Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЭРДЭМТЭН


    ЦYРЭМИЙН МУХАР

         Ц.Мухар, 1967 онд Анагаах ухааны сургууль тєгсєж, Ази, Европ, Америк, Австрали тивийн хэд хэдэн улс оронд эрvvлийг хамгаалахын удирдлагаар суралцаж, туршлага судалж анагаах ухааны дэд эрдэмтэн (1977), эрдэмтэний (доктор) (1991) зэрэг хамгаалж, профессор цол (1996) хvртжээ.
         Тэрээр далаад оноос уран бvтээлээ эхэлж "Дєрвєн ойрадын гурван нутаг" (1999), "Хvний хєрєг, миний зураг" (2001) ном бичсэн. Сэтгvvлчдийн нэгдсэн холбооны "Ган vзэгтэн" шагнал хvртсэн байна.

     

     

    ЭРДЭМТЭН

           Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хvн амины хэргээр хэрэгт татагдаж, тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ.
           Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хvндтэй цол авсан жилээ ийнхvv ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хєх, шар сонины олз, идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргvvн єгvvллийг хєгшин залуугvй гар дамжуулан уншиж, бие биенээ сєргєсєн хэрvvлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар, тэнгэрийг доргиож эхлэв.
           Байдал бишдэж улс тєрийн бохир vймээнд хутгалдаж болзошгvй боллоо. Нэгэнт Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэн болохоор эрх баригч намын гишvун профессор Жамьянгийн хэргийг баруун зvvн тийш гуйвуулж, улс тєрийн намууд ашиг хонжоо сvвэгчилж эхлэв. Энэ хэрэгт хэвлэлvуд янз бvрийн тайлбар єгч байлаа. Нэг шар сонин "Нэрт профессор эрх баригч намын даалгавраар, улс тєрийн захиалгаар хун хороох жор боловсруулжээ" гэж гал дээр тос цацжээ.                            
          Улсын vндэсний аюулгvйн зєвлєлийн тэргvvн, Монгол улсын ерєнхийлєгч, эрvvл мэндийн сайд Нямаад олны бухимдлыг тvргэн хугацаанд зєєлрvvлэх тодорхой ажил зохиох хатуу vvрэг єгчээ.
         Профессор Жамьянгийн ажилладаг их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг хааж, Монгол улсын тагнуулын газрын мэдэлд єгч, тvvний эрдмийн лабораторийг лацдаж шинжлэх ухааны академийн ерєнхийлєгчєєр толгойлуулсан мэргэжилтний багт шилжvvлжээ. Жамьянгийн гэр орон, ажлын байр агшин зуур тусгай хамгаалалтын бvс болж хувирав.
          Их сургуулийн эмнэлгийн дарга Монхооныг гэрийн хорионд авч, захиран зарцуулах эрхийг нь тvдгэлзvvлэв. Эмнэлгийн удирдлагыг тєрийн яам шууд гартаа авч, євгєн профессорын сvvлийн гурван жилд vзэж, зєвлєж байгаад нас барсан хорин нэгэн хvний цогцост дахин шинжилгээ хийх болж, эмнэлгийн бvх vйлчилгээг vнэ тєлбєргvй болгож, эмч ажилчдын цалинг нэмж, улсын нєєцєєс олон сая тєгрєг гаргаж, "намжмал байдал"-ын бvх талын арга хэмжээг авч чадлаа.

    2

        Эрдэмтэн Жамьян єєрийн анд нєхєр хими - технологийн хvрээлэнгийн захирал, академич Долдойн Зодовтой хамтарч арван хоёр жил ажилласны эцэст "ЗЖЧ”: гэсэн эмийн бэлдмэл гаргажээ.
         Азийн тэргvvний хєгжилтэй гурван орны дээд зэрэглэлийн эрдэмтэдтэй нэг гал болж бор харх дээр хийсэн таван жилийн туршилт судалгаагаар батлагдсан энэ хоруу чанартай эмийг нэг жилийн ємнєєс эхлэн профессор Жамьян єєрийн эмнэлэгт эрvvл, євчтэй хvмvvс дээр туршин хэрэглэж амжилт оллоо гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, барууны "Тhе World Scienсе" сэтгvvлд гарсны дараахан, євгєн эрдэмтэн шинжлэх ухааны нээлтээрээ дэлхийд ганцаараа нэрээ гаргах зорилгоор хамтран зvтгэгч академич Зодовыг шинэ бvтээлээрээ хордуулан хороосон хэрэг мандаж, Жамьян баривчлагджээ. Yvнээс болж энэ эмийг хэрэглэсэн олон хvний эрvvл мэндэд vнэлгээ єгєх тєдийгvй Жамьянд эмчлvvлж байгаад сvvлийн гурван жилд нас барсан хорин нэгэн хvнийг сэжиглэн шалгах сэжиг бас гарч иржээ.
          Хоёр євгєн нэгнийгээ улс тєрийн зорилгоор хороосон гэсэн хийрхэл бас учир, начиртай аж. Академич Зодов ардчилсан социалист намын идэвхитэй гишvvн, намын мєрийн хєтєлбєрийг зохиогч бєгєєд энэ намыг тєрийн эрх барьж байх хугацаанд шинэ бvтээлээр нь Нобелийн шагналд нэрийг нь дэвшvvлж байжээ,
          Харин шинэ сонгуулиар гарч ирсэн улс тєрийн хvчнийхэн, єєрийн намын гишvvн Жамьяны явуулгаар академичийн бvтээлийг нуун дарагдуулж байсан гэсэн сєрєг хvчний явуулга газар авч эхлэв.
         "ЗЖЧ" эмийн химийн бvтэц биомеханизмын талаар хоёр эрдэмтэн дэлхийн нэр хvндтэй хоёр сэтгvvлд санал зєрvvтэй єгvvлэл нийтлvvлснээс болж бие биенээ vзэж чадахгvй болсон гэсэн шавь нарынх нь дунд гарсан сул vг нэгнийх нь vхлийн шалтгааныг зєвтгєх бас нэг чангалуур болох шиг боллоо.
          Улс тєрчид тєрийн эрх мэдлийн тєлєє бие биенээ бодийг нь хєтлєх нь тvvх: шvvхээр нотлогдсон боловч, шинжлэх ухааны нэр тєрийн тєлєє эрдэмтдийн тэмцэл цаасанд булагдаж байснаас бус цусанд будагдсан нь бараг vгvй болов уу. Гэвч олны хэлдгээр Монголын ороо бусгаа нийгэмд эцгээ нудардаг хvvхдээ хороодог болсноор хоёр эрдэмтнийг бие биенээ егvvтгэсэн гэж бас болох байлаа.
        Зодов эрдэмтэний vхлийн хэрэг єдрєєр бус цагаар газар авч улам хvнд улам тєвегтэй болж эхлэв.

    3

        Профессор Жалын Жамьян шинжлэх ухаанд оюун ухаан, амьдралаа зориулсан олонхи эрдэмтдийн адилаар ихэмсэг, зожиг, зєрvvд, тэрслvv vнэн vгтэй євгєн ажээ
        Тvvний шvvхэд байцаагдсан мэдvvлэг хvний дургvйг сэдрээж, шvvгчийн бардамнал, эрдэмтний ихэрхэл бие биенээ дvрэлзvvлэн асааж байжээ.
        Тэрээр дээд шvvхийн итгэмжлэгдсэн байцаагчид "Би чамд анагаах ухааны хичээл зааж чадахгvй. Хууль бол шинжлэх ухаан биш, тєрийн мохоо илд. Би шинжлэх ухаанд нээлт хийсэн хун  Миний нээлтийг та нар хэрэггvй дэлхийн нэртэй эрдэмтдийн ухаан хvрэхгvй байна, Академич Долдойн Зодов эвтанацын сургааль гэж зєнєглєдєг євгєн. Дэлхийд ганцхан Швед улс энэ євгєний vгэнд ордог юм. Тэрээр элэгний хорт хавдраар євчлєєд зургаан жил амьдарсан нь бурхны ивээл биш миний бvтээсэн эмийн ид шид. Тэр амьдардгаараа амьдарч, vхэдгээрээ vхсэн. Миний эмийн тун сэргээдэг, эмчилдэг, бодий нь хєтєлдєг гурван увидастай. Би сvvлчийг нь зєвшєєрєхгvй. Харин Зодов надаас зєрж vхлийн тунг єєр дээрээ туршиж цаашаа харсан. Би тvvнд буруугvй. Шинжлэх ухааныг ойлгодог ухаантан бол чи намайг энэ шоронгоос даруй сулла, ухаанд чинь ухна vхсэн бол та нар намайг цаазаар аваач" гэж зєрvvдэлжээ.
         Тэрээр дахин хэнд ч юу ч хэлсэнгvй. Энэ vгээ олон дахин давтсаар, зєрж хэдэрлэсээр цагийг vрж, сvvлдээ дуугаа хурааж, хадан агуйд суусан даяанч лам шиг хорих єрєєндєє буруу харж завилж суух. ганц гудас дэвссэн орон дээрээ тааз ширтэн хэвтэж тамхи баагиулсаар гурван сарын нvvр vзжээ. 
        Эрvvгийн хэргийн байцаагч нар євгєнд загнуулж, доромжлуулж залхаж гуйцээд, сvvлдээ єш санаж ял тулган хvлээлгэх арга сvвэгчилж эхлэв. Нийслэлээс холгvй дотоодын цэргийн ангийн хашаатай зэрэгцvvлж барьсан "тусгай" гэсэн нэртэй шинэ хорих газарт дээгvvр албан тушаал хашиж яваад олон улсын тєсєл нэрээр олон зуун саяын авилгал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хvмvvс, гадаадын харьяат иргэд, Жамьян мэтийн "оюун ухааны" хэрэгтнvvд, улс тєрийн сонгуульд албан тушаал амлаж олон сая тєгрєг зальдсан намын дарга нар хоригддог тул сєрєг хvчнийхэн улс тєрийн хэрэгтний хорих анги гэж нэрлэх дуртай ажээ.
         Энд ганц худгийн хорихоос ялгаатай нь тайван, оргох. залилах гэсэн хоригдлын  унаган шинж илэрдэггvй, хоригдлууд голдуу ганцаараа саатуулагддаг, эргэлт чєлєєтэй байдгаараа барууны шоронг санагдуулах авч, амиа егvvтгэх хэрэг мэр сэр гардаг.

    4

           Жамьян, Зодов хоёрын намтар цадиг тун тєстэй. Зодов лрофессор луу жилтэй, Жамьянгаасаа гурав ах далан зургаан насандаа амиа алдсан. Энэ євгєн угаасаа хєнгєн шингэн, наснаасаа залуу харагддаг, зургаан жил гаруй хугацаанд хавдраар євчилж явсныг vнэмшихэд хэцvv. Гэвч энэ хvний амьд ахуйн болон нас барсны дараах шинжилгээ хавдраар євдсєн нь батлагдсан байиа.
           Хоёр євгєн нэг нутаг. Алтайн цаадах говийн ойрадууд, Булган голд єсвєр насаа єнгєрєєсєн. 1944 оны мичин жил эцэг эхээ дагаж тэнгэр уул, зvvн гарын цєлєєс арван єдєр шєнє оргон, зугтаж нvvж ирсэн, ховог сайрын торгууд ажээ.
          Хоёулаа Онгийн хvрээнд зургаан наснаасаа шавилан сууж байгаад Жамьян нь 13-тай, Зодов 16 настайдаа Монголын хилийг Байтаг богдоор давж Булган голд нутагшин идээшжээ.
          Хоёр банди сумын сургууль, Ховдын арван жилийг таван жилийн дотор анги алгасан дvvргэснээр эрдэмтэн болох зам мєр нь шулууджээ.
          Багаасаа сурсан тєвд хэлтэй. хожим нь эрдэм номын эрхээр манж, хятад, япон хэлийг шинжлэх ухааны тvвшинд эзэмшсэн Монголдоо гэгдэх сайн эрдэмтэд байв.
          Балчир наснаасаа амьдралын бэрх хатууг амсаж, 1946 онд хятадын тагнуул нэрээр ховог сайр, вангийн торгуудыг хоморголон баривчлахад эцэг, ах нар нь єртєж зовж явснаас ч тэрvv, эсвэл орь ганц гоонь биеэр насыг барж цаас шагайж, эрдмийн лабораторид єдєр шєнийг барж, хvний нvдэнд торохгvй, ой ухаанд баригдахгvй, "Хий vзэгдэл"-д хєтлєгдєн, орчноо мэдрэх завгvй явж, оюун ухаанаа шинжлэх ухаанаар гашилгасан энэ хоёр євгєн хэнд ч итгэхгvй, хэнтэй ч нєхєрлєхгvй, бас хэнтэй ч таарахгvй єдий хvрчээ.
          Эрдмийн зєвлєлийн хурлыг нэг удаа ч тасалж vзээгvй, залуу эрдэмтдийн бvтээлийг чамлан шvvж айлгаж ирсэн, оюутанд дундаас єєр дvн тавих дургvй "цахиур чулуу" нэр авсан профессорууд юм.
         Хоёр эрдэмтний нээлт нутгаасаа эхтэй Булган голын адаг хоёр онгог, шар булгийн эх, шинжаан-уйгарын зvvн гарын цєлийн баян бvрд хєх тохой, буурал тохойд маш ховор ургадаг чийрийн давирхайг шинжиж, цємийн эрчмээр задлах аргаар шинэ бодис гаргаж авснаа амьтан хvн дээр туршин судалсаар "Жамьян - Зодовын чийр" (ЖЗЧ) гэсэн эмийн бодис нээж, дэлхийн нэртэй эрдэмтдээр хvлээн зєвшєєрvvлж, Нобелийн шагналын босгон дээр хvрч чаджээ.

    5

         Шижлэх ухааны академийн мэргэжлийн дvгнэлт гарч, академич Зодовын  vхэхээсээ ємнє бичиж академийн ерєнхийлєгчид vлдээсзн эрдмийн бас хувийн тайланг нууцын хар хайрцгаас нь олсон дvгнэлтийг эрдмийн зєвлєлд  хэлэлцсэний дараа лрофессор Жалын Жамьянгийн vйлдсэн эрvугийн гэмт хэргийн орооцолдоо тайларч эхэллээ
           Азийн олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ерєнхийлегч Нобелийн шагналт Наран улсын эрдэмтэн Хан, Дундат улсын алдарт зохион бvтээгч доктор Ван овогтын Монголын шинжлэх ухааны академид ирvvлсэн захидал, хоёр эрдэмтний бvтээл биологийн шинжлэх ухааны нээлт мєн гэдгийг баталж єгєв.
          Долдойн Зодовын академид єгсєн тайланд єєрийнхєє vхлийн талаар бичсэн ганц хуудас тайлбарт "Миний vхэл бол Жамьян бид хоёрын нээлтийн эцсийн vр дvн. ЖЗЧ - ийн сэргээлтийн тунг арав дахин єсгєвєл 24 цагийн дотор бор хархын зvрх зогссон. Харин хvнийг vхvvлэх тунг би олж єєр дээрээ туршлаа. Энэ эмийн эмчилгээний тун миний евчнийг зургаан жил барьсан. Цаашид найдвар мухардсан учраас бодь хєтлєх тунг єєртєє авлаа. Энэ бол миний зовлонг гэтэлгэсэн амьдралын эцсийн баяр мєн. Би рашааныг хvртээд найман цагийн дараа энэ гэрээслэлийг сэтгэл хангалуун бичиж байна. Дєчин цагийн дараа миний сvнс зvvн гарын цєлд очно   Энэ тооцоо зєв бол миний нээлт баталгаажина. Профессор Жамьян бид хоёрын маргаан vvн дээр байгаа юм. Тэр эмч хvн учраас   эвтанацын сургаалийг vл тоож ЖЗЧ-ийн vхлийн тунг vгvйсгэсэн. Жамьян бол шинжлэх ухаанд бууж єгсєн арчаагvй новш. Гэвч тэр аугаа их эрдэмтэн. Эвтанаци бол эдгэшгvй євчтэй хvн эмийн хvчээр зовлонгоо тvргэн гэтэлгэх энэрэнгvй сургааль. Би vхлээрээ эдгэшгvй євчинд шаналсан олон сая хvнийг зоригжуулж, хvн тєрєлхтний ємнє гавьяа байгууллаа" гэжээ. 
         Тєрийн гурван яамны сайд  Монголын шинжлэх ухааны академийн ерєнхийлегч: улсын vндэсний аюулгvй байдлын нарийн бичгийн дарга нарын хєлєглєсєн таван хурдан тэрэг хар хурдаараа тусгай хорих ангийн vvдэнд нэгэн зэрэг бууж. профессор Жалын Жамьяны хорих єрєєний хаалгыг чахруулсаар орж очлоо
          Євгєн грофессор хоригдлын модон орон дээр хана руу харж хэнийг ч тоосон шинжгvй омог бардам байдлаар амарлингуй хэвтэх ажээ. Тvvний халзан дагз нь гялайж, баруун гар нь орныхоо урдуур сул санжжээ. Сандлын буланд хэзээ ч юм татсан тамхи аль хэдийн унтарч бєхжээ. 
          Бvгд эгшин зуур анир чимээгvй болов.

    Улаанбаатар 2003

     


    Үзсэн тоо:745