Төсөлт ажил - 4-р анги - Аргазүй материал

    “Хичээлээс гадуурх үйл ажиллагаа”-ны нэгж хичээлийн төлөвлөлт


    “Хичээлээс гадуурх үйл ажиллагаа”-ны нэгж  хичээлийн төлөвлөлт

         4-р анги                                                                                                         II улирал

    1.Үйл ажиллагаа зохион байгуулах цаг – 8 цаг

           2. Үйл ажиллагааны зохион байгуулалт: Хамрах хүрээ – Ангиараа

    3.Зорилго: Хамт олноороо хийх үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүс хоорондын зүй зохистой хүнлэг харилцааг бий болгох, хамт олныхоо нэгэн гишүүний хувьд амьдралаа илүү сайхан болгох, өөрийнхөө амьдрах ухааны талаар эргэцүүлэх бодлоо улам гүнзгийрүүлж, өөрийгөө хөгжүүлэх чадварт сургах

    4.Зорилт: Суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварыг хэрэглэх, бататгах, баяжуулах, өөрийгөө танин мэдэх, нээн илрүүлэх, хөгжих

    5.Агуулга:

    Ур ухаан

    Судлагдахуун

    • Аль болох өөрийн байр сууринаас идэвхтэй оролцож, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх
    • Хоорондоо харилцаа холбоо тогтоон хамтран ажиллахдаа, зүй зохистой харилцааг эрхэмлэн чухалчлах
    • Багийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн болон найзуудынхаа санаа бодлыг эргэцүүлэн хүлээцтэйгээр хандан хамтран ажиллах
    • Өөрийн сайн тал, авьяасаа бүрэн дүүрэн дайчлах
    • Хурал зохион байгуулах арга зүйтэй танилцах
    • Өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сурах
    • Гараа зөв угааж хэвших
    • Эрүүл хооллох соёлд суралцах
    • Өдөр бүр гимнастик, дасгал хийж хэвших
    • Ном унших эрдэм, аргад суралцах
    • Авьяасаа хөгжүүлэн, хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж эцэг эхдээ тайлагнах

     

     

    6.Нэгж хичээлийн төлөвлөлт:

    Хичээл

    Ээлжит хичээлээр явуулах үйл ажиллагаа

    цаг

    Зорилго

    Зорилт

    1

    Х-№ 1

    Ангийн хурал зохион байгуулах

    1

    • Хамтын шийдвэр гаргах
    • Улирлын эхэнд сурагч бүр өөрийн зорилгоо тодорхойлох
    • Сурагч бүр саналаа нэгтгэн ангийн зорилго гаргах

    2

    Х-№2

    Хамтран ажиллах төлөвлөлтөө хэлэлцэж батлах

    1

    • Хамтын шийдвэр гаргах
    • Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хамтран ажиллах төлөвлөлтөө хэлэлцэн гаргах
    • Зорилгыг ангид болон гэртээ томоор бичиж байрлуулах
    • Зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах

    3

    Х-№ 3

    Гарын эрүүл ахуй

    1

    • Эрүүл зөв аж төрөх
    • Эрүүл чийрэг бие бялдартай иргэн болж төлөвших

     

    • Бохир гарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх
    • Гараа зөв угааж сурах

    4

    Х-№ 4

    “Соёлтой хооллох цаг- Үдийн цай” зохион байгуулах

    1

    • Эрүүл хооллох соёлд суралцах
    • Бие биедээ чин сэтгэлээсээ туслах
    • Хооллохын өмнө гараа угааж хэвших
    • Хоолны өмнө шингэн зүйл уух
    • Хооллосны дараа давс ба содны уусмалаар амаа зайлах

    5

    Х-№ 5

    Хөгжимт- хөдөлгөөнт гимнастик зохион байгуулах

    1

    • Сурагчдын эрүүл мэнд болон бие бялдрын хөгжлийг хангах, ангиараа хамтач эвсэг байх сэтгэлийг төрүүлэх
    • 48-64 тоот дасгал хийж сурах
    • Дасгалаа хөгжимд тохируулан жигд зөв хийх
    • Өдөр бүр хийж хэвших

    6

    Х-№ 6

    Урлаг соёлын өдөр зохион байгуулах

    1

    • Сурагчдын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх
    • Сурагчдын хийж чаддаг, дуртай зүйлсийг өөрсдөөр нь сонгуулан хийлгэх
    • Авьяасыг нээн хөгжүүлэх

    7

    Х-№ 7

    Уншлагын цаг зохион байгуулах

    1

    • Номыг шимтэн унших арга зүйд суралцах
    • Ном унших дур сонирхолтой болгох
    • Унших арга, эрдэмд суралцах
    • Ойлгосон зүйлээ бусадтай хуваалцах

    8

    Х-№ 8

    Ангийн нээлтэй хаалганы өдөр зохион байгуулах

    1

    • Сурагчдын сурсан, мэдсэн зүйлийг эцэг эхчүүдэд тайлагнах
    • Сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж таниулах
    • Сурагчдын авьяасыг хэрхэн хөгжүүлсэн талаар урлагийн тоглолт үзүүлэх
    • Эцэг эхийн сэтгэгдлийг сонсох

     

    7. Үйл ажиллагааны төлөвлөлт:

    Суралцагчийн үйл ажиллагаа

    Багшийн үйл ажиллагаа

    Хэрэглэгдэхүүн

    • Багшийн тавьсан асуултад өөрийн үзсэн,харсан, мэдэрсэн зүйлээ чөлөөтэй илэрхийлэн хариулт өгөх
    • Тухайн үйл ажиллагааны дэгийг нарийн баримтлах
    • Багшийн өгсөн зааварчилгааны дагуу хийх зүйлээ өөрийн мэдлэг, чадвараа дайчлан хийж сурах
    • Өөрийгөө хөгжүүлэх
    • Багш тухайн үйл ажиллагааг хөтлөн явуулах бэлтгэлийг сайтар хангасан байх
    • Сурагчдыг сэдэлжүүлэх болон мэдлэг бүтээлгэх асуултыг урьдчилан бэлтгэсэн байх
    • Тухайн үйл ажиллагааны үед баримтлах дэгийг танилцуулах
    • Тухайн хичээлийнүйл ажиллагааг багш удирдан чиглүүлж мэдлэг бүтээлгэх, бүтээл хийлгэх
    • “Чи чадна” гэсэн итгэл урам хайрлах
    • Амжилтыг ажиглах
    • Зурагт үзүүлэн
    • Ном,сурах

      бичиг

    • Гарын авлага
    • Эмчийн зөвлөмж
    • Жижүүр сурагчийн өмсгөл
    • Ам зайлах уусмал
    • Зөөврийн компьютер
    • Хөгжим
    • Бичгийн цаас
    • Скоч
    • Усан будаг, пламастер
    • Урлагийн хувцас гм

     

     

    8. Арга зүй:

    • Багаар ажиллах
    • Ярилцангаа эргэцүүлэн бодож, шийдвэр гаргах
    • Үйлдэл хийнгээ чадваржих
    • Бүтээл хийнгээ өөрийн авьяасаа хөгжүүлэх
    • Оролцонгоо зүй зохистой харилцаагаа гүнзгийрүүлэх

     

    9. Үнэлгээний арга зүй:

    Арга зүй:

    Субъект:

    • Ахиц амжилтыг ажиглах ажиглалт
    • Сэтгэл ханамжийн асуулга
    • Сэтгэгдэл бичүүлэх
    • Харилцан ярилцах
    • Эцэг эх, асран хамгаалагч
    • Багш
    • Сурагч

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Нэгж хичээлийн төлөвлөлт хөтөлбөрийг боловсруулсан БГД-ийн “ЭУЦ” 78-р сургуулийн бага ангийн багш У.Энхтуяа ( Заах аргач)

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Батлав. Сургалтын менежер ........................................

    Ээлжит хичээлийн төлөвлөлт

    Хичээлийн сэдэв: Гарын эрүүл ахуй

    Үйл ажиллагааны хэлбэр: Ангийн үйл ажиллагаа

    Үйл ажиллагааны зохион байгуулалт: Хамрах хүрээ: Ангиараа

    Зорилго: Эрүүл зөв аж төрөх, эрүүл  чийрэг бие бялдартай иргэн болж төлөвших

     Зорилт:

    • Бохир гарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх 
    • Гараа зөв угааж сурах

    Агуулга:

    Ур ухаан

    Судлагдахуун

    • Өөрийн байр сууринаас идэвхтэй оролцож, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх
    • Багийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн болон найзынхаа санаа бодлыг эргэцүүлэн хүлээцтэйгээр хандан хамтран ажиллах
    • Хамтран ажиллахдаа зүй зохистой харилцааг эрхэмлэн чухалчлах

     

    • Бохир гараар дамждаг өвчнүүдийг мэдэх
    • Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай
    • Гараа зөв угааж сурах,хэвших

     

    Арга зүй:

    • Багаар ажиллах
    • Ярилцангаа эргэцүүлэн бодож,шийдвэр гаргах
    • Үйлдэл хийнгээ чадваржих

    Хэрэглэгдэхүүн:

    • Хэвлэмэл зурагт үзүүлэн
    • Гар угаах дарааллыг харуулсан зурагт үзүүлэн
    • Бохир гараар дамждаг өвчний тухай гарын авлага
    •  Эмчийн зөвлөгөө,зөвлөмж

     

     

    Үнэлгээний арга зүй:

    Арга зүй:

    Субъект:

    • Харилцан ярилцах
    • Ахиц амжилтыг ажиглах ажиглалт
    • Сурагч

     

    Хичээлийн төлөвлөлт:

    Цагийн үе шат

    Суралцагчийн үйл ажиллагаа

    Багшийн үйл ажиллагаа

    Сэдэлжүүлэх үе

    /3 мин/

    • Зургийг ажиглах
    • Ялгааг гарган холбоо үг бүтээх
    • Цэвэр ба бохирдсон хүүхдийн гарны зураг харуулж ажиглуулах
    • Асуулт тавьж холбоо үг бүтээлгэнэ

    Мэдлэг бүтээлгэх

    /25 мин/

    • Багшийн тавьсан асуултад хариулан өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг чөлөөтэй ярих
    • Сурагчид бие биенийхээ хариултыг сонсож мэдэхгүй зүйлээ мэдэж авах
    • Зөрүү, ташаа ойлголтоо цэгцэлж зөв болгох
    • Бохир гарын өвчин гэж ямар өвчнүүдийг нэрлэдэг болох,бохир гараар дамждаг өвчнүүдийг мэдэж авах,хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлгож авах
    • Гараа угаах дарааллыг тогтоох

    -Гар яагаад бохирддог вэ?

    -Гараа цэвэр байлгаж болох уу?

    -Гараа хэрхэн яаж угаах вэ?

    - Гараа хэдийд угаах вэ?

    - Гараа өдөрт хэдэн удаа угаах вэ?

    - Гараа угаахгүй бол яах вэ?

    - Гар цэвэр байх нь ямар ач холбогдолтой юм бэ? гм асуулт тавьж сурагчдаар мэдлэг бүтээлгэнэ.

    -Сурагчдын хариултанд үнэлэлт дүгнэлт хийж буруу зөрүү ойлголтыг цэгцэлж ,зөв зүгт чиглүүлнэ.

    - Бохир гарын өвчин гэж ямар өвчнүүдийг нэрлэдэг, ямар өвчин байдгийг , хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэмэлт тайлбар өгч харилцан ярилцаж, мэдлэгийг гүнзгийрүүлэх

    -Гар угаах дараалал, аргыг заана.

     

    Бататгах

    /9 мин/

    • Сурагчид багшийн заасан дарааллын дагуу гараа зөв угаах
    • Бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дүү нартаа санамж бичих
    • Сурагчдын гарыг дарааллын дагуу зөв угаалгана.
    • Дүү нарт нь зориулж санамж бичүүлнэ.

    Дүгнэлт

    /3 мин/

    • Гараа зөв угааж сурснаар бохир гарын өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг ойлгож ухаарах
    • Үйл ажиллагааг тусган хэрэгжүүлэх
    • Бохир гараар өвчин дамжиж биднийг өвчлүүлдэг болохыг ойлгуулна.
    • Гараа зөв угааж сурснаар өвчнөөс сэргийлэх боломжтойг ойлгуулах
    • Гараа угааж хэвшихийг анхааруулах

     

     

     

     

         Сургалтыг дэмжих үйл ажиллагаа болох “ Хичээлээс гадуурх үйл ажиллагаа”-ны нэгж хичээлийн  болон ээлжит хичээлийн төлөвлөлт нь дээрх загвартай байж болох болов уу? гэж өөрийнхөө санааг гаргахыг зорилоо. Багш нар минь санал бодлоо солилцон, ухаанаа уралдуулан,өөрийн туршлага, арга зүйгээрээ баяжуулан,мэргэн оюун ухаандаа тунгаан, засаж сайжруулан хэрэглэхийг хүснэм.

     

     

     

     

    Ээлжит хичээлийн төлөвлөлтийг  боловсруулсан БГД-ийн “ЭУЦ” 78-р сургуулийн бага ангийн багш У.Энхтуяа ( Заах аргач)

     

     


    Үзсэн тоо:11585
    Хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөлт.docx»