Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ОДОД YЛГЭР ХYYРНЭНЭ


    ОДОД YЛГЭР ХYYРНЭНЭ

          Хvvхэд ахуй цагтаан би хvмvvс оддын зvгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад єгсєн юм. Эмээдээ би дуусашгvй олон асуулт тавьж тэр бvхэнд эмээ минь надад дуусашгvй баян хариултыг єгдєг байлаа. Эмээ бид хоёр ийнхvv хvvрнэнэ.

         - Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
         - Тиймээ, миний хvv.
         - Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
         - Тиймээ, миний хvv.
         - Тэгвэл эмээ тємєр хаана байдаг юм бэ?
         - Тємєр vv? Тємєр газрын гvнд чулуун завсар байдаг юм.
         - Тємєрийг хvрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
         - Тиймээ миний хvv. Гэхдээ ийм жижиг хvрзээр биш том машины хvрзээр ухдаг байхгvй юу?
         - Дорж гуайн трактороор ухаад авч болох уу эмээ?
         - Дорж гуайн чинь трактороос том машины хvрзээр ухдаг байхгvй юу.
         - Тэгвэл эмээ даавуу хаана байдаг юм бэ?
         - Даавуу юу, даавуу гадаад оронд модны завсраар ургадаг юм. Эмээ тэгвэл гадаад орон хол уу?
         - Холоо хол. Гадаад орноор миний хvv яахнав?
         - Гадаад оронд очиж даавуу олж ирье.
         - Чи очиж чадахгvй шvv дээ.
         - Яагаад чадахгvй гэж гадаад орон луу тэгээд юугаар явж очих юм бэ?
         - Томоо онгоцоор л явж очно шvv дээ. Миний хvv том болж байгаад л гадаад оронд явах биз?
         - Тэгвэл би хурдаан том болоод гадаад оронд очиж даавуу олж ирнэ ээ.
         - Тэгээрэй миний хvv, эмээ бид хоёр ийнхуу хvvрнэнэ. Би эмээгийнхээ ярианд итгэж мундаг том эр болчихоод зурагтаар гардаг онгоцонд суугаад гадаад орон луу явж байна гэж нvдэндээ тєсєєлнє. Тэгээд дахиад л шинэ єдєр эхэлж, дахиад л эмээ бид хоёрын хооронд шинэ яриа єрнєнє. Би эмээдээ шинэ асуулт тавих бvрт эмээ минь урьд мэдээгvй шинэ хариултыг єгнє. Эмээ бид хоёр ийнхvv хvvрнэнэ.

         - Эмээ манай энэ дэлхий дээр нар жаргачихаад байхад тэр однууд яагаад гэрэлтээд байдаг юм бэ"?
         - Єє тэр однууд дээр хvмvvс амьдардаг байхгvй юу хvv минь.
         - Тэр хvмvvс тэгээд чийдэнгээ асаачихаад байгаа юм уу?
         - Yгvй ээ хvv минь манай энд нар жаргахаар гэр однууд дээр нар гэрэлтдэг байхгvй юу.
         - Тэгээд тэр однууд дээр хvvхдvvд байгаа юу?
         - Байлгvй яахав. Чам шиг хvvхдvvд над шиг эмээ нар зєндєє байгаа.
         - Тэр одод дээр байгаа эмээ нар vлгэр мэдэх vv?
         - Мэдэлгvй яахав. Зєндєє vлгэр мэднэ.
         - Тэгвэл би тэр однууд дээр очлоо
         - Тэгж болдоггvй юм, миний хvv. Тэр однууд дээр очсон хvмvvс буцаж ирдэггvй юм.
         - Яагаад буцаж ирдэггvй юм бэ, эмээ?
         - Энэ тухай том болохоор чинь, багш нар чинь аандаа заагаад єгнє єє.
         - Эмээ багш гэж хvн vv?
         - Хvн л байхгvй юу.
         - Тэгвэл яагаад багш гээд байгаа юм бэ?
         - Зєндєє их эрдэм ном мэддэг болохоор нь багш гэж байгаа юм.
         - Тэр багш нар танаас олон vлгэр мэдэх уу?
         - Тэгэлгvй яахав. Надаас олон vлгэр мэднэ
         - Тэгвэл эмээ би багш болноо.
         - Тэгээрэй миний хvv.

          Эмээ бид хоёр ийнхvv хvvрнэнэ. Тэгээд дараа нь эмээ минь надад оддын тухай vлгэр ярьж єгдєг байв. Тэр vлгэрт нь миний танихгvй нэг хєєрхєн охин оддын дунд цэцэг тvvж яваагаар гардаг байж билээ. Тэр охиныг би хэний ч vл даарах, далдын нэгэн сэтгэлээр мєрєєдєж, тvvнд Нарангоо гэдэг нэр єгчихєєд, хэзээ нэгэн цагт тvvнтэй уулзахсан гэж хvсдэг байв...

    “                  “                “

          Эмээ минь надад оддоос олон vлгэр ярьж єгчихєєд єєрєє оддын зvгт яваад єгсєн юм. Эмээгийнхээ ярьснаар би том болсон, эмээдээ амласнаараа би багш болсон. Цагийн аясаар оддын тухай, Нарангоогийн тухай бодол минь єєр болсон. Гэвч гэгээн тэнгэрийн оддыг ширтэх болгонд эмээ минь дандаа санагдаж, тэртээх оддын дундаас vлгэр хvvрнэж байгаа юм шигээр л vргэлж
    бодогдож явдаг юм даа.
    1990


    Үзсэн тоо:674