Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ХОРВООГИЙН ХОРЛОНТОЙ ТОГЛООМ


    ПYРЭВЖАВЫН ПYРЭВСYРЭН

           П.Пvрэвсvрэн 1938 оны 2 сарын 20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд тєржээ. Тєрийн шагналт яруу найрагч. Улаанбаатар хотын УБДС 1962 онд тєгссєн.
          1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.
          П.Пvрэвсvрэн шилдэг бvтээлээрээ тєрийн шагнал. МЗЭ-ийн шагналаар шагнагджээ Тэр 'Хvний тухай дууль" 1963, "Монгол монгольфе” 1968. "Бvргэдийн дууль" 1960, Тал' 1969, "Хvслийн зарлиг" 1973. "Yдийн нар єндєр" 19/7, "Цэцгийн хувь” 1973. "Их тээлийн даваа" 1960. "Уран захидлын хариу" 1983. "Есєн зуун хоног" 1984 “Танил хорвоо" 1985, Хайрын домог" 1987, Бид хэдийн явдал" 1991. "Yдийн нар єндєр” 1994 "Тавилан” 1996, "Хvслийн зарлиг" 1999,"Сартай шєнийн дээрэм”  2000 зэрэг ном бvтээжээ.

    ХОРВООГИЙН ХОРЛОНТОЙ ТОГЛООМ

          Элэнхий хуучин vvргэвч мєрнєєсєє зvvж, мєн тиймэрхvv ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгvvрийн vvдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нvд томоон гєлєрчихєв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хvртэл тэндээ хєшчих шиг боллоо.
    Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт єнєєх элэнхий хувцастыг ширтэн "мєн байна Зоригт мєн байна” гэж сэтгэл зvрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, майжгий шаахай угласан хар царайтай эр Зоригттой уулзан гар бариад юу ч юм ярьж байна.
           Зоригт нvvрнийхээ ємнє гараа єргєєд жигтэйхэн ярвайн толгой сэгсэрч байгаа нь тун ч арчаагvй бас єрєвдмєєр харагдана. "Шартаад vхэх гэж байгаа юм байна" гэж Хишгээ бодоод єєрєє мэдэлгvй толгой сэгсэрч суулаа. Зоригт цаад хvндээ нэг юм хэлж, муухан инээхэд vvдэн шvдгvй онгорхой хар ам харагдлаа.
           Хишгээ сvрхий санаа алдаад машинаа асаан аяархан холдоод хурд нэмлээ. Тvvний гол  харлан нvдэнд нь нулимс цийлж ирлээ. Сэтгэлд нь арван гурван жилийн ємнєх Зоригт харагдан, зvрх нь хvчтэй дэлсэх тул замын хажуу руу шахан машинаа  зогсоогоод, залуураа дэрлэн холын дуртгалдаа автав...

          Аймгийн театрын зураач байхдаа Зоригт vнэхээр хиймортой сайхан залуу явжээ. Долгиотсон єтгєн хар vс єргєн цагаан духыг нь эмжиж, инээмсэглэл тодрох цэвэрхэн нимгэн уруулын цаанаас тэгшхэн цагаан шvд ярсхийдэгсэн. Тэр цагт Хишгээ нийтийн хоолны ТМС тєгсгєєд аймгийн тєвийн том гуанзанд хоол зєєгч хийдэг байсан юм. Арван наймхан настай уран гол шиг бvсгvйг оролдох залуус цєєнгvй. Аймгийн тєвийн залуус тэр гуанзыг "ресторан" гэж єргємжлєєд орой vдэш хэд хэдээрээ нийлэн орж сууцгаана.
          Тэд хотоос тээж авчирдаг сулхан шар айраг ууцгаагаад дуу шуу болон шуугилдаж, овоо мєнгєтэй зарим нь буфетнээс нэмэгдэл vнэтэй архи худалдан авч єнєєх шингэн шараараа даруулан ихэд согтон мунраа хутгах нь ч бий.

          Тэдгээр залуусын нэг нь Зоригт байв. Тэр хэдэн найзтайгаа байсхийгээд "ресторандана". Зоригтын элбэг цагаан инээд, алиа хошин яриа, биед нь яв цав таарсан дэгжин хувцас, хvзvvгээ ороон энгэр рvvгээ унжуулсан гялбам торгон ороолт нь хvртэл содон.
          Нэгэнтээ тэр Хишгээг зурж єєрт нь єгсєн юм Тэдний хоол ундны захиалгыг авч байтал Зоригт сугавчилж явдаг хавтаснаасаа нэг хуудас цаас суга татан авч "за чи жаахан хvлээгээрэй" гэснээ нvvр лvv нь vе vе харан, барьсан харандаагаа тvргэн тvргэн гvйлгэж, хоромхон зуур татлан зураад "адилхан болсон бол дурсгал болгож хадгалаарай" гээд єгсєн билээ. Зєєгчийн дэрэвгэр малгай ємсч, хормогч зvvсэн тvvний нvvр царайг vнэхээр адилхан дvрсэлсэн байлаа.
          Зоригтын тухайд Хишгээ "манай энд энvvн шиг авъяастай, дэгжин шаавай залуу байхгvй ээ" гэж бодсон билээ. Захиалга авах, захисан хоол ундааг нь аваачиж егєх болгонд хамт явдаг хэдтэйгээ уран зураг, ном зохиол. заримдаа инээдтэй хошин онигоо ярьж суух нь хvртэл гудамжны явдал, хов жив, ор дэрний балиар хєг ярьцгааж, тvvнээсээ сонсгох гэж ханцуй хормойноос татаж чангаадаг дэггvй харцуулаас шал ондоо.
           Хишгээгийн хувьд чухам л "анхныхаа харцаар дурлав" гээч болсон хэрэг. Гэвч хєдєєгийн эгэл даруу ахуйд єссєн, угийн номхон тєлєв зантай бvсгvйд хайр сэтгэлээ илчлэх арга ухаан даанч олдсонгvй. Дэмий л гуанзныхаа vvдийг vе vе харуулдан, хэзээ ороод ирэх бол хэмээн хvлээнэ.

           Нэгэн удаа тэр єнєєх л гурван найзтайгаа орж ирэв. Сул ширээ эзлэнгvvт нь Хишгээ яаран очлоо. Удвал єєр зєєгч очоод vйлчилчихнэ гэж бодоод тэгж яарсан хэрэг. Зоригт єнєєх л хуучин шигээ инээмсэглэн,
           - За Хишгээгийнхээ хишгийг сvvлчийн удаа хvртэе дээ гэхэд зєєгчийн нvд дvрлэсхийн "юу гэнэв дээ" гэж бодоод дэвтрээ барин ойртов
           - Энэ маань маргааш нийслэл рvvгээ буцах гэнээ хэмээн хажууд нь суугаа аймгийн сонины сурвалжлагч Идэр хэмээх залуу инээгээд
           - Манай аймгийн тєв багадаад байгаа юм байх аа гэж нэмэв. Бас нэг нь
           - Хоёр литр  пиво, нэг шил архи аваад ир гэв. Тэгтэл Зоригт
           - Бас хоол гэлээ.
           - Аа тийм гуляш л байгаа биз дээ. Дєрвийг гэж нэг нь хэллээ.
           - Хєемєл бууз гарсан гэвэл Идэр
           - Наймыг гэж ганц vгээр захиалав.
           - Хоёр хайрцаг янжуур гэж гуляш захиалагч нэмлээ.
           Захиалсан бvгдийг нь цуглуулж зєєж явахдаа "Зоригт маань явчих гэж байгаа юм байж. Эд нар нь vдэж яваа хэрэг. Одоо яахав" гэж зvрх нь гаслах адил тvгшин байв.
           Тэдний идэж ууж, хєгжилдєн байхад Хишгээ элий балай юм шиг л явсансан. Хэдэн хvнээс захиалга авч яаж vйлчилснээ ч сvvлд санахгvй байжээ. Харин нэг завандаа буфетнээс нэг шил архи авч шvvгээндээ хийх ухаан орсон билээ.
           Халамцсан найзуудыг явахаар єлгvvрийн дэргэд шуугилдаж байхад нь шил архиа барин очиж Зоригтод єгєхєд
           - Энэ чинь юу вэ? гэж цаадах нь гайхлаа
           - Бидэнд чинь мєнгє-.. гэж нэг нь халаасаа тэмтрэв. Хишгээ,
           - Та нарт хvн єгvvлсэн юм гэж ээрэн тvгдрэн хэлээд, улайж чинэрсэн нvvрээ нуух гэсэн мэт яаран эргэж билээ. Тэгээд тэдний ширээг цэвэрлэхдээ Зоригтын ууж байсан хундага, татаж байсан тамхиных нь ишийг єєрєє бараг мэдэлгvй аваад шvvгээндээ хийсэн сэн. Одоо хvртэл бvдгэрсэн таталбар, хатаж vрчийсэн тамхины иш, нэг шилэн хундага тvvнд хадгалаастай байгаа.

           Хааяа нэг тэдгээрийг vзэхдээ "яг л тэр цагийнхаар нь Зоригтын зvсийг сэтгэлдээ харж, одоо хаана, яасхийж явдаг бол" гэж боддог байлаа.
           Яваандаа эхний vеийнх шиг vргэлж бодон зvрх нь шимшрэхээ больжээ. Гэтэл єнєєдєр барааг нь хараад дахин элэг эмтэрч, сэтгэл нь шархирах шиг болов. "Ийм болчихсон явах гэж. Хорвоо тvvгээр яасан хатуу тоглоо вэ" гэж бодоход хэнд ч, юунд ч юм бэ гомдон гол нь харлаж байв.
           Зоригтыг яваад жил гаруй болсны дараа Идэрээс нэг удаа сураглавал "Сайн яваа, Зураг нь vзэсгэлэнд тавигдсан мэдээ сонин дээр гарсан байна лээ" гэсэнсэн. Саяхан бас нэг найз нь Хишгээгийн гуанзанд хооллох зуураа "Би саяхан хот ороод ирлээ. Манай энд байсан даа, яагаав бидний найз Зоригт архинд бvр орчихжээ. Євгєнтийнхний нэг болчихож, Би дайралдчихаад хэдэн цаас єгч арай гэж саллаа" хэмээн сонин болгоход Хишгээ юу гэхээ мэдэхгvй хэсэг зогсоод "хєєрхий дээ" хэмээн санаа алдсан боловч лавтай итгээгvй билээ.

            Сvvлийн арван жил Зоригтыг бодсон нь даанч цєєн, хааяахан нэг бодохдоо єєрийнхээ гэнэн хонгор явсан цагаа єрєвдєлтэйхэн дурсдаг байлаа. Yнэндээ тvvнийг бодоод байх цаг зав бага байсан байх. Хувь заяаны шагнал мэт сайн хvнтэй учирч, vе цагийнхаа аясыг даган нойр, бие хайрлалгvй зvтгэсний хvчинд бусдын гар харахгvй болсон. Сайн ханийн ухаан, хувийн зvтгэлээр одоо бол єєрийн гуанз, хvнсний vйлдвэр, дэлгvvртэй болж, нутгийнхаа "эхчvvдийн" тоонд орох болсон байлаа
            Сая ажил хєєцєлдєх далимандаа амарч байгаа том хvvдээ хот vзvvлэхээр нийслэлд ирэхдээ Зоригттой дайралдана чинээ огт бодсонгvй. Тэгтэл сая барааг нь харж, эрт залуугийн дуртгал зvрхийг шимшрvvлэх нь энэ "Надад гэм хийсэн биш дээ. Жаахан тус болохсон. За байз...яахав" гэж бодоод машинаа асаан, буудалд хvлээж байгаа хvv рvvгээ явлаа.
            ... Хоёр хоногийн дараа. Єнєєх дэлгvvрээс нэлээд зайтай зогсоол дээр Хишгээ Зоригтыг хvлээж, машин дотроо сууж байлаа. "Тэр хvн чинь ирэхгvй бол яах юм бэ" гэж есєн настай хvv нь уйдсан янзтай асуув. "Ирэх байхаа" гэж Хишгээ тун итгэлгvй янзтай хэлээд урдах хайрцгаа нээж, бандгар дугтуйг харав, Тvvн дотор "Сайн байна уу, Зоригт оо! Энэ хэдэн цаасаар хувцас аваарай. Уулзах боломж гарсангvй. Чамайг хvндэтгэгч" гэсэн зурвас, хоёр зуун мянган тєгрєг хийсэн юм байжээ.
            Тэгж байтал Зоригт єєр шигээ нэг хvнтэй хамт дэлгvvр лvv ирэв. Яг л хоёр хоногийн ємнєх янзаараа явна. Цуг яваа хvн нь цамц бололтой нэг юм гар дээрээ тохжээ. Тэд єнєєх юмаа дэлгvvрээс гарч ирсэн хоёр ч бvсгvйд vзvvлэв. Эмэгтэй хvний л хувцас байж таарна. Найз нь гар сунган єнєєхєє vзvvлж, Зоригт гар хуруугаа гозгонуулан юм ярих нь "рекламдаж" байгаа хэрэг.

            Хишгээ дугтуйгаа авч хvvдээ єгєєд
           - Сайн харж ав. Тэр ногоон цувтай, vvргэвчтэй хvнд єгєх юм гэв
           - Энэ чинь юу юм бэ? Чи хэний хvv вэ гэвэл яах юм бэ?
           - Танд хvн єгvvлсэн юм гээрэй гэж чамд хэлсэн шvv дээ Тэгж хэлэнгvvтээ гарт нь бариулчихаад шалавхан дэлгvvрийн цаагуур тойроод хvрээд ир гэв. Yйл явдал хоромхон зуурт болов. Хvvг дэлгvvр тойрон алга болоход гайхаж алмайрсан Зоригт эргэн тойрноо нэг хараад дугтуйг задлав. Тvvний зурвас уншиж байхад мєнгє харсан найз нь инээд алдан єнєєх цамцаараа даллан дэвхрэх дєхєж байна. Зоригт гэв гэнэт бурханд тэврvvлсэн мэт гайхсан мєртлєє баяр гэрэлтсэн нvдээр гєлрєн зогсов.
          Хишгээ машинаа асаан хєдєллєє. Толиндоо харвал Зоригт хойноос нь ажиглаж байх шиг санагджээ.
         - Ээжээ, энэ хэн гэдэг хvн бэ?
         - Ээж нь танихгvй юм билээ.
         - Тэгвэл та яагаад юм єгч байгаа юм бэ?
         - Ядарсан амьтанд буян болог гээд ... гэсэнд хvv дахиад юм асуусангvй. Хишгээ ''амьдралын хорлонтой тоглоомыг даагаагvй хєєрхий минь! За буянаараа болог дээ" гэж бодоод хурдаа нэмлээ. Тvvний доогуур толигор хар зам урсч, олон машин єнгєрч байдаг єдрvvд шиг зєрж байв.

    2002 оны 1 сар. Улаанбаатар

     

    АРВАН ЖИЛИЙН ДАРАА

          Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр єєдєє явж байхдаа нэг морьтой хvн бєг бєг шогшуулан ирж явааг харлаа. Єнгє нь бvдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа єргєсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн єєртєє шивэгнэн алхаагаа тvргэсгэв
          Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан vнэр, идээ цагааны исгэлэн vнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хvйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй vvдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа vрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гvвж явав.
            Дэнсмаа тvvний бєгтийсэн єргєн цээж ганхуулан, майгадуу хоёр хєлєє зєєж тавин аажуухан явааг хараад “Єтлєх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.

            - За сайн байн? уу?
            - Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.
            Дагва гэрийн зvvн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа ємнєх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дєхvvлэнгээ,
            - Танайх Цагаан нугад буусан гэв vv гэж асуулаа.
            - Тэгсээн. Хєдєє нь сайхан гарсан байдаг шvv.
            - Тийм гэнэ лээ Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.
            - Тиймээ хєє гэснээ, Дагва тамхиа хэд сороод
            - Хvv хаачаа вэ гэж асуулаа.
            - Хонь руу явсаан. Саахалтын хонь хариулгагvй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон
            - Хvv минь овоо болж билээ гээд Дагва санаа алдав. Дэнсмаа тvvнийг тvргэхэн  нэг хараад жалавчныхаа усыг хутган
            - Яахав хєєрхий минь єсч єндийж миний ганц тvшиг болж байна гэлээ.
            Дэнсмаа тогоогоо авч, бvрхээрээ єргєсєєр Дагвын ємнє очив. Дагва бvрхээрт тогтсон ээрэмнээс хуруугаараа єлгєн авч амсаад,
            - Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.
            - Хvvгээ мартаагvй яваа хvний аз харьдаггvй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.

           ... Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хvрч яваа ганц хvv нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дvvргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нvд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар! Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггvй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч "єнєєх л бага сургуулийн: цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргvvлж яваа байх" гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын vг яриа цєєрч, vе vе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг тєрж, "царай алдахгvй" гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хvзvvгээр нь тэвэрч мєр єєд нь авирсан хvvгээ мєрєєрєє тvлхэн,
          - Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарсхийн,
          - Чи ер нь юу болчихоов? Бvлх залгичихсан юм шиг л гєлийгээд байх юм гэсэндг
          - Чи ямар байлгах гээв гэж зандарчээ.
          - Байдгаараа байж болохгvй болоо юу?
          - Тийм болсон бол яах нь вэ?
          - Жаргал чинь дэндэж л дээ.
          - Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.
          - Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгvй юу!
          Дагва энэ vгийг хvлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаарласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хvv Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг "аав аа" хэмээн цухиран орилж билээ.
          Дагва тэгээд л эргэж ирээгvй юм. Урд бригадын торгон Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дvv царайлаг залуу бvсгvй зvрх сэтгэлийг нь булаасан байж.
          Олон хvн "Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи єєрєє очоод авчир! Хvvгээ бод" гэж ятгасан боловч гомдож єширхсєн Дэнсмаа тэдний vгийг авсангvй

           Яваа яваандаа тvvний сэтгэлийн гомдол єшрєл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, тvvнийгээ айлын зарц шиг явааг дуулаад єрєвдєх шиг болдог болжээ. Буян хvvгийнхээ эцэгтэйгээ улам адилхан єсєж байгааг харж, элэг нь эмтрэм "би ч бас тvргэдсэн байх" гэж бодогдох болсон билээ.

           Тэр гайт намраас хойш 10 жил єнгєрчээ. Сvvлийн гурван дєрвєн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хvvгээ vнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм.
           Царайлаг сайхан зvс, баян тарган эцгийнхээ буянд эрдсэн Бумжидын дэргэд Дагва даанч хэцvv байх болов. Гэлээ гээд єєр орох оронгvй дєч хvрч яваа Дагва жаргаж чадсангvй. Нутаг усны зарим хvн "хохь нь дээ, байж байгаа нь хараач" гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хvvгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангvй єдий хvрч яваа юм..

           Дагва Дэнсмаагийн єгсєн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь єнгє орон ягаан туяа татаж байлаа
          - Танайхан сайн биз дээ.
          - За даа... сайн даа, сайн
          - Бумжид байгаа биз дээ?
          - Саяхан хот руу явсан.
          - Хэзээ ирэх юм бэ?
           - Мэдэхгvй ээ! Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал  тэр хоёрт vр заяасангvй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хєлєглєсєн нэгэн эртэй Бумжид нєхцєєд болохоо байжээ. “Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хєхєєд л vлддэг" гэж нутгийн залуус инээд хєєр болгон ярилцдагыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хvрвэл Бумжид "чи зvгээр л зайл" гэж хэлэхэд бэлэн байх. Дагва яах ч билээ дээ!

          Дагва нэлээд халж, зvрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,
          - Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд
          - Юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ гэв.
          - Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,
          - Юу? Чи гэр орон, авгай хvvхнээ яах хvн бэ гэлээ.
          - Тэр чинь миний юм биш ээ!
          - Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?
          Дагва толгой дээрх алчуураа авч нvvрээ шудраад
          - Би том алдсаан. Одоо хvv та хоёрыгоо ч єрєвдєх боллоо.
          - Хн. Хvvгээ єсч гараас гараад ирэхээр тэр vv? Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгvй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нvvрээ дарав.
          Дагва дув дуугvй хэсэг суугаад, ємнєх аягатай архи авч залгилав. Тэгээд босч vvд рvv явснаа тvр зогсож:
          - Би ирнээ гэж хэлээд гарав.

          Дэнсмаа гэнэт сэхээ авч “бvх юм єнгєрсєн шvv. Битгий амьтны шившиг болоорой” гэж хэлэхээр гvйн гарвал хуучин нєхєр нь єєрийн алдаа, харуусал гунигийг vvрч яваа юм шиг бєхийсєн уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангvй.

    1999.12 03


    Үзсэн тоо:605