Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЭРХИЙ ДАРАМ ЗАЙ


    ЛОДОНГИЙН ТYДЭВ

          Л.Тvдэв 1935 оны 3 сарын 9 - нд Говь - Алтай аймгийн Наран суманд тєржээ. Улаанбаатар хотноо 1956 онд багшийн дээд сургууль, Москва хотноо 1967 онд ЗХУКН - ын ТХ - ны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт тєгсчээ.
          1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. 1960 оноос "Yнэн”  сонины нарийн бичгийн дарга, 1962 оноос “Утга зохиол" сонины эрхлэгч, 1973-1976 онуудад МЗЭ ийн орлогч дарга, 1984 -1996 онд"Yнэн" сонины ерєнхий эрхлэгчээр ажиллаж байлаа.
           Л.Тvдэвийн олон нийтийн болон утга зохиолын vйл ажиллагааг 1989 онд Соёлын гавьяат зvтгэлтэн, 1997 онд Хєдєлмєрийн баатар цолоор шагнаж vнэлсэн болно. Тэр "Уулын vер" 1960 "Нvvдэл" роман 1964 “Алтан гадас чигийг заана" 1968. "Хорвоотой танилцсан тvvх" 1970. "Бvгд Найрамдах улсын анхдугаар он" 1981 “Оройгvй сvм" роман 1985, "Хувьсгал танаа єчье" 1988 “Тєл" 2000 зэрэг роман бvтээсэн бєгєєд єєрийн бvтээлийг эмхтгэн 2002 онд 25 ботиор хэвлvvлсэн байна.

     

    ЭРХИЙ ДАРАМ ЗАЙ

         Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хvртэл vзэж єнгєрvvлсэн амьдралд нь олон янзын захиалга, vvрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бvтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бvхнийг зурж, сийлж, зорж, зvлгэж урлан бvтээсээр єдий хvрчээ. Цай чанах зуур бvтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч єгч байлаа. Зун намрын зургаан сард чvv багтаан хийсэнд нь соном хадаг тєдийхний харамж єгдєг хvн ч байлаа. Жамба зураач тэр бvхнийг ихийг их гэхгvй багыг бага гэхгvй авдаг л байлаа.

            Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагvй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.
           - Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд єргєн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач тvvний толгой , дээр их эзний нэрээр лvндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бvтээж чадахгvй бол нvгэл алдас болохоор барахгvй амь насанд нь халтай гэж тэрхvv аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хvн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сvрдvvлжээ.

         "Нэгэн дунд мянган заан" гэсэн vгийг эрэгцvvлэн бодох ч шаардлагагvй тийм утгагvй шахам зvйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хvн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лvндэн зарлиг буусныг сонссон хvн болгон зураачийг єрєвдєж байлаа. "Харганын ноос тvvж эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бvхэн Жамба зураачид падгvй хэрэг, тvvний ємнєєс хэн ч тэр хэцvv ажлыг бvтээгээд єгєхгvй нь лавтай. Єєрєє л шийдэх учиртай. Тийнхvv хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс єєр бодол толгойд орж ирсэнгvй. Богд эзний даалгавар гvйцэлдvvлэх хугацаа богино болохоор єдєр хоног бvрий тvvнд vнэтэй байлаа. Єнгєрєх хоног болгон нь зураачийг гунигт тєгсгєл рvv ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног єнгєрєєн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангvй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нvднийхээ ємнє хий агаарт vзэхээр болоогvй байхад тэр бийр будаг нийлvvлдэггvй зантай ажээ.

          ... Хоног хугацаа нисэх мэт єнгєрсєєр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нєхєд нь ч цєм тус болохыг хичээнэ. Гэвч vнэхээр сэтгэшгvй, биелэшгvй юманд хариу олдсонгvй. Зураачийн тvмэн ухаан, мянган арга ч тус болсонгvй. Тэгтэл хаврын нэгэн єдєр зураач гэрийнхээ гадна гиюvрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.

          - Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач тvvнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:
          - Ай мэдэхгvй. Санаанд багтахгvй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мєн ч олон хvнтэй уулзаж мєн ч их юм сонслоо. Ийм лvндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ vрчлээт духаа илж
          - Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хvний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгvй дээ. Чи ямар "даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш дээ гэж хэлэв.
         "Нээрээ хvний ухаанд багтаад зарлиг лvндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггvй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.
         - Май, миний хувийг хvрт! гэж зураач хэлээд гуйлгачинд vдийн хоолоо єглєє. Шаант чємгийг тэр адис хvртэх мэт хоёр гардан аваад шууд л євєртлєв.
         - За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мєдхєн дуусгаарай! гэж тэр ерєєгєєд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.
         - Хєєе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гvйн хvрч тvvний задгай энгэр лvv ширтэн гєлрєв. Сая єгсєн шаант чємгєє буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дєрвєн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хvрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан ємсчээ. Євєл, зун, намрын бvх л хувцсаа ганц биендээ ємсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цєєлдєг ажээ.
          Зураач тvvний давхар давхар мєртєє товч шилбэгvй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо
          - Давхар дээлт чамд єглєг их олдох болтугай! гэж ерєєгєєд гэр єєдєє буцаж гvйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мєрєє хєєн амандаа бувтнан vглэсээр оджээ.
     
          Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дєрвєлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бvтэн зааныг гадаа хvрээнд нь тулгаж хооронд нь єчvvхэн ч зайгvйгээр хєл толгойгоор нь зєрvvлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг тєдий боловч зааны дvрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхvv мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дvр тєрх ийнхvv мянган заан болон амилжээ. "Даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж єгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хємрєгт орж vлдсэн боловч гуйлгачны ухаанаас тєрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгvй єнгєрчээ.

    1990

     

     

    ХЄМРЄГ

           Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хvн мал цємєєрєє л тайван жаргалтай  зоо тэнvvн сэтгэл єег ажээ,
           Хангайн зочин говийн бvгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нvцгэн суух болов
          - Та нар мєн бєх голтой улс аа! Энэ дvv гэсэн халуунаар хєвєнтэй дээлнээс салдаггvй. Яаж бээчихгvй явж байнаа? гэж хангайн зочин гайхан асуув. Євгєн тэмээчин инээмсэглэж
          - Хєвєнтэй дээл ч бас нимгэдээд байна. Yстэй vзvvрсэг ємсєєд явбал халуунд сайхан таардаг юм. Сэрvvхэн гээч гэв. Хангайн зочин тvvнд итгэсэнгvйгээр барахгvй єєрийгєє сєргvvлэн дооглов гэж бодоод шар нь хєдлєвч худ ураг болсон хvнтэйгээ анхны єдєр муудалцахаас болгоомжлоод дуугvй болж биеэ барив.
          Тэмээчин євгєнєєс таваг шиг хар ширээрээ та юу л хийх гээд байгаа хvн бэ? гэж Хангайн зочин тэсэлгvй асуув. 
          - Тэмээ тахална! гэж євгєн тэмээчин хариулахад тэр чихэндээ итгэсэнгvй. 
         - Тэмээ тахлана гэв ээ?
         - Тэмээ!
           - За за больж vз. Хэзээ ширээр мал тахлаж байлаа. Адуу л тахтай байдаг биз дээ. Тэгэхдээ бvр тємєр тахтай явна гээч. Тэмээг юу боллоо гэж тахлана вэ? очиж очиж ширээр шvv! гэж Хангайн зочин гайхлаа. Євгєн тэмээчин говийн хvний ёсоор vгээ зєєж
           - Тэмээний тавхай элсэн дунд тэсдэггvй юм. Тах хэрэгтэй л дээ.
           - Ха ха ха! Одоо элсэн дунд тэмээн тавхай элэгдэнэ гэж vv дээ? Нурсан зєєлхєн элсэнд тэмээн тавхай байтугай хvний хєл ч сайртахгvй биз. Говийнхон доогтой, бас тэгээд хангайхныг хэрдээ басамжилдаг байх нь ээ? гэж хангайн зочин бухимдлаа. Тэмээчин євгєн     
           - Яалаа гэж басамжлах вэ? Говийн элсэн манхан дундуур удаан явбал юу ч тэсэхгvй! Цэвэр элс гэдэг чинь єрєвтєл хуурайтай адил. Єєх тос, хир буртаг болчихсон дээлтэйгээ элсэн дээр хэд єнхрєєд босоход л бараг шинэ, болоод орхидог юм. Ер нь тэр хот газрын хими цэвэрлэгээнээс дутахгvй л дээ. Тэмээн тавгийг ч шудраад хаячихдаг юм. Ширээр давхар тахалчихвал нэлээн тэснэ дээ гэж зугуухан ярив.
           "Тэмээ тахлана гэдгийг анх л сонслоо. Тэгээд бас тємєр биш ширээр тахалдаг байх нь ээ" гэж хангайн зочин сониучлан бодсоноо
           - Элс юм цэвэрлэдэг ч юу л бол? гэв.
           - Yдээс хойш энэ хойт Бєєргийн элс рvv очоод л vзье л дээ. Наад бахиал чинь тос нэвчээд vзэх аргагvй болж. Бєєргийн элсэнд хэд алхаад цэвэрлэж ав л даа. Далимд нь би нєгєє муу солбиу хvрэнгээ тахлаад орхиё. Тэрхэн элсэн тушаа байгаа гэж тэмээчин санал болгов.
          - Яршиг ч юм уу даа! Манай хангайд бол ч єєр шvv дээ. Хэд алхаад л тошлой, vхрийн нvд, гvзээлзгэнэ... Харин энэ говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ дээ гэж хангайн зочин тунирхлаа. Тэмээчин євгєн
          - Бєєргийн элс хавиар хармаг ургадаг юм. Хармагны бутанд сууя. Тэр vхрийн нvд мvднээс чинь дутахгvй сайхан жимс байгаа юм. Тvvж vзэхгvй юу? гэв. Жимсний сургаар хангайн зочны сэтгэл сэргэж
         - Yнэн хэлж байна уу? Тэгвэл хоёулаа гарч салхилангаа тэр жимсийг чинь vзье. Ер нь хармаг зармаг гэцгээгээд байдаг юм. Ямархуу эд вэ дээ! Yзэх минь гэв.

          Мань хоёр тэгээд санал нийлж, Бєєргийн элсэнд очихоор явлаа. Тэмээчин хєвєнтэй дээлтэйгээ, хангайн зочин бараг чармай нvцгэнээрээ явжээ.
         - Хангайг бодвол шумуулгvй нь харин сайхан юм гэж хангайн зочин
    олзуурхлаа. Удалгvй тэд Бєєргийн элсэнд хvрлээ
         - За энэ элсэн дундуур туучаад vз. Наад муу бахиал чинь цоо шинэ болоод л гараад ирнэ. Би тэр солбиу хvрэнг бариад ирье. Тэр сондуулын цаана байж байна гэж тэмээчин євгєн хэлэв. Хангайн зочин давсарсан цас мэт нургилсан шар элсэн дундуур нааш цааш явж, гараар цацаж, нуруугаар хєлбєрч дураараа хэсэг зуур аяглав. Тєдхєн солбиу хvрнээ хєтлєєд євгєн ч ирлээ.
         Хоёул хамжин тэрхvv солбиу хvрэн атыг ширээр тахлав. Тавхайн дундуур нь хэлбэсэн ширэн тахаа ємсгєж бvдvvн тэвнээр сvвэлсэн шєрмєсєєр тавхайтай нь оёж бєхєлснєєр тэмээ тахлах ажил дууслаа. Дараа нь хоёул хармаг жимс тvvхээр болжээ. Элсэн дундуур туучиж, бутнаас бут дамжин явсаар байтал хангайн зочны гутлын хоншоор, зулаг нь vнэхээр зvлгэгдээд цэвэршээд иржээ.
        - Элс чинь нээрээ л халгаатай эд юм байна даа гэж хангайн зочин сая л зєвшин ярив.

         Хоёул хармаг тvvж эхэллээ. Нар хурцаар шарж хангайн зочны нvцгэн биен дээгvvр хєлс урсан цувж, говийн тэмээчин сэтгэл єег байлаа. Тэгтэл хангайн зочин орь дуу тавьж зvvн гараа алгадан чарлав. Тэмээчин євгєн цочин босч гvйж хvрвэл хангайн зочны зvvн гарын булчин дээр зэс єнгєтэй эрхий хуруун чинээ цох хорхой наалдсан байлаа.
         - Хvvе, хvvе битгий цохиж сандраа. Наадах чинь цочоовол салдаггvй юм. Аргаар салгах учиртай гэж тэмээчин євгєн хэлээд бvснээсээ хэт авахаар тэмтрэхэд хангайн зочин айсандаа євгєний vгэнд орсонгvй, нєгєєх цох хорхойг гараараа авч шидэхээр зулгааж эхлэв.
          - Хvvе, болохгvй. Аргаар авдаг юм хvчээр салгавал шархлаж баалаад сvйд болно! гэж євгєн хэлээд хэтээ гарган цахих зуур хангайн зочин тэсч чадсангvй нєгєєх цохыг хvчээр угзран авч хаяв. Булчин дээрээс нь цус урсан элсэн дээр дуслав. Зэсэн улаан хєлєє арзайлгаад эрхий хуруун чинээ цох мєн л элсэн дунд ойчив. Тэгтэл мань хангайн зочин баруун гар дээр бас нэг хємрєг шигдэн суугаад хазахыг євгєн харав. Хангайн зочны орилон тийчлэв. Євгєн хэт цохиж асаасан уулаа унгатгаж нэг гараар зочны баруун шууг атгаж нєгєєгєєр унгадах уулыг барьж хємрєг цохын нуруун дээр тєєнєв. Цох ч єєрєє хєсєр ойчлоо.
          - Яасан аймаар хорхой вэ? Юу гэдэг юм бэ? гэж хангайн зочин гайхан шvvрс алдав.
          - Хємрєг гэдэг цох. Хазахаар нь хvч хэрэглэвэл салдаггvй, салбал баалж шархлуулдаг. Харин хvж юмуу галаар тєєнєвєл аяндаа єєрєє салаад гэм халгvй єнгєрдєг юм. Одоо зvvн гар чинь баална даа. Гурилаар хєхvvлэхээс биш! гэж тэмээчин євгєн хэлэв.
         Зэсэн єнгєт хємрєг цохыг хангайн зочин элсэнд зvлгэгдсэн гутлаараа бяц гишгэлээ.

    1998 он


    Үзсэн тоо:1727