Математик - 3-р анги - Хичээлийн агуулга

    Математикийн нэгж хичээлийн хөтөлбөр


     

                                  Математикийн нэгж хичээлийн хөтөлбөр

    Сэдэв:    10000 дотор арифметик үйлдэл гүйцэтгэх \1.1\

    Хугацаа:  5 цаг

    Зорилго:  Арван мянгын дотор  тоог зөв унших, бичих, жиших, тоймлох, нэмэх, хасах үржүүлэх, хуваах аргыг эзэмшиж, бодлого бодох чадварт суралцах

    Зорилт:  

    • 10000 хүртэлх тоог унших ,бичих, жиших ,тоймлох
    • 10000 дотор тоог нэмэх, хасах, үржүүлэх, хуваах, ангиар нэрлэх
    • Арифметик үйлдэл гүйцэтгэх бодлогуудыг бодох
    • Үйлдлийн чанар ,гишүүдийн хамаарлыг ухаарах, ахуй амьдралд тохиолдох тоон мэдээлэл тооцоо хийхэд хэрэглэх

     

    Агуулга:

    Судлагдахуун

    Ур ухаан

    10000 хүртэлх тоо

    Унших ,жиших, харьцуулах, ялган шинжлэх

    Тоймлох

    Нэгж, аравт, зуут ,мянгат, арван мянгатаар орны арын тоог харгалзан тоймлох

    Арифметик үйлдэл

    Үйлдлийн дарааллаар баганан бичлэг, өнцгөн бичлэг ашиглан бодлогыг зөв бодох

     

     

    Арга зүй: А\. Цагийн төлөвлөлт

    Хичээл

    Ээлжит хичээлийн сэдэв

    Цаг

    Зорилго

    1 ,2

    10000 хүртэлх тоо тоолол

    Орон ангийн хүснэгтээр тоог унших, бичих

     

    80мин

    Тооны бүтцийг зөв тогтоох, бусад тооноос ялгах

    Орон ангийн хүснэгтийг тайлбарлах, тоог унших, бичих

    3

    10000 хүртэлх тоог жиших тоймлох

    40мин

    Тоог ангийн орноор харьцуулан жиших, тоймлох

    4

    10000 дотор \+,-,х,:\

    40мин

    Арифметик үйлдлийг дарааллаар зөв гүйцэтгэх

    5

    Бататгал

    40мин

    Олон жишиг даалгавруудыг бие дааж хийх

     

     

      Б\.  Нэгж хичээлийн үе шат буюу ээлжит хичээлийн төлөвлөлт

     

     



     

     Хичээл № 1 ,2

    Сэдэв: 10000 хүртэлх тоо тоолол, тоог унших бичих

    Үе шат

    Багшийн үйл ажиллагаа

    Сурагчийн үйл ажиллагаа

    Анхаарах зүйл

     

     

    Сэргээн санах \ Өмнөх мэдлэгийг шинэ хичээлтэй холбох

    15 мин

     

     

    а. \10000 хүртэлх тоо тооллыг олон оронтой тооны дугаарлалтай жишин харьцуулах дасгал ажиллуулах

    б\. Орон ангийн хүнэгтийг тайлбарлан хэлж өгөх

    в\. Олон оронтой тоог унших бичих дадал олгох

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Баг багаараа

    а\. Тооны бүтцийн хүснэгтийг ашиглан 10000 хүртэл тоо тооллоос ямар ялгаатай болохыг тайлбарлах

    б\. Жиших, харьцуулах

    в\. Ялган салгах

    г\. Олон оронтой тоог унших ,бичих

     

     

     

    Зөв дуудан унших , орны ангиар ялгахад будилах магадлалтай сайн анхаарч зөвлөгөө өгөх

    Танин мэдэх \Мэдлэгбүтээх \

    25 мин

    • Тоог орон ангиар тодорхойлох
    • Олон оронтой тоо , стандарт бичлэг гэж яагаад нэрлэсэн тухай ярилцан задлан шинжилж дүгнэлт гаргуулах
    • Тооны тодоор бичсэн цифрийг оронгоор тоог ангиар тодорхойлох
    • Үгээр өгөгдсөн тоог стандарт бичлэгээр бичих
    • Тоог орон ангийн хүснэгтэд тохируулан бичих, орны нэмэгдэхүүний нийлбэрээр задлах
    • Нэгтгэн дүгнэх

     

     

    Стандарт бичлэгээр бичихэд орныг орхиулахгүй байх

    Бататгах \Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх \

    35 мин

    • Мэдлэгийг хэрэглэж ашиглах дасгал даалгавар өгөх
    • Олон оронтой тоог уншуулж, бичүүлж, тайлбарлуулах
    • Тоог уншаад өсөх эрэмбээр бичих
    • Тодоор бичсэн цифрийн оронг тодорхойлох
    • Тоог стандарт бичлэгээр бичих

     

     

    Гэрийн даалгавар

    5 мин

    Олон оронтой тооны хэрэглээний жишээ гаргах

    Хоол хүнс, хувцас, эд хогшил,номны үнийг тэмдэглэх

     

     

    Дүгнэлт:

    • Олон оронтой тоог орон ангийн хүснэгт ашиглан уншиж, стандарт бичлэгээр бичсэн.
    • Тодоор бичсэн цифрийн анги болон оронг тодорхойллоо.
    • Тоог орны ангийн хүснэгтэнд тохируулан бичсэн.

    Сурагчдыг хичээлд оролцсон байдлаар стандарт бус үнэлгээгээр үнэлэх

     

     

    Хичээл №3

    Үе шат

    Багшийн үйл ажиллагаа

    Сурагчийн үйл ажиллагаа

    Анхаарах зүйл

     

     

    Сэргээн санах \ Өмнөх мэдлэгийг шинэ хичээлтэй холбох

    5 мин

    • Олог оронтой тоо гэж ямар тоог хэлдэг талаар лавлах
    • 9875, 13400, 6496 гэх мэт тоог уншуулах
    • Олон оронтой тоог уншуулах талаар жишээ гарган тайлбарлуулах
    • 1000 –аас их тоог олон оронтой тоо гэдэг.\жишээ гаргах\
    • Өгсөн олон оронтой тоог унших
    • Өгөгдсөн тоог зүүн гар талаас нь ангийн нэрийг хэлж унших олон оронтой 5,5 тоо бичих

     

     

     

     

     

     

    Зүүн гар талаас эхлэн хэлнэ.

     

    Танин мэдэх \Мэдлэг бүтээх \

    15 мин

    • Олон оронтой тоог хэлэх \15437 гэх мэт\
    • Өгөгдсөн тоонд тэгийн цифр юуг тэмдэглэж байна вэ?
    • Орон гэж юу вэ? Жишээ гаргуулан тайлбарлуулах
    • Анги гэж юувэ? Тайлбарлуулан нэгтгэн дүгнэлт хийх

     

    • Багшийн хэлсэн олон оронтой тоог бичих
    • 0 цифр тухайн оронд нэгж байхгүй байгааг тэмдэглэнэ.Уншихдаа байхгүй орны нэгжийг хэлдэггүй .
    • Оронг баруун гар талаас 1,2,3,4,5 дугаар орон гэх мэт дугаарлана.
    • Тоог баруун гар талаас 3,3 оронгоор бүлэглэн уншина. Үүнийг анги гэнэ.Баг багаараа жишээ гарган орон ангийн хүснэгт ,туузыг ашиглан тайлбарлана.

     

     

     

    Харин баруун гар талаас эхлэн дугаарлана. Мөн бүлэглэнэ гэдгийг анхааруулах

    Бататгах \Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх \

    15 мин

    • Сурагчдад о\о тоо бүхий тараах материал өгчтооны анги оронг тодорхойлуулах
    • 16 мянга 500 гэх мэт о\о тоог хэлж бичүүлэх
    • Сурах бичгээс бодлого бодуулж баг багаар тайлбарлуулах

     

    • Цифрийн утга цифр дэх байрлалаас хамаардаг гэдгийг анхаарч тоонд өгөгдсөн цифрүүд ямар анги, ямар оронг тэмдэглэж байгааг тайлбарлах
    • Багшийн хэлсэн тоог стандартаар бичих
    • Сурах бичгээс бодлого бодох тайлбарлах

     

     

    Гэрийн даалгавар

    5 мин

    о\о тоо ашиглан түүхийн тухай мэдлэг олох

     

    Сурах бичиг, тараах материалаас Д: 1-6

     

     

     

     

     

    Хичээл№ 4

    Үе шат

    Багшийн үйл ажиллагаа

    Сурагчийн үйл ажиллагаа

    Анхаарах зүйл

     

     

    Сэргээн санах \ Өмнөх мэдлэгийг шинэ хичээлтэй холбох

    10 мин

    Салаа бүрд KWL хүснэгт тараан өгч ярилцан бичихийг зөвлөнө.

    • Бид арифметикийн 4 үйлдлийн талаар юу мэдэх вэ?
    • Юу мэдэхийг хүсэж байна?
    • Олон оронтой тоо нэмж,хасаж, хувааж, үржүүлж чадах бил үү? гэж дөхүүлнэ.
    • 1000 дотор +,-,:,х чадна, үйлдлийн гишүүдийг нэрлэж чадна гэх мэтээр мэддэг зүйлээ мэднэ гэсэн хүснэгтэнд бичнэ.
    • 10000 дотор +,2,:,хсурах гэж мэдэхийг хүсэж байна хүснэгтэнд бичнэ.

     

     

    1000 дотор нэмж чадна гэсэн хариулт хангалттай.

    Танин мэдэх \Мэдлэг бүтээх \

    15 мин

    • Үйлдлийг баганан бичлэгээр гүйцэтгэснийг үзүүлэн тайлбарлуулна. Үүнийг доош нь орон бүрээр урт бичихийг хэрхэн хялбараар бичих вэ?
    • Дүгнэлт гаргуулна.
    • Сурах бичгийн хуудас 24 №4,5 10000 дотор +,-,:,х үйлдлийг тайлбарлуулан бодуулна.
    • Ажиглах
    • Нэгжийн дор нэгжийг, аравтын дор аравтыг, зуутын дор зуутыг ,мянгатын дор мянгатыг гэх мэт бичнэ.

      5610

      2217

      7827 гэж бичвэл хялбар болохыг ярилцана.

      Дүгнэлт гаргана.

    • “10000 дотор тоог баганан бичиглэлээр үйлдэхдээ ижил орныг тохируулан дор дор нь бичиж нэгжийн орноос эхлэн 3 оронтой нэмдгийн адилаар нэмнэ”. . гэсэн дүгнэлт гаргана.
    • Нэмэх үйлдлийг эхний ширээнээс эхлэн суудлын дарааллаар тайлбарлан бодно.

     

    1000 дотор тоог нэмдэг аргаар бодно гэдэг ойлголт өгөхөд анхаарна.

    Бататгах \Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх \

    10мин

    • Өгүүлбэртэй бодлогыг уншуулан асуулт гаргуулан бодуулна.
    • Талуудын урт нь мэдэгдэж байгаа гурвалжин хэлбэртэй газрын хүрээний уртыг олуулна.
    • Хэмжигдэхүүний нийлбэр ба ялгаврыг олуулнөа.
    • Анх хэдэн км зам явсан бэ? 5436х4= г.м
    • Талуудын нийлбэрийг баганан бичиглэлээр гүйцэтгэнэ.
    • Нэртэй тооны нийлбэр болон ялгаврыг олохдоо бага нэрэнд нь шилжүүлж 4оронтой тоо болгон бодоод их нэрэнд нь шилжүүлнэ.

     

    Бага нэрэнд шилжүүлэхдээ үржүүлдэг , их нэрэнд шилжүүлэхдээ хуваадаг болохыг анхааруулна.

    Гэрийн даалгавар

    5 мин

    • Хуудас 25

    №1-5

    • Гэрийн даалгавраа тохирсон ёсоор дэвтрийн захад тэмдэглэнэ.

     

     

    Хичээл №5

    Үе шат

    Багшийн үйл ажиллагаа

    Сурагчийн үйл ажиллагаа

    Анхаарах зүйл

     

     

    Сэргээн санах \ Өмнөх мэдлэгийг бататгал хичээлтэй холбох \

    10 мин

    • Гэрийн даалгаврын жишээн дээр тулгуурлан өмнөх мэдлэгийг бататган сэргээн сануулах үйл ажиллагаа хийлгэнэ.
    • Хамгийн бага таван оронтой тоон дээр хамгийн их дөрвөн оронтой тоог нэмэх ба хасах зэрэг цээж бодлого бодуулна.
    • Өөрсдийн бодсон бодлогын дүгнэлтийг бусдадаа тайлбарлах
    • Самбар дээр бодож үзүүлэх
    • Баганан бичиглэлийг орноор зөв бичих
    • Өнцгөн бичиглэлийг бичих

     

    Сурагчдад бусдынхаа үзэл бодлыг хүндэтгэн үзэж түүнээс дүгнэлт гаргахыг сануулах

    Бататгах \Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх \

    25 мин

    • Сурагчдад о\о тоо бүхий тараах материал өгч илэрхийлэл зохиолгон бодуулна.
    • 16 мянга 500 гэх мэт о\о тоог хэлж бичүүлэх
    • Сурах бичгээс бодлого бодуулж баг багаар тайлбарлуулах
    • Өгүүлбэртэй бодлогыг уншуулан асуулт гаргуулан бодуулна.
    • Талуудын урт нь мэдэгдэж байгаа гурвалжин хэлбэртэй газрын хүрээний уртыг олуулна.
    • Хэмжигдэхүүний нийлбэр ба ялгаврыг олуулнөа
    • Багшийн хэлсэн олон оронтой тоог бичих
    • 0 цифр тухайн оронд нэгж байхгүй байгааг тэмдэглэнэ.Уншихдаа байхгүй орны нэгжийг хэлдэггүй .
    • Оронг баруун гар талаас 1,2,3,4,5 дугаар орон гэх мэт дугаарлана.
    • Тоог баруун гар талаас 3,3 оронгоор бүлэглэн уншина. Үүнийг анги гэнэ.Баг багаараа жишээ гарган орон ангийн хүснэгт ,туузыг ашиглан тайлбарлана.

     

    Гэрийн даалгавар

    5 мин

     

    Математикийн сургалтын материал

    -Хуудас 14

    -№ 2-6

     

    Тэмдэглэж авах

     

     

     

                                                  2-р БДС-ийн бага боловсролын багш М.Жархангүл


    Үзсэн тоо:13123