Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ХУЛЧГАР


    ДАЛХААГИЙН НОРОВ

            Д.Норов 1951 онд Говь - Алтай аймгийн Бугат суманд тєржээ. 1961 онд бага сургууль тєгсєєд хонь хариулж уурын зуухны галч хийж явсаар 1967 оноос АУДуС - д суралцан дvvргээд Шарга, Тонхил сумдад ажиллаж, мєн АУДуС-даа багшилж байсан, 1983 онд МУИС-ийг тєгсєж, зургаан жил тус сургуулийн уран зохиолын танхимд багшилсан. 1990 оноос МЗЭ-д ажиллаж байгаад 1995 оноос МYТВ-д редактор болжээ .
          Уран бvтээлийн ажлыг 1975 оноос эхэлж анхны єгvvллэгvvдээ хэвлvvснээс хойш Д.Норов МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагнал хvртжээ Тэр "Єнийн цэнхэр уулс" 1983, "Уулсынхны туужис" 1985, "Цэцгийн гурван сар" 1987, "Хєх сайрын чулуу" 1989, "Алтан богдын шил" роман, I дэвтэр 1990, "Уулын хєх сvvдэр" роман 1990, 'Yхлийн тухай єгvvллэгvvд" 1995, "Хєх туужис" 2001, "Yхэл хvлээх газар" 1999 "Хvйтэн цуст" 2000. "Зvрхэнд шивнэсэн vг" кино 2001онд бvтээжээ. Мєн "Эцсийн тушаал" тележvжиг 1991,"Єгєє аваа" / 1991/, "Их хатан'" /2000/, "Yнэ цэнэ" драмын жvжиг /1992/ бичжээ.

     

     

    ХУЛЧГАР

           Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггvй нь сонихон ч юм шиг. Сэмэрсэн хєвєнгийн сэв шиг цас чимээ имээгvй эргэлдэн бууна. Гацуурын шилмvvсний ширхэг тоолон унаж, торгон vзvvр дээр нь тогтоно. Их хєвчийн уужим суга цасны буданд хvvшлээд, ойн зах бvvдийн бараантавч цаашлах тусам цайвар мананд живж, бараа алдан, єчvvхэн ч аниргvй дvлий оргих нь газрын мухар гэмээр. Дээрээс саарал vvл нэвсийн дарж газар хеллєєд дороос уул тайга, ургаа бvхэн єєд зvтгэн цайвалзаад цасан дунд хальтран бvдчин яваа хvнд дотор давчдам уйтай бєглvv. Гагцхvv тэртээ дээр нэвсийн бараантах аж ахуйн бараа, хааяа бvдэгхэн тvжигнээд анир алдах тракторын дуун намайг чангаана.

          Нойтон цасан дээр бvдрэх тоолонд элэглэх мэт гуагчин тонголзоод цас унаган нисэн нєгєє модонд суун тосох хон хэрээ хааяа уйтгар сэргээх ажгуу. Тэр хар шувуу намайг дагаж элдэвлэн хойно урд орж мод дамжсаар л явна.
         - Хэрээ дагуулж очих юм болов уу? Эсвэл энэ амьтан намайг угтаж газарчилж яваа юмсан уу? гэсэн таагvй бодол тєрж байлаа. Гэвч яая гэхэв, хvсээгvй хань маань цээжинд хар сvvдрээ унагаж, гэнэ алдан бодол хулжих агшинд дотор зарсхийтэл гуагчин зандарч дагасаар байв.
         Оройтож унасан цас, бага нас, гэгээ гэрлийн тухай бодол буйлуулах гэв хар хэрээ тас шавхуурдан зєвхєн намайг сана гэнэ. Энэ тушаалыг эрхгvй дагаж
         - Энэ муу хэрээ нvдэнд дуртай амьтан даа. Гурван зуу наслахдаа хичнээн нvд иддэг бол? Уйлж инээж уйтгарлаж хилэгнэн ертєнцийн гэрэл сvvдэр нvгэл буяныг нэвтэлсэн хар, ногоон, хялар, сєлєр, сайхан, жигшим хичнээн олон нvдийг тоншоо бол? Нvдэнд хайртай дуртайдаа тоншдог хэрэг vv, эсвэл vзэн ядахдаа тоншдог гэх vv? Эс бєгєєс нvд идэхийн тулд амьдардаг уу? Гурван зуун жил амьдрахын тулд нvд иддэг vv? гэмээр ч юм уу? Уг ёс нь хvн л гурван зуун жил наслууштай юм гэсхийсэн бодлоор єєрийгєє аргадав. Хар шувууны тухай хар бодол  тєрєх юм даа. Гэтэл харь холоос гундаж гандсаар ирэх хавар эртийн шувуу тоонон дээгvvр ганганан єнгєрєх шиг, хяруут талаар туулайн бvжин дэгдэх шиг, хонь хариулаад ирэхэд ээж минь аяга дvvрэн єрєм ааруул єгєх шиг холын ойр, ойрын хол бодлууд зvрхийг чангаана. Хар шувуунаас болж гэгээн бодол vе vе зулравч унаганы хvзvvнд алдсан уурганы vзvvрээс шvvрэн шvvрэх мэт тєдєлгvй барин татан, цасанд дарагдсан замын ховил даган алхсаар байв...

        ... Уулсын дундах сумын тєв хоёрхон бvл шувуутай нуур шиг эл хульхан, сургууль тарж, эрчvvд голдуу хєдєєлєєд, гуравхан киног єнжєєд нэг ээлжлvvлэн гаргадаг улаан буланд тєвд vлдсэн улс нь vдшийн уйтгараа тайлдаг байж уу даа. Цаг элээхийн учир тийнхvv нэг киног арав хорь дахин vздэг байсан юмсанжээ. Харин хvvхэд бидэнд тэр муу улаан булангийн босго нь улсын хил, кино механикч нь дайсны талын харуулын цэрэг л гэсэн vг. Хил давах хориотой.
          Гэвч би тэр хилийг давж онцгой "даалгавар" биелvvлдэг байж билээ. Яг л тагнуулч гэсэн vг. Булгамаа эгч надад зурвасаа атгуулаад,
         - За дэгдчих, Цэвгээ ах нь улаан буланд байгаа, хvнд мэдэгдэв! гээд ул бутарсаар хоцордогсон
         - Замд хvн тааралдаад vзье гээсэй. Тэгвэл залгиж орхих юмсан. Булгамаа эгч юу гэх бол хэмээн хєєрєн бодно.
           Цэвгээ ах эмнэлэг дээрээ ажил багатай бол улаан буланд сууж байх. Ширэлдсэн буржгар vстэй толгойгоо гилжийлгэн баян хуурын дээр хацраа наагаад улаан булангийн шороот булан руу гєлрєн хєгжимдєж суухыг нь хараад баймаар. Дууныхаа айзамд тааруулан шал товшиход єлмий дороос нь боссон єлєн хумхас цонхоор туссан нарны гэрэлд тоосрон vзэгдэнэ.

          Сайхан монгол царайгий чинь
          Хараад хараад ханамгvй
          Саруул хар нvдийг чинь
          Бодоод бодоод мартамгvй хэмээн дуулахад нь vл мэдэх нэгэн уйтгар мєрєєдєл зvрхийг цаламдаад, зєн совингийн хvлээс хєл туших шиг болж, тэр л дууны айзам эгшиг, vг нугалаа бvхэн нь айдас тєрvvлэн, сэтгэл уяраан цээжинд унадаг байжээ. Хvн гэгч аугаа их гайхамшиг ч юм шиг, эсвэл vл таагдах аймшгийн vvд мэт санагдан зvрх шимшрэхэд Булгамаа эгчийн бяцхан зурвасыг улам чанга атгаж, євдєг чичрvvлдэгсэн. Тэр зурвасыг улсын нууц мэт санадаг байж дээ, хєєрхий. Задлаад уншвал ухаан хvрч, сэтгэл унах ямар vг байсан бол? Харин Цэвгээ ах зєвхєн Булгамаа эгчийн тухай дуулж байна гэдгийг л мэддэг байлаа. Тэрхvv харж ханашгvй бодож марташгvй сайхан — монгол бvсгvй нь Булгамаа эгч мєн хэмээн санахад цээжинд баяр ургаж, баян хуурын vл мэдэг ларгиа аялгуу алдран замхарч, тvvний оронд толгой хаялан ганхалзсан сайхан халиун морь магнайлсан олон адуу шаагин ирээд ус руу орж байгаа юм шиг дотно бодол орж ирдэгсэн.

         Єтгєн хархан гэзэг чинь
         Єнгєтэй болоод уртхан даа...
         Цэвгээ ах цєхєртлєє дуулав уу даа гэмээр болж ихээр санаа алдаад хоёр гараар хєгжмєє тохойлдон эрvvгээ тулаад бодлогоширно. Над руу огт харахгvй тул ирснээ мэдэгдэн чимээ єгье гэвч зvрх хvрдэггvйсэн.
          - Алив, єг дєє гэж дуулдахтай vгvйтэй хэлнэ. Би Булгамаа эгчийн ємнєєс хариу горилоод хоосон буцаж буйдаа урам алдран гэлдэрсээр гадаа гарахад халуун нєєлєг салхи ханхийтэл хацар хайран єнгєрч гvн хєх тэнгэрт том шар нар ээрvvлийн хvрд шиг эргэлдэнэ.
          Цэвгээ ахын мєнєєх дуу холдох тусам улам тодрон хангинахад vнэхээр дуулж байна уу, эсвэл би сэтгэлдээ хий юм сонсож байна уу гэдгийг тааж яддагсан.

          Мєрєєдєл, баярын ая дангаар сэтгэлийг минь анх хєглєж, амьдрал харлах гэгч аугаа ихийн ємнє бяцхан зvрх шимшрэхийг анх мэдрvvлсэн тэр л аялгуу насан туршид нэхэн дагаж, цээжний гvнд тэр л хєг эгшгээрээ хангинан байх юм гэж яахин мэдэх билээ. Тэр бол дууны бус амьдралын хєг эгшгийг анх сонссон минь байжээ гэдгийг одоо л ухаарч явна.
           Гэвч тєдєлгvй Цэвгээ ах худагт хаясан чулуу шиг алга болж чимээ тасарч билээ.
           Булгамаа эгч заримдаа цуг гадаа унтъя гэж гуйх. Ээж нь дургvйцэхэд
         - Борхvvтэй хамт унтана шvv дээ, ээж ээ гэж гуйж буй сонсогдоход би их л том эр болсон шиг санагдан цээж тэлээд ирдэгсэн. Гэтэл мєнєєх том эр маань бутны ёроолд унтаад эхээсээ хоцорсон хурга шиг амьтан байснаа сvvлд мэдэж билээ.
         Нэгэн шєнє салхи хучлага ярж борооны ганц нэгхэн хvйтэн дусал нvцгэн биеийг шавхуурдахад нойрмоглон сэрж, хєнжлєє татах зуур хоёр хvн шивэгнэсхийн ярихыг гэнэт сонсоод нам болов.
         - Уржигдар шєнє бас зvvдлээд. Миний аягаар дvvрэн чийгийн улаан байна, Би тэрнийг сэрээгээр хатгаад л ам руугаа хийгээд байх юм. Яг аг ордогийн даваан дээр нєгєєх чинь чармай нvцгэн хvvхэд болж хувираад
          - Эмч ээ, намайг битгий залгиач гэж хашгирах юм. Тэгтэл би буцаагаад тавьж чадахгvй байна. Дашийн хvvхэд тэр. Дуламын ганц охин ямар хєєрхєн амьтан байлаа даа. Би хичнээн зовж зvдэрсэн гэж санана. Ийм муу юм vзэх гэж би эмч болсон юм уу гээд хоолой нь таг болоход намайг ямар нэгэн vл vзэгдэх айдас нємрєн авч хєнжил дотор шургах шиг болоё. Оройтож мандсан тал саран vvлэн завсраар нэг цухасгээд далд орох эгшинд сэм єндийн харвал Цэвгээ ах дэрээ тохойлдон єндийгєєд буруу харж Булгамаа эгчийн дээрээс тонгойжээ. Булгамаа эгчийн цайвар гар Цэвгээ ахын мєрєн дээгvvр тавиастай vзэгдэв.

         - Чи уйлж байна уу даа? гэх Булгамаа эгчийн дуу гарав.
         - Би єєр яах юм бэ? Би тэвчишгvй нь. Дахиад л євєл хавар дахиад л євчин. Би яах юм бэ? хэмээн Цэвгээ ах сааралтуулан хэлэв. Дуу нь зэвvvн уйланги сонсогдоно.
        - Уйлаад байхдаа яадаг юм хэмээн Булгамаа эгч аргадан буй янзтай.
        - Хайртай гэхдээ чамайг дагаж явахгvй.
        - Цагаан улаан бурхан, ханиад томуу юм бvгд давхцаад сумаараа хавтгайрсан юмыг ганц чи яах вэ дээ. Чадах ядахаараа оролдсоныг чинь хvн бvхэн мэднэ. Чи санаатай хvн алаагvй биз дээ.
        - Арай ч дээ, Булгамаа. Би хvн бvv хэл огтоно алах зvрх дутдаг хvн шvv.
        Тэнгэр бараг битvv бvрхэж, хааяа vvлэн чанадын цахилгаан агшин зуур тvнэр харанхуйг сvлээд арилахад салхи дэгдэж, бороо шороо хоёр зэрэг ханхална. Алс уулын оройгоор тэнгэр битvvхэн дуурьссаар чимээ намдахад Булгамаа эгч, Цэвгээ ах хоёрын яриа тодорно.
         - Чи нєгєє шар Давагийн самганыг санаж байна уу?
         - Тэр яасан юм?
         - Сумын тєвєєр нэг орь дуу тавьж чарлаад л...Арай ч дээ. Би тэгэхэд яаж байлаа даа... Нээрэн тийм, тэр самганыг би ч бас санаж байв. Зээ нь эндчихлээ гэнэ гэж дуулахтай чацуу эмгэн хашгирч бархирах нь сонсогдож билээ. Гарч харвал нvvрээ улаан нэлий болтол самардчихсан, vс нь сэгсийж, нємгєн дээл нь сэлбэгнэсэн эмгэн єгєр хожуул шиг хоёр хар гараараа тэнгэр самардан унан тусан гvйж Цэвгээ эмчийн ханхай гэрийн гадаа ирээд шороо самардан цацаж хий нулиман
         - Яасан улаан хормойтой эмч гээч вэ? Миний зээгийн толгойг залгихын оронд єєрєє тонилох нь яагаа вэ? Гэж чарлан байсансан. Ээж биднийг зандран гэрт хєєж оруулаад
         - Зовсон зvдэрсэн амьтнаар элэг доог хийх гээ юу. Барагтайхан байгаарай гэж загнасан тул цаашид юу болсныг мэдээгvй билээ. Харин орж гарсан улс тэр эмгэнийг лав галзуурсан байх гэлцэж байв.
         - Эмч ерєєсєє муу ёрын ажил. Дандаа муу юм vзнэ.
         - Эмч шиг эмч бол л доо.
         - Yгvй би тэгсэн ч чадахгvй. Эндээс энэ ажлаас зайлъя. Чи надтай явах уу vгvй юу? Эсвэл надад хайргvй юм уу?
         - Хайртай, гэхдээ чамайг дагаж явахгvй.
         - Тэгвэл хайргvй л юм байна даа.
         - Хєгшин эх эцэг, олон дvv нарыг надаас єєр хэн тэжээх вэ дээ. Чи мэдэж байгаа.
         - Тэр ч тийм л дээ.
         - Чамаас єєр хvнд vнсvvлээгvй би єдий хvрсэн шvv. Цэвгээ минь. Чам шиг єрєвч зєєлєн явах нь эмч хvний зан. Чулуун дотортой, сэтгэл чангатай байх нь эр хvний зан биз. Чи эр ч хvн, эмч ч хvн юм байгаа биз дээ? Би чамаасаа гуйж байна шvv дээ, хайрт минь. Аль юмнаас шантарч явах юм бэ, чи. Ингээд байвал чамд хийж чадах ажил. нєхєрлєх нєхєр олдохгvй шvv. Би чамдаа ээжийг чинь, эгчийг чинь орлоё. Тэгэх vv, хайрт минь? Тэгээд хоёулаа энд сайхан амьдаръя. Тэгэх vv? Тайвширч vз дээ. би чамд дэндvv сайн шvv дээ. Чамгvй бол...
          Тэдний дуу улам бvдгэрсээр хєнжилд нуугдав.

         Тэр шєнєєс хойш би дахин зурвас зєєгєєгvй билээ. Булгамаа эгч, Цэвгээ ах хоёр хvмvvсээс нуугдахаа больж, оровч гаравч хєтлєлцєн явдаг болов. Булгамаа эгчийн хэлснээр болж дээ гэж би баярлаж явлаа.
          Гэтэл хагас сарын дараа Цэвгээ ах аймаг орно гэж сумын шууданд сууж яваад эргэж ирээгvй билээ.
          Одоо санахад Булгамаа эгч мєн ч их нулимс. унагасан байх даа.
          Шинэ эмч ирснийг сонсоод Булгамаа эгч чимээгvйхэн уйлаад
          - Ядаж ганц захиа ч бичсэнгvй шvv. Зvрхгvй хvн юм даа гэж байсансан. Хаашаа ч явахгvй гэж байсан Булгамаа багш бас л удалгvй алга болсныг бодоход Цэвгээгээ санаад тэвчиж чадаагvй нь тэр биз ээ.
           Гэвч Цэвгээ ахын дvр тєрх, гуниг мєрєєдел, хайр уярал нэвтэрсэн ая дуу, зуны тэр шєнийн шивнээ яриа, Булгамаа багшийн оч гэрэлтсэн ухаалаг харц сэтгэлд минь хуучин дуу шиг хоногшин vлджээ. Єдгєє миний уярах хайрлах, дурсан санагалзах, хvсэн ээнэгшихийн эх тэндээс ажгуу.

           Одоо би Цэвгээ ахдаа очиж явна. Тэр цагаас хойш сар жилийн салхи хоринтоо эргэсэн ч би мартсангvй явсаар саяхан санамсаргvй тааралдав. Цэвгээ ахын залуугийн сvр сvлд гундах тийшээ хандаж vvдэн шvд нь цаг бусаар унасан ч гэсэн єндєр тахтай хром жийж, бужгар vсээ баахан тавьсхийсэн нь зохисон хийгээд уйтгарт харц арилж онигордуу хар нvд нь гялбалзаад хийморьтой ч мэт болжээ. Аргагvй ажил амьдралын дарамтаас гарч сэтгэл гийсэн хvний єнгє зvстэй, бас ч vг олонтой алиа сэргэлэн байх шиг Тэр нь чухам юуных байв мэдсэнгvй. 
           Намайг нэр усаа хэлж урьдын явдлыг дурьдвал царай нь тєв болж сvрхий харснаа
         - Аа тийм билvv. Нээрэн...Би чамтай зоонд тааралдсан юм болов уу гэж бодоод гээд тачигнатал инээв. Чингээд цааш эргэн холгvй хvлээж байсан харчуулд намайг заан
         - Та нар хараач хєєе. Миний холбоочин. Иймхэн нусан жур байхад захиагий минь зєєж байсан юм. Одоо тэгтэл.. догь байгаа биз гээд мєрийг минь дайвтал алгадан ганхуулснаа
         - За холбоочин ахтайгаа явах уу? Бид нар жаахан хэмээгээд гvдгэр тєвєнхєє подхийтэл нясалж нvд ирмээд авав. Би завгvй учраа гаргах гэтэл
         - Тийм vv. Тэгвэл ах нь явлаа. Нєхєд хvлээгээд байна гээд явахаар завдав. Би тvр саатуулж хаяг, утасны дугаар сэлтээ бичиж єгєх зуур хаана ажиллаж буйг нь асуувал
         - Хотын хаяанд. Их сонин мал маллаж байгаа даа. Над дээр очвол ашигтай л байх. 3а би явлаа хэмээгээд нєхдийнхєє хойноос хол хол алхлан одов.

          Гэгээн дурдатгалаа сэргээн тавтай хэдэн vг сольж чадаагvй, ядаж     
    Булгамаа эгчийн тухай асууж, мэнд хvргvvлж амжаагvй дээ би их л гонсойж билээ. Хорин жил сэтгэлдээ хамт амьдарч, хувь заяагий нь vе vе шvvрс алдан бодолхийлж, таамаглаж ядан явсан нь буруу биш ээ. Гагцхvv тухтай уулзаж чадсангvйд л гомдоно. Басхvv Цэвгээ ах намайг тєдий л тоомсорлосонгvй магадгvй сэтгэлд нь миний тухай дурдатгал бараг vлдээгvй мэт санагдсанаас тийнхvv гонсгор vлдсэн байж болох юм.
           Сайхан монгол бvсгvй Булгамаа эгч минь ямаршуухан яваа бол? Хайртай хvнээ дагаад жаргаа , болов уу, яагаа бол? Цэвгээ ахын тэр л дуу одоо сэтгэлд эгшиглэсээр байна.
           Тэднийхээ тухай дахин сонсохгvй юм болов уу гэж сэтгэл гундасхийн явтал саяхан гэнэт Цэвгээ ах утасдах нь тэр. Намайг мартаагvй байж.
          - Борхvv ээ, хvрээд ир. Чамайг... сэтгvvлч зохиолч болсон гэж ах хvv нь сая л мэдлээ. Манай энд ирж vз. Их сонин шvv. Бас ярих хєєрєх юм ч бий. Ах дээрээ ир. Уулзая л даа. Чамд ч бас унацтай гээд надтай єдєр, тэр бvv хэл цаг товлон болзсон билээ.

          Тэр єдєр нь єнєєдєр. Хоног хугацаа сунган болзсон тэр єдєр нь заавал цас ордог байна шvv. Би замын унаанд дайгдан аж ахуйнханы сууринд буугаад алхаж яваа нь энэ. Мєнєєхєн vслэг ан гэдгээ vржvvлдэг газар нь тэртээ дээр уулын сугад юм. Цэвгээ ах намайг тэнд хvлээж байгаа. Арван хоёр цаг хашааны vvдэнд, манаачийн дэргэд уулзахаар тохирсон юм.
          Цэвгээ ах миний гарыг євдтєл атгаад духан дээр vнссэнээ
         - Даарч ирэв vv? Ядаж, энэ нэг муу царцуу тэнгэр цасаар тургиад, цагаа мєн олов оо гээд хи хи хи инээх нь хvvхэн хvн шиг санагдав.
         - За ийшээ. Бригадын дарга чамайг...чамайг гэх юм уу, таныг гэх нь зєв юм уу, хvлээж байгаа гээд албаны бололтой цагаан байшинд урив. Бригадын даргатай нилээд ярилцаж суугаад "мал харыг" нь vзэхээр гарлаа. Булга гэдэг шєвєгдєх мэт ширтсэн оч шиг хар нvдтэй: vсчиж дvvлсэн хєєрхєн амьтан юм. Бяцхан торон хайрцганд хавар тєрєєд, намар хайрт эзнийхээ гараар тєрєл арилжиж зах малгай болон мєр толгой дээр залрах заяатай энэ амьтан хоол горьдсон уу, амь горилсон уу бvлтийтэл ширтэн бараа тасартал харах юм. Нэг саравчинд хэдэн зуугаараа ч байдаг юм бэ дээ. Тэндээс vндсэн сvргээ нєхєх заяатай цєєн хэд нь л амьд vлдэж, дєрвєн цагтай хорвоогийн нар сарыг хэдэнтээ элээдэг бололтой. Хар vнэг ч ялгаа алга. Тийнхvv даргын яриаг сонсон нvд тайлж явтал,
         - Булгамаа хє сайн уу? Миний гарт vхэх vйлээ олоод хvрээд ирэв vv? Одоохон одоохон гэх нэн баясгалантай дууч зэргэлдээх саравчин дороос цуурайтлаа. Таньдаг дуу мєєн.

         Би тийшээ дєхєж очлоо. Эгнээ хайрцгуудын дундуур гарсан урт хонгилын нэг vзvvрт хэдэн хvн бєєгнєрчээ. Бахиалын тvрийг дотогш нугалж, хєвєнтэй бор хvрэм дээр суран бvс бvсэлсэн дохигор эрийг би Цэвгээ ах гэж танилаа. Тэр, нэг гартаа амь тавин сарвалзаж нvд нь бvлтрэм болсон тас хар булганы сvvлнээс дээр єргєн
           - За болов уу. Булгамаа. Зугаалж ханаад нєгєє ертєнцєд очих чинь энэ дээ гэж чанга хэлснээ шидэв. Чингээд дэргэдээ буй айсан эвгvйрхсэндээ царай цонхийж нvд нь гялалзсан махлаг бор охиныг зандран
          - Тvргэлээч чи. юугаа гєлрєєв. Дараагийнхаа аваад ир. Ах нь хядаад єгье гэж байв.
           Надаас зовж, яарсхийсэн даргын тохойноос би татаж бяцхан саатуулаад
          - Аажуухан явъя гэж шивэгнэв. Дарга миний царай єєд гайхангуй харснаа алхаагаа саав.
           Бид хоёр ард нь очоод зогслоо. Том бээлийтэй бор охин нэгэн булгыг хайрцгаас авч элгэндээ тэврэн ирээд вандан дээр хєлєєр нь буулгатал Цэвгээ ах шилнээс нь шvvрэн авч сэгсрэн хажуугаар нь унагаад
          - Юундаа чичрээд байгаа юм, булга алж хоолоо олж идэх гэж л ирснээс хойш сурна шvv хє гээд охин єєд харж ичээснээ
          - За миний хєєрхєн Булгамаа, ахынхаа гарт vхэх болж дээ. Би чамд хайртай шvv гэж vглэх зуур том тариур авч зvvг доош харуулан атгаад бяцхан далайснаа "хєв ба" хэмээн дуугараад булганы цээж рvv шааж орхив. Хор шахахад булганы зурвас цагаан эрvvтэй бяцхан ам нь ангасхийж, нvд нь томорч зовхи нь тэлэгдээд явчихлаа. Тэгснээ таталдаж эхлэв.
          Цзвгээ тариураа авч тавин булгыг дахин єргєж нvдний нь буланд нулимс цайвалзсан охинд харуулаад
         - Миний дvv зvсэлж ав. Цагаан эрvvтэй байна шvv. Yvгээр єєртєє малгай хийлгэж ємсєєрэй за юу? ха ха ха гээд шидлээ. Охин тэвчсэнгvй нvдээ даран цааш харав.
         - Єє муу лvд. Бас их маяглах нь. Тэгвэл ах нь єєрєє ... Сvvлд нь авч vлдэх ёстойгий нь алчихаж гэж гонгинов оо гэсээр амандаа дуу аялан нэгэн хайрцаг руу шуурхайлав. Буганы нуруун дээрээс базан гаргаж ирээд эргэхдээ сая биднийг харж
         - Єє хє, манай хоёр. Хараач хє булгыг чинь ингэж намнадаг юм шvv дээ гэж над руу зангаад
         - Май! Барьж бай! Би алаад орхие хэмээн охиныг гуд татан эргvvлэв. Дарга ямар нэг юм хэлэх гэсэн боловч би саатуулан "явъя" хэмээн дохив. Дарга эргэн эргэн харж, ямар нэг юм бодон дуугаа хураажээ.
         - Булгамаа би чамд хайртай шvv. Чи ч надад хайртай. Чамайг алахаас би хулчийх юм уу. Хядаад байна даа. Би эмч хvн шvv Май, ингээд vх гэх баясгаант дуун араас дагасаар байлаа.

         - Энэ хvн эхнэртэй юу? гэж би даргаас асуулаа.
         - Эхнэр хvvхэдтэй. Саяхан авчирсан юм гэнэ билээ. Урьд нь бас нэг хvvхэнтэй байснаа хардаж сэрдэж зодсоор байгаад дvйнгэ євчтэй болгочихсон юм гэсэн.Тэр нь хэдэн хvvхэдтэйгээ хотод бий байх. Нас барсан ч юм уу, хэн мэдэхэв.  Тvvнийхээ тєлєє ч шоронд суусан байх гэж сэтгэл зэхий хэллээ.
         - Тэр эхнэрийг нь хэн гэдэг юм бол?
         - Мэдэхгvй шvv гээд дарга намайг харна.
         - Булгамаа гэж байна уу? Даргын нvд их болов. Гэвч толгой сэгсрэв. Ерєєс мэдэхгvй бололтой.

         Бригадын дарга намайг унаатай газар дєхvvлж єгєхєєр цуг алхлаа.
    Танил хэрээ маань чамайг vдэж цас унаган нисэн буун намайг бод гэж гуаглан шаардсаар явна.
         Цас улам их орж байна Цэвгээ ах надад єдєр цаг товлон єгсєн нь vvнийг vзvvлэх гэж бодсон юмсанж. Тэднийхэн сvргээ нядалж байлаа.

    1990

     

     

    ХОНЗОН

           Явган ширээн доор хэвтээд халз ємнєєс ширтэн байгаа хар нохойн, том хvрэн нvдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нvд, нохойн нvд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хєлєє хєдєлгєх тєдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер vл хєдлєх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бvсгvйн санчигны vсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ єрсєн мэдээ сархдад хvрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангvй.
     
          Нохой хааяа дээш vл мэдэг харц єргєхийг vзвэл Дэмчигийн чанх ард, хивс голлуулан зvvж, урт цэнхэр хадаг дамнуулан тохсон, гуутай зургийг харах бололтой. Yс сахал, хємсєг, нvд нь хvртэл ширvvн догшин, эрс шийдэмгий тєрхийг илтгэвч, жавьжиндаа тодруулсан vл мэдэг инээвхийллээр эерvvлэхийг хичээсэн мэт vзэгдэх, талийгаачийн энэ хєргийг харах бvрдээ нохойн нvдний аймшигт харц хачин зєєлрен тунарч, хvvхэн хараа нь томрон бvvдийвч, агшны дараа цочих мэт сэртэсхийн, хvvхэн хараа нь зvvний сvвэгч тєдий болтол нарийсан, галаар цоргих мэт болж, Дэмчиг дээр гєлрєн тогтох ажгуу. Энэ бол нохойн нvд биш, хvний нvд байлаа. Нохой ийм нvдтэй байдаггvй юм. Хоол горьдон эрхлэвч, гэрээ харамлан дошгировч, хvн шиг харцтай байдаггvйг Чулуун сайн мэднэ. Зэрвэсхэн харц нь тусах тєдийд Чулууны нуруу хvйт оргин байлаа. Арга ядахдаа Чулуун бор бурамны хэлтэрхий єгч, аргадаж vзэхэд сайтар шиншилснээ аваад ємнєє тавьчихав. Чингээд мєнєєх аймшигт vзэн ядах харцаараа Дэмчигийг цоргих нь тэр. Чулуун Дэмчигийг єєр рvvгээ татаад
           - Чи энэ нохойн нvдийг хараач! гэж шивэгнэхэд цаадах нь нэг сvрхий харснаа гар занган ярвасхийв. Гэвч Чулуун "явъя аа!" гэж шивэгнэж амжив.
           - Охин хvргэн хоёр маань ирж хань болдоггvй бол ч энэ ханхай байшинд тогтож суухын арга алга байна шvv. Энэ муу нохой л оровч гаравч дэргэд байдаг юм. Чамайг ороод ирэх байх гэж цєхєртлєє хvлээлээ, Одоо айх эмээх юмгvй болсон юм чинь, ирж байна биз дээ гэж хvvхэн намуухан ярив.
           - Ирэхээр ч барахгvй шvv гээд Дэмчиг зоригоор инээд алдсанаа бvсгvйн чийгт сормуусыг эрхийгээр илбэн арчаад
           - Yлий сахисан сар шиг, vхэхийг нь хvлээж байж дээ гэж чамайг зэвvvцэх болов уу гэсэндээ л ирээгvй юм гэх Дэмчигийн vг энэ удаа харин vнэмшилтэй сонсогдов.
           - Айхгvй юмнаасаа айж дээ, чи минь. Талийгаачийг байхад айгаагvй єдий хvрсэн ... гэтэл Дэмчиг vгийг нь тасалж
           - Тэр яахав найз аа. Одоо харин намайг хэзээ ч ирсэн хєєхгvй юм байгаа биз дээ гээд гарыг нь илэв. Бvсгvй гашуун боловч тааламжит дурдатгалаа санан ялимгvй ичингvйрэн духайснаа
           - Чиний л дураар болдог шvv дээ гэж аяархан хэлэв.
           - За тэгвэл болох нь тэр. Харин одоо энэ нохойг чинь бид аваад явъя. Хошуувч бий юу? гэж Дэмчиг дуугарав.
           - Яах гэж? хэмээн бvсгvй гайхав
           - Єєртєє дасгая. Тэгэхгvй бол ... Чи нvдийг нь хар даа
           - Нээрэн...ямар аймаар болчихоо вэ
           - За тvргэл...Хошуувчийг нь олж хий!
           - Тэгээд би,..гэж бvсгvй тээнэгэлзэн, дорой дуугарвал
           - Зvгээр, миний найз, нэг хоёр хоног тэвч! Бид хоёр эзэн, эрх хав хоёр болчихоод л ороод ирнэ.Тэр бvv хэл улавч авчирч єгдєг болгоно
          Тэр гурав vнсэлцээд салав. Дэмчиг хар нохойг тэвэрч, бvсгvй хооллох салхинд гаргахыг зааварласаар доголон нулимстай хоцров.

          Тэндээс Дэмчиг шууд гэртээ очсон боловч нохойг авсангvй. Тєдєлгvй гонжгор хvvдийтэй юмс авчирч арын суудал дээр, нохойн дэргэд шидээд жолооны ард суух зуур
         - Ан хийнэ ээ хє. Шєнийн анч сайхан шvv гээд инээд алдав. Хvн зєєн мєнгє олохоо л хэлж байна даа гэж Чулуун бодов. Бас хvнээр биш нохойгоор хань хийх нь ашигтай болохыг тооцож дээ хэмээн бодол зэхийрч явав. Гэвч Дэмчиг зорчигч арвинтай хотын тєв рvv бус, харин хотын зах руу шууд давхихад баахан гайхаж бас арын суудал дээр яваа хар нохойн харц ширгээж, оч хаялсан нvд урд толинд vе vе тусан, ар шил рvv хvйт даалгахыг мэдэрсээр явлаа.
          Чингэж давхисаар хотоос гарч хэрмэл бvдэг харгуй дагасаар ойн захад хvрээд зогсоход Чулуун гайхахын ихээр гайхавч асууж шалгаасангvй. Тэр бол ерєєс байхын бараа болж яваа хvн. Асууж шалгаах ч дургvй юм. Басхvv нэгэн ер бус хvйтэн зєн совинд автчихаад, дуугарах ч vгvй, хєдлєх ч vгvй, урд суудалд дємбийж байв

          Дэмчиг, хар нохой, гонжгор хvvдийтэй юм хоёрыг чирэн буулгаж, машиныхаа гэрэлд очив Нэг vзтэл мєнєєх бяцхан нохойн хvзvvвчнээс тємєр утсаар оосорлон чирч байв. Уллан цахдахад нь эргэж ирээд vсэртэл єшиглєв. Босч ирэхэд нь дахин нэг хийстэл єшиглєєд цасан дундуур чирсээр гэрлийн гол тусгал дахь зулзаган гацуурын дэргэд очиж, нохойг уяв. Пудль хэмээгч тэр єчvvхэн амьтан хавиргаа хэмхэртэл хэд єшиглvvлэхдээ ядаж ганц ганхийсэнгvй.
           Уяулчихаад зогсож байхдаа хичнээн хєєрхєн харагдсан гэхэв. Арслан мэт босоо єрєвлєгтэй цээж битvv зогдортой бас эрхийн чинээ модгор сvvлтэй, тєє хирийн далбагар чихтэй юм. Паацгар дєрвєн хєлєєрєє бат уллан, нааш эгц харан зогсоход хоёр нvднээс нь гал дvрэлзэж байлаа. Уяанаас алдуурах гэж, хайр ивээл гуйж элдэв хоёр болсонгvй, таг зогсож байлаа. Дэмчиг гонжгор уутнаас эвхдэг буу гарган угсарч, сумлаад, дэлгээтэй хаалган дээр тальбан шагайснаа
         - Хажуудаа нvдтэй новш чинь ... Уг нь тэр хоёр сvрхий нvдийг нь нэвт буудъя гэж бодсон юм. Тэгвэл яг дунд нь ... хэмээн vглэн чичигнэв. Чулуун гэр эрэлхэг бяцхан амьтны vхлээ хvлээн тайван зогсохыг харж байлаа. Буу тас хийхэд нохой татваганасхийснээ дєрвєн хєл нь дєрвєн тийш сарвайн жийж, хилэнгийн гал дvрэлзсэн нvд нь аажмаар цогшин унтраад хєх гэрэл гаргаснаа тэгээд таг болов. Дэмчиг том хутга барьсаар сандчин гvйж, тємєр утсыг хутгаар хэрчих гэж оролдоод єєрийгээ шоолон инээд алдаж тас цавчжээ. Бас хуруун чинээ сvvлийгнь цавчин авч, “хvн болж тєр" гэж шившив бололтой хол шидэв. Чингээд цустай хутга гар хоёроор цас малтан нохойг хийв. Дээрээс нь лонх бензин асгаж гал тавиад машиндаа ирж суухад хамаг бие нь дагжин чичирч байлаа. Шил архины бєглєєг арай ядан онгойлгож амаар нь хєнтрєхєд шvд шил хоёр харшин тачигнаж сонсогдоно. Тэгээд ихээр амьсгаа тvрж, духны хєлсийг арчихад
     
         - Yзмээд чи юу гэж хэлнэ дээ? гэж эцэст Чулуун ам нээв.
          - Очихгvй юм чинь гэж Дэмчиг хариупжээ.

     

    ЧУЛУУН ДОМОГ

            Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хvн чулуу шиг бєртийн зогсоно. Тэр хvн, чулуу шиг євгєрчээ. Далаараа бєгтийж, мєр нь бєєрєнхий болж, зуувандуу нvд, бvргэд хємсєг, нуман сахал, суман ооч нь ормын тєдий vлджээ.
            Басхvv толгой дээр нь бор болжморууд зэрэгцэн сууж, шулганалдан наадаж, сангас "айлдан" талын хvрэн бvргэд тэртээ дээр элин хальж, хуран сарын хур угаан амаржуулж, цэцгийн vнэр нэвчин цэнгvvлж, мєсєн сарын цас голыг нь тасартал жиндvvлж: урин хаврын шувуудын дуун мянгантаа эрхшээж, уяхан намрын айргийн vнэрт салхин тvмэнтээ илбэсэн боловч энэ хvний болд зvрх догдлон шимшрэн цохилсон нь vгvй ээ. Басхvv илд мэс хангинан, хуяг дуулга харшилдахын vед ч газар дэлбэрч тэнгэр ниргэх догшин тулаан нижигнэхийн цагт ч ажирсан нь vгvй.
            Гагцхvv арван гурван жарныг зогсож элээхдээ газар нутаг нь доргин донсолж, гарвал нэгтэй тvмэн нь гаслан зовохын цагт чимх чимхээр эмтэрч, тєрєл нэгтэй тvмэн нь тєвширєн амаржихын vед айрагт найрын уянга адуут талын эгшиглэнд ямх ямхаар хайлсаар ийн болсон бєлгєє.
            Шивээт талын их євсєнд тvvний чулуун тиг баахан бvдгэрчээ.
            Чулуун хvнийг тэр тигээс бvv гараг гэсэн vv, эсвэл тvvнээс дотогш хэн ч бvv халдаг гэсэн юмсан уу, ямар ч атугай тэр хvн заасан буйрандаа бараг найман зуун жил зогсож, ариун бузар, vнэн худал, эрхэм дордын заагийг ялган хvvрнэсээр иржээ.
           Цагтаа тэр хvн байлаа. Хvндээ хан хvv байлаа. Цєс ихтийг цалгиулж, цус ихтийг булгиулж, хаан эцгийн хулгийн туураар хєрстийг доргиулж, хатан эхийн сэтгэлээр хємсєгтийг уяруулсан баатар эр байлаа ...

         ... Єгэдэй хаан эцгийн орон бэлэн сууринд залраад "ямар эрдмээр хаан сууринд суув би?" хэмээн тунгаахын цагт эртнээс монголын эцэг дээдсийг хорлосон хар хятадын жуйн нар нь хятадын алтан хааны итгэлт янаг нєхєд билээ.
         Хаан эцэг тэднээс эцэг євгєдийн нэхэлийг нэхэн эс гvйцээсэн тул одоо бид тийн морилон, алтан аргамжаа тасалдуулсны єшлийг єшиж, хяслыг хясвал ямар бол? хэмээн Цагаадай ахтай зєвшилцєєд тэр нэгэн туулай жил хятад иргэнд морилон Зэвийг манлайд илгээв.
    Хар хятадын цэргийг хиартал хядаж, Цавцаал боомтоор зад дайран их Хянганыг давж, хот хvрээг эвдэн, балгадыг эзлэхийн цагт Єгэдэй гэнэт хєдєлж чадамгvй болон хошиж, дуугарч чадамгvй болон ухаан талбихад хvрэв. Хаан суурин хэлтийж. алтан ургийн хєвгvvд зєвлєлдєєд тэв тэнгэрийн залгамж, их хар бєє тэргvvтнээр бєєлvvлж, дээд тэнгэрээс асуулгавал,
          - Алтан хааныхны эртний хорлолын єсийг авч, хот балгадыг нь эвдэж эзэлж хормой дорхийг нь хураан цуглуулсны тєлєє тэнгэр эс хилэгнэв. Харин хар хятадууд хэзээний адилаар далд сэтгэл агуулж, газар лусын онгон шvтээнээ зориудаар сандаачин догшруулаад, гэм хорын vзvvрийг нь хаанд гvйлгэсэн байна хэмээн айлджээ.
     
         - Хорыг сvvгээр тайлдаг бус уу? Хар хятадын хар хорыг яахин тайлна? Хvн болоод хєрєнгє. хvнс болоод идээ, алт мєнгє, адгуус мал арвинаар золио болгон єргєвєл болох уу? хэмээн дахин асуулгаваас,
        - Газар дайдын тойгтныг бvгдээр сєгдvулж, толгойтныг бvхлээр бєхийлгєсєн их хааны ор Єгэдэй бус уу. Хангарьдын амийг харцагаар золих билvу! Єршєєлт бурхан Халдуны оронд єгєр муу довцгийг тайх билvv гэж Тэнгэр болгоов гэжээ. Хааны євчин улам хvнд болов. Урьдах золиог хар хятадын догшруулсан уул усны эзэд эс таалах нь зvй буй заа. Иймд хэрхэх билээ? хэмээн голыг эзэлсэн хєвгvvд, єрлєг жанжид дахин хэлэлцээд "ойр тєрлийн хvнээр золио єгвєл ямар" хэмээн дахин айлтгуулав. Чингэтэл хаан гэнэтэд сэргэж, нvдээ нээн ундаан нэхэж уугаад "Юу болов?" хэмээн асуув. Бєє нар дуртган айлтгав.
          - Хотоо эвдvvлж, хvнээ хураалгасанд хар хятадууд хорсож, газар лусын хорлолыг танд гvйлгэж хvнд євчин хvргэжээ. Алт мєнгє, адал хогшлоор золио єгье гэхэд эс таашаан улам хvндрvvлэв. Харин тэнгэрийн таалснаар ойр тєрлийн хvнээр золио єгье гэхэд сая хорлолыг хєнгєрvvлэв. Одоо яахыг эзний зарлиг мэднэ гэв. Єгэдэй хаан,
        - Ойр тєрлийнхнєєс миний дэргэд хэн байна? хэмээвээс Толуй
        - Ах минь би байна гэж хариулжээ. Yvнд их хаантан дуугарсангvй.    
        Yvнд Толуй бас єчрvvн:
        - Суут Чингис хаан эцэг минь дээр чинь ах нар, дор чинь дvv нар байтал хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэн хонь шиг барилж vзээд их сууринд суулгаж. олон улсыг захирах дээд vvргийг
    даалгав. Намайг хаан ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлж яв! гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал би хэний мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлэх вэ? хаан ах муужирвал олон монгол улс єнчирч Хятад иргэн баясах болно Хаан ахын оронд би золио больё гэв. Єгєдэй хаан баахан тvдсэнээ хэлэв.

          - Би чиний зулайг гишгэн тєрсєн ах чинь боловч Бєртэ хатан ижий минь чи биднийг ав адилхан ангир уургаараа амлуулан, аманд єртсєн хоолныхоо амттайгаар тэжээж, эгэмнээс минь татаж эрийн цээнд хvргэж, хvзvvнээс минь татаж хvний зэрэгтэй болгосон билээ,
          Хаан богд эцэг минь хар толгойгоо хайрлалгуй, халуун цусаа гамналгvй, гарын ханцуйг дэрлэж, гадаад хормойгоо дэвсэж, шvлсний хєєсєєр ундаалж, шvдний махаар хооллон явж хамаг улсыг байгуулаад зовж байгуулсан улс, зvдэж байгуулсан тєрийг минь хамтдаа тvшиж яв! гэж захисан биш vv! Алтан хэвэл нэгтэй дvv чамайг би дорд ухаантны муу арганд єртvvлж. хорт тамирын золио болгоод, хаан аав, хатан ээжийн тогтоож єгсєн ёсыг дагаж явна гэж бодох уу? хэмээн арай ядан vгээ барав. Хааны зарлигийн хариуд Толуй ноён урагш шамдан суудал бататгаад хааныг ятган айлтгав.

          - Дэлхий дайдын дээд сууринд хvрсэн хаан ах минь эндвэл орчлон донсолж, олноор vймрэхэд хvрэх вий. Босгосон тєр байгуулсан улсын минь болд багана доргихгvй бат байваас хамаг монгол ах дvvс хураасан олон таван єнге, есєн хэлийн харь улс бvгдээр гар газар, хєл хєсєр суух бус уу. Yунийг бодож би ах таны тєлєє бус дээд тэнгэрт ивээгдэж, дэлхий дайдыг атгандаа авсан их эзнийхээ алтан тєрийн тєлєє амиа єгье. Тул загасны нурууг тунтарч явлаа би. Миний бие vзэсгэлэн тєгс учраас тэнгэрт тоогдох, язгуур дээд тул ёсонд нийцнэ. Бєє нар бєєлж, золио хийхээ гvйцэтгэ! гэж зарлигдав. Єгєдэй хаан ухаан бvрэн байсан эсэхийг бvv мэд, нvд аниастай хэвээр эс дуугарав. Бєє бєєлєн цамнаж хан хvv Толуйн зарлигийг тэнгэрт таацуулж, газарт нийцvvлээд адислан шившсэн усыг алтан тагшинд хийж Толуйд уулгав. Хан хvv Толуй шившлэгт ундааныг уугаад бяцхан сууснаа,
         - Согтов би. Єнчин дvv нар ба бэлбэсэн бэрээ хvмvvжvvлэн асрахыг хаан ах мэдтvгэй! Ах минь та бид багадаа тоглож єссєн дєрвєн мєнгєн аргайг надад егєєрэй. Тэр миний ємч болог хэмээгээд гарч муужран одсон бєлгєє...

         Шивээт талын халиурах евсєн дунд зогсох ганц чулуун хvний тоссон алган дээрх дєрвєн єнгєтэй аргай арван жарны жаргал зовлонгийн нар хур хоёрт элтэрч дайлсаар бєєрєнхий тєдий болжээ.
          Буурал тvvхийн хуудсыг булш бунхнаас уншдаг ёсон бий. Гэвч хэн энэ хєшєє босгосныг бас хэн ч vл мэдмv. Харин алтан тєрийн чулуун хvнд хэн ч эс халдму. Хэн ч эс дайжму. Гагцхvv учирсан хvн дєрєє мултлаж, толгой гудайлгана.

         Тал нутгийн дунд чулуун хун зогсож, тэнгэрт бvргэд халина.


    Үзсэн тоо:953