Тусгай хэрэгцээт боловсрол - Тусгай боловсролын багш, ажилтнуудад - Үнэлгээний материал

    "Хүүхэд улс орны ирээдүй" эсээ


                                             "Хүүхэд улс орны ирээдүй" эсээ
            Оршил    
            Хүүхэд бол эх дэлхийн амьд цэцэг.
    Азийн цээжинд орших уудам цэлгэр Монгол оронд төрж, эдүгээ энх тунх амьдарч байгаа би эх орнынхоо хүүхэд залуучуудаар чинь сэтгэлээсээ хайрлан бахархаж явдаг.Бид хорвоод хосгүй сайхан өв уламжлалтай аугаа түүхийн улбаатай, дэлхийн хөрсний талыг морин тууурайгаар тамгалсан, түдэг гол  шигээ мандан бадарч буурал түүхийн гинжин гагнаасанд эх орны хайр болон харуусалд хамтдаа хөвөрч байсан билээ. Хөрсөндөө эд баялагтай, хөдөө хэмээх онгон зэлүүд газартай ажил өрнүүн, гэрэл гэгээ, аз жаргал ололт амжилт эрч хүчээр дүүрэн ирээдүй бид бүхний үр хүүхдүүдийг хүлээж байгаа. Монгол улсын хойч үед бид эх орон элгэн садан нутгийнхаа хөгжлийн түүчээ болон өндийх итгэл төгс урам зоригийг хүүхэд залуусдаа хайрлая! 
    Гол хэсэг
    Хүүхэд багачууд бидний улс орны эзэд.
    Би хүүхэд залуучуудад маш их итгэдэг. Учир нь бид техник технлогийн хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа болохоор аливаа юм бүхний хөгжил хурдацтай байна.Энэ хөгжлийг даган хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байдаг ба одоогийн бидний хүүхэд залуучууд нинугүй хөгжлийн хэрээр орчиндоо дасаж хөгжсөөр байгаа. Энэ нь өдөр тутмын амьдарлын хэв маягаас хамааран өдийг хүрсэн. Гэхдээ энэхүү нийгмийн хурдацтай хөгжлийн сул тал нь бас бий. Хүүхэд бусад орны сайн ба муу зуршилыг даган дуурайх, эх орныхоо өв уламжлал, ёс заншилыг мартахын даваанд хүрээд байгаа нь зарим хүүхэд залуучуудын үйл хөдлөлөөс харагдаж байгаа юм. Өнөөгийн байдлаар багш хүүхэд хоорондын харилцааны үл ойлголцол ба хүүхдүүдийн сурах сэрэл нь доройтож буй асуудлыг энэ эсээндээ хөндөн бичиж байна. Энэ үзэгдэл ихэнхдээ залуу багш нарын дунд түгээмэл гардаг. 
    Жишээ дурдахад:
    -Хүүхэдтэй тулж ажиллах арга барил доогуур түвшинд байна.
    -Заах арга барил нь сул дорой байна
    -Харилцааны соёлын түвшин нь доогуур байна.
    -Ур чадвар сул байна.
    Яагаад хүүхэд залуучуудыг эх орныхоо ирээдүй гэж хэлэх дуртай вэ?
    Яагаад улс орны хөгжил бидэнд чухал байна вэ?
    Яагаад багш мэргэжлийг сонгож ажиллаж байна вэ? Энэ нь амархан байна уу?
    Багш бид бүхэнд дээрх яагаад гэсэн асуулт маш их тулгарах болно. Учир нь бид улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад мэдлэг олгох, хүмүүжил төлөвшлийг бий болгох чадварт бүрэн төгс суралцсан байх шаардлагатай ба тэднийг ирээдүйн зам руу хөтөлж чадах хөтөч байх ёстой юм. Багш хүнийг энгийн хэллэгээр хүүхдийн хөтөч гэж ойлгож болдог. 
    Аливаа хүүхдэд хүсэл, зорилго, тэмүүлэл бий. Багш бид бүхэн зөвхөн тэр гоц үзэгдлийш олж харж суралцагсдыгаа илүүтэй хөгжүүлэх хэрэгтэй. Багш хүн өөрөө тал талын авьяастай байх ба их олон чадварт суралцах хэрэгтэй. 
    Багш хүн та өөртөө дүгнэлт гаргах хэрэгтэй. Энэ чухам ямар дүгнэлт вэ гэвэл таны шавь хэр чадвартай сурацагч байж харагдана, тэр зөвхөн таны ур чадварыг, хэрхэн хэнд юу зааж сургасныг харуулж чадах тод жишээ болдог. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чадах, өөрийгөө бие даан хөгжүүлж чадах боловсон хүчийг суралцуулах хэрэгтэй. Үүний төлөө бид одооноос сургалтын чвцаа хөгжүүлэх ёстой. 
    Дүгнэлт
    Хүн бүхэнд агуу их хүсэл мөрөөдөл бий. Түүний нэгэн адил миний бүх шавь нар нийгэмд хүндтэй иргэн болж төлөвшээсэй гэж хүсдэг. Багш болон эцэг эх хүүхдийн хүмүүжил боловсролын асуудалд зэрэг хандах нь чухал юм. Тэгэхдээ эцэг эхтэйгээ хамтран ажиллах нь хүүхдийн зөв хүмүүжих явдалд тус нэмэр болдог. Хүүхдэд хайр халамж, урам зориг, халуун дулаан уур амьсгал хамгийн чухал хэрэгтэй байдаг. Ийм явдалд багш хүн өөрөө энэрэнгүй, нийтэч байх ёстой. Яагаад гэвэл бид зөв монгол хүмүүнийг бий болгодог. Хүүхдийн төлөө ямар ч хэцүү үед туслалцаа үзүүлж, дэмжиж чадах багш хүн байх ёстой. Учир тэд бидний ирээдүй гэдгийг мартаж болохгүй.
    Тиймээс "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе!" Эсээгийн дүгнэлтээ ийнхүү эцэслэв.


    Үзсэн тоо:10378