СӨБ - Байгаль нийгмийн орчин - Аргазүй материал

    шагайн наадам


    1.Шагайн тоглоомыг зохион байгуулах нь

    Хугацаа: 2014.1.1- ээс 2.1 хүртэл

    Цэцэрлэг:   Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэг

    Бүлэг: Ахлах

    Хүүхдийн тоо: 30 үүнээс- эрэгтэй- 14, эмэгтэй-16

    Багшийн нэр: Дашзэвэг овогтой Өлзийсүрэн

     

    Технологийн танилцуулга:

    Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны явцад шагайн тоглоомын төрлүүдээс хүүхдэд мэдүүлэх зорилгоор шагайг зөв нэрлэх, шагайгаар хамтарч тоглох зэргээр хүүхдэд систем дэс дараалалтай мэдлэг чадвар төлөвшүүлж байгаа үйл явц юм.

     

    Технологийн хэрэгжүүлсэн зорилго:

     

    Шагайн тоглоомын төрлүүдээс мэдүүлэх, шагайтай зөв харьцах, дүрмийн дагуу зөв тоглох мөн хүүхдийн сэтгэн бодох ур чадвар, хэл яриа, ой тогтоолт хөгжих ба тоглох явцдаа найз нөхөдтэйгөө эвсэг найрсаг хандах, хүлээцтэй байх, тоглоомдоо түрүүлсэн хүүхэддээ баяр хүргэх,бахархах зэрэг зан чанарыг төлөвшүүлэн хамтач хүмүүжил олгох замаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх

     

    Технологийг үүсгэн санаачлагч:

    Санаачланг хэрэгжүүлэгч Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн багш Д.Өлзийсүрэн

    1994 оны 8 сарын 25 наас одоог хүртэл 21 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байна.

     

    Технологийн зураглал

     

    1. Шагайн тоглоомын төрлүүдээс эцэг эхчүүдтэй хамтран тоглоомуудыг хийх, материал цуглуулах
    2. Хүүхдэд шагайн тоглоомуудыг тоглох аргыг зааж сургах
    3. Тоглоом болон бусад үйл ажиллагаагаар бататгах

     

    Технологийн үе шат

    1. Шагайн тоглоом хийх болон хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх
    2. Шагайн тоглоом хийх үйл ажиллагааг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулж төрөл бүрийн тоглоом хийх
    3. Шагайгаар тоглох явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сургалтын орчинг бүрдүүлэх
    4. Үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрт тоглоомыг зааж сургах
    5. Тоглоомын явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн байдал, хүүхдийн хөгжилд гарч буй өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэнэ

     Эцэг эхчүүд хамтран тоглоом хийж байгаа нь


    Бид өөрсдөө тоглоомоо хийж чадна аа




    Морь уралдуулж тоглож байгаа нь




    МА-ын тоглоом” Алаг мэлхий” өрж тоглох

    Бөгцөг няслах тоглоом



    Хүүхдэд гарсан ахиц дэвшил

    1. Хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох ур чадвар нь хөгжинө
    2. Хүүхдүүдийг  өөрсдөөр нь гарын доорхи материал ашиглан тоглоом хийлгэхэд хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээрээ бахархан маш сонирхолтой тоглож байсан
    3. Шагайн тоглоомыг маш олон төрлөөр тоглодог учир хоорондоо тоглоомоо булаалдахгүй, хүүхэд тоглоход хүртээмжтэй байсан
    4. Шагайгаа зөв нэрлэж дүрмийн дагуу тоглож сурсан
    5. Өөрийн болон бусдын үйлдлээ хянаж, бие биенээ хүндэтгэж, найзын харьцааг эрхэмлэж, харилцан бие биедээ тусалж хожиж хожигдож сурсан
    6. Эцэг эхтэй хамтран шагайн тоглоом хийсэн
    7. Аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандаж сурч байна
    8. Хүүхдийн таних мэдэх сонирхол нь дээшилж, тоглоомыг тоглох , сурах хүсэл сонирхолтой болж байна
    9. Тоглоомоор тоглосоны дараа байранд нь эмх цэгцтэй хурааж сурч байна
    10. Шагайгаар тоглосоноор оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлүүдийг цогцоор нь хөгжүүлнэ
    11. Шагайн тоглоом нь янз бүрийн хор нөлөөгүй гарын доорхи материал юм.

     

    Багшид гарсан ахиц дэвшил

    1. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт дахь агуулгын хүрээнд хүүхдэд төлөвшүүлэх мэдлэг чадваруудаас шагайн тоглоомоор дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой
    2. Гарын доорхи материал ашиглан хүүхдийн тоглоомын орчинг бүрдүүлсэн
    3. Эцэг эхийг үйл ажиллагаандаа татан оролцуулж бүлгийг тоглоомыг баяжуулсан
    4. Шагайны талаар онолын мэдлэгээ ахиулсан
    5. Шагайн тоглоомоор дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой байсан
    6. Эцэг эхийг үйл ажиллагаанд татан оруулснаар эцэг эхийн хандлагад маш их өөрчлөлт гарч байна. Бүлэгт заасан тоглоомыг хамтарч тоглох,хүүхдийг гэрт нь давтуулах, зааж сургах гэх мэт

     

     

     

     

     

    Онцлог давуу тал

     

    1. Монгол хүн хөх толбоороо дэлхийн нэрийн хуудас болдгийн адил шагай нь үндэсний гарвалын тэмдэг хэмээн түүхэнд бүртгэгдсэн уламжлалт ёс, соёлын үнэт өв юм.
    2. Шагайн тоглоом нь хүүхдийн нүдний харааг хурцалж, гарын эв дүйг төлөвшүүлж, хүмүүжлийн болоод оюун ухаан, хэл сэтгэхүйг хөгжүүлэх,асар их ач холбогдолтой тоглоом юм
    3. Шагайн тоглоом нь маш олон хувилбартай, хэдэн ч хүүхэд тоглох боломжтой, хүүхдийн насны онцлогт тохирсон, тоглоход авсаархан, хийхэд хялбар эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоом учир шагайн тоглоомоор дамжуулж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна,

     

    Үр дүн амжилт

    1. 2012-2013 оны хичээлийн жилд “Шагайн тоглоомоор дамжуулан хүүхэд нэг бүрийг, хөгжүүлэх боломжийг судалсан нь” сэдвээр СХУ-д оролцон цэцэрлэгтээ 1-р байр, аймагт тусгай байр эзэлсэн
    2. Судалгааны сэдвээс үндэслэн бүлгийнхээ хүүхдүүдэд шагайн тоглоомыг зааж сурган үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна
    3. “Ардын өв уламжлалаас суралцъя” сэдэвт ажилд бүлгийн хүүхдүүд идэвхтэй оролцон 1-р байрт шалгарсан


    Үзсэн тоо:8646