Лаборатори сургуулиуд - Сүхбаатар I сургууль - Аргазүй материал

    Багшийн эцэг эхтэй ажилладаг арга зүй


    Багш Ш.Ганчимэг
    Сурагчдын сурлага хүмүүжилд ямар байх нь эцэг эх, багш сурагчдын хамтын үйл ажиллагаанаас шалтгаалдаг учир эцэг эхтэй тогтмол харилцаатай хамтарч ажиллаж байгаа маань миний ажлын амжилтын гол үндэс гэж би боддог.Иймээс сайн боловсрол, хүмүүжил олгохын тулд сурган хүмүүжлийн гол суурь болсон сурагчид, эцэг эхийг зөв таних нь чухал байдаг. Сурагчийг танихад гэр бүлийн оролцоо, харьцаа, хандлага зэрэг нь их нөлөөлдөг. Хүүхдийг сайн сурган хүмүүжүүлэхэд сурагч нэг бүртэй дотночлон тулж ажиллах, анхнаас нь багш, эцэг эх, сурагчдын гурвалсан холбоон дээр тулгуурлан ажиллах зарчмыг голчлон баримтладаг. Даасан ангийн сурагчдаа нэгэн зорилготой, номын хүмүүжилтэй, бие хүн болгон төлөвшихөд нь эцэг эх, багшийн роль  асар их үүрэг гүйцэтгэдгийг ямагт санаж сургалт хүмүүжлийн ажлаа чиглүүлэн ажиллаж байна.Эцэг эх болон үр хүүхдээ сайн хүн болгохыг зорьж ирдэг ийм учраас хүүхдийнх нь сайн тал авьяасыг нь судалж тогтоон түүнд эцэг эхийн анхаарлыг хандуулж ажиллавал илүү үр дүнд хүрдэг. Ингэснээр боловсрол хүмүүжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх мөн эцэг эх багшийн ойр дотно харилцаа, сурагч багшийгаа улам их хайрлаж хүндэтгэхэд нөлөөлдөг. Эцэг эхийн хурал дээр хүүхдийнх нь талаар бусад эцэг эхийн дэргэд сайн мууг чухалчлан ярьдаггүй тухайн эцэг эхэд ганцаарчлан харьцаж санал зөвлөгөөг өгдөг.Эцэг эхийг аливаа ажилд татан оролцуулахын тулд хүүхдийнх нь талаар аль болох сайн талыг хэлэх хэрэгтэй болдог.Үүний өмнө эцэг эхтэй дотно харьцаа үүсгэснээр багшийн ажил, санаа бодол, санаачлагад илүү сайн ханддаг. Эцэг эхчүүдтэй илүү дотно байхын тулд  олон талт сонирхолтой уралдаан тэмцээн арга зүйн хичээлийг тогтмол явуулж хэрэгжлээ. Үүнд: Ангийн хамт олон эцэг эхийн дунд “Бид суралцагч”өдөрлөгийн хүрээнд нэг цагийн хичээлийг эцэг эхчүүд хүүхдийнхээ оронд сурагч болж хичээлд сууж суралцан бүтээлийн үзэсгэлэн гаргана .Хичээлд сууснаараа багшийн арга зүй ур чадвартай танилцаж сургуулийн үдийн цайнд орж, спортын буухиа тэмцээнд авхаалж самбаа , хурд хүчээ сорихоос гадна сургалтын шинэ технологи хүүхэд нэг бүр хэрхэн суралцдагыг өөрсдийн биеэр сурч мэднэ.Ингэж эцэг эхтэйгээ хамтран ажилласнаар сурагчдын хичээлдээ оролцох идэвх нэмэгдэж хичээлдээ дуртай сонирхолтой болдог нь хичээлийн явцад байнга харагдаж байдаг.Эцэг эхээс зохион байгуулж буй үйл ажиллагаа багш сурагч сургуулийн үйл ажиллагааг дэмжсэн байдаг. Манай ангийн эцэг  эхийн зөвлөллийн үйл ажиллагааны гол зорилго бол “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг болохуйцаар эцэг эхийг таван багаар зохион байгуулж анги, сургуулийн ажилд  татан оролцуулдаг уламжлалттай боллоо.  Ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүдийг зөв удирдан сургалт хүмүүжлийн ажилдаа тэдний туслалцааг авч ажилладаг. Багш эцэг эхчүүд зохион байгуулсан ажлынхаа тайланг сар, улирал жилээр тайлагнан дүгнэдэг. Үүнд :

    • Сурагч нэг бүрийн гараа, ахиц амжилтыг судалж, эцэг эхэд нээлтээ гарган ололт, дутагдлаа, чөлөөтэй ярилцан ажилладаг.
    • “Бүгдээрээ урлацгаая” бүтээлийн болон даалгаврын сантай болж анги, сургууль эцэг эхчүүдтэй сурталчиладаг.
    • “Бид шүлэгч хүүхдүүд” шүлгийн уралдааныг улирал бүр зохион байгуулж дүгнэдэг. Жишээ нь “Миний ээж сайхан” фото, зураг шүлгийн уралдааныг зохион байгуулж зохиосон шүлгээ эцэг эхчүүддээ уншиж өгчсэтгэлийг нь хөдөлгөсөн сайхан үйл ажиллагаа боллоо.
    • Эцэг эхчүүдийн дунд Юмханаар хэрхэн юм хийж болдгийг зааж, хийж сурсан бүтээлээр нь үзэсгэлэн гаргалаа. Эцэг эх сурагчдаас сонирхлын судалгаа авч эцэг эхийн санал санаачлагыг ажилдаа тусган тэдэнтэй хамтран ажилласнаарсургуулийн тэргүүний эцэг эх хамт олноор шалгарлаа.

     


    Үзсэн тоо:10746