Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ТЄЄРЄГ


    БАНЗРАГЧИЙН ЦЭРЭНЖАМЦ

          Б.Цэрэнжамц Булган аймгийн Ингэт толгойн Ингэтийн голын хоёр Хоод хэмээх газар Хєхєгчин хонин жил буюу хамтатгахын ордонд тєрсєн. Монголын зохиолчдын эвлэл, Сэтгvvлчдийн эвлэлийн гишvvн. 1994 онд "Чимээгvй аялгуу" яруу найргийн ном нь хэвлэгдсэн.

    ТЄЄРЄГ

          Цуурганы гинж тохуурхалын инээд мэт хvйтэн єнгєєр сэтгэл зурж хар модон хаалга ёолох мэт чихрэн онгойход нарны хугасхан туяаг євєртлєєд нємгєндєє тогтоолгvй асгачихвуудаа гэмээр биерхэг том лам эрлэгийн vvдний гишгvvр л ийм байдаг болов уу гэмээр нvхэн шоронгийн шороон шат руу буутай хуягт чичлvvлэн унав. Лхvмбэ японы тагнуул гэх зэрэг зvvдэндээ ч нэрийг нь сонсоогvй олон ялт хэрэгт гvтгэгдэж Чойжоо ламтан энэ єдєр долоо дахь байцаалт долоо дахь тамлалтнаасаа ирж буй нь энээ. Баруун зуу болон Дашчойнхорлон хийдэд шавилан сууж гавьжийн дамжаа барин улмаар шат ахисаар зээрэмбийн зэрэгт хvрсэн томоохон мяндагтны нэгэн билээ. Хэт хувьсгалчдын нугалааны шуурганд жарнаас жаранд бvтээгдсэн Монгол тvмний оюун ухааны нандин бvтээл бурхан тахил ном судар сvсэгтэн олны сvлдлэн тахисан сvм дуган тєєрєлдсєн мунхагуудын хорслын галд тамхины цаас шиг хайлан шатаж номын мєр хєєсєн мянга мянган лам хуврагууд vvрээ эвдvvлсэн улаан шоргоолж лугаа адил бужигналдаж, амиа хоохойлохын тулд зарим нь уул хаданд бvгэж, зарим нэг нь хар болж зvсээ хувилгасан цєвvvн цагийн хатуу жилvvдсэн. Энэ гашуун хувь тавиланд єртсєн Чойжоо зээрэмбэ Сэлэнгийн сав нутаг гурван голын бэлчир буюу Хужирын голоор нутагтай Лхам авгайг бараадан очиж, гадна нь жижиг дєрвєн ханат босгосон нь учиртай хэрэг юмсанжээ. 
          - Хvрээ орж хvvгээ танд золгуулах гэсээр байгаад амжилгvй цэрэгт мордуулчихсан даа. Цэргийн дарга л болсон сурагтай яах аргагvй л та бидэн хоёрын амь биений бvрдэл юмсан. Энэ олон жил таны алдрыг бодсоор л ус балгачихсан юм шиг єдий хvрлээ дээ. Миний хvv чинь эцэгтэй хvн шvv гэж олон тvмэнд ойлгуулмаар санагддаг байсан vе зєндєє тохиолдсон доо хэмээн санаа алдан хэлж суусан Лхамын дvрлэгэр алаг нvд харанхуй шоронг нэвт гийгvvлэн харагдсаар олон хоногийг єнгєрєєсєн сєн. Єндєр гэлэн гуайн удмын Лхам хэмээх шавилхан бор бvсгvй Хvрээнд ирэх болгондоо нутгийн лам гэсээр Чойжоод сvv, цагаан идээ авчирч єгєн хоног тєєрvvлэн буцдагсан. Ингэж ирж буцсаар нэг л мэдэхэд хоёулаа хорвоогийн жаргал нvгэлийн хаалгаар эргэлт буцалтгvй орсон байлаа. Вангийн хvрээний урд харагдах Булган уулын шувтарга Байшинт, Єлийн давааны модод vл мэдэг ногоон туяа татан, жаргалтай хосуудын бvлээн амьсгал лугаа адил салхин урхинаар vлээж хєх тэнгэр сайхан бvсгvйн нvд шиг тунгалагханаар мишээсэн хаврын налгар єдєр Лхам тохойн чинээхэн бяцхан vрээ тэвэрсээр хvvдээ нэр хайрла даа гэсээр орж ирсэн сэн. Орооцолдсон хувь тавилангийн vзvvр нvгэл юм шиг атлаа жаргал авчрахын чинээ санаагvй ламтан баярлах догдлохын алган дээр бяцхан vрээ тосон авч удаан ширтсэнээ "Цэнд" хэмээх насан уртын судраар адислан Чойдаш буюу орчуулбал "Номын єлзий" хэмээн єєрийнхєє нэрийг оролцуулсан холбоо нэр хайрласан хоромд жилийн ємнєх явдал єнєєдєр болж єнгєрсєн юм шиг мартахын зvvдэнд арчигдсангvй. Хийдийнхээ лам нар болон хvрээний олны хэл амнаас цэрвэн нууж, нєгєє талаар би чинь бас хорвоод єєрийнхєє удмын vргэлжлэлийг vлдээсэн хvн шvv гэсэн бахархалтай бодлоор сэтгэл єегшин явсан сан. Ганц бие хvнд аминаас єєр, ус нутаг, эрх чєлєєнєєс єєр хоргодох зvйл ховорхон байдаг бол нvглийн хаалга тоссон замаар жадтай бууны дор туугдаж явахдаа би чинь бас vртэй хvн дээ хаана явдаг бол доо зайлуул юутай ч гэсэн жаал зугаа хатуу эдлэлээ тэр хоёртоо vлдээж амжсан нь боллоо. Амьжиргаанд нь хэрэг болог доо гэсэн нэгэн дулаахан шинэлэг бодлоор єєрийгєє зоригжуулан насны цулбуураа эвхэж яваагаа яахан мэдэх билээ.

    “                  “                  “

         Лхам хэлэхдээ хvv чинь нvднийхээ доохон буланд жижигхэн тєд хар мэнгэтэй юм билээ гэж хэлж байсан сан. Энэ шинээр солигдсон байцаагч хvvгийн эвдрээгvй зан чанарыг харахад энэ ажилд удаагvй л болов уу? Санаа дагаад ч тэрvv зvс царай нь хvртэл мєн ч юм шиг гэж дотор бодолдоо горьдолын сvvдэр манантуулсан зєн совингийн хаалганы цаана бєртєлзєн суусан євгєн лам
         - Хvv минь чи аль нутгийн хvvхэд вэ? гээд тэссэнгvй асууж орхив.
         - Наад сандал дээрээс чинь хvн байцаадаггvй юм аа. Энэ єдрєєс хойш миний асуултанд vнэн зєв хариулах тань танд єлзий болно гэж хэлж суугаа  булбарай шинэ байцаагчийн хvvхдэрхэг шингэн дууны нь єнєє Лхамын дуутай адилхан ч юм шиг санагдлаа.
          Энэ vеэр хоригдлуудын дунд 'Араатан хар" гэж алдаршсан эрvv нь зуурчихсан юм шиг шvдээ байнга зууж ярьдаг Хар Даваа орж ирэв.
          - Чойдашаа би наад феодалыг чинь харзнаж байя. Хашааны vvдэнд ээж чинь бололтой холын хvн ирчихэж чи уулзаж ирээд байцаалтаа vргэлжлvvл гэх нь тэр.
          Энэхэн хоромд євгєн ламын нvдэнд олон жил зvсийг нь хараагvй тєрсєн vрээ таньсны баярын оч гялсхийхийн зэрэгцээ vзэн ядахуйн хар нємрєгт хvлvvлсэн орчлон даан ч бачуухан санагдаж баяр харууслын гунигт агшинд цохигдон алмайрав.
         - Тєрсєн эцгийнхээ зvс царайг тєєрєлдсєн vр минь таньж хоцрох л учиртай. Лхам минь хvvд минь намайг ямар ч гэмгvйг ойлгуулах ёстойсон. Тєрсєн хvv Чойдашийн минь буруу биш, тєр засгийн цэвэр алдаа ... Хорвоогийн хамгийн дотно хоёр хvнтэйгээ уулзах юм шиг ийнхvv бодол сэтгэлээ цэгцэлж ядан байхуйд "Араатан" хэмээх Даваагийн ташуурын сур нvvрэн дундуур нь аянгын гялбаа шиг татлаа.

    “                  “                  “

         Ламтан арай гэж босоод эрлэгийн нvхэн зоорь луу зоримог гэгч алхалсан боловч єдєр єдрийн тамлалд єртсєн эд эс нь эрдэнэт биеэ эс даан унав. Сvvлчийнхээ амьсгалд багтаан номын тарни хэлэв vv? Ачлал тєгс багшийгаа дуудав уу? Эсвэл мянган зулын бадран цацрах гэрэлд сvр сулд тєгєлдєр амирлангуй их бурхаддаа болоод хєлгєн их судрууддаа сvvлчийн залбирлаа vйлдэв vv? Ам нь ємєлзєн шивнэн шивнэсээр юу ч болоогvй юм шиг царайгаа улам ч тєв болгон аниргvйн ертєнцєд одлоо...

    1995он


    Үзсэн тоо:676