Монгол хэл - 9-р анги - Үнэлгээний материал

    9-р ангийн төгсөлтийн шалгалтын сэдэв

    9-р ангийн Монгол хэлний хичээлийн шалгалт

    Хугацаа-60 минут

    А хувилбар

    “Өлзийтийн хээр”

    \өгүүллэгийн хэсгээс\

    ...Очир хээр мориндоо муу зан сургаад дахин худалдаж их ашиг олж байв. Тэгээд хэдэн

    жил өнгөрсний хойно Өвөр Монголд самуун будлиан гараад манай нутагт буутай дээрэмчид

    нэвтэрч ирсэнд нутгийн хүмүүс зүг зүг тийшээ дүрвэх болов. Тэр үед манайханд хурдан буу тун

    ховор байсан, ганцхан Очир хурдан буутай тул дээрэмчний нэгийг буудан алжээ. Ийм учраас

    дээрэмчид Очирыг заавал барьж авах гэж хөөв. Очир хээр морио шилж унаад Мэнэнгийн шил рүү

    зугтсанд дээрэмчид морь сольж байгаад хөөсөн боловч огт гүйцэгдсэнгүй.  Хээр морь тийм хурдан

    морь юм. Очир хээр морины ачаар дээрэмчдийн гараас мултарчээ.

    Гэтэл усгүй цөл Мэнэнгийн их талд хээр морь нь Очирыг өөрий нь сургасан аргаар булгиж

    хаяад Өлзийт ууландаа өөрийн эзний эмээлтэй буцаж иржээ.

    Ц. Дамдинсүрэн

    1.Эхийг анхааралтай уншаад дараах асуултанд хариулна уу./ 4 оноо/

    а. Очир яагаад хээр морио дахин худалддаг байсан бэ?

    ........................................................................................................................................................

    б. Нутгийн хүмүүс юунаас болж дүрвэх болов?

    ........................................................................................................................................................

    в. Очир хээр морио унаад Мэнэнгийн шил рүү яагаад зугтав?

    ........................................................................................................................................................

    г.Очирыг хээр морь нь хаана булгиж хаясан бэ?

    .........................................................................................................................................................

    2. Дараах өгүүлбэрийн онцолсон үгийг ойролцоо утгатай үгээр солин найруулаарай. /4 оноо/

    А. Гэтэл усгүй цөл Мэнэнгийн их талд хээр морь нь Очирыг өөрий нь сургасан аргаар булгиж

    хаяад Өлзийт ууландаа өөрийн эзний эмээлтэй буцаж иржээ.

    .............................................................................................................................................................

    Б. Очир хээр морины ачаар дээрэмчдийн гараас мултарчээ.

    .............................................................................................................................................................

    3.Дараах өгүүлбэрийг өгүүлбэрзүйн гишүүдээр зурж бүтцийг тодорхойлон , онцолсон үг ямар дэлгэрүүлэгч гишүүн болохыг бичээрэй./ 4 оноо /

     Хээр морь  Өлзийт ууландаа эмээлтэй буцаж иржээ.

    Өлзийт ууландаа-....................................................................................................................................

    4. Дараах өгүүлбэрт хураах, тонгоргох хувиргал хийгээрэй. / 4 оноо/

    Хээр морь  Өлзийт ууландаа эмээлтэй буцаж иржээ.

    Хураах хувиргал:....................................................................................................................................

    Тонгоргох хувиргал:..............................................................................................................................

    5.  Ц. Дамдинсүрэн “Өлзийтийн хээр” өгүүллэгийн Очирын дүрийн талаар төрсөн сэтгэгдэлээ 20-30 үгэнд багтаан бичнэ үү. / 4 оноо/

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    6.9-р ангид чээжилсэн шүлгээсээ сонгон 1 бадгийг бичнэ үү. / 4 оноо/

    ...........................................................................................................................................................

    Сэдэв боловсруулсан багш Н. Ариунгэрэл

    9-р ангийн Монгол хэлний хичээлийн шалгалт

    Хугацаа-60 минут

    Б хувилбар

    Ороонго өвс

    Өндөр  хашааны цаана ороонго өвс долоогоно модны эх бие, навчийг ороож ургасан

    байжээ. Гэтэл ороож ургасаар байгаад оройд нь тулаад эргэн тойрноо ажиж байхдаа замын нөгөө

    талд бас нэг хашаа байхыг үзжээ. Ороонго өвс дуу алдан:

    -  Тийшээ очвол мөн сайхан аа. Насаараа нэг газар сахиж болохгүй биз  дээ. Хажуугийн хашаа

    үүнээс хавьгүй өндөр юм гэжээ. Ингээд атаархан өнөөх ургамал зүгээр сууж чадахаа больжээ.

    Нахиалсан мөчрөө улам улам уртасган, хоног өдөр өнгөрөх тусам санасандаа хүрэхэд дөхөж

    байж. Ашгүй ингээд удтал хүлээсэн мөч ч боллоо. Дахиад нэг зүтгээд үзсэн чинь ороонго айлын

    хашааны модны мөчрөөс зууран залгалдаж, баттай ороогоод  авах нь тэр.Санасандаа хүрч

    авсандаа ороонго  магнай хагартлаа баярлаж, ам бардам байв.  

    Тэгтэл үдшийн цагаар оройтож явсан нэг хүн замаар гараад ирлээ. Огт санаандгүй

    тээглэсэн ороонгоны ногоон хэлхээ навчийг тэр хүн тас татаад, хажуугийн шуудуу руу шидэж

    орхижээ.

    Леонардо Да Винчи

    1.Эхийг анхааралтай уншаад дараах асуултанд хариулна уу./ 4 оноо/

    А.Ороонго өвс ямар модны эх биеийг ороон ургасан бэ?

    ........................................................................................................................................................

    Б.Ороонго өвс яагаад дуу алдсан бэ?

    ........................................................................................................................................................

    В. Ороонго өвс атаархсандаа ямар үйлдэл хийж байна вэ?

    .........................................................................................................................................................

    Г. Ороонго өвс магнай нь хагартал баярласан шалтгаан юу вэ?

    .........................................................................................................................................................

    2. Дараах өгүүлбэрийн онцолсон үгийг ойролцоо утгатай үгээр солин найруулаарай. /4 оноо/

    А. Насаараа нэг газар сахиж болохгүй биз  дээ.

    .............................................................................................................................................................

    Б. Санасандаа хүрсэн  ороонго  магнай хагартлаа баярлав.

    ............................................................................................................................................................

    3.Дараах өгүүлбэрийг өгүүлбэрзүйн гишүүдээр зурж бүтцийг тодорхойлон , онцолсон үг ямар дэлгэрүүлэгч гишүүн болохыг бичээрэй./ 4 оноо /

    Өндөр  хашааны цаана ороонго өвс ургажээ.

    Өндөр-....................................................................................................................................

    4. Дараах өгүүлбэрт хураах, тонгоргох хувиргал хийгээрэй. / 4 оноо/

    Хураах хувиргал:....................................................................................................................................

    Тонгоргох хувиргал:..............................................................................................................................

    5. Леонардо Да Винчи “Ороонго өвс” эхэд ямар хүний талаар өгүүлсэн талаар 20-30 үгэнд багтаан бичнэ үү. / 4 оноо/

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    6.9-р ангид чээжилсэн шүлгээсээ сонгон 1 бадгийг бичнэ үү. / 4 оноо/

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    .............................................................................................................................................................

    ...........................................................................................................................................................

    Сэдэв боловсруулсан багш Н. Ариунгэрэл

    Үзсэн тоо:15135

  • 9-р ангийн шалгалтын жишиг даалгавар юм

     26  16
  • 1