Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ДИВААЖИНГИЙН БОСГО ЄНДЄР


    Гажидын ДАМБА

         Гажидын Дамба Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Хулгана жилтэй. Хvний эмч, сэтгvvлч мэргэжилтэй. МЗЭ-ийн гишvvн.
         Утга зохиолын хошин шог тєрлєєр голлон бичиж, "Тэмээний эвэр", "Наадмын сонин"."Танхай євгєн", "Шинэ нутаг", "Тийрэн", "Жинхэнэ сонгууль", "Буузны будлиан" зэрэг хошин шог тууж, єгvvллэгийн номуудаа хэвлvvлсэн.
        "Фронтод явах єргєдєл" уран сайхны киноны зохиол бичиж дэлгэцнээ гаргасан ажээ.

     

     

    ДИВААЖИНГИЙН БОСГО ЄНДЄР
    (шог єгvvллэг)

          Нэг нутаг усны хэдэн залуус єдрийн сайныг сонгон байж элбэг уст
     Ар сvvжийн худаг дээр цуглав.
          Тэд ган зудын аюултай амь бие хайрлалгvй vзэлцэж байж авч vлдсэн арваад, арваад адуугаа тууж иржээ. 
         Монгол хvн морьгvй бол мохдог гэдгийг яс махаараа ойлгосон тэд азарга тавих vрээ шинжих, vлдснийг нь агтлаж морь болгох их ажил амжуулахаар цугласан нь энэ ажгуу.                                                                         
         Yд хэвийхийн vед адуугаа услаж, хэд хэдэн vрээний засаа сугалан нурманд булж: жалгын нэг болсноос хойш уйтгарын мананд живсэн сэтгэлээ сэргээн элдвийг ярьж пар пар хєхрєлдєн жаргаж байв.
        Тэгтэл тэртээд сvvмэлзэх ганц гэрээс нэгэн морьтон газрын хуян нухсаар хvрч ирсэн нь залуудаа хазаар гvйлгэгч сайн эрийн хуйх гэж цууд гарсан Сээгий бандгай байлаа.
           Залуус бандгайгаас азарга тавих vрээгээ нvдийг нь олж гайхалтай сайн сонгосон байна. Эрийн хийморь сэргээх адуу мал чинь єсєх юм байна гэсэн аман магтаал сонсоод хєл алдан баярлацгаав.
           Харганын мєчрєєр vнс цог зайлуулан хальс нь тvлэгдэж, нvvрс болсон уур савссан найман засаа хавтгай чулуун дээр гаргаж ирэх vед бандгайн нvднээ ахиухан идэх шуналын хєх гал сvvмэлзэхийг харсан залуусын нэг нь, 
          - Хvн бvр нэг, нэг! Бандгай та ч морьтой явнаа. Хаврын хавсраганаар vрээний халуун засаа хvртэнэ гэдэг их аз, За барьцгаа! гэж єгvvлэв.
         Залуус сайхь нандин идээ рvv шvлсээ залгин дєхєж суутал Бандгайн царай барсхийж,
         - Боль та нар! Yvнийг чинь жараас дээш насны хvн зєвхєн залбирч байж хvртдэг номтой юм. Хэрвээ та нар идвэл єнєє шєнє галзуурна. Салхи сар, vvл борооны хэрэг тvвэгт орооцолдоно. Яв, яв цаад адуу малаа усалцгаа, ёсоо мартсан моньшнууд гэж дээрэлхэв. Ходоодны нь шvлс дусалж байсан залуус ховоогоор хvйтэн ус залгилан хорхойгоо дараад євгєнийг нvд буландан харж, онгоц ховоо зодолдуулцгаав.

         Бандгай бvтэн vхрийн сэгэн дээр буусан єлєн бvргэд шиг хєглийн сууж, сайхь тансаг идээг таатайяа зооглож эхлэв.
         Нэг харахнаа євгєн бvргэд маань элсэн дээр тэрийгээд хэвтчихсэн хєлєєрєє шороо пур, пурхийтэл тэлчин, гар нь хий агаарт сарвалзан нэг л ер бусын жигтэй байдалтай болчихсон байв.
          Залуус уралдан гvйж хvрвээс євгєний нvд улаан цагаанаараа эргэлдэн, нус, нулимс нь холилдон, аан гэхийн ч сэхээгvй болчихсон хэвтэх ажгуу.
          Нэгэн хєвгvvн ховоотой ус толгой руу нь юvлж, нєгєєх нь дээлийг нь тайлж, толгойг нь єргєн тvшивч євгєн ухаан орсонгvй, харин ч бие нь сулран гар нь мэдээгvй унжив.
          - Хєєе, наад євгєн чинь vхлээ шvv дээ. Биднийг нухчихсан гээд бєєн ял, зарга заальхай болно.
          - Яваарай. Гэр орныхонд нь хэл хvргээч!
         Нэгэн залуу улаан тоос босгосоор гэрийн нь зvг морины хурд мэдэн
    Довтолгов.

          Адуу янцгаах, залуус инээлдэхээс єєр анир чимээгvй байсан Ар сvvжийн усан дээр гэнэт аюулт дайсан нємрєн буусан мэт аюул тvгшvvр дэгдэв...

         - Наадах чинь яачихаав? Согтуу байгаа лvд юм уу? гэсэн хvнгэнэсэн дуу гарсан нь олны танил, сумын заан Сампил євгєн хєглийтєл бууж байв.
        Тэр болсон явдлыг сонсож, бандгайн нvvр лvv нэг харснаа,
        - Босго, наадахыгаа! гэж хамаандлав.
       Мэдрэл алдаж, ухаан тавьж буй Бандгайг хоёр залуу сугадан єндийлгєхєд Сампил заан хусан муна шиг зантгар гараа зангидан далайж далайж шилэн хvзvvн дээр лvгхийтэл дэлсэв.
         Бандгайн амнаас уур савссан халуун засаа бууны сум шиг бvлт vсрэн гарч vvдэн хойморийн тэртээх элсэн дунд тоос татуулан єнхрєн унав.
         - Ёо ... оо ...ох! Золтой л шамбалын оронд явчихсангvй. Чи минь ирээгvй бол энэ мал шиг амьтад намайг алах байлаа шvv.
         - Диваажингийн босго єндєр шvv хєє. Чиний л ховдог сувдаг зан. Хахаж vхэж нутгийн нэр, уул ус бузарлах чинь дутаа юу. Чи бид хоёрт vрээний засаа ямар хэрэгтэй юм бэ?
         Бандгай нутгийн анд руугаа нvд буландан харж, хулгай хийгээд баригдсан хvvхэд шиг гєлєлзєн, єврєєсєє тvлэнхий хар засаа хэд хэдийг гарган чулуун дээр тавив.
         Залуус саяны аймшигт явдлын дараа тэдгээрийг идэх нь байтугай харахаас ч ой нь гутаж, огиудас нь хvрэв.

         Хэл дуулгасан залуу эмгэнийг нь сундлан давхиж ирэв.
        - Яачих ваа чи минь. Дайрлага дайрчих нь энэ vv гээд эмгэн толгойг нь тэврэн орилоход Бандгай тvvнийгээ єнхєрч ойчтол нь тvлхэж, дээрэнгvйгээр,
        - Хуцваа чи. Хvvхдvvдтэй зvгээр л тоглосон юм. Яв, хонио хураагаад бушуу харь! Би Сампил анд, энэ хэдэн сайхан залууст шvдлэн ямаа гаргаж шєл уулгана. Чамаас л болж би дандаа тvмний шившиг болж байгаа юм гэж хангинав. Эмгэн нь уйлан дуулсаар гvйж одов.
     
         Сампил тvvн рvv харж мушийгаад,
         - Хvндээ хєнгєнєєс битгий єгч бай! гэж чамд мєн олон хэлсэн дээ. Чи ч засрахгvй байсаар тамын оронд тарчлах туучий даа гэж суув.
         Бандгай сэмхнээр,
        - Энэ хэдэн банди нар сая надад хараал хийчихсэнээс зайлахгvй шvv. Чухам хэн нь бол гэхэд сумын заан янзгvйгээр,
       - За боль! Хараалыг сайн сэтгэлээр уучилбал тэр нь ерєєл болдог юм гэж бурхан багш сургасан байдаг. Бушуу очиж ажлаа бод! гэхэд Бандгай шилээ шєргєєсєєр мориндоо мордвой.

    2003.04.16

     

     

    БООХОЙН ГИЖИГ
    (шог єгvvллэг)

         Сvргээсээ хасагдах, ан амьтанд сум шиг хvргэдэг хєл нь мойж, хутга шиг шvд нь мохож лойж гvйцсэн Сарьдагийн Саарал хэмээх хєгшин боохой єлсєхийн эрхэнд талд буужээ
         Зудын хєлд хяргуулсан малын сэг зэм шєнєжин зулгааж, хэд хоногийн єл аваад хэвтэшиндээ хvрч дугжрах минь хэмээн хєвч рvvгээ пєг пєг шогшиж явтал євлийн тэнгэрээс аянга ниргэв vv гэлтэй хоёр Жип хvнгэнэлдэн, хяхналдан дээрээс нь буучих нь тэр.
          Саарлын тархинаа "Yхэл!" гэсэн харанга нирхийж амь мултрахын тулд ноосон бойтог шиг тамиргvй хєлєєрєє цас самчин чадлаараа харайлгав.
         Чех карбин, АКА хэмээх байлдааны шvршдэг хурдан бууны дуу тємєр дээвэр дээр мєндєр асгарах мэт тачигнан эргэн тойрны нь цас шороо халуун суманд сийчvvлэн буцалж, газар харагдахаа байв.
         "Єтєлснєєс vхсэн биш. Эцсээ хvртэл харайна даа..."
          Тэгтэл модон дотор отож суусан гурав дахь Жип уулын уруу єнхрvvлсэн бул хар чулуу шиг дэгдэн гарч ирээд еєдєєс нь халуун тугалгаар тургилж гарав.
         Саарлын тархинаа "Зайлах аргагvй боллоо. Гэлээ ч аргалана даа" гэсэн бодол гялсхиймэгц цасан дунд годройтон унаж, хэд єнхрєєд гулдайн хэвтэв.
         Машинуудаас ангийн тэнгэрт ивээгдсэн хvмvvс пар пар инээлдсээр бууж, энэ аварга амьтныг би нам буудсан, vгvй би дал хавсарч унагаасан хэмээн маргалдсаар ойртож ирэв.
         Цєм булган малгай духлуулж, vнэт vсээр захалсан илэг савхин дээл хєдєрсєн махлаг харчуул. Гартаа аймшигт буугаа бэлэн барьжээ.
         "Шинэ монголчууд. Хампааний эзэн боссууд. Яахаас ч буцахгvй аймшигт хvмvvс!" гэж Саарал тvгшиж чонын тэнгэртээ залбиран огт хєдлєхгvй хэвтэв.
         Тэд их л баяр хєєр болж, малын сэгнээс Саарлын хvзvv, цээжинд наалдсан цус, сэвсэнд бууныхаа амыг хvргэж мялаагаад, ангийн тэнгэрт сэржим єргєн баярлалдав. Их гарын алтан аягаар шатмаг vнэртэй хvрэн сархад дvvргэн угсруулан залгилаад, царай нь дорхиноо час улайж эхлээд найз нєхрєє, дараа нь єєрсдийгєє магтан, дуу эхлэж найр хавтгайрах янзтай болмогц гурван жолооч буу сумыг нь хурааж далд хийгээд нуруу тэнийлгэхээр мод руу алхацгаав.

        Гурван босс улс тєр ярьж улаан зээрд болоод, эдийн засаг ярьж элий балай болж байх агшинд нэг нь,
       - Би энvvний хоёр засааг нь авна шvv гэж яаран єгvvлэв. -Хаа, хаа, Суларчихаа юу? Аргагvй дээ. Зуун тавин залуу бvсгvй ажилладаг компанийн эзэнд тийм зовлон тохиолдож бас болно оо.
       - Солиорч байгаа юм шvv. Анжгайд нь одоохондоо тийм зовлон алга. 
       - Тэгээд? Чи тvvгээр яаж гээв?
       - Намайг анх хєл дээр минь босгосон, одоо ч жолоодсоор байгаа євгєн ивээн тэтгэгч минь хилийн чанадаас захиад байгаа юм, Yvнийг явуулбал манай дансанд хэдэн сая ногоон єєрєє ороод ирнэ шvv дээ.
       - Чи мєн хол боддог туучий шvv. Энэ хєвчид ангийн бригад гаргаач.
        -Єнгєрсєн намар хорин буга сэм нухаж засааг нь явуулсан. Тvvнээс хойш байнга факсдаад амраадаггvй шvv.
        - Хе хе чи битгий донхолзоод бай. Юуг нь авах юм бэ?
        - Би юу? толгойг нь авъя.
        - Дvнхvv минь энэ чинь буга биш чоно.
        - Тэр тусмаа. Та хоёроос нуух юу байх вэ. Єнєє таван зуун саяын зээлийн чинь єр vе vе єндєлзєєд, халуун тамд талхиулж байна гэж хар дараад огт унтахаа байсан  Мєд галзуурах байхаа.
        - Тэгээд чонын толгойгоор яадаг юм бэ?
        - Багш лам минь чонын тvvхий тархи идвэл нойртой хононо гэсэн.
        - За, за. Та хоёр хувиа хvртчихлээ. Би зєвхєн зvрхийг нь авна.
        - Компанийхаа тугийг тахиж хийморио сэргээх нь vv?
        - Энvvний нуудгай сэтгэл нь хєрч єєр юмтай сvvлрээд зvрхийг нь шахируулаад байгаа гэсэн. Чонын зvрх тахиулбал эргэнэ гэсэн гэл vv?
       - Хуцваа. Миний зовлон та нарт тохиох ч юм бил vv, хэн мэдлээ. Хєгшний чинь "єнєєх юм" илэрчих гээд, зvрх хагалчих гээд...
       - Мєрєє сайн баллаж бай гэж би чамд мєн олон хэлсэн дээ.
       - Чонын тvvхий зvрх идэж, халуун цусыг нь уувал чоно шиг зvрх зоригтой болно гэж нууц тарнийн сударт бичсэн гэнэ.
       - Таминь ээ, Энvvний чинь бусад юмыг хаях юм уу? Элэг уушиг, хэл тагнай, бєєр ходоод, чив... гээд цєм ам тан болдог гэсэн биз дээ.
       - Энэ муу чоно заваан хог юм шvv дээ. Та нар засаа чив гээд л солиороод байх юм. Аягvй бол ДОХ-той, тэмбvvтэй ч байж мэднэ.
       - Хаа, хаа... Тэгвэл ч монголчуудын олонх нь ДОХ-той болсон доо.
       - За битгий сэжиг хvргээд бай! Тэмбvvтэй чоно гэж би л огт дуулаагvй дэг. Yлдснийг нь манай гурван барлаг хувааж аваад талх, тамхины мєнгєтэй болог.
         - Зєв хєе. Бид баян хvн шиг балхалзаж, байдсан гvv шиг шалхалзана шvv хєє. Заа нэг нэг тонгойлгочихоё! 
         - Заа суудал таргадлаа. Ажилдаа оръё. Нєгєє хутга чинжаалаа ...
         - Байз. Ингэхэд бид гурав чинь азарган чоно унагасан уу, аль эсвэл гичий алчихаад засаа, чив ярьж солиороод байна уу", шалганаа хєє гэсээр нэг босс энд тэнд гишгэлж, эхvvн vнэр ханхлуулсаар бєгсєнд нь ирж суугаад засааг нь тэмтрэх vед амьдралдаа анх удаа засаагаа хvнээр илvvлж, тэмтрvvлж байгаа Сарьдагийн саарлын гижиг тэсгэлгvй хvрч, гэнэт тачигнатал инээгээд цовхрон босч, ойролцоох их модны зvг сур шиг сунаж, сум шиг цойлсоор далд орвой.

    2003.03.06 Дашнямтай єдєр.


    Үзсэн тоо:717