Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЯРИГ БYРЭЭ


    ЯРИГ БYРЭЭ
    (Чєлєєт єгvvллэг)

    None is so blind as they
    who will not see
    (Англи мэргэн vг)

            ... Тэнгэр хачин бударна. Хайлмагтахаа татраад цасны амьсгал ийн хvйтдэх нь хєрснєє хурсан хэм цурам цурмаар тасран буйг мэдрvvлнэ.
           Цэнхэр юvдэнгээ далбагануулан гутлынхаа улаар цардмал гудмыг таб, яб алгадсаар хэн нэг нь гvйн єнгєрлєє. Хєлийн чимээнээс мань бєгтєр сvйдтэй цочжээ. Будрах цасны доогуур шурган одох тvvний араас нарийн ажив. Тэгээд алмайтан зогссоноо гэнэт сэхээрэн цочисхийж, єєрийгєє зvхээд авлаа. Алхаа саатах юун учир байв?!
           Салхины дээхэн алд яваа эхнэрvvдийн яриа чих шvргэнэ. Хормой нь хэрээний далавч шиг навсганан хийсэж, улаан алчуур зангидсан нэг нь мань эрийн багадаа цохиж алсан євєєлжийг санагдуулахад инээд хєдлєх шиг болно.
           Тэгснээ цээж рvv эгдvv асна. Энэ! Ядаж эзнээ гvйцэн зvдэх энэ тарган хав Єнхрєх мэт божгонон эвгvй явна.
           - Тvй, хараал идмэрийг, Юугаа хийдэг байнаа. Аягvй бол vнсэлдэж, євєр тvрvvгээ юу яаж байгаа даа ...
          Єєрийн мэдэлгvй харааж орхилоо. Хар єглєєгvvр хаашаа ийнхvv тавгvйтэн тэмvvлж яваагаа санахгvй байжээ.

    “                “               “
           Хэдэн сарын тэртээ юу болсон бэ? Залуу хvvхний vнэрт биеэ шатааж, нэг хачин цогтой явсан билээ. Хvvхэн хєнгєн биеэ нууц орчимд нь халуусган тулж, сум шиг тэгш хєлєє дэлгээд єгч байж. Тэр агшинд ... тэр мєчид гайт эртний аялгуу! Ойрхоон хєх хананы чинадаас эртний аялгуу нэвчин дуурсаад хvvхний дурыг бєхєєжээ. Харуусан єшмєєр байв. Дур бєхєхєд мань эрийн уураг, тархи хурцаар vрэвсэн хорсох шиг болжээ. Хvvхэн єндийж хєгжмийн зvг ухаан тавилаа. Мэдрэлийн эмгэг нь огцом сэдрэх мэт тэр самууран гєлийж орхиод, амьсгаагаа ч татаж дєнгєхгvй, эмзэг болгоомжтой сонсжээ.
          Хєх хананы цаана сvм шиг танхим байна. Хєгжимчид залхуутай, тэсэмгvй уйтгартай тоглоно. Хэсэгтээ  утга хэмгvй орилоож пижигнvvлж байснаа яриг бvрээ л цоорон гоцлож сонь татна. Удаан дуугарав. Мань эрд хэсэг пижигнээний дараах цоо татсан аялгуу л гайхам байжээ. Пижигнээд л нєгєє ая... пижигнээд л нєгєє ая байлаа.
          Тоглохоо тvдэж хєгжимчид тэмтэрч эхэллээ. Чимээгvй, биесээ мєргєєд, бас тэмтрэн байснаа дахиад л уйтай хєгжимдєв. Мань эрийн хувьд энэ удаа бєєн пижигнээн болов. Яриг бvрээ, бас нєгєє аялгуу байдаггvй.
          - Хєгжим дуусмагц хvvхэн налж магадгvй, халуусгаж магадгvй гэж горь тавьж байв. Мєрєєсєлд умбалаа. "Танхим эзгvй байгаасай, байгаасай … Ёрын нойр хvргэсэн хєгжмийг болъё. Яг ийм нам гvм байг". Хоромхноо хоосон дуугай сандлууд ярайгаад, тархи толгой руу нь дvvрээд ирэв Зvгээр л танхим хов хоосорч: мань хvний оюун санаанд эзгvй сандлууд хуйлран эргэлдэцгээв,
            Энэ цагаас хойш хvvхэн налсангvй, мань эр ч халууссангvй, гагцхvv яриг бvрээний хvслэнд автах болжээ.
           Хvvхний хацар гэгээрэн, тэндээс уярч буцлаа. Сая тачаадан ханасан мэт гvн шvvрс алдаад, залгуулан:
           - Хєєрхий хєгжимчид нь сохор юм. Сохор бvрээч, бvрээ хоёрыг ээ: нийлмэл ая дан болжээ. Эхлээд яриг бvрээ, тэгээд бяларын гоцлол... хурууны хєдлєл, хєгжимдєє уусах, тод царайлаг, бас бvрээний солонготох цар... гэж ирээд л шал ємнєє юм ярьжээ.
           "Фа бемоль мажорын аялгуу" байна... гэлээ. Мань хvн юу ч vл ойлгов. "Фа мажор" гээч шинэ юмыг ертєнцєд анх дуулж, харин яриг бvрээ авах тухай боджээ. "Сайхан, гялганасан, тийм нэг яриг бvрээ авахсан."
          Хvvхний ярианд "Венецийн дахилтат аяз"-ыг бялараар гоцолсон тухай бас байжээ. Энэ аялгууг тоглох vеэр мань хvн хуруугаа гозгонуулан хєшиг тоолж, халуусахыг туйлаас горьдож, бодолдоо эзгvй сандал хуйлан эргvvлж байжээ. Хэрэв "дахилтат аяз"-ыг анзаарсан бол одоо зєвхєн бяларыг мєрєєдєж, илvv хvчтэйгээр самууран мєхєх байв.

           Цас лавсана... Хvсэл татсан бvрээ одоо гарт нь байна. Гэхдээ яриг бvрээний тєлєєх эрмэлзэл унтран дуусч байлаа. Барьж яваа бvрээгээ ор тас мартаад огт єєрийг, тэгэхдээ юу ч бодолгvй санаа сэтгэл хєвнє.

          "Яриг бvрээ болсонгvй. Яагаад сохор бvрээч шиг чадсангvй вэ? Уг нь чадахсан, яагаад?" гэж туйлдатлаа бодоод эцэст нь хар єглєєгvvр бvрээгээ чирээд гарчээ. Цасны ус гудмаар тунаж, сэтгэл санаа шиг гєлийн хvйт тvгээнэ. Шавхай vсчvvлэн тэрэгнvvд уйтгартай зєрнє. Нэг муу, єєртэй нь ав адил царайтай "аавын цээж" улаан нvvрийг нь сацарсан усаар шавхуурдан давхиж єнгєрчээ. Цочин агдалзав. Нvvрнийхээ усыг шувтрахдаа "яг шанагаар цацах мэт ёозгvй" хэмээн дурслаа.

           Нэгэн цагт тэр гэрлэхээр шийдээд хотын зvvн урд дvvргийг чиглэн алхжээ. Тэнд танил охин байлаа. Зуны халуунд зvтгэн алхжээ. Хаалгаа онгойлгосон тэдний босгоор алхтал нvvрэн дундуур нь ус цацаад авч, Гайхан vзвэл шанага барьсан охин балмагдан зогсжээ. Охины харц, хєдлєл нь учиргvй гасланд унах мэт, бас аврал єршєєл эрэх мэт болоход мань хvн ч буцаад сажлав. "Бэлгэдэлгvй юм боллоо. Хар ус цацах ёр" гэж боджээ. Бvх зvйл тэгсгээд єнгєрч. Харин охины мэгдсэн нvд, ам нь ангалзан ууч гуйсан нь хааяахан санаанд дурсхийдэг байжээ. Тэгсгээд мартаж, жил єнгєрєв. Гэтэл санаандгvй нээлт болов .. "Зvгийн муу зvvн урд" хэмээх эртний vг байдгийг хvнээс гэнэт сонсуут хєлсен хєєрч, амьдрал бvтээгvй учрыг сая ухааран, алт олсон мэт баярлажээ. "Зvvн урд зvгт танил охин байснаас л бvтээгvй ажээ" хэмээн тас итгээд, vvнээс илvv vнэнгvй гэж андгайлан санадаг болжээ. Нэгэн битvvлэг зовлонг нэвт шувт нээх шиг маадайв,
          
         ... Мань зvvдлэв. Бvрээний товчлуурт єндгєє хvргэмэгц зvрх илэн зєєлєн гvйж: эгшиг асах шиг болно. Нvд харанхуйтна. Хоолой шахсан, зангиагаа суллах гэж хєлєртлєє ноцолдов. Дараа нь яриг бvрээгээ сvм шиг танхимд зогсоод эгшиглэж байлаа. Танхим, хvмvvс харагдсангvй. Хєгжимчид тэмтрээд, муухай пижигнvvлнэ. Мань эр л цоо татан гэрэлттэл, уйтайхан тоглож байлаа.
           Хvvхэн самууран гєлийж. єєрийг нь учиргvй халуусгаж єгчээ. Сvvлдээ ухаан санаа тэнэж, хєгжмийн зєєлєн товчлуур, нууцын хєвчрєлт хоёрын дунд тэлэгдэж гvйцэв. Муу хvvхэн ч ёр гэтэл налж байв шvv... Мань ингэж сэрлээ.
           Хєнжлєє нэвт хєлєрсний маргаашнаас "Бvрээ минь, ад... ад минь... бvрээхэн минь, хаа байнаа" гэж сэтгэл нь адган дvрэлзэж, зvрх солиотон хашгичаад амраахгvй болов. Тэгээд тэр євдєж, бvрээний согог тусав.
          Гялтганасан бvрээ зvvд рvv хангинаад, гар хуруугаа оёг туссан шиг vргэлжид арвагнуулах болжээ.
          Хоол унднаас ч гарлаа. "Єє, бvрээхэн! Намайгаа их хvлээв vv дээ, Єє, бvрээхэн ... Ашгvй дээ, ашгvй" Сэрэл хvсэл нь сод мэдрэмтгий болж, vлээвэр хєгжимт бvх vзвэрт хар зєнгєєрєє очиж байлаа. Бvрээ харуутаа уураг тархи нь мэндvvрэн, хамаг бие шатах шиг болно. Нvд бvрэлзэн, ямар нэг ужиг євчин дав даруй сэдэрч, дэлбэрэх гээд байх аюумшигтай зєн тvрээд санаа бодол vvлгэртэнэ. Царайлаг сохор бvрээч, гялалзагч яриг бvрээг дахин олж хараагvй уджээ.

           Цас будрах нь нvд чихгvй болж, салхи ширvvссээр байв.
           "Бvрээг би тоглох л байсан даа" гэх зовиур дvvрнэ. Хайрах хvйтнийг vл анзааран хэдэн алхмаас цаашгvй харанхуй буданд хутгалдан урагшилсаар... 
           Гараа чилэхийг анзаарч, дараа нь яриг бvрээгээ санажээ. Зогслоо. Бvрээг гайхан харж, нулимс мэт дуслууд гялгархан гэрийг нь тэмтрэн урсахыг vзэв.
          ... Орчлон эзгvй. Дvнсгэр, тэнгэр, чимээгvй нисэлдэх цасан дуслууд, дуслуудыг vймээх салхин.. тэгээд мань эр, бvрээ хоёр vлджээ. Бvрээгээ гаргалаа. Энэ сvvлчийн удаа, эцсийн, бvр туйлын найдлага, горь тасрахын ємнєх явдал байлаа. Цас чимээгvй, бvрээний царыг товшин таатай сонсдоно.. Дээш єргєлєє. Ямх тєдий ухраахад бурзан уруул шvргэнэ. Одоохон... одоо цээжний хийг ялигvй сонсох болно. Элчилгvй дэлхий, цєл, хээр талууд уярна. Тэр царайлаг сохор дууч мэднэ. Энэ агшин, ертєнцийг ялахын ємнєх … Зvрх алдан балмагдав. Yлээж дєнгєсєнгvй. Уушигнаа хvчлэн хураасан агаарыг єчvvхэн гаргахад л аялгуу цойлно. Гэвч, хурсан тунгалаг агаар, тунгалаг тэнгэрийн хvч нь ганц, цор ганцхан агшинд цээжнээс нисэн дуусна, эзгvйрэн хоосроно гэхээс айдас нємрєв. Гэвч дахиад єргєлєє. Уруулаа хянуур тулгаж ... Бурзан юутай булбарай вэ? Одоо аялгуу цойлно, бvхнийг эзэлнэ!
           Цойлохын ємнєх суут vнэ цэнэ! Энэ vнэ цэнэ гялсхийн одож тэгээд аугаа дуурьсал тvгэн, бие минь сарны чинадад, харь тэртээгээр хєвєн дуусна.
           Харин эргэж ирэх болов уу ... Амьсгалаа буцаан гаргасаар ахиад л болилоо. Yлээх шахсанаа зvрх алдан тэгснээ зориглон vнэхээр шулуудаж, гэвч зvрхшин айх зэргээр єєртэйгээ асар хvчтэй хямралдан тэмцэлдэж, хором тутам санаа хvсэл эргэж хєрвєж байв.

          Мань эр урьд шєнє унтсангvй. Яриг бvрээг хэд хоногийн ємнє vнэ зодож авчээ. Аваад хэрхэн харьснаа тэр ойлгохгvй, санах ч аргагvй юм. Ер нь тvvний яриг бvрээгээ олоод, гэртээ аваачсантай адилтгам ойлгох эцэсгvй, хачин дvр зургийг хэн ч, хэзээ ч олж vзэхгvй билээ. Хvний дээд зєн билэг ч гvйцэж давтамгvй хєдлєл байлаа. Хоног єнгєрсний хойно сая  санаа цэлмэн, бvрээгээ хоёр єдєр тувт хорхойсон ажиж, хvрч яджээ. Эндээс эхэлж хєдєлгєєн бvрээ тэр давтагдашгvй, тэмдэглэлт агшинууд гэж тооцов. Гайхамшигт далд ертєнц рvv хором хормоор дєтєлж байлаа. Тоолол ахина. Бvрээг гэрээс нь гаргахаа хvртэл vйл явдал, онцгой vзэгдэл гэж итгэжээ.
          Шєнєжин суут агшныг хvлээжээ. Унтах хэрэгцээ огтоос vгvй мэт, амьддаа ер нь нойрсох ч vгvй, нойрсохыг мэддэггvй юм шиг цус тархи нь зєвхєн хvлээлт! Ид бахтай хvлээж, цогтой соргог хонов. Yvрээр суу алдрын мєч ирнэ. Шєнє турш бvрээний царанд тусах нvvрнийхээ хэлбэрийг ажиж, харцныхаа эрчийг таних гэж мэрийж байлаа.
          Яг зуун оны ємнє ийм нэгэн шєнє Николай хэмээх Слав хvн зvрхнийхээ цусыг буцалгаж, омогшин хоносон тvvхийг тэр vл мэднэ. Yvр цайхад Слав эр зvйргvй тэнхээгээ мэдэрч байжээ. Тэгэхэд "Хэдгэний нисэлт" гэдэг цээж дvvртэл бударч бужигнасан хєдлєлтэй, сонин аялгуу тєржээ.
           "Хэдгэний нисэлт" єєрт нь далдын дотно, бас ой дурсалыг сэдрээн нєлєєлдєгийг мань хvн vл анзаарна, Гагцхvv vлээвэр хєгжмийн vзвэрт очиход хааяа тэр нэг аяз зvрхийг ширхийн хатгадаг байж.
          

           Yvр цайх-агшин дєхнє. Тагт нээж, бvрээгээ бариад гарах замаа удаан тун ч нямбайлан цэвэрлэжээ. Дээш єргєж уруулаа хvргэхэд мансуурна. Хэд хэд мансуураад, наран улбартахын хирд зvрхлэн гарлаа... Тагт. Хєлєє цэхэлж, айсах гэгээний зvг бvрээгээ ихэд ёслол бардам vлээв. Ингээд бvх ертєнц хємєрч, найдлага дууслаа. Тvvний бардамнал гялс сvнсгvй хийсэж: ойр тойрноо мэдрэхээ болив. Бvрээ эхлээд унгас алдан пуржигнав. Мань эр овгосхийв.
           Энэ миний аялгуу гэж vv. Минийх vv?... Дахиад тоорой мэт часхийж, залгуулаад цахиртан орилов. Эцэст нь гуаглах шиг болов. Єрєє рvvгээ мань годхийн шургав. Тэсвэрлэмгvй байлаа. Ичсэндээ дагжиж, харанхуйлан дvvгэнэ. Шагайж, сэгсэрч, тєнхєж vзээд бvрээ нь эвдрэлгvйд тайтгарч, дагжихаа зогсов.
           Дахиад хvндэтгэлтэйгээр, хичээнгvй vлээв  Гуага, гуаг...гааг... гэлээ.
           - Аа, муу хар сєлєр Хар vvрээр гуаглаад юу болов. Галзуу солио чинь хєдлєє юу. Єрвийж цайсан муу єгєр ... Зэргэлдээх тагтнаас даахирсан саарал толгой цухуйж, хараал тавьсаар хєрш Маахаа самган харайн гарч иржээ.
           Мань эр хагас оны турш гайхамшигт мєрєєсєлд шумбан зугаацжээ. Yр дvн нь vvрээр хэд гуаглав. Гvйцээ. Амиа хорлочихмоор дvvрч дvнгэнэнэ. Сэтгэл хорсоно. Гэвч сохор бvрээч санаанд буулаа.

           "Хvvхэн, хєршvvд, хот сонсож байна, Єглєєний аяз гилбэлзэн тvгэж, зvрх зvрхийг ховсдоно. Мань эрийн бvрээг хvмvvс хvлээнэ. Ирж гуйна. Тvvнийг сонсох гэж нар яаран мандаж, сар эцсийн хvчээр тэсэж хоргодно, Тагтны дор ургасан мод, цэцэгс хvртэл азтай. Ганхах нь еєд тэмvvлж, хорвоод олдсон баярт хувь тавилангаа эдэлнэ. Хотын хvйтэн хана, чулууд шинээр амилна.
            Зуу зуун жил хатсан чулуудад хvн шиг сэтгэл vvснэ..." Мєрєєсєл гараг дэлхийг ноёлж байлаа. Хадыг хайлуулж, хvмvvсийг удирдан дагуулав. Гэвч харуусалтайяа нvргэлэн нурав. Аливаад тохиолдоогvй эвгvй гамшиг байлаа. Слав эр хар vvрээр хєєрсєн сэтгэлдээ багтарч, шатам халуун туурвилаа яаж гардасныг vvнтэй урвуугаар адилтгавал хэм хэмнэл нь зуун оны цаг мєчєєр дахин давтагдаж байв.
           
            Мань эр ухаан оруут бvрээгээ шvvрэн гарчээ. Цас бударч байлаа. Дараа нь лавсаж, тэгээд шамаргалав.
           "Цойлохын ємнєх суут vнэ цэнэ! Энэ vнэ цэнэ гялсхийн одож; аугаа дуурьсал тvгэн, тэгээд бие минь сарны чинадад харь тэртээгээр хєвєн дуусна. Харин эргэж ирэх болов уу".  Амьсгалаа vл мэдэг буцаан гаргасаар... ахиад л болилоо.
            Yvрээр бvрээ гуаглахад тэнгэрийн царай єєд байжээ. Гуагласны хойно хуйсагнаж, хvмvvс vзэгдэхээ болив. Цас лавсана... Гудамжны гэрэл єєдєєс мєнхийн юм шиг гєлийж, зам нээлттэй. Зам нээлттэй тосно.
           Гэрэлт цонхууд будагнан сvvмийж, зарим нь хєнхийн харлаж заналтай ширтэнэ.
          Яриг бvрээ тунгалагхан эгшиг татсан бол энэ єдрийн царай єєд vлдэх байсан. Цонхнууд инээмсэглэх байж дээ. Мань хvнд гэмшиж, зvрх нь салганан чичирчээ. Гэвч цор ганц, цор ганц vлээх л vлджээ. Дахин гуаглуузай гэж сvнсээ зайлтал тvгшиж байлаа. Царайгаа зэвхийтэхийг мэдэрч: нэг ёозгvй зєн ойртохыг ойлгов  Гэвч vлээхсэн гэж хvсчээ. 
          Цас, хvйтэн эрчлэн тууний цээжийг хорсон балбарсаар авай Зvрх тvгшvvрлэн дэлдэнэ. Зvрх, цас, хvйтний нvдэлт. Дотор, гаднаасаа нvдvvлэн сажилсаар, урагшилсаар байв.

          Харанхуй гудмаас гэнэт нэгэн тэрэг гарч ирлээ Бєгснєєс нь шороо гожгодон харвана. Мань бєгтєрийг ч харваад авав. Шороо биеийг нь цохихыг мань хун мэдэрсэнгуй. Харин нэг таатай зєн билиг тусжээ.
           Хальтиргаа арилгагч энэ тэрэг утга учиргvй vйл хийж байв. Нойтон, басхvv шамаргатах хурын дор тэрэг алхам тєдий єнгєрмєгц араас нь цас лавсан дарна. Ул мєр нь тэрхэнээ хучигдан дуусаж, ул мєргvй байв. Ийм утгагvй хошин vйл мань хvнд дотно сэрэл єгч, бодол нь хоромхоноо гийх шиг санагджээ.

          Уураг биеэс нь хєгжим дvvрэн хангинав. Оюун санаа, итгэл vнэмшил цєлсдєн, цээж нь хонгил мэт цахилна. Євлийн тэсгим шєнє цантсан дэнлvv шиг бvдэгхэнээр тэрхvv хоосон хонгилд зvрх хайрагдан савлаж байлаа. Царай нь алгуур шингэрэн цайрч, хєх туяа татжээ.
          Хэдхэн хувь удахад цэлдэн хєх болж, нvдний харц дуусна. Саяны утгагvй vйлстэй тэрэг тvvнийг дайрах байв. Ганц сєєм урагш ганхахад л єртєхеєр зєржээ. Гэвч сэтгэл бvлээтгэсэн тэр нэг сэрэл сэрэмж нь тvvнийг аварч зааглаж єгчээ.
         Туйлаас горьдож, vлээж vзээд ийм тавиланд учрав. Хагацаж буй санаа зориг нь нэгэн зvг хvчлэн тэмvvлсээр... Цас лавсана...

    “                “               “

            Цас лавсана ... Цасны лавсаанд "Хэдгэний нисэлт" байсангуй. Хєх хана тvvнийг удаанаар аниргvйхэн даллажээ. Цаана сvм шиг танхим бий. Ухаан саруулдаа ч, ийн мєхєж байхдаа ч хєх хана руу огтын мэдэлгvй, битvvлэг хєх нєлєєнд автан яарчээ.
           Харин хаалгыг монгол цоожоор тvгжсэн байв. Энэ хаалга ертєнцийн vvд "урамтай, бvрээтэй босго алхана" гэж мань эр гайхамшигтай хvсэж ирсэн билээ. Мєнєєх цоо татсан эртний аялгуу цаанаас vл нэвчинэ. Шvvрэх тєдий ч нэвчсэнгvй. Цоожилжээ. Хэзээнээс ч юм, хаалганд зэвтэй хадаас ёрдойж, єлгvvрийн дэгээ мэт нэгийг тосон хvлээж байжээ. Бурхан зохицуулжээ гэмээр удаан хvлээлт "єлгvvрт"-т гэнэтийн аз завшаан ирэв.

          Яриг бvрээ нулимс шиг дуслууд бємбєрvvлэн энд єлгєгдєхдєє тунгалагхан дицэт биеэрээ хаалганы бадар хvрэн цээжийг шvргэх тєдий савлажээ. Yзэмжит бvрээ, дицний тунгалаг нь ёолон зурагдав (Ямх ямххан зурагдах єчvvхэн тийм орь дууг магад бурхан сонссон), Элдэв бvрээнvvдийн сонгодог найралд ай хэмнэлээ єргєж, авьяаслаг гарт элтэлээ, бvлээстэлээ илбvvлж, vгvй дээ л сумын улаан буланд хазгай хэлгий вальс оромдоглож vзсэн тавиланг яриг бvрээ vзсэнгуй.
          Гэвч ертєнцєд єєр ганц ч бvрээ ийм дотоод хурмал илч, туйлын догдлол гойд эрчим, эцсийн туяат оргилыг амссангvй.
          "Єє, бvрээхэн!... Єє, бvрээхэн минь..." Бvрээний диц зурагдах нь зvрх самардах мэт солиотойгоор євтгєж байжээ
          Євчлєл "Венецийн захиалгат аяз-аар дvнгэнэнэ.Тэг тэгсээр тархи нь дэлбэрч буй галт бємбєг боллоо.
     
         Хэн нэг нь хаалганд наасан зарлалыг аяар дуудан уншина. Ард юм пижигнэхэд мань эр сvйдтэй цочжээ. Єглєє дэргэдvvр дэгдэн єнгєрсєн цэнхэр юvдэнт довжоонд хальтиран цасны усанд ойчсон байлаа. Тэгээд тэрбээр ус дуслуулан єндийж, манан дунд замхран гvйж оджээ...
    1990-1992 он


    Үзсэн тоо:682