Ерөнхий арга зүй - Сурган хүмүүжүүлэх арга зүй - Аргазүй материал

    VII АНГИЙН МОНГОЛХЭЛНИЙ БҮЛЭГ СЭДВИЙН ХӨТӨЛБӨР


                         Хөтөлбөрийн нэр: Хүүрнэмж ба эхийн задлал         

                         Хугацаа: 20 цаг      

                         Хамрах хүрээ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

        7-р ангийн сурагчид:  Бага ангидаа төрөл бүрийн  эхийг  зохион найруулж бичих, эхийг хувирган найруулж бичих , эхийг хураангуйлан ба дэлгэрүүлэн бичих чадвартай болж, эхийн гол санааг олох, сэдэв, утга санааг тайлбарлах зэргээр эхэд задлал хийх чадварыг зохих хэмжээнд эзэмшсэн байна.                                                                         

                         Хэрэгцээ:                                                                                                                     

         Эх хэлний боловсрол нь бусад шинжлэх ухааныг судпах гол үндэс суурь болохын зэрэгцээ хүмүүсийн харилцан ойлголцож, хамтран ажиллахад чухал үүрэгтэй тул түүнээс суралцаж, өөрийн тогтвортой хөгжлийг хангах хувь хүний хэрэгцээ болон нийгмийн харилцаанд эх хэлний мэдлэгээ ашиглан асуудалд шүүмжлэлтэй ханддаг, бодит чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй, хүмүүнлэг иргэн төлөвшүүлэх нийгмийн захиалгыг үндэслэн хөтөлбөрийг боловсруулав.

                            Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн:

           Суралцагчдад ярианы болон бичгийн соёл эзэмшүүлж, эх хэлний боловсролоо нийгмийн харилцааны янз бүрийн орчинд бүтээлчээр хэрэглэж  чаддаг болгож,  хүүрнэмж ба тоочимж эх зохион найруулж бичиж сургахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

                             Хүлээгдэж байгаа тодорхой үр дүн:

    Энэхүү бүлэг сэдвийг үзэж судалснаар суралцагчдад дараах цогц чадамж төлөвшүүлэх болно.                                                                                                                   

    1.Эхийн төрлүүд, гол санаа, бүтцийн талаар нэгтгэн давтаж, төрөл бүрийн эхэд задлал хийх

    2. Хүүрнэмж , түүний хэсгүүдийн тухай мэдэж,  бусад эхээс ялгах, хүүрнэмжийг  найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичих

    3. Тоочимж , түүний хэсгүүдийн тухай мэдэж,   бусад эхээс ялгах, тоочимжийг  найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичих   

    4. Зөв бичгийн дүрэм болон хэл зүйн мэдлэгийг сэргээн давтаж бататгах

    Хичээл хоорондын холбоо

             -Уран зохиолын хичээлтэй холбож, зохиолуудаас сонгон жишээ авч ажиллана.                                                                                                                           –Эх дээр ажиллах явцад түүх, газар зүйн хичээлтэй холбоно.

    Анги хоорондын залгамж холбоо:

    -Бага   ангидаа  эхийн тухай мэдэж, төрөл бүрийн эхийг зохион найруулж бичих чадвартай болсон, зөв бичих дүрмийн цогц мэдлэгтэй болсонд үндэслэнэ.                                                                                                                         - 8-р ангид тайлбарламжийн тухай  үзэж,  эхэд задлал  хийх болно.

             Бүлэг сэдвийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт:

     

    Нэгж хичээлийн сэдэв

    Цаг.

    Онол

    Дадлага

    Хяналт

    Бүгд

     

    1.

     

    Хүүрнэмж бичих

     

    1 цаг

     

    4 цаг

     

    1 цаг

     

    6 цаг

     

    2.

    Тоочимж бичих

     

    1 цаг

     

    4 цаг

     

    1 цаг

     

    6 цаг

     

    3.

     

    Яриа бичгийн дадлага

     

     

     

    7 цаг

     

    1 цаг

     

    8 цаг

     

     

    Бүгд

     

    2 цаг

     

    15 цаг

     

    3 цаг

     

    20 цаг

     

         

    Нэгж хичээлийн хөтөлбөр №1

                                      Сэдэв: Хүүрнэмж бичих.

                                      Хугацаа: 6 цаг

     Хамрах хүрээ:  Суралцагчид өмнөх  ангидаа  эхийн  үндсэн шинжийг  танин мэдэж,эхийн бүтэц,хувиргалыг тайлбарлах,эх ба өгүүлбэр зохион бичихдээ үг хэллэгийг сонгон найруулж бичих чадварыг зохих хэмжээнд эзэмшсэн байна.

                                      Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

    Хүүрнэмж эхийн онцлог шинж,төрөл зүйлийн тухай ойлгуулж, хүүрнэмжийг  эхийн  бусад хэв маягаас ялгах, төрөл бүрийн эхийг дэлгэрүүлэн бичих,  хувирган   бичих чадвар төлөвшүүлнэ.

                                      Хүлээгдэж буй тодорхой үр дүн:

       1.Хүүрнэмжийг  эхийн  бусад хэв маягаас ялгах

       2.Хүүрнэмж  эхийг  хувирган өөрчилж, найруулгыг засаж сайжруулах

       3.Бичил эхийг дэлгэрүүлэн  хүүрнэж бичих

       4.Ойролцоо ба эсрэг утгатай үгсийг зөв сонгож, эх зохиох

       5.Төрөл бүрийн  хүүрнэмж  зохион  бичих цогц чадамж төлөвшүүлнэ.

                                      Агуулга арга зүйн интеграци:

    • Уран зохиол, монголбичиг,түүхийн хичээлтэй холбоно.
    • Бага ангидаа бичил эх зохиох чадвартай болсон ба цаашид төрөл бүрийн эхэд задлал хийж сурахад суурь болох мэдлэг,  чадвар  эзэмшинэ.

                                      Хичээлийн хэрэглэгдэхүүн:

               -Төрөл бүрийн эх сэдвүүд ,

                - Тараах материал, сорилууд

                -Схем үзүүлэнгүүд

               - Сурах бичиг                                                      

    Агуулга:

     

    Судлагдахуун

     

    Ур ухаан

     

    • Эхийн хэв маягуудын ялгаа
    • Төрөл бүрийн эхийг ялган тайлбарлах
    • Хүүрнэмжийг тоочимжоос ялгах
    • Төрөл бүрийн эх зохиох.
    • Хүүрнэмж, түүний хэсгүүд
    • Хүүрнэмж эхийг цогцолбороор хэсэглэх
    • Ойролцоо ба эсрэг утгатай үгийг зөв сонгож, эх зохиох.
    • Эхийг дуурайн бичих.
    • Эхийг хувирган өөрчилж бичих.

     

     

     

    • Эхийн сэдэв, гол санаа
    • Эхийн сэдэв, гол санааг тайлбарлах
    • Тулгууур үгээс эхэд юуны тухай өгүүлснийг олж тайлбарлах.
    • Эхийн өгүүлэгдэж байгаа зүйлээс үүдэн, сэдвийг тодорхойлох.
    • Тулгуур үг сэдвээс ургуулан гол санааг тодорхойлох.

     

    Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт:

     

    Хичээл

     

    Ээлжит хичээлийн сэдэв

     

    Бие даалт

     

    Ээлжит хичээлийн зорилго

     

    Арга зүй

     

    1,2-р хичээл

    -Эхийн гарчиг ба сэдэв, гол санаа, тулгуур ба түлхүүр үг

     

    Давт-лага 1-2. 3- 4

    Эхийн сэдэв, гол санааг тайлбарлах, задлал хийх, үйлийн баримжааг эзэмшүүлэх

    Бод, хамтар, хуваалц арга

     

    3-р хичээл

     

    Эх түүний хэв маягууд

     

    Дасгал 1- 2

     

    Эхийн хэв маягуудыг ялгаж задлал хийх цогц чадамж төлөвшүүлэх

     

    Асуултаар хөгжүүлэх арга

     

    4,5-р хичээл

    Хүүрнэмж эхийн онцлог, задлал хийх, хүүрнэмж бичих

     

    Дасгал 3- 4. 5- 6

    Хүүрнэмжийг бусад хэв маягаас ялгах, эхийг дуурайн бичих, хувирган бичих цогц чадамж төлөвшүүлэх.

     

    Унших, бичих үйл ажиллагааг чиглүүлэх арга

     

    6-р хичээл

     

    Бичгийн ажил.

     

    Хүүр-нэмж бичих

     

    Нэгж хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, цогц чадамжийг үнэлж дүгнэх, бататгах

     

    Бичгээр шалгах арга.

     

    Ээлжит хичээл №1,2

    Хичээлийн сэдэв:

                   Эхийн гарчиг ба сэдэв, гол санаа, тулгуур ба түлхүүр үг. Давтлага:1-2 .3- 4

     

    Хичээлийн үе шат

     

    Багшийн үйл ажиллагаа

     

    Сурагчийн үйл ажиллагаа

     

     

    Сэргээн санах үе

    Хэлний нэгжүүдийн тухай сурагчдаас асуулт асууж өмнөх мэдлэгийг сэргээнэ

     

    Эх – өгүүлбэр- үг- бүтээвэр “- ийн тухай товч ярилцана. Эхийн гол утга санааг хэрхэн олох талаар санал солилцоно.

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Утга санааг ойлгож мэдлэг эзэмших үе

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Утга санааг ойлгож,

    мэдлэг эзэмших үе

    Схем, үзүүлэнг ашиглан, хэлний нэгжүүдийн талаар харилцан ярилцаж, ойлголтыг товч дүгнэн ярьж өгнө.

    -Эхэд задлал хийлгүүлэн, эхийн сэдэв, гол санааг тайлбарлаж өгнө.

    -Тулгуур ба түлхүүр үгийн талаар асуудал дэвшүүлэн яриулж, дүгнэлт гаргуулна.

     

    -Хэлзүйн ойлголтыг давтан ярьж өгөн, зөв бичих дүрмийг сэргээн ярилцаж, үгсийг цээжээр бичүүлнэ.

     

    Давтлага 1

    2МХ1: Эх хэлний талаарх эхүүдийн утга санааг дэлгэрүүлэн ярилцана.

     

    -.Ойролцоо ба эсрэг утгатай үгсийг сурагчидтай хамтран олно.

    -Жишээ хэлүүлнэ.

    -Ойролцоо утгат үгсээр өгүүлбэр зохиолгон, найруулгын ялгааг ярилцана.

     

    -2МХ4-Хэлний соёлайн хүрээнд: б,в,г-г тайлбарлан ярина.

    -Тийн ялгалын нөхцөлүүд нь төрөл бүрийн утга илтгэдгийг тайлбарлан ярьж, Х.Т.Я-ын хам бүтцийн утга харгалзуулан бичүүлнэ.

    -Нэрээс үйл үг үүсгэх “-л” дагаврын дүрмийг сэргээн ярилцаж, үгсийг бичүүлэх ба эхээс үгсийг олуулж, тайлбарлуулах болно.

     

    -Үйл үг бүтээх –л дагасартай үгсийг цээжээр бичүүлэн, үгсийг бүтээврээр задлуулж, дүрмийг тайлбарлуулна. Дасгал -2-ыг тайлбартай дасгалын аргаар ажиллуулна.

    -Үгсийн аймгийн талаарх ойлголтыг сэргээн давтаж ярилцана.

    -Үгсийг ерөнхийд нь хувилах үгс, үл хувилах үгс гэж ангилдаг болох талаар товч ярина.

    Давтлага 3. Сурагчдаар бие даалган ажиллуулна.

    -Дүрмүүдийг сэргээн бататган тайлбарлаж бичүүлнэ.

    “Балархай эгшиг нь эгшиг-жүүлэх, ялгах, зөөлрүүлэх үүрэгтэй байдаг.

    1 “сурав” гэдгийн “а” зөвхөн эгшигжүүлэх үүрэгтэй. 2. “хурга” гэдгийн “а” нь ялгах ба эгшигжүүлэх үүрэгтэй. 3.”сорил” гэдгийн “и” нь зөөл- рүүлэх ба эгшигжүүлэх үүрэгтэй

    - Ойлголтыг дэвтэртээ тэмдэглэж авна.

    Эх- цогцолбор- өгүүлбэр- үг- бүтээвэр

    -Сэдөв, гол санаа хоёрын нэгдэл болсон богино нэрлэлтийг гарчиг гэнэ. –Зохиогчоос уул эхийн санааг гаргах гэж сэдсэн санааг сэдэв гэнэ. –Эхийн сэдвийг үйл явдлаар дүрсэлж дүгнэлт гаргахыг гол санаа гэнэ. –Зохиогчийн гол санаагаа илэрхийлэхэд хамгийн гол үүрэгтэй үгийг тулгуур үг гэнэ. –Зохиогчийн уран санааг илэрхийлсэн үгсийг шинэ санаа бүхий түлхүүр үг гэнэ.

    -Зөв бичих дүрмийг харилцан тайлбарлаж ярих ба үгсийг цээжээр бичнэ.

    “сурагчдадаа, мөнхөжнө, тосолъё, сонсоцгоо, уяя, үзэхэд, төрөлхтний”

    -Ойролцоо үг, эсрэг үг гэж юуг хэлэх талаар ярьж, жишээ хэлнэ, эхээс сонгосон үгсийг утгаар нь бүлэглэнэ.

    1. Ойролцоо утгат үгс: орчлон- ертөнц, мэндлэх- золгох, эдүгээ- одоо, баяжуулах- арвижуулах. зөрөг- жим.

    2. Эсрэг утгат үгс: баян- ядуу, асуух-хариулах, уйтгартай- баяртай г.м

    -Харьяалахын тийн ялгалын хам бүтцийн утга хэрхэн яажилэрсэн талаар дүгнэн хэлнэ, бичнэ.

    1.Соёлын музей а.Бүхэл хэсгийн харьцаа

    2.Саахалтын эмээ б.Эзний харьцаа

    3.Гэрийн бүслүүр в.Орны харьцаа

    4.Миний шүлэг г.Зориулалтын харьцаа

    Хариу: 1г,2в,3а,4б.

     

    1.Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагаврыг шууд залгаж бичнэ.Ж:хагал, дуул 2.ЭГ-ээр төгссөн үгэнд -л дагаврыг залга-хад ард нь эгшиг бичнэ.Ж: савла, чөдөрлө 3.ЗГ- ээр төгссөн үгэнд –л дагавар залгахад өмнө нь эгшиг бичнэ. Ж: тусал, ногтол

    4.Заримдаг гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд –л дагавар залгахад үгийн үндэс эвдрэхэд хүрэх тул эгшгийг ард нь бичнэ. Ж: хувцасла, хавтасла

     

    “гуравлалаа, тосолъё, тусалж, нүүдэллэлээ, гадаслав, бутална, батлаарай”

    -Дасгал ажлыг гүйцэтгэнэ.

    -Цогцолбор бүрийн утгыг тайлбарлан, гарчиг өгнө

    .-Хувилах үгс нь жинхэнэ нэр, үйл үг, төлөөлөх үг юм. Төлөөлөх үгсэд заах үг, асуух үг, ялгах үг орно. Ж:энэ, тэр, ямар, бүгд гэх мэт.

    -Эхэд орсон үгсээс сонгосон үгсийн балархай эгшиг нь хэдэн үүрэгтэй орснсср нь бүлэглэн бичиж, тайлбарлан ярина.

     

    Балархай эгшиг нь 1 үүрэгтэй орсон үгс:

    Балархай эгшиг нь 2 үүрэгтэй орсон үгс:

     

    Үлэмжийн, сайхан, төрүүлсэн, үсэн, буурал, болох, энгэрт, нойрссон, эргэх, гэрэлтүүлэн, наран, гайхамшиг, амьтан, тэтгэгч, саахалт, хооронд, салахыг, мартан, эдэлсэн, үлгэр, цэвэрхэн

     

     

    Санах,золгох, баясгагч, амьсгалыг, үнэхээр, ургамал, жаргал, болгомоор

     

     

     

     

     

    Бататгах үе

    -Сурагчдын дасгал ажил гүйцэтгэсэн байдалд үнэлгээ өгнө.

    - Үгсийг бичихдээ бүтцээр нь задалж үзээд, бүтээврийн нийлцэд ямар дүрмээр бичихийг бодох ёстойг ярина.

    -Гэрт:Давтлага 4

    -Сурагчид өөртөө болон бусдад үнэлгээ өгнө. -Ойлгомжгүй зүйлсийг асууж мэднэ. –Зөв бичих дүрмүүдийг сэргээн давтаж ярилцана.

    -Тарааж ажиллуулах материалд буй эх сэдвүүдийг уншиж, задлал хийн ярилцах ба эхээс сонгосон үгийн зөв бичих дүрмийг тайлбарлан ярина.

     

    Ээлжит хичээл №3

    Хичээлийн сэдэв:  Эх түүний хэв маягууд                Дасгал 1- 2

     

    Хичээлийн үе шат

     

    Багшийн үйл ажиллагаа

     

    Сурагчийн үйл ажиллагаа

     

    Онол, дүгнэлт

     

    Сэргээн санах үе

    -Эхэд задлал хийхэд анхаарах зүйлсийг ярьж, гэрийн даалгаврын гүйцэтгэлийг шалгана.

    -Эхийн бүтцийн үндсэн нэгж цогцолборыг ялгах ба монгол уламжлал, зан үйлийн талаар ярилцана

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Утга санааг ойлгож,

    мэдлэг эзэмших үе

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    элний нэгжүүдээс эхийн тухай түүний хэв маягийн тухай юу мэддэгийг нь төрөл бүрийн эх уншуулж, харьцуулах маягаар асуудал тавьж шийдвэрлүүлэн, онолын ойлголтыг цэгцэлж өгнө.

    Дасгал 1.

    -2МХ1-Эхийн түлхүүр үгсийг олуулна.

    - Түлхүүр үгс нь дүрслэх ур маягаар шинэ санаануудыг гаргадаг гэдгийг тайлбарлана.

    2МХ4: Эхийн хэв мая-гийг тодорхойлж, эхлэл , гол, төгсгөл хэсгийг нэрлэсэн өгүүлбэрээр илэрхийлүүлнэ.

    -“Алтан гургалдай”-сууж донгодсон модноос адис авсан хүн урт насалдаг тухай эхийг хувирган өөрчилж ярих, эхээс сонгосон үгийн утгыг тайлбарлах дадлага хийлгэнэ.

     

    - Эхийн хэв маягуудыг нэрлэж, ямар ялгаатай болох талаар асуудал дэвшүүлэн ярилцана.

     

    -Залхуугийн хор уршгийн тухай өгүүлсэн эхийг уншиж, аман задлал хийж ярилцана.дэвтэртээ тэмдэглэж авна.

     

    -Түлхүүр ба тулгуур үгсийг олно.

    Түлхүүр үгсээр илэрсэн шинэ санаабүхий цогцолбор зохион бичнэ.

    -а.Урт наслахын үндэс.

    б.Урт наслахын учир.

    в.Мөнхийн холбоо хэлхээ.

    -Юм бүхэн хоорондоо хэлхээтэй, утга учиртай байдаг тухай хэлэлцэнэ.

    - Эхтэй ойролцоо утгатай ба эсрэг утгатай эх зохиох, эхийн хэв маягийг хувирган өөрчилж найруулах дадлага хийнэ.

    - Эхийн хэв маягууд нь: тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж юм.

    Тоочимж нь үйл ба хэрэг явдлыг үзүүлэхдээ тухайн орны хүрээнд хэлний нэгжүүдийг зэрэгцүүлдэг

    Хүүрнэмж нь үйл ба хэрэг явдлыг тухайн цагийн хүрээнд цувуулан бичдэг

    Эргэцүүлэмж нь гол үйл ба хэрэг явдлыг харьцуулан, ерөнхийлөн дүгнэдэг

    Тайлбарламж нь үйл ба хэрэг явдлын шалтгааныг элдвээр задлан дэлгэдэг

     

     

     

    Бататгах

    үе

    -Дасгал 2-ын зарим зүйлсийг тайлбарлана.

    -Ухааны сүв-гэсэн үгийн утгыг тайлбарлаж, ойролцоо үг бичүүлнэ

     

    -Гэрт: “Эрдмийн ач эцэстээ” эх зохиож бич.

    Ухаанд нь ухна ишиг үхэх … гэх мэт

    “Санаа сохор бол нүд сохор” гэсэн хэллэгийн утгыг эхийн санаатай харьцуулан тайлбарлана.

    Ухааны - сүв гэдэг нь хүний оюун ухааны ухаарч ойлгох чадварыг хэлж байна гэх мэт.

     

    \Ээлжит хичээл № 4, 5

    Хичээлийн сэдэв: Хүүрнэмж  эхийн онцлог, задлал хийх, хүүрнэмж бичих    Дасгал 3-4.  5-6

     

    Хичээ-лийн үе шат

     

    Багшийн үйл ажиллагаа

     

    Сурагчийн үйл ажиллагаа

     

    Онол дүгнэлт

     

     

    Сэргээн санах үе

     

    -Эхийн хэв маягуудын талаар сэргээн давтаж ярилцана..

    -Сурагчдын зохион найруулж бичсэн эхэд үнэлгээ дүгнэлт өгнө.

     

    -Эхийн хэв маягуудыгнэрлэж, ямар ялгаатайболох талаар харилцан ярилцана.

    -Зохиосон эх ямар хэв маягийн эх болохыг тайлбарлан ярина.

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Мэдлэг эзэмших үе.

     

    -Яриа бичгийн дадлага хичээлийг сурагчдын унших, бичих үйл ажиллагааг чиглүүлэх аргаар явуулах ба сурагчдыг багаар ажиллуулан, үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх болно.

    -Зохиолч Д.Нацагдор-жийн уран бүтээлээс нэрлүүлэн, товч ярилцах ба “Шувуун саарал” өгүүллэгийн агуулга, бүтцээс ярьж өгч, сонгосон хэсгээс уншуулж, ажиглалт хийлгэнэ.

    -Зохиолын хэсэгт юуны тухай, хэрхэн бичсэнийг асуулт тавьж яриулна.

     

    -Дасгал 3. Эхийн гол санаа, хэв маягийг тодорхойлж, “хүйн холбоо” хэмээх холбоо үгийн утгыг

    тайлбарлуулна.

     

    “Хүүхэд эхтэйгээ хүйгээрээ холбогдсон байдаг. Түүний нэгэн адил эх орон, эх нутагтайгаа хүйн холбоотой байдаг” тухай яриулна.

    – Хүүрнэмж эх зохион бичүүлж үнэлж дүгнэнэ. –Эхийг хувирган өөрчилж бичих дадлага хийлгэнэ.

     

    -Сурагчид багаар ажиллан, эхэд задлал хийж, дүгнэлт гаргана.

    ...Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.

    Уудам газар дураао сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх нь эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.

    ..

    –Хүүрнэмж эхийн онцлогийг тухайн эхээр жишээлэн тайлбарлана.

     

     

    -Эхийн гол санааг дэлгэрүүлэн ярина.

    -Эхийн хэв маягийг тодорхойлж:

    “Аав ээжийн ургаасАлтан хүйгээрээ холбоотой Амьд явахын тавилан Амьдралын мөнхийн хэлхээтэй” гэсэн шүлгийн санааг уг эхийн санаатай харьцуулан тайлбарлаэж ярина.

     

    –“Хүй” гэдэг үгээс үүссэн үүр үгийн утгыг тайлбарлан, өгүүлбэр зохионо.

    –Багууд харилцан сэдэв , гарчиг хэлж, 5 минутын дотор уралдаантайгаар хүүрнэмж эх зохион бичнэ.

    –Хүн эх дэлхий, эх оронтойгоо ямар холбоотой байдаг тухай ярилцана, шүлэг зохионо.

     

    Аливаа үйл явдлыг цаг хугацааны дарааллаар эхнээс нь дуустал энгийн ойлгомжтой илэрхийлэхдээ хэлний нэгжүүдээс зүй зохистой сонгон найруулсныг хүүрнэмж эх гэнэ.

    Жишээ нь: Д.Нацагдоржийн “Шувуун саарал” эхийн хэсэгт: Хөдөөгийн нэгэн сайхан хөндий сайхан тагд хэдэн загуус морь тарлаж байгааг холоос хараад явж байхад зэрэглээн дунд танигдаж ядан байсан ч , ойртон ирээд харахад сэтгэл сэргэн бахдах сэтгэл төрж байгааг ойртон очих цаг хугацааны хөдлөнги байдалд энгийн ойлгомжтойгоор уран дүрслэлтэй хүүрнэн өгүүлсэн байна.

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Бататгах үе

    -Дасгал 5-ыг тайлбартай дасгалын аргаар ажил-луулж, яриа ба бичгийн чадварыг нэмэгдүүлнэ.

    –Ертөнцийн 7 гайхамшгийн талаар ярьж, хүний оюун ухааны хүч, гайхамшгийг өгүүлсэн хүүрнэмж эх зохиолгоно.

    -Хүүрнэмж эхийн онцлогийн талаар санал солилцож жишээ гаргуулна.

    -Уран зохиолын хичээлээр үзсэн үлгэрүүдээс хэсэглэн уншуулж., ямар хэв маягийн эх болохыг тайлбарлуулна.

    -Эх нь өгүүлбэрээс, өгүүлбэр нь холбоо үг, үгээс , үг нь бүтээврээс бүтдэг болохыг ярьж, эхээс сонгосон жинхэнэ нэр үгийг бүтцээр задлан тайлбарлуулна

    .

    –Гэрт: Дасгал 4, 6

    -Залхуугийн хор уршгийн тухай хүүрнэмж эх зохион бич

     

    -Хүний оюун ухааны хүч чадлыг илтгэсэн үлгэр ярих, зүйр цэцэн үг хэлэх, онч үг бүлэглэх зэрэг бүтээлч ажлууд хийнэ.

     

    –Бусдын зохион бичсэн хүүрнэмж эхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

     

    -Уран зохиолд үйл явдлыг цаг хугацааны дарааллаар үзүүлсэн хүүрнэмж эх элбэг байдгийг ажиглан дүгнэж, жишээ гаргана.

    -“Ах дүү гурав”, “Бэтгэлжин бор шувуу”, Нар сар хоёр”, “Алтан мөнгөн аргай” зэрэг үлгэрийн утга санааг товч ярьж, хүүрнэмж эх болохыг батлан ярина.

    –Эхээс сонгосон үгийг бүтцээр задлан тайлбарлана.

    “дархчуулын- дархан-чуул-ын дархан- идэвхтэы нэр язгуур -чуул- олон тооны дагавар -ын- харьяалахын тийн ялгалын нөхцөл” гэх мэт.

    “гайхамшгуудаасаа, бүтээлүүдийг нь”

     

     

    Ээлжит хичээл № 6

    Хичээлийн сэдэв: Нэгтгэн дүгнэх хичээл

    • Бичгийн ажил хийж шалгах.

     

    Д/д

     

    А. хэсэг

     

    Д/д

     

    Б. хэсэг

     

     

    Оноо

     

    1.

     

    “Хүн нэрээ, тогос өдөө” сэдвээр 60-70 үгтэй хүүрнэмж зохион бич.

     

    1.

     

    “Эзэн хичээвэл заяа хичээнэ” сэдвээр 60-70 үгтэй хүүрнэмж зохион бич.

     

     

     

    6 оноо

     

    2.

    Холбоо үгийн утгыг тайлбарлаж бич.

    “ Хүй татах, хүй бүтэн, хүй бөхтэй”.

     

    2.

    Холбоо үгийн утгыг тайлбарлаж бич.

    “Хүй зузаан, хүй тасрах, хүй муутай ”.

     

     

     

    3 оноо

     

    3.

     

    Хэлц үгийг оролцуулан 10-аас доошгүй үгтэй зөв найруулгатай өгүүлбэр зохиож бич

    “хорголоо тоолох.”

     

    3.

     

    Хэлц үгийг оролцуулан 10-аас доошгүй үгтэй зөв найруулгатай өгүүлбэр зохиож бич. “биеэ оторлох..”

     

     

     

    2 оноо

     

    4.

    Үгийг бүтцээр задлан тайлбарла.

    “ саальчдынхаа”

     

    4.

     

     

    Үгийг бүтцээр задлан тайлбарла. “ тэмдэглэлүүдийг нь

    ”Бүгд:

     

     

     

    3 оноо

     

     

     

    14 оноо

     

    Сургалтын үр дүнгийн хяналт шинжилгээ , үнэлгээ.

     

    Хүрэх үр дүн

     

    Үнэлгээний шалгуур

    Шалгах хэлбэр

     

    Оноо

     

    1.

     

    Хүүрнэмж эх зохион бичиж сурах.

     

    -Эхийг найруулгын болон зөв бич-гийн дүрмийн алдаагүй бичсэн эсэх

    - Эхийн сэдэв, агуулгад тохируулан бичиж чадсан эсэх

     

    Бичгээр шалгах

     

    6 оноо

     

    2.

     

    Хүүрнэмж эхэд задлал хийх.

    -Эхийг эхлэл, гол, төгсгөл хэсэгт хуваах - Эхийн хэв маягийг тодорхойлох - Эхийн гол утга анаатай дүйх хэлц үг олж тайлбарлах чадвартай эсэх

     

    Бие даалт

     

    6 оноо

     

    3.

     

    Хэлц үгийн утгыг тайлбарлах, өгүүлбэр зохиох.

    -Хэлц үгийн утгыг оновчтой тайлбарласан эсэх.

    -Зөв найруулгатай өгүүлбэр зохиосон эсэх.

    Бичгээр шалгах

     

    2оноо

     

    4.

     

    Үгийн баялгийг нэмэгдүүлэх.

     

    -Холбоо үгийн утгыг оновчтой зөв тайлбарласан эсэх.

     

    Бичгээр шалгах

     

    3 оноо

     

    5..

     

    Үгийг бүтцээр задлах чадвар төлөвшүүлэх..

     

    - Жинхэнэ нэрд бүтцийн задлал хийж, бүтээврүүдийг зөв тайлбарлаж чадсан эсэх.

     

    Бичгээр шалгах

    Бүгд:

     

    3 оноо

    20 оноо

     

    Хөтөлбөр боловсруулсан Өвөрхангай Арвайхээр 2 дугаар сургуулийн монголхэлний  багш С.Адьяасүрэн, Э.Даш, Д.Дагшигмаа

     


    Үзсэн тоо:6908