Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЗАНДАН ЭЭЖИЙГ МИНЬ АСУУВАЛ ...


    Бадарчийн ДАРИЙМАА

        Б.Дариймаа 1952 онд Хєвсгєл аймгийн Тариалан суманд тєржээ. 1972 онд Багшийн сургууль, 1977 онд УБДС тєгссєн байна. 1970-аад оноос уран бvтээлээ эхэлж “Хєх торгон дээл" анхны номоо хэвлvvлсэн байна. Дариймаа єгvvллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг,

     

    ЗАНДАН ЭЭЖИЙГ МИНЬ АСУУВАЛ ...

         Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мєрєн энэлэн шаналан хvрхэрнэ. Их усны шаналан хvрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сvнжидийн зvрх сэтгэлийг мєргєн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хvлээж чилийсэн гурван єдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хvлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус vерлэхээс ємнє явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.

    “                  “                “
     

          Yертэй голын хоёр талаас vнээ тугал мєєрєлдєн тэр хавийн айлууд саалийн vнээгээ vер гатлаж ирэхийг тvгшин хvлээсээр эрэг дээр цугларчээ. Єглєєхен зvгээр байсан гол ингэтлээ vерлэх гэж. Мэдсэн бол малаа єєр тийш нь бэлчээдэг байж. Их Сэлэнгэ vерлэхээрээ долоо хоногоос нааш татрахгvй гэлцэнэ. Сvнжидийн ээж саалийн ягаан дээлээ ємсчихсєн голын эргээр єгсєж уруудан байснаа:
        - Ягаан аа ягаан аа гэж хоолой мэдэн хашгирахад усны цаад талд байсан vхэр дотроос том биетэй мухар ягаан vнээ эзнийхээ дууг аван эрэмшиж толгойгоо сэжлээд ус зvсэн орлоо. Адгуус ч гэлээ эх амьтан болохоор хэдэн саалийн vнээ ягааны араас цувран орж vрээ тэмцэн зvтгэв. Эвэр нь дархайсан эр vхрvvд тэдний араас гайхшран зогсож байснаа за бид юундаа ч яарах билээ гэсэн шиг ногоо хазлан хоцорлоо. Yнээнvvдийн зєвхєн эвэр нь шоволзон хамар нь сарталзахаас єєр юу ч эс харагдана.
       - Ээж ээ яана аа, урсаад явчихлаа шvv дээ Сvнжидийг сандран орилоход ээж нь - Дуугай бай! гэж зандраад чанга гэгч нудраад авлаа.

        Сvнжид vvр цvvрээр хэсэгхэн зvvрмэглэхдээ ээжийгээ ийнхvv зvvдэллээ. Айлын эзэгтэй нар саалиндаа гарч байгаа бололтой хувин сав дуугаргахад тэр сандран гутлаа холхиндог углаад дээлээ явуут ханцуйлан, гар нvvрээ угаагаад гарлаа. Бvдэг саарал тэнгэрийн дор их мєрєн хэмжээнээсээ хэд дахин томорч нэлийсэн их усан цайвартана. Естой ажлын садаа гэж энэ байх даа. Ус мєд татрахгvй дээ гэхээс зvрх нь шимширнэ. Тvvнийг Алимаа зэлэн дээр тосон уулзаж
         - Сvнжээ эгчээ! Энэ усыг хараач! Банзар ах боогдчихлоо. Хэл сураг байхгvй! Одоо яана аа!  гэхэд vнээнийхээ цавинд толгойгоо наачихсан сааль хийж суугаа Надмид эмгэн єєртєє хэллээ гэж андуурсан бололтой
         -  Буруу хойшоо гэж ... Банзарын хэл сураг авчрах ч єнгєрсєн хорвоо. Єчигдєр Дашийн бэр хvvхэн ус гарч ирэхдээ Банзарыг Должин хvvхнийд шал согтуу ногоороод хэвтэж байна гэхчивлээ. Тэднийд орогноод сумын тев орох завгvй байгаа юм биш vv! Энэ муу охиныг дэндvv элэг барих юм гэхэд Алимаагийн сэтгэл зовж "Надмид аажаа" гэхэд тэр vл анзааран
        -  Энэ нохой Банзар уг нь эхээс тєрсєн л юм даа. Жил болгон "аажаа" та гэр мал харж байгаарай! Сvнжид бид хоёр хадамчилна гэж солиороод байдаг юм. Худал ярьж хуурсаар энэ хvvхнийг эхтэй нь амьд мэнд уулзуулахгvй нь л дээ! Цус харавчихлаа гэж хэл ирээд байхад юугий нь лавлах гэж цаг алдаж явдаг болоо. Хєгшин хонины насгvй бид єнєєдєр харавчихаад маргааш босоод ирэх биш! Єєдгvй муу хог гэж буруу зєвгvй бурав Авгай хvvхнvvд Сvнжидээс зовж бvлх залгичихсан мэт гєлєлзєнє. Сvнжид юм ярьсангуй. Хэдэн vнээгээ шалавхан учиглаж орхиод гэртээ орлоо. Алимаа
         - Надмид аажаа та наад амаа татаж байгаач! Хvн дуудаад дохиод байхад зєрж хадуураад байх юм. Нvvр хийх газаргvй болтол сайн тvллээ дээ та гэхэд
         - Хэн мэдэхэв золиг гэж ... За за vнэн юм чинь дээ! Хvний vрийг тэр хол газраас авчирчихаад ганц муу эхтэй нь золгуулаагvй юм шvv дээ гэж єєрийгєе ємєєрлєє.
         -  Нээрэн энэ Сvнжид их хачин хvн шvv. Банзарыг Должинтой нєгцчихєєд байхад мэдээгvй царайлчихаад... Би байсан бол Сандагийг хэрэв ингэж явбал ёстой алаал єгнє. Салам ураад хаячихгvй юу! гэж єндєр бор хvvхэн уурсав. Чи байсан бол тэгнэ л дээ! Яаж галзуурч байх бол доо гэж нэг нь дэвэргэв. Хэн ингэж хєєтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм. Эсвэл Банзарын хєрєнгєнд нь хоргодоод дуугvй явдаг биз гэж єндєр бор шилбэлзэв,
         -  За яршиг даа! Эдийн баянаас сэтгэлийн баян гэдэг юм. Харин Банзар ах согтохоороо vр хvvхэд гаргадаггvй гээд Сvнжид эгчийг зовоодог юм билээ! Тэрэндээ шаналж явдаг биз дээ хєєрхий! Тэгвэл тэр нєгцєєд байгаа Должин хvvхэн хvvхэд гаргаад єгєхгvй яагаав. Єєрєє чадахгvй байж гэхэд 
         - Чи чадахгvй байгааг нь яаж мэдсэн юм гээд бєєн инээдэм боллоо.
    “              “            “

         Хvvе таминь ээ!  Яадаг билээ! Гараарай хараарай! Нєгєєх чинь усанд vйж vхэх нь гэж хэн нэг нь сандран хєгшин залуугvй гол руу уралдлаа.
         -  Хєєе! Болиоч! Яаж болдог юм. Сvнжид ээ! хэмээн хашгиралдаж гvйнэ. Сvнжид Банзарын шувуун саарал хэмээх хурдан хvлгийг эмээллээд гєлмийг нь шуугаад мордлоо. Морь ус руу орохоос зvрхшиж хамраа тачигнуулан хойш цахлана. Сvнжид жолоогоо сул тавиад - Чvv гэж давирахад хєєрхий адгуус эзэндээ захирагдан усны зах руу оруут хєл алдан хєвлєє. Сvнжидийн ягаан торгон дээлийн хормой шvхэрлэн дэрвийснээ хvн морь хоёр улаан хоормог татах усан дотор хэд эргэлдээд толгой нь шоволзон одлоо. Эргээч ээ! Сvнжид ээ! Болиоч гэж тэд хоолой нийлvvлэн орилолдов.
         - Аажаа та дэмий юм ярьж тvvний сэтгэлийг vймvvлчихлээ. Хvний явдал танд ямар хамаатай юм гэж Алимаа Надмид чавганцыг загнав.
          - Би яасан юм. Єєрийн бодол єєртєє зєв гэдэг юм. Мориноосоо салчихгvй бол шувуун саарал устай газрын унага энэний цаад талд гарч л таараа гэснээ
         - Хєєе Сvнжид ээ миний охин дэлнээсээ сайн зуур битгий тавиарай! гэж цухалдан хашгирахад их усны чимээнд тvvний дуу єєрєєс нь vл хэтэрнэ. Байгалийн давуу хvчинд єртсєн хvн морь хоёр туйлдатлаа vзэлцэнэ. Их усны цалгиа vсэргээнд Сvнжид шалба норж, нойтон гар нь барьц алдан гулсав. Тvvнийг эмээлтэй нь ховх татан ёроолгvй хvйтэн харанхуй ус бурхан аваад дахин суга татан дээш гаргалаа. Тэр амь тэмцэн сарвалзаж хязгааргvй их хvчээр тэмvvлэн мориныхоо сvvлнээс тас зуурав. Ус залгиж хахаж цацан цээжийг нь хурц иртэй мэсээр нэвт сvлбэх мэт аймшигтай євдєнє. Их устай голтой нутаг гэнэ лээ! Миний охин уснаас хол яваарай! гэж хэлсэн ээжийн vг санаанд ороход чилж байсан гар ч хvч орох шиг барьцаа улам лавшруулан vхтэл зууралдав. Ээж минь намайг хvлээ! Муу охин чинь одоохон ... одоохон гэсэн бvvр тvvр бодол орж гаран байв.

         - Яана аа єнгєрлєє! Мориноосоо салчихлаа гэж эрэг дээр байгаа улсууд гаслалдав. Тvрvvнээс хойш "Дэлнээсээ зуур, сvvлнээсээ сайн барь" гэж хашгирсаар хоолой нь сєєсєн Надмид эмгэн
         - Ээ халаг! Даан ч яав даа гээд сєхрєн суулаа. Их мєрний урсгалд хаанаас хєвж ирсэн нь vл мэдэгдэх мєсний хэлтэрхий, vртэс зомгол эрэг дээр гаргаж хаяна. Элсэн дээр хаягдсан тэр элдэв зайгуулыг дараачийн давалгаа дvvлэн ирж буцахдаа хаман одно.
    Тэднийг аль ч учраа олохгvй орилолдож байхад шувуун саарал эмээл хазаар ч vгvй, сvр сvлд ч vгvй шолбойсон амьтан арай ядан сєхрєн бvдэрсээр голын цаад захад гарч ирлээ!
         - Хvvе ээ хvvе, морь ...  морь гараад ирлээ гэх дуунаар эрэг дээр байгсадын ухаан санаа эргэж исрэн 
         - Нээрэн тийм байна. Сvvлнээс нь нэг юм зvvгдээстэй байна. Алив та минь нєгєє дуран хаачив. Дуран гэлцэж ганц дурангаа гар дамжуулан булаацалдав.

         Сvнжид ус залгиж ухаан алдсан бололтой тvрvvлгээ харан хєдєлгєєнгvй хэвтэнэ. Баярлаж догдолсон Алимаа нулимсаа арчаад
         - Сvнжээ эгч маань дандаа "Зандан ээжийг минь асуувал ..." гээд дуулдаг юм гэхэд Надмид эмгэн 
         - Хєєрхий дээ хvний vр! Сvнжид ээ хvv минь босоорой! босолгvй горьгvй ээ хvv минь! Зандан ээжид чинь бид юу гэж хэлэх юм бэ? Босоо бос хvv минь гэж унтаж байгаа хvнийг дуудах мэт аргадаж байлаа...

     

     

    ЛУУНЫ НYД

           Хєнгєн дэгдэх хєлийн чимээ гарч тогос шувуу єд сєдеє намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар тvvнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгvй царайлан
          - Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагvй байна гэхэд Маргад дурсхийн
          -  Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол vvнээс єєр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илvv дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, єгvvлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мєн олно оо! Гайгvй байлгvй гэхэд тогос
          -  Лууг нvдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов.
          - Чи юу мэддэг юм бэ! Чамтай шалчигнаж суух зав надад алга! Зайл чи хэмээн хєєлєє. Гологдсондоо Маргадын уур хилэн дvрэлзэж шар нь гозойв. Ядаж байхад урлангийн нь цонхоор наран шингэх агшины зосон улаан туяа татаж улам бачууруулахад цонхныхоо хэцийг сарр... хийтэл татав. Ертєнцийн гурван хачины нэгэн, шилэндээ уушигтай хєх эрээн луу амьгvй шилэн нvдэн гялтайлган ширтэнэ. Маргад зургийг хуу татан авч урж тасчин хаяв. Тэр тайвширч чадсангvй! Уур цухал, бардам сэтгэлээ дарж цєхєхдєє машинаа асаагаад давхин одов. Зам зуур "Луу нvдээрээ амилдаг" гэсэн Тогосын vг тархи толгойноос нь холдох шинж алга. Маргад уурлаж цєхєрсєн vедээ чимээ шуугиан, хун амьтнаас холдож ганцаар байх дуртайдаа буйдхан голын хєвєєнд ирлээ. Тэнгэрт одод цэцэглэнэ. Гилмэн гилмэн харцаар мэлтрэх голын усанд дvгрэг цагаан саран чимээ аниргvй зєєлєн бємбєрнє. Хєлийн єлмий дор хєх євс сэмхэн шивнэлдэх нь Маргадаас эмээсэн мэт.

          “Луу нvдээрээ амилдаг” гэсэн vг нэгэн сэрэмж єгнє. Тийм vл мэдэг сэрэмж vvсэхэд би лууг амилуулж чадсангvй гэсэн гунигт анзааралд автана. Хаа нэгтэйгээс би заавал чадна гэсэн бардам сэтгэл хатгана Голын усанд нугас галуу зєєлєн нургилж, сар чимээгvй наадах нь эргэн тойрны юмс тvvнийг аргадан тайвшруулах мэт! Харин хааяа нэг "пул" хийн vсрэх чимээ анир эвдэн Маргадын тархины эд эсийг цочрооно. Маргад гэнэт ухасхийн усанд гараа дvрж гулбилзсан мєнгєлєг загас гаргаж ирээд
         - Луу хаана байна хэмээн ууртай асуулаа. Тэрбээр хэзээ ч vл цавчрах дув дугараг нvдээ бvлтэлзvvлэн дээшээ харж сєєнгє шивнээ дуугаар
           -  Хурмастад хэмээн ангалзав. Маргад заасан зvгт єлийн харах хооронд загас ганцхан мурилзаад гэнэ алдуулан гараас нь мултрав. Тэгээд тэр холоос чи одоо намайг яах юм гэсэн шиг
          - Yхэшгvй мєнхийн мянган наст загас бээр голын уснаас огшин хєєрч тэнгэр огторгуйг эзэгнэн луу болдог юм даа хэмээн доогтой хэлээд пvл хийн булхав. Маргадын толгойд нэгэн бодол гялсхийн
         - Оллоо! Оллоо хэмээн хашгираад машиндаа сууж хар хурдаараа давхин одлоо. Луу амилуулахгvй юм бол зураач гэж бодоод яах юм гэсэн бардамнал тєрнє.

         - Урт наслахын билэгдэл, хийморийн 4 хvчтэний нэгэн луу авхай бийр будгийн ид шидээр дурайтал буулаа. Тэр ажилдаа шамдсаар vvр цайлгав. Нойргvй хоносондоо нvд нь анилдахад урд оройн ууртай татсан хэцээ зєєлен угзрахад: vvрийн цэгээн шаргал туяатай хамт тогос шувуу дэгдэн орж ирлээ. Маргад
         - Ашгvй чи ирэв vv! гэхдээ нэг л итгэл муутайхан дуугарснаа анзаарлаа. Тогос нєгєє зургийг хараад
         - Єє муу загас шив дээ! гэх нь Маргадаас аюун гэмэлсэн шинж огт алга. Харин Маргад єєрєє Тогосоос эмээж байв. Тvvнийг яг ингэж хэлнэ гэдгийг зєн совингоороо мэдэрч байсан юм. Тогос тvvнийг зоригжуулах мэт
         - Та чадна даа чадна хэмээн цовоо дуугаар хэлэхэд Маргадын дотор уужирлаа. Маргад 
         - Хєєе! Чи луу амилуулж яах гэсэн юм гэхэд Тогос дугараг шар нvдээ эргэлдvvлэн аальгvйтэж 
         - Би луу жилтэй юм аа гэв.
         - Худлаа яриад байгаарай! Шувууны жил гэж юу байдаг юм гэхэд Тогос
         - Луугийн дуун нvргэлэхэд алтан гvмада цэцэг цомирлогоо дэлгэж, тогос шувуу хээлтдэг юм шvv дээ гэв. Маргад хэсэг зуур бодлогоширон сууснаа
         - Аан тийм учиртай юмсан уу! гэв. Тогос Маргадыг царайчлан харж
         -  Би vртэй болохын хvслэнд автсан амьтан даа. Аргаа барахдаа л ингэж явна. Надаас бусад нь луугийн дуунаар арга билэг хослон алтан бумбан шидэт рашаан дvvрэх мэт заяа тэгшрэх юм хэмээн гуниглав. Маргад Тогосыг єрєвдєн
         -  Чамд тийм хэрэгтэй юм бол би луу амилуулна. Заавал амилуулна. Чи харж байгаарай гэхэд Тогос баярлан хєєрч єд сєдєє дэлгэн бvжээд
         - Та чадна, Танаас єєр хэн ч чадахгvй хэмээв. Тэр єдрєєс хойш Маргад луунд тохирох нvдний эрэлд хатав. Намраар буцах шувуудтай хамт тєрсєн нутгийнхаа мєнгєн аяга шиг цаст оргилуудыг нулимстай даван нисэж хvний нутагт хайлаа. Хаврын зєєлєн униарт шаргал салхитай ханьсан хаа сайгvй бэдэрлээ. Лууд тохирох нvд олдсонгvй. Бvр аргаа бараад лууг олж уулзахаар хурмастын усан баригч vvлс хєлєглєн тэнгэр огторгуйгаар аялав. Луугийн дууч энд тэндгvй нvргэлэн, уурсахдаа гал цахилгаанаар шалба ороолгоно. Сайхан загнахдаа мєнгєн дэншиг эгшиглуулэх цэцгийн хур буулгаж энгэр нэвтлэн гэгэлзэнэ. Гэвч Маргад дууг нь сонсовч лууг олж vзсэнгvй ядаж орхив. Маргадыг ийнхvv эрэлд хатан тэнvvчилж явахад тогос шувуу тааралдаж єр авлага нэхнэ. Тэгээд хэзээ нэгэн цагт луу амилан, ялан мандах єдрийн чуулганыг vзэхийн ерєєл талбин одно. Маргад ингэж єєрийнхєє зєнгєєр зовж жаргаж явтал орчлонгийн хvрд нэг бvтэн эргэлээ.

         Лууг олж уулзах горь тасраад євлийн чандган цагаан туйлаастай газар бууж ирэхэд єсєж тєрсєн нутгийн тал хєндий бэртчих вий хэмээн нуруу зоогоо хотойлгон тосож авлаа. Маргад vнэхээр цєхєрч ядарчээ. Бор дарсаар сэтгэлээ зогоож, євлийн хvйтэн харзны усанд тусах дvрсээ харан, Тогосыг ирэхээр юу гэж хэлнэ хэмээн єєрєє єєртєє агсам тавив. Энд луу ичсэн юм биш байгаадаа гэж бодоод ус руу тонгойход болор тунгалаг харзанд гэрэлтэх єєрийнхєє нvдийг олж харлаа. Хар харавтар хонин бор, хvрэн, шаргал, ногоовтор туяатай юм. Хvний нvд ямар олон єнгєтэй байнам хэмээн гайхав. Дvvрсэн хэрэг, тогосонд єєрийнхєє нvдтэй луу зурж єгєєд салж санаа амаръя гэж шийдэв. Олон єнгийн будаг хольж хутгасаар арай гэж нvднийхээ єнгийг оллоо. Эхлээд ямар ч байсан нvдээ зурна хэмээн шийдэв. Хєнгєн бийрийн торгон vзvvр гарын аясаар гvйнэ. Маргад єєрийнхєє нvдний гал бvдгэрснийг олж vзэв. Иш ийм нvдтэй луу гэж хаана байхав дээ! гэж эргэлзсэн ч зурсаар л байлаа. Гэвч Маргадын нvдтэй луу, айхтар догшин хилэнтэй мєртлєє, зєєлєн нигvvлсэнгvй хувилгаан тєрхєєр буужээ. Тэр хамгийн сvvлчийн зураас дагнаасыг татаад эцэж сульдаж хєсєр ойчив. Хєнгєн хєлийн дэгдэх чимээ гарч

         - Хvvе! Луу амилчихжээ гэж тогос шувуу баярлаж хашгирахад Маргад
         - За яамай даа ойрхон байсан юмыг холоос эрж зvдэрлээ дээ хэмээн бодов. Тогос
         - Миний заяа тэгширсэн шvv дээ! Наашаа хардаа гэв. Маргад арай ядан зовхио нээхэд тэр vр дэгдээхэйгээ дагуулаад иржээ Маргад хамгийн тvрvvн нvдийг нь хараад
         - Хvvе! Энэ чинь миний нvд байна хэмээн уулга алдав. Амилсан луу нvдээ эргэлдvvлэн мєнгєн дэншиг эгшиглvvлэн цэцгийн хур буулгав.  Манан сарнилаа.

     

     

     

    ШАР ХОНДЫН НАМАРЖАА

         Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс vргэлжлэх баян бvрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нvvдэл хєтлєн гэлдрэх Балдий євгєн
         - Шувуу буцах дєхєєд ирэхээрээ урьд урьдынхаасаа илvv их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхvv шувууд хоргодон чуулах баян бvрдийн зvvн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг євгєдєєс vе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хvрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. Энэ алга дарамхан газраас эхэлсэн голомт єдгєє болтол жилийн дєрвєн улиралд нvvж буусаар нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх тєрєлдєє хvн болж тєрєх хувь дутаж гэмээнэ энэхvv бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий євгений хувьд харамсах юм алга аа.
          Балдий євгєний ураг садан гэгдэх солир Сандаг єглєє vvр цvvрээр унаа хєсєгтэй очиж нvvлгэнэ хэмээн шавдуулав. Євгєн энэ яваа насандаа євсний сєл тасрах яагаа ч vгvй халуун зунаар намаржаагаа идэж яваагуй болохоор тун дурамжхан байлаа. Балдий євгєнийхтэй хэзээ ч хаяа нийлж яваагvй солир Сандаг гээч энэ хархvv тэр хол газраас євгєнийг харж халамжлахаар намаржаанд нь нvvж ирээд тэднийхийг авах гэж ажил удаж яваа учир євгєн дуртай дургvй ачаалав. Уг нь бурхан болоочийн бvл дvv Данзан гэдэг нас бие тогтсон, арилжаа наймаанд хєлтэй, ая зан ус цас шиг, хижээл хар хvн хєгшин эгчээ эргэж тойрч, євгєнийг хаяандаа авна гэх боловч талийгаач нь дургvй байсан.
          -  Балдий минь Данзан алсын бодолтой хэцvv хvн. Ааш зан гэж гулгаж тэшээд нэг л биш дээ! Надаас хойш чамайг элэг бариад хэдэн малд чинь эзэн суух гэснээс зайлаагvй! Муу хvv минь хэзээ нэгэн цагт ядарч зовоод нутаг усаа гээд ирвэл энэ Данзангаас єнчин ишиг ч олж авч чадахгvй. Урагшгvй унхиагvй ч гэсэн єєрийн чинь садан юм байна даа Сандагийгаа бараадаарай гэж захижээ.

         Балдий євгєн намаржаалснаас хойш Сандагийн цєєн хэдэн хонийг єєрийнхтэйгээ нийлvvлж орхиод халаа сэлээгvй хариулж явдаг болов.
         Туулж єнгєрvvлсэн амьдралаа насны хяр дээрээс эргэж нэгэн тунгаахдаа залуудаа євчнийг євчин гэж тоохгvй, зовлонг зовлон гэж бодохгvй байснаас биш зvдэрч ч явсан байх аж.
        Ханиа алдаж холын сурагтай ганц хvvгээ хатталаа хvлээх байсан юм бол яах гэж амьдарч, шаналж явсан билээ гэж бодогдоно. Жаргал мєртлєє зовлон ч юм шиг зовлон юм уу гэхээр жаргал ч юм шиг энэ насны амьдрал хэзээ дуусна тэр хvртэл хийх ажил гэвэл энэ хэдэн хонийг хариулж маллах vлджээ. Єдєр хоног єнгєрєх бvрд Шар хонд єглєєдєє мєнгєн хяруу дарайлган жихvvцvvлэвч, єдєртєє налайж хvн малын зоо тэнийсэн урт сайхан намар боллоо. Шар хондоос нэлээд алс суварга хадны тушаах бэлд эмгэнийг нь нутаглуулсан газар буй хонио тогтоогоод хєлийн чилээ гаргах зуур тэр зvгт харж суухад сайхан хэрнээ их уйтай.

        Эзгvй хээрийн буйдад хааяа дотроо онгойтол уйлмаар байвч гол нь горойгоод хуурай мэгшиж бєглєж vхэх дєхнє. Хатаж ширгэсэн мэт дусал нулимс ч эс унана. Хvн vхэх болохоороо нулимсгvй болдог гэсэн vнэн юм байна гэж євгєн бодно. Євгєн намрын хэдэн сард хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа малын хvмvvстэй уулзаж хvvгийнхээ сургийг тандана. Хол ойрын сонин хийгээд хов жив сонсоно. Зарим нь
         - Та солир Сандагийн зарц болж ингэж зvдэрч явахаар энэ хэдэн малаа vрж зараад улсын асрамжинд очиж яс амраач гэх
         - Хэ эцгийгээ ал! эцэг євгєдийнхєє гал голомтыг амьд байхдаа дарж булж чадахгvй. Хvний царай харж суух нvгэл байгаа даа. Тэрэндээ тулбал би чинь хvvтэй хvн шvv дээ! Ганц хvvгээ бараадна даа гэх. Эд нар муу хvvгий минь тооноос гаргаж орхиж гэхээс зvрх нь шимширнэ. Данзан эрvvл согтуугаар бэлчээр дээр хоёр гурван удаа ирж vг хаяж тунирхав.
        Хамгийн сvvлд ирэхдээ
        - Муу эгчийн минь хураасан буянаар танай солир гараа угааж дууслаа. Тэнэг толгойлсон ганц хvv чинь vхээгvй бол ядаж идэж уух гээд хvрээд ирмээр юм. Ял янханд орсон юм байлгvй. Би амьд байсан цагтаа тэр хэдэн малыг танайхны хоол болгохгvй гэж зvхээд явлаа. Данзангийн хэлдэг хатуу ч vнэн юм чинь яая гэхэв дээ. Эхийгээ муу байхад тэр ирээгvй болохоор намайг гэж ирэхгvй биз дээ. Данзан зєндєє хэл сураг єгсєн дєє. Гомдох ч юм алга. Yртэй хvний улаан гол зовж тасардаг юм билээ хєєрхий! Хоёр нvд нь хаалга хатавчнаас салахгvй байсаар єнгєрсєн. Би гэдэг хvн зоволгvй шиг vхэх юмсан. Энэ  хэдэн малыг Самдан нь иднэ vv Данзан нь иднэ vv хамаа алга гэж бодох боллоо.

    “             “              “

        Сандаг євгєнийг нvvлгээд, тєвхнvvлсэн ч юмгvй ундуй сундуй орхиод хаашаа ч юм хэд хоног алга болов. Эзгvй байж байж ирэхдээ гэртээ ч орсонгvй шууд євгєнийд бууж
         -  Говьд яваа хэдэн тэмээний чинь хагас алга! Хоёр сайхан ширээ ат л хайран байна. Муу єгєр Данзангийн гараас гараагvй л дээ гэж бухимдав.
        Євгєнд Данзангийн хэлсэн vг бодогдож
        - За яахав хvv минь Данзан авсан бол болж дээ яршиг гэхэд Сандагийн хамрын хєлс нь бурзайж, харлан гандсан нvvрний нь арьс татвалзан хоёр завьжаар нь хєєс цахарч vг хэлж чадахгvй ээрvvтэв.
        - За тийм байдаг байж гэж уухилж байснаа даруу нvд нь долийхоороо нэг долийж ирээд л
        - Та аваарай! гэсэн шив дээ. Тэгвэл та Данзангийнхаа хаяаг тvшихгvй дээ. Муу єгєр Данзанг яасан ч зvгээр орхихгvй. Шоронгийн хадаас болгох доо л болгоно. Хэсгийн тєлєєлєгчид мэдvvлсэн. Данзан танд ямар ч хамаагvй шvv, та гомдолтой гэж хэлээрэй гээд л загнаж гарав.
        - Yгvй ер єє! Миний хэдэн малд ингэтлээ зовох гэж байх уу даа! Хэд хоног алга болсон юм. Иймэрхvv юм хийж явдаг байж. Ай тархи чамайг Данзанг ялд унагаж яах гэсэн юм бол доо. Энэ яваа насандаа би хvнтэй зарга заальхай хийж явсангvй. Хийх ч vгvй гэж бодлоо. Сандаг баахан дvрэмдэж байснаа хаалга тас саван гарч одов.

        - Энэ муу тахир хар євгєний хэл нь татаагvй байлтай. Yгний хариу хэлэхгvй таг дvлий юм шиг гэж эхнэртээ vглэх нь сонсдов. Дасаж  нутагласан намаржаа нь муу ханхай хар гэр нь цєм л хvнийх юм шиг бишvvрхvv санагдав. Энэ ёроороо бол Сандагийнхтай хаяа нийлэхгvй шинжтэй. Хєгшнєєс нь хойш жаргал зовлонгий нь хуваалцаж хамт толгой хоргодож байгаа нэг муу хєгшин муурыг нь хvртэл Сандагийн хоёр хvv ноолж тамлаад амар заяа vзvvлэхгvй. Тэр муур сvvлдээ Сандагийнхны бараанаар орох газраа олж цєхєн зугатаадаг болов. Адгуус хvртэл залхаж байхад ...  гэж євгєн бодно. Гон бие євгєн би хvний нялх хvvхдийг ад vзсэн болох байхдаа гэж євгєн тэссээр байлаа. Гэвч тэр хоёр эрх хvv бага хvvхдээс гарамгvй хорон аргаар амьтныг тамлах нь доройд эрэлхvv хатуу сэтгэлтэй улс болох шинжтэй, Сандаг нэг удаа
         - Ажаа та єєрийгєє яая гэж байж энэ муу муураар яах гэсэн юм бэ? Эзнийгээ дандаа vхээсэй гэж боддог муу ёрын амьтан гэхэд нь
        - За хош чи! муурын тэгж бодож байгааг яаж мэдэв. Худалч лvд вэ! гээд л єнгєрсєн. Энэ муур хєгшнийг нь хэвтэрт орчихоод байхад тэднийхээр эргэлдэж золбин амьтанд хоёр хєгшин буян бодож хоол унд єгсєєр бvvр суурьшсан хэрэг. Євгєн эхлээд дургvй байсан.
        -  Муур єєрєє хvрч ирэх сайн юм гэнэ лээ. Балдий минь миний ус уух хоногийн тоо гvйцээгvй л юм байх даа гэж эмгэн баярлана.
       -  Нээрэн ч дээ! Муур зєн совинтой сэжигч амьтан гэдэг шvv. Хєгшинтэй минь сvжрээд байгаа юм. Ингэж байгаад сэхэж сэрдийж магад гэж євгєн горьдоно. Yр хvvхэд цєєнтэй хоёр хєгшинд муур их л хань бараатай. Тэр гурав ийнхvv аж тєрєхчээн болж байтал эмгэн vйлийн vрээс хаашаа ч зайлсангvй нутаг буцлаа. Муур явсангvй. Эмгэнийг амьд сэрvvн байхад орны нь хєл дээр цагираглаж хуван шаргал нvдээ анивчин анивчин цээжээ хvржигнvvлэн ямбалж єдєржин унтаж хэвтэнэ. Харин талийгаачаас хойш тvvний ор, хэвтрийг vнэрлэж нvдээ уйтгартайяа анивчина. Тэгээд євгєний хелийг шєргєєж ямар нэгэн юмыг эрж vгvйлээд байх шиг зєелєн дуугарч євєр тvрий єєд нь асна. Тэр муу.хєгшнєєс нь хойш урьдынх шигээ тайван жаргалтай хэвтэхээ байлаа. Хєєрхий ухаант адгуус тэнэг хvнээс дээр юм даа гэж євгєн бодно. Талийгаач маань чи бид хоёрт ивээл тусаа vзvvлэхээсээ нэгэнт єнгєрсєн шvv дээ гэж мууртайгаа хуучилна. Харин Сандагийнхтай айл бууснаас хойш тєдий удалгvй гэнэт алга боллоо.
         - Яамай даа. Нvдний vзvvр болж зовж явснаас тэгсэн дээр гэж євгєн бодовч гэр нь улам эзгvйрч  сэтгэл нь тогтохгvй ганцаардаж байлаа. Хоол унднаасаа илvvчлэн муурандаа хадгалж гадуур дотуур малд явахдаа тvvнийг битvvдээ хайдаг байв. Гэвч муур ор сураггvй алга болжээ. Нэг орой хонио хотлуулчихаад ганцаараа дэнгийн гэрэлд бєртєлзєж хэдэн эрхи маани уншиж суутал Сандагийн хоёр хvv дэвхэрч орж ирлээ:

         - Ажаа танай муур vхчихсэн тийм ээ гэхэд євгєн
         -  Худал хэл. Та хоёр ноолж ноцож зовоогоод байхаар чинь зугтаагаад явалгvй яадаг юм гэв
         - Тэгээд хэзээ ирэх юм 6э? гэж бага нь шалав.
         - Та хоёрыг томоотой байвал ирнэ гэсэн гэхэд
         - Аав vхсэн гэж хэлсэн  Yхсэн юм чинь хэзээ ирж байсан юм гэж том нь хэгжvvрхэв. Євгєн дуугарсангvй. Муу солир хог муурыг минь алчихжээ. Амьд бол даанч нэг vзэгдмээр юм. Муу ёрын нvгэлтэй амьтан шvv дээ гэж євгєний уур хvрэв.
        - Ажаа та одоо ганцаараа болсон юм чинь удахгvй vхнэ тиймээ гэхэд ах нь сэмхэн нударч харагдана
        - Хэн чамд тэгж хэлээв гэж євгєн уцаарлав
        - Аав ээж хоёр таныг удахгvй vхэхээр олон хоньтой болно гэсэн ёстой гоё гэхэд ах нь сэмхэн чимхээд авлаа.
        - Хараа хєєе! хvний ухаан сууж байгаа дамшиг байх нь гэж євгєний уур хvрч байсан ч хоёр хvvг єхєєрдєн харлаа. Тэр хоёр хоорондоо ёвролцож байснаа уйлалдав. Хоёулаа эцгийгээ дуурайсан даруу нvдтэй юм гээч хєєе! Хvний мууг л ингэж дуурайна даа. Та нар гэж бодоод тэр хоёрыг эвлэрvvлэхчээ болж хаалгаараа гаргав.
          - Муур эзнээ vхээсэй гэдэг гээд л залаад байсан. Єєрєє л намайг vхэхийг хvлээж байснаа хэлж байж. Намайг vхэхэд тэр муур Сандагтай мал хєрєнгє булаацалдана гэж бодоо юм болов уу Тэгж бодож байж ч мэдэх хєєрхийлэлтэй амьтан даа гэж Сандагийг єрєвдєв. Євгєний тэр шєнийн зvvдэнд талийгаач эмгэн нь орлоо. Єєрєє зvvдлээд байгаагаа мэдээд байгаа мєртлєє унтаа сэрvvний завсраар эмгэнтэйгээ уулзав. Эв эрvvл саруул яриа хєєрєє нь тодхон гэж жигтэйхэн. Хvvгээ дурсаад уйлж байна. Зvvдэндээ ингэж уулзах чинь яасан сайхан юм дээ. Хvv сураггvй. Данзан, Сандаг хоёр намайг vхээгvй байхад хэдэн малыг булаацалдаж заргалдаж эхлэв. Багаас хийж сурсан ажил болохоор хэдэн хонь дагаж єдєр єнгєрєеж явна даа. Бушуухан vхэх юмсан. 
         -  Иш Балдий минь санасны зоргоор болох биш дээ хє. Чи бид хоёр хэзээ идэж ууна гэж хэдэн малыг єсгєх гэж зовж зvдэрч явав даа хєєрхий! Энэ муу улсын шунал, атаа жєтєє амьд хvнийг байтугай vхсэн намайг ч амар байлгахгvй зовоож байна. Сvнс минь терлєє олохгvй тєєрч мунгинаж явна гэж ирээд л хуучлав, Єглєє сэрээд бодож байхад ухаан санаад зvvдний явдал тодорхой! Яг саяхан зэрэгцээд сууж байсан мэт. Муу хєгшний минь сvнс урьд шєнє ирээд явлаа даа. Чи минь тєрлєє олохгvй хэдий болтол ингэж мунгинаж явах юм билээ дээ гэхээс євгєнд тэнгэр хол газар хатуу гэгч болов. Тэр єдєр бурхныхаа хайрцгийг уудалж арц рашаан боож аваад хонио туугаад гарч єглєє,

          - Yе тэнгийн євгєчvvл бvгд хадан гэртээ очжээ. Эрхи эргvvлж, буян базаасан чавганц нар л голомт сахиж vлдэж. Би гэдэг vйлийн vртэй толгой ханийнхаа халуун гар дээр амьсгаа хураах хувьгvй амьтан. Yр байлаа ч vртэй хvний жаргал амссангvй. Ингэж хорвоод єнчирч уйдаж явах гэж дээ гэхээс хувь заяандаа гомдов. Балдий євгєн сажилсаар зорьсон газраа ирлээ. Эцэж ядарч байгаа ч гэж жигтэйхэн. Болдогсон бол хєгшнийхєє сvvж тавьсан газар зэрэгцэж хэвтээд тэр чигээрээ болмоор.
          Арц уугиулж рашаанаар ариулав. Муу хэл амыг зайлуулахаараа нэг болж маани мэгзэм уншив. Хvн хєгшрєх шиг муухай юм алга. Санаанаас цаашгvй амьд сvг болчихоод зvдэрч явснаас, доройтсон цогцсыг хээрийн буйдад залж орхиод шинэ тєрєл олж ургаж цэцэглэх гэж хорвоогоос явдаг ажгуу. Хєгшин бид хоёр жар далан насыг мянган жил туулаад хvрэмгvй хол юм шиг санаж явж дээ хєєрхий. Гэтэл нэгэн нас гэдэг нvд ирмэх зуур єнгєрлєє гэж аж тєрєхийн явдлыг єєрийнхєє ой ухааны хэрээр сэтгэв. Бvх л зан vйлээ дуусгаж элдвийг эргэцvvлэн бодож суухад хавь ойрд нам гvм. Хэт чимээгvйн дундаас vvсэх жингэнэсэн аялгуу хvртэл нэг мэдэхэд зогсож тvvний зvрхний цохилт, тархи судасны лугшилт тодхон сонсогдоно. Ямар нэгэн эвгvй зєн билэгтэй холбогдсон мэт хэт аниргvй, єєрийгєє мэдэрсэн байдлаас гарах юмсан гэж хvсэв. Євгєн тэнд ганцаар биш ямар нэгэн амьд амьтан хамт байх шиг. Урьд шєнийн зvvдэнд ирсэн эмгэний минь сvнс хамт байх шиг. Урьд шєнийн зvvдэнд ирсэн эмгэний минь сvнс намайг харж байна гэж бодлоо. Нар баруунаа тонгойн хэсэгхэн vvлэн сvvдэр хvvшлэн харанхуйлахад харьж яваа цагийн хvйтэн салхи сэвэлзэв.

         Харагдах vзэгдэх бараагvй ч хоёр хурц нvд цоо ширтэнэ. Энэ лав миний хєгшний нvд яавч биш. Тэр  минь жигтэйхэн зєєлєн дулаахан нvдтэй байсан даа. Би даанч танилгvй яахав дээ гэж бодлоо. Зvрх тархинд лугших цус аажмаар бvх биедээ царцаж байх шиг хєшив. Толгойтой vс нь аяндаа босох шиг болж тэнхэл хvрдэг бол хар хурдаараа зугтан арилж єгмєєр... Саяхан л єєд бологсдод атаархаж 
    байгаагvй юм шиг л амьд амьтад руу, амьдрал руу буцаж зугтмаар...
         Хєєрхий зайлуул хvн гэдэг цагаа тулаад ирэхээр ийм л аминдаа харам, арчаагvй амьтан шvv дээ. Хорвоогийн зовлонд юунд нь хоргодно вэ? гэж бодоод сэтгэлийнхээ эвгvй хєдлєлийг хvчээр дарав.
           - Айж байна уу даа зєнєг нохой чинь гэж єєрийгєє зvхээд орчин тойрноо сэм ажиглав   Нvдэнд нь єртєх юм алга. Гэтэл єєрийг нь нууцаар сонжин тандсан єнєєх гал цог шиг хурц нvд ойролцоох бєєн дэрсэн дотроос цоргин ширтээд байх шиг. Энд намайг авах эрлэг там, буг чєтгєр байвал одоо л улаан нvvрээрээ уулзья гэж шулуудаад босох гэтэл тэнхэл хvрсэнгvй, бєгсєє няц гишгvvлсэн сохор хар хорхой шиг доороо оцгонов. Турь муутай хоёр гараараа газар тулж байгаад хамаг хvчээ шавхан єндийлєє. Євгєн ийнхvv бєєн дэрс зvглэн согтуу юм шиг гуйвлан очоод

        - Ээ гэгээн дархи минь! гэж уулгалан хоёр гараараа нvvрээ таглав. Тэгээд
         - Yгvй байз чи чинь амьд уу? гээд хєгшин тэмээ шиг сєхрєн унав.
         - Иш хєєрхий сайн хvнээ энд  гэж яаж мэдээ вэ гээд ээрvvтэн дуу нь сааралтаад хоёр нvдэнд нь лав халуун нулимс дvvрээд ирлээ.
         - Хєєрхий муу соль, солир, хєєрхий Сандаг ... овоо доо..   гэж бvр гарч єгдєггvй нулимсандаа хахаж цацан уйлав. Муужгай євгєний хэлсэн vгийг ойлгоод байгаа юм шиг хуван  шаргал нvдээ гэмшингvйгээр анивчин анивчин байж цээжээ хvржигнvvлэн євдгийг нь шєргєєж аргадав. Євгєний дотор цэлийтэл уужраад ирэхэд хорвоо ямар нэгэн юмаар дvvрээд ирэх шиг уужимхан гэрэлтэй болчихлоо.


    Үзсэн тоо:785