Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    АМРАГИЙН ТЭНГЭР


    Дарамын БАТБАЯР

           Д.Батбаяр 1941 оны 11 сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд тєржээ.
           1966 онд Монгол улсын их сургуулийн геологийн салбарыг тєгсєєд инженер – геологичоор ажиллаж байснаас гадна Монголын радиод сурвалжлагч, Соёлын яаманд мэргэжилтэн. "Цог" сэтгvvлд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
           1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ "Мєнх тэнгэрийн хvчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дєшин жирмийнхэн", “Гэгээ", "Ногоон сvмийн сvvдэр", "Цєєрєм", "Хайрыг хайрла" зэрэг олон жvжиг бичиж МЗЭ-ийн шагнал, тєрийн шагнал хvртсэн байна.
           Тэр "Єндєрт хатгасан туг" тvvхэн найруулал \1972\, "Жаргалын найман морь"/1974/, "Алтан бєгж" / 1979/, "Шувуу бvхэн жаргалтай" /1983/, "Аниргvйн эрвээхэй" /1983/, "Цахилж яваа гєрєєс" /1984/, "Ирэх єдрvvдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зєн" /1990' "Саахалтын нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р боть 2001/, "Мемонтог бvтээхvй" /2001/ ном бvтээжээ.

     

     

    АМРАГИЙН ТЭНГЭР

    Тэр зун, зун зунаас илvv сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бvсгvй Халиунаа эгч урьд хожид vзэгдэж харагдаагvй хачин сонин инээмсэглээд байхаар нь би єєрийн эрхгvй гайхан гєлєрчихсєн зогсож байлаа. Тэгсэн чинь Халиунаа эгч,
          - Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л єнєє ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглэн,
          - Та хvнд гижигдvvлчихсэн юм уу гэлээ.
          - Юун гижиг? Би хэнд ч гижигдvvлээгvй.   Яаж байна?
          - Тэгээд, та яагаад зvв зугээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм?
          - Аан! Бас! Гярхай жаал байх нь! Овоо, овоо. Хvн гярхай байхгvй бол аз жаргалынхаа хажуугаар єнгєрчихнє шvv.
          - Та, тэгээд юунд инээсэн юм бэ?
          - Чи бас инээмээр байна уу?
          - Аа, хаа.
          - Бас хєєе! хар нялхаараа байж. Хєлийн чинь тавгийг жаахан гижигдэхэд л чамд болоо. Yхэтлээ хєхєрнє, чи.  Аа харин инээхгvй.
          - Инээхгvй ээ? Инээх хєхерєх хоёр, хоёр єєр гэж vv?
          - Єєр байлгvй яах вэ. Инээд гэдэг чинь хvний дотроос гардаг юм. Тvvнээс биш гаднаас нь мянга гижигдээд хvн хєхєрнє vv гэхээс инээхгvй. Одоо бол би гижигдсэн ч хєхрєхгvй байхаа.
          - Яагаад хєхрєхгvй гэж? Тэгвэл би таныг гижигдэе л дээ. Та хєхрєх нь vv, vгvй юv, vз.
          - Ухай, бас дуртай юv. Эрийн хугархай гэсэндээ бас хєєрхєн зальтай амьтан байх нь. Битгий нэг бяруу болоогvй байж бухын явдлаар явах гээд байгаарай гээд царайгаа тєв болгоход нь би дуугvй болж гутлынхаа хоншоорыг ширтэв. Халиунаа эгч инээд алдан,
           - За, яасан? Гомдчихсон уу? За, за худлаа худлаа. Эгч нь тоглосон юм. Хєєе! Би чамд ёстой нандин юмаа vзvvлэх vv гэхэд нь би баярлан,
           - Тэг!
           - Харин чи хэнд ч vг алдаж болохгvй шvv.
           - Алдахгvй ээ.
           Халиунаа эгч намайг дагуулан Чулуут голын нэгэн цvнхээлийн эрэг дээр очин ус уруу зааж,
          - Тийшээ хар. Юу харагдаж байна?, гэлээ.
          - Загас явж байна. Алгана юм уу даа.
          - Yгvй, vгvй, загасны цаана юу харагдаж байна.
          - Загасны цаана уу? Аа бас нэг загас. Цаана нь бас нэг!
          - Хн!. Чамд ямар ч авьяас алга.
          - Ямар авьяас?
          - Дурлах авьяас.
          - Аа харлаа, харлаа. Нэг цагаан, цагираг юм байна,
          - Тэр чинь.
          - Юу юм бэ?
          - Мєнгєн бєгж. Би эртээр зvvж ирээд ээжээс айгаад хийчихсэн юм. Хэн ч мэдэхгvй, хэн ч харахгvй, гоё газар хадгалсан байгаа биз дээ гээд єнєєх хачин сонин инээмсэглэлээрээ инээмсэглэв. Тэгэхэд л би анх удаа Халиунаа эгч ямар сайхан шvдтэй юм бэ гэж бодлоо.
          - Энэ ямар учиртай бєгж гэж чи бодож байна?
          - Мэдэхгvй.
          - Би чамд ярьж єгєх vv.
          - Тэг.
          - Аа, болъё, болъё.Аягvй бол чи vе тэнгийнхээ банди нарт чалччихна.
         - Yгvй дээ! Би хэнд ч хэлэхгvй. Би тэдэнтэй чинь барилдахаас єєр юv ч ярьдаггvй юм.
         - Нээрэн биз? 
         - Нээрэн, нээрэн.
         - Тэгвэл чи шанд нь маргааш vдээс хойш миний оронд хонь жаахан
    хариулж єгнє шvv.
         - Тэгье. Єдєржин ч хариулсан чадна.
         - Лав биз?
         - Лав гээд толгой дохиход минь Халиунаа эгч сууж байсан чулууныхаа дэргэдэх том хар чулуун дээр хуруугаараа ямар нэгэн юм хий бичих зуураа,
          - Би байнаа гээд vгээ эхлэснээ дуугvй болон мєнєєх хар чулуугаа ширтэн инээмсэглэж.
          - Энэ бєгжийг надад нэг хvн єгсєн юм байхгvй юv. Хотод их сургуульд сурдаг юм. Одоо амралтаараа ирчихээд байгаа юм... Ямар гоё, гоё юм ярьдаг гэж санана. Биширмээр... Тэр єєрийнхєє зvvж явсан бєгжєє надад єгсєн юм... Чи мэдэхгvй л дээ. Бєгж єгнє гэдэг чинь цаанаа нарийн учиртай байдаг байхгvй юv. Чи дурлал гэж юу байдгийг мэдэх vv гээд миний єєдєєс харлаа. Нэг тиймэрхvv юмыг хэлдэг гэсэн там тум тєсєєлєл надад байсан бєгєєд тэр зvйл надад нэг ч их сонирхолтой санагддаггvй байсан болоод ч тэр vv, аль эсвэл мэдэхгvй хvн болж Халиунаа эгчээр "нууц" юмыг нь яриулчихъя гэсэндээ ч тэр vv би толгой сэгсрэв.

         - Ямар гоё юм байдаг гэж чи санана. Чамайг миний оронд хааяа хонь хариулж єгч байх юм бол чинь чамд ярьж єгч байнаа
         - Чадна. Би таны орноос хонины чинь ээлж бvхэнд явж єгч байсан ч чадна.
         - Их сайн байна. Энэ янзаараа байгаад байвал чи, хvнээр гайгvй амьтан болно шvv. Гэхдээ ээлж болгондоо ч би чамайг хонинд явуулахгvй ээ. Тэгэх юм бол чи бид хоёр "баригдана". Хааяа, хааяа хагас єдрєєр, миний яв гэсэн vед л явж єгч байгаарай гэхэд нь би толгой дохиод,
          - Танд энэ бєгжийг єгсєн хvнийг чинь хэн гэдэг юм бэ? 
          - Бас! Даврах нь! Зvгээр л байж vзээрэй. Чи тvvний нэрээр яах гэсэн юм? 
         - Зvгээр л... Сонирхсон юм.
          - Хн! Их гоё нэртэй гээд л бодчих. Тийм нэр манай энэ хавьд л лав байхгvй, нээрэн шvv Ертенц дээр ч тийм сайхан нэртэй хvн ховор байх гээд дуугvй болон голын урсгал дагуулан алсыг ширтэв.

          Энэ єдрєєс хойш ертєнц дээр дурлал гэж нэг их гоё юм байдаг, дурласан хvн Халиунаа эгч шиг сайхан инээмсэглэдэг, бас тэр дурлал гэдэг юмыг гvн усны цvнхээлд хадгалдаг гэдгийг мэдсэнээс хойш урьд ємнє сонирхогддог байсан юмс сонин биш болов. Тзр ч бvv хэл vе тэнгийн хvvхдvvдтэй барилдах ч, барилдаад дийлэх ч, загас жараахайтай хєєцєлдєх ч сонин биш болчихов. Харин юм бvхнийг гярхай ажиглан, тэр юманд дурлал байгаа эсэхийг мэдэх гэж эрмэлзэх боллоо. Инээж байгаа хvмvvсийг хармагцаа би инээж байна уу, хєхєрч байна уу гэдгийг нь ялгах гэж мэрийнэ. Ингэж ажиглаж яваад аав ч, ээж ч. Халиунаа эгчийн ээж ч Халиунаа эгч шиг инээдэггvй болохыг анзаарсанаас гадна ээж, Халиунаа эгчийн ээж хоёрт мєнгєн бєгж байхгvй, тэд зевхєн алтан бєгжтэй болохыг нь мэдэж, тэдэнд дурлал байдаггvй юм байна гэж ухаарсан бєгєєд ерєєс манай хотонд дурлал гэдэг тэр сонин сайхан юмыг зєвхєн Халиунаа эгч бид хоёр л мэддэг тэр гоё юм Чулуут голын цvнхээлд гялалзан харагдаж байдаг гэж бодохоос єєрийн эрхгvй баяр хєєр тернє. Бас тvvнээс гадна хvмvvс сайхан муухай нэртэй байдаг, ертєнц дээрх хамгийн сайхан нэр бол Халиунаа эгчийн нэр гэж бодогдон, хээр хєдєє хонь малын захад явахдаа "Халиунаа, Халиунаа" гэж єєртєє шивнэн, заримдаа унаж яваа мориныхоо чихийг сортосхийтэл нь чангаар "Халиунаа" хэмээн єгvvлдэг байлаа.

          Хэд хоногийн дараа Халиунаа эгч намайг сэм дуудан, бусдаас зайдуу аваачаад,

         - Єчигдєр ямар гоё юм болсон гэж чи санана. Одоо ч ул мєр нь надад байж л байгаа.
         - Алив vзье.
         - Над уруу сайн хар. Чи ч харахгvй л байхаа даа. Чиний нvд чинь
    нээгдээгvй байгаа. Одоохондоо чи бол єндєг.
         - Тэр хавьцаа байгаа гээд та хэлээд єг л дєє. Тэгвэл чинь би харна.
         - Энд. Уруул дээр... Юv харагдаж байна?
         - Юу ч харагдахгvй байна,
         - Харахгvй гэж би чамд хэлээгvй юv. Єндєг юм харж байхыг чи vзсэн vv?
         - Юу байгаа юм бэ?
         - Тvvний уруулын мєр миний уруул дээр байгааг чи харахгvй байна уу... Єчигдєр намайг vнссэн. Ямар vнсдэг гэж чи санана гээд нvдээ анин хуруугаараа уруул дээгvvрээ ямар нэгэн юм тэмтрэн инээмсэглэхэд нь Халиунаа эгчийн єнєє гоё танан цагаан шvд нь гэрэлтэй юм шиг яралзана. Халиунаа эгчийг би ийм гоё уруултай болохыг нь єдий болтол хараагvй явснаа бодохоор vнэхээр л би "єндєг"   юм даа гэж єєрийгєє зэмлэн, хvний уруул дээр уруулын мєр байгаа эсэхийг нь ганц хараад л мэдчихдэг болъё гэж бодлоо. Тэр єдрийн маргааш єглєє Халиунаа эгч надаас

          - Урьд шєнє чи ямар зvvд зvvдлэв гэж асуулаа.
          - Мэдэхгvй, зvvдлээгvй байхаа. Та зvvдлэсэн юм уу?
          - Зvvдлэсэн.Чи намайг ямар сайхан зvvд зvvдлэсэн гэж санана. Сэрчихээд уруулаа хэлээрээ шилэмдэхэд амт нь амтагдах шиг санагдсан.
          - Аа, мэдлээ! Та их гоё юм идэж зvvдлэсэн vv?
          - Юун идэх юм! Тэрнээс чинь хамаагvй гоё.
          - Тэгээд, та ямар зvvд зvvдлэсэн юм бэ?                                        
          - Тийм зvvдийг хvнд ярьдаггvй юм.
          - Яривал яадаг юм?
          - Хэн нэгэн хvнд ярьчих юм бол чинь зvvдлэсэн зvvд чинь бvтдэггvй юм.
          - Тэгвэл та надад битгий яриарай.
          - Чи нээрэн овоо жаал шvv. Овоогий чинь бодвол ярьчихмаар л байна. Даанч болохгvй л дээ. Яагаад гэвэл би тэр зvvдийг бvтээсэй гэж бодоод байгаа юм.
           - Яах юм, яах юм гэсэн хэрнээ "ямар зvvд зvvдлэсэн юм бол. Яриад єгєєч гэвэл ярих л байсан даа" гэж бодохоор бяцхан харамсал тєрж байсан боловч,
           - Таны зvvд чинь бvтнээ гэж хэлэхэд Халиунаа эгч баярласан янзтай, 
          - Ерєєлєєр чинь болог гэлээ.
          - Сайхан зvvд зvvдлэх vнэхээр сайхан уу?
          - Сайхнаар барах уу. Єдєржин сэтгэл єег явна гээч. Зарим сайхан зvvд бvр хэдэн єдєр ч сэтгэл санаанаас гардаггvй юм. Ер нь орчлонд зvvд шиг сайхан юм хаа байна  Хvн зvvдэндээ жаргадаг шигээ жаргадаг ч юм уу, vгvй ч юм уу бvv мэд шvv дээ. Дамаан бусдын зvvдэнд орох
          - Бусдын зvvдэнд орох оо? 
          -Тийм. Тэр намайг хэдийн зvvдлэсэн гэсэн.
          - Ямар гоё вэ! Таныг хvн зvvдлээд л ... 
          - Чамайг ч гэсэн мєд зvvдлэнэ шvv дээ. 
          - Хэн?
          - Хэн нэгэн хvн ...

          "Хэн нэгэн хvн" гэсэн нь надад хачин сонин санагдав. "Хэн намайг зvvдлэх юм бол?" гэж бодохоор єєрєєс нь єєр хvн эс олдоно. "Тэгвэл мєн гоёо. Их сайхнаар зvvдлэгдэх юмсан. Хэрэв намайг зvvдлэвэл, зvvдлэснээ надад хэлэх болов уу..." гэхчилэн элдвийг угсруулан бодсоор заримдаа би Халиунаа эгчид зvvдлэгдчихсэн юм шиг болж, хариуд нь єєрийг нь хэн ч зvvдлээгvй сайн сайхнаар зvvдлэхсэн гэж мєрєєдєн хэдэн шєнє дараалан зvvдлэх гээд чадсангvй. Халиунаа эгч зvvдэнд минь орж єгєхгvй байлаа. Магадгvй, єєр хvний зvvдэнд ороод байгаа болохоор ч тэр байж мэднэ.
            Заримдаа "Та миний зvvдэнд орооч" гэж гуймаар санагдана. Тэгж гуйж болохгvй гэдгийг зєнгєєрєє мэдэж байгаа хэрнээ харцаар гуйдаг байлаа, Тедєлгvй Халиунаа эгч нэг их сонин vгтэй дуу аялах болов.

           - Та хаанаас ийм гоё дуу сураа вэ? 
              - Тэр надад зааж єгсєн юм.
           - Та, тэгээд, яасан амархан сурдаг юм. 
           - Дуу сурах, ер юу байх вэ дээ. Харин мартах нь л хэцvv.
           -Мартаж яах юм, дуулаад л байхгvй юу.
           - Чи мєн ч нялхаараа байна даа. Хуучнаа мартахгvй бол яаж шинэ дуу сурах юм.
           - Сурсан дуугаа мартах амархан уу?
           - Гайгvй ээ. Зарим нь мартагдахгvй, зовоодог л юм гэснээ санаа алдаад "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гээд нэг л уйтгартай аялав. 
           - Та яагаад ийм их уйтгартай байгаа юм бэ?
           - Учрах хагацах гэж vнэхээр айхтар юм байдаг юм байна даа гээд санаа алдан,
          - Нєгєєдєр хот уруугаа явчихна. Шувуугаа дагаад явчихаж чаддаггvй нуур шиг л мэлтийгээдхоцорно доо гээд харцаа надаас буруулав. Нvдэнд нь нулимс дvvрч ирэхийг зэрвэсхэн харсан болоод ч тэр vv, аль эсвэл нулимс унаган суугаа бvсгvй хvн аргадаж vзээгvйдээ ч тэр vv, яах ч учраа олж эс чадан дэмий л баахан дуугvй суув.        
          Халиунаа эгч алчуур гаргаж нvдээ арчаад,
          - Би чамд хэлээгvй байхаа даа, энэ алчуурыг тэр надад єгсєн юм гээд надад єгч vзvvлэв. Эргvvлж тойруулж vзэж байсан чинь нэг их содон vнэр гарах шиг болохоор нь vнэрттэл Халиунаа эгч миний гараас алчуураа булаах шахуу аваад,
          - Yvнээс хойш, тvvнээс цааш бvсгvй хvний алчуурыг битгий vнэрлэж байгаарай гэлээ.

          Тэр єдрєєс хойш Халиунаа эгчийн нулимс мэлтэгнэсэн хар нvд хонь малд явсан ч, тооно ширтэн хэвтэж байсан ч нvдэнд минь харагддаг болчихов. Сэрvvн байхад нvд, шvд, дуу хоолой нь дэргэд юм шиг нvдэнд ийм тод томруун харагддаг хэрнээ огт зvvдлэгдэхгvй байгаад нь би гайхна. Халиунаа эгчийг зvvдэлж чадахгvй байгаа маань би єєрєє тvvний зvvдэнд орж чадахгvй байгаатай л холбоотой юм шиг бодогдоно.

          Алчуураа надад vзvvлсэн тэр єдрийн нєгєєдєр орой нь Халиунаа эгчээр нєгєє шинэ дууг нь заалгая гэж бодон, саах хонь буцааж явахад нь гvйж очлоо. Миний бараанаар Халиунаа эгч газар суун намайг хvлээж байлаа. Би гvйж очин дэргэд нь суугаад "Нєгєє дуугий чинь заалгая" гэж хэлэх санаатай тvvний зvг хартал Халиунаа эгч хvзvvн дээрээ хvнд чимхvvлчихсэн харагдав. Тэгэхээр нь би :

           - Эгчээ, таны хvзvvг хэн чимхчихээ вэ гэлээ. Халиунаа эгч,
           - Юу?! гээд хvзvvгээ гараараа тэмтчихээр нь би гарыг нь єнєє чимхчихсэн сорви дээр аваачин,
          - Энд. Бvр улаан сорвитой болтол нь чимхчихэж.
          - Яанаа. Ээж харчихаагvй байгаа гээд хоолойныхоо товчийг товчлоод,
          - Одоо харагдаж байна уу?
          - Yгvй
          - За. яамай. Ямар азаар чи харав аа гээд санаа алдан тонгойж, 
          - Яваад єгсєн шvv дээ гэж хоолой зангируулан хэлэв.
          Ийм vедээ надад дуу зааж єгєхгvй гэдгийг зєнгєєрєє мэдэрсэн би хэлэх гэснээ хэлсэнгvй. Харин "яваад єгсєн шvv дээ" гэдэг vгийг сонссоноосоо хойш яагаад ч юм надад нэг их баяр хєєр тєрж, тvvнээ Халиунаа эгчээс нууж ядан суулаа. Хэрэв тэр vед миний нvvр єєд харсан сан бол урьд хожид vзэгдэж харагдаагvй инээмсэглэлийг минь ул мєрийг олж харах байх даа,
         Чухам яг энэ єдєр би Халиунаа эгчид тэр нєгєє содон vнэртэй алчуур шиг нь алчуур авч єгье гэж бодсон билээ. Энэ хvслээ биелvvлэхийн тулд ааваас ном авна гэж хэдэн тєгрєг аваад сумын тєв орж бvх л дэлгvvр мухлагаар нь орсон боловч олсонгvй. Хожим хойно би тийм алчуурыг хаа ч худалддаггvй болохыг мэдсэн юм. Гоё нэртэй хvнээ явчихсанаас нь хойш Халиунаа эгч "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гэсэн сонин vгтэй дуугаа vргэлж шахуу аялаж явах болсон учраас би заалгах ч зовлонгvй, хар аяндаа сурчихав. Нэг єглєє vхэрчилж явтал Халиунаа эгч инээд алдан гvйж ирээд намайг тэвэрч хоёр хацрыг минь ээлжлэн vнсч, толгойг минь цээжиндээ удтал тэврэн,

         - Би урьд шєнє цаадахыг чинь зvvдэлсэн. Одоо надад удахгvй захиа ирнэ, мэдэж байна уу чи, захиа гэж юу болохыг гэхэд нь би арай чvv шvлсээ залгин,
         - Мэдэж байна. Та бас зvvдэнд нь орсон болоод л тэр гэж хэлэхдээ хатан аргасан хоолойныхоо хэрхэн чичирч байгааг мэдэрлээ. Аз болоход Халиунаа эгч анзаарсан ч янзгvй,
           - Нээрэн, тийм байх шvv. Чи бас тэгэжээ байгаад эрийн хагархай юмаа хэмээн баярлан єгvvлэв
          Тэгэхэд л би Халиунаа эгчийг ямар халуун, зєєлєн уруултай болохыг, тvvний цээжинд толгойгоо наан зогсоход хамаг биеэр минь тvvний биеийн халуун илч гvйж байсныг дахин дахин амтархан бодож, Халиунаа эгчтэй євєрлєлдєх ямар сайхан бол гэж сэмхэн мєрєєснє.

           Захиа ирэх хугацаа єнгєрч удах тусам Халиунаа эгч дуугаа хураан, нєгєє бєгж байгаа цvнхээлийнхээ эрэг дээр ганцаар суух нь ихэслээ. Бид хоёр нєгєє бєгжєє уурганы vзvvрээр гогдон авах гэж байгаад ёроолынх нь лаг шаварт шигтгэн алга болгочихсноос хойш бvр ч гунигтай байдаг боллоо. Би хэдийгээр Халиунаа эгчийг инээлгэж, хєгжєєж чадахгvй байгаадаа гутрах авч дотроо захиа битгий ирээсэй гэж бодно.
           Нэг єдєр Халиунаа эгчийг Чулуут голын эрэг дээр ганцаарханаа сууж байхад нь би очлоо. Халиунаа эгч уйлсан бололтой байв.

          - Та яагаа вэ?
          - Яагаа ч vгvй ээ.
          - Тэгээд, та яагаад уйлсан юм? гэхэд Халиунаа эгч уртаар санаа алдан,
          - Том болоод хvнд битгий сайн болоорой.
          - Яагаад тэр, вэ?
          - Чамд юу ч байхгvй болох болно.
          - Ямар юм байхгvй болно гэж? Зvvд vv?
          - Ямар юм байхгvй болохыг нь чи эхлээд мэдэх ч vгvй. Харин байхгvй болсон хойно нь л чи юу байхгvй болсныг мэдэх болно.
          - Байхгvй болчингуут нь хаа нэг газраас авчихгvй юv.
          - Чи ч vнэхээр нялх амьтан юм да. Буцаж олддог, хаа нэг газраас авчихаж болдог юм чинь байхгvй болдоггvй юм ...

          Энэ vгийнх нь учрыг би намар орой болж, манай хоёр єєр єєрийн євєлжєє бууцыг бараадан хоёр тийшээ салж нvvх болоход мэдэв. Тэгэхэд би цvнхээлийн ёроолд алга болчихдог єнєєх мєнгєн бєгж шиг нь бєгж авч єгнє гэж єєртєє андгайлж билээ.

          Сургууль цуглаж, хичээл эхлэв. Би ангийнхаа охидыг нэг бvрчлэн ажиглавч Халиунаа эгч шиг нvд шvдтэй, Халиунаа эгч шиг инээмсэглэдэг охин олж харсангvй. Бусад ангиудад ч, сумын тєвийн хvvхнvvдийн дунд ч Халиунаа эгчтэй тєстэй хvн байхгvй байлаа. Намрын сvvл сар гарч байх vед Халиунаа эгчийг хот уруу явчихсан сураг дуулдаад чимээ тасрав. Тэгмэгц нь би Мижид дарханаар мєнгєн бєгж цохиулна гэж цуглуулж байсан хэдэн тєгрєгєє бvр олон болгож байгаад хот орж эрдэм сураад, Халиунаа эгчийг олж уулзан биширмээр гоё гоё юм ярина гэж шийдэн, аав ээж, ах эгчийн єгсен мєнгийг элдэв аар саарханд vрэлгvй ширхэгчлэн хямгадсаар овоо ч хэдэн тєгрєгтэй болж байтал байрны маань ахлах ангийн хvvхдvvд дээрэлхэн хайрцаг савыг минь нэгжиж байгаад бvгдийг нь олоод авчихав. Би багш, захиралд хэлье гэтэл "юун мєнгє, яах гэж энэ их мєнгийг хадгалж байсан юм" энэ тэр гэж байцаах л лав тул яаж ч чадалгvй єнгєрєв. Тэгэхэд л нулимс ямар шорвог гашуун байдгийг мэдэрч билээ.

           Тэр цагаас хойш Халиунаа эгчийн барааг харалгvй хичнээн ч жил болж вэ дээ. Он жил улирах тусам Халиунаа эгч бид хоёрын нас улам ойртсоор бид хоёр чацуу болж, тєдєлгvй би Халиунаас ах болж, жил єнгєрєх тусам Халиунаа бид хоёрын нас эргэж ойртохын аргагvй холдсоор л байнам.


    Үзсэн тоо:663