Технологи - 8-р анги - Хичээлийн агуулга

    Уран зангилаа


     

    Сэдэв: Уран зангилаа ба зангилааны төрлүүд                                                            Цаг -4

    Зорилго: Уран зангилааны үүсэл, зангилааны төрлүүд, багаж хэрэгсэлтэй танилцах, хэрэглэж сурах

    Зорилт:

    • Уран зангилааны үүсэл хөгжилтэй танилцах
    • Зангилааны төрлүүдийг таниж мэдэх
    • Уран зангилааны багаж хэрэгсэлтэй танилцах
    • Уран зангилааны багаж хэрэгслийг хэрэглэж сурах

      Агуулга:

      Мэдлэг

      Чадвар

      Хэрэглээ

      ·         Уран зангилааны үүсэл, багаж хэрэгсэл

      ·         Зангилааны төрлүүд

      ·         Бэхэлгээний болон хавтгай зангилаа зангидах арга

      ·         Мөрийн зангилаа зангидах арга

      ·         Багаж хэрэгсэлээ зөв сонгож хэрэглэх

      ·         Зангилааны төрлүүдийн схем унших, таних

      ·         Уран зангилаагаар зангидах аргыг сурах

      ·         Зангилааны багаж хэрэгсэлтэй зөв харьцах

      ·         Зангилааны схем унших, зохиох

       

       

      Үйл ажиллагааны төлөвлөлт:

      Ээлжит хичээлийн сэдэв

      Цаг

      Сургалтын хэрэглэгдэхүүн

      1

      Уран зангилааны үүсэл хөгжил, багаж хэрэгсэл

      2

      -       Төрөл бүрийн загвартай уран зангилааны зурагнууд

      -       Схем зураг

      -       Багаж хэрэгслийн зураг

      -       Сурах бичиг

      2

      Үндсэн зангилааг зангидаж сурах

      2

      -       Сурах бичиг

      -       Бэхэлгээний болон хавтгай зангилааны аргыг харуулсан зурагтай Т.Ө.М

      -       Багаж хэрэгсэл, утас

       

      Ээлжит хичээл 1

      Сэдэв: Уран зангилаа

      Зорилго: Уран зангилааны үүсэл хөгжил, багаж хэрэгсэлтэй танилцах хэрэглэж сурах

      Зорилт:

      • Уран зангилааны үүсэл хөгжил, багаж хэрэгсэлтэй танилцах
      • Зангилааны төрлүүдийн онцлогтой танилцах
      • Схем унших

        Сургалтын арга: Харилцан ярилцах, үзүүлэн таниулах

        Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх

        Явц

        Суралцагчдын сурах үйл ажиллагаа

        Багшийн үйл ажиллагаа

        Сэргээн сэдэлжүүлэх үйл

        Оёх: Хувцас ахуйн эдлэлийг гараар болон оёдлын машинаар оёх

        -Сүлжих: Дэгээ болон хос зүүгээр сүлжмэл эдлэл хийх

        -Зээгт наамал хийх

        -Зангилаагаар эдлэл хийх гэх мэт

        -Уламжлалт зангилаанд хөвөрхий, үйлчин, сампин, өлзий, хазаар ногтны , тооно туших, тугалчлах гэх мэт

        -Салаа бүрээс 2 сурагч гарч зангилаа зангидаж тайлбарлах

        -Монгол уран үйлтнүүдийн эдлэл хийх ямар ямар арга байдаг бэ?

        -Зангилаагаар хийсэн төрөл бүрийн эдлэлийн зураг үзүүлж ярилцах?

        -Монголчуудын уламжлалт уяа зангилаанаас нэрлүүлэх

        - 3-5 сурагчаар хамгийн сайн зангидаж чадах зангилааг зангидуулж нэрлүүлэх

        Шинэ мэдлэг бүтээх

        ·         Сурах бичгийн мэдээллийг уншиж ярилцана.

        ·         Доорх мэдээллийг үргэлжлүүлэн дэвтэрт тэмдэглэж авна. Үүнд:

        ·         Уран зангилаа буюу Макраме нь Мексикт үүссэн утсаар зангидах урлаг юм. Анх далайчид зангилааг олноор хэрэглэж дэлэгрүүлсэн. Зангилааны тухай ШУ-ны үндэслэлтэй тодорхойлолтыг анх Германы эрдэмтэн, математикч, одон орон судлаач Иоган Бенедектин Листинг гэдэг хүн дэвшүүлсэн байдаг.

        Түүний тодорхойлсоноор “Зангилаа гэдэг бол огторгуй дах олон төрлийн муруй шугамын огтлолцолын бодлого юм” гэж үзсэн байна.

        Уран зангилаа нь хоёр чиглэлээр хөгжиж ирсэн. Үүнд:

        1.    Ахуйн

        2.    Гоёл чимэглэлийн

        ·         Сурах бичгийн 65-р хуудасны мэдээлэл хэсгийг унших даалгавар өгнө

        ·         Сурах бичигт тусгагдаагүй доорх

        ·         мэдээллийг хэлж өгч бичүүлж ярилцана

        ·         Мэдээлэл

        Хүн төрлөхтний гарал үүсэлтэй хамт уяа зангилаа үүссэн болохыг архелогийн олдворууд нотолсон байдаг. Манай монголчууд аян жин тээх ахуй амьдралын олон зүйлд олон төрлийн зангилааг ашигласаар ирсэн. Үүнд: Үйлчин, энгийн хөвөрхий, тооно туших, бумбат, эрвээхий, чөдрийн, ганзагын, хонин холбоо гэх мэт.

        -Уяа гэдэг нь уяж бэхлэх, боох, чангалах, хүлэх, даруулах зориулалтаар хэрэглэгддэг

        -Зангилаа гэдэг нь уяа оосрыг ахуйн болон гоёл чимэглэлийн зориулалтаар тодорхой хэлбэр дүрс үүсгэн зангидахыг хэлнэ. Зангилааны төрлүүдэд:

        ·         Бэхэлгээний, Мушгиа 

        ·         Мөрийн, Хавтгай

        ·         Гинжин зангилаанууд багтана

        Мэдлэгийг бататгах хэсэг

        -Сурагчид мэдлэгээ ашиглан асуултанд хариулна:

        ·         Зангилаа нь уяанаас илүү янз бүрийн хэлбэр дүрс үүсгэн зангилагддаг

        ·         Мексик улсаас

        ·         Бумбат. Өлзийт, сампин, эрвээхий, аман хүзүү, туухай гэх мэт

        ·         Далайчид

        ·         Хавтгай, мөрийн, гинжин зангилаа нь уран зангилааны төрөл юм.

        -Багш өмнөх мэдлэгтэй холбоотой дараах асуултыг сурагчдаар ажиллуулна:

        ·         Уяа зангилаа хоёрын ялгааг тайлбарлана уу?

        ·         Макраме аль улсаас гаралтай бэ?

        ·         Монгол үндэсний чимэглэлийн зангилааг тоочно уу?

        ·         Зангилааг анх ямар хүмүүс дэлгэрүүлсэн бэ?

        Уран зангилааны төрлүүдийг ялгаж бичнэ үү?

        /Бумбат, үйлчин, хавтгай, өлзийт, мөрийн, гинжин, ногтны, тугалчлах/

        Дадлага ажил

        -Уран зангилаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй танилцаж тэмдэглэл хөтлөнө.

        ·         Утас: Эрч сайтай сунгалт багатай байна.

        ·         Зөөлөвч дэр: Утас тогтоож хөдөлгөөнгүй байлгах үүрэгтэй

        ·         Оёдлын хадаас: Утас тогтоох, даруулах

        ·         Хайч: Утас таслах үүрэгтэй

        ·         Асаагуур: Утасны үзүүр түлэх, тогтоох

        -Хийх дадлага ажил:

        ·         Өөрсдийн бугуйн тойргийн хэмжээг хэмжиж тэмдэглэнэ. 2 сурагч харилцан бие биенийхийгээ хэмжих

        ·         Хэмжиж авсан бугуйн тойргийн хэмжээг эдлэлийн урт гэж тооцоолоод утасны уртыг олох. Жнь: Оюуны Тбуг хэмжээ 16см бол Уу=16*8=128см

        ·         Өөрөөр хэлбэл утсаа 128см-ээр таслана гэсэн үг юм.

        -Дадлага ажлын дарааллыг бримтлан ажиллана.

        -Алдаа гарах ойлгомжгүй зүйлийг багшаас асууж тусламж авах

        -Хайчтай ажиллах ААДүрэм

        ·         Хайчийг гарын хөдөлгөөнөөс хол байлгах

        ·         Бусдад дамжуулахдаа бариулаар нь дамжуулах

        ·         Тусгай саванд хадгалан авч явах

        -Уран зангилаагаар зангидахад дараах багаж хэрэгсэл бэлтгэх шаардлагатайг хэлж өгнө. Үүнд: Эрч сайтай утас, зөөлөвчин дэр, оёдлын хадаас, хайч, метр, сүлбээр зүү, тэвнэ, хийхм эдлэлийн схем зураг, төрөл бүрийн чимэглэлийн зүйлс, асаагуур

        -Уран зангилаагаар эдлэл зангидахад утасны уртыг зөв тооцоолж таслах нь чухал болхыг анхааруулна.

        -Эдлэл хийх утсыг тооцоолж таслах арга, томъёог тайлбарлана. Уу=Эу*8

        Уу -- Утасны урт

        Эу – Эдлэлийн урт

        -Сурах бичгийн 147-р хуудасны мэдээллийг уншиж мэдлэгээ баяжуулна

        -Багш утас таслах аргыг жишээ аван тайлбарлаж баяжуулна.

        Бие даасан үйл ажиллагаа

        -Утас таслаж бэлтгэх дадлага ажлын явцад хяналт тавьж зөвлөнө

        -Зарим нэг хэсэгт дадлага ажлыг биечлэн хийж үзүүднэ.

        -Хайчтай ажиллах ААД-ийг сануулж мөрдүүлж ажиллах

         

         

        Гэрийн даалгавар:

    • Зөөлөвчин дэр хийж ирэх
    • Мяндсан төрөл бүрийн өнгөтэй утас
    • Оёдлын хадаас, хайч

      Ээлжит хичээл 2

      Сэдэв: Бэхэлгээний болон хавтгай зангилаа зангидах арга 

      Зорилго: Бэхэлгээний болон хавтгай, мөрийн зангилаа зангидах технологи аргачлалыг сурах

      Зорилт:

      • Схем унших, зурах
      • Технологийн дагуу бэхэлгээний зангилаа зангидах

        Сургалтын арга: Бие даан ажиллах, загварлан үзүүлэх, харилцан ярилцах

        Хичээлийн хэлбэр: Дадлага хичээл 1-р хэсэг /40мин/

        Сургалтын хэрэглэгдэхүүн: Утас, зөөлөн дэр, зангилааны схем, зураг, метр, хайч, оёдлын хадаас, зүү

        Хичээлийн явц:

        Явц

        Сурагчдын сурах үйл ажиллагаа

        Багшийн үйл ажиллагаа

        Эхний зааварчилгаа

        -Уран зангилааны багаж, хэрэгсэлээ зөв сонгож бэлтгэсэн байх

        -Зааварчилгааны дагуу утсаа таслаж бэлтгэх

        -Бэлтгэсэн багаж материалд хяналт тавина

        -Эдлэлийг хийх утас нь эдлэлийн уртаас 8 дахин урт байхаар таслаж бэлтгэх /Өмнө нь бэлтгэсэн байгаа/

        -Зангилааны утас нь чанга эрчтэй, суналт багатай байх ёстой

        Явцын зааварчилгаа

        -ТӨМ уншиж танилцаад дэвтэрт тэмдэглэл хөтлөнө

        -Тасалж бэлтгэсэн утсаа зөөлөвч дээр байрлуулж тогтооно

        -Схем зургаа уншиж бэхэлгээний зангилаагаа дарааллын дагуу зангидана

        -Дээрх зангилаагаа зангидаж сурсаны дараа хавтгай зангилаагаа дарааллын дагуу зангидана

        -Ганцаарчилсан нэмэлт зааварчилгааг шаардлагатай үед багшаас авна

        -Самбарт бэхэлгээний болон хавтгай зангилааг зангидах аргачлалыг харуулсан зураг өлгөөд тайлбарлаж ярилцана.

        -Зангилааны зургийг харуусан ТӨМ тарааж өгнө

        -Зангидах дарааллыг дэвтэрт бичүүлнэ

        ·         Бэлтгэсэн утсыг зөөлөвч дээр байрлуулж тогтооно

        ·         Утсыг бэхэлгээний зангилаагаар бэхэлнэ

        ·         Утсыг бэхэлж дуусгаад ТӨМ ашиглан хавтгай зангилааг дараалын дагуу зангидана

        -Гүйцэтгэлд хяналт тавина

        Төгсгөлийн зааварчилгаа

        -2см хавтгай зангилаа, 2см мушгиа зангилаа /хавтгай зангилааны төрөл/ гэх мэт салаавчилж зангидаж болно

        -Хавтгай зангилааг олон дахин давталттайгаар зангидах ба дунд нь мушгиа хэлбэр үүсгэн зангидана

         

    • Хичээлийн 2-р хэсэг /40мин/

      Явц

      Сурагчдын сурах үйл ажиллагаа

      Багшийн үйл ажиллагаа

      Өмнөхийг сэргээн санах

      -Уран зангилааны үндсэн зангилаануудыг нэрлэнэ үү?

      -Доорх тэмдэглэгээний нэрийг бичнэ үү?

       

       

       

      -Бэхэлгээний зангилааны зургийг таниулах? Сурах бичгийн 107-р хуудасны зангилааны зурагнуудыг ашиглуулах

      -Сурагчид багшийн асуултанд хариулна

      ·         Бэхэлгээний, мөрийн, хавтгай, мушгиа

      ·         Мушгиа, баруун талаас мушгиж зангидах, бэхэлгээний

      ·         Бэхэлгээний энгийн болон гоёлын зангилаа болохыг бусад зангилаанаас ялгаж таниж унших

      Шинэ мэдлэг бүтээх

      Сурах бичгийн 107-р хуудасны мөрийн зангилаа хэсгийг уншиж гол агуулгыг тэмдэглэж авна

      -Нэмэлт мэдээллийг багш тайлбарлаж дэвтэрт бичүүлнэ. Үүнд: Мөрийн зангилаа нь уран зангилааны 1 төрөл юм. Мөрийн зангилааг:

      ·         Хэвтээ

      ·         Босоо

      ·         Өнцөглөсөн

      ·         Диагнальдсан

      ·         Эрвээхий гэж ангилдаг.

      Мөрийн зангилааг зангидахад гол ба ажлын гэсэн 2 утас оролцоно. Хэвтээ мөрийн зангилааг зангидахад гол утас 90 градус байрлана. Босоо мөрийн зангилааг зангидахад гол ба ажлын утасны байр солигдоно.

       

      -Багш үйл ажиллагаанд хяналт тавина

      -Сурах бичигтэй багшийн зааварчилгааны дагуу ажиллана

      -Багшийн өгсөн шинэ мэдээллийг дэвтэрт тэмдэглэж авна

      -Мөрийн зангилааг дарааллын дагуу зангидаж сурах дадлага хийнэ. Үүнд:

      ·      3 ширхэг утасны уртыг тооцоолж бэлтгэнэ

      ·      Утсыг зөөлөвч дээр бэхлэх

      ·      Утасны үзүүрийг 1,2,3,4,5,6 гэж дугаарлаад 1 үзүүрийг гол утас болгон бусад утсыг ажлын утас гэж үзнэ

      ·      Гол утсаа ажлын утсанд 90 градус байрлуулна

      ·      Ажлын утас 2-оор гол утсаа 2 удаа ороож зангидна

      ·      Дээрх давтамжаар бусад үзүүрийн тус бүрд нь гол утсанд ороож зангидаж 1-р эгнээг дуусгана

      ·      Цааш нь баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш гэсэн чиглэлд ээлжлэн зангидаж эгнээг үүсгэнэ

      Бататгал

      Дадлага ажлын төгсгөлд багш сурагч тус бүрээр хэвтээ болон босоо мөрийн зангилааг зангидуулж алдааг засаж хэлж өгнө

      -Сурагчид хамтарч бие биедээ туслаж ажиллана.

      -Багшид хэвтээ мөрийн зангилаа зангидаж сурсан эсэхээ шалгуулна

      -Алдаа гаргасан бол багшийн заавар зөвөлгөөний дагуу засаж залруулна.

       

       

      Гэрийн даалгавар: Өнөөдрийн хичээлээр зангидаж сурсан зангилаагаа бататгаж, зангидаж, давтаж ирэх

      Батлав:

      Сургалтын менежер                       Д.Уранбилэг

       

      Сэдэв: Уран зангилаагаар бугуйвч зангидах арга                                                                  Цаг -6

      Зорилго: Уран зангилааны төрлүүдийг ашиглан төрөл бүрийн загвартай бугуйвч зангидаж сурах

      Зорилт:

    • Бугуйвчны загвар гаргаж, зохиомж хийх
    • Зангилааны дарааллыг эзэмших
    • Уран зангилаагаар бугуйвчаа зангидаж эхлэх

    Агуулга:

    Мэдлэг

    Чадвар

    Хэрэглээ

    • Уран зангилааны, зангилааны төрлүүд
    • Утасны уртыг тооцоолох арга
    • Зангилааны төрлүүдийг ашиглан эдлэл зангидах арга
    • Утасны үзүүрийн төгсгөлийн зангилаа зангидах арга
    • Багаж хэрэгсэлээ зөв сонгож хэрэглэх
    • Зангилааны төрлүүдийн схем унших, таних
    • Уран зангилаагаар төрөл бүрийн бугуйвч зангидаж сурах
    • Зангилааны багаж хэрэгсэлтэй зөв харьцах
    • Зангилааны схем унших, зохиох
    • Бие дааж өөрт болон бусдад хэрэгтэй эдлэл хийх

     

    Үйл ажиллагааны төлөвлөлт:

    Ээлжит хичээлийн сэдэв

    Цаг

    Сургалтын хэрэглэгдэхүүн

    1

    Төрөл бүрийн бугуйвч зангидах, бугуйчны зохиомж хийх

    2

    - Төрөл бүрийн загвартай уран зангилааны зурагнууд

    - Схем зураг

    - Сурах бичиг

    - Бэхэлгээний болон хавтгай зангилааны аргыг харуулсан зурагтай Т.Ө.М

    - Багаж хэрэгсэл, утас

    2

    Бугуйвч зангидах дараалал

    2

    3

    Эдлэлийн төгсгөл зангидах арга

    2

    Ээлжит хичээл 1

    Сэдэв: Төрөл бүрийн бугуйвч зангидах, бугуйчны зохиомж хийх

    Зорилго: Бугуйвчны зохиомж хийх, зангидах арга барилтай болно 

    Зорилт:

    • Уран зангилааны төрлүүдийн схем унших
    • Зангилааны төрлүүдийг ашиглан бугуйвчны зохиомж хийх
    • Зохиомжоо өнгөөр шийдэх

    Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх

    Явц

    Сурагчдын сурах үйл ажиллагаа

    Багшийн үйл ажиллагаа

    Өмнөхийг сэргээн санах

    -Бодит үзүүлэнг үзэж сонирхоод өөрийн санаа бодлоо багштай болон сурагчидтай ярилцаж хуваалцана

    -Бугуйвчнууд хэвтээ, өнгцөглөсөн мөрийн зангилаа, хавтгай зангилаагаар зохиомжлогдон зангидсан болохыг таних

    -Өнгийг хоршуулахдаа эрс тэс өнгийг, ойролцоо өнгийг хоршуулах нь тохиромжтой байдаг

    -Аливаа эд юмсыг бодит хэмжээнээс нь олон дахин багасгах эсвэл ихэсгэх хэмжээг хэлнэ.

    Төрөл бүрийн зангилаа ашиглан хийсэн бугуйвчнууд үзүүлж зохиомжийн шийдэл дээр ярилцана

    -Дээрх бугуйвчнуудыг ямар ямар зангилаагаар зангидсан болохыг асууж нэрлүүлнэ

    -Өнгө зохицолыг ямар арга замаар зохицуудаг бэ? Нэрлүүлэх

    -Масштаб гэж ямар хэмжигдхүүнийг хэлдэг вэ?

    Шинэ мэдлэг бүтээх

    Дэвтэрт хичээлийн гарчиг тавина

    -Багшийн ярилцсан шинэ мэдээллээс дэвтэрт буулгаж тэмдэглэнэ

    -Сурах бичгийн 107-р хуудасны мэдээллийг уншиж тэмдэглэнэ

    -Дотор хэсгийн агуулгыг задлаж сайтар ойлгоно

    • Гоо зүйн шаардлагад гадаад үзэмж, өнгө зохицол, хэлбэрийн шинэлэг байдал хамаарна
    • Эргономикийн шаардлагад эрүүл ахуй, осол аюулгүй, сэтгэц физтологийн шаардлага хамаарна
    • Технологийн шаардлагад материал сонголт, боловсруулагдах байдал хамаарна
    • Хэрэгцээний шаардлагад бат бөх хэрэглэхэд тохиромжтой байх
    • Эдийн засгийн шаардлагад үнэ өртөг хямд, хадгалах, засварлахад тохиромжтой байх

    Бид нар өнөөдрийн хичээлээрээ уран зүангилаагаар зангидах бугуйвчны зохиомж гаргана

    -Сурагч бүр өөрийн сонирхол хүслээрээ зохиомжоо шийднэ

    Мэдээлэл

    -Зохион бүтээх ажиллагааны амин сүнс нь “Шинэ санаа” юм. Шинэ санаа бидний өдөр тутмын амьдралаас урган гардаг. Хүмүүс бид өөрсдийн хэрэгцээ шаардлагаас үүдэн байнга шинэ санаа ирэлхийлж байдаг. Аливаа эд юмсыг зохион бүтээхэд дараах элементүүдийг анхаарна. Үүнд:

    1. Хэлбэр дүрс

    2. Хэмжээ

    3. Өнгө

    4. Материал

    5. Бүтэц бүрдэл хэсэг

    --Ямар ч эдлэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:

    · Гоо зүйн шаардлага

    · Эргономикийн шаардлага

    · Технологийн шаардлага

    · Хэрэглээний шаардлага

    · Эдийн засгийн шаардлага

    -Эдлэлийг зохион бүтээхдээ дээрх шаардлагыг харгалзана.

    Бататгал

    -Багшийн өгсөн зааварчилгааг тэмдэглэж дарааллыг баримтлан ажиллана

    -Зохиомж зургаа дөрвөлжин дэвтрийн нүдийг ашиглан, зураг хээгээ шийднэ

    -Багшийн үзүүлэнг үзэж сонирхоно

    -Сурагчид хоорондоо санаа бодлоо солилцон хамтарч ажиллана

    -Өнгийг сонирхолоор шийдэх боловч эдлэлийн гоо зүйн шаардлагыг хангахад өнгө чухал болох багшийн зааварчилгааг анхаарна

    -Сурагчид 2-3 бугуйвчны зохиомж гаргана

    Багш дадлага ажлын зааварчилгаа хэлж өгч бичүүлнэ.

    -Бугуйвчны зохиомжоо хийхэд масштаб хэрэглэхийг анхааруулна

    -Багш санаа авхаар зарим нэг сурагчдын зурсан зургийг үзүүлнэ

    -Багш явцын зааварчилгаа өгнө

    -Зохиомжийн өнгийн шийдлийн хэсэгт анхаарлыг нь төвлөрүүлж зарим нэг санааг хэлж өгнө

    -Зангидахад хялбар хэт олон дүрс багтаахгүй байхаар хийхийг сануулна

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Ээлжит хичээл 2

    Дадлагаар мэдлэг бүтээх үйл явц

    Бугуйвч зангидах дараалал /Арга зүй/

    Хамгийн энгийн загвартай бугуйвч /зураг-1/

    Зигзаг хэлбэртэй бугуйвч /зураг-2/

    Дүрс, үг, үсгээр чимэглэсэн бугуйвч /зураг-3/

    30см урттай утас авч үзүүрүүдийг нь нийлүүлж зангидаад зөөлөвчин дээр хоёр хадаасаар тогтооно

    • Дээрх тогтоосон утсандаа 200см урттай ногоон утас 2ш, шар утас 1 ширхэг голоор нь нугалж бэхэлнэ
    • Дахин 300см урттай шар утас авч 100см/200см хэмжээгээр нугалж 200см нь захад нь байхаар бэхэлнэ
    • Захын 200см-тэй утсыг гол утас болгож, мөрийн зангилаагаар зангидана
    • Төгсгөлд нь захын 2 утсыг үлдээгээд бусад утсыг тайрч түлж цэвэрхэн наана
    • Эхлэл төгсгөлийн 2,2м утсыг хооронд нь зөрүүлж давхар бариад, хавтгай зангилааны гол утас болгоод, 15см урттай утас шинээр нэмж, хавтгай зангилаа зангидаад дуусгана

    Материал: 200см утас 4ш, түгжээний утас 30см /өнгийг өөрсдөө сонгоно/

    • Түгжээний утсыг зөөлөвчин дээр хадаасаар тогтооно
    • Түгжээний утсанд 4ш утсаа голоор нь нугалж бэхэлнэ
    • 1-р эгнээний 1-р утсыг гол утас болгож 90 градус байрлуулна
    • Бусад утаснууд ажлын утас болж хэвтээ мөрийн зангилаагаар зангидагдана
    • 2-р энгээний 2-р утас гол утас болж бусад утасгууд ажлын утас болж хэвтээ мөрийн зангилаагаар зангилагдана
    • Дээрх давтамжаар 8 утас бүгд гол утас болж зангилагдсаны дараа буцаад, 7-р утас гол утас, 6-р утас гол утас гэх мэт дарааллаар гол утас болж эсрэг тийш зангилагдана

    Материал: А утас шар 1ш 220см /үсэгний тоогоор 20см нэмэгдэнэ/

    В утас ногоон 3ш 200см, түгжээ утас 1ш 30см

    -Түгжээ утсанд В утаснуудыг голоор нь нугалж бэхэлнэ

    -А утсыг 200см/20см харьцаагаар нугалж захад нь бэхэлнэ

    -А утсыг гол утас болгож 90 градус байрлуулна. Ажлын В утаснуудаар ороож хэвтээ мөрийн зангилаагаар эгнээ үүсгэн зангидана

    -Хэдэн үсэг бичихээс шалтгаалж хэдэн эгнээний дараа үсэг эхлэхийг өөрсдөө тооцоолно

    -Үсэг гаргахын тулд эхлээд дөрвөржин шугамтай цаасан дээр зурж дүрсэлсний дараа нүд тоолж зангидана

    -Үсэг гаргаж зангидахад гол утас, ажлын утас хоёрын байр солигдож, босоо мөрийн зангилаар зангидана

    Сурагчид дээрх аргачлалын дагуу дарааллыг баримтлан дадлага ажлыг гүйцэтгэж бугуйвч зангидах аргад суралцана

    Багшийн үйл ажиллагаа

    ·         Зангидах аргыг 1-3 эгнээ, үсэг, дүрс дээр биечлэн хийж үзүүлнэ

    ·         Сурагчдын хийж байгаа эдлэл дээр нийтийг хамарсан тайлбар хийх

    ·         Явцын заавар зөвөлгөөг тогтмол өгөх

    ·         Дадлага ажлын явцад хяналт тавина

     

    Гэрийн даалгавар:

    1. Зохиомжоо дуусгах, будаагүй бол будаж өнгө өгнө
    2. Бугуйвчаа дуусгаагүй нь үргэлжлүүлэн зангидах

    Ээлжит хичээл 3

    Сэдэв: Эдлэлийн төгсгөл зангидах арга

    Зорилго: Бугуйвчаа зангидаж дуусгах, утасны үзүүрийг зөв төгсгөх аргыг сурах 

    Сургалтын арга: Багаараа хмтран ажиллах

    Хичээлийн хэлбэр: Дадлага хичээл

    Суралцагчдын үйл ажиллагаа

    Багшийн үйл ажиллагаа

    -Сурагчид багшийн зөвөлснөөр алдаагаа засаж, дахин алдаа гаргахгүй байхыг эрмэлдэнэ

    -Утас тооцоолох доорх томъёонуудыг дахин унших зөв хэрэглэхэд анхаарлаа хандуулна

    Уу=Уэ*Х*8

    /БуБ+БуБ*D/*8      /Бугуйвч/

    -Дадлага ажлын үед гарч байсан бэрхшээлийн талаар багшаас асууж зөвлөгөө аван цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

    -Багшийн үйлдлийг давтан шинэ зангилаа сурна

    -Багш өмнөх хичээлийн дадлага ажлын үеэр гаргасан нийтлэг алдааг нь тайлбарлаж өгнө

    -Мөн утсаа тооцохдоо алдаа гаргаснаас эдлэл дуусхаас өмнө утас дуусаж байгааг анхааруулна

    -Утас залгаж хийх нь эдлэлийн өнгө үзэмжид нөлөөлдөг болхыг тайлбарлана

    -Багш дадлага ажлын явцад гарч байсан бэрхшээлийн талаар асууж сурагчидтай ярилцаж зөвлөгөө өгнө

    -Бугуйвчыг төгсгөх, утасны үзүүрийн төгсгөлийн зангилааг зангидах аргыг заах, биечлэн үзүүлэх

     

    Дадлага ажлын дараалал

    1. Бугуйвчийг дуусгахдаа захынутсыг үлдээж бусад утсыг 1мм таслаад үзүүрийг нь түлж бэхэлнэ. Үлдсэн 2 утсыг нөгөө 2 үзүүр утастай зөрүүлж, гүйдэг болгон түгжээ хийж түгжээний хэсгийг хавтгай зангилаагаар зангидаж үзүүрт нь шүр сувд хийж болно.
    2. Бугуйвчны түгжээ, утасны үзүүрийг зангидах арга

    Анхаарах хэсэг: Багш дадлага ажлын явцад сурагчдад ганцаарчилсан болон багаар нь заавар зөвлөгөө өгнө. Дадлага ажлын дарааллыг баримтлахыг явцын үед сануулна.

    Гэрийн даалгавар:  Эдлэлийг бүрэн дуусгаж ирнэ.

     

    Description: C:\Users\Orgil\AppData\Local\Microsoft\Windows\Temporary Internet Files\Content.Word\Image (100).jpg


    Үзсэн тоо:9046