Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ГУРВАН СЭРВЭН


    БАТЫН ЛХАГВАСYРЭН

         Батын Лхагвасvрэн 1960-аад оноос утга зохиол оролдсон бєгєєд анхны шvлэг нь 1965 онд "Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлэгдэж байжээ. Мєн 1973 онд анхныхаа туужийг "Цог" сэтгvvлд нийтлvvлж байв.
         1997 онд тvvний "Дvрсгvй Буд" номоос сэдэвлэн "Еэ еэ, бєє вєє, Шар Будаа" хvvхдийн уран сайхны киног бvтээсэн.
         Мєн "Сэлvvр орчлонгийн сиймхий" роман нь 2000 онд "Шилдэг роман" шалгаруулах наадамд II байрын шагналыг хvртсэн байна.

     

    ГУРВАН СЭРВЭН

          Харагдах бvхэн єнгєє алдан алсалж, хаа холын ганц уул сэтгэлд тодхон vзэгдэнэ. Гурван сэрвэн нь хоорондоо саахалтын зайтай эгнэж эргэн тойрныхоо мод, асган дундаас ганц ганцаар нь цойлон єндєрлєж, тэнгэрт хvрэх замдаа vvлтэй саатан vг хэлэлцэнэ vv гэлтэй vvлэнд шурган цэнхэртэж харагдана.
         Євєлдєє vй олон амьтны чийрээр эргэн тойрныг нь мэтгэж, мод бутны мєчир, хад чулуу бvхэнд нь цас бамбарлан цавцайна. Хол: ойрын хvмvvс цас зудтай хатуу хайруу vед мал ахуйтайгаа нvvдэллэн ирж єнтэй золгоно. Зуны цагт нэгнээсээ хэдэн алхмын зайтай ч цэцэгсийн дунд тєєрєн бие биесээ дуудалцаж олно. Єсєж єндийж гvйцээгvй хvvхэд бид бол хацар нvvр шvргэх євсийг усанд сэлэх мэт 
    хоёр гараар байнга ярж явна. Ган гачигтайд ч асга чулуу бvрийнх нь цэнгэг ус мэлтэлзэн, vхэр мал оодогнон давхисаар цугларан ирж, арьс vсээ нэвтэртэл ундаална.
         Гурван сэрвэнгийн эргэн тойрны жалга хєндийг дагаж нутгийн хийгээд эцэг євгєдийн буян хишгээр бялхсан хот айлууд ярайна.
         Эргэх цагийн тоогоор айл бvрийн амьдрал тэгширч жаргал арвижих тухай ахмад буурлуудын хvvрнэлдэх vгэнд урамшихын учир хаа холоос нутаг усаа мєрєєсдєг байна уу. Эсвэл ойр хавьдаа тєрсєн хvvхэд бvрийн хvйг асга чулуутай хєрсєндєє хадгалан vлдсэнээс сэтгэлийг ингэтэл уяраан татдаг юм болов уу.

         Эргэн хурган бодогдох энэ асуултанд, нялхсын дуу тэнгэрт хадаж ах дvvсийн маань сэтгэл баяр хєєр бялхсан тэр л агшинд эх барьж авсан ээжийн минь тасалсан хvйний хоёр vзvvртээ бидэнд нэг нэгээрээ буйгаас санаандгvй явтал сэтгэл цалгиан дурсагдаж, санах тєдийд хийморь сэргээн єєртєє татдаг биз ээ хэмээн нутгаа гэх мєрєєдєл минь надад хариу болгон єгvvлнэм. Шєнєжин орсон бороо намдан, нартай учирмагц инээмсэглэх мэт "Алтлагийн” маань хєндий єнгє тунаран, цэцэгсийн амьсгал гэмээр vvл манан єєдєє хєєрєн сэрвэнгийн оргилд цагаан панс адил намирч: єнгийн солонго наагуур нь нумран татсан байхыг тєсєєлєн хэлэхэд ч vг тутам гоёмсог. Зэлэн дээр, бvсгvйчvvд урьд ємнє vзэж хараагvй юм шиг бие биеэ дуудан "Гурван сэрвэнгээ хараач" гэлцэн vнээнийхээ ивлэгээг гартал алмайрцгаана. "Ийм нутаг санаанаас зуурхан ч гарахгvй нь зєвєє" гэх ээжийн дуу шиг тансаг тогтуухан авиа зvрхний угаас ургана. “Эх хvн шиг ээл ивээлтэй энэ нутгаа эргэн эргэн санах минь юу билээ. Ивээл нємрєєр би дутаа гэж vv" гэсэн бодол минь єєрийгєє бас нэг эргэнэм.

         Хад цохио атлаа эргэн санах тєдийд эцэг эх шиг сэтгэл дулаацуулах ээлтэй дулаан елгий минь та эх нутагтайгаа хvйн холбоотой бидний сэтгэлийн утсыг эргэн учрахын мєрєєдлєєр доргион мєнхєд эгшиглэх хуурын татлага ажээ. Нутгийн багачуудын сэтгэлийг ардын дууны эгшиг лугаа адил уяраан єєртєє ямагт дуудаж, бодол цэлмээх цэнгэг агаар, санах тєдийд шvлс асгаруулам амттай жимс, ган зудтай ч ээлээ єгдєг нутаг минь ээ. Хоног тоолон мєрєє сийлэх тэнхэл алдарсан тэрхэн цагт таныгаа гэх хvслэн зvрхийг минь єлгийдєн газрын тань vндсэнд биеэрээ уусан шингэж, хєрс хаван соёолох зулзаган хуш болон ургана. Тэр цагт мєрєєдлєє шингээж ургасан мєчрийг минь ширхэггvй салхин татлагаараа хурдан зєєлєн эгшигэнд "Хяр гурван сэрвэн минь" та мєнхєд уясан орших болно.

     

    ХЯСАА

          Би нутгийн євгєний хамт хясааны оруулганд дєхєж явлаа. Бага саахалтын хиртэй очмогц хvчтэй урсгалын чимээнээс сvрдэн єєрийн эрхгvй жолоогоо татахад хvрэв. Их ус нижигнэн шуугиж хавцгайн элэг рvv эрчээрээ мєргєн хvчиндээ дээшээ хєєрєн эргэж хуйлран єндрєєс доош буух нь хvчтэй шуурганд хийссэн бодын адсага адил сvртэй харагдана.
          Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Євгєн "жигvvртэй  биш яая гэхэв дээ хvv минь" гэсэн янзтай над руу дуугvйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Євгєн ах “бий нь чиг бий" гээд хясааны орой єєд єрєєсєн нvдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бvсгvй хvн тийшээ ойртох ер хэрэггvй” гэснээ "Yгvй, намайг багад, эсэргvvний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад хєєгдєєд дээгvvр гараад ирж байсан л юм даа. Тэр одоо ер гарсан хирнээ тэнхлvvхэн євгєн байгаа. Хясаагаар нэвтэрснээс хамаг барцад нь арилсан гэцгээдэг юм. Хэцvv vед хvний тєрж єссєн нутаг єєрийн vр сад болсон хvнээ заавал эргэн хардаг юм шvv. Бид чинь энэ сайхан хангайнхаа vр сад нь хойно арга ч vгvй байх даа" гэж ярилаа,
          Бид хясааны хажуугийн цавчим ганга єєд мацсаар нарийн жим дээр хvрч очлоо. Доошоо харахад нvд эрээлжлэн, толгой эргэхэд зориг мохов. Євгєн гуай "Ийм л байна даа охин минь. Єєрєє бодож шийдэх шиг итгэлтэй юм байхгvй. Ийм vед ах нь хєндлєнгєєс юу гэж хэлэх вэ дээ. Тєрvvлсэн эх нь цаана нь хvлээж байхад хорих эрх алга даа" гэлээ.
         Намайг "Та буц даа” гэж хэлээд оруулганы зvг морио хєтлєн алхтал араас гvйцэж ирээд "За охин минь нэгэнт сэтгэл шулуудсан бол айж эмээх хэрэггvй шvv. Ер нь зориг мэднэ. Морио хєл алдвал цулбуураа сул тавиад л амь гарахыг бодно шvv. Морь хэдий хайран ч ямар хvн биш дээ. Гол нь замаа сайн хараад уужуу тайвуу явбал алзахгvй" гэж захиад олом чангалж богцыг эмээлийн ганзагаар даруулан дєрєє шууж егєв. Тэр дахиад л “За охин минь тун мэдээтэй яваарай. Єлзийгєє єгсєн нутаг минь тvших байгаа" хэмээсээр хоцров.

          Айснаас болоод нутгийн буурлын захиасыг ч мартан цулбуураа алганыхаа хєлсєнд чийгттэл нь чанга атгаснаа єєрєє ч анзаарах сєгєє байсангvй.
          Би хавцгайн элгээр хэдрэн тогтсон нарийн vеийг даган тэмтчих мэт урагшилж явна. Євдєг чичирч толгой эргэнэ. Хєл гишгих тоолонд бяцхан чулуунууд ширмэн тогоо хангинах мэт цуурай татуулсаар ар араасаа цувран нисэж одно. Чулуу хvртэл айсандаа эцсийн удаа дуу алдах мэт буюу ..
          Морины хєх мах нь татвалзан шээс алдаж, хэцэн дээгvvр гэтэх муур адил сэмээрхэн зєєж гишгэх туурайных нь сагага чичирч буйг мэдэрч байлаа. Нvдний єрєєсєн буланд доорх их ус эргэлдэж ширмэн тогоонд даргилан буцлах хар цай мэт хууригнан харагдана. Хавцгайн ёроол руу харахаас нvд халтирч зєвхєн ємнєх зєрєг замаасаа харц салгалгvй ширтэн айж болохгvй гэсэн бодлоосоо ч айж амьсгалаа даран явахад урдах зам руу єєрийн эрхгvй нvд унана.

           Цээжин бие доргитол тvгших зvрхээ аргадан хелєє зєєсєєр... Эмээлийн шуусан дєрєє хад шvргэх тоолон зvрх зvсэгдэх мэт. Гэтэл хэдийдээ ємнє хvрээд ирсэн юм бvv мэд хэн нэг хvн халуун алгандаа гарыг минь атгаж итгэлтэйгээр урагш алхаж явна. Айснаас хєшсєн євдєг мэдээ орж аврагдах итгэлд бие тавигдан ахисаар хавцгайн нарийхан vелэл єргєн болчихсон санагдана. Нэг мэдэхэд хясаа єнгєрч, нэрийг нь vл мэдэх талын захад хvрчихсэн байлаа. Асгарсан хєлс хатаж амжаагvй байхад алга болсон тэр хvний зvсийг би таньж амжсангvй. Ард биш ємнє минь явсан учир амьд мэнд гарсныг нь мэдэж болох юм. Бэрх цагт тэр хvний хvргэсэн тусыг би зvvдэндээ ингэж нэг хvртсэн юм. Зvvд нойр ухаан санаанд минь чухам хэн юу хэлнэ вэ. Би энэ тухай сэтгэл зvрхнээсээ дахин давтан асуунам. Бэрх хэцvv vед нєхєртєе тус хvргэж чадах хvн чанарыг минь vнэлэхдээ хэрэг болгон хавцгайн элэгнээс намайг аварсан юм болов уу, Эсвэл ... 


    Үзсэн тоо:691