Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЭЭЖ ХАЙРХАНЫ ДУУЛЬ


    ТYНДЭВИЙН ЮМСYРЭН

          1937 оны 7 дугаар сарын нэгэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт Эмээлцэгийн аманд тєрсєн. 1958 онд Говь - Алтайн 10 жилийн /тєвийн/ дунд сургууль, 1963 онд МУИС, 1985 онд ЗХУ-д М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курсийг тєгссєн. 1957 оноос уран зохиол сонирхон оролдсон. 1970 оны 7 дугаар сарын 29-нд Монголын Зохиолчдын Эвлэлд элссэн. 1969 онд анхны тvvвэр "Голын харгиа" нэртэйгээр хэвлэгдсэн.
         Монголын   Зохиолчдын   Эвлэлийн шагналтай.

     

    ЭЭЖ ХАЙРХАНЫ ДУУЛЬ

          Баньд,
         - Би энэ агуйд сар гаруй байлаа. Цаашид хэдий болтол байх билээ дээ. Тэгж байтал намайг энд нуугдаж байгааг хэн нэг нь Пvрвээ тєлєєлєгчид хэлчихвэл бvх зvйл дуусна.... Ингээд л Нарандэлгэрийг минь бас. . гэж бодоход нуруу руу нь хvйт оргих шиг болов. Тэгтэл нvдний нь ємнvvр буу vvрсэн хоёр морьтой хvн Толь гvний хvрээн дээрээс хоёр ламыг барьж гарыг нь хvлэн моринд мордуулчихсан аваад явж байна. Тэд Баньдын хажуугаар єнгєрєв.
         Нэг зиндаанд сууж байсан Далай, Баньд руу хазайн "Бид ч єнгєрлєє ... Чи л бушуухан холдож vз ..." гэж шивнэсэн ажээ. Тэгээд л Баньд нэг тийш явахаар шийдээд юмаа бэлтгэж байв. Нарандэлгэртэй уулзан энэ учраа ярихаар шєнє тэдний рvv явав. Энэ шєнє тэнгэрт алиман саран мэлтийж, тvvний туяан дор юм бvхэн амгалан тайван налайна. Харин тэдний ойролцоо ууль дугарах чимээнээр Нарандэлгэр гэрээс гаран гэтсээр Баньд дээр ирэв. Баньд хамаг учраа ярилаа.
         Бvсгvй тvvний яриаг чагнаж сууснаа,
         - Чи тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж асуув.
         - Баруун говь руу л явах санаатай...
         - Баруун говь руу юу? Бvр цаашаа бол хvн амьтан ч байхгvй... Ус ч vгvй.
         - Хvнээс зугтаж яваа хvнд эзгvй тусмаа л сайн биш vv
         - Тийм нь ч тийм Гэхдээ эв эзгvй газар гав ганцаараа явахад чоно нохойноос єгсvvлээд юу ч тааралдаж мэднэ. Ганц хvн хvн болдоггvй гэдэг биз дээ. Ээж хайрхан ууланд очвол дээр байхаа.... Эрхбиш наад хоолойд нь айл бий . . гэж єгvvлээд дув дуугvй болон санаашрав. Нарандэлгэр тийн суухдаа говьд тэмээ хариулдаг хvргэн ахындаа нэг очиход нь нэгэн домог ярьж єгснийг санав. Юу гэвэл: Хэзээ ч юм бэ, нэгэн цагт Аж богд хэмээх хєгшин ноён байжээ. Єнєє ноён Ээж хайрхан гэдэг залуухан сайхан бvсгvйг эхнэрээ болгон авахаар завдаж байв.
           Єнєє бvсгvй хєгшин ноёны эхнэр болохоос дургvйцэн холын газар дайжихаар шийдээд Захуй, Зармангийн говийг чиглэн алхсаар хоолойн баруухан захад ирээд тvр зуур амрахаар толгойгоо баруун урагш харуулан хєлєє зvvн хойш нь жийгээд хэвтэв. Хэсэг амраад босох гэтэл босч болсонгvй. Єнєє ноён тvvнийг зугтаж явсныг мэдээд ихэд уурсан хэвтэж байгаа газарт нь хад болгон хувиргасан байв. Тэр цагаас хойш энэ хоолойн баруун захад Ээж хайрхан хэмээх нэгэн єнчин уул бий болсон юм даа гэж ярьсан аж...

          Нарандэлгэр ийм домгийг санаад "Зовлон vзсэн энэ уул Баньд бид хоёрт тус болох юуны магад вэ? гэж бодон шvvрс алдлаа.      Нарандэлгэр дуугvй баахан байснаа,
         - Лам та нарыг олноор нь барьж аваад байх боллоо. Та бvгд ямар хэрэг хийсэн юм бэ? гээд Баньдын нvvр єєд эгцлэн харав. Хар хvv дув дуугvй байснаа аяарханаар санаа алдаад,
         - Манай хvрээнийхэн л яагаа ч vгvй юм гэсэн... Бусад нь яасныг бvv мэд гэж хэлэв. Нарандэлгэр,
         - Манай ээжийн эгчийнх, Ээж хайрханы наад Хаяагийн адагт тэмээ хариулж байгаа. Би тэднийд очоод ирье гэж ааваас гуйя гээд дуугvй болов. Нарандэлгэрийн аав сэнтэг Бадарч сvvлийн vед дотоодыг хамгаалахын тєлєєлєгч оодон Пvрвээтэй дотносон салахаа байжээ. Хоёр ч удаа Пvрвээ хvн баривчлахдаа Бадарчийг дагуулан явж байхыг Баньд харснаас хойш тvvний барааг хараад л зугтдаг болжээ. Тэгээд ч зогссонгvй, охин Нарандэлгэрт нь сэтгэл алдан тvvнтэй байнга уулздаг байснаа больжээ. Нэг єдєр Баньдыг голын хєвєєнд сууж байхад нь Нарандэлгэрийн дvv охин гvйж ирээд,
         - Таныг энэ орой єнєє газраа очоорой гэж эгч хэллээ гэв. "Нарандэлгэр аавынхаа ятгалтаар надтай ингэж уулзаж байгаад бариулах гэж буй юм биш биз" гэж бодон гайхалзсанаа,
         - За юу боловч очоод л vзье гэж шийдэв. Тэр vдэш Нарандэлгэр тvvнтэй уулзаад,
         - Чи яагаад уулзахаа байчихав? Сэнтэг Бадарчийн охин аав шигээ л лам нарыг бариулчихна гэж айгаа юу? Эцэг эх нь хvний биеийг тєрvvлдэгээс санааг нь тєрvvлдэггvй гэдэгсэн биш бил vv? гээд ширтэн байснаа,
         - Чамайг хvрээд ирэх болов уу гэж Тахилгатын хойт гvвээг сэтэртэл ширтлээ гээд шvvрс алдсанаа,
         - Аргаа барахдаа дvvгээ явууллаа... Чи бид хоёрч vйлийн vрээр л учирсан байхаа даа гээд доош харав. Баньд болгоомжилсон байдлаар,
         - Яаж байна гэж? асуув.
         - Яахав дээ ... Хэцvv байнаа...
         - Юу тэр вэ?
         - Юм бvхэн ... Цаг цєвvvн болж байдаг. Манай аавын байж байгаа царай ... гэснээ таг дуугvй болов. Тийн асууснаа,
         - Одоо чи яая гэж бодож байна? гэв.
         - Яах тухайгаа бодъё... Маргааш орой эндээ л уулзъя гэв. Нарандэлгэр,
         - Чи хэзээ явах юм бэ?
         - Нєгєєдєр шєнє явнаа...
          - Тэгвэл би хамт явнаа...
          - Чамайг тэгээд явчихвал аав чинь Пvрвээд хэлээд чи бид хоёрыг дор нь бариулна даа ...
          - Ээж хайрханы наад хоолойд манай ээжийн эгчийнх тэмээ хариулж байгаа гэж чамд хэлсэн. Би аавд тийшээ явна гэсэн. Урьд нь би тийшээ явна гэж яриад л байсан болохоор тэр vv, юм хэлэхгvй л байна лээ гэв...

         Тэд маргааш шєнє нь нааш гарсан ажээ. Баньд ээж хайрханы хадны єнгєтэй адил боровтор шар дээл хийлгэж ємссєн болохоор єдєрт нь хаданд бvгэн хол ойрыг дурандан суусаар бvрий болгоно. Шєнє болохоор уулын євєрт байдаг энэ агуйд ирж хонодог байв. Бvрий болохоор Нарандэлгэр хоол цай хийж аваад нааш явсаар уулын єврийн хондыг єнгєрєн хэсэг явснаа жалгад морио хантайрч орхин цааш алхсаар агуйд очдог байв. Энэ удаад Нарандэлгэр агуйны доод хадыг дамжин дєхєж ирснээ аяархан исгэрэв. Баньд хоолойгоо засан айлтгvй гэсэн чимээ єгєв. Бvсгvй агуйны амсар дээр хvрч ирээд дотогш орлоо. Дэн барьсан болохоор гэрэлтэй байв. Нарандэлгэр ширэн богцныхоо vдээсийг тайлан савтай хоол, домботой цайгаа гарган Баньдад єглєє. Баньд хоолноос аяганд хийж аваад идэх зуураа Нарандэлгэр лvv байн байн харна. Бvсгvй тvvний байдлыг ажаад,
         - Энэ маань надад ямар нэг юм хэлэх гээд байгаа бололтой. Чухам юу хэлэх гэсэн юм бол... Арай намайг буц гэх юм биш байгаа ... Тэгвэл би яасан ч буцахгvй. Хамт л байж байгаад учраа олно гэж бодож суув...

          Толь гvний хvрээ тарахын урд зун Тахилгатын голд их хуртай байлаа. Нэг єдєр Нарандэлгэр саахалтын хонинд хурга ишгээ нийлvvлэхээр явж байхад ширvvн бороо орж байлаа. Тахилгатын гол vерлэнэ. Хурга ишгээ шахсаар Нарандэлгэр ус руу оруулав. Тэгтэл нэг хэнз хурга vерт урсаад явав.
          Нарандэлгэр ус руу харайж ороод хургаа барьж автал єєрєє хєл алдан унав. Yерийн ус дээгvvр нь бvрхэн авав. Босох гэж хэд дахин єндийж ирсэн боловч нэгэнт босож чадсангvй vерт туугдав. Нэг єндийх зуураа Ээж ээ! гэж хашгирчээ. Гэрийнхээ гадаа явж байсан Баньд тэр дууг сонсоод ус руу харайж очсон байна. Нэг мэдэхэд голын захад єєрийг нь газрын уруу тvрvvлэг нь харуулан хэвтvvлсэн байв. Бороо асгарсаар байна. Нэг харвал хэд хоногийн ємнє хєдєєлж ирсэн саахалтын нь айлын залуу ламын хамаг хувцас нь шал норчихсон Нарандэлгэрийн ууцан дээр дарж, гар хєлийг нь хєдєлгєж байснаа бvсгvйг ухаан орсонд баярласан байртай,
          - Гол сvрхий их vерлэжээ. Та урсаад явчих шахлаа. Би усанд муу болоод сандарчихсаныг хэлэх vv ... гээд инээмсэглэн єгvvлснээ.
          - Хамаг хувцас чинь норчихсон... Даарч байгаа биз гэснээ vсийг нь базан усыг нь шавхарч байв. Тэгээд,
         - Бие чинь ямар байна гээд судсы нь барьж vзсэнээ,
         - Алив, манай руу очъё! Чи явж чадах нь уу? гэв. Нарандэлгэр арай ядан єндийв. Баньд тvvнийг сугадан гэлдэрсээр гэртээ оруулан иртэл ээж нь,
         - Наад охин чинь осгочихоо юу? гэхэд
         - Yгvй, Yерт урсаад... гэснээ нойтон тэрлэгийг нь тайлаад дээл нємєрvvлээд халуун цай аягалж єгєв. Нарандэлгэр арай ядан байж цайнаас хэд оочлоо. Баньд тvvний тэрлэгний усыг мушгиад хатаахаар галын дэргэд араг нємрvvлэн дэлгэв. Баньд Нарандэлгэр хоёрын танилцсан тvvх ийм ажээ. Баньд,
         - Одоо намрын дунд сар гарлаа. Хярын айлууд нааш орж ирнэ. Айлууд уруудаад ирвэл намайг энд байгааг мэднэ, Тэгэхээр би энд байж болохгvй. Хаа нэг тийшээ явахаас єєр арга байхгvй. Харин Нарандэлгэр минь алийн болгон надад хоол зєєх билээ. Yvнийг одоо буцаая. Энд байгаад байвал "Тээрмийн хєлд буудай, тэрэгний хєлд мэлхий" гэдэг шиг юм болно гэж бодов.

           Баньд хоолоо идэж дуусаад домботой цайнаас аягандаа хийж авав. Тэгснээ Нарандэлгэр лvv бодлогоширсон байдалтай харав, Нарандэлгэр Баньдыг vг хэлэх нь vv гэж хvлээн хэсэг дуугvй байснаа сая ам нээн,
          - Дадиа (хvргэн ахыгаа тэгж авгайлдаг аж) Толь гvний хvрээ ороод єчигдєр орой ирсэн. Хvрээнд чамтай хамт шавилан сууж байсан лам нараас хэдэн хvн баригдаад явсан гэнэ. Пvрвээ тєлєєлєгч хэдэн хvнтэй хамт танайхаар хоёр дахин очиж чамайг сурагласан гэнэ лээ. Бодвол барих л гэж явсан байлгvй гээд дуугvй болов. Энэ vед Баньд,
         - Намайг барих л гэж сураглаа биз. Тvvнээс ямар аймгийн наадамд урих гэсэн байв гэж vv. тэр нэг л єдєр наашаа давхиад ирнэ. Сэгний vнэр авсан чоно заавал олж очдог гэсэн ... Тэд хvрээд ирвэл намайг барих ч бага хэрэг. Цагийн салхинд хааш нь ч хийсгэсэн дур... Харин Нарандэлгэр минь л тэрэгний хєлд дайрагдсан мэлхий шиг болох бий...
          Бадарч гуайг цагийн салхи даган давхисаар од шvvрэх бодолтой хvн гэж хvмvvс ярилцдаг. Бодвол тэр нэг л юмны vнэр авсан байхаа. Харин Нарандэлгэр маань бид хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг зовж яваа юм гэж бодоод дотроо санаа алдав. Тэр,
          - Аа тийм vv? Чамайг надтай хамт явсныг аав чинь мэдчихээд Пvрвээ тєлєєлєгчид мэдэгдсэн байх,.. гэхэд Нарандэлгэр Баньдын нvvр єєд тvгшингvй харцаар харан,
         - Тэгсэн юм болов уу? Манай аав уул нь ийм хvн байгаагvй юм гэнэ лээ. Хамтралжуулалтын vед хамтралын дарга болгосноос хойш их єєр болсон, муу эр дайнд хєєрнє гэдэг энэ байхдаа гэж ээж ярьдаг юм гээд доош харав. Баньд ам нээн,
          - Чамайг нааш яваад сар гаруй болсон. Бас намайг ор сураггvй болсон хоёрыг холбон сэжиглэж байгаа даа... Тэгээд л Пvрвээ тєлєєлєгч хэдэн хvн дагуулан давхиж ирээд энэ уулын чулуу бvрийг сєхєж харан нэгжиж байгаад л намайг барьж авна. Одоо чинь сvvдрээсээ хvртэл айж явдаг цаг иржээ гээд Нарандэлгэр лvv харав. Бvсгvй бодол болсон янзтай хэсэг сууснаа,
         - Чи л баригдахгvй байвал намайг яана дураараа л болно биз гэж шийдмэг байдлаар хэлэв. Баньд ийм vг сонсоод сэтгэл нь ихэд уяран нvдэнд нь нулимс мэлмэрч ирсэн боловч тvvнээ мэдэгдэхгvйг хичээн нvvрээ аягаараа халхлаж байгаад нулимсаа баруун гарынхаа алгаар сэм арчив. Хэсэг байснаа.
         - Одоо чи л бушуухан буцмаар байна. Тэгэхгvй бол Пvрвээ мєдхєн давхиад ирнэ гээд Нарандэлгэр лvv харав.  Бvсгvй,
         - Хийвэл бvv ай, айвал бvv хий гэдэг биз дээ... Ээж хайрхан нурж Хаяагийн гол ширгэсэн ч би чамтай хамт байна гэж хэлээд Баньдын нvvр єєд эгцлэн харав. Тvvний энэ vгийн цаана яахаас ч буцахгvй гэсэн бодол байгааг Баньд ойлгов. Гэвч яг энэ vед хуучин Толь гvний хvрээн дээрээс буу vvрсэн хоёр, ташаандаа буу зvvсэн бас нэг, ийм гурван хvн шєнє гарч Ээж хайрханы зvг явж байсныг тэр хоёр яахин мэдэх билээ.

          Нарандэлгэр шєнє аажуу буцаж ирвэл ахынхан нь унтаагvй тооноор гэрэл гялалзаж байв. Гадаа нь хvрч ирвэл уяан дээр нь их хєлєрсєн гурван морь эмээлтэйгээ зогсоно. Морьдын дэргэд очвол нэгний нь эмээл аавынх нь мєн. Гэрт хvмvvс дvнгэр дvнгэр ярилцана. Бvсгvй тэдний яриаг сонсох санаатай гэрийн хананд чихээ наалдуулан чагнав. Яриа нь сайн сонсогдохгvй байлаа. Нарандэлгэр хэрэг биш болж байгааг гадарлаад яах билээ гэж эргэлзэн зогсов. Тэгтэл нагац эгч нь гарч ирэв. Эгч нь дєхєж ирснээ,
         - Аав чинь Пvрвээ тєлєєлєгч, сумын дарга хоёртой хамт ирсэн. Чамайг гэртээ харихгvй энд юу хийгээд байгаа юм бэ? Одоо хайчсан, хэдийд ирэх вэ? гэж их шалгаасан. Бас энэ хавиар Баньд vзэгдэв vv гэж асууж байна лээ. Чамайг тэмээ хариулж яваад хэдэн тэмээ алдчихаад тvvнийг хайгаад явсан гэж хэлсэн Пvрвээ маргааш єглєє Ээж хайрхан тийш явах гэнэ. Пvрвээ тєлєєлєгч Дадиаг чинь гадаа аваачиж байгаад баахан байцаасан. Чухам юу гэж ярьсныг мэдэхгvй гэв. Энэ vг Нарандэлгэрийн толгой руу хvнд юмаар дэлсээд авах шиг болов. Нарандэлгэр балмагдан хэсэг зуур чимээгvй болсноо
         - Эгчээ! Эд нар Баньдыг барих гэж яваа байх нээ! Одоо яах вэ гэж асуув. Эгч нь,
         - Хэл хvрэг! Тэгэхгvй бол бариад авна гэж хэлж байтал гэрээс Пvрэв тєлєєлєгч гарч ирснээ тэр хоёрын дэргэд ирэн,
          - Аа  Нарандэлгэр vv? Чи хаачаад ирэв? Сайн явав уу? гэж асуув.
          - Би тэмээнд яваад ирлээ гэв. Пvрвээ,
          - За гэрт орцгооё гэв. Тэд орлоо. Бадарч охиноо орж ирэхийг хараад гайхсан зэвvvрхсэн харцаар ажин,
          - За охин минь, чи гэртээ харихгvй яагаав? Энд хоргодох юм баймааргvйсэн гээд дуугvй болсноо Пvрвээ рvv харлаа. Пvрвээ,
          - Нарандэлгэр минь, бид Баньдыг хайж явна. "Энэ хавьд нуугдаж байгааг нь ч мэдэж байна. Тэр одоо чухам хаана байгаа вэ?" гээд нvvр єєд нь ширтэв. Нарандэлгэрийн царай жаахан барайн,
          - Мэдэхгvй ... Тэр энд байгаа юм уу? гэж тайвуухан хэлэв. Гэвч Ээж хайрханд Баньд нуугдаж, тvvнд Нарандэлгэр хоол зєєж єгдєгийг тvрvvн хvргэн ахыг нь сvрдvvлэн байцаасаар мэдсэн тєлєєлєгч,                                  
          - Чи мэдэхгvй гэв vv? Гайхмаар хэрэг байна даа. Чамайг дагуулаад Ээж хайрхан тийш очиж хад чулуу бvрийг нь нэгжихэд олдох байлгvй гэснээ Нарандэлгэр лvv эгц хараад,
          - Хувьсгалын эсэргvv, Ардын засгийн дайсан Баньдын байгаа газрыг нь нэг бол зааж єгнє. Yгvй бол тvvний оронд чамайг барьж аваад явна гэж сvрдvvлэв. Нарандэлгэр нэгэнт ийм vг сонссон болохоор санаа шулуудан,.
          - Тэр хvний байгаа газрыг би мэдэхгvй. Зааж єгч ч чадахгvй гэв. Энэ vед Бадарч ярианд оролцон,
          - Охин минь лам нар гэдэг чинь ардын тєр засгийн эсрэг зэвсэг барин босч тэмцсэн хамгийн аюултай дайснууд. Тиймээс чи Баньдын байгаа газрыг мэддэг бол бушуухан зааж єгсєн нь дээр гэв. Нарандэлгэр,                     .   .
          - Би яаж мэдэхэв дээ аав минь. Намайг тэмээ хайгаад баруун хайрхан тийш яваад байгаа болохоор хvмvvс буруу ойлгож байдаг байлгvй. Харин Ээж хайрханд байгаа юм бол та нар очоод л барьж авна биз гэж хэлэв. Yvнээс хойш олон таван vг ярилцсангvй.

           Тэр шєнє Пvрвээ тєлєєлєгч Баньдын байгаа газрыг яавал энэ бvсгvйгээр заалган авах вэ? Хэрвээ тэр баруун ууланд байгаа нь vнэн бол энэ барагтайд зааж єгєхгvй бололтой ... Тиймээс vvнийг отож байгаад тийш явахаар нь даган очиж барих ганц арга байна ...   Хэрвээ Баньдыг л барихгvй очвол аймгийн дотоодыг хамгаалахынхан намайг эсэргvv ламыг зориуд хил давуулан оргууллаа гэж хардах байх. Тэгвэл ... Би энэ нутгаас мєн ч олон хvнийг барилаа даа ... Тэр бvхэн цєм эсэргvv дайсан байсан нь юу л бол... Аймгаас тvvнийг баривчил гээд нэрийг нь ирvvлэхээр баривчлахгvй байхын арга байхгvй гэх зэргийг бодон чимээ чагнан хэвтэв. Харин Бадарч,
         - Охин минь очиж очиж эсэргvv ламтай орооцолддог байна шvv. Хэрэв ингээгvй бол би тєлєєлєгчтэй сvжрэн хойно ємнє нь гvйн итгэл олж байгаад ах ламыгаа л аваръя гэж бодсон ... Гэтэл энэ охин... одоо яадаг шvv юм билээ ... Єглєє хоёулханаа уулзаж байгаад Баньдын байгаа газрыг тєлєєлєгчид заагаад єгчих гэж сайн ятгая гэх зэргийг бодон орондоо эрэгцэж байв. Харин Нарандэлгэр,
         - Пvрвээ тєлєєлєгч хамаг учрыг Дадиагаас мэдсэн шиг байна. За яадаг ч байсан Баньдад хэл хvргье. Тэгэхгvй бол болохгvй. Ингэлээ гээд намайг яавал л яана биз. Тэр миний амийг уснаас аварсан. Тэгж авраагvй бол єдийд би байхгvй л байх шvv дээ. Тэгээд ч би онгон биеэ тvvнд тушаасан... Энэ маань ч зєв байх. Одоо би Баньдын тєлєє юуг ч хийнэ гэж бодон эргэж хєрвєсєєр хонов. Yvр тэмтрэгдэх vед Нарандэлгэр босон гарахдаа,
         - Эгчээ! Ботготой ингэнvvд бэлчээд явчихлаа. Би буцаагаад ирье гэж хэлэв. Пvрвээ чимээ чагнан гарахад бэлэн хэвтэж байлаа. Морин туурай пижигнэн холдов. Пvрвээ санд мэнд гарч хойноос нь харвал Нарандэлгэр бэлчиж яваа ингэнvvдээс єнгєрєн цаад бэл єєд давхилаа. Пvрвээ уяан дээр  байгаа морио авч мордоод хойноос нь хар хурдаар нь давхив. Яг энэ vед  Бадарч гарч ирвэл Ээж хайрханы наад єєд єнєє хоёр нэлээн зайтай цувран давхиж яваа харагдав. Бадарч тэдний араас бас давхилаа.

           Пvрвээ Нарандэлгэрийн хойноос довтолгож явснаа тvvнийг юу юугvй уулын євєр єєд єгсєх vед нь "Энэ очоод хэл єгчихвєл Баньд хаданд гараад нуугдчихна. Тэгээд огт олдохгvй гэж бодоод Нарандэлгэрийг тvр саатуулахаар,
         - Хvvе зогсооч! Зогсооч! гэж байн байн хашгирч явлаа. Тvvний дууг
    Нарандэлгэр сонсож байгаа эсэхийг бvv мэд. Тэр морио ташуурдан улам хурдан  давхих   боловч   Пvрвээгийн   саяхан   барьсан   бvдvvн   морь, Нарандэлгэрийн унааширсан гvvнд улам улам дєхсєєр явав. Пvрвээ нэлээн ойртон очоод,
         - Хvvе зогсооч! Зогсохгvй бол буудлаа шvv! буудлаа гэж хашгирсаар байв. Нарандэлгэр эргэж ч харалгvй давхисаар Ээж уулын євєр хондыг єнгєрєн цаад жалга єєд нь єгсєж явснаа буун харайгаад морио орхин хойд хад єєд нь гvйлээ. Пvрвээ мориноосоо бууж тушчихаад Нарандэлгэрийн хойноос гvйж явснаа зогсон буугаа хараалж байгаад буудлаа.

           Хvний хашгирах чимээ сонссон Баньд агуйныхаа амаар цухуйн байдлыг ажиж байснаа хойд хад єєдєє гvйтэл буун дуу тас хийхэд нь эргэн харвал агуйны доохон талд Нарандэлгэр годройтон унаж харагдав. Баньд эргэн гvйн очиж тvvнийг тэвэрч авав. Тvvний ам хамраас хvрэн улаан цус дуслан Баньдын бор шар дээлийн урд хормой дээр хэсэг хэсэг хvрэн улаан толбууд бий болж байв. Баньдын хоёр нvднээс нулимсан дуслууд бємбєрєн єнєє цусан толбууд дээр хvрэн улаан болон урсана ... Нарандэлгэр нvдээ алгуурханаар нээн Баньд руу харснаа
        - Чи минь намайг орхиод бушуухан зугтаа! Бушуухан! Бушуу! Гэж шивнэн нvдээ анив. Пvрвээ тэдний дэргэд буудахад бэлтгэн хvрч ирээд дуугvй харж зогсов. Араас нь Бадарч амьсгаадан гvйцэж ирээд дугарах ч vгvй, хєдлєх ч vгvй тvр зогссоноо охин луугаа хараад царай нь зэвхий даан цайрснаа гэнэт хvрлийн, урагш нэг алхан, барьж байгаа тэнзэн ташуураараа Пvрэвээгийн толгой руу гэнэт буулгав. Пvрэвээ “Ээ” гэж дуу алдан газар саван унав. Бадарч Пvрэвээгийн гар бууг шvvрч аваад тєлєєлєгчийн цээж рvv хоёр буудаад тvр эргэлзсэнээ бууныхаа амыг єєр лvvгээ эргvvлээд хоёр дарав. Тэр гуйван унав. Орчин тойронд хачин нам гvм болов. Тэгтэл доод руу морьд янцгаах сонсогдов. Энэ vед тэртээ зvvн ємнє зvгийн их уулан дээгvvр намрын шаргал наран алгуурхан цухуйн ирэхэд тvмэн алтан утас мэт туяа нь цацран Ээж хайрханы бор шаргал хадыг бараг улаан шаргал болгон гэрэлтvvлж байлаа.

                                                                                                         1998.12.03


    Үзсэн тоо:792