СӨБ - Байгаль нийгмийн орчин - Хичээлийн агуулга

    Байгалийн булан дахь хөдөлмөр


    2.Байгалийн буланд хөдөлмөрийн үйл ажиллагааг явуулах нь

    Хугацаа: 2014.3.21

    Цэцэрлэг:   Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэг

    Бүлэг: Ахлах

    Хүүхдийн тоо: 30 үүнээс- эрэгтэй- 14, эмэгтэй-16

    Багшийн нэр: Дашзэвэг овогтой Өлзийсүрэн

     

    Технологийн танилцуулга

     

    Байгалийн булангийн хөдөлмөрийг зөв зохион байгуулж ажилласанаар хүүхдэд хөдөлмөрийн энгийн чадвар дадал эзэмшүүлэн, хөдөлмөрлөх дур сонирхолтой, хүмүүсийн хөдөлмөрийн үр бүтээмжийг хайрладаг, амьтан ургамалыг арчлах энгийн дадалд сургах үйл явц юм.

     

    Технологийг хэрэгжүүлсэн зорилго

     

    Байгалийн буланг иж бүрэн стандартын дагуу тохижуулж баяжуулж ажилласанаар хүүхдийг хөдөлмөрт дуртай, даалгасан ажилдаа хариуцлагатай ханддаг ба хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай болгох мөн хөдөлмөрлөх явцад хүүхдийн ажигч сониуч чанар хөгжиж байгалийг хайрлан хамгаалах үзэл төлөвшинө

     

    Технологийг үүсгэн санаачлагч:

    Санаачланг хэрэгжүүлэгч Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн багш Д.Өлзийсүрэн

    1994 оны 8 сарын 25 наас одоог хүртэл 21 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байна.

      

     

     

    Технологийн зураглал

     

    1. Байгалийн буланд нэмэлт баяжилт хийх
    2. Хүүхдүүд байгалийн буланд ажилласанаар хөдөлмөрийн энгийн чадвар дадалд сургана
    3. Үр дүнг тооцож багш хяналт тавьж ажиллана

     

    Технологийн үе шат

    1. Хүүхдүүдэд байгалийн булангийн хөдөлмөрийн багажийг танилцуулж хэрэглэх аргыг зааж сургах
    2. Хүүхдүүдийг байгалийн буланд хөдөлмөрлүүлэх
    3. Цэцгийг арчлах, бордох, услах зэрэг ажлыг зааж сургах ба багштай хамтран гүйцэтгэх
    4. Байгалийн календарь хөтлөх ба цаг агаарын талаар ярилцах
    5. Үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрт зааж сургах
    6. Хүүхдийн хөдөлмөрлөж буй байдалд гарч буй өөрчлөлтийг тэмдэглэх

     

    Манай анги олон төрлийн цэцэгтэй

      Байгалийн буланд шаардлагатай хөдөлмөрийн багаж бүгд байгаа

     Өнөөдөр цаг агаар нартай дулаахан байна

    Цэцгийн хөрсийг сайн сийрэгжүүлбэл цэцэг гоё ургадаг 

     

    Цэцгийн навчийг шүршиж услах сонирхолтой шүү 

    Хүүхдэд гарсан ахиц дэвшил

    1. Ургамалыг арчилсанаар ургамлын амьдралд гарч буй өөрчлөлтийг мэдэх,хайрлах
    2. Өөрийн хийсэн хөдөлмөрөөрөө бахархах, хүний хөдөлмөрийг хүндэтгэх
    3. Хөдөлмөрт дуртай болох
    4. Өдөр тутмын зугаалгын явцад ажиглалт хийж цаг уурын байдлыг хөтөлж сурсан
    5. Цэцгийн ургалт арчилгаанд ажиглалт хийж түүнд тохируулан арчлах аргыг цэвэр нямбай хийж сурсан
    6. Цэцгийг тасалгааны температуртай усаар усалдаг гэдгийг мэдэж авсан\хоносон ус\
    7. Байгалийн буланд жижүүрийн хэлбэрээр ажиллаж сурсан
    8. Долоо хоногийн гаригаа мэддэг болсон
    9. Цэцгийн шороог хатсан үед усалдаг гэдгийг мэддэг болсон
    10. Цэцгийг услах, шүршиж цэвэрлэх, арчиж цэвэрлэх зэргийг мэддэг боллоо

    Багшид гарсан ахиц

    1. Хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургаснаар хүүхдийн бие даах чадвар хөгжихөөс гадна хүүхэд хөдөлмөрлөх дуртай, хүний хөдөлмөрийг хүндэтгэдэг, түүгээрээ бахархдаг болно гэж үзэжбайна.
    2. Бүлгийн байгалийн буланг стандартын дагуу бүрдүүлж ажилласан
    3. Цэцгийн арчилгаа болон бусад гарын авлага, зөвлөмж зөвлөгөөг бүрдүүлсэн
    4. Эцэг эхийн дунд цэцгийн уралдаан зарлаж бүлгийн цэцгийн тоог нэмэгдүүлсэн
    5. Бүлэгт 80ш, 10-20 төрлийн цэцэгтэй болсон
    6. Багш хүүхдийг хөгжүүлэхдээ хүүхэд төвтэй үйл ажиллагааг эрхэмлэн хүүхдийг урамшуулах, дэмжих, хамтран ажиллах арга барилыг ашигласан нь илүү үр дүнтэй байлаа

    Онцлог давуу тал

    1. Бага насны хүүхдийн голлох үйл ажиллагаа бол бодит зүйлтэй үйлдэл хийх үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааны явцад хүүхэд эд зүйлийг яаж хэрэглэдэг, зориулалт, юунд хэрэглэдэг зэргийг мэддэг болсон байна
    2. Хүүхдийн эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн хөдөлмөрийг зөв зохион байгуулснаар хүүхдэд баяр баясгалан төрөх,хийж буй хөдөлмөрийн зорилгоо тодорхой мэдсэн байдаг
    3. Хөдөлмөр нь хүүхдэд сайн сайхан сэтгэгдэл төрүүлж хөдөлмөрт харьцах эерэг талын харьцааг төлөвшүүлэхэд чиглэгдсэн учир хүүхдийг хөдөлмөрөөр дамжуулан хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна


    Үзсэн тоо:7778

     
  • Хүүхдийг бага багаар хөдөлмөрт сургах нь үнэхээр хэрэгтэй Хүүхдэд үр өгөөжтэй сайхан хичээл байна

     10  1
  • 1