Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    БУУЖ МОРДОХ ХОРВОО


    Сормууниршийн ДАШДООРОВ (1935-1999)

         С.Дашдооров 1935 оны 07 сарын 03-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт мэндэлжээ. Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж тєгсгєжээ. С. Дашдооров 1955 оноос МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Ємнєговь, Дундговь аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч. МЗЭ-ийн хорооны vргэлжилсэн vгийн зохиолын зєвлєлийн эрхлэгч, "Монгол кино" vйлдвэрийн ерєнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгvvлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа
         С.Дашдооров 1950-иад оноос уран бvтээлээ эхэлж "Сэргэлэн багачууд", "Талд татсан солонго",”Говийн магтаал", "Миний ард тvмэн”, “Улайран байгаа тэнгэрийн хаяа", "Хvлэг" "Айлын хvvхэн Алгирмаа", "Тал бид хоёр", "Миний нутгийн алаг толгод", "Монгол", "Энх улирал ханхлахад" зэрэг яруу найраг, єгvvллэг
    тууж, хvvхдийн зохиолын ном болон "Говийн єндєр", "Дуут хонгор манхан" роман, "Гурван найз". "Нар хиртсэн жил". "Єндєр ээж", "Эх бvрдийн домог", "Хайрхан єндєр хаа байна". "Их замын эхэн", "Тэнгэрийн муухай арилдаг", "Саруул талын ерєєл”, "Талын цуурай" кино, жvжиг, дуурийн зохиол туурвин нийтийн хvртээл болгосон байна.

     

     

    БУУЖ МОРДОХ ХОРВОО

         Малд яваа талын хvн єндєр газар хvлгийн дєр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Тєгєє євгєн хонио тогтоож аваад, сvргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чєдєрлєж тавьснаа єєрєє нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ єгєн хашхирч, танзны нь торгон ирмэг мєлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны єнгє аяыг андахгvй. Эзэн нь сvргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сvрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хvрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.
     
          Тєгєє ганц чvдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган тємєр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны єндгєєр байн байн дарж цогийг нь бєхєхєєс урьтан хавтаганыхаа мєнгєн тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины нь утаа талын зєєлєн салхинд, хаш соруул эвлэгхэн vлээх уруулын нь завсраар нэгэнтээ хєхрєн суунаг татсанаа, баруун зvvн мєрєн дээгvvр нь савсан арилах аж. Зуны тэргvvн сарын илчит наран духан дээр нь ээж, унаа  морь нь эзнийхээ ааш хэрхэн єєрчлєгдєхийг харж, пар пар тургилан, борог євс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Тєгєє хээрийн хоймор тvгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа толгой дахь цогтой vнсийг гарзшаасан янзгvй хий vлээн хvvдийтэй тамхиа аанай л дадсан зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бvсээ тэмтчин бєх гэгч нь хавчуулж, vдийн тунгалаг зэрэглээ бєєн бєенєєрєє цогих тэртээ урдах буурал талын дунд бєртєлзєн цаашилж яваа морьтой хvний хойноос хараа тавив. Тэгээд єєртее "Ангаа євгєн ингээд явчихдаг байж.   Нутгийн нуруутай хэдэн євгєний нэг байлаа даа..." гэж єгvvлснээ ийш тийш ямар нэг юм чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Тєгєє хэзээний шvтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хєгшид ч юм уу, ер нь таних мэдэх хvн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.

           Хэдхэн мєчийн тvрvvнд тэр буурал талд холдон яваа хvн, хонио тогтоож явахад нь дайран ирж, нэгдлийн тєв орохоор яваагаа ярьж ойр зуурын vг солих зуураа нутаг нугынхандаа "Ангаа" гэж авгайлуулж дуудуулж явсан євгєн Хангай бие барсныг дуулгаж ээ. Тєгєє тvvнийг сонсонгуутаа ''Єє хєєрхий гэж... Тэгээ юv?" гэж дуу алдсанаа “Саяхан л ануухан алхалж явсан юм сан... Майн баяраар сургуулийн хvvхдийн барилдаан vзээд налайж суусан даа . . Тэгээд хvvхэд хvvхдийг л "Сайн барилд", "Нvдээ хар гэм", "Цаад хєлєє гэм" гээд л олны дундаас хашгичин єндєлзєж суусан юм сан... Бид тэнд сvvлийн удаа хєєргєє зєрvvлэх учиртай байж дээ ...  " гэж харууслаа илэрхийлэн vглэж, Хангай євгєнийг хvндэтгэн явдаг сэтгэлээ нээн мориноосоо буужээ

         Тэр мэдээ дуулгасан хvнийг Самбаа гэнэ. Самбаа ч мориноосоо буув. 
         Тєгєє ч тvvнийг андахгvй хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай. Эхээс энэ л зэрэглээ наадсан талд тєрж эрийн цээнд хvрсэн цагаас уугуул нутгийн бараа ил, сvрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санжээ. Єнєє хэн хэн нь жаран нэгнийхээ жилийг ардаа хийчихээд явж байгаа, залуус харчуудад євгєд настан гэж хvндлvvлэн налайж суудаг насандаа ирсэн улс ажээ. Харин Хангай євгєн тэднийг багачууд хvvхэд ч гэх юм уу, залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил vйлсээр нь ч тэгж цэгнэдэг байсан юм уу, бvv мэд. Эсвэл ухаан зvг самбаа сэхээгээр нь ч хэлдэг байсан юм уу!  Хангай євгєнд хvvхэд гэж дуудагдаж явсан хоёр євгєн хэн хэнийхээ харуусал уярлаа цайруулан хєєрєг тамхиа зєрvvлэн ёслох зуур хэд гурван vг солив. Тэгэхдээ, нэгэнт таагvй мэдээ дуулгасан Самбаа хуруундаа чимхсэн хамрын тамхиа сvжиглэнгvй vнэртэн ам нээж,

          -  Муу євгєн чинь ийм хэл дуулаад яаж гэрт гэдийж суух вэ гэж бодоод ... Тэгээд Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс тєр гvйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нvдээ онийлгон ширтэж
         -  Манийг мэдэх настан ч цєєрєєд байна шуу ... Бид чинь энэ уусан ус, суудаг нутгаасаа хэзээ ч уйдаж чилж байсангvй. Тvvн шиг хєєрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо vзэж байсангvй єсєж єдий хvрч дээ хє... Уг нь хєєрхий євгєний наян тавны найрыг нь хийчихэж чадсангvй. Нэгдлийн дарга нар ч бас дотроо бодолтой л байсан байх шvv... Анх нэгдэл vvсэж асаж байхад чинь манайхан чинь Ангаагийн л амыг харж байсан даа... Тэгээд л Ангааг зєв зvйтэй явдал vvдэж байгаа юм байна. Зєрж болохгvй ээ гээд л хамгийн тvрvvн нэрээ бичvvлэхэд нь бvгдээрээ л дагав даа... Нэг их нэр заргvй хэрнээ, тvмэнд нvvрийн буянтай хvн байж дээ ... гэхэд Тєгєє тvvний яриаг дэмжин
        -  Яриа юу байх вэ, Тєрийн нуруу тєвшин хvн явж дээ гэснээ "Энэ малд ч мєн нvдтэй сэн..." гэж бахархангуй дуу алдан тvрэв.
         Самбаа Тєгєєгийн ам дvvрэн эл дуу алдан єгvvлсэн бахархлын vгний єнгє намба хоёрыг бvр єргєв.
        -  Хэлээд яах вэ ... гэж сунжруулан єчсєнєє
        -  Дал хvрч л байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шvv. Ямар сайндаа нэгдлийн дарга хорих санаатай давхиад очсон чинь нэг эмнэг тайлаг тавхайлдаад уначихсан хонь эргvvлж явж байж "Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш биз дээ" гээд асуучихаж. Тэгсэн чинь мань євгєн "Тэгэлгvй яах вэ" гэхээр нь бас ч сайн vнэмшсэнгvй. Тэгээд "Бага тэмээ унаж явж наад яс vсээ эвдэж хvvхэд багачууддаа гай болов оо” гэхэд нь "Эмнэг бага малыг насны аагаар сургадаггvй, намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт бага тэмээний явдал биед хєнгєн байх юм" гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл, амины нийлсэн хорин хоёр эмнэг сургачихсан байсан гэдэг шvv ... Тvvнийг нь мэдээд нэгдлийн дарга, мань євгєнийг олон эмнэг сургажээ гээд спортын мастер цол олгуулах гэсэн нь, эвлэлийн гишvvн биш юм гээд цаанаас нь татгалзсан юм гэнэлээ гэж талийгаач євгєний паян, сайн vйлийг нь дурсан хууч дэлгэхэд нь Тєгєє ч дэмжив. Тэр
         - Манийг бодохноо ёстой малчин хvн байсан даа. Биднийг одоо дарга нар тэргvvний малчин, мэнд сvрэгтэн энэ тэр гээд л магтаад байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ дээ. Энэ дарга нар бага хvvхэд, єндєр настан хоёрын ажлыг vзэх биш. Дундуур нь хараад байгаа юм. Далан долоо гараад хєєрхий мориныхоо нуруунд гарч чадахгvй боллоо. Ингээд унаа унах буян хийсээд єгдєг юм байна гээд бvр гутарчихсан сууж байсан даа. Би бvр нvдээрээ vзэж, чихээрээ vгийг нь дуулж сонссон толгой доо... Бид ер нь Ангаагийн насан дээр яаж шvv явах юм бол? ... гэж толгой сэжин єгvvлжээ.

         Тєгєє, Самбаа хоёр дуу дуугаа авалцав. Хангай євгєний тухай яриад байвал хонины нэгэн хишиг єдєр багадах мэт байлаа. Ер нь хэн хэзээ нэгнээ нас єєд болоход нь мурий хазгай гишгэж явсныг нь дуудаж байлаа? Харин тэр хvний гэгээн цагаан мєр, хэнд хэзээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бvхнээ хєєрєн дурсгалыг нь хvндэтгэдэг сайхан заншил байдаг санжээ. Yvний учир, хоёр євгєн мєд барахгvй яриа хууч хєєрєг зєрvvлэн ёсолж, хоёул босжээ Самбаа мориныхоо жолоог хумин мордож, цулбуураа барин явуулын хvнийг хvндэтгэн босож зогссон Тєгєє уруу хандаж:
          -  Энэ хойд дээгvvр гараад ирсэн чинь, далай цагаан хонь налайн харагдахаар нь баярлаж л байлаа. Тэгээд ажсан чинь чи явж харагдана  гэж єгvvлэн унааныхаа толгойг ємнє зvг залав. Тєгєє
         -  Чи минь тэгээд Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрэй дээ. Уг нь би ч гэсэн євгєнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хvн дээ ... гэв. Самбаа ч тvvний аргагvй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дохин морио давьчин салж явав. Тєгєє тvvний хойноос харан хэсэг зогсож байснаа морио хєтлєн явгаар хэд алхаж, хоёр талдаа налайх хонин харав. Хонь тогтуун идээшлэн, эхээ даган нялх ногоо гоочилж байгаа шинэ тєлийн єнгє зvс содхон цайрч цагааран харагдана.
          Самбаагийн далай цагаан сvрэг дайралдлаа гэсэн vг учиртай байлаа Монгол хvн ямар нэг яаруу тулгуу ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сvрэг юм уу, адуу дайралдвал бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бvтэхийн єлзий дэмбэрэл гэж vздэг ажээ. Тэгээд Самбаа, бэлэг дэмбэрэл бодон тэр vгийг хэлжээ. Тєгєє ч учрыг нь ухааран урамтай vлджээ. Тэгээд нялх хурга мал тонших бvргэд хонь малынхаа ойр эргэлдэн байх нь гэж хєх тэнгэр єєд саравчлан бараа харж, сэжигтэй юм vл vзэгдсэнд морио чєдєрлєн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаа ажээ.

          Самбааг бєрт буттай талын хэвгийд шоволзон торойсоор бараа тасартал нь єєрийгєє саатуулан харж байснаа, нугалж суусан євдєгний ойр гарт єртсєн жижиг жижиг чулууг хэд гурваар нь тvvн нойтон алган дотроо єнхрvvлэн эрхи мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ, ганц ганцаар нь эрхий хуруун дээрээ гарган нясалж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг дээш харуулан эвэршиж гараг жилийн тооцоо хийв. Тэр Хангай євгєнийг хэзээ нутаглуулах нь вэ гэж тунгаан vзжээ. Тэгээд маргааш юм байна гэж єєртєє єгvvлэн хонь малаа харж ахин чулуу тvvн алгандаа єнхрvvлэн саатав.

         Тєгєєг орь залуу явахад Ангаа хэмээх Хангай гэж нарийхан нуруундаа шар ногоон дурдан ч юм уу бажгар єргєн гэгчийн ороож, хошмогтой цагаан тоорцог чихийг нь сєхєн ємссєн ануухан єндєр хар хvн байлаа. Нvд булаахааргvй ч товхийсэн мєнгєн тоногтой эмээл хазаар хэрэглэхийн дээр зун бол бэлгvй хэт зvvн, євєл бол ясан савхтай vйсэн иштэй хутга бэл сэлттэй нь бvрэн зvvнэ. Тэрбээр адуутай дайралдаад унага дааганаас нь аваад азарга морьдыг нь шинжиж байдаг зантай адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалзсан эр байлаа. Харсан vзсэн мал, дэл сул алдуул тааралдвал андахгvй, эрэл сурлын хvнд тус хvргэхийг нэр тєрийн хэрэг мэт мєрдєн, ядарч зvдэрсэн хvнд тус дэм болохыг ариун vйлс гэж баримтална. Харин морь малдаа ширvvн хvнд нvvр єгєх дургvй. Тvvний эдэлж унасан морь нь хэзээд єнгєлєг, гундаж эцсэн явах нь нvдэнд vл єртєнє. Хартал талын салхи сєрєн дээлийнхээ сугыг хєєрєгдєн давхивал давхиж л явдаг, сольж юvлж амжихгvй хэд хонож байвч тэгтлээ хvндэлнэ. Бvр хєгшид настан Хангайг vнэхээр морь унаж эдэлж сурсан хvн гэж магтана. Тєгєє залуу насандаа, Хангай шиг vеийн харцуул залуустай, тvvн шиг морь малаа эдлэхсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой алдахгvй уургаа шидэхийг нь хvртэл бахархан хєєрч байсан нь зєндєє. Єнєє эргэн санавал Хангай сайхан эр явсан ажээ. Одоогийн хvvхдvvдэд тэр тухай яривал "Энэ бєгтєр єндєр євгєн тийм хvн байсан гэж vv" хэмээн гайхаж мэднэ. Гэвч Тєгєєгийн vеийнхэн мэдэх аж. Тэр ч байтугай Тєгєє нэгэн vе Хангайг гэрийнхээ босгыг алхан орж ирвэл, эзэгтэй нар хvндэтгэн дээшээ залж, идээ будааныхаа дээжийг барьж, гэрийн эзэд хууч яриа дэлгэх, хурдан морио шинжvvлж, тvvнээ олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хvн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил тєрєлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах агаад тvvнтэй ойр дєт vерхэж нєхєрлєх, айлсаж саахалтсаж нvvж суухыг хичээж байдаг хvн захаас аван тааралддаг учрыг нь олж цєхєхдєє дэмий л єєртєє "Ийм нэг олондоо буянтай явах нас намба ирэх болов уу?" гэж боддог байжээ Тvvгээр vл барам Тєгєє тийн нас намбын бараагvй цагтаа Хангайд нэг их тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат санаж явсан цаг ч бий ажээ.

         ... Баян Садын хvргэн болоод байсан тэр зун. Тєгєє Садын бараан голдуу зvсний таван азарга адууг нь Бор-Єндєрийн цаваас єглєє болгон цуглуулан Хашаатын худаг уснаа, Сад хvv хоёртой ховоо сэлгэн усалж хvргэн хvv хvчээ харуулж явав. Тэгтэл гvv барих болж хавийн харчууд унагыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хэний нь ч гэсэн унага барих vед унаа унаж уурга барьсан эр хvн сураг чимээ л авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг унагыг нь барилцаж ороо догшны нь уургалалцаж хєл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдээ ганцхан тохиох тэр єлзийт єдєр ирсэн болгоныг найр тавин угтаж, гvvгээ барьсны дараа vрсийн идээ шvvсээр дайлна. Тvvний дээр сайн уургач айлын хvргэн болоод анх гvvг нь барилцах гэж байлаа. Садын адуу чийрэг догшин, тvvгээр нь ч гэрийн эзэн бахархана. Тvvний учир Тєгєє хадмынхаа нvvрэн дээр уургаа хугалах ч юм уу, унаганы толгой алдах вий гэж битvvдээ тvгшин зовж байлаа. Харвал, хадам эцэг нь адуугаараа аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нvд нь нэг л эгдvvтэй ондоо харагдах аж. Тэгэхэд нь Тєгєєгийн зvрх бvр vхэж байлаа. Хvний ид хав, эр бярыг сорих мэт хурааж ирсэн адуу, шинэ буусан дэнж дээр угсарч татсан таван зэл угсрахыг нь угсарч, зэрэгцvvлэхийг нь зэрэгцvvлж татсан дэвжээн дээр багшран, олон хvний бараанаар ороо догшин нь омгорхон сvртэй хуухирна. Тэгтэл яг унага уургалах цаг болж, морьтой хvvхдvvд адууны тал талд гаран хурааж хумихаар хєвсєрч, эрчvvд уурга хуйваа угсран ногт чагт арзайтал нь барьсан улс зэл уруу ханджээ. Тєгєє євдгєє чичруvлэн хадмынхаа уургын халиун моринд уургаа тулан мордохын зуур эргэн тойрныг харвал Хангай хусан уургаа барин бас уургынхаа урт хvрэн морио уначихсан ирж яваа харагдлаа. Тєгєє тvvнийг хармагцаа уулын чинээ тvшиг тэнгэрээс буусан чинээ баярлажээ. Баян Сад ч тvvний барааг хармагцаа биеийн нь хєшєє гарсан мэт болж дуу шуу болон хєгжиж, шальдархан уургач нар сvрдэх мэт болжээ. Сад багц багцаар нь багласан ногт чагт гарынхаа бугуй тохойд сэгсийтэл нь углан алхах зуур Хангайд хандан,
         - За чи ирсэн хойно болох нь тэр ... гэж сэтгэл хангалуун єгvvлэхийг сонсоод гэнэт Тєгєєгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь уугин баагих шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган авлаа гэтэл бас vеийн харчууд: нутаг усны уургач нар Хангайг "Ангаа”, "Ахай” болон сvр сvлдээ тvvнд єгєн хэзээний давлиун зангаа гээх шиг болж ахуйд "Муусайн долигонуур юмнууд ..." гэж дотроо голон омог ааг нь шатаж байлаа. Тэгснээ, ороо хангал барьж хєєж байгаа газар, Хангайн барааг харсан шальдархан уургачид уургалах гэж байгаа мориныхоо толгойг олохоо болин мунгинах ч юм уу, зарим нь уурга хуйваа моринд алдан, нэг бол эмээл дээрээсээ хуу татуулан халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хєєрєлдєхийг нь бишгvй сонссон тул бас ч хулчийсхийжээ. Хангай, Тєгєєг ийнхvv шатаж явааг даанч ойлгосон янзгvй Садын араас морьтойгоо даган ойр зуурын vг солин шинэ татсан зэлэн дээрээ биесээ тvрэн тал тал тийшээ хуухиран тачигнах адуун сvрэг уруу нvд тавин явж байв. Гэтэл зэлний дэргэд ирvvт, Сад єнєє олон ногт чагтаа арц унгатган ариулж ёслоод єврєєсєє урт цэнхэр хадаг гаргаж
         -  За Хангай минь, ууган унагыг минь уургална даа ... гэснээ амыг нь тvvн рvv харуулан хандав. Ийм ёс тєрийн явдал болно гэж бодоогvй Хангай цочсон мэт эмээл дээрээ хавьчин суудлаа засангуутаа цээл сайхан хуйв угсарсан урт уурганыхаа толгойг дээшлvvлэн бvр ёзоороор нь газар тулан босгож зvvн мєрєєрєє тvшин тонгойж
         -  Сад минь юу гэсэн vг вэ? Хvv чинь байна,  хvргэн чинь байна Цаадуулынхаа нэгээр уургалуул ... Адууны чинь эзэн гомдоно ... гэж татгалзах дуунаар Тєгєєгийн нєгєє бухимдал пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. Сад ингэхэд нь яахаа мэдэхгvй дороо зогтусан зогсов. Тэр "За энэ нусгайнууд унага жигшээчих вий Толгойг нь олохгvй, уургалах гэж байгаа нь энэ гээд ороолгож хєєгєєд ороо болгочихож мэднэ" гэж илэрхий голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хvн байлаа. Єєрєє морь уургалахдаа тааруухан хэрнээ хvн их голомтгой юмсанжээ.
           Тєгєє "хэнийг шилдэг бол доо?" гэж бодон хєндийхєн харзнан хvлгийнхээ амыг тогтоож ядан байлаа. Сад єнєє хадгаа барьсан чигээрээ ам ангайн хэсэг зогссоноо их л шийдмэгхэн Тєгєєг гараа занган дуудаж, уурганы нь толгойд урт цэнхэр хад намируулан уяжээ. Тэгээд ч бvvр баярлаж гvйцэв. Гагцхvv эл ёс тєрийг нvvр улайлгахгvй гvйцэтгэхсэн гэдэг бодол сэтгэлдээ дvрэлзvvлжээ.
         Хадаг уясан урт уургаа суналзуулан, хамгаас тvрvvлж ууган унага уургална гэдэг vнэхээрийн нэр тєрийн хэрэг байлаа. Хvн болгон л энэ нэр тєр, итгэл найдварыг хэрхэн єргєх нь вэ гэх шиг Тєгєє уруу харцаа хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан харж хєдлєх барихыг нь ажин анажээ. Хангай тэр єдєр нялхавтархан хоёр унага ёс болгон уургалаад л зэл уруу адуу хураалцан хашилцаж шинэ тулгар уургачдыг урамшуулан дэмжсэн vгээр шагнан, цойлж одсон хэд гурван адууг хэрхэн эргvvлж ирэхийг хvvхдvvдэд зєвлєн бусдыг хєхvvлэн байжээ. Харин Тєгєє хорьж болдоггvй хорин насныхаа аагийг чухам нэг гаргаж єнєє хадгаар мялаалгасан уурганыхаа эзэн, ямар уургач болж яваагаа гайхуулах шиг болжээ. Хангай таван азарга адууны унага зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх унага харж Сад уруу "Адуу чинь єснє єє! Энэ сvргийг чинь эдлэх эзэн нь ирсэн байна шvv" гэжээ. Энэ vг Тєгєєг магтсан vг байлаа. Тэгээд нэр тєрийг нь єргєж єгсєн Хангайд дотроо их баярлан хэзээ нэгэн цагт энэ хvнийг нэг баярлуулан гэж бат санажээ.

        Тєгєє ийнхvv єнгєрснийг дурсан бодож "Би чинь тэгээд, єнєє єєртєє амласандаа хvрч, Ангаагаа баярлуулж гялайлгасан билvv?" гэж бодов. Ер нь бодоод байхад хvн санахаар гийгvvлж гялайлгасан юм санаанд нь орж ирэхгvй байлаа. Хангай євгєн, зєвхєн адуу малд хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гvжир гvдэсхэн хvн биш байлаа. Нутгийн олон бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хvндэтгэхийн дээр єєр хvний тусыг эрж хvvе хаая гэж хошуу цорвойдоггvй эр явлаа. Нийтээр бичигтэн болоогvй байхад Хангайгаар захидал бичиг дуудуулах юм уу, єргєдєл айлтгал, захидал занаа бичvvлэх гэж унаа хєл болон очдог улс олон болоод ч тэр юм уу, хий сvрдсээр яваад єдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч юм уу, сар шинэ гарсан хойно уулзаж учраагvй бол нvvр тулсан газар амры нь эрэн золгож энд тэнд дайралдвал "Ангаа, Ангаа" гээд л нvдний нь дор бузгайрхан явснаас бус магнай тэнийтэл нь баярлуулах гэж орь залуудаа санасан санаандаа хvрээгvйг бодохоор гэнэт
    сэтгэл нь тавгvйрхэн хямарч, зvрх нь гунигтай цохилох шиг болжээ суудлаа засаж. гаанс тамхиа гарган дахин нэг шунаг гэгч нь нэрэв. Тэр сэтгэл тавгvйдэх vедээ ийн тамхиа тvргэн сорон, утааг нь бєєн бєєнєєр нь шившин сэлбэлзэн аягладаг   ажээ. Тєгєє холдон байгаа хонь, тохоотой эмээлдээ тvvртэн хэвтсэн морио ч ажсангvй, хэсэг зуур єєрийн бус сэтгэлийн хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр Ангаа євгєнд тєлєх ёстой єрєє тєлєєгvй хvний мєсгvй зан гаргасан мэт заавал тvvнийг цайруулахгvй бол сэтгэл ер амрахгvй мэт санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хvн олонд хэлж явсан ч биш гэж нэг   бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгvйг бас ухаарчээ. Тэгээд  нэгэн зуур Самбаад ч яльгvй атаархах сэтгэл тєрж санаа бодлоо сатааруулан ханьсаж асаасан тамхиныхаа
    утааг хайнгадуухан vлээж гаансаа тvрийлэн хавтгаа бvсэндээ хавчуулан шийдмэгхэн босов.  Тєгєє, Ангаа євгєний оршуулгад очих санаатай хэдий оволзовч ардах ажил  тєрлєє орхиж болохгvй байлаа. Гэрт хєл муу ганц хєгшин нь хоёр ачтайгаа байгаа аж. Тэр ядаж, унаа унаад хонь малын хойноос шогших чадалтайсан бол  нэг хоногтоо орхиод явчихаж болох  сон.  Євгєнийг баярлуулах хєг єнгєрсєн ч атугай, vлдэж байгаа vр хvvхэд тєрєл тєрєгсдийнх нь уй гашууг хуваалцаж цогцос шарилыг нь єргєлцєн уул усы нь тvшилцэхэд
    сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмий л хий адган учир зvйгээ 
    ядан цєхєж эхлэв.
         Шороо чулуу шvжигнvvлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвтсэн морь нь эзэн уруугаа нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чєдєртэй хєлєє тэлчлэн босов, Тэгснээ эмээлийнхээ гєлєм дєрєєг шигшин шилгээхэд нь Тєгєє амандаа "шийг-шийг шившиж, мориныхоо толгойд эвхсэн жолоо цулбуураа тайлан хазаарлаж чєдрийг нь аван ганзагалаж, биеийн нь чилээг гарган хэдэн алхам хєтлєн явснаа мордон хоёр тийшээ холдон одсон хониныхоо хойноос
    товор товор алхуулжээ..

         Єдрийн нар зулай дээр ээн, холхи хэцийн цохио гялталзан бvр алс хvрэн хєндийн дунд ганц нэгхэн хуй босон замхарч харагдана. Тєгєє аанай л тvжир тvжир алхлах мориныхоо явдалд бvvвэйлэгдэн хvний амьдрал, нас намтар vндэст євс ногоо мэт урган дэлгэрч гандан гундаж, мєнх бусын салхин хvрдэн автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа.
         Энэ нутгийнхан талийгсдаа "Хєх-Єндєр" хэмээх єнчин єндрийн євєр залуу энгэрт нутаглуулдаг ажээ. Тэр газар Тєгєєгийнхеєс хагас єртєє шахам зайтай. Нэгэн хадтай дэл, хоёр зузаан гvвээ давахад л бараа нь харагдана. Нэгдлийн тєв бол тvvнээс цааш, бас хагас єртєє зайтай. Тэндээс л Ангаа євгєний сvvлчийн аян замын цуваа наашилж Хєх - Єндєрт ирнэ гэдгийг Тєгєє дотроо бодон тvрvvхэн єдєр жил тооцон vзэж байснаа санав. Тєгєєгийн сувай хонь тэр Хєх - Єндєрийн чиг бэлчин яваа харагдана. Нєгєє суурь нь єєр зvг толгой хандуулжээ. Нєгєє хоёр сvрэг хониныхоо алийг нь тvрvvлж эргvvлэхээ шийдэж ядан гэлдрvvлэв. Тэгснээ гэнэт нэгэн мэргэн сайхан санаа олж єєртєє олзуурхан морио давиран нялх бага тєл бvхий хонь уруугаа холхон айлын хэр шийдмэгхэн цогиулснаа морио татан алхуулав. Ухаа морь нь тvvнээс ч хол давхих шинжгvй байлаа. Ер нь эзэн хєлєг хоёрт тvvнээс ч хол дэргэх хэрэгцээ байсангvй. Тэр хониндоо дєхєн єєрийгєє дэргэд нь байгаагаа мэдэгдэн нэгэнтээ чимээ єгєн хашхираад ойрхи нэгэн єндєр дээр гарч суув. Энэ удаа тэр тамхи гаансаа угсарсангvй, харин зvvн ар сvvжин дээрээ тvнтэгнэн явсан ширэн савтай хоёр нvдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран баясжээ. Тєгєє сувай хонио дурандав. Хонь нь тун тогтуун цаашилж байв. Хавар эрт гарсан хурга, эхээ даган цайвалзан гялалзах нь євсєн дунд цацсан сувд мэт єнгєлєгхєн харагдана. Тєгєє За, та нар цаашилж л бай. Хєрвє хурга заяа нь унтаж хоцрохгvй. Ойр хавь ч айл суурь байх биш. Явж байвал явж л байг ... Орой тийшээ барааг чинь нэг хараад авамз ... Хээр хонож сураагvй биш ... Хотгvй отор гэж хичнээн ч жил хийж ирэв дээ ... Харин энэ жилийн хувьд гэвэл анх л хээр хонох нь ... Тэгсэн ч яах вэ" гэж єєртєє ярьж суулаа.
        Хургатай хонь нь эзнээ бvчин налайн ирснээ эргэн тогтож, сvv, нялх ногоо хоёрт бойжиж махалсан ишиг зvггvйтэн бєєн бєєн хадан дээр vсчин гарч биесээ хєєн тоглонгуутаа зєндєє яваа хурганууд єдєн сээтэгнэхийг нь єхєєрдєн баясав. Малынхаа єнгє зvс; цовоо цолгиныг нь харахдаа сэтгэл нь хєєрч байдаг нь малчин хvний зан ажээ. Тєгєє морин дэл дээр бодож олсон санаа, хариулж яваа сvргийнхээ сэргэг чийрэг єсєж торнин буй тєл хоёрт олзуурхан аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сvрэг бvр ч тогтвор орон налайж зарим хонь цатгалдсан янзтай хєл жийн хэвтэн харагдана. Бас євс ногоо гоочлоод тєдий л удаагvй хургад ханьсан хоёр гурваараа бєєрєє нийлvvлэн буруу зєв харан хэвтэж ухаан зvггvй унтаж ч байгаа vзэгдэнэ. Тєгєє тvvнийг єнєє л єхєєрдсєн чигээрээ баяслын гал гялалзсан нvдээр ширтэн харж "Хєєрхийс ... Хоол явдал хоёртоо ядарч ... Томоогvй л амьтаддаа" гэж шивнэв. Нялх хурга ишиг ингээд унтчихаараа сvргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас элээ шувуу элэг барин дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Тєгєє тvvнийг юун эс андах билээ. Нойр хоолгvй шавдаж байж тєллvvлж аваад, нохой шувууны хоол болгочих вий гэж бага нялх хурга ишигний хойноос нvд салгахгvй харуулдан хариулна. Уг нь, тийм бага балчир тєлийг гэрийн ойр хариулах ёстой авч Тєгєє гэрийн бараа ил газар малаа хариулах дургvй. Тэр ч байтугай гэрийнхээ бараа ил, холын овоо толгой дээр ч суух дургvй зантай хvн, Нєхєн санавал, энэ занг єнєє Хангай євгєн сургасан аж. Нєгєє баян Садын хvргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр уруугаа дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, vгvй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр уруугаа дурандаж суухад нь Ангаа хаа ч хvрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дєрєє мулталж, унааныхаа хєлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь цээжин дотор нь ороод vзсэн юм шиг
         - За, хvv минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж бай. Зvдэг гэдэг юм. Малд яваа эр хvн чинь холыг харж явдаг юм. Наад зах нь гэхэд чамайг эхнэрээ хардаад тэндээс харуулдаж суудаг гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь, гурван давааны чанадыг байг гэхэд гурван гvвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм ... гэж сургажээ. Тэгэхэд Тєгєє vнэхээрийн их ичиж, єєртєє.vvнээс хойш ингэж суухаа больё гзж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгой ширтэж ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. Ер нь, хєєрєг зєрvvлэн ёсорхон тав арван малаа бєєцийлж єсгєн, хол ойрын хvнд нутаг ус, айл саахалтынхаа нэр тєрийг єргєн явах, хvний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж єгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цєхєєгvй нутгийн настан буурал, тvшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зvрх сэтгэл уяран байв

       Тєгєє оройн нар ташсан хойно сувай хониныхоо хойноос ухасхийн бараа харав. Сvрэг нь яг л єєрийн нь бодсоныг мэдсэн юм шиг Хан -Єндєрийн наад гvвээн дээр налайж байгаа харагдана. Салхины чиг янзыг vзвэл баруун урдаас vе vесхэн vлээж шєнєє эргэн хонох, чигийг барин зугуухан хотондоо дєхvvлэн иржээ. Хєгшнєє "Сувай хонио яачихаад ирж байгаа нь энэ вэ" хэмээн гайхан асуухад нь "Єнєє шєнєдєє хээр хонуулъя гэж бодлоо хє" гэжээ. Чингээд Ангаа євгєнийг єєд болсон тухай хєгшиндєє дуулгаж, єнєє гэнэт тєрсєн мэргэн бодлоо ч бас ярьж, vдэш нь шар тос хайлан зулын гол ороож мєнх галын бяцхан тасархайг Ангаа євгєнд зориулан єргєжээ. Хєгшин нь ч бас нутгийн нэгэн настан нуган олноо орхисонд гаслан харуусаж яагаад бага залуудаа тvvнээс сvрдэн айж эмээж явдаг байснаа хєєрєлдєж, хоёул "Бид чинь, энэ хойд vедээ Ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу?" гэж яриа дэлгэсэн аж.

        Єглєє нь бараг vvр хаяарч байхад Тєгєє хээр орхисон сувай хониныхоо барааг харахаар морио барин мордов. Yнэхээр санаснаар нь салхи зvvн хойд зvгээс сэвэлзэж байлаа. Тэр, Хєх-Єндрийн бараа харагдах хэц, нэгэн гvвээ даван замдаа бэлчиж байсан баахан адууг хєєн єчигдєр хониныхоо бэлчиж байсан гvвээн дээр гарч ирлээ. Тэгэхэд vvр манхайтал цайж дууч болжморын жиргээ намдан, хээр агь шарилжийн шинэхэн vнэр сэнгэнэж байлаа. Хээрээр ширvvхэн хєєсєн адуу явдалдаа халан Тєгєєгийн бууж vлдсэн гvвээг орхин Хєх -Єндєрийн зvvн суга чиглэн цувран одов. Тєгєє хоёр нvдний дурангаа гарган хонио олж харахаар Хєх - Єндєрийн хавийг нэгжин хайж гарав. Ер гялайх цайх юм нvдэнд нь vл єртєхvй, санаа яльгvй зовнин "Єнєє унасан бух vгvй, уулын буга ч vгvй" гэгчийн vлгэр болох нь уу гэж боджээ. Ургах нарны тvрvvчийн туяа баруун тэнгэрийн хаяанаа сvvмэлзэх уулсын магнайд шижиртэн тусаж тєдєлгvй их талын улаан наран дорно зvгт нэлийн бvvдэгнэх гvвээ, толгодын чанадаас vvлгvй, манхайн цэнхэртэнэ. Тєгєє хоёр нvднийхээ дурангийн дугуйд хамаг хараа нvдээ хандуулан орчныг харуулдсаар ямар ч бараа олж харсангvй. Хамаг бодсон санасан нь бут нуран унаж байх вий гэж бодохоос зvрх нь пал пал тvгшvvртэй цохилж эхэлжээ. Тэгээд, нvднийхээ чилээг гарган тvр дурангаа салгах зуураа багцаа хайн єчигдєр бэлчиж байсан хониныхоо мєрийг хавь ойроороо ажиж мєрєєр нь хаашаа явсныг нь мэдэхээр шийдэв. Тийн морио хєтлєн мєр хайн айлын хэр зайтай явж ч vзэв. Нvдэнд нь юу ч туссангvй. "Ямар хаашаа лvд вэ?" хэмээн хамар дороо хараал тавин гайхахуй, оройны нь vс єрєвсхийн босох шиг болж, бvх бие нь ширвээтэн жихvvцэсхийжээ. Тэгээд аанай л газар євдєг нугалан сууж армаг тармаг буттай ухаа, Хєх-Єндрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л нэгжин харлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийн нь хараанд гадаалж яваа бозлог хvртэл тусаж байлаа. Гэтэл сvрэг хонины бараа байдаггvй. Тєгєє гайхширсан янзтай дурангаа євєр дээрээ тавьж єлєн шvлсээ хэлэн дээрээ цуглуулан газар нулимснаа "Арай эндээ тогтож хонолгvй гэр хотоо гээд эргэчихдэг юм биш байгаа даа!" гэж ганцаараа ярив. Гайхахдаа тэр ганцаараа ярьжээ. Эзгvй хээрийн талд ийнхvv дvнгэнэтэл ярьсандаа ичиж, гаанс тамхиа хань татан нэрэв. Тэгэхдээ ч єнєє л хониныхоо барааг олоод харчих гэсэн хорхой дvvрэн энэ тэрийг гvйлгэн харсаар байлаа. Тvvний нvд тэгтлээ ч муудаагvй аж. Нэгдлийн тєвєєс Хєх - Єндєр хvрэх замд бусдаас ноёлог нэгэн нvцгэн нуруу бий. Тvvн дээгvvр гарч ирэх давж орох юмны бараа эндээс тодхон харагдана. Тєгєє ямар нэг зєн совинд хатгуулсан мэт тийш хараа тавив. Тэгтэл ... Мандаж байгаа нарны гэрэл дагуулан нэгэн ачааны машин дvнхийн гарч ирж байгаа харагдав. Тєгєє гаансаа зуусан чигээрээ євдєг дээрээ єндийн зvрхээ палхийхийг анзаарав ... Тэр машины араас ахиад нэг машин, бас нэг хєнгєн тэрэг гарч ирлээ... Тєгєє зvрхэндээ дуу алдав. Тэгээд сандран босож гаанс тамхиа далд хийж ахин эргэн тойрныг сэтгэл догдлонгуй эргvvлэн харжээ. Хонь нь даанч бараагvй ажээ. Харин єнєє замдаа хєєж хєдєлгєсєн адуу 
    Хєх -Єндєрийн зvvн сэрвээн дээр гаран яваа харагдана. Тєгєє мориндоо мордон ямар ч атугай, хонио хаашаа явсныг мєрєєр нь мэдэх гэж бууж мордон гvвээн дээгvvр хєндлєн нялх ногоо дэлгэсэн газрын хєрс ажин дэргvvлэв. Бут євс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа морины тєвєргєєн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гvрвэл хойш урагш гvйн, хар цох мєлхєн хурдалж харагдана. Гэтэл хонины шив шинэхэн мєр орж ирэв, Ажвал тогтуун, аясаараа идээшлэн явсан аж. Тєгєє хониныхоо мєрийг vзэж хэрэндээ бэмбэн тvгшиж явснаа огоорон баярлав. Хонины хоргол єнгєн тал нь эвэрсхийн нов нойтноороо байлаа. Багцаа бодвол, vдшийн бvрийгээр л унагасан болов уу гэхээр байлаа. Тєгєє толгойгоо дээш єргєж хониныхоо давж одсон байж болох гvвээ єєд баахан харж зогсов. Тэр гvвээний наад хуудас хоолойд, хоёр цагаан цэнхэр тогоруу, хар єревтєл зогдор юугаа намируулан бєхєг бєхєг тонголзон явахаас єєр амьд амьтны бараа олж харсангvй, Єнєє оршуулгын цуваа газрын хаяанд бараа ч тасарсан аж. Харин сая анзаарвал машины моторын бvгт дуу сонстон байлаа. Тєгєє мориндоо мордон эргэж гэлдрvvлэв. Тvvнээс биш Тєгєє Хєх -Єндєрийн энгэр уруу хvрээд очвол тийм ч хол биш байлаа.
         Шинэ єдрийн салхи зvvн хойноос чигтэй vл мэдэгхэн сэв сэвхийнэ. Тєгєє хонь маань салхи даган наашаа гарч ирнэ гэж баттай итгэж явав. Тэгээд нэлээн явснаа эргэж нэг харав. Тэгснээ мориныхоо амыг татан бvр биеэрээ эргэж, Хєх-Єндєрийн чиг хараа тавив. Тvvний нvдэнд цавцайн цайрах хонин сvрэг гялсхийн харагдах шиг болсон нь vнэн байжээ. Хонь нь мєнєєх машин зам дээгvур нь гардаг ноёлогхон нvцгэн нурууны буюу Хvрэн нурууны наад бутат гvвээн дээгvvр хоёр жигvvр тэлэн бэлчиж байгаа харагдав. Тєгєє хониныхоо барааг харж санаа амарсан мэт шvvрс алдаж, дотор цайн баясжээ.
          Хоногийн дараа vд хэвийж байхад Самбаа эргэж ирэв. Тэр, Тєгєєд Ангаа євгєнийг хэрхэн нутаглуулсан тухай яриа дэлгэн аанай л хєєргєє зєрvvлэн тамхилцгааж саатав, Тэр єгvvлрvvн
         - Хєєрхий Ангаа буянтай хvн байсан нь vнэн байжээ. Газар газраас бишгvй л хvн ирж, ах дvv, vр хvvхэд нь ч цємєєрєє байж байна. Чамайг би гэрээс гарч чадахгvй байгааг хэлсэн. Yгvй хє, євгєнийг хєдєєлvvлэх гээд Хєх - Єндєр уруу явж байтал Хvрэн нурууны ард яг улаан зам дээр олон хонь налайж байдаг юм байна. Хэн хvнгvй л бэлэг дэмбэрэл бодож байлаа. Бас тэгээд яг чимээгvй газар дээр баахан адуу байж байдаг гэж байгаа ... гэж баяртайгаар сонирхуулан єгvvлжээ. Тєгєє ч тvvний яриаг ихэд олзуурхан сонсов. Тэр ийм ч нэг мэдээ дуулах болов уу гэж горьдож байсан тул бvр ч олзуурхав.    
        Самбаа бас,
        -  Євгєний сvулчийн замд халуун хошуутай мал дараагаараа дайралдлаа гэж зєндєєн баярлан бэлэгшээж байна билээ. Хэр шvv дээ, Тийм явдал ховор байдаг юм гэнэ билээ ...  гэж ярьжээ
        Энэ яриа Тєгєєд тун таатай санагдаж байлаа. Тэр дотроо, за яамай! Хєєрхий євгєнийг баярлуулах гээд чадаагvй хvн би. Yлдэж байгаа улсыг нь бага ч болов баярлуулсан бол болох нь тэр. Хvн єєрсдєє мэдэхгvйгээс биш бие биендээ хичнээн их єртэй байх юм бэ дээ. Євгєний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож... Хэн намайг тийн хичээснийг минь мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ  Бас мэдvvлээд ч яах билээ гэж бодож суув.

     

     

    ООСОР БYЧГYЙ ОРЧЛОН

         Товууг гурвын даваанд уначихаад нь євгєд харчууд энд тэндээс 
    "Єє харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, тvрvvлнэ хэмээн санаж байсан vе тэнгийнхэн нь бахархал дvvрэн харж байсан нvдэндээ vл итгэн бvлтэгнэж, бие бялдар, єтген хар хємсєг, бvхий царай зvсий нь таашаан шохоорхох олон хvvхнvvдийн зvрх усанд гэнэт хєл алдах шиг палхийжээ.
          Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хєх тэнгэрт элин халин эргэлдэх бvргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бvдvvн євсєнд бvдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу єєрєє ч сайн учраа олсонгvй. Учраа бєхтэйгээ єрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гvйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бvслvvртэй цагаан бvрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь єєр хvн байсанд урам хугаран эргэж єнєє шар залуу руу хандсанаа санах аж. Буулт єгєєд буцаж явахдаа "Хачин юм" гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сєгдvvлж дээ гэж санан, бєхийн майхны дэргэд дээл бvсий нь барьж vлдсэн хархvv євгєн хоёр руу очив. Цаадуул нь "яачихав аа" гэж биенээсээ єрсєн асуухад "Харин яасныг хараа биз дээ" хэмээн vнэнээ єчєєд, далавчныхаа ханцуйг нэгээр нь татуулан ємсгєлєє тайлж дээлээ нємєрчээ... Тэгээд наадмын асар тийш харвал, єєрий нь унагасан шар залуу, бєхийн идээнээс єрсєн боорцог сэлтээс асар еєд хэдийг цацаад, наадамчид руу хэд хэдээр нь гvйдэл дундаа хаялан явж байлаа. Товуу, дээл хувцсаа тухлан ємсєж байхдаа болсон явдлыг сая санаж эхлэв. Учраа нь бариад автал барьцы нь алдуулан бултаж зугтахаар араас нь шvvрч барих гээд ухасхийснээ шуудгий нь маажаад л сєхєрчихсєн санж ... Єєрт нь унасан хийгээд барилдана гэж бодож байсан хэдэн бєх тойрон ирж “Яах нь энэ вэ?" гэлцэн бас л харуусч байгаа янзтай асуухад, мань хvн "Яалаа ч гэхэв дээ" гэж инээмсэглэн, зодог шуудгаа баадагнан боож бvслэв. Холгvйхэн, бєхийн хорхойтой хоёр євгєн: хэдэн эрчvvд "Начин ч харих болоогvй дээ!" "Сvрхий гэнэдэх шиг боллоо" гэлцэх нь сонсогдоно. Тэр, барилдах нь ч яахав, нэг хvнд бараагаа харуулаад, бас тvvнийхээ царайг нэг хараад л авбал, эл наадамд ирсний хэрэг бvтэх юм шиг санаж байжээ. Тэр бодол нь дэндvv санаа сэтгэлий нь эзэмдэж, самбаа тэнхээгий нь алдруулсан ч байж мэднэ. Харин уначихсанд нь их багагvй хумvvс харуусаад байгааг ухаарсан хойноо, наадамчид надад их итгэж байжээ гэж гэмшжээ. Тэгээд, энд байгаад байх ч хэрэггvй юм шиг бодол тєрєн мориндоо мордоод явъя гэтэл бас л зориг хvрсэнгvй. Нэг л юманд хоргодоод байлаа. Єєрийн эрхгvй хоёр нvд нь эрээн алаг асрын хоёр жигvvрээр сэрийлдэн зогсох гоёж гоодсон морьтон, тэдний урд талаар газраар зээглэн суусан наадамчид руу байн бай бэлчиж сэтгэл нь донголзох аж. Тvvнийг тийн сэтгэл шаналангуй байгааг хэн мэднэ! Харин єєрийгєє харуулах гэсэн юм уу, харцы нь нэгэн удаа ч болов еєртєє татах гэсэн саваагvй юм шиг хэрнээ цайлган бодол євєрлєсєн хvvхнvvд хойгуур урдуур нь морьтой  хэрэн нэг єнгєрч; явган ч нэг vзэн авирлаж байлаа. Товуу тэднийг даанч анзаарах сэхээгvй явав. Тvvний сэтгэл нэгийг vгvйлэн дэнсэлж байлаа.

        ... Говь талын гурван сумын хиллэх газар Тєгрєгийн говь хэмээх хужир шvv, бударгана багалзуур зэгс дэрс, шар мод шарилж, таана хємvvл дэлгэр бvрд булаг цєєрєм бургилсан нутаг байдаг авай. Зуны адаг намрын тэргvvн сар болохуй хуртай жилийн ногоонд халуурсан тэмээнд тийшээ салхидан ирэх нь ёс мэт. Ер нь тэр говиор хиллэсэн гурван сумын ойр дєт нутаглан байгаа айлын тэмээ ч ирэх Тєгрєгийн говийн ногоон єдрvvдээр, тэмээ тєєрєх нь байтугай, хvний сэтгэл ч согтууран тасрах нь бий.
           Дэлгэр сайхан зун болж байна. Товуу хєрш сумын наадам намрын эхэн сарын арван таванд болох зар дуулж, цагаа тулаад ирэхээр эрэл суралд хатаан, ажил явдал vvдэж мэднэ хэмээн, салхидан одоод тав зургаа хонож байгаа тэмээгээ нэхэхээр дєрєє жийжээ. Аав нь тэмээгээ салхидуулах дуртай нэгэн юмсанж. Тэр
         - Тэмээ гэдэг амьтан ч зvгээр нэг салхиддаггvй вий. Хорвоогийн нэг жамаар, тогтож байсан бэлчээр, унд усаа орхин бурантаглуулдаг вий. Хvрэх ч байх, хєєрхийс ... Юмыг яаж мэдэх вэ? Тэгж байж, хvч тамир оруулдаг сансрын хvрд эргэж байдаг ч юм билvv. Салхидсан тэмээг хvрэх газар нь хvргэж хонуулж санаагий нь амраагаад авчирч бай! Манай тэмээ сайндаа л Тєгрєгийн говьд ороод тогтоно гэж номлодог ажээ. Энэ удаа харин эргэлзэхээр байлаа. Яагаад гэвэл, хэд хоногийн салхи тогтворгvй, зvг солин эргэжээ. Гэлээ ч, юмыг яаж мэдэх вэ, эхлээд Тєгрєгийн говьд vзэхэд гэмгvй гэж Товуу тийш хvлгийн жолоо залжээ.
         Чингэхдээ мєр замдаа бараа харан тамдаж, уулзаж учирсан хvнээс сураглан явсаар зорьсон газрынхаа барааг харжээ. Тєгрєгийн говьд тэмээний найр болж байгаа ажээ. Их vд дєхєн, єдрийн халуун улам аагиж байлаа. Товуу их говьд хэсэг бусаг бєєн бєєн сvрэг сvргээрээ бараалан байгаа тэмээд тийш хараа тавин, бvх л юм нvднээ ил тусах нэгэн толгой дээр дєрєє мултлан буув. Тэгээд єєрийнхєє хоёр шарга цагаантай дєчєєд тэмээгээ хаа нэгэн газар нь харагдах эсэхийг болгоон тухлан суув. Єдрийн халуун болж буй тул олонхи тэмээ хурайлан бєєгнєрєєд, зарим нь бєєн бєєнєєрєє хэвтэн босон байх тул ялгаж танихад хэцvvхэн аж. Бас vдийн зэрэглээ тунаран цочих тул цагаан зvсний болохыг ялгахад бэрх байлаа. Дэмий л нvд тавин тамхиа нэрэв. Сvvлийн борооноос хойш хориод хоног улирч, хэт халуунд ургаж сэргэсэн ногооны тvрvvн гандаж шарлах єнгє оржээ. Тvvний учир энд тэндээс ургах vvлэн толгойг мєд хур хайрлах нvнжиг байгаа эсэхийг ч болгоов. Хол ойрын уулсын єнгє зvсийг ч бороо дуудан байгаа эсэхийг ч шинжив. Малчин хvний газар ус лустай ярилцдаг зан залуу эрийг тойрсонгvй. Тийн баахан сууж ахин тамхиа нэрэхээр чvдэнзээ гарган зурж асааснаа гаансныхаа толгойд дєхvvлтэл морь нь гартах цулбуураа дугтчив! Товуу галы нь унтраасан мориндоо ундууцан эргэн харвал нэгэн зvг чихээ соотойлгон нvд нь сэргэн ямар нэг чимээ анир авсан янзтай тэргvvнээ єргєн харж байлаа. Тэр зvг буюу баруун хойш хараа тавибал, адуу тургих анир гаран, тєдєлгvй цахиур чулуу гялтганасан гvдгэр чанадаас нэгэн морьтон шоволзон ил гарч иржээ. Хартал цагаан бvрх малгай сэмбийтэл тавьсан бvсгvй хvн урт чихтэй хар морины толгой хаялан алхлах эр хар сайвраар ямар нэг дууны ая дээш доош єргєж буулган исгэрч байснаа больж, хормой сэлтээ засан дєхєх авай. Товуу "Хэн байх нь вэ?" гэж бараагаар нь таньчих санаатай шаргуу ажиснаа нэр оноож чадсангvй. Харин бvсгvй хvн алмайран суугаа хvнтэй таарна гэдэг зугаатай ч юм шиг бодогдохуй битvv баясалд автан, чvдэнзээ зурж тамхиа нэрэв. Тийн соруулаа хєхєн тамхиныхаа утааг амтархан суухдаа "Бас л тэмээний нэхvvл эрлийн хvн бий дээ, чи" гэсэн шvv юм бодон, айсан яваа хvн рvv нvvрээ харуулан суудлаа засчээ.
          Бvсгvй сувдан хєлс нь ташаан дээр нь бєнжигнєсєн мориныхоо халуун амьсгаа, илчийг ханх татуулан ирэв. Цэмцгэрхэн эмээл дээр, цэмцгэрхэн суусан тэр хvvхэн, хажуу сумын "алаач" Цээгийн эхнэр шанган Долгор гэгч байлаа. Товуу "Єє" гэж дотроо урам хугарсан янзтай дуу алдав. "Алаач” Цээ гэж жилийн дєрвєн цаг мєрнєєсєє ангийн карбин буу, бvснээсээ "зєрvv хар" хэмээх нэг нvдний дуран салгадаггvй, амьтны хамраас цус гаргахын дон євєртєлсєн, гишгэхий нь хvртэл тандан хардаж сэрддэг хэн нэг эртэй инээж хєєрєхийн зуур муу юм санан аль алий нь буудна хэмээн авирладаг бузгай догшин зантай хvн байдаг гэж олонтаа дуулсан тул таагvй совин бие сэтгэлий нь эзэгнээд авах шиг болжээ. Долгор уг нь тэртээ Шанхайн хэцийн хvн юм. Цээ ан ав хєєцєлдєж явахдаа тэднийд бууж морддог болсноо, Долгорыг босгож авчирсан аж.
        Шанхай нутгийнхан єєрсдийгєє "шанган ганган'' гэж єргемжлєх дуртай юмсанжээ. Чингээд л ус нутгийнх нь занг дагуулж, гоочлосон ч юм уу, эсвэл бахархсан ч юм уу, харчуул "Шанган" алдрыг єргєжээ. Долгор, бэр болж очсон бор гэрээ байтугай, нуга нутгийн олон эрсийн сэтгэлд гийсэн саран ажээ.

         Долгор тэгшхэн шvдээ нимгэн ягаан уруулын чанадаас ярсхийлгэн Товуутай мэндлээд, хулсан хадаастай торгон савхи жийсэн хєлєє дєрєєнєєсєє мултлан салхийн буухад нь Товуу, эдэлгээ суусан ч дориухан бор даавуун дээлэн дээрээ бажгар дурдан бvс жавхайтал ороосон нуруу биеийг нь єєрийн эрхгvй шохоорхон "Нуруу царай тэгш, сайхан ч тєрсєн амьтан даа уул нь” гэж бодоод амжив. Тэгээд хариу мэндийн vгээ хэлж зун зуншлага мал тарган тавтай байгаа эсэхийг угсруулан асуув  Долгор тэр бvгдэд нь хариу єчин, євдєг сэлт хормой хотсоо ивэн, хєндийхєн цомцойн суулаа. Залуу эр тамхиа шивших зуур, морины нуруун дээр ааван сааван тохдоггvй бололтой менгєн хэрэглэл, угалзтай шар ширэн гєлєм бvхий єндєр цэмцгэр бvvрэгтэй эмээлийг ажиж, Гэрээсээ тєдий л хєндийрдєггvй хvн хаа хvрч яваа юм бол" гэж бодон, хэт нутаг хаана байгаа, хэрэг зориг юунд яваагий нь лавлав. Ёс мэт эл асуулт хоёр биенийхээ хєндийвтэрхэн яриаг амилуулах гэсэн мэт, Долгор єєрийнхєє бvтэлгvйг шоолох аястай дуу алдан, "Єє, ямар сайндаа л энэ хvртэл, морио тасдан мунгинаж явах вэ? Уржийн уржигдар vдэш гадаа хурааж хэвтvvлсэн тэмээгээ шєнєєр оргуулчихаад явж байна ... Босоод явсан мєрий нь vзвэл наашаа чигтэй явсан байх юм. Хавьдаа тогтоогvй бололтой .. гэж яриад, манайх Цахиуртад л даа!"   гэв. Товуу Цахиурт эндээс єртєє гаруй зайтайг санан тvvний илэн далангvй ярианд баяссан ч юм шиг болж: єєртэй нь адилхан тэмээний эрэлд явааг мэджээ. Тэгээд, хэдий хэдхэн нас эгчмэд атугай ч тоглоомоор “Тэмээгээ оргохыг мэдээгvйг бодоход бєх унтжээ!" гэхэд нь, цаадах нь ил цагаанаар "Чухам аа чухам! Єдрийнхєє ажилд тvvртээд сvхээр цохиулсан юм шиг л байж тэр" гэж ярив. Чингэхэд нь Товуугийн угийн дvрсгvй хєдєлж, "Тэгтлээ єдрийн ажилд тvvртсэн байж чадсан юм уу даа?!" гээдхэв. Долгор сая дамшиглалын vг шидэж байгааг ухаарч, хєгжилтэйхэн инээмсэглэх аядаад “3а. за та минь ..." гэж унтууцах янзтай дуу гарав.

         Товуу, шанган Долгортой нvvр тулан уулзаж явсангvй. Зєвхєн тvvнтэй ойртож хавьтах гэсэн харчуудын ярианаас л нэр усы нь дуулж нэгэн удаа наадам дээр, нvдээ гартал  гоёчихсон хvн, хар хvнтэйгээ зvс нийлсэн морьтой тормолзож явах бараагий нь харжээ. Тэгэхэд vйлийн vргvй "шанган" нэрэндээ ч таарсан, хавь нутгийн харчууд шохоорхож байдаг нь ч хэр юм даа л гэж бодоод єнгєрчээ. Халаг болон явдаг харчуудын цээжинд сvvмэлзэх од, єєрийн цээжинд орж иртэл ч хаа байсан юм бvv мэд! Одоо, мэдэхvл бусдын уруу татаад байдаг од  аль хэдvйнээ бие сэтгэлд нь шигдчихсэн байснаа, єнєє гэгээ гэрлээ цацан хэнэггvй явсан зvрхий нь гийгvvлэн улалзаж байх шиг санагджээ. Тэгээд, тvvндээ ч олзуурхсан мэт Долгорт хандаж хэлэв. Тэр "Эр хvний жаргал эзгvй хээрийн талд байдгаа" гэдэг чинь, ийм учрыг хэлдэг биш байгаа даа гэсэн шvv юм бодохуй бvх бие сэтгэлийн сэрэл мэдрэхvй, сэргээд ирэх шиг болжээ. Долгор єврєєсєє улаан алчуурт боосон дуран гаргаж тайлах зуураа "За юутай ч атугай энэ олон тэмээг нvдээрээ нэг шvvгээдхэе!" гээд Тєгрєгийн говиор л нэг тэмээд рvv дурандав. Товуу "Цахиурт чинь єртєє гаруй газар ... Энэ хvртэл тэмээ тогтвол тогтчихоор хэдэн бага говь бий. Тэнд байгаагvйг бодоход эндээс хаа холдоо аж . Би ч гэсэн дурангаар нь тэмээгээ бас хараадахъя" гэж бодон Долгорыг ажин суув, Тэгэхдээ "Би ч гэсэн хэдэн тэмээгээ салхидуулаад нэхэж яваа юм. Манай хэд ч эндээс холддоггvй юм аа” гэж тvvнийхээ чихэнд хэрэг зоригоо мэдvvлэн дуулгав. Уг санаа нь бол золоор тэмээний хоёр эрэлчин таарчээ гэдгийг л хэлэх гэжээ. Долгор Тєгрегийн говийг хавь орчинтой нь тойруулан харснаа нэг юм руу дурангийнхаа  харааг тогтоон суудлаа хvртэл тухлан авч шагайж "Байна аа! байна... Тээр хиазад хэвтээ босоо харагдана. Манай нэг тэмээ дагууламхай лvдийн ат байдаг юм. Тэр яг дvрээрээ харагдана... Андашгvй л дээ, Олноос онцгой буурал магнайтай юм ... Зvсээрээ зогсож байна!" гэж дуран шагайх зуураа єгvvлээд олзуурхан инээд ч алдах шиг нэг л эгдvvтэй хєєрхєн дуугарав. Тэмээ нь энд байгаа мэдээ Товуугийн чихийг дvлийртэл нь алгадах шиг санагдаж, "Ингээд л салах болж дээ" гэсэн харуусал тєрєн зvрхий нь хатгаад авсан ч тэр дуу хоолойгий нь дахин дахин сонсоод баймаар бодол оволзов. Долгор сэтгэл нь амарсан янзтай болж, тєвгєрхєн хєхтэй цээжээ овсхийлгэн санаа алдаад "Та юм харах уу?" гэнгvvтээ дурангийнхаа боодол улаан эдийг намируулан сарвайв. Товуу "Ашгvй дээ ..." гэж тал єгснєє, дурангий нь авч, "Буурал магнагтай ат чинь тэгээд, сайн явж ирэв vv гээд харж байна уу" гэхэд удаан нэгэн зvйл шагайж чилсэн нvдээ хэд нухлан єєдєєс нь тормосхийн харж сайхь асуултад тэгтлээ инээд нь хvрсэн юм уу, хоолойдоо ахиад л дахин дахин сонсмоор уянгатай хэрнээ урлагхан хєхрєв. Чингэхэд нь дурандах гэж байснаа орхин хvvхний царай руу сая vзэж байгаа юм шиг том харжээ. Долгор єнєє л цомцойн суусан чигээрээ, жижиг хар ялаа нvvрнээсээ сэвэн vргээж тунамал хар нvдээрээ инээмсэглэх ажээ.
         Товуу, тэнд л манай тэмээ байгаа болбуу гэсэн бєєн тэмээ рvv шуудхан дурандав. Чингэхдээ дэмий суугаа бусгvйд зугаа болгож “Манай хэд ч тэнд л байх шиг байгаа юм. Даанч энэ зэрэглээ бvрэлзээд сайн таниулахгvй байсан юм ... Одоо ч яг говь дундаа орвол тэмээ дагасан vvрэглээ ялаа амьсгаа авахуулахгvй ам хамраар нэг орно доо нэл ..." гэж ярилаа. Тэр харсан тэмээнд vнэхээр єєрийн нь тэмээ байгаа аж... Тэмдэгтэйеэ харагдах тэмээ бас байх тул Долгорын адил тєвєггvй танив. Гэхдээ бvрэн бvтэн байгаа эсэх нь vл мэдэгдэнэ. Хvний тэмээтэй цуг байгаа тул, тоогий нь авахад хэцvv байлаа. Гэлээ ч эрэл чигтэй болж байгаад аанай л олзуурхан баясч, дурангийн хараанаас нvдээ салгаж, Долгор руу харвал "Байх шиг байна уу" гэж асуув. Тэр тvvний царай тєрхєєр сэтгэл амирласныг олж мэдсэн нь ил байлаа. Товуу "Байна аа" гэж бахтайхан дуугараад бvсгvйг цаашлуулан єдєхийн санаа ургуулан эгдvv нь хєдєлж, дурангий нь том шилийг нvдэндээ барин, єєдєєс нь дурандвал, тэрвээр цулбууры нь барин байгаа морьтойгоо, чанад нь ухаартан бууралтах хадтай сэрвэн тэртээ хєхрєх уул, цэнхэр тэнгэрийн хамтдаа алслан холдож, жижигхээн гэгчийн болж харагдав. Гэвч дуу хоолой нь чихэн дор уянгалан, "Хvvе, яадаг хун бэ?  хvvхэд аятай...” гэснээ єнєє л нэг сонсоод баймаар дуугаараа хєхрєв. Тэгснээ ичингvйрч ч байгаа юм уу, хvvхэмсэн аальгvйтэж байгаа ч юм уу Долгор нvvрээ даран буруулах гэсэн авч чадсангvй гарынхаа салаагаар шагайн харж байлаа. Товуу дурангий нь буцаан єгєхдєе "Тийм хvvхэд шиг байна уу?" гэж зузаавтархан уруулаа шєвийлгєн єгvvлэв. Долгорт хэзээ ч билээ зvсийг нь, хальтхан харж, нэр усыг нь чихэндээ бас мєлтхєн унагаад авсан хархvvтэй хээр хєдєє дураар хєхєрч, аманд ороод ирсэн vгээ хэлбэл ч хэлж хєгжилдєєд мордоход тийм ч этгээд зvйл бус мэт санагджээ.  Бас ч бvсгvй бяцхан зvрх нь мєчийн зуур ч гэлээ болтугай аальгvйтээд авахад ч, цєлх аглаг газар, ханат гэрийн дотор, тортой шувуу шиг байдаг сэтгэл нь тэнийгээд, дурангаа боон євєртєлж босохдоо "Хvvхэд хvvхэддээ бvvр томоогvй хvvхэд шиг байна" гэж бодоод мориндоо дєхєн жолоо цулбуураа хумисхийн бас л инээд алдав. Товуу "Сайн таньдагсан бол золигийг барьж аваад баахан vнгэж наадахсан" гэж бодсоноо "Томоогvй хvvхэд хэцvv шvv …   Тэр дундаа эзгvй хээрийн талд ..." гээд орхисноо байр байдлыг ажив. Долгор "Тэгвэл хэцvv хvvхдийн гарт шоглуулахаасаа ємнє хэдэн тэмээгээ бараадъя" гэнгvvтээ дєреєгєє шvvрэн мордов  Тэр эмээл дээрээ гарсан хойно, эр мориныхоо ивээлд нэг мєсєн орлоо гэсэн бардам сэтгэлээр намжиртайхан нvд хємсгєє солибуулан инээвхийлэв. Товууд, эл бvхэн зугаатайхан санагдсанаар барахгvй, хаана нэгэн газраас буугаа vvрсэн "алаач" Цээ гараад ирэх вий гэж битvvхэн ширвээтэж байсан айдсаа гээж, "Яана гэнээ" хэмээн єдсєн vгээ шидээд мориндоо шувуу шиг бас сэвхийн мордлоо. Хvvхэн, єєрийгєє цулбуурдах нь уу гэж хардан, ухасхийн хурдлахаар морио давирснаа, Товууг хээв нэг зэрэгцэн ирж ерийн зvйл ярин алхуулахад дэмий хар санаснаа огоорч ханьсан галигуулав.

        Тэр єдєр, бараан морь, бараан дээл, цагаан малгайтай бvсгvй, хул хонгор морь, цагаан минчvv дээлтэй хархvv хоёр, хоёр хэсэг тэмээ ханьсан цуглуулж, тэмээ тэмээндээ эзэд чинь ирж гэдгийг мэдvvлээд нааш цааш, буун мордон ганхаж єнжихєд хvрэв. Товуу жин vдийн халуунд олон тэмээ яаж туунам? Ер нь салхидсан тэмээг очсон газар нь нэг ч болов хоног болговол, санаа нь амарч ахин явдал тєвєг уддаггvй гэдэг юм. Хэрэв туувал сэрvv оруулбал яанам хэмээн ятгаж єєрийнхєє дуулсан элдэв явган шог, тзр энэ анчин, жинчинд тохиолдсон инээдтэй явдал ярин инээдийг нь ханатлаа нэг сонсож тvvний ааль ааштайгаа хосолсон царай зvсний гэгээнд, бvрэг бодихон сэтгэлдээ ээрэгдэн явсан зvйл зvйлийн эрвээхэйгээ нисгэн алджээ... "Алаач" Цээ, хоёр мянган тарваганы гэрээ сумынхаа хоршоотой хийж, сумын тєвд арьс тосоо хэрхэн бэлтгэх хэд хоногийн семинарт дуудагдан явсан аж. Тvуний учир гэрээсээ хонуут єнжvvт явуулах дургvй эхнэр нь салхидсан тэмээнийхээ хойноос жолоо залахаас єєр аргагvй явдал тохиожээ, Шанган Долгор, салхидсан тэмээний тухай ятгалганд vнэнээсээ итгэсэн vv, эсвэл хvvхэмсээд байгаа хархvvгийн зугаатай ярианд согтууран, хэвлvvхэн єдєж таалах овжин алиа аашинд ч сатаарсан уу, дєрєє хавиран явахдаа явж, газрын єндєрт ч буухдаа бууж, уянгатайхан инээхдээ ч инээж, салаад явчих санаа зоригийн vзvvрийг алджээ. Тэгээд л их vдэд шахам танихгvй хоёр уулзаж байсан бол, наран баруунаа ташиж байхад, салж чадахгуй шахам хоёр болчихсон, хvзvv хvзvvн дээрээ толгойгоо тавилцан нєхєрсєх морьдынхоо сvvдэрт, анган цангаж байгаагаа ч vл хайхран сууж байлаа. Yе vехэн хоёул тэргvvнээ нийлvvлэн эм нь эрхлэхийн дээдээр эрхэлж, эр нь эл жаргалтай мєчид уусахын дээдээр уусаж байлаа. Долгор эр нєхрийнхєє хардаж сэрдэх, авирлаж аяглахаас айж эмээхээс илvv айл гэрийн хийморь авааль гэргийн журмыг гайхалтай хадгалж явдаг нэгэн ажээ. Тvvнд эрийн халамж эдэлж хэрэглэх эрх мэдэл цєм бий. Гэхдээ хааяа нэг гэнэтийн их зол баярыг мєрєєдєн явдаг байсан санж. Тэр зол баяр нь юv гээч, хэзээ хэрхэн нvvрлэхийг vл мэдэн, vеийн хvvхнvvдтэй эрчvvдийн хєгийг ярин нудралцан инээд хєхрєєн болж, заримы нь улайм цайм гуйлт гувшлага, эрээ цээргvй тvрэмгий хандлагаас эвтэйхэн сугарч явжээ. Гэвч, нэг л этгээд юмтай учрах юм шиг гунигтай нvvрлэх юм шиг, ёрын бодол, ерєєл совин алин болохыг мэдэхгvй. хий балмагдал, хий горьдол, хий тvгшvvр, хий мєрєєсєлд автаж бодол болно. Гэтэл тэр бvгдийн торонд єєрєє л барьц алдан яваад орчихсон юм шиг болж байгаагаа мэдэрч суув. Тэгээд, зуураад авсан зуурдын энэ учралаас зугтаад явчихвал, бєєн нvгэл болох юм шиг наалинхайтан байлаа. Тэр тусмаа, зуурдын юм бодоход бvvр ч жолоо алдсан мэт энэ чухам аз уу эз vv гэж хэн хэн нь санавч тvvнийг ялгаж тунгаах нь яршигтай тээр мэт бодогдож байв. Хэдий хэлтгий явдал vйлдэж байгаагаа мэдрэн байвч, энэ учрал урд насны зураг, урт амьдралын тєєргєєр л тохиож байгаа гэж уяхан нэгэн санахад сэршгvй зvvдний аялал дуусашгvй vлгэрийн явдалд vйсэн мэт хоёр зvрх нь бие биеэ уруу татан цохилжээ. Малын бэлчээрт аль олон зvрх биесээ уруу татан учирдаг ч гэх вэ дээ. Хоёр залуу, биесээ шохоорхсон гэрэл гэгээ гялалзсан нvдээр, их говийн  тэнгэрт далавчаа гялалзуулан нисч буух тогоруу шувуудыг ч ажин сууж, дєрєє хавиран найгаж явахдаа хэн нэгнийхээ эхэлсэн амрагийн дууг ижилдэн исгэрч, сэтгэлийн жаргалаа эдэлжээ.Тэдний сэтгэл тогоруун далавчинд гялалзах нарны гэрэл шиг гийж байлаа.
    Оройн наран ташиж, хvн малын сvvдэр уртсан уртсахын vес мань хоёр тэмээгээ нийлvvлж, аль алины чинь эзэд нь аваачих боллоо гэдгээ мэдvvлэн говийн хиазаас багшруулан туусаар, Тєгрєгийн говийн хойт хаяанд зусч байгаа Жамц євгєний гадаа аваачив. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр, хоёр залууг  толгой холбоод авсныг хэдvйнээ мэдсэн мэт "Єдєржин, ялаа шумуул ээрсэн их говьд тэмээ шvvж, халуунд ангаж цангаж явцгаасан амьтад ..."  гэлцэн идээ цагаа тавин найрсав. Тэд залуусын "зовлонг'' сайн мэддэг, элдэв хэл ам хов жив тараадаггvй таатай хvмvvс ажээ.

          Мань хоёр ч vнэхээр ангаж цангаж явснаа мэдэрснээр vл барам, унасан мориндоо ч халуунд ус эргvvлэлгvй єнжєєх гэж байгаагаа бас мэджээ. Тэгээд, тухтай цайлж авсны дараа Товуу хоёр морио услахаар мордож Долгор, євгєний авгайтай хоний нь холболцон оройн саалинд нь туслахаар галав шалав хийв. Товуу Тєгрєгийн худаг хvрэх замдаа ч тэр ус ховоодон морьдоо усалж  байхдаа ч тэр, буцаж явах зуураа ч эл єдрийн учралыг санан санаж, итгэж ядаж байлаа. Нэгэн бодоход бушуухан давхиж Долгорын хєєрхєн царайг тvргэн харж сэтгэлээ жаргаамаар, нэгэн санахуй єрєєлийн тэр дундаа олон харчууд ойртож хавьтахын хvслэн болон шvлсээ залгин vгээ баран, эрээ цээргvй бие биенээсээ оролдсон эсэхийг лавлан байдаг шанган Долгорыг єдрийн хугаст єєртєє дасган татах хvч миний хаанаас гарав гэж ч бодолхийлэн, сэтгэл зvрх нь ургаж босч явав. Хэрэв Долгор гарыг нь барих гэхэд булаан авч, аягvй хэдэн vг хэлчихсэн бол Товуу, "хvн халгаадаггvй амьтан байж..." гээд л орхих байв. Тэр ч байтугай єнєє шvлсээ залгисан харчуудад хэлэх ч vгтэй болж “Театрын хvvхнvvд шиг сайхан амьтан билээ. Мань мэтийг нэг нvдээр vзэх амьтан биш билээ” гэж явах байв. Жамц євгєний гадаа ирэхэд, тэмээд нь тэдний vнсэн дээр тогтвортой гэгч нь хэвтээд хонгортож байлаа. Долгор айлын эзэгтэйн хамт холбоотой хонь саан єнєє л сэтгэл булаасан хар нvдээ мэлтэлзvvлэн инээвхийлсээр харж харагдана. Yдэш гэрийн эзэгтэй сvv саалиа хєєрvvлж, хоёр хоноцоо ээдмээр зочлов. Тэр ч байтугай, гэрийнхээ баруун талд ор дэвсгэр засахаар болоход, мань хоёр гадаа хурааж хэвтvvлсэн тэмээгээ манаж хонох нэрээр гадаа, тус тусдаа ор засуулжээ Сар мэлтийсэн сайхан шєнє болов. Айл гэрийнхэн унтсан хойно, гvн их тэнгэрт жирэвгэнэн сvрэглэх оддыг ширтэн биедээ чимээ єгєн хэвтэж асан хоёр нэгэн хучлаганаа шургажээ. Тэр шєнє хорин хэдэн насны ааг хонгор сэтгэлийн халуун, хомын ширдгээр зузаалж єгсєн дэвсгэр дор, сvvдэр чийг бараадах дуртай бор эрвээхэй хичнээнийг vгтээснийг бvv мэд. Товуу, vvрийн шаргал туяа гvйцэд тунарахын vес, хажууд нь тєєнєж буй булбарай зєєлєн бие хєндийрєн салхин сэрvv шургахыг анзааран нvдээ нээвэл, Долгор хэдvйнээ дээлээ хэдэрчихсэн, зєєлхєн хошуугаа хацарт нь нааж vнсээд, хvvхэн нь бослоо. Нар гарах нь гэхэд зуны шєнийн богинохон нойрноосоо салж ядахуй "Тэмээ маань явчихаж.. ." гэх дуунаар нь еєрийн эрхгvй єндийв. Yнэхээр, тэмээд нь явчихсан байлаа. Эл хєх шєнє хоёул дугхийсэн эсэхийг vл мэднэ. Энэ тэрийг шивнэлдэн ганганалдаж эрхлэлцэн жаргаж байхад, тэмээ нь хэвтсээр л байж... Чухам хэдийд нь "оргоод" явчихсаныг бvv мэд. Манаж хоносон малаа оргуулчихаад зогсож байна гэдэг, нvvр халаасан явдал болж хоёул айлын зэхэж єгсєн ор дэвсгэр сэлтийг цэгцлээд гаднах тоодонтой уснаас нь угаалтуурт хийж нvvр гараа угааж аваад эмээлээ vvрэн чєдєртэй морьд руугаа ханджээ. Морьдоо барин мордож, сvргийнхээ барааг хараачилбал тэмээд нь хоёр заяа мэт салж говийн хиаз даган билчиж харагдана. Ахиад л халуун єдєр болох янзтай, єглєєний нар мэлтийн ургаж, тэнгэрт vсний сэвийн тєдий ч vvл vл харагдана. Одоо ингээд хоёр бие сална гэхээс бєєн гуниг цээжнээ хуравч, хоёр тийшээ салахаас єєр аргагvй эжээ. Тэгээд єглєєний сэрvvнд тэмээгээ тууж газар дєхєхєер тэмцэн нэгэн толгой дээр буун, нэг нь тэвэрч, нєгєє нь тэврvvлэн жаахан суув. Ингээд суугаад л байвал хэдий болтол ч суугаад л баймаар санагдана. Гэвч улаан нvvр халуун, адуу малын хvн, аргал усанд яваа улсын нvд єлєн тул морь мориндоо морджээ. Сая санавал єчигдєр тэмээ шvvж явсан ганц морьтон овоо толгой дээр суугаа хvн, хонь мал эргvvлж яваа хавь ойрын айлын улс бишгvй л нэг харагдаж байсан авч, мань хоер тэднээс эмээх, ичихийг огоорон явжээ. Тэгээд мєдхєн болох наадмаар уулзах болзоо тавиад хоёр тийш сэтгэлийнхээ гунигийг терvvлэн салав. Уулзах ч гэж дээ бараа бараагаа л харж баясалцаад л єнгєрєхєєр болзов. Тэнгэрт тогоруу єглєєний нарны гэрлийг аанай л далавчин дээрээ гялалзуулан дэвэн сэвэн эргэж, тэдний салхи салж байгаа сэтгэлийн гунигийг шувууныхаа хоолойгоор, жигvvртнийхээ хэлээр гаслан шогшрон байх шиг гур-р, гур-р дуугарна.

        Товуу, Долгорын тэмээг нь хумилцаж, говийн баруун хойт энгэр рvv дєхvvлж єгєєд буцахдаа морин дээрээсээ Долгорыг гар сунган хvзvvдэн авч, дулаахан хацар, мєнєєх тунамал хар нvдий нь vнсэн салах ёс хийн эгэхэд “Бvсгvй хvнд бvтэн заяа тэр болгон байдаггvй юмаа ... Миний хархvv, эхнэртээ муу юм сануул ваа! Бас эргэж тойрч, элдвээр дорой намайгаа битгий зовоогоорой" гэжээ. Чингэхэд нь мань хvн юу ч хэлж чадсангvй. Гэвч сэтгэл уяран зогсохдоо "Наадмаар очоорой! Харна шvv" гэсэн авай.
           Товуу замын турш Долгорын ааль, хэлсэн vгийг бодож явлаа. Тэр, тууж яваа тэмээгээ жин голлож байхад, хэзээний тогтож налайдаг бэлчээрт нь хvргэж бэлчээгээд гэр єєдєє хандав. Ахрын ноос нь ил хатгаж яваа сvрэг тэмээд нь ижил дасал болсон хонхрынхоо бут, ногоог санасан мэт зарим нь даралгар уруулаа унжуулан, тунгалаг алаг нvднийхээ урт сормосыг сэрийлгэн эзнээ таашаалтай харж байлаа. Товууд, олон тэмээ ээрсэн vvрэглээ хар ялаа, гашуун нясууныг идсэн тэмээний аагтай хэхрээдэс. биесээ хажиглан хаях сэвс сэлтийн vнэрээс хєндийрєхєд тун ч таатай унаж яваа морь нь ч намаг, бамбалзуураас гарсан мэт хєл хєнгєн алхалжээ. Гэсэн ч, тэмээний эзэн  сvргийнхээ тогтворыг эмээл дээр хоёр тийш сэлгэн сvvжилдэн, эргэн эргэн харж сэтгэл ханаад, цаашхи мєрєє хєев. Тэгэхдээ, аанай л Долгорыг бодож “Єдийд гэртээ дехєє болов уу, яагаа бол? Тєгрєгийн говийн тэмээний эрлээ хар хvндээ юv гэж хэлэх бол? Хааяа vйл оёж суухдаа, намайг дурсан санах болов уу ? Ийм ч юм болохын чинээ бодож явсангvй дээ... Би чамайг мартахгvй ээ! гэж санагалзан уярч явлаа. Шанган Долгор л ирвэл энэ сумын наадмын дэвжээ гэгээ гэрлээр дуvрэх юм шиг санан язганасан олны хєл хєлхєєн хєгжєєн, шуугиан тvvний сэтгэлийн зайд тун єчvvхэн юм шиг санагдаад байв.
          Шанган Долгор наадамд ирсэнгvй. Товуу "алаач" Цээ авгайгаа тарваганы арьс євчvvлнэ гээд дагуулаад ан авдаа явсан тухай баттай сураг дуулаад бvvр ч сэтгэл нь гуньж Тэр сайхан амьтныг цус нєжтэй хутгалдуулж байдаг яасан хатуу хорвоо вэ? гэж гаслан бодож, наадамд ирэхгvйг нь мэдсэн авч горьдон харсаар … дэлийг нь гєхєл тавьж зассан мєнгєн хазаар, шинэхэн эмээл бvхий халтар халиун морио хєтлєн, халхгар дээлийн энгэр задгай  гудгархан алхаж явлаа. 


    Үзсэн тоо:2199