Технологи - 8-р анги - Дидактик

    Монгол гутал хийх аргачлал


                        Хамгийн үнэтэй гутал

    Нэгэн уран гартан найман саяын үнэтэй монгол гутал урлажээ.  Японы сумогийн их аварга Д.Дагвадорж тэрхүү гутлын зургийг оруулан “За ийм гутал байна шүү. Жинхэнэ Монгол гутал, үнэ найман сая төгрөг гэнэ дээ” хэмээн жиргэсэн юм. Хийц загварын хувьд хэтрүүлэг, хээнцэрлэлгүй  энгийн хирнээ гарын ур ихтэй эд аж. 
    http://resource.news.mn/yellow/photo/2013/2/942bc8c781a4b987/1c170fe89f5558fboriginal.jpeg

     

                             Монгол гутал урлал

    http://resource2.sodonsolution.org/hunnu/photo/2014/3/51e8a238be01a3c180b7ef94cfab556f/%D0%91%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%B4%20%D0%B3%D1%83%D1%82%D0%B0%D0%BB1.jpg

    Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутал Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ.

    Монгол гуталын бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.

    Ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.

     http://resource2.sodonsolution.org/hunnu/photo/2014/3/f28604d230bc43a2b558dc8564f6a1ea/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D0%B3%D1%83%D1%82%D0%B0%D0%BB%206.jpg https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQC9Iuo4KmmGgJdFjuDFWHGgLwuxG2OIAHZV5VWyWQolaenJz6x

    Монгол гутал 8 - 64 угалзтай, цулгуй гэж байдаг. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолно.

    Залуу хүн нэг их олон угалзтай гутал өмсдөггүй. 40 угалзтайг ахмад хүн, 64 угалзтайг өндөр настан өмсдөг учиртай

    https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTRWdSlWEML3lcZ6_pu-wlQ76jL49x7zm9DO-_-TZSitTxHrtvMYghttp://www.zarmedee.mn/upload/zuragtom/18820_4889_2898476.jpg

    Бөх хүний гутал тусгай эсгүүр, загвартай. Уян хатан зөөлөн байдаг. Жишээлбэл, ул нь гэхэд маш нимэгхэн гишгэхэд чулуу мэдрэгдэхээр хийдэг.

    Учир нь хаана, юу гишгэж буйгаа мэдэрч байх ёстой. Гутлын боомыг хойшоо тавиатай хийдэг бөгөөд шагайгаараа чөлөөтэй хөдөлж болохоор уян хатан байх ёстой.

     Мөн бөхчүүд жудаг цолынхоо эрэмбээр хээ, угалзаа хийлгэдэг.

    Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг.

    Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

     

    Хамгийн том гутал

    Энэхүү Монгол гутлын өндөр нь 9 метр, урт нь 6 метр, өргөн нь 2 метр юм байна. Харин гутлын размер нь 39х195=7605 ажээ. Гутлыг 45 метр өндөртэй, 4,4 тонн жинтэй аварга хүн л өмсөх боломжтой. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий 72 кв.метр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ. Энэхүү гутлыг Та Эрдэнэ суманд орших Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт үзэх боломжтой.

                                  

    http://stat.gogo.mn/news/2010/6/15/img_2530.jpg

     

     

    https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQ8UE2uzBDdEiaE-jcycdGDcNN2utCeV3ix1kWPfKJjaA_eZ4wH

    Монгол гутлыг хэлбэр загвараар нь урт богино түрийтэй, хатуу зөөлөн зуузайтай, өргөн, нарийн, зузаан нимгэн ултай, ээтэн, мохоо, хурц, бүдүүн хушуутай гэж ангилж болно. XIX-XX зууны заагт халх даяар нийтлэг дэлгэрсэн гутал бол нийтэд "монгол гутал" гэж алдаршсан гутал болно. Монгол гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс бүтэх ба хүний хөлөнд эвтэй, унаа уналганд явах, эмээл тохошны дөрөө дөрөөлөхөд маш тохиромжтой байдаг. Монгол гутал дөрөв, наймаас гучин хоёр угалз бүхий урласан гоёлын гутал байдаг.

     

     

     

    http://2.bp.blogspot.com/-GFiuTk-3zPc/TaP-iTsq7wI/AAAAAAAAAAk/vzS0ZN0HEzs/s1600/%D0%B3%D1%83%D1%82%D0%B0%D0%BB11.jpg

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Түших төрийн гутал

    Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

     

    Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

     

    Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

    https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTMQHjffZJS5HpZNMubnlNRsWfbB4uoEnX2ISKfqJ5N5NHVaNsdvw

    https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQUrmo8buNgdUIeTu4ZPBi9o801tIfUHAsHA8iAj6UjgV8eKPACKw

    https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTLa9V19Q2alR1FwknvUDxnHowPvSqxOwdi7uDnfY7nkoPWv9AN

     

    https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcT9x-7AXAZTY9osITtlgB-jKsjWgj1htZRbCpU0eWQ4zuvCkuftvQ

    https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRdFFRifrxrEV2g06nsQAqRNXsa63kVC-rvULJQ5aOWxDqxaQB3aw

     

     

     

    https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQd6WhF9PRc_gZ_3cuBezpqztD-Afx7CcSGGV9eU0jHoJyIDiU_yg

     

     

    https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcS1d7LWGSj8Rf0sEo09g0BJxtM9ApMFOi8-7jIww4UgG0wVYaPqRA

     

     

    https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTEvODm0-LVYfM8EaVt08aUaSGZkx_FkFDh13itxWwH8_76oJ8v_w

     

     

    Гутал нь хөлийн гадуур өмсөх хувцас гэж тайлбарлагджээ. 

    Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй гэнэ. Одоогоос мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучин өмссөн нь гутлын анхдагч гэж хэлж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд байр сууриа эзэлжээ.

    Анхны гутал нь сэрүүн шаахай шиг байв. Түүнийг хөлдөө углаж олс, арьс мэтээр уядаг байжээ. Гутлыг анх МЭӨ 1600-1200 оны үед Ираны хилд амьдардаг Бабилын уулархаг нутгийнхан хэрэглэж байжээ. Эдгээр гутал зөөлөн арьстай, богино түрийтэй, мокасен нэртэй байв. Гутал гэхээсээ арьс гэж болохоор байв.

    Эртний Юань хүмүүс ихэнхдээ хөл нүцгэн юм уу, сандаалтай явдаг байв. Харин гэртээ зөөлөн, битүү, голдуу улаан, цагаан өнгөтэй шаахай өмсдөг байжээ.

    Гутлын хөгжлийн үе нь Ромын үе бөгөөд баруун зүүн хөлд өөр өөр гутал хийдэг болжээ. Хүйс болон нэр хүндийн ялгааны улмаас гутал өөрчилөлт орсон. Анхны мокасеныг бодвол өсгийгөөрөө ороож, шагайн орчимд уядаг болжээ.

    Англи улсад анх удаа гутлын хэмжээг тогтоосон түүхтэй. 1205 онд Английн хаан I Эдуард, 2.5 см буюу гурван хатсан буудайтай тэнцүү хэмжээг тодорхойлсноор гутлын хэмжээг албан ёсоор тогтоосон гэж үздэг байна. Ингэснээр 13ш буудайтай тэнцэх ултай гутал нь 13 размер гэх жишээтэй.

    1415-р зууны үед гутлын хоншоор урьд урьдынхаас урт болж байсан бол 15 зууны дунд үеэс хоцрогдож, бөөрөнхий хоншоортой гутал модонд орж эхлэв.

    16-р зуунд гутлын хоншоор өргөн болж, галууны залаатай төстэй болов. Энэ үеэс эрэгтэй, эмэгтэй гутал гэж ялгагдах болжээ. Урт хормойтой хувцас өмсдөг эмэгтэйчүүдийн хувьд өргөн хоншоортой гутал тийм ч үзэмжтэй бус байлаа. Харин энэ нь эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой болжээ.

    16-17 зуунд Европт голдуу түрийтэй гутал мода болж байлаа. Чухам энэ үеэс гутлыг элдэв чулуу зэргээр чимэглэснээр, гутал нь зөвхөн өмсөхөд зориулсан бус харин хүмүүсийн бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэх болжээ.

    Мөн энэ үеэс гутал нэгэнт хэрэгцээ болсон тул "гутал засварчин" их нэр хүндтэй болж, гутал ч үнэтэй болжээ. Хийх материалаас шалтгаалж чанар нь өөр өөр байхын зэрэгцээ баячууд, ядуучуудын гэх зэргээр ялгаатай болов. Үүнээс гадна улс үндэстэн бүр өөр өөр төрөл зүйлийн гутал сонирхож байсны нэг жишээ нь ЯпонХятадын эмэгтэйчүүд жижиг гутал өмсөхийг илүүд үзэж, иймээс тэд хөлөө томсгохгүйг хичээдэг байжээ.

    Анх Африкт гутал өмссөн цагаан арьстнууд очсоноор амьдралдаа гутал өмсөж үзээгүй уугуул нутгийнхны гайхшлыг төрүүлж, алмайруулж байжээ. Тэд, цагаан арьстнуудын хөл мал шиг хос туурайтай тул түүнийгээ нууж гутал өмсдөг гэж итгэдэг байв.

    1760 онд Америкийн Массачусетс хотод анхны гутлын үйлдвэр байгуулагджээ. Энд олон хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Харин 19-р зууны үед оёдлын машин бий болсноор хямд төсөр үйлдвэрлэл явагдаж, гутал үйлдвэрлэх шинэ арга нэвтэрч, гутлын хэрэгцээ ч өсч, үйлдвэрлэл эрс нэмэгдлээ. Өнөө үед гутал хөлийг хамгаалах хэрэгслээс гадна гоо сайханд ихээхэн нөлөөлөх болов. Мөн хэрэглээний талаасаа өдөр тутмын, гоёлын, биеийн тамирын, бүжгийн, бүр боулингийн гэх мэт зориулалттай, олон төрөл болжээ.

    Монгол гутал нь Монголчуудын уламжлалт хувцасны нэг юм.

    Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамаламьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.

    Үндэстэн бүхний гутал өөрийн түүхтэй

    https://s3.amazonaws.com/gerege/91/articles/stories/c08_325.gifГутлыг яг хэзээ зохиосон нь тодорхойгүй ч МЭӨ 1600-1200 оны үед Ираны хил орчимд амьдардаг Бабилын уулархаг нутгийнхан анх хэрэглэж байжээ. Тухайн үед хүмүүс ангийн арьсаар хөлөө хучиж боосон нь өнөөгийн гутлын анхны хэлбэр гэдэг. Энэ нь “сандаал” маягийн загвартай бөгөөд олс, арьс зэргээр хөлдөө уяж тогтоодог байж. Ингэж анхны гутал бий болсон.Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нас, хүйс болоод нэр хүндийн ялгааны улмаас гутлын загварт өөрчлөлт орж эхэлсэн. Тиймээс улс үндэстэн бүхэн өөр өөрсдийн онцлог, амьдралын хэв маягийг илтгэсэн гутлыг зохион бүтээж, өдийг хүртэл шинэ шинэ загвараар баяжуулж өнөөг хүрсэн байна. Монгол ахуйд гэхэд л ээтэн монгол гутал бусдаас ялгагдах онцлог ихтэй шигээ баялаг утга агуулга илэрхийлдэг.

     Оймс, ээтэн хошуу хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах зориулалттай бөгөөд толигор ул нь газар шороог сэндийчихгүй, ургамал амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийн санаа агуулдаг аж. Харин африкчууд углааш маягийн гутал өмсдөг нь цагаан арьстнуудаас ялгагдах онцлог болж өгдөг. Учир нь Африкт гутал өмссөн цагаан арьстнууд очсоноор амьдралдаа гутал өмсөж үзээгүй уугуул нутгийнхны гайхшийг төрүүлж, алмайруулж байжээ. Тэд, цагаан арьстнуудын хөл мал шиг хос туурайтай тул түүнийгээ нууж гутал өмсдөг байх хэмээн боддог байв. Тиймээс хөлийнхөө хурууг ил гаргасан гутлыг өмсөх болсон гэдэг. Ингэж улс орон бүр өөр өөрийн гэсэн гутлын өвөрмөц түүхтэй.

     Энэ бүх хөгжлийн үе шатыг туулан ирсэн гутал өнөөдөр бидний амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон бөгөөд гоёлын, биеийн тамирын, бүжгийн, хөл бөмбөгийн гэх зэргээр нэр төрөл нь нэмэгдсээр байгаа билээ. Тэгэхээр ямар гутал сонгож, хаана өмсөх нь чухал асуудлын нэг яах аргагүй мөн билээ.

                     Хэмжээг хэн тогтоов

     

    1205 онд Английн хаан I Эдуард гутлын хэмжээг анх тогтоосон түүхтэй. Тэрээр гурван хатсан буудай буюу 2.5 см-тэй тэнцүү хэмжээг авсан нь албан ёсны гутлын хэмжээ болж үлджээ. Тэгэхээр 13 ширхэг буудайтай тэнцэх ултай гутлыг 13 размерийн хэмээн ярина. Харин өнөөдөр Европ жишгээр гутлын размерийг тодорхойлохдоо хөлийн улыг хэмжиж, түүн дээр энэ хэмжээнийхээ хагасыг нэмдэг. Жишээ нь: Таны хөлийн ул 24 см бол (24см:2=12, 12+24=36). Тиймээс таны гутлын размер 36 болж байгаа билээ.

     

     

     

    Миний анхны дурлал бол гутал

     

    Их хотын хүүхнүүдийг ганган гуталгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч моодны ертөнцөд үе үе гутлын хув ьсал өрнөдөг билээ. Гутлын тухай ярихдаа “Миний анхны дурлал бол гутал” хэмээн дуу алдсан жүжигчин бүсгүйн талаар дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Тэр бол “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны Каррье-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жэссика Паркер юм. Тэрээр гутал цуглуулах хообийтой бүсгүй бөгөөд эмэгтэй хүн бүр сайхан гуталд дурладаг тухай найруулагчдаа хэлсэнээр уг кино гутлын ертөнцийг бүхэлд нь хамруулж чадсан билээ. Тиймдээ ч энэхүү киноноос гутлын шинэ шинэ загварыг олж харахын зэрэгцээ, гутал гэдэг эмэгтэй хүний сэтгэлийг хамгийн х татдаг зүйл гэдгийг мэдэж болох юм. 2008 оны гуравдугаар сард дэлгэцнээ гарсан “Хүсэл тачаал ба их хотын амьдрал ” кинонд гэхэд л Каррье 81 удаа гутлаа сольж өмссөн байдаг. Энэ гутлуудыг хараад дуугүй суух нэг ч эмэгтэй байхгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Үүнээс гадна киноны хувцасны загвар зохион бүтээгчээр Патрисиа Фиелдс ажиллажээ. Тэрээр, “Эмэгтэй хүний хөлийг хамгийн сайхан харагдуулдаг зүйл бол яах аргагүй гутал. Би нэмэлт чимэглэл болоод гуталд маш их дуртай. Тиймээс дүрүүддээ тэдгээрийг маш их оруулахыг бодсон” хэмэн хэлжээ.

     

    Энэ кинонд гарсан хамгийн шилдэг гутал болох оргилуун дарсны өнгөтэй Диорын “Гладиатор” сандаал хүүх­нүүдийн дунд одоо хүртэл яригдсаар байгаа. Диорын дэлгүүрүүд рүү кино гарсан даруйд хүмүүс утасдаж “Би киноны турш маш олон өндөр өсгийт харсан боловч энэ төрлийн хамгийн гайхалтай нь танай “Гладиатор” сандаал байлаа” хэмээн талархлын үг хэлж байсан аж. Дашрамд хэлэхэд энэ сандаалыг интернэтээр 770 доллараар худалдан авч болно.

     

     

     

    Гуталтайгаа юу хослуулбал дээр вэ

     Гутлын загвар хувьсан өөрчлөгд­сөөр эртний хэв маягийг шингээсэн орчин үеийн загвар голлох боллоо. Өнгөрсөн жил моодонд байсан “Гладиатор” сандаал одоо ч хууч­раагүй байна. Харин энэ жилийн гутлын загварт олон янзын оосор бүч нэмэгдснээс гадна, гялгар чимэглэлүүд хүчтэй орж ирэв. Өөрөөр хэлбэл энэ жил гутал маань ерөнхийдөө чимэглэлийн үүрэг гүйцэтгэнэ. Гутлыг цүнхтэй хослуулдаг моод хуучраагүй боловч зарим үед хэтэрхий болхи харагдах нь бий. Ер нь гуталтайгаа адил өнгийн бугуйвч, зүүлт зэргийг сонговол тохиромжтой. Энэ нь хэт гял цал байдлыг илэр­хийлж байгаа бөгөөд гутлын хэв маяг тайзруу чиглэж байгааг илтгэж буй юм. Хүн бүхэн өөрийгөө тайзан дээр байна гэж төсөөлбөл хамгийн сайхан гутлын цуглуулга чухам тэндээс харагдах биз ээ. Мөн өдөр тутмын амьдралдаа ч хамгийн гоёмсог гутал сонгох хэрэгтэй. Өөрийгөө сайхан гуталтай байгааг мэдрэх бүр өөртөө итгэх итгэл нэмэгддэг нь бүсгүйчүүдийн төрөлх чанар. Зөвхөн өөртөө таалагдсан гутлыг өмсөж байж л та бусдаас илүү харагдах болно. Мөн гутлын сонголт хийхдээ дэлхийн жишигт нийцсэн загвартайг нь сонгох хэрэгтэй. Эдүгээ загвар зохион бүтээгч Жимми Чоогийн гутлууд бүсгүйчүүдийн сонирхолыг маш ихээр татаж байгааг дуулгая. Учир нь түүний гутлууд маш дэгжин байдлыг илтгэхээс гадна шинэлэг уур амьсгалтай байдаг юм. Тиймээс ч Холливудын жүжигчид Жимми Чоогийн гутлыг маш ихээр өмсөх болсон.

     Монголын нөхцөлд бол загварыг нь сайн харж аваад л сонголт хийхдээ тусгаж болох юм. Ямар нэг үдэшлэгт хэт их гоёл чимэглэлтэй сандаал өмсөх нь бүдүүлэг харагддаг. Өөрөөр хэлбэл та хувцасны сонголт муутай хүн гэдгээ илтгэж буй хэрэг. Тиймээс үдэшлэг, цэнгүүнд очихдоо даруу бөгөөд цул өнгийн туфль өмсөхийг санал болгож байна. Дэлгүүрт нарийн чимэглэл орсон гэхээсээ илүүтэй даруу загвартай даашинз элбэг. Харин тэр даашинзыг гоёмсог гутлаар чимчихэж болно шүү. Энгийн л нэг хар өнгийн даашинзны доор өндөр өсгийтэй, битүү загварын мөнгөлөг цэнхэр гутал өмсөөд үзээрэй.

     

    Үдийн цайны дараа гутлаа ав

     

    Гуталд хорхойтой хүүхнүүд бий. Мөнгөө атгаад гутал авах гээд гарлаа л бол өдөржин алга болчихно. Дэлгүүр хаасны дараа инээчихсэн, дээрээс нь ядарчихсан орж ирдэг юм. Харамсалтай нь өнөөх эрэл сурал болж байж авсан гутал маргааш нь багадчихдаг тохиолдол элбэг. Эсвэл гэнэт таалагдахаа болиод, дараагийнхаа гутлыг хайхаар явна. Иймэрхүү асуудал гаргахгүйн тулд ганган гутлыг битгий цагийг нь тулгаж аваарай. Үнэхээр чамин өндөр өсгийт авъя гэвэл бүтэн сар хайсан ч болно. Манайд баяр дөхүүлээд дэлгүүрийн худалдагчийн “үзэмжээр” авчирсан хувцаснууд зарагддаг. Гэтэл хүн бүрийн хөлдөө угласан гутлыг та өмсөхийг хүснэ гэж үү?

     

    Хэрэв та өөртөө гутал сонгох гэж байгаа бол хамгийн түрүүнд өндөр үнэтэй дэлгүүрээр ороорой. Таалагдсан гутлаа өмсөж үз, авах албагүй. Харин дараа нь өөрийнхөө хэтэвчний хэмжээнд таарах дэлгүүрт очоод сонголтоо хийвэл оёдол хийц сайтай гутал авч чадна. Хичнээн их таалагдсан ч нэг их яараагүй бол маргааш нь очоод авчихаж болно шүү дээ. Өглөө авсан өндөр өсгийт үдэш өмсөхөд багадах тохиолдол бий. Тиймээс гутлыг үдийн цайны дараа худалдан авахад тохиромжтой. Энэ үед хөл өргөсч, бага зэрэг хөөдөг. Эхлээд сонгосон гутлаа сууж байгаад өмсөж үз. Дараа нь хосоор нь өмсөөд зогсож, явж үз. Сууж байх үед хөлийн хэмжээ 0.5-1 сантиметрээр бага байдаг. Хамгийн гол нь өсгий тогтвортой байх ёстой. Хэт өндөр өсгийтэй гутал туранхай эмэгтэйчүүдэд тохиромжгүй. Мөн жижиг биетэй эмэгтэйчүүд хэт өндөр өсгийтэй гутал авах хэрэггүй. Энэ нь тэднийг улам намхан харагдуулж, биеийн харьцааг алдагдуулдаг бол бүдүүн өсгийтэй гутал бүдүүн хараг­дуулдаг. Махлаг бүсгүйчүүд “хадаасан” өсгийтэй гуталд дурлаад ч хэрэггүй. Өсгий нь хазайж, таны хүнд жинг бусдад зарлах болно.

     

    Битүү гутлын өсгийн хэсэг илүү товгор байвал нарийхан шилбэтэй бүсгүйд гутал нь томдсон юм шиг харагддаг. Даашинзнаас гадна гутлаа зохицуулах өөр нэг чухал зүйл бол таны биеийн хэлбэр юм. Мэдээж өндөр гоолиг охид өндөр өсгийт өмсөх нь сайхан харагдуулдаг. Харин бүдүүн шилбэтэй, том биетэй бүсгүйчүүд бүдүүн өсгийтэй өндөр өсгийт их зохидог. Мяраалаг бүсгүйчүүл задгай гоёлын гутлаас аль болох зайлсхийж битүү гутал сонгоорой. Мөн жижиг хэмжээтэй гуталд нойтон элс хийгээд хатаахад сунах боловч том хэмжээтэй гутлыг багасгах арга байдаггүй. Хэмжээ багасгагчид ч найдах хэрэггүй шүү. Тиймээс өөртөө таарсан гутал сонгохыг зөвлөж байна.

     

     

                           Ãóòàë àð÷ëàõ ºâºðìºö àðãóóä

     

    Шавар шавхай, тоос шорооноос болоод гутлын эдэлгээнд өөрчлөлт орох нь бий. Тиймээс зөв арчилж, цэвэрлэх нь чухал юм. Хэдийгээр гутлын төрөл олон янз боловч гутлын гол түүхий эд нь ихэвчлэн шир байдаг. Үхрийн шир зөөлөн, эдэлгээ сайтай гэдгээрээ хамгийн чанартайд тооцогддог хэдий ч матар, могойн арьс болон лак, даавуун материалаар гоёлын гутал хийх нь элбэг. Арьснаас гадна гутлын зарим хэсгүүдэд резин, төмөр, чулуу зэргийг ашигласнаар гутал нь хөлд эвтэйхэн болдог. Ер нь ямар ч гутлыг өнгө хэлбэрийг нь алдагдуулалгүй арчилж чадвал хичнээн удаан өмссөн ч болох билээ. Тиймээс гэрийн нөхцөлд гутлаа хэрхэн арчлах талаар өгч буй доорхи зөвлөгөөнд анхаараарай.

     

     

    Арьсан гутал

     

    Ширэн гутлыг намар, өвлийн улиралд өдөр бүр тосолж байвал зөөлрөхөөс гадна нэвт нордоггүй. Харин зуны улиралд сайн тосолж байвал өнгөн хэсгийг үрчийхээс сэргийлнэ. Мөн тосолсны дараа зүлгэж арчих нь чухал. Энгийн даавууны оронд нийлэг оймс хэрэглэвэл илүү гялалзуулдаг юм. Үсний будаг, хумсны лак зэргээс тогтсон толбыг хэрчим сонгино, нимбэгний шүүсээр үрэхээс гадна мебель өнгөлөгч шингээсэн хөвөн­гөөр арчиж арилгадаг. Эдгээр аргыг хэрэглэх нь хар өнгийн гуталд тохиромжгүй.

                                                    Цайвар гутал

     Цайвар гуталд тохирох тос олоход хэцүү. Ихэвчлэн тосолсны дараа өнгө нь хувирдаг. Тиймээс гутлаа сонгины шүүс, түүхий өндөгний цагаанаар арч. Сүүгээр цэвэрлэсэн ч болно. Харин баллуур хэрэглэхээс зайлсхийгээрэй. Өнгийг ньхувиргадаг.

     

    Илгэн гутал

     

    Илгэн гутал арчилгаа их шаарддаг. Гэрийн нөхцөлд резинэн сойз, бие угаагчаар цэвэрлэж болох хэдийч зориулалтын илэгний сойз авах нь сайн. Мөн илгэний өнгө сэргээгчийг гутал руугаа цацахаас өмнө өнгийг нь сайн хараарай. Хар өнгийн гуталд хөх толбо тогтож үлдэх тохиолдол байдаг юм. Элдэв янзын толбыг цагаан талхаар үрвэл амархан арилдаг. Харин тосны толбо тогтвол бензин шингээсэн даавуугаар цэвэрлэж болно.

     

     

     

    Лакан гутал

     

    Лакан гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг нимгэн түрхэж байвал хугарч, хагарах нь удаан байдаг. Харин будаж, тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож зэгэлтүүлэхгүйн тулд сүү, ургамлын тос холиод түрхээрэй.

     

    Даавуун гутал

     

    Даавуун гутал хамгийн их арчилгаа шаарддаг. Толбо тогтчихвол угаалгын нунтаг шингээсэн чийгтэй алчуураар хөнгөн арчаарай. Хэтэрхий норгочихвол агшиж, сунах магадлал өндөртэй байдаг тул болгоомжтой хандах хэрэгтэй. Харин шороо тоос тогтчихвол хатахыг нь хүлээ. Хатсаных нь дараа хуурай сойзоор үрээрэй.

     

     

     

     

                                               Монгол гутал хийх аргаас

    http://mongolnews.mn/uploads/assets/image/TUYA12-1.jpg

    http://vip76.mn/media/news/original/2013-10-09/gutal.jpg

     

     

    http://resource.news.mn/biznes/photo/2011/1/dd0ffb7d321da036/acee5614819ea6afbig.jpg

    https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRN0_4TtAH3oGza8XD44kmKw30vUfnglMWQQsoZRnHkxHu1j_Ig

     


    Үзсэн тоо:14912