Боловсролын байгууллага - Дугуйлан, курс - Дасгал, даалгавар

    эссэ гэж юу вэ?


    Оршил

     

    Дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө цаг дор хүн өөрийн үзэл бодлоо хэрхэн зөв цэгцтэй илэрхийлэх нь тухайн аувь хүний мэдлэг боловсрол, төлөвшлийн нэгэн шалгуур болоод зогсохгүй их дээд сургууль, коллежид элсэх, ажилд орох гэх мэт амьдралын алхам бүрт тохиох томоохон шалгуур болоод байна.

    Иймээс эсээ бичих тал дээр тус дөхөм болох үүднээс энэхүү зөвлөмжийг суралцагч нарт бэлтгэв. Учир нь манай 11-н жилийн сургуулийн зарим сурагчид эссэ, илтгэл, зохион бичлэг, рефратын ажлыг хооронд нь ялгаж салгаж чаддагүй.

     

    Эссэ гэж юу вэ?

     

    Эссэ гэдэг нь франц хэлний туршлага оролдлого, сорьц найруулал тойм гэсэн qутгатай “essai” хэмээх үгнээс гаралтай юм. Эссэ нь зөвхөн хувь хүний үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, өөрийн байр суурийг илтгэн харуулдаг бие даасан олон ургальч чөлөөт бичлэг юм. Сэргэн мандалтын үеийн Францын их сэтгэгч Мишель Эйкэм дө Монтень/1533-1592/ дэлхийн уран зохиолд эссэ хэмээх төрөл зүйлийг бий болгосон байна. Хүн ертөнцийг таньж мэдэж, ойлгон ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт метариал дээр тулгуурлан олон талаас нь шинэжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан дүгнэх жиших зэргээр оюуны үйл хийж, үүн дээрээ тулгуурлан, өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй бичлэгийн нэгэн төрөл зүйл бол эссэ юм. Өөрөөр хэлбэл эсээ гэдэг нь аливаа зүйл юм үзэгдлийн тухай хүний дот оод ухамсрын нууцад оршин байх хайр, өс хонзон, айдас түгшүүр, уур бухимдал, гомдол баяр бахдал, тааламжтай тааламжгүй, шаналан зовох ба тааламж авах мэдрэмжүүдийн нэгдэл илрэн гарахыг хэлнэ. Эссэ хэмээх бичлэгийн төрөл зүйлийн талаар эрдэмтэн зохиолч Л.Түдэв, доктор Д.Баттогтох, доктор Д.Галбаатар, доктор Л.Норовсүрэн, доктор М.Зулькафиль нар судалж янз бүрийн тодорхойлолт гаргасан боловч бичигт нь тухайн зүйлийнхээ талаар сайн мэддэг зүйлдээ өөрийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгч, чөлөөт сэтгэмжээр илэрхийлэн товч тодорхой утга санаа гаргасан бичлэгийн нэг төрөл гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрчээ.

    Эссэ зохион бичлэг хоёр ямар ялгаатай вэ?

    • Зохион бичлэгийн зохиож бичдэг бол эсээг бодит баримт дээр тулгуурлан эргэцүүлэн бодож бичдэг.
    • Зохион бичлэг бол болсон, болох, болж буй үйл явдлыг энгийн хүүрнэн хүүрнэн өгүүлэх юм уу, эсвэл тодорхой юм үзэгдлийг өнгөцхөн тоочин тайлбарлан бичдэг бол эсс нь аливаа үйл явдлыг биш мөн чанар, учир шалтгааныг тайлж, түүнд өөрийн байр сууринаас үнэлж дүгнэлт өгч, шүүмжит санаа, эргэцүүлэн дүгнэлттэй, нотолгоо баримттай бичдэг байна.

    Эссэний бүтэц

    1. Эхлэл хэсэг

    Ерөнхий санаа

    Сэдвийн мэдээлэл

    • Эсээний товч агуулга, утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц суурь мэдээллийг өгнө.
    • Эсээнд үзэх гол сэдэв, түүнийг сонгох болсон шалгааныг танилцуулна.
    • Эсээний бүтэц, агуулалтыг товч мэдээлнэ.

     

    1. Үндсэн хэсэг/гол хэсэг/

      Ø  Эсээнийхээ товч агуулгыг тусгасан түлхүүр өгүүлбэрийг оруулж өгснөөр уншигч ерөнхий утга санааг хялбар ойлгоно.

      Ø  Нэмэлт  санаа бүхий дэмжигч өгүүлбэр нь янз бүрйн жишээ тайлбар, тоо баримтыг дэмжлэг болгон нэмж оруулна.

       

       

    2. Дүгнэлт буюу төгсгөл хэсэг

    Дүгнэсэн өгүүлбэр

    • Өгүүлж буй зүйлийн талаар төгс мэдээллийг өгнө.
    • Сэдвийн ерөнхий мэдээллийг агуулсан байна.
    • Үндсэн хэсэгт хөндсөн гол санаануудыг дүгнэсэн байна.
    • Эссэ бичигчийн өөрийн бодол үндсэн хэсгийн гол санаанууд нь эцсийн дүгнэлтийг агуулсан байна. Энэхүү дүгнэлтйин гол зорилго нь уншигч тухайн эсээнд дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодох, эргэн санахад туслах зорилготой байна.

     

     

     

     

     

     

    Эссэ бичих түгээмэл аргууд

    Аргууд

    Дедуктив

    Индуктив

    Цаг хугацаа

    тодорхойлолт

    аналог

    тэнцвэржүүлэлт

    Шалтгаан ба үр дүн

    харьцуулалт

    Тодорхойлолт ба анализ

    Ангилал

    онцлог

    Хоёр ба түүнээс дээш зүйли йг харьцуулан дүгнэлт гаргадаг.

    Өөрийн гол санааг эцсээ хүртэл хамгаалах/нэг санаа нэг дүгнэлтийг гол болгодог/

    Эхнээс нь дуустал он цагийн дарааллыг баримталж бичих

    Тодорхой зүр зураг, гол сэтгэгдлээ бүрэн хэмжээнд детальчлан үзүүлэх

    Ямар нэгэн ээдрээтэй төвөгтэй юмыг энгийн зүйлтэй харьцуулах

    Бичвэрийн эхний хэсэгт маргаан, олон ургальч үзлээ, хоёр дахь хэмэгт дүгнэлт оруулах

    Үйл явдал, санаа бодол, үйлдлийн үр дүнг үзүүлэх

    Хоёр ба түүнээс дээш олон юмны ижил ба төсөөтэй, ялгаатай талыг үзүүлэх

    Аливаа төвөгтэй асуудлыг тайлбарлах

    Холбогдох мэдээллүүдийг ангилан бүлэглэх

     

     

     

     

     

     

     

     

    Эссэ бичих 5 зарчим

    Бүтэц

    Ø Гол үзэл бодлоо хэрхэн таниулах вэ?

    Ø Дэмжих мэдээллийг хэрхэн вэ?

    Ø Эссэний хэсгүүдийг өөрийн бодлоор хэрхэн уялдуулан бичих вэ?

    • Эсээгээ хэрхэн төгсгөх вэ?

    Агуулгыг өрнүүлэх

    Ø Гол үзэл бодол чинь юу вэ?

    Ø Ямар санаа, мэдээллээр үзэл бодол дэмжин өрнүүлэх вэ?

    Ø Ямар ямар эх сурвалжуудыг ашиглах вэ?

    • Та ямар арга хэлбэрээр бичих вэ?

    Зорилго

    Ø Юуны тухай бичиж байгаа?

    Ø Яагаад бичиж байгаа

    Ø Аливаа зүйл ба хэн нэгний тухай тоочиж, хүүрнэх

    Ø Ямар нэг хэрэгтэй мэдээлэл, туршлагыг бусдад ойлгуулах

    Ø Ямар нэгэн зүйлийн тухайн хүнд итгэл төрүүлэх, ятгах

    • Ямар нэгэн зүйлийн талаархи мэдээлэл тайлбарлан танилцуулах

    Уншигч

    Ø Хэнд зориулж бичиж байна вэ?

    Ø Уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байна?

    • Бичиж буй сэдвийн тухай уншигчид ер нь хэр зэрэг мэдлэгтэй байв.

    Өнгө аяс

    Ø Өөрийн мэдрэмж үнэлэмжийг уншигчдад хэрхэн хүргэх вэ?

    • Бичлэгийн өнгө аяс, сэдэв хоорондын тохироо ямар вэ?
     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     


    Эссэ бичих үе шат, алхамууд

    1-р алхам: бодох ба төлөвлөх/яагаад бичих болов/

    • Оюуны дайралт: сэдвийн талаар бодож байгаа бүх зүйлээ жагсаан бичнэ.
    • Асуулт: уг сэдэвтэй холбоот ой асуудлыг боловсруулах, хариултыг бэлтгэнэ.
    • Чөлөөт бичлэг: сэдвийн тухай санаанд орсон бүх зүйлээ бичнэ.
    • Загвар гаргах: эсээнийхээ гол асуудал, гол санаанууд,түүнийг дэмжигч мэдээллийг бүдүүвчлэн гаргах
    • Эргэх холбоонд оруулах: гол асуудал, гол санаа, дэмжигч мэдээллүүдийг дугаарлан цэгцэлж, дэд гарчиг өгч, учирзүйн дараалалд оруулах

    2-р алхам: Төлөвлөгөөг хэрэгжүүлэх

    • Зорилго: юун тухай бичих вэ? Яагаад бичиж байна вэ?
    • Уншигч: хэнд зориулж бичиж байна вэ?, уншигчдад ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байна вэ? Бичиж буй сэдвийн тухай уншигчид хэр зэрэг мэдлэгтэй вэ?
    • Агуулгыг өрнүүлэх: гол үзэл бодол чинь юу вэ? Ямар санаа мэдээллээр үзэл бодлоо дэмжин өрнүүлэх вэ? Ямар ямар эх сурвалжуудыг ашиглах вэ? Та ямар хэлбэрээр бичих вэ?
    • Бүтэц: гол үзэл бодлоо хэрхэн танилцуулах вэ? Дэмжих мэдээллүүдийг хэрхэн өрнүүлэх вэ? Эсээний хэсгүүдийг өөрийн бодлоор хэрхэн уялдуулан холбох вэ? Эсээгээ хэрхэн төгсгөх вэ?
    • Өнгө аяс: өөрийн мэдрэмж, үнэлэмжийг уншигчдад хэрхэн хүргэх вэ? Бичлэгийн өнгө аяс, сэдэв хоорондын тохироо ямар байна вэ?

    3-р алхам: Эсээг хянах ба дуусгах

    • Агуулгыг хянах: агуулгын нэгдэл, нэмэлт санаа, уялдаа холбоо
    • Бүтцийг хянах: эхлэл, үндсэн хэсэг, дүгнэлт
    • Хэлзүйн ба найруулгын алдааг хянах

    Эсээ бичлэгийн дөрвөн хэв маяг

    Аливаа зохиомж нь зохиолчийн зорилго дээр тулгуурласан тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж гэсэн дөрвөн хэв маягтай. Тоочимж, хүүрнэмж хоёр нь хүнээс бодит ертөнцтэй харьцах харьцааг илэрхийлдэг бол тайлбарламж, эргэцүүлэмж хоёр нь ухагдахуун бодомж, оюун дүгнэлт зэрэг сэтгэхүйн  ертөнцтэй харьцах харьцааг илэрхийлдэг юм. Тоочимж гэдэг нь ертөнцийн тодорхой хүн амьтан, юмс үзэгдлийн шинж чанар, төрх байдлыг тухайн цагт нь дүрслэх бичлэгийн хэв маяг юм.

    Унага \шүлэг\

    Унага урт сайхан зоотой

    Уужим сайхан ташаатай

    Хөлдөө жороотой

    Хүзүүндээ молцогтой

    Чонон хоёр чихтэй

    Цолмон хоёр нүдтэй

    Толгойгоороо тоглодог

    Тоосноосоо бусгадаг

    Жаварт жар хоног сойсон

    Наранд наян хоног уясан

    Алтайд унагалсан алагч гүүний унага

    Хангайд унагалсан харагч гүүний унага

    Тоочимжийг уншаад тухайн хүн амьтан, юмс үзэгдэл, орон байр, цаг хугацааны тухай тодорхой мэдээлэлтэй болж, тухайн зүйлийг бусад зүйлээс ялгах чадвармэзэмших ёстой. Ийм учраас тоочимж хэлбэрээр бичсэн эсээг үгээр зурсан хөрөг зураг  ч гэж үздэг.

    Аливаа үйл хэрэг, явдлыг цаг хугаацааны дарааллаар өгүүлэх зохиомжийн хэв маягыг хүүрнэмж гэнэ.

    ...Би Улаанбаатарт оюутан болоод гуравдахь намартайгаа золгох гэж байхад манайх хойноос нүүж ирлээ. Тэд маань Зил-130 машин дээр гэр бараагаа овойтол нь ачаад хаа байсан Говь-Алтай аймгаас зам зуур хоёр хонож, сайхан сэтгэлт жолооч ахын буянаар эсэн мэнд хүрч ирсэн юм. Сэлбийн голын зүүн биед Сангийн яамны нэртэй том хашаанд буурь засацгаан, гэрээ барьж, аав ээж, дүү нартайгаа бужигнаж байхад үнэхээр сайхан байж билээ. Гэрээ барьчхаад шинэ газар анхныхаа цайг чанан, шимтэй идээ болгоныг миний өмнө өрж, нүднийх нь харц, нүүрнийх нь ширхэг бүрээс хайр гийсэн баярт царайгаар намайг харан: Наашаа ирнэ гэхээс л өдөрт хөл газар хүрэхгүй, шөнө дөл гойр хүрэхгүй бөөг баяр байлаа даа ээж нь гэлээ. Аав дуугуй л баяртай царайлан инээж суусансан. Улсынхаа нийслэлд ирнэ гэдэг бөөн баяр байлгүй яахав гээд ээж инээмсэглэн: тийм нь ч тийм, гэхдээ ээж нь тэгж баярласангүй, хайртай бандгар хүүдээ очно, өглөө босох бүрийд хүү минь гэртээ унтаж байна гэж бодохоос бөөн баяр байлаа гэв.\Б.Ганбат “Ээжийн минь үг” өгүүллэгээс  ”\ Хүүрнэмж уншаад тухайн үйл явдал, хэрэг явдлын тухай харилцан уялдаа холбоотой, дэс дараатай цогц мэдээлэл олж авдаг. Тийм учраас хүүрнэмж үгээр зурсан цуврал зураг ч гэж үздэг.

    Уншигчид ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг тайлбарлан мэдээлэх зорилготой зохиомжын хэв маягыг тайлбарламж гэнэ.

    Шунахайрах

    Энэ нь тэнэглэлийн үндэс. Эд хөрөнгө, эрх дарх, алдар цолны хойноос улайран тэмцэж, олох олсноо улам аривжуулахыг эрмэлзэн зүтгэх нь шуналын илэрч байгаа хэлбэр юм. Асар их мэдээлэл, томъёолол, ойлголт ухагдахууныг оюун ухаандаа хураахыг эрмэлзэн тэмцэх нь мөн л шуналын нэг хэлбэр. Их юм мэдсэнээрээ гэгээрдэггүй. Үхэхийн цагт хураасан, хадгалснаа аван одохыг хүсэмжлэх нь тэрхүү бодгалийн тэнэглэлийн туйл. 1990 оны 05-р сарын 15-нд “Кристиз” хэмээх дуудлагын худалдааны Нью-Йорк дахь байранд болсон дуудлагын худалдаанаас зураач Ван Гогийн зурсан “ Поль Фердинанд Гаше” эмчийн хөргийг Япон тэрбумтан Риоэй Санто гэгч хүн 82,6 сая доллараар, Огюст Ренуарын нэгэн зургийг 77,1 сая доллараар худалдан авчээ. Энэ хүн Ван Гогийн энэ хоёр зургийг яах гэж авав? Их зураачын хойч үеийнхэнд үзүүлэхийн тулд уу, аль эсвэл зүгээр л цуглуулагчийн сонирхлын үүднээс үү?....\Д.Батбаяр\

    Тайлбарламж өнгө аяс нь баталж нотолсон, бодит байдлыг шууд тодорхйолсон буюу сэтгэл хөдлөл, уянгын халилгүй байдаг. Ямар нэгэн асуудлыг талаар уншигчдад үнэн, зөв мэдээлэл өгөхийн тулд баталж, үгүйсгэх замаар итгэж үнэмшүүлэх зорилготой зохиомжийн хэв маягийг эргэцүүлэмж гэнэ.

    Гуниг, гутрал, уйтгар гурав бол төрсөн ах дүүс.

    Ганцаардлын үр сад. Хамгийн гэнэн цайлган гэгээн ариухан нь гуниг.

    Хорлон хоржоонтой нь гутрал, залхуу нь уйтгар.

    Гунаг бол энхрий нялх, урьхан танхил. Гутрал бол бүдүүн хатуу.

    Уйтгар бол тэнэгдүү. Гуниг бусдаас шинэлэг. Гутралд он цагийн хөгц, хуучны нэвширмэл үнэр шингээстэй байдаг. Уйтгар бол гандуу, өгөр даасан зэвхий саарал.

    Гуниг одохуйг, гутрал хагацахуйг, уйтгар мөхөхүйг зөгнөдөг.

    Гуниг ч, уйтгар ч, гутрал ч нулимс.

    Гуниг нь нулимсны шорвог амтаар хүчээ сэлбэхийг эрмэлздэг.

    Уйтгар бол нулимсыг цээжинд царцаадаг. \Д.Батбаяр “Үр сад” бодрол эсээ\

    Эсээг юуны тулд бичдэг вэ?

    Сургалт болон судалгааны ажлын явцад ажигласан болон уншиж судалсан зүйлдээ тулгуурлан, тодорхой сэдэв, асуудлаар өөрийнхөө ойлголт, бодол эргэцүүлэлт, итгэл үнэмшлийг эсээгээр илэрхийлдэг. Эсээний агуулгын нэгдэл, нэмэлт  санаа, уялдаа холбоо

    1. Агуулгын нэгдэл

      Эсээний үндсэн санаа нь тодорхой, өгүүлбэр ба цогцолборууд нь энэхүү санааг нэмэн дэлгэрүүлэхэд чиглэсэн байх бөгөөд нягт холбоотой байх ёстой. Ашигласан баримт, жишээ, нотолгоонууд нь хичнээн өргөн хүрээг хамарсан, салангид утгатай байсан ч гол санаанд очиж холбогдсон байна.

    2. Нэмэлт санаа

      Бичигч өөрийн гол санаагаа уншигчдад илүү ойлгомжтой итгэл үнэмшилтэй болгож нотлохын тулд дэмжигч мэдээлэл буюу нэмэлт санааг өгдөг. Эсээний агуулгыг өрнүүлэхэд ашиглах дэмжигч мэдээллийн бас нэг зорилго нь гол санааг гаргах үг хэллэг, юмуу нэр томъёоны утгыг тайлбарлахад чиглэнэ. Ингэхдээ баримт, жишээ, ангилал, тоон үзүүлэлт, ажиглалт, туршлага зэргийг ашиглаж болно.

    3. Уялдаа холбоо

    Эсээний бүрдэл хэсгүүд нь утга санаагаараа нягт уялдаа холбоотой байдаг. Үүнийг зөв гаргаж илэрхийлбэл сайн эсээ болно. Уялдаа холбоо гэдэг бол хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц бичихийн гол амин сүнс юм.

    Эсээг төлөвлөж бичихдээ:

    -гол санаа ба нэмэлт санааг учирзүйн холбоогоор

    -гол санаа ба нэмэлт санааг холбох хэрэглүүрээр холбох гэсэн хоёр арга байдаг.

    Уялдаа холбоо сайтай бичихийг тулд:

    Гол санаа ба мэдээллийн учирзүйн холбоо

    -он цагийн дарааллыг ашиглах

    -орон зайн дарааллыг ашиглах        

    -ач холбогдол, ашиг сонирхлын дарааллыг ашиглах

    Гол санаа ба мэдээллийг холбох хэрэглүүр

    -холбох үг ба нөхцлийг ашиглах

    - төлөөний үгсийг ашиглах

    -ойролцоо утгат үгийг ашиглах

    -үг давталтыг ашиглах

    Эсээний бүтэц нь тогтсон хэв загварт баригдаггүй бөгөөд эхийн агуулгын хүрээ, зохиогчийн хандлагаас шалтгаалдаг.

    Үүнийг доорх загварт бүтцээс харж болно.

    Эхлэл             Гол санаа                 Нэмэлт санаа                      Дүгнэлт

     

     

    Цогцолбор:

    Гол санааг илэрхийлсэн сэдвийн өгүүлбэр

    Гол ба нэмэлт санааг илэрхийлсэн өгүүлбэр

    Бичсэн бүх зүйлийг холбосон дүгнэлт өгүүлбэр

     

    Эсээ ба түүнийг бүтээх цогцолборыг бүтцийн талаас харьцуулан үзвэл:

     

     

     

     

    Эхлэл

    Гол хэсэг

    Дүгнэлт

    Эсээ

    Гарчиг

    -Танилцуулга

    - Гол үзлийг илэрхийлсэн сэдвийн тухай мэдээлэл

    Үндсэн хэсэг

    -Их бие буюу гол ба нэмэлт санаа бүхий цогцолбор

    Дүгнэлт буюу төгсгөл

    -Сэдвийн гол мэдээллийг бататгана.

     

     

     

     

     

     

     

     

     

     


    Сайн эсээ ямар байх вэ?

    -Уншигчид түгдрэлгүй, түйтгэргүй түргэн уншигдах

    -Ухаарч ойлгоход амар, уншигчийг хөтлөх, сонирхол татахуйц

    -Уншигчдад юм бодогдуулсан, ухааруулсан дүгнэлт санаатай байх

    -Сэдэв агуулга шүтэлцээтэй, гарчиг нь агуулгаа оновчтой илэрхийлсэн байх

    -Эсээ нь зохиогчоо хувь хүний талаас харуулж чадсан байх, өөрөөр хэлбэл эсээ бичигч “би” буюу өөрийгөө бусдад зөв ойлгуулж илэрхийлж чадсан байх

    -Үг авиа хөнгөн, өгүүлбэрт баймж утга илэрхийлсэн, уран хурц тод хэллэгтэй, ардын зүйр үг,  хэлц үг зэрэг “эрдэнийн үгийг” хэрэглэсэн байх

    -Эсээ бичвэрт орсон баримт, мэдээлэл үнэн зөв, шинжлэх ухаанч байх

    Эсээний орчин үеийн ач холбогдол

    Орчин үед хүний амьдралд техник технологи, мэдээлэл харилцаа холбоо өргөн нэвтэрч, цаг хугацааны үнэ цэнэ ихэд нэмэгдсэн тул эсээ мэт бэсрэг, баримт үнэнтэй, зохиогчийн бодол эргэцүүлэл голлосон судалгаа шинжилгээний аястай танин мэдэхүйн агуулгатай, уншигчдад нэгийг бодуулж хоёрыг сануулах ухаарал,  сэрэл сэдэл өгөхүйц уран сайхны сонирхолтой эрэл тайлал, зохиомжоор яруу сайхан хэлээр бичигдсэн “эсээ- зохиол” уншуур ихтэй болжээ. Сүүлийн үед зохиолч, сэтгүүлчид гүн ухааны эсээг их бичдэг болжээ. Гүн ухааны эсээг бодрол бясалгалын ойллого бичиг гэж хэлж болох тул уншигчдын эргэцүүлэн бодох ухааныг хөгжүүлж, тэдэнд “нэгийг хэлж арвыг мэдрүүлдэг”-ээрээ танин мэдүүлэх, хөгжүүлэх ач холбогдолтой. Гүн ухааны мөн чанар нь эргэцүүлэх, эргэлзэхэд оршино.

    Гүн ухааны   ба шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай бичил эсээг урин залан уншваас, тухайн сэдвээр бичсэн судалгааны ном өгүүлэл, сурах бичиг уншихаас илүү үр дүнтэй байдаг.

    Нэмэн засварлаж, ариусган шүүх санамж

    Бичих зорилго:

    Эсээ бичих зорилгоо тодорхойлсон уу?

    Зорилгодоо хүрэх алхмуудаа тодорхойлсон уу?

    Агуулга:

    Сэдэв чинь өргөн хүрээтэй юу?

    Оршил хэсэг уншигчдын сонирхолыг татаж байна уу?

    Гаргах ба гол санаагаа тодорхой илэрхийлж чадсан уу?

    Гол санаагаа гаргахад шаардлагатай хэмжээний сонин содон мэдээлэл, баримт нотолгоо хангалттай байна уу?

    Баримт, нарийвчлалууд нь учир утгатай, хэрэгцээ шаардлагатай байна уу?

    Тохирох иш баримт, жишээ сонгосон уу? Илүүц мэдээллийг хассан уу?

    Дүгнэлт оновчтой байна уу?

    Бүтэц:

    Баримт нь оновчтой сонирхолтой байна уу?

    Санаа болон мэдээллүүдийг үр дүнтэй, зөв дэс дараалалд орж чадсан уу?

    Холбогдох мэдээлэл, нэмэлт материалууд нь учирзүйн зөв дараалалд байна уу?

    Нэг утгат санаанаас нөгөө рүү аажмаар шилжиж чадсан эсэх

    Дүгнэлт нь өмнөх хэсгүүдээсээ учирзүйн дараалалтай гарч чадсан эсэх

    Өгүүлбэрзүйн бүтэц найруулга

    Онцлог үг,  хэллэг хэлц бүтээж чадсан уу?

    Нэмэлт тайлбар шаардлагатай үг хэлллэг ашигласан уу?

    Өгүүлбэрүүд нь хэв маяг, найруулга, бүтцээрээ өөр өөр байна уу?

    Уншигч:

    Эсээний агуулга,  үг хэллэг тохирсон эсэх

    Өнгө аяс нь сэдэвтэйгээ тохирсон эсэх

    Өнгө аяс нь гаргах гэсэн санаатайгаа тохирч байгаа эсэх

    Нягталж уншихад анхаарах зүйлс

    • Баримтын үнэн зөв байдал. Бүх баримтуудыг дахин нягталж уншсан уу? Хэрэв тухайн баримт зөв эсэхэд эргэлзэж байвал эх сурвалжийг эргэн шалгаарай.
    • Хэрэв эсээнд тань он сарь хаяг юм уу? Өөр бусад тоо орсон бол цифр бүр нь зөв эсэхийг нягталж үзээрэй.
    • Зөв бичгийн дүрмийн алдаа байхгүй биз
    • Хэлзүйн алдааг хянаарай
    • Цэг, тэмдгийг нягталж үзсэн үү?

      Эсээ бичихэд тохиолдох түгээмэл алдаанууд

    • Хэтэрхий гоё, эсвэл эртний үг хэллэг хэрэглэх
    • Зорилго, утга санаанаас зөрсөн, учир шалтгааны алдаатай
    • Гол сэдвээсээ хазайсан
    • Хэтэрхий урт, эсвэл хэт богино байх
    • Үг хэллэгийн хувьд ядуу байх

     

     

     

    Алдааг засварлах тэмдэглэгээ

    Үг, үсэг найруулгын алдааг засварлах

    Тэмдэглэгээ

    Утга нь

     

    Том үсгээр бичих

     

    Жижиг үсгээр бичих

     

    Оруулах

     

    Хасах

     

    Салгах

     

    Байрыг солих

     

    Шилжүүлэх

     

    Догол мөр гаргах

     

    Нийлүүлэх

     

     


    Үзсэн тоо:31797