламтан нэгэнтээ эргэн хєрвєж хэвтэв. Од шуугдаж долоон бурхан зулай шvргэм болсныг vзвэл шєнє дунд єнгєрч байгаа бололтой. Хучлага дэвсгэртээ шургах тусам єнєєх аялгуу бvр дэрэн дорх нялх ногооны vндэс бvхнээс намуухан урсана. Тvvний уян налархай дуурьслыг, хэдэн сар хоногоор сэтгэлд хоногшсон саран хєхєєний намтар дууллаас эрж олохыг хичээв. Гэвч хэний ч ая дайтай тєсєєтэй юм ер бодогдсонгvй. Харин vvнээс аван хайлж цорж ламтан, Ямши тvшмэлийн хvv Лаганд хувилан ирэв. Ємнє нь, зvvвч баруун гэдгэрээ нутагтай єндєр Дуламын дунд хvvхэн Жамъянмядаг байлтай ч баруун газраас буулгасан Сурасдини хатны vзэсгэлэн гоод хувилан, дальдравч хаашаа ч зайлах аргагvй алаг нvд ємнvvр нь ээрч єгvvлэх ину. 
         - Аяа би тэсвэрлэхэд бэрх, Хан хєвvvн манийг хатан болгосон нь адил бєгєєтєл, адайр эм Сэрсэнмад харин илvv. Харсаар байтал гэгээн єдрийг шєнєд бодож янагшихуй дор, намайг нохойн хэвтэрт vлдээнэ.
         - Байз байз Сурасдини минь, хан хєвгvvний мэдэл их цагийг хvлээ. Хазгай гишгэх гэж бас буй цагийг хvлээ.
         - Цагийг хvлээх нь над юутай гамшиг, цаст уулсын барс болъюу гэвээс Номун Баясгаланг чи даруй хєнєє. Номхон боол болгон хогийн шvvр тэврvvлж Сэрсэнмаг бас хєє.
         - Сурасдини минь тогтож айлд, сvvдэр биеийг арилжих учир гэж бий, цагийг хvлээ. Сvг сvнсийг егvvтгэх удаа гэж бас бий  цагийг хvлээ.
         - Яана гэнээ ... амраглаваас, энэ биеийн жаргал алган дээр чинь багталтай алгуурлаваас, эзэн суудлыг бусдын гар дор алдалтай. Хан хєвvvнээс далдуур ханьсан, бие сэтгэлийг чамд дураар эдлvvлсэн бус уу. Хартал чи яргуйд цадсан ямаа адил, бийд vгvй мэт байх нь юун. Yйл заяа хувь тавилангаа тэрсэж, vг биеэр эвсэн мягуй мэт нєхцсєн бус уу, vзтэл чи ууланд дошлох сарлаг адил амирлангуйн дvрд хувилах нь юун. 
         - Ахайтан та миний vгийг сонс.
         - Гэдэргээ муу хєгшин ухна, гэгээн наран дор бvтэлгvй мунхагийн vгийг ханатлаа сонслоо. Бvсгvй заяагаа хєсєр хаяж єєрєє єєрийгєє, бvрэлгэхийг чи нvдээр vзсvгэй хэмээн догшин хатны хємсєг нумлан тачигнахад Сэрээнэн цорж хэвтэртээ бас нэгэнтээ хєрвєж, ува гайхал чамайг гэж. энэ хорвоогийн явдал гэдэг чинь ийм юмсан уу гэж амандаа бувтнав. Бодол санаа юугаа ариусган номын тайлагат тєвлєрvvлэхийг хичээвч догшин хатан Сурасдиний vгэнд сєхєрч хойт зvгийн Махаяна мєрний ой хєвчид хан хєвvvн Номун Баясгаланг хєхєє шувууны хvvрт юvлж, нєхрийн биед єєрєє оршин хуурамч агь хаан болохуй цаг дор, эцэг эх ойр тєрлийнхєн сэтгэлийн там эдлэн vхэж vрэгдэх нь Лагана буюу хуурамч Агьд юу ч биш байсныг бас нэгэнтээ саналаа. 
          Хvсэвч, зоргоор болдоггvй хорвоогийн жам, хvзvvнд буухдаа нvглийн цалам болох удаа байдгийг санахад аймшигтай байвч энэ бvхэн чинь vлгэр домогт хєлєглєсєн ший янгууны явдал хэмээн тайвшрахыг бодож, цорж лам Сэрээнэн арга тасарсан хvний эрхээр єндийж хэсэг суув. Морьд зогсоолдоо vvрэглэнэ. Yvрийн цагаан суунаг татаж хаа нэгтээ ганц нэгхэн болжмор жиргэнэ. Майхнуудаас хэн ч эртлэн босох нь vзэгдэхгvй, хол замд аяншсан асгатай хєгшин ат хvртэл босохоос тээршээх маягтай сvvжилдэн жаран сэнхэрцэгийн хив сэвсээ хvржигнvvлэн хивэхээс бусад нь ажин тvжин ажээ. 
          Саяхан єєрийг нь амар заяа vзvvлэхгvй. тvр дугжиръя гэхнээ заамдаж авах шахаад байсан Сурасдини хатан ч алга, харин єнєє л намуун урсгал аялгуу сонсогдсоор авай. Хvрээ горломын газраас энэ мэт хєндийрч Саран хєхєєний намтар дуулсан цагаас хойш чихнээс салахаа байсан энэ аялгуу зvvд гэвээс сэрvvнд шаналгах, бодол гэвээс зvvдэнд жаргаах нь цорж ламтныг ацан шалаанд оруулна.
           Ацан шалаа гэвч, ноёноо авч vлдэж болдог байтал далдын эгшиглэнт нэгэн утас Цоржтонг хаашаа ч юм хєтлєнє. Заримдаа ад мєрийн хий юм сонсдог юм болов уу хэмээн тавгvйрхэж ариусгал заслын юм эрэлхийлнэ. Тэгэх тусам Жамъянмядагийг санахаас дургvй хvрнэ. Гэтэл яахлаараа Лаганы хилэнтэй нvдээр адалж явсан Сэрсэнмаг /Чанцалдулам/ єрєвдєн хайрлах сэтгэл тєрдєгт гайхна, Заримдаа юугаар ч цагаатгаж боломгvй нvгэл хилэнцийг энэ биеэрээ vйлдсэн байлтайд бухимдана. Зєвхєн Сэрсэнма бус зарц бvсгvй Чанцалдуламын ємнє тєрєл арилжсан ч энэ яваа насандаа нvгэлтэй санагдана.

          Ер нь энэ хорвоод хичнээн Лагана, хичнээн Ямши байдаг бол гэхээс "Саран хєхєєг" хаяад явмаар болно. Явна гэхэд ноён хутагтын айлдсан ертєнцийн дєрвєн цаглашгvйд сургаал айлтгал сэтгэлд бууж тайтгарна. Анх хутагтын заллагаар Алшаа руу гарахдаа энэ тухай ер санаанд орсонгvй юмсанж. Жамъянмядагийн vе vе хадны ханги ханзартал инээхийг сонсоход тvvний нуруулаг тэгш бие, уулын зээрэгний анхилуун vнэр суусан, сунасан урт хар гэзгэнд нь хvрч алдмаар санагдсан vе бий. Гэвч Жамъянмядаг ламтны дэргэд ёсыг чанд барихыг эрхэмлэн, салхин дээд талд явахыг цээрлэн холуур дєлєх нь гачлантай. Алшаад очсон хойноо ноён хутагтын бараа сvрд багтан явж, Мялын намтар Саран хєхєє тэргvvтэн гайхамшгийг баясан vзвээс, vгvй ер ийм юм бас байж болдог байхнээ гэлцэн хэн хэн нь гайхсан юмсанж. Эцэст нь учир битvvлэг оньсого бус "Саран хєхєє" намтар дуулах vйлс тэдэнд оногдож буйг мэдмэгц хvн бvхний цээжинд нэгэн гэрэл гэгээ ноцов. Хэлж зvрхлээгvй болохоос, бурхан минь би чадахгvй бол яана гэж тvгших vе ч байсан. Цорж ламтан ч тэрхэн vед тєрийн тvшмэлд хувилж, ер сэтгэлд багтамгvй атгаг хорон санаа євєрлєж бусдын нулимсанд ханатлаа баясах vе байх юм гэж санасангvй. Тэр дундаас Чанцалдуламын гайхалтай уян цээл хоолой, аргадан учирлах vглэлд цорж лам Сэрээнэн уяатай ботго шиг эргэлдэх нь цєєнгvй байсан. Гэхдээ, нэг удаа намтар дэглэх vес Лагана Сэрсэнма хоёрын єрєлт хэсэг болоход хамаг юм єєрєєр эргэсэн нь учиртай. Намтар гэгчийг ямар дуулж чуулж олны ємнє гарч явсан биш. Хааны хатантай нууцаар байтугай, хонины бэлчээр дээр vеийн хvvхэнтэй vнсэлдэж vнгэлдэж явсангvйг хэлэх vv, энэ мэт эмс хvvхнvvдтэй ороолдсоноос улайссан тулга толгойдоо углуулсан нь дээр санагдаж, гэгээн хутагт минь намайг юунд ийм vйлт юманд унагана вэ гэж ухрахад Равжаа элгээн хєштєл инээж, та нар бие биенээсээ цэрвэх хэрэг юун. Чухамдаа vлгэр домогт л, лусын хааны танхил охин цэцэг навчнаас дэлгэрэх авай. Хvний явдал, хорвоогийн жам ёс. Загас усандаа, шувуу тэнгэртээ дураар цэнгэн жаргахыг хvсэх бєгєєтєл хvмvvн бие єєрийгєє хилэнцэт аалзны торонд хvлээстэй тарчлаах, зовлонт хорхойн явдлаар тєсєєлєхийг би vл тэвчьюv. Мєн чанарыг таньж хоосон чанарыг нээж ухаарваас та бидэнд ялгаа юун гээд эргэжээ, Энэхэн агшныг нvдээр vзэж чихээр сонссон бvхэн мэл гайхшрав. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа Саран Хєхєєний дэг урагштай цэгцрэв.

          Утай Бээжин, баруун тийш Дааган дэл Мухар суваргын дээрэмчдийг эс ажран Хєх хот хvртэл хэдэнтээ туулан аян жин тээж, бусдын гар хєлийн vзvvрт зарагдаж явсан бааз борогхон эр Чимэд начин, Варнасын орны эзэн сэнтийд Гvларанз хааны дvрээр заларч Хардэл бээсийн хошуунаас цагаачилж ирсэн Базар бууч гэгч, утаа суусан урт хар буу, бєгтєр шар самган хоёроо аль хэдийнээ мартаад хамгийг агдлан захирах мянганы ноён зэргийг сэрvvн зvvдэлж эрх ямбын тєлєє vнэгэн залиар шадарлан суухыг vзвээс Сэрээнэн цоржид олон юм бодогдуулна. Нvдний vзvvрт нэг юм сvvтэгнэв. Байсхийтэл хий юм vзэгддэг болохнээ гэж зэрвэсхэн харвал нэг майхнаас яах аргагvй нvцгэн хvн бєгтєгнєн гарч ирснээ нєгєє майхны хаяагаар шурган алга болов. Эр эм нь vл мэдэгдэх тэр хvн лав сvг сvнс, буг чєтгєр биш хvмvvн биеийн явдал болох нь танигдав. Тvvнийг хэн болохыг мэдэхийг хvссэнгvй, одоо эргэн санавал ганц єєрт нь ч бус хамт явагсдын сэтгэл санаанд ямар нэг єєрчлєлт, сэтгэл санааны асар их зєрєє, хол ойрыг эргэцvvлэн бодох явдал илэрхий мэдэгдэх болсныг сая анзаарав, За за ганц би ч биш ер нь хvмvvс єєр болж байгаа юм байна шvv гэхээс Цорж ламтанд эргэж хэвтэх хvсэл ч тєрсєнгvй. Сан хvж болж уншлага юугаа ч vйлдэх бодол орж ирсэнгvй. Yvрийн туяа шаргалтан шувууд дуу дуугаа авалцан жиргэх нь, намтрын ємнvvр суух олон хєгжимчдийн тэнгэрлэг их найруу эгшгийн цац  дэншиг лугаа адил сонсогдоно... Чєдєртэй морьд ч холдсонгvй. Хар чийгэнд жихvvцэж хєшсєн биеэ тавирааж ядан, зарим нь хєрвєєхийг харваас хvний орчинд байгаа юм бvхэн хvлээстэй мэт бодогдохуйц чєдєр тушааг бvгдийг нь мултлан тавибал сая санаа амармаар ажээ.

          Жаргал зовлон хоёр давхцсан гэлтэй ийнхvv хичнээн бор хоногийг элээх бол гэхээс Цоржтон эрхийн толион дээр авсан хамрын тамхиа тоосортол санаа алдан нvдээ анив. Нэг удаа єєрийн нь хамгийн ойр дотно Зул шавийн Лувсанбазар зурхайчтай сэм уулзсанаа санав. Энэ хоёр багаас vерхсэн тул ямар нэг юм болоход хаана газраас зорьж бие биедээ зvтгэн ирнэ. Уулзсан цагт хэн хэндээ сайн vйлсийг бvтээж, чадах бvхнээ хийж ч явсан хоёр. Сэрээнэн тэр vеийнхнээсээ гойд хурц ухаанаараа гайхагдаж баруун газар ном тайлж ирсний дараа цоржийн зэрэг хvртсэн юмсанж. Цэл залуу насандаа билгийн ухаан тvрж ёстой л бусдын толгой дээгvvр суга явсанд далдын атаа жєтєє ч Сэрээнэнг тойрсонгvй  Гэвч Сэрээнэн сэтгэлийн чанарыг ариусган аливааг бясалгалын нvдээр ажиж  номын суудалд биеийг тєвшитгєн суувал зохилтойг эрхэмлэнэ. Гэтэл єдгєє балгасан цай ч хоолой давж єгєхгvй, тvvгээр ч барахгvй эрдэнийн торгон ємсгєлийн энгэр суман хормой дарсхийж гантиг чулуун харшийн сэрvvн шатаар єгсєн ирэх Сэрсэнма хатныг vзмэгц хэдэн алхмын чанадаас тvvний илч биений халуун нєєллєг, судсанд нь цусан тvрлэг болж эргэхэд "хэлдэг vг" мартагдаж, намтар будилуулсан удаатай. Тэгээд Сэрээнэн, би ч нэг л биш болжээ. Энэ лав эмс хvvхнvvдтэй элдэвлэн хутгалдсанаас болж хутаг сууж бузрын сэв дайрсан буйзаа гэхээс Лувсанбазартай уулзсан нь тэр. Цаадах нь зурхай vзснээ, єє би таныг эргvvлэхээсээ єнгєрчээ. Аяндаа нутаг ус чинь нэг юм хэлнэ байх гээд єєр юм халгаасангvйд гайхав. Эсвэл тэр цаг нь ирж байгаа юм болов уу. Тэгээд би чинь єєрийгєє татаж авах жолоо цулбуургvй амьтан болж байгаа хэрэг vv. Арай ч дээ, бурхны олон шавь нар намайг юу гэхсэн билээ. Yзсэн ном явсан газар уулзсан хvнээ бодсон ч орон суурин дацан хурал мянган бурхны орноо би яалтай билээ гэж бодтол дэрний нь хажууханд толгой шvргэн алдах ганга євсний навчинд шvхэрлэн буусан шvvдэр усан дуслыг хармагц Сэрээнэн цочих шмг болов. Энэ vрэл сувдан дуслыг навч цэцгэнд бус Сэрсэнма хатны хацар дээр бас нэг харсан бус уу. Эргэн санахуйд Лаганад адлагдаж Сvрасдинид тавлагдаж хагацал харуусалд унасан Сэрсэнма хатан энгэрээ нэвчиртэл хичнээн ч уйлан хайлсан юм бэ дээ хэлэхэд нэн бэрх. Заримдаа урьд шєнє ганга євсний навчинд Сэрсэнма хатан болж, толгой дээр нь шєнєжин уйлсан ч юм билvv... Энэ мєчид єєрт нь нохой мэт хєєгдєж байсан Сэрсэнма хэзээ ч эргэж ирэхгvйгээр бvр явчихсан мэт болж дотор нь нэг л хачин болтол, ламтан сайхан нойрсов уу гээд майхнаас нємгєн гарч ирсэн Чимэд начин бодол юугий нь тасалдуулав. Тvрvvчийн хvмvvс хэдийнээ босч гадаа задгай гал дээр цай чанана.

         Баруунаасаа дєрєв дэх майхнаас Чанцалдулам гарч ирэхийг vзэв. Одоо харахад тvvнд Сэрсэнматай тєстэй юм юv ч алга. Энэ чинь юу болоо вэ? Гадаа хар чийгэнд нvцгэн цэлдийтэл суугаад гэсэн шиг Чанцалдулам зэрвэсхэн нэг харснаа бодол зvvдний зааг дээр єєрийг нь шєнєжин тамлаагvй юм шиг, ар нуруугаа даган асгарсан задгай хар vсээ самнан майхны vvдэнд баруун хойшоо харан зогсоно. Бас зvvнээс, дадсан заншил ёсоор домботой цай, тавагтай идээ барьсан нэг хvн ирж явааг харвал Yржинханд байв. Хичнээн удаа гэрээслэл vгийг нь сонсч, хичнээн удаа ч юм бэ дээ ёслол хvндэтгэлтэй нутаглуулсан Мадимахани хатан, ийнхvv єглєє бvр єєрт нь цай идээ барихыг санахдаа vгvй ер, энэ намтар шийний явдал миний толгойг бvр эргvvлж гvйцлээ хэмээн инээд нь хvрч овоо толгойд гаръя гэж дээлээ тvргэхэн ханцуйлж бvсээ шvvрэв.
         ... Нар, Гурван баяны хєндийгєєс гарав уу гэлтэй бидэрт шаргал манхны зоонд гэрэл гэгээгээ цацлана. Саахалтын газар чєдєртэй морьд барьж яваа хоёр хvvхэд ямар нэг юм чанга чанга ярилцах дуулдана. Баглуур бударганатай холхи хєндийд ахар хатгаж амжаагvй хэдэн хєх тэмээ торолзож, товцог шар модны чєлєєнд хар сvvлт зээр гал авсан янзтай тэрvvхэндээ сэртэлзэнэ. Єглєєний униарт, манан сєхсєн холын цэнхэр уулс энэ бvхнээс, єнєєх намуун урсгал аялгуу бас л сонсогдож тэр ч байтугай Сэрээнэн єєрєє босоо ятга болж хєглєгдєн хэн нэгний уяхан цагаан хурууны vзvvр сэм сэмхэн хvрч алдан байв.

    “                   “                 “

          За тэгнээ тэр, хэзээ нэг цагт ийм болох гээд байсан юм. Номын ухаанд гаргууд гэгдсэн минь цагаан хэл ам байжээ. Тэр болгон хvний санаснаар амархан хvрдэггvй цоржийн дамжааг даанч идэрхэндээ барьсан минь, єндєр суудал зэрэг зиндаанаас шатгvй буух нэгэн цагийн элэг доог байжээ гэж Сэрээнэнд бодогдтол, Гарга наадахыгаа, одоохон хєєж гарга гэх олны шуугиан сумын жантан хєвхєлзтєл дэгдэж тэсвэр алдам хашгиралдах нь тэр. Нэг хvн ирж, хvзvvгээр нь харлаг самбай хэдрэн євєр энгэрээд нь тохож хаяад араас нь хvчтэй ёвров. Тэгээд гол сvмээс гарахын тvvс болоход Чойжилдvгжавын балан шалсааг хар хурдаар нь хєєн тонилгодогтой адил, лам хувраг олон шавь нарын дундуур шар шувтлан гарна гэдэг ёстой улаан гал дундуур нvцгэн туулахаас хэцvv байв. Гэвч єєр зам байсангvй, Хэц хэнгэрэг, хонх дамар харанга сэлнэн тачигнаж ард vлдэгсэд алга ташин инээлдэж зарим нь элдэв навс зvvж, шившлэг шороо цацан инчиднэ. Алга таших нь амьтны хар нvгэл гэдэг байтал сахил санваар алдаж чаралба болон хєєгдєхийн цагт ойр дотны хэн ч байсан бахаа ханатал алга ташдагийг харин тэгэхэд єєрєє vзэв, 
          Хоёр самбартай гол хаалга цэлийтэл нээлттэй хор нь зvvний сvвэгч шиг тэртээд сvvтэгнээд, яасан ч явж барагддаггvй юм гэж Сэрээнэнд бодогдон босго алхтал, vvдэнд зогссон гэсгvйн хvнд бэрээ ар нуруунд бас буув, Хийдийн хамба ламын дуу улам єндєрсєвч олны шуугианд чухам юу гэж байгаа нь сайн дуулдсангvй тэртээ хойно хоцров. Гадаа гаран амьсгаа авч арай гэж нvдээ нээвэл нулимсан дунд нэг юм сvvтэгнэнэ. Сайн харвал хєх дэлэн нь сэрийж vс гэзэг нь сэгсийсэн нvцгэн эм тачигнатал инээхийн зэрэгцээ баярлан дэвхцэж хvзvvн дэх харлаг самбайгаар нь урхидан оосорлоод даялан ємнє нь дэгдэнэ.

           Сэрээнэн тэр ад мєрийн хойноос нэг бодлын амь тэмцэн зvтгэж яваа ч юм шиг, эсвэл  хєл алдан єєрийн эрхгvй хєтлєгдєж гэгээн багшаасаа аврал эрэн байдаг чадлаараа хашгирна. Гэвч яасан эсэхийг бvv мэд. Хажууд дєрєє харших чимээ гарч ламтан амар амгалан морилж явна уу гэх дуунаар Сэрээнэн давхийн сэрж хэсэг зуурхан морин дээрээ зvvрмэглэснээ сая мэдэв. Жин vдийн нохой гаслам халуунд ачаа хєсгийн ая дагаж явна гэдэг тийм амаргvй. Тэр тусмаа урд шєнє нойргvй дэнсэрч хоноглосон Сэрээнэнд атан тэмээний жигдхэн, хvнд нvсэр алхаа хvртэл залхуутай харагдаж, хэд гурван шад юм уншиж явтал зvvрмэглэсэн нь тэр байв. Тэрхэн зуур, дэргэд яваа єнжмєл дэлтэй хар голт халиун морь унасан ноён хутагт Равжаа зэрэгцэн ирэхийг бас л зvvд сvvдрийн маягтай юм бодов.
         Ламтан та Дунд баянгийн ширээгийн урд хєндийд vдлэн газрын шав тавиад хvлээж байвал ямар вэ гэх нь яах аргагvй Равжаагийн дуу болохыг танимагц жолоо цулбуураа хумин эмээл дээрхи хазгай суудлаан сандран засав. Сэрээнэн юу гэхээ олохгvй балмагдаж байтал Равжаа, ер нь Янсан хєтєч Чанцалдулам та гурвуулаа тvрvvл. Цаашдаа хаана vдэлж бууж явах "намтрын" хєсєг жолоог єєрсдєє атгаж явалтай. Би аль болгон ачаа хєсєг дагах вэ? Бид хоёрт жаахан ярьж хєєрєх юм байна гээд хамт ирсэн хvнтэйгээ ойролцоох хадтай толгой руу давхив.

          Єндєр сэрвээтэй хєх буурал морь унасан янхирдуу биетэй оворжуу эрийг харуут Мэргэн вангийн хошууны эрvv Доёд гэгч мєн болохыг танив. Yгvй ер, заавал би бас явдаг нь юу ч вэ дээ гэж цорж ламтанг бодтол, vгvй байлгvй дэз би бас буруу сонссон байх гэсэн шиг Чанцалдуламын гайхширсан харцтай гулгарав. Чанцалдуламд энэ бvхэн байж боломгvй явдал, дээдсийн дэргэд алдас болом дэндvv хvндэдсэн юм санагдав. Yд хоногийн газар шав тавихаар голдуу Чимэд начин явдагсан. Гэвч тэгсэнгvй. Нэгэнт хутагтын айлдсаныг зєрчих хэн байхсан билээ. Цаашид юу болохыг хvлээн амгай шаргиулан ялаархах мориныхоо амыг татасхийн явав.
           Сэрээнэн газрын байдлыг харвал, ачаа хєсєг Элсэн хошууны зvvн биеэр орж яваа бололтой. Хоноглосон газраас дєнгєж саяхан ачаалсан байтал хэдхэн гvвээний цаана байгаа Дунд баянд заавал єдєр хоног єнгєрєєх гэсэн юм шиг тэнд vдлэх гэдэг нь юу билээ гээд эргэж харвал тэртээх толгод дээр Хутагт Доёд хоёр эс мэдсэн суугаа харагдана. Хутагтын морь газар анирдан чавчилж тогтворгvйтэн тэр хоёрыг хэд гурван vг солиулахгvй тэвдvvлж байгаа бололтой. За энэ хоёр нэг уулзахаараа хурганы хvvхэд шиг толгой холбоод мєд салах хоёр биш дээ. Хаа нэгтэйгээс бие биенийхээ сураг аван зvтгэж уулзах, номч шинжээч их хvмvvс, ярьж хєєрєх юу эс байх вэ. За явах уу гээд Сэрээнэн дєрєєндєє ялимгvй єндийж мориндоо ташуур єглєє. Чанцалдулам ч юу болсныг мэдсэнгvй нэг л мэдэхнээ салхи татуулан хамт давхиж явав. Янсан хэмээх бараа бологч тэр хоёрын тоосонд єртєєчний хаврын эцсэн морьтой улаач мэт бєгтрєг бєгтрєг цогиулан бараа алдахгvйг хичээнэ.

          Харин цорж ламтанд цагаа тулаад ирэхээр Чанцалдуламтай юу ярих нэг л эвээ олохгvй, дэмий л ногоо мєн сайхан ургажээ гэлээ.
          Чанцалдулам мориныхоо амыг дийлж ядан юун ногоотой манатай явна. Гэвч эмээж ичингvйрэх нь аль хэдийнэ нисэн алга болж сэтгэл сэргэнэ. Жамъянмядаг, єнєє догшин хатны атаа хорслоор шатан хоцорсон эсэхийг бvv мэд. Тоононы голоос хойш гарч vзээгvй Чанцалдулам ийнхvv дээдсийн ачаа хєсгийн манлайд гарч нэгэн их хvндтэй vйлийг бvтээлцэхээр тvмэн уулын чанадад тэнгэрийн хаяа руу тэмvvлэх лугаа адил явав. Хэрэв намайг ингэж явааг Довчин гуай харчихвал, чи чинь галзуурав уу. Энэ чинь чам шиг зарц барлаг бvсгvй хvний хийдэг ажил биш гэж зандарна гэхээс жолоо татавч морины ам яахан дийлдэнэ. Ер нь шав тавина гэдэг бvсгvй хvний ажил юм уу. Yгvй байлтай. Гэвч аль болохгvй юмыг болгож бусдад галзуу тэрслvvд ад vзэгдсэн ноён хутагт Равжаа, єєрт нь заяагдсан сайн сайхан бvхнийг хайрласан гэж биширнэ. Номхон хvлцэнгvйн хvлээс алдарч намтар дуулсны єргєн хоймроос эхлэн сэтгэл санаанд бий болсон гэрэл гэгээ Довчин баяны илvv гэрт эргэлдэх тогоо шанаганы ажил, vхэр малын зэлнээс цааших энэ хорвоогийн хязгааргvй орон зай гэж байдгийг ухаарснаа хvртэл ноён хутагт хайрласан гэж сvсэглэнэ. Унасан морины задгай суман хатираанд эгшиглэнт аялгуу дэрэн дороос бус зvрхэн тольтноос бvр ч хvчтэй сонсогдохыг Сэрээнэн мэдрэв. Алаг хорвоод эрэвч олдоогvй чухаг, хvсэвч амтлаагvй жаргал гэдэг нар салхинд борогшсон эгэл бор амьдрал болохыг тєсєєлєх тусам буруу талд нь яваа Чанцалдуламд унасан морио цулбуурдуулсан мэт хєтлєгдєнє. Ертєнцийн дєрвєн цаглашгvйг айлдсан ноён хутагтын сургаалыг сvсэглэн бодохуй би ч гэсэн бие сэтгэлийн чанадыг vл огоорон цагийг эс хугацан тээрмийн чулуу мэт нэгэн хэмд эргэлдэх юун. За за зул шавийн Лувсанбазар над vнэнийг айлджээ гэж Сэрээнэн бодож явтал зэрэглээн дунд дєнгєж бараа бараандаа торолзох, vл анзаарагдам хоёр толгодыг сая таньж жолоогоо татасхийв. Ажвал Дундбаянгийн ємнєх уужим бэл говь цагаан тэгш газар, нэгэнт хvрч ирсэн байлаа. За тэгнээ тэр, хутагт яавч нэгийг бодсон байж таарна. Толгодын барууныг Тvмэн-Єлзий, зvvнийг Буян-Єлзий гэнэ. Буян-Єлзийн нар дэвссэн уужим бэлд Хутагтын таалал болсон эхийг нутаглуулсан юм гэдэг. Явуул замын жин vдэд, ачаа хєсгийн сvvдэр унаган хєндлєн хэдэрч гарах учиргvйг бас бодож хэлжээ. Дєрєє мултлан бууж, хєсєг уналгын нуруу амраан газар лусыг аргадан тайж, бие сэтгэлийн єчиг айлдах гэсэн хэрэг буй заа. Тэгэхлээр Тvмэн-Єлзийн хормой тvшин vдлэх нь зєв болов уу гэдэгт эргэлзсэнгvй.

            Хэдэн бор зээр тэднээс дайжиж євєр зєв даран зvтгэж єнгєрєхєд тvvнд ихэр янзагатай шаргачин байхыг олж харсан Чанцалдулам дуу алдан баясав. Ихэр янзага гэж дуулснаас бус нvдээр vзээгvй явсан Сэрээнэн, яагаад ч юм бэлэгшээх сэтгэл тєрж бvх юм эндээс бvр шинээр эхлэхийн цаг дохиол ирж байгаа юм биш байгаа гэсэн бодол зурсхийж мориноосоо буув. Сэрээнэн, усны хєл, алсын хєтєл бодолцон гурван чулуугаар єргєє шавыг эхлэн тавьж эргэв. Чанцалдулам минь чи бид хоёр ч гэсэн бас нэг намтар дуулах цаг иржээ. "Саран хєхєє"-г хэдэн хоног сараар дуулдаг бол, бид хоёрын намтар, насан туршдаа ч дуулж барахгvй биз гээд гараас нь хєтлєн биедээ татав.
          - Ламтан минь та юу айлдана вэ? Бурхны минь аврал гэхээс єєр юу ч хэлэх сєгєєгvй байгаа Чанцалдуламын гарт: ханийн заяа тvшиж бие сэтгэлийг чамдаа даатгалаа гэх шиг жолоо цулбуураа нартай хамт атгуулсан байв.

           Хєлийн дор царцаа дэвхрэгнээс єєр анир чимээгvй агшинд хоёр биеийн сэтгэл, хаалт далангаа зад татсан их мєрний урсгал аль дайралдсан гольдролоор хулжих лугаа адил болохуйд саахалтын газар бараа vл тасрах Янсан хєтєлчийг санан хэн хэн нь биеэ татаж хувцсаа засав. Гэвч vvлэн сvvдэр хvvшлэн буусан хvрэн тойром, домгийн цагаан усан хаялга сэрвээн дээрээ шидлэх задгай шаргал манхны чанад руу єдєржийн газар гэмээн vл саарах хоёр морины тэлгvvлсэн суман хатираа, цаглашгvй эгшиглэн сонсогдсоор авай.


    Үзсэн тоо:948