Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЗОВЛОН


    ЛУВСАНГИЙН  ПYРЭВДОРЖ

          Лувсангийн Пvрэвдорж Говь-Алтай аймгийн Хасагжаргалан сумын нэгдvгээр багийн нутаг Хєтлийн бууц гэдэг газар тєрсєн. Бага наснаас малчин байсан. Бага, дунд сургуульд суугаагvй. ЗХУ-д Цэрэг - Улс тєрийн академи дvvргэсэн.
         Цэргийн албанд татагдаж жагсаалын цэрэг, бага дарга, салаа салбарын захирагч, салбар, ангийн улс тєрийн орлогч. МАА-ийн улс тєрийн газрын зааварлагч, лектор, хэлтсийн орлогч дарга, "Улаан-Од" сонины сурвалжлагч. МАХН-ын Тев хороонд цэргийн ажил эрхэлсэн зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, БХЯ-ны дэд сайд, МАА-ийн улс тєрийн газрын дарга зэрэг ажил хийж явсан.
          Нилээд єгvvллэг, тууж, роман, эсээ, нийтлэл бичиж "Туг зээрд", "Нvхгvй цэнхэр сувд", "Сэтгэлийн гэрэл сvvдэр', "Егvvтгэл", "Бэтэг", "Эрлэгийн бошго" зэрэг уран зохиолын найман ном гаргасан.

    ЗОВЛОН

            Цээжний чанад хvйтэн юм огшоод ирлээ. Тэг тэгсээр амин голоор бууны сvмбэ шаачих шиг горойгоод хvзvv хєшиж нугас царцаад мєнєєх огшигч хvйтэн бээр толгойд ормогц гавал заадлаараа юу юугvй Зад vсэрч тархи юугаа цацах нь уу гэмээр багтаж ядахуй дур амь тэмцээд ухасхийн босон харайх гээд би хєдєлж чадсангvй ээ. Судас шvрмvс минь агшиж татаад хамаг биеийг минь дотогш эвхэж эхэллээ. Чингэх зуур "Yгvй энэ чинь.. Яаж байна вэ... Ингээд л ... Арай ч дээ... Яадаг билээ..." хэмээн бодоод автал амь тавиулам асан євчин айдас хvйдэс дур дарагдан анир тасарлаа. Yхлийн цээж єєд бивээр хамаг байдаг ухаан санаагаараа тvлхэн цахлаад нvдээ харах гэвээс чадсангvй. Хоёр нvдний минь зовхинд тугалга цутгачихсан юм шиг даагдахгvй болсон байлаа. Хvмvvн зовхио даахаа болих цаг ирдэг ажээ.
            Утаатай цаваг шиг зовхин дор минь шингэн ягаан гэгээ бvvдэлзэж аснаа хоромхон зуур єтгєрєн цусан улаанаар урваад улмаар хар хvрнээр хувилан зулай яз vсрээд амин халуун минь нарийхан шаргал гэгээ татуулан дээш оргилон гарч одохуй сацуу цээжин чанад минь таг харанхуй болоод хамаг бие минь гал нь унтарсан шавар зуух лугаа адил хоромхон зуурд эзгvйрэн хєрвєй.

           Зулайгаар єєдлєх бvлээхэн гэрлийн торгон сvvг атгасан бивээр "Яасан амархан юм бэ... Хорвоогийн зовлонгоос ийм амархан хоёр яс салчихдаг... байх нь ээ … Ашгvй дээ … Мєн ч их зовж явж насыг элээлээ дээ. Одоо зовлонгоос салвал салах болсон л доо. Хvмvvн хорвоод илvvдэх гэгч болдгийг хар толгойгоороо vзлээ. Би гэдэг амьтан аав ээжээ ч олигтой ачилж чадахгvй, vр хvvхдээ ч єєд татаж дєнгєхгvй болохоор vхэж далд орж орчлонд зай тавих минь дээр юм даа. Єдгєє хvртэл би аав ээжээ vр хvvхдээ хайрлаж энэрч байна гэж санаж явлаа. Тэгсэн чинь хайрыг хєшиглєн хоол хийж иддэггvй хайрыг эсгэн хувцас оёж ємсдєггvй болохоор миний хайр шиг хэрэггvй юм энэ орчлонд алга. Ер хайр гэгч хоосон санаа юм байлгvй дээ. Хоосон санаагаар хэнийг ч гийгvvлэх вэ дээ... Амьддаа нvvрээ улайлгах. vхсэн хойноо ясаа єндєлзvvлэх олиггvй муу юм хийхгvй гэж би их л омой додигор явлаа. Чухамхvv тэрнийхээ  харгайгаар орон гэртээ ч орчлон хорвоод ч илvvдэхээ vзлээ. Энэ хорвоогийн тvмэн зовлонгоос илvvдэхийн зовлон хамгийн бэрх нь ч юмуу даа...
           Илvv болгон vгvй болдог тавилантай хойно доо, Хойт хоёр хєлєєрєє явдаг болоод хvмvvнд сvvл хэрэггvй болж устсан шиг... Илvvдэхийн учир дутах ёсон гардаг юм байлгvй дээ. Тийм л ёстой юм бол яая гэх вэ. Ер муу амьд явахаар сайн vхэх дээр хэмээх мэргэн угийн учир энэ буйзаа. Харин муу хvний заяа завагт гэгчээр євдєж хэвтэж, хvний гарт орж, шээс баасаа зєєлгєж тээр болсонгvй шvv Харин... энэ муу хvvрийг минь гаргаж зайлуулах гэж єнєє хэдэн хvvхэд ядах байх даа. Баахан мєнгє янчаан хэрэг болох байх, яана даа. . Yvрээр зvгээр л аваачаад булчихгvй, ёс гvйцээх гэж зєндєє хєл болох байх Амьтан муу хэлнэ гэж л хvмvvс тэгдэг. Yнэндээ бол... vхсэнийгээ бодохоосоо vлдсэн нь нэрээ бодож байгаа л юм шvv дээ. Ай хєєрхий, хvмvvн гэж мєн ч хєєрхийлєлтэй амьтан даа... Энэ хэд ч гэсэн... Би гэдэг илvv амьтан энэ хэдэд бас л тєвєг болох нь дээ... За одоо яая гэх вэ, дахиж тээр болохгvй минь яамай даа ...
        ... Хоргодоод байх юм энэ орчлонд надад байхгvй дээ. Байлаа ч гэсэндээ ... санасан болгоноо гvйцээж чаддаггvйгээс л хойш... Харин яаж ийж байгаад ... хэдэн тєгрєг олоод.. энэ зун євєлжєєн дээрээ нэг... очъё гэж бодож байсан юмсан ... чадсангvй еэ.. ." хэмээн бодоод авлаа... 

         ... Манай гэрийн ч буурь бууцанд булагдаж мэдэгдэхгvй болжээ. Євєлжєєний минь гол дунд барьсан, хавирга сvврэг нь хэрзийсэн бод малын сэг шиг саравчтай хашаа шуу юмнаас нь хонь зугатааж хотны зvvн тал уруу шаарч хэвтсээр байгаад гэрийн минь буурийг єтгєєр булжээ.
          Хавар нvvхэд хонхойж хоцроод євєл эргэж буухад газар нь таргалж дvvрсэн байдаг асан. Еэвэн шиг чулуун довжоотой буур минь арилсаныг vзэхvл єр чанад хєндvvр оргилоо. Орчлонгийн энэ онгин тамга дотор орилон унасан хvмvvний vр би вээр єдгєє тэр тамгаа нэгэнтээ vзэхийн хувь дутах яасан гомдолтой вэ. Тэртээ алс униартах Шаргын их говийг харуулдан завилсан vлгэрийн євгєн шиг энэ хєх євєлжєє манайх гэдэг айлын гурван бvлийн хувь заяаг vvрд євєрлєж vлдсэн ажгуу

          Гэнэт аав минь хоолой засах ээж минь хонь тойглох дуун дуулдвай. Єлмийдєє хєх бууц дэвссэн хотны хойт улаан хад аавын минь хоолойгоо засах дууг ээжийн минь хонь тойглох дууг мєнх шингээн аваад єдгєє эр ганц хєвvvн надад нь эгvvлэн ээлжлvvлэн дуулгаж байх юм. Амьсгаа хураахад нь толгойг нь тvшээгvй ачгvй vр би вээр аавынхаа дууг сонсонгуутаа євєлжєєнийхєє хєлд сєхрєн унаад аавын дууг шингээн хадгалсан налгар улаан хадан дор наминчлан гурвантаа мєргєж єршєєл нигvvлсийг гуйлаа. Аав минь айвуухан хоолой засах дуун дахиад л дуулдлаа. Улаан хадтай уулын энэ элгэнд мєргєх минь их л учиртай авай. Юун хэмээвээс, манайх гэдэг айл “Авран сахиж зохилдох бvхнийг бvтээх нєхрийн орон заяаны таван тэнгэр нас, буян, цаг, учрал, язгуурыг аривжуулагч агаад Очирваанийн vйлийн нєхєд Говийн Лха тэнгэрийг vе удам єртєєлvvлэн тахиж vр хvvхэд, ам бvлийнхээ амь нас, хувь заяаг даатган залбирч, гай тvvтгэрт vл єртєн он цагийг туулан аж тєрж атал арван зургадугаар жарны улаагчин vхэр жилийн зул сарын хорин тавны єглєєгvvр сумын намын vvрийн дарга ирээд модон хуйтай охор буугаа ташаанаасаа татаж євєр дээрээ хєндлєн тавин сvрийг vзvvлж байгаад "Оюут чи болбоос єдий болтол бурхан тахилаа хураахгvй олон ардыг уруу татан мунхаруулж байгаа чинь болбоос хувьсгалын хэрэгт хорыг хvргэж байгаа эсэргvvн хэрэг мєн боловч, чиний аав хар шvдэт Тємєр миний аав Модон Гэлэг хоёр Харганын єртєєнд болбоос алба хийж олон жил хамт болбоос байсныг бодож, чамайг болбоос энэ удаад дайчлан баривчлахыг тvтгэж, энэ бурхан сахиусыг чинь болбоос хурааж аймгийн дотоодыг хамгаалахад тушаах болно" хэмээн єндєр дуугаар бичиг дуудах лугаа адил илтгэн хэлээд бяцхан алтан цєгц, хошойд мєнгєн голт цєгц тэргvvтэн тахил тавилгыг хамж ээжийн минь vдэш болгон тэвэрч гэрээ нар зєв хорин нэг эргэж гороо хийдэг асан Алтангэрэлийн хvрэн суман шоголд чихэж аваад одохдоо хамгийн дээр ханын толгойд чацуу залаастай асан зурмал Говийн Лхаг голж орхиод "Тэр бурхнаа энэ судар номынхоо хамтаар нэгэн болбоос хаданд хая, vгvй болбоос галд шатаа Цагаан сараар болбоос ирж vзнэ шvv" хэмээн зандарсан юм гэсэн. Чингээд аав минь аргагvйн эрхэнд удмын их шvтээнээ хотны хойт єндєрийн хаа нэгэнтээ хадны онгонд залсан юм гэнэ билээ.
     
          Ийн Бурханы цагаас хожимдож гарсан буян муутай эр би вээр угийн минь шvтээнийг євєрлєсєн уулынхаа єлмийд vхсэн хойноо л арай гэж нэг юм ирж сєхєрч буй энэ байв.
          Амьд явахдаа шvтээнтэй ууландаа мєргєх сvжиг хувь хоёр дутаж асан атал vхсэн хойноо гvйцээх vvд гардаг аж л. Тийнхvv нvдээ аниад “Дээдсийн минь эрхэм шvтээн та цагийн барлаг болж бурхан номыг умартан хилэнцэт мєрийг барьсан нvгэлт мунхаг хvмvvн намайг тэнгэрийн тааллаар гэсгээгтvн. Харин хожмын цаг дур хойч хойч vеийн vр удмыг минь єршєєн нигvvлсэж, vйлс хэргийг нь єргєж тvшэж хайрла ... Хэдэн ач зээ нарыг минь єршєє” хэмээн
    аниргvй хэлж залбираад євєлжєє минь єлмийг нь тvшсэн єндєр их уулынхаа тэргvvн єєд єлийн нvдээ нээвээс тэртээ чинад тэнгэрт нь чимээгvй хєвж ахуй ахрын ноос шиг ариунхан vvлс нигvvлсэнгvй царайт тэргvvндээ асаагаад Говийн Лха бурхан агаар тэнгэрээр хатируулан баруун зvг єнгєрєн одох vзэгдвэй. Чингэхгvй зуур "Ээ Лха таван тэнгэр минь хvvгий минь олж єгч хайрла. Хvvг минь єршєєн хайрла" хэмээн залбираад баруун мээмээрээ даллаж байгаа ээж минь цагийн мананцар дунд сvvмэлзэхvйд хоёр хєдсєн бойтогныхоо гадаад шагайн дээр хошойд гуулин хонх шулгануулсан, салхинд єртєхтэй vгvйтэй шингэхэн шар сэвлэгтэй данхар шар хєвvvн хонины бэлчээрийн хугас газарт ганцаар хонины салаа зам самнасан шар хєтлєєр унаж тvшэн давж яваа харагдаад ав. Ийн хоёрхон настайдаа хотны захад наадаж байгаад захалж бэлчсэн хонь даган холдож тєєрсєн намайг ивээлт Говийн Лха бурхан энэрэлт ээжийн минь ивэлсэн баруун мээм хоёрын аль нь чухам олж эгvvлэн дуудсаныг хэн хэрхэн мэдэх билээ дээ. Юутай ч болов, тэргvvн биендээ асаасан хурц хадан илдээрээ тэнгэрийн салхи хvv хvv татаж догшин загнах авч, налгар бэл хормойгоо тойруулан айлсах цагаан гэрээр тахил єрж номхордог асан энэ хvрэн уулыг vдшийн бvрий vмхэн шєнийн хvйтэн хэвлийд ээльдиж, эзгvй хэр тєєрсєн єєдсєн нялх амийг осгоож бєхєєхєєс аварсны буянаар би гэдэг хvмvvн бараг нэгэн жарны насамж хорвоогийн зовлон дор сэтгэлээ эвэр ургамал мь холгуулаад сая л vхэж нvгэлт хорвоогоос хоёр яс салж байх ажгуу.

          Аав хоолойгоо засах дахин дуулдана. Миний аав хоолойгоо яасан ч сайхан засдаг хvмvvн байгаа вэ дээ. Аавынхаа хоолой засахыг дуулж явах хувь дутуу болоод би вээр хорин зургаан жилийг vзжээ. Бодохул аав минь хааяа хааяа хоолой засдаг нь "Миний хvv, аав нь байнаа" хэмээн эр ганц хєвvvн наддаа чимээ єгч дуугаараа тvшиг болдог ч асан юмсан уу?! Аавынхаа хоолойгоо засах сайхан чимээг алдаад би гэдэг амьтан тvм нижигнэж, бум бужигнасан орчлонд ганцаардахын зовлон дур унасанаа євєлжєєнийхєє хаднаас аавынхаа дууг сонсох энэ л эгшинд эгvvлэн мэдэж нарт хорвоогийн зовлонг ухаарах шиг боллоо. Чингэхvй зуураа би:
         - Аав минь ээ. муу хvv чинь мєн ч их зовж явсандаа хэмээн шивнэхvйд аав минь:
         - Тэгдэг юмаа. миний хvv. Орчлон гэдэг чинь зовлонгийн далай л гэсэн vг шvv дээ. Орчлонд хvн зовлон дээр унаж, зовлон дээр бойжиж, зовлон туучиж насыг бардаг тавилантай юм байлгvй дээ гэх дуулдлаа.
         - Аав минь ээ, ачгvй ганц хvv чинь таныгаа амьсгаа хураахад толгойг тань тvшиж чадаагvй нvглээ яалтай ч билээ дээ гэж аргаа барахад минь:
         - Аав нь чамайг хvлээгээд хvлээгээд иртэл чинь тэсэж чадаагvй дээ. Тэглээ ч миний хvv аавын сайн хvv. Миний хvv завынхаа голыг харлуулах ганц ч муу уг цухуйлгаж яваагvй ээ. Чи ааваа унтахдаа зvvдэлж, сэрvvндээ санаж явааг  чинь аав нь мэднээ. Ааваа амьдад гомдоогоогvй vхсэн хойно мартаагvй миний хvv ачтай хvv гээд аавын минь дуу чимээгvй боллоо.
          Бурхан минь! Би гэдэг иймхэн ачийг аавдаа vзvvлэх vр юм гэж vv дээ. Амьдад нь ад vзэж харааж зvхээгvй vхсэн хойно нь мартаж гээгээгvй тєдийхнєєр л ааваа ачлан яваа гэж vv дээ?! Даанч дээ... Мєн ч муу хvv юм даа, би..." хэмээн бодохуйд таг харанхуй боллоо. Орчлон надтай цуг харууслын хар нємрєг хєдрєед амьсгаа ч vгvй анир тасарвай...
         - Миний хvvгийн сахиус энэ байна. Хотны оройд хаданд байсан юм гэх аавынхаа дуугаар нvдээ нээвээс эрхийхэн чинээн нэмэгхээн мєнгєн гуутай сахиус хvзvvнд минь зvvчихсэн байлаа. Хоёр гарынхаа алган завсар аваад хавсран зальбирваас гуутай сахиус бvлээхэн байхуй нь аавын минь алганы илч гэлтэй. Би гэдэг тєрєєд чухам ямар сахиус адислуудж зvvснээ ч мэдэхгvй нэгэн явснаа мэдвээс юутай хєєрхийлєлтэй вэ,
         - Ааваа, би ямар сахиустай байсан юм бэ? гэвээс аав дуу гарсангvй.
    Гуутай сахиусаа эргvvлж тойруулж vзвээс шилтэй нvvрэн талаасаа шар даавуунаас ондоо юм харагдсангvй! Харин ар талд нь мєнгєн гинжээр оосорлосон нарийхан мєнгєн чагт цvvлж чагталсан байх юм. Чагтыг сугалваас хээтэй мєнгєн цуурга сєхєгдєж, дээд талдаа хошойд нугастай мєнгєн халив цэнн хийн дуугараад онгойлоо. Гуун доторхыг чимхэн гаргаж ирвээс маажинтай даавуугаар давхар давхар боожээ. Маажинтай даавууны амыг шар цавуугаар ширгээн наажээ. Эвийг нь олон байж эвтэйхэн задлах зуураа бивээр, сvсэн залбирах бус зvгээр л хэрэгт дурлан сониучилж аснаа нуугаад яах вэ. Тэмтчин байж наалдас юугий нь арай гэж хуулан задалваас хvрэн сум модон ялтас дээр наасан сахиус гарч ирвэй. Нvцгэн хєх торгон дээр єнгє єнгийн мяндсан утсаар зvv ороон урыг гаргаж бvтээсэн энэхvv сахиус гэвээс дєрєв нь бvгээн нэг нь бараан агт хєлєглєсєн таван догшин тэнгэр тойрон бараа болж, голд нь лавай царайд энэрэл эерлийн дулаан гэрлээр гийгvvлэгч ялдам эрхэмсэг янаг элгэмсэг мэлмий заяасан залуу танхи охин тэнгэр Мо Лха мутар таатаван єнгийн хадган залаа бvхий агаадалтан зэвтэй сум-торгор, солгой мутартаа мєнхvv хадган залаа бvхvй агаад гурван сансарыг гаргагч алтан толь бариад загал зандан зvсмийн гоо морь хєлєглєн баруун этгээд дур хатируулан одож авай. Тэнгэрт хурган vvлс нvvж, газарт амгалан нууранд хун галуу цэнгэж, дундуур нь охин Лха ийн заларч явах ажгуу.
          Голомтынхоо шvтээн тэнгэр дор сvсэн гэгээрч сэтгэл эевэргvv болоод би вээр сахиусаа гуунд нь эгvvлэн хийгээд магнайдаа барьж адис хvртвэй.

          Чингээд босохуй айл нь дєнгєж саяхан хаваржаандаа нvvн одсон євєлжєєний минь шар бууц хамар хорсгож байлаа. Шинийн нэгний єглєє дээр мєргєдєг асан бяцхан индэр овоо минь нар гарах зvгт тоорцогны сампин лугаа адил шовойн харагдана. Очиж vзвээсэнд дээр мєрголгvй уджээ. Харваас тэртээ доор манайх vнс асгадаг асны дээхэн талд тав гурван чулуу
    давхарласан байна. Нар гарах зvгт Индэр овоо босгож дээр мєргєдєг болохоос биш vнс асгадаг урд хамар дээрээ мєргєдєггvйсэн дээ...
          Халиаваас. Хужиртын талын зэрэглээ єдрийн галын амьсгаа шиг хэргэлтээд энvvхэн дор таван толгой тэмээний хоргол шиг торойлдож байна. Ухасхийн очиж нэгэн дээр нь гарч завилан суугаад энтээ тэнтээг хараачилваас ганц хєх цєцгий хажуухан талд минь нисэж ирж шувууны баастай хєх чулуун дээр буугаад атгачихсан хонх шиг чирр чирр, чvрр чvрр хийн шогширч байна Хаврын сэвшээ салхинд элдvvлж харганы ёроолоос хулжсан хазаар євс євдєг доогуур минь єрєм хулгайч лугаа адил дэндэгнэн єнгєрлєє. Хойт талын хуурай сайр тосон ззвхий даах голгvй болтлоо єгєрсєн нохой шээргэний хаяанд тал бие нь шороо болтлоо хатсан тэмээн аалз цацах шалтаг цагийг хvлээн бvvрэгтээ соруулан амь тэмцэн хэвтэнэ. Хаврын урь бараадан харь газраа ирдэг сохор элээ хомхой нvдээрээ гуу жалга, харгана бут нэгжин чанх дээ эргэлдэж явсаар нvхийнхээ амыг бєгсєєрєє таглан багвайх vхэр огтойг олж аваад холуур эргэн далавчаа хагас хумиж, агшин зуур заналд ширээгдсэн хар хvрэн зэв болон шунгалаа, Луйлны навч шиг хоёр дэлбэгэр чихэнд нь сохор элээний дvvгэн шvнгэнэхvй vхлийн зар болон дуулдахуйд бєгсєє нvхний амсарт манасан vхэр огдой сугалаад шидчихсэн эзэнгvй зvрх шиг булхалзан чичрээд хєдєлж чадсангvй. Энэ зуур сохор элээ єрєєсєн далавчаараа шорс манартал газар алгадаад ухаангvй хярсан vхэр огдойг аюулт хоёр савраараа хага атгаж аваад эргэн хєєрхvйд хєєрхий муу хулгана чирсс .. чирсс... хийн бие сэрвэйтэм чарлаад агшин зуур амь тавьж байна...

          Ємнєхєн талд ганц бvгээн чулуу зэрэглээнд зvлгvvлэн цахивалзан харагдлаа. Хэзээ нэгэнтээ, хэн нэгний дэр болсон энэ цэгээн чулууны тэн хонь тогтчихоод намайг мєн их зовоодогсон. Хишигт тоссон баруун гарын алга шиг энэхvv бяцхан шар хотосд хэзээ ч юм бэ, хvн тавьдаг байсан гэлцдэгсэн, Тэр ганц цэгээн чулууг дэрний чулуу гэнэ. Yнэн худлыг хэн мэдлээ. Тэнд хонь тогтдог нь л яах аргагvй vнэн. Манай хонь оотой юм шиг тэн очоод тогтчихоно. Би айгаад очиж чадахгvй хонио тэндээс гартал нь хар холоо сууж єнждєгсєн. Хvн тавьдаг газар хонь тогтдог юм уу, хонь тогтдог газар хvн тавьдаг юмсан уу?
           Ийн халиаж "Болдогсон бол ясаа энд тавихсан" хэмээн бодсоноо би вээр даруй "Даан.ч... даан ч..." хэмээн эр ганц заяагаа хvлцэвэй ...
           Чингэхvй зуур тэртээ дээрээс, тэнгэрийн дорхи мєнєєх євєлжєєний минь тэргvvн хаднаас аавын минь дуу
          - Очирбадь аа миний хvv, орчлонд хvмvvний vр онож тєрсєн од гэж байдаг юм гэнэ билээ. Тэр л одныхоо дор насны хувь олон явж, тэр л одныхоо vр учраас илvvг vл vзэн єнгєрєєдєг ёсон буй, хэмээх дуулдвай.
         Ай, заяа таван тэнгэр минь  Би гэгч орчлонд чухам ямар одон дор оноон тєрсєн болоод эрхиний бєєрєнд нухлуулсан эрхий хурууны єндєг шиг  хорвоогийн тvмэн зовлонд сэтгэлийнхээ торгон єндгийг холгуулж єнгєрєх хувийг олоо юм бол доо... Аль, хvмvvний ур болгон зовлонгийн эрхи хэлхэн хорвоог бардаг ч юмсан уу?! Хvмvvн болгоны биед хувилж, сэтгэлд шингэх шид хувийг олоогvй болохоор яахин мэдэх билээ. Лав л миний хувь заяаг хорвоо сарлагийн хялгасан дээс шиг томж єнгєрєєснийг нартад эдэлсэн насаас гvйцсэн агшинд би вээр мэдлээ.
         Эр хvмvvн миний эрчлээстэй хув заяаны тэхий дунд ахуй нэгэн ончроо сэтгэлд орж: хоолой зангиран нуд нойт оргивой Єнєржин заяах хувь олсон гэгээт агшиныг санахуй дур...

         ... Хорвоо хvмvvний vрээр яасан хайр найргvй наадна вэ? Шалавхан зайлахын тvvс болоод би вээр "За байз хайчдаг юм билээ" гээд орох гарах газраа олж ядаж атал ашгvй "Муу охин минь єглєє юу гээд шулганаад байлаа даа" хэмээхvй бодоод, тэрхэн хоромд: Євєє, євєє, миний нэр ямар учиртай юм бэ" гэх ач охины минь хєєрхєн хонхон дуу эгэн дуулдлаа. "Ямар учиртай байх вэ дээ ..........гэдэг чинь язгуурын монгол нэр байгаа юм" гэх миний дуу бас дуулдав. Тэгсэн чинь "Манай цэцэрлэгийн багш намайг яагаад ийм хачин хуучны нэртэй юм бэ гээд байсан шvv дээ. Надад та нэр єгсєн гээ биз дээ" гэхэд нь би "Багш чинь миний охины нэрийг хуучны муухай нэр гэж байна уу?" гэвээс "Yгvй л дээ. Сайхан нэр байна одоо гарах хvvхдээ охин гарвал чиний нэрийг єчмєєр байна. Тэгээд ямар учиртай юм бэ, євєєгєєсєє асуугаад ир гэсэн юм': гэж байна.
            Євєє охин хоёр чингэж атал "Хєєе..........   чи яачихваа. Єнєє цэцэрлэг чинь хаалгаа барьчихлаа шvv дээ. Алив явъя" гэх эхий нь дуу гарч бид хоёр яриагаа таслахаас аргагvй болж, би ''Євєє нь орой ирэхээр чинь ярьж єгье. Миний охины нэр их учиртай, эрхэм сайн нэр байгаа юм. Одоо євєє нь яривал охиноо цэцэрлэгээс чинь хождуулчихна" хэмээгээд мухар хошууг нь vнсээд гаргасан бєлгєє.

          Ийнхvv эгэн бодоод би вээр "За байз муу охиндоо нэрийн нь учрыг хэлж єгєлгvй vхчих вэ, муу єгєр хар толгой чинь” хэмээн гаслахуй зуур ширээ тохойлдоод єрєєсєн гараа дэрлээд vхэдхийн уначихсан нэгэн хvмvvн тэртээ доор харагдаад ирлээ. Нvдний нь шил єрєєсєн чихнээс нь мултарч нvvрэн дороос нь цухуйх нь мєлжсєн сvvжний яс шиг. Шар толгойтой хар vзэг цасан уруу гударчээ Ил харагдах єрєєсєн чих нь элдээд хєлдєєчихсєн цагаан гурилын тасархай лугаа сарьмийж, хамрын нь самсаа хумиж хамьчийгаад амьсгаагаа шавхсан янз ил. Торгон зулайны нь шингэн vс эрхий дарам газзр халцарч ширээн дээр бутарсан харагдах юм. Тэрхvv халцархайн vсний нух сvв бvхэн харагдаад би тулж орох зуур толгой дvvрээд явчихлаа. Чингэмэгц их харанхуйн тэртээ холоос цусан vрэл лугаа адил улаан оч ойртон ирж улаан нємрєг хєдєргєєд тодхон зул шаргал гэрэл гарвай. Чингэх сацуу зvрхэн тал хэмээхvй зvvн суганаа зул барьчих лугаа дулаан болоод хамаг бие дотроосоо, бvлээцэх євдєх мэдээ ороод мах шєл чимчигнэн, яс vс vеээрээ шажигнахыг би вээр сайн мэдэж байлаа Хоолой бєглєрчихєє юу гэлтэй амьсгаа авч болохгvй агшин зуурд амь тэмцээд ирлээ. Амь тэмцэж буй хойно би амь орж буй байх нь ээ. Сандран нvдээ нээх лvгээ цуг хоолой онгойгоод амьсгаа сэнгэнэн нээж  дvvрлээ. Амьсгаа лугаа холилдон зовлон нээж уруу бас цутган орж ирж байна. Хvмvvн гэгч энэ орчлонд амьд байхдаа зовлонгийн тулам л явдаг агаад нэгэн цаг дур зовлонгоо амь лугаа цуг юvлэн хоосорч. илгэн танхаг болж амарлихуйн хувийг олдог юмсан уу^! Тийн аваас хvмvvн эхээс нартад зовлонгийн єлмий дор унаад нэгэн насаараа зовлонгоор ундаалан амь сэлбэж хорвоог гаталдаг бай юу...

         ... Зовлон чинэрсэн сэтгэлээ дааж ядан арай чуу єндийлєє. Нуруугаа авсан шvдлэн vрээ шиг муу хvрэн ширээгээ дэрлээд би вээр vхэж асан аж. Баян айл эсгий хийхэд ядуу нэгний дайж гаргасан vvдний ганц эсгий лvгээ адил гонзгой цаасны дорд хормойд гагц дусал цус унасан байхуйг хармагц єрєєсєн нvдний минь дотоод зовхиноо єргєс торох шиг боллоо. Ядам хуруугаараа арчиваас нэгэнтээ час хийгээд хуурсан шар будаан чинээн хар юм хурууны єндгєнд наалдаж гарч ирэх нь хатсан цус байлаа. Амь гарах агшинд нvдний минь буланд хялгасан судас тасарсан байх нь ээ. Дутуу "Эрлэгийн богшго"-ын наян нэгдvгээр хуудаснаа тийнхvv цусан тамга  тальбасан ажгуу
    Хуурай бургасан шургааг шиг болж хєшсєн хvзvvгээ тас няс хийлгэн чилээ гаргах зуур минь мєнєєх мєнгєн гуутай сахиус ширээн дээр байж байх нь тэрээ Ийм сахиус буйг би вээр мэдээ орсноосоо хойш vзэж дуулаагvй явсан бєлгєє. Агшины ємнє нартыг орхин одох зуураа аавынхаа сvнс лvгээ учирч, хvзvvндээ сахиус шvтээн зvvлгэсэн минь зvvд зєн, билгээ совин, хий увидас ер юу гээч ч байдаг юмаа гэвээс эгэн амь орхуй дур тэрхvv сахиус ширээн дээр минь ингээд барим тавим байж байна гэдэг. .
           Би вээр сахиусаа хоёр гардан магнайдаа єргєж адис авахуйд мєнгєн чуу нь цэв хvйтэн байлаа Сахиусаа нэгэнтээ эргvvлэн хараад "Бурханаа гуунд нь хийж гаргаж зvvе байз" хэмээн бодоод гууны нь халивыг ємнєх шигээ сурамгай онгойлгож, маажиндсан даавуун боодлыг задлангуутаа би цочиж босон харайлаа. Учир юун хэмээвээс гуунд заларч асан Говийн Лха тэнгэр минь алга болчихсон байлаа Ялимгvй гандаж хєв дарсан хєх торгон дээр оёостой асан ор нь шив шинэхэн vлджээ...
           Ээ, Атаа таван тэнгэр минь: энэ чинь ер нь юу гээч вэ?...
           Чингэхvй зуур єглєєний нялх гэгээ лvгээ адил хєєрхєн нь аргагvй шулганалдаад єнєє хэдэн ач зээ нар минь цэцэрлэгийн газраасаа эгэн ирж буй дуулдана.

     

     

    ГАР

    - Ирдэггvй л юм байсан чинь, одоо яасан ч сvрхий хvрээд ирнэ вэ дээ. За би сууя 
    - даа; чи тэнтээ талаас суугаад явчих гээд Єнєржин Очирбадийн єєдєєс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бvсгvйн нvvрэнд жишvv тусаж, єрєєсєн нvдийг нь сvvдэр хаахуйд зовж шаналсан ч, ээрч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нvднээс нь сайхь эрийн босгосон vстэй захны дундаас vззгдэхтэй vгvйтэй байх нvvрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж
          - Дараагийнхад нь суу л даа Удахгvй ирэх байлгvй гээд Очирбадь Єнєржингийн єрєєсєн гарыг тэмтэрвээс бvсгvй шалавхан бээлийгээ сугалаад халуу дvvгсэн жижигхэн гараа алган дотор нь хийж бємбєрvvлэн эрхлvvллээ. Хvvхэн хvний гар эзнээ дуурайсан ааштай байдаг байх. Зарим нь мєлгєр хvйтэн гєлгєр хєшvvн. Зарим нь ичгvvр сонжуургvй сайраг сарвалзуур. Зарим нь яхир ярдаг Зарим нь эрээ дээргvй мунаг шунаг Зарим нь дотуур тамиртай доог тохуутай. Зарим нь бvр хуруу "урттай" хуудуу явдалтай...
           Харин энэ орчлонд хамгийн ичимхий хєєрхєн ээнэг халуун гарыг харанхуй дур, ханцуй дотроо тэмтрэн барьж, нууцхан эрхлvvлж явах хувь Очирбадид л тохиожээ. Очирбадь ийнхvv бодолдоо ээдэрч чимээгvй зогсохуйд:
         - Бvvр бие нозоороод нойр хvрээд ирлээ гээд Єнєржин ичингvйрэн аальгvйтэж, Очирбадийн цээжинд нvvрээ нааж цаанаа л нэг жоготой инээлээ.
          Очирбадь бээр харин эр бие хєнгєрсний шинж уужирсан цээж дvvргэн урт гээч нь амьсгаа аваад хvvхний толгойг тэврэн тэнгэр єєд харваас vдшийн тунгалаг жаварт зvлгvvлж єнгє орсон одос тэртээ дээрээс тэр хоёрыг хараад зарим нь ичиж эвгvйрхэн зальбирч, зарим нь зэвvvцэж, жигшин ширвэж, зарим нь єєгшvvлж єдєєн ирмэж байх шиг.
          ... Оройтож ирсэн золгvй хайрын зовлонд унасан Очирбадь Єнєржин хоёр вээр нас намбаа даган, ховын эрээн могойны хорт хэлээс нуугдаж ядан орчлонгийн нугачаанд учиран хайр янаг амтлан бие биендээ уусан шингэж, зуурдын жаргалд умбаад сэргэхvйд хагацахуйн тавилан хашгичиж байх нь даанч хэцvv. Хэцvv гээд яая гэх билээ. Аз болоход энэ орчлон нvгэл буян альныг нь ч нууж хаах сархиатай нь бас ч яах вэ гэлтэй.
           Єнєєдєр ч гэсэн энэ хоёр бас тийнхvv нэгэнтээ учирсан жаргаад салахын агшинг хvлээж зогсоо нь энээ...

            Газар дэлхийг хага зvссэн мєсєн гол шиг хєлдvv хар замаар цатгалан жоом шиг гунзгуй шар троллейбус дэндэгнэн ирж зогслоо.
           Очирбадь Єнєржингийн єрєєсєн шанаан дээр vнсээд:
           - За гунхалзаад орчих гээд инээмсэглэв Єнєржин хоргодон тээнэгэлзэв. Орхиод явчих дургvй байгааг нь мэдээд Очирбадь:
           - Би чамайг хvргэж єгєєд эргэе гэхэд Єнєржин:
           - Хvvе яах юм бэ, буцаж ирэх унаа олдохгvй гэлээ
          Очирбадь нууцхан санаа алдаад:
          - Энэ сvvлчийнх байж мэднэ шvv, явдаа гэхэд:
          - Дахиад ганц ирэх байлгvй эрх биш гээд Єнєржин явсангvй.
          Эзгvйрсэн зам сєргvvлэн харуулдаж хичнээн зогсовч "хуурай сайр дээр гєлєм тосох'' - ын vлгэр болсон ажээ.
          Очирбадь цагаа хараад:
          - За горьдлого ч тасарлаадаа. Одоо явахгvй ээ. Єнгєрсєн. Хоёулаа хувийн тэрэг барья гэхэд:
          - Яах юм бэ. Алхчихъя гээд Єнєржин Очирбадийг сугадав. 
          - Дэндvv оройтчихвол миний найзыг...
          - Тэртэй тэргvй есєн эрvv тулгуулж л таараа.
          - Их хvйтэн байна. Чи даарахгvй юv?
          - Явган явж байгаа хvн хэзээ даарч байсан юм бэ?
          - Ядахдаа чи єндєр єсгийтэй гуталтай...
          - Чи намайг хэзээ намхан єсгийтэй юм ємсєж байхыг харсан юм бэ. Чи надтай хамт явахаасаа айгаад байгаа юм уу?
         - Би юу боллоо гэж айж байх юм бэ. Зvгээр л хол явган явахад...
         - Чи бид хоёр ямар анх удаа явган явах гэж байгаа биш...
         - Нээрээ ч тийм дээ
         Ийн ярилцан хєхрєлдєєд тэр хоёр сугадалцан алхлаа.
         Сугадсан гарын нь бугуй даарч байгаа бол уу гэж бодоод Очирбадь нэхий дээлийнх нь сэгсгэр ханцуйг урагш татахад Єнєржин;
         - Чи надад яасан ч их хайртай юм бэ дээ гээд улам чанга сугадаж, эрхлэн наалдлаа...
         ...  Хонхилдог гутал шиг хоосон харанхуй гудамжаар тэр хоёр хєг нийлvvлэн алхалхад хоёр талын цонхнууд зарим нь дулаан шаргал гэрлээр ширтэн зарим нь хvйтэн цэнхэр харцаар ширвэж, єєдєєс жингэнэн урсаж ирэх хvйтэн жавар амьсгалд нь бvлээсэн сормуусанд нь ээдэрч цан хvvрэг болно. Хvсэл хяслын хоорон дахь хутганы эрэн дээр хvмvvний жаргал зовлон зэрэгцэн багтдаг ажээ. Бодоо нь vгvй явтал хоёр бие учирч, хvсээ нь vгvи байтал холдохын аргагvй дасах. Yнэгэн шарнаа хорвоод vйлийн vр л vнэн юмсан уу...
          ... Очирбадь Єнєржин хоёр уулзаж ер ханахгvй. Уулзах болгондоо ярьж бас ханахгvй. Уулзаад юу ярихаа урьдаар бодох ч vгvй. Уулзаад салсан хойноос юу ярьсанаа санах ч vгvй. Энэ хоёрыг уулзахаар дэлхий тэнхэлгээ эргэдгээсээ хурдан эргэж, цаг хугацаа урсдагаасаа тvргэн урсана. Санаж санаж сая л уулзсан санагдавч салах болчихсон байна. Санахын учир салж салахын учир уулздаг ч юмсан уу...
          Насан хожуугийн хайр намрын наран лугаа адил сэтгэлийн тэнгэрт эргэн эргэн хоргодож, ээнэг бvлээн амьсгаа нь насны нугачаанд хургасан зэврvvн саарал салхийг уясаах увидас заяасан авай..
         ... Очирбадь Єнєржин хоёр яриандаа уусаж инээж хєхєрч, эрхэлж аашилж явсаар цаг єнгєрч, газар дєхсєнийг мэдсэнгvй ээ. Нэг л мэдэхэд Єнєржийнгийнд дєхєєд ирчихсэн байх нь тэрээ.
          - За чи эндээс буцдаа. Ил гарч болохгvй. Єнєєх чинь гэрэл унтраачихаад цонхоор хараад байж ядаад зогсож байдаг юм. Чи бид хоёрыг харчихвал шээс нь гоожчихоно гээд Єнєржин инээмсэглэх гэсэн авч чадсангvй.
          Очирбадь:
         - Одоо ч ёстой аянга цахилгаан хурчихсан. Оронгуут чинь дэлбэрэх байхдаа хэмээн хошигнох гэж оролдов.
         - Их л юм болно л доо...
         - Нээрээ яанаа, найзыг минь хичнээн зовоох бол...
         - Яая гэхэвдээ гээд Єнєржин санаа алдлаа. Хэн хэн нь хэлэх vгээ олохгvй хэдэн хором тэр хоёр дуугvй зогсоод Єнєржин:
         - Хоёр хvvхзд минь л мэдчихвий гэж их зовох юм даа. Том болсон хvvхдvvд гэдэг чинь хэцvv юм байна шvv дээ найз минь гэхэд Очирбадийн зvрх ёо гэтэл шархирлаа. Зєолон хєдєрсєн хоёр вээр єнєєдєр салахдаа уруул эсгэх хvйтэн жаварыг халтал урьдынх шигээ удаан vнсэлцэж чадахгvй нь ажээ...
         ... Єнєржингийн дандаа л халуу дvvгэж явдаг хєєрхєн гар харцаганд хєєгдєн тооноор ухаангvй унаж ирээд ханын нvдэнд булхалзан хярах бялзуухай шиг чичигнэж байгааг мэдээд Очирбадь
          - Чи даарчихлаа. Ордоо гэлээ.
          Нєхєр нь оронд орсон хойноо хоёр гарын нь хурууг нэг нэгээр нь гэдрэг даран єчиг нэхэж Єнєржинг шєнєжин орилуулдагийг Очирбадь даан ч мэдэхгvйн учир даараад л гар нь чичирч байна гэж боджээ.
         Єнєржингийн хоёр хєєрхєн гарыг ийм л хорлонтой ял там тосож байлаа. Тэгэвч маргааш орой Очирбадийн гар дотор дахиад л эрхлэн хєлбєрєх юм
    чинь дээ..

    1993.11.13-14


    Үзсэн тоо:843