Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ДЄРВЄН НYДТЭЙ ХАЛТАР ГЄЛЄГ


    ГОТОВЫН НЯМАА

         Готовын Нямаа нь 1942 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт тєрсєн. Аймгийн тєвийн 10 жилийн сургууль, Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дvvргэжээ.
         Г.Нямаа "Шувууд тэнгэрт хонодоггvй" зэрэг яруу найргийн 4, "Хvvхдийн нvд" зэрэг хvvхдийн зохиолын 4. "ЄВГЄН улиас" зэрэг єгvvллэгийн 3, “Цадиг хууч" роман бичжээ.

     

     

    ДЄРВЄН НYДТЭЙ ХАЛТАР ГЄЛЄГ

           Энэ шєне Жанчивын нойр бас л хvршгvй нь бололтой, Гадаа гудамжаар хурдлах машины моторын хvнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ єрєєнд охин хvv хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хєнжилдєє хєдлєх нь хvртэл тодхон. Харин эр хvн гэсэндээ хvv хамар хоолой нь дуугаран хэсэгхэн хvржигнэтэл хурхираад намжина. Охин дэндvv эрх танхи єссєн тул нойрондоо ааваа! энийгээ хараач гэнэ. Бодвол  ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагуй. Тэгтэл орцны тємєр хаалга хангир жингэр дуугаран оройтсон нэгэн орон гэртээ ирж яваа нь илт. Тvvний хvнд хєлеє шатны гишгvvр дээр тавих нь асгадсан хєгшин атны тавхай аятай санжээ. Тэртээ дээшээ тэнгэр єєдєє цуурайлан одохыг бодоход дээд давхрын наймаачдын нэг мєн. “Гахайгаа" мєрєн дээрээ тавьчихаад мацаж байгаа нь энэ бололтой. Ная гарсан жинтийм ачааг нас залуу тулдаа л тэд мєрлєж байгаа юм Тvvнээс биш тавь гарсан Жанчив мэтэд таварцаглаж унах, амьсгаадах,  даахгvйн зовлон болно. Тэгтэл бvсгvй хvний адтай инээд шєнє дундын агаар цалгитал цууриатлаа. Одоо л болж хамаагаа алдсанаас биш орон гэртээ тэгтэл оройтож ирэх монгол бvсгvй огтоос байсангvй. Хэрвээ эр хvн байвал туvнээс луйварчин болж яваад ирэв vv. Чиний хормой, хєл хоёрт чинь орсон хий юу, нэг л юм дуулгана даа гэж эх нь загнана. Харин бvсгvй хvнийг юу гэх байсныг мэдэхгvй Юутай ч Улаанбаатарын урдуур тэнэж яваад ирэв vv л гэхгvй нь мэдээж. Тэр цагт Улаанбаатар зоогийн газар ч гэж юу байлаа. Тэнэж явдаг бvсгvй хvн ч гэж хаа байлаа.
         Дахиад л часхийтэл инээлээ. Инээд муутай азгvй хvvхнээ дээ, янз нь. Одооны хvvхэд олигтой монгол ёс заншил сурсангуй. Ємссєн хувцас шигээ эрлийз, хурлийз ёс сурталтай болсон. Хvн байтугай нохойны ороо хvртэл алдагдасныг харахад энэ хорвоо мєн чиг их єєрчлєгджээ. Зул сараар гєлєглєдєг ноход зун дэлэн хєхєє санжигнуулан шогшиж явдаг болсныг харахад эвдэрч зєрчилдсєн, эгээрч мартагдсан юм олон. Гєлєг гэж бодсоноо vvр шєнєєр дугхийхийн хооронд vйлтэй юм шиг зvvдэнд ордог єнєєх дєрвєн нvдтэй гєлєг харагдах шиг болсонд бодохгvй байхыг хичээлээ. Жанчив єєр зvйлд бодол санаагаа тєвлєрvvлэх гээд чадсангvй. Єрєєл татанхай болсон шаахайн чинээ биетэй халтар гєлєг юу юугvй єєдєєс нь дєрвєн мєчєє жайжилзуулан хєдлєхчєєн болсноо таталзан хажуу тийш унаж дахин єндийлєє. Тvvний гийнан гаслах дуун дэндvv єрєвдєлтэй зvрх зvсэгдэн сэтгэл ємрєєд явчихна. Нєгєєх нялх амьтан толгой єндийлгєн дєнгєж нээсэн нvдээрээ Жанчивыг нэвт шувт ширтэн ямар нэгэн энэрэл буян гуйж байх шиг ажээ. Тэгснээ модгор сvvлээ шарван эрхлэх, энэлэх хосолсон дуугаар гасаллаа. Жанчивын хамаг бие зарсхийн ямар нэгэн зvйлийн тємер хяхтнах аятай болсон нь дэндvv чийртэй байлаа. Тvvний таван мэдрэхvйгээс одоо энэ бvхий гурван мэдрэх нь л vлдлээ. Хэрвээ тэр гурван мэдрэхvйгээрээ мэдэрчих л юм бол орчлон гаслангийн гаслан болох байв. Ашгvй тэгтэл зэргэлдээ єрєєнєєс охин нь - Аав аа! Та яаж байна. Бие тань гайгvй биз дээ гэх нь сонсогдлоо. Энэ хооронд эхнэр нь ч гэрэл асаасан байлаа. Жанчив єєрєє тэгж гєлєг шиг гийнасан ажээ. Тэр vvнийгээ мэдсэнгvй. Тvvний сэтгэл дотор єрєєл татанхай дєрвєн нvдтэй халтар гєлєг аль хэдийнэ шингэж орсон байлаа.

         Єєрийнх нь чихэнд vргэлжид гийнан гаслаж байгааг тэр сонсдог боловч чихэнд нь бас энэ єрєел татанхай гєлєг шингэж орсныг огтоос мэдэхгvй санжээ. Харин хаа нэгхэн харагдчихаад нvд ирмэхийн зуур алга болдог тулд нvгэлгvй тэр гєлєг одоохондоо харцанд нь орон гаран байв. Гучин жил ханилсан Тунсаа тvуний дэргэд ирж єрєвдєнгvй хараад vг хэлж чадалгvй дэмий л магнайг нь иллээ. Уг нь тэр Жанчивт чи єєрєе гєлєг шиг гаслан гийнаад байна. Юун гєлєг дууриагаад байгаа юм бэ? Учраа хэлээч гэмээр байвч, элэгний євчин газар авсан тvvнийг илvv vгээр зовоогоод яахав, давхар зовлонд унагахгvй гэж саналаа. Цаанаа нэг л учиртай болоод Жанчив тэр гєлгийг дууриаж байгаа. Тvvнээс биш учир холбогдолгуй бол ухаан санаа нь одоохондоо саруулхан байгаа хvн хэрхэвч ингэхгvй гэж Тунсаа бодож суулаа. “Чухам ямар учиртай нохойн гєлєг юм бол доо" л гэж тэр бодож байв.  Нохой бол хvний хамгийн ойр тєрєл, тийм учраас vхэхэд нь сvvлийг нь тайрч нутаглуулдаг гэж хуучцуулын хэлэхийг сонссоноос цаашихыг тэр мэдэхгvй. Юутай ч зовлон дээр зовлон болсон нэг гєлгєн нохой байна. Тэр нь чухам хаана байгааг мэдэхгvй, эсвэл хойд тєрєлдєє ... гэж бодсоноо арай ч дээ нєхрийнхєє сvнсийг эргэж тєрєхдєє нохой болохыг нь хэн хvсэх билээ гэж санаад бушуухан єєр зvйл эргэцvvлэхээр оролдлоо. "Багад нь гєлєг айлгасан байж таарна. Хvvхэд нохойн гєлєг хоёр хотон дотор паацганан тоглож явахыг хараагvй хэн байх билээ. Ємнє хойноо оролцон єхєєрдмєєр ноололдон хэн хэнийхээ зугааг гаргадаг биз дээ. Тvvнд айх, айлгах юу ч байхгvй. Ертєнцийн гурван хєєрхєний хоёр нь биз дээ. Ер нь амьтны алгын чинээн vрс адилхан суvн тэжээлтэй болохоор аймаар шvд соёо нь ургаагуй байдаг тул багадаа гєлєгнєєс айсан гэдэг худлаа. Тэгэхээр яасан байх билээ...

         Тунсаа ингэж бодож суулаа. Жанчив эхнэрийнхээ нvvр нvд, духны vрчлээ нугалааг харан "Энэ маань єтлєх л гэж байна даа. Магнайд нь хэзээ ийм гvн vрчлээ байлаа. Нvднийх нь зовхи бууж явна. Хацар эрvvнийх нь толигор арьсанд харагдахгvй байсан нугалаас тодорч эхэлж шvv. Уг нь толиотой байвал байх л нас сан. Хэтэрхий хатуу амьдарч явсан гэж vv? Тэгтлээ ч муу яваагvйсэн. Олон хvvхэд єсгєх гэж єєрийгєє єєд татах завгvй байсан билvv. Yгvй ээ. Энэ хоёр хvvхэд ижийгээ нэг их зовоолгvй єсєж єндийсєн Тэгэхээр би гэдэг хvн л магнайд нь vрчлээ нvvрэнд нь нугалаа гартал зовоож дээ. Ємсєж зvvхээр дутааж, єлсгєж цангааж байгаагvй ч, сэтгэл санаагаар сэхлvvн явуулж чадсангvй дээ хєєрхийг. Тийм л болж таарлаа. Бага залуудаа би орон гэртээ ирэлгvй олон шєнє нойргvй хонуулж явсан Харалдаа байрны Сvнжидтэй далдуур учирч явлаа. Залуу сайхан насанд салаад суучихгvй хэрнээ ор тас орхиж болохгvй нуудгайтай байв. Улаан цайм баригдчихаад нуvр улайхын оронд учиргvй гєжиж тэр чинь юу юм бэ? гэхэд нь “уйдсан эр эм хоёрын хєндийрсєн зайг бєглєгч" гэж хэлж билээ. Тийм тийм юмнаас эмгэн болох нас нь болоогvй ч эрт єтлєхєд хvрчээ" гэж бодохоор гэмшээд гэмшээд баршгvй нэгэн их гэм зэм дээрээс нь аадрын бєєн хар vvл мэт нємрєн буух шиг боллоо.

         Тvvний сэтгэлд хуралдсан энэ гэмшлийг юугаар ч цагаатгаж, яагаад ч засаж залруулахын аргагvй санж. Хайлсан мєнгє мэт бємбєрєн байгаа харамсал одоо хэт оройтжээ, Тунсаагийн санчигны хэдэн буурал vс л хор гаргасан сvv мэт санагдмагц Жанчив нvдээ бvрхээд ирсэн нулимсаа барьж амжлаа. Тэгээд олон шєнє бодож хоносон гєлєгний тухай огт ярилгvй тас нуусаар тєєрєг, тавилангаараа болохоор шийдлээ. Хэрвээ тэр тухай хэлчихвэл хvv охин, Тунсаа гурав газрын хаанаас ч болов олоод ирэх нь мэдээж тул бас нэг амьтныг зовоох нь тодорхой байлаа. Тэгж бодоод Тунсааг унтаж амардаа бие гайгvй гэдгээ хэлэв.  Єрєєний гэрэл унтармагц єлєг хууч нь дийлсэн Жанчив єнєєх гелгєє дахин нягтлан бодлоо. Тvvнийг хорь дєнгєж гарч явахад хамар хашааны Даш євгєн элэгний хvнд євчин тусч гэдэс нь хэнгэрэг болоод эмчилгээгvй гэгдэн эмнэлгээс гарч гэртээ хоногоо хvлээж байлаа. Тэгтэл нэг еглєє мань євгєн хуучцуулаас сонссоноо эцсийн найдлага болгон горьдлого таслахаар шийджээ. Дєнгєж тєрсєн нvдээ нээгээгvй гєлєг олж ир гэж хvvдээ зарлиг буулгав. Єдєр хоногоо хvлээсэн эцгийнхээ эцсийн хvсэлтийг биелvvлэхээс єєр зvйл толгойд нь орсонгvй. Тэгээд єнєє маргаашгvй гєлєглєх болсон халтар гичийг єєх махаар хуурсаар хашаандаа оруулаад авчээ. Халтар гичий танихгvй айлын хашаанаас гарах гэсэн боловч хаалга vvд хаяа хатавч нь зvv орохын ч зайгvй санжээ.
           Тэгтэл хэвлийд нь хєдєлж хєєрцєглєдєг олон юмс юу юугvй тєрєх тєлєвтэй болмогц нь тvлээний пингийн нэгэн булан дахь новш ноорхой дээр хэвтэр засч авлаа гэнэ. Тэнгэр газар дайвалзан хамаг биеийн тамир хайчсаныг мэдэхгvй болтол хvчтэй євдсєнєє эхний гєлєг, тvvний дараа, дараагийн гэсээр хэдэн ч гєлєг цувж тєрснийг гичий мэдсэнгvй. Ёстой юм ёсоороо болж амьтсын гийнах чимээ сонсоод яах ч аргагvй хэвтэр сэлгэн цавь цуухандаа наалдуулжээ. Энэ хооронд Даш євгєний хvv сvйхээчлэн нvдээ нээгээгvй нялх нойтон амьтныг авч ирсэнд евгєн цэрийсэн гэдэс, элгэн дээрээ тавиад нємєрсен дээлээрээ хучжээ. Хичнээн ч хугацаа єнгєрснийг бvv мэд сахиж суусан хvмvvс сайтар ажин юу болох хийгээд ямар vр дvнд хvрэхийг хvлээгээд л суужээ. Тэгтэл нялх амьтан євгєний элгэн тус газраас єнхрєн ойчжээ, Анхандаа амьтай байгаа эсэхийг мэдэхгvй мэл гайхаж суусан хvмvvс татвалзан єндийх аядахыг хараад ширтээд л байж. Тэг тэгсээр нялх амьтан цагираглан хэсэг хэвтсэнээ хєхєє эрэх аядан хvзvv толгойгоо нэг л эвгvйхэн хєдєлгєжээ. Нvдээ нээгээгvй гєлєг євгєний євчин хуучийн хамаг хорыг нялх биендээ сорон авч єєрєє єрєєл татанхай болсныг хэн ч гадарласангvй єнгєрчээ. Хожим хоол эрэн гийнаад байхаар нь авч ирээд эхийг нь бараадуулан орхижээ. Євгєн єндийхтэй болж єнєєх хэнгэрэг болсон гэдэс нь татагдаж элэг хавийн хамаг зовиур шаналал хурууны єндєгнєєс єргєс авсан мэт арилсан байлаа. Єнєє муу гєлєг цувж тєрсєн бусдыгаа бараадан хєдлєх аядавч хоёр тийшээ ээлжлэн татаж унадаг хуучтай болжээ. Цувж тєрсєн бусад гєлєг хоног хоногоор боргошин паацганаж гvйхтэйгээ болоод байхад євгєний євчин хуучийг авсан гєлєг єдєр хоногоор улам л татвалзан унаж тусдаг болжээ.
        Євгєн хэвтрээс босч гэрээс єєрєе гарч морь харахтайгаа болоод байлаа. Євчин засал авсанд vхэх нь гэж сахиж байсан хvмvvс энэ учиртай арга чаргын ид шидийг биширч байлаа. Нэг мэдэхэд євгєн Даш хоол унданд орж биеийн тэнхэл нь сайжран сайжирсаар эрvvл хvн болжээ. Yйл лайгий нь єчvvхэн биендээ шингээж авсан нялх амьтан нэг єглєє мажийсан байлаа. Энэ явдлаас хойш хэд хоноод эрvvл болсон євгєн Даш орчлонг бас орхижээ. Хуучцуулын
    vгээр бол єєрийн биеийн євчин хууч, vйл лайгаа vvрvvлсэн тэр нялх амьтныг нvд анин анитал нь тэжээн асрах учиртай санж. Тэгсэн бол энэ нялх амьтан амиараа амийг нь авардагаараа аврах байжээ. Энэ бvхнийг эргэцvvлэн хэвтсэн Жанчивт хєєрхий нялх гєлєг vзэгдэх шиг болж єрєєлийн євчнєєр биеэ хордуулсан нь буян болж євгєн харин нvгэл vйлдсэнийг зэвvvцэж байлаа. Жин євлийн жавар мэт энэ зэвvvцлээсээ болоод жихvуцсэн бие нь агдас хийв. Тэгээд харанхуй дотроос элсний ширхэг мэт ганц бvгээн юмыг олж харлаа. Тэр нь vйлийн vр, лай ланчиг, євчин шаналалаа єєрєє биеэрээ эдэлж дуусахаар шийдсэн нигvvлсэл, эр зориг байлаа. Ингэхийн сацуу эцсийн амьсгал тасран тасартал vзэгдсээр байгаа нєгєєх дєрвєн нvдтэй халтар гєлєгнєєсєе єєрєє Жанчив уяа нь алдуурсан мэт цагаан зураас татуулсаар амьд амьтан хvршгvй алсын холд одлоо Тэгж энэ орчлонд цоо эрvvл цор ганц халтар гєлєг vлдэн хоцорлоо

     

     

    ЦАГААН ХЭРЭЭ

         Даш хана руу харан хэвтэж байлаа. Ойрноос тvvнийг тойрон бvсэлдэг болсон нєгєє хэд дахиад л тодров. Дєрвєн зvг найман зовхисоос алхам алхмаар ойртох тэр этгээдvvд улаа цайм нvvр тулж ирээд ноцолдож нvдэлдэхгvй ч гэлээ, нvд нvvргvй нулимахгvй ч гэлээ, нvгэл хилэнц дуудан хараал тавихгvй ч гэлээ цаанаа л нэг зэвvvн. Тэд  зvг зvгээс нэгэн зэрэг алхаа нийлvvлэн бvслэлтээ улам хумихыг бодоход хэн нэг нь тэднийг захиран залж байх мэт. Хэн билээ гэж бодохоор яг тэр гээд оноох хvнгуй мєртлєє бас хар буухаар этгээд байхгvй ч юм шиг, байгаа ч юм шиг ажээ. Яахаараа ийм хачин vзэгдэл байн байн vзэгдэж харагдаад, зvvдэнд орж ирдэг болсныг Даш гайхшаа бартал бодсоор байлаа. Одоо бvсэлсэн бvлэг этгээдvvд хорин таван алхмын хэртэй ойртжээ Эгц єєдєєс ирмэх ч vгvй ширтээд байгаа энэ этгээд инээх аядсанаа зэвvvцэх мэт болж шазуураа зуув. "Ямар єш хонзон бидний хооронд байдаг билээ? Яахаараа гэм зэмгvй хvнийг єдєр ч шєнийн бор хоногт ч салалгvй дагаж, хэвтвэл бvсэлж, алхвал араас дагацгааж, зогсвол зог тусаж байдаг байна аа? Тэдний хувьд би ямар нvгэл хийсэн билээ?
          Хэдийнээ, аль насандаа эд нарт ингэтлээ бvслэгдэж, тэгтлээ тэрслvvд болохоор муу явдал vйлдсэн бэ? гэж бодохоороо ухаан санаанд ургаад ирэхээр зvйл огтхон ч байсангvй, "Тэгээд яагаад намайг ингэтлээ тойрон бvсэлж, толгой єндийвєл зэрэг єндєлздєг билээ. Хэнд нь би хэврэг загнаж, эр хvний мєс чанарыг эрэг шиг нураасан байх билээ. Бид ер нь улаан нvvрээрээ уулзаж учирч явсан гэж vv? Хэрвээ уулзаж байсан гэмээ нь хаана, юуны тулд билээ? Хэрвээ учирч   байсан бол юун дээр маргалдаж, яс булаалдсан нохой шиг биенээ нэг нvдээр vзэхгvй болсон байх вэ? Ингэхэд би хэнтэй, хаана хэрэлдэж, хэдэр зан гарган биенээ эргэж харахааргvй болсон байх билээ. Эд хэн бэ?" гэж тэр бодож хэвтлээ. Тvvний эргэн тойронд нийтдээ арван хоёр хvн бvслээд зогсож байлаа. Yvр шєнийн сvvтэгнэсэн бараа нь, тэдний царай зvс, ємссєн зvvсэн нь сайн ялгагдахгvй байснаа сая дахин сайтар болгоож харвал цєм тов тодорхой болов.

        Эгц єєдєєс ирж байгаа тэр этгээд машиндсан тачирхан ширvvн vстэй. Хурц жартгай нvднийх нь харцнаас ямар нэгэн уур хилэнгийн улаан дєл бутрах шиг болж байв. Тvvний шанаан тус газар дахь гvн сорви нvд харцтай нь нийлэхээрээ догшин ширvvн авир араншингийн нь улам ч эгцэлж харахын эцэсгvй сvрдмээр тод болгожээ. Хэдэн жил гянданд сууж хэдрэг болтлоо турсан тvvний цав цагаан сармигар чих нэвт гэрэлтэх ажээ. Тэгтлээ нимгэрэн сиймийсэн дэлдгэр чихийг шанааны нь шонтойтлоо тодорсон ястай нь харьцуулан харахад яавч таатай сэтгэгдэл терєхгvй нь магадтай. Эх газар ил гарсан улиасны vндэс мэт судас шєрмєс нь гvрийсэн хатингар гар хуруу, хумсны нь яс мэт єнгє сэлт нь юутай ч єєдтэй юманд хvрээгvй, єєрийг нь харин ч хэрэгт хєтєлж, хэмжээт насыг нь багалзуурдах болсон гэлтэй. Тvvний шатан хєлийн шалдар бульдар алхаа нь дор хаяад угласан гутлаа тэсгээдэггvй урж халзлах, ханзалж хазайлгахын vvдэнд заяасан гэмээр. Мєрнийх нь хэдэн хэрзгэр хэлхээ яс нэвт мэдрэгдэх цагаан нємрєг, цонхигор, єлєн цагаан царайнд нь бvр ч нэмэр болж сvvмгэр дээр нь бvр ч сvvмгэр харагдахаар болгожээ. Харин гартаа гавтай, хоёр хажуудаа бvрэн зэвсэглэсэн хуягтай, хойноосоо хоёр гурван хvн дагуулсаар хонгилын барагшин шал дээгvvр хатуу ултай гутлаар хэргээр дэвсэх мэт алхан орж ирээд тэрvvхэн ємнє адраас дуссан тохмын чинээхэн тогтоол усыг туучаад гаралгvй тойрон єнгєрсєн нь санаанд гэнэт орж ирлээ. Гvзээ болтол нь норголоо ч маргааш єглєє дахиад ємсєхгvй гэдгээ тэр мэдээгvй юм уу, эсвэл цаазаар авах ялыг єршєєл vзvvлж єєрчилж магадгvй гэсэн горьдлого нь тасраагvй дээ тэр vу, тогтоол усыг тэгж тойрч гарсан нь одоо бодоход амьд явахын хvсэл алуурчин гэлээ ч алагхан зvрх сэтгэлд нь асаатай зул мэт гэрэлтэж байж дээ.
          Гэтэл хэдхэн хормын дараа арваадхан алхмын далдаас дарь хvхрийн шатанги унэртэй хєх утаа хаяглах буун дууг нэгэнтээ тасхийлгэх долоовор хуруу чухам хэнийх болохыг мэдэх ч vгvй, мэдэгдэх ёс ч vгvй гэдгийг энэ этгээд гадарлахгvй нь яалт ч vгvй vнэн Цаазаар авах ялыг гуйцэтгэгчид цагийн цагт нууц байсан бєгєєд одоо бол бvр ч далдаас дагзнаас нь, эргэж харахын завдал єгєлгvй ёсоор болгодог юм чинь.
         "Тийм байтал энэ этгээд яахаараа амар заяа vзvvлэхгvй сvvдэр мэт дагаад байна вэ? Тvvний хувьд би цагаан хэрээ" юмсан. Алах гэж би алаагvй, шvvхийн шийдвэр биелvvлэх л гэж би гох дарсан. Гох дарсан хvн нь яг намайг гэж тэд яаж мэддэг билээ. Мэдээгvй бол юу гэж намайг тойрч бvслэх юм бэ гэж бодсоор Даш хэвтэж байв.                                                                         

          Одоо бvсэлсэн бvлэг этгээдvvд хорин алхмын зайтай ойртож иржээ. Дашийн чанх ар дагзнаас нь ойртож яваа тэр этгээд vvдэн шvдгvй улаан буйлаа цухалзуулан зууж, vе бvхэн нь булгарч бэртэнги сууснаас болоод яагаа ч vгvй залуугаараа мойног болсон ясан хэдрэг шиг хурууных нь сарвалзан хєдлєх шиг болохыг харахаар зvрх базлахаар зvтгэж байх мэт санжээ. Туvний энд тэндээ халзарсан цагаан толботой, тачирхан vстэй ойлон толгой биендээ дэндvv жижигхэн агаад хон хэрээнийх мэт єлєн жонигор нvдний аливаад шунаг, элдвийг эрж бэдэрсэн хvйтэн, гvйлгэнэсэн харц яг Даш руу таг гєлєрчээ. Духан дээрх гvн жалга мэт хялцархайтан аньсан сорви нь эгцлэн харахад далиу ч гэмээр тийм алсуураа суурьтай ажээ. Єтгєн хар хємсєг vргэлжид зангидсан мэт сvртэй мєртлєє жонигор нvдэнд нь огт зохисонгvй. Энэ этгээд хонгилоор уйлаан дуулиан болж орж ирснээ яг ємнєх хаалга цонхгvй хана туурганд тулмагцаа
          - Яах гэж байгаа юм бэ? гэж харгалзагч, хуягуудаас хэдэнтээ царайчлах мэт асуулаа. Тэгээд хэрэг явдлыг мэдэрч шийдэв бололтой хэсэг дуугvй байснаа:
          - Би ч яахав дvvрсэн хvн. Ээж минь яах бол ... гэхийн сацуу гох дарснаа Даш санав. Буун дуу тасхийн намжмагц "Нээрэн л тєрvvлсэн эх нь энэ ялтны хойноос ясаа vйртэл золж байснаа ёсоор болгон цаазаар авахуулсныг сонсмогц нэг хэсэгтээ дэн дунхан ухаан санаатай явна даа хєєрхий" гэж єрєвдсєнєє тод санав. Туvнийг оршуулахаар болж єврийг нь уудлахад нямбайлан эвхсэн захидал гарч иржээ. Тэр захидалд "Ижий минь би гэдэг дvvрсэн толгой таныгаа шар махтай тань хатааж гvйцлээ. Одоо удахгvй цаазаар авахуулж ээж таныхаа ил дуслах нулимсыг дуусгаж сэтгэлдээ далд уйлуулах болгоно. Эцсийн амьсгалаа хураатлаа та ичгvvртэй алан хядагч гэгдэж явсан хvvгээ хvнд хэлэлгvй єрєвдєж vгvйлсээр насаараа зовж яваад нvд аних байх даа. Таны эдлэх зовлонг одоо би биеэрээ мэдрэх шиг боллоо. Тєрvvлсэн эхдээ тvмэн зовлон эдлvvлсэн vр намайгаа єршєєгєєрэй. Хэрвээ хойт насандаа хvн болж тєрвєл хорвоо дээр ижийгээ л яасан ч зовоохгvй. Таны тvрvvнд орж,  сэтгэлийн тамд унагасан хvv чинь орон шоронд орж олны нvдний булай болсон ч тєрvvлсэн хvvгээ та хар зєн совингоороо харуусан гашуудах тэр єдєр ойрхон боллоо. Энэ миний эцсийн захидал байх аа. Ээж минь сэтгэлээ чанга барьж надад маш хатуу єширч яваарай. Тэгвэл таны сэтгэлийн тань зовлонг нимгэлэх буй заа. Хєлийг тань хучиж хvйтэн цайг тань халааж єгч чадсангvй.  Аяга шел уулгаж амсхийхийн зуурт ч єчvvхэн жаргал эдлvvлж чадсангvй. Ангир уургийг тань шvvдрийн дуслын тєдийхнєєр ч хариулсангvй. Хєлд орон босч євдгєє шалбалчихаад євчин шархираагаа vлээлгэн байж намжаасны тань ч чинээ асарч амжсангvй. Улаан бурхан тусч уйлагнан бvлээрэхэд минь єлєн элэгний усаа уулгаж єндийлгєсний тань дайтай єргєж явсангvй. Бор шєлтэй хоолыг халуун байлгах гэж богштол гал дээрээ тавьж шєнє дєл тасартал хажуулахгvй хvлээж суусны тань дайны тус дэм єгч чадсангvй. Энхрий хvvгээ эзгvйд, амарч нойрсдог орон дээр минь алх тавьж хонуулдгийн тань хэрийн арга ухаан гаргаж асарч тэтгэж чадсангvйг ээж минь єршєєгєєрэй. Єршєє. Бvтэлгvй vр тєрvvлсэнийхээ тєлєє эдэлсэн, бvхий л бие сэтгэлийн зовлонгоо хvнтэй хуваалцаж сэтгэлээ онгойлголгvй дотроо хадгалан харанхуйн дунд харлаж явсан таныгаа би яана даа" гэж тэр захидал бичсэн байж билээ. Харин ижийд нь явуулаагvй шиг санагдмагц  Даш єєрєє цаазаар авахуулагчийн ємнє, цал буурал эхийнх нь ємнє ямаршуухан ялт хэрэг хийснээ хуваалцах нєхєдтэйгээ эргэж ярихаар шийдэж хэвтэв. Гэмшивч барагдашгvй гэм буруу гэж байдаг нь энэ мєн байлаа. Тийн бодож хэвттэл тойрч бvсэлсэн этгээдvvд арван таван алхам ойртож ирсэн байлаа.

           Дашийн баруун талаас банхайсан том дєшин толгойтой, загасных мэт хєдєлгєєнгvй бvлтгэр нvдтэй, оочны нь хэдэн ямаан сахал ороолтны тамхины утаанд шаргал єнгєтэй болсон дєч гаран насны єл халзан эр дєтєлж явна. Тэр этгээд барагшин шалтай хонгилоор бардсан мэт эрдvvхэн алхсаар орж ирээд яг хана тулаад ирмэгц зог тусч дагалдаж ирсэн хуяг бусад хvмvvст хандав уу эсвэл их далд умгар цонхоор буу чиглvvлсэн гох дарах гэж байгаа шийдвэр хэрэгжvvлэгчийг мэдээд тvvнд хэлэв vv бvv мэд:
        - Юугий нь хvлээгээд байгаа юм, тvргэлээч гэж эрс хатуу шаардаад тэргvvнээ бєхийлгєх агшинд гох дармагц vхэтхийн унасныг Даш санаж байлаа. Хvн шийдэхээрээ vхэхээсээ айдаггvй, харин ч тvргэн амьсгал хураахыг хvсэхдээ уурсан шаардаж єнгєрєгч мєч бvрийг тэсч ядан бардаг бололтойг ойлгож авчээ. Хэзээ тонилгохыг хvлээх мєч бvхэн тvvнд vхэхээс ч хзцvv шийтгэл юмсанжээ. Хашир эр хаш чулуун хєєргєє тас атгаад хараатайгаа амьсгал хураасан байсныг эмч vзээд нvдийг нь аниулж билээ.

          Дашийн зvvн талаас маргааш єглєє шvдээ сойздон угаах юм шиг санаж шvдний оо, сойз, саван алчуур тэргvvтнээ авч ирсэн нєгєєх этгээд арван алхмын зайтай дєхєж иржээ. Тэр этгээд яагаад ч юм, єєрт єршєєл vзvvлээд єєр газар хорих ял оноосон гэж бодсон бололтой. Хоёр хуяг хажууд нь дагаж, хэдэн хvн хойноос нь явааг тэр эр нэг нь хvлээлгэн єгч нєгєє нь хvлээж авч байна гэж бодоогvй байлтай. Тэгтэл хэрэг бишдэв гэдгийг мэдмэгцээ нvд нь улаан цагаанаараа эргэлдэн айсан, гайхсан, балмагдсан, бачимдсан нь зэрэгцэн ухаан санаа нь орон гаран болж уйлъя гэвч нулимс дусахгvй, орь дуу тавъя гэхнээ хоолой нь хатсан байлаа. Нvvр гарынхаа алчуурт боосон оо сойз, савангаа алдаж унаган адар тийш хэсэг єлийн ширтсэнээ дээрээс дэм vзvvлэх юу ч байхгvй, дэргэдээс хэн ч тус болохгvй, доороос харж хандах халуун амьсгаатай амьтан гарахгvйг мэдэрч єєрєє гэнэтхэн,
         - Буудаад єгєєч, буудаач! гэж арай чамай хашгирлаа Тvvний сааралтсан хоолойг хонгилын цементэн хана буудаад, буудаад гэж давтан...єєч гэж цуурай хадаан дуусгав. Хvйтэн сэрvvнд давхарладаг байсан хєвєнтэй хvрмээ тэр марталгvй авч гараад энд євдгєн дороо унагаан гулдайсан байлаа. Хийсэн хэрэг нь хэтэрхий харгис балмад танхай гэдгээ умартан єршєєл vзvvлнэ чинээ бодож явсаар цаазлах єдєр тулаад ирэхээр царай нь, цусгvй мэт зэвхийрч цайн, нvднийх нь харц улам ч хурц тод гялалзан гялтганах шиг болдог нь жам бололтой. Ямар нэгэн vг хэлэх гэсэн боловч чадаагvй ам нь ангайн нvд анисан байлаа. Хэнд юу гэж хэлэх гэснийг таахад бэрхтэй ч хэлээгvй орхисон санаа нь сvнстэйгээ цуг тэртээ дээшээ одоо байлгvй.

          Дашийг тойрон бvсэлсэн нєгєєх этгээдvvд наймхан алхмын зайтай ойртоод иржээ. Тvvний баруун урдаас балчирхан биетэй залуу хар хvv хємхийгєє зуусаар дєхєж явна. Тэр этгээд цаазлуулахын ємнє цангинатал уйлан энд байгаа хэдэн хvн шийдчих юм шиг амь гуйж байлаа.
         - Ахиад би хvн алж хvрээ талахгvй, амийг минь ершєєчих. Насан туршдаа ачийг тань санаж явна. Хєл хvндтэй vлдэх эхнэр. тєрєх шинэ хvн хоёрыг бодооч гэж тасралтгvй vглэн хэлж явлаа. Цаашаа гарах газаргvй хананд тулаад мэл гайхан цэл хєхєрснєє цаг нь болсноо ойлгомогц єєрєє тас гэдэргээ унажээ. Сум гарздалгvй vнхэлцэг нь хагарсан тvvнийг "єерєє єєрийгєє цаазлагч" гэж хэлснээ Даш энэ зуур саналаа. Тэр залуу гянданд єдєр шєнєгvй холхин нойргvй хоносноосоо болоод нvд гархилж царай зvс нь шаналангуй шар болсон байв. Сэтгэлийнх нь зовиур хамрын угалз, нvдний доод зовхиор илэрч хєх туяа суусан нь хэн хvнд ойлгогдсон боловч хийсэн хэрэг, хэргийн шийдвэрийг єєрчлєн уучлах ямар ч аргагvй байсан санжээ.

         Тэгтэл эхнэр нь:
        - Хоолоо халуун дээр нь ид гэхийг сонсоод давхийн цочиж vзэгдэж харагддаг болсон энэ бvхнийг гадарлачихаагvй байгаа, арай гадарлаагуй байгаа гэж гэнэт бодоод явчихав. Тэгэнгvvт Дуламсvрэнгийн царай єєд ажвал яг байдгаараа, хуучин шигээ л байлаа. Гал тогооны єрєєнд орж vхрийн шарсан хавирга, даршилсан єргєст хэмх, улаан лооль, тэргvvтнийг тавьсан ширээний ард суутал нєгєєх этгээдvvд арван хоёулаа дагаж орж ирээд тавган дээр нvдээ унагачих алдан тойроод зогсож байв. Эд нар цєм аль хэдийнээ орчлонгоос одсон биш билvv гэж бодоод ахиулан сайтар тогтоож харвал тэдний сvнс тvvнийг ийнхvv дагадаг болсныг мэдлээ.

        Тэгтэл ухаан санаанд нь урьдын адил онц хvнд гэмт хэрэгтнийг цаазлах шvvхийн шийдвэрийг ёсоор болгосон болохоос биш гэдэг бодол нь орж иржээ. Тэгж тэр єєрийгєє тайтгаруулж чаддаг байлаа. Ингэж тэр бас онц хvнд гэмт хэрэгтэнд єшрєн байж бууныхаа гохыг дардаг санжээ.
         Тэнэгдvvхэн бvдvvн хадуун ухаан тэс хєлдvv царцанги сэтгэлтэй тулдаа Даш ингэж тэсвэрлэн давдаг байлаа. Тэрнээс биш єєр ааш зан, авир тєрхтэй хvн бол цаазаар авахуулагчдынхаа хойноос аль хэдийнээ оччихсон байх байжээ. Харин энэ удаа яг сайхан мах хэрчээд vмхэж байтал наашаа ч vгvй цаашаа ч vгvй, яг хоолой дээр тээглэх шиг болжээ. Тэгээд босч, єнжиж хоноод ирэх бvрдээ vг дуу ч vгvй хана руу харан хэвтдэг шигээ орон дээрээ очиж хэвтлээ. Одоо тvvнд vр хvvхэд, эхнэрээ тэжээж яваа цалин хєлс нь цаазлах ялтныг сайтар онилон байж гох дарсан ёдрын долоовор хурууны бузар мэт санагджээ. Тvvний хийдэг ажлыг Дуламсvрэн, тэрсхэн гурван банди ч мэдэхгvй. Тэр байтугай шоронгийн зарим хуяг ч гадарладаггvй санжээ. Хvнд хэлж ярьдаггvй, хэлж болдоггvй хийдэг ажлаа тэр энэ удаа сэтгэлээ онгойтол эхнэртээ хэлмээр бодогдов. Тэгээд яг сайхан ярих гэтэл нєгєєх цаазлуулагсдын сvнс хэлэн дээр нь гараад овооролдон суучих шиг болжээ. "Цаазаар авах ялыг ёсоор болгогч цагаан хэрээ, цагаан хэрээ...” гэх арван хоёр хvний арван хоёр єєр єєр дуу хоолой Дашийн сэтгэл зvрхэнд цуурай хадаан байлаа.
    Дуламсvрэн арай сонсчихоогvй байгаа даа..

    1998 он


    Үзсэн тоо:617