Нийгмийн ухаан - 11-р анги - Хичээлийн агуулга

    Ажилгүйдэл


    Батлав.Сургалтын менежер……………………….Д.Оюундарь

    Ээлжит хичээлийн төлөвлөлт

    Сэдэв:Ажилгүйдэл

    Сургууль: 9

     

     

    Огноо:2016.11.28

    Багшийн нэр:

    Ч.Оюунбилэг /IX сургууль/

    О.Уранцэцэг /IV сургууль/

    Д.Онон /XIX сургууль/

    Б.Энхцэцэг  /XI сургууль/

    АНГИ: 11а анги

     

    Сурах үйл ажиллагааны зорилго

    Ажилгүйдэл түүний шалтгаан,хэлбэрийг тохиолдол шинжлэх замаар шинжлэн судлаж, ажилгүйдлийн үр дагаврыг тооцоолон, гарах арга замыг тодорхойлж, өнөөгийн Монголын ажилгүйдлийн түвшинд дүн шинжилгээ хийх

    Үнэлгээ

    ·      Ажилгүйдлийн  учир шалтгааныг оновчтой гарган ирж буй байдал

    ·      Ажилгүйдлийн  хэлбэрийг тохиолдол шинжлэх замаар  оновчтой санааг гаргаж буй байдал

    ·      Ажилгүйдлийн үр дагаврыг оновчтой тооцоолж буй байдал 

    ·      Ажилгүйдлээс гарах  арга замыг тодорхойлж буй байдал

    ·      Бусдыг сонсч, багийн байр сууриа өөртөө итгэлтэйгээр илэрхийлж буй байдал

    Арга зүй

    Шинжлэн судлах арга

    Хичээлийн дүрэм

     

    Төлөвлөлт

    Үе шат

    Багшийн чиглүүлэх

    үйл ажиллагаа

    Сурагчийн мэдлэг бүтээх үйл ажиллагаа

    Ашиглах материалууд

    Шинжлэн судлах асуулт тавих, асуудал, таамаглал дэвшүүлэх

     

    ·         Интернэт орчинд http/www.swffieplayer.com/ сайт руу орж flash программ дээр хийсэн хичээлийг татаж суулгах.

    ·         Бичлэгийг үзээд ямар сэтгэгдэл төрснийг ярилцах замаар хичээлийн сэдвийг сурагчдаар гарган ирүүлэх

    ·         Яагаад нийгэмд ажилгүй иргэд нэмэгдэж байна вэ? Учир шалтгааныг тодруулах 1-р даалгаврыг ажиллахыг хүснэ.

    ·         Хийсэн зүйлээ багшийн онолын мэдээлэлтэй харьцуулж үнэлгээ хэсэг рүү орно

     

     

    Хичээл явагдах журмыг танилцуулна

    ·         Интернет орчинд  http/www.swffieplayer.com/ сайт компьютер Flash программ дээр хийсэн хичээлийг татаж хичээлээ эхлүүлэх.

    ·         Бичлэгийг анхааралтай үзэж өөрт төрсөн сэтгэгдэлээ хуваалцах замаар хичээлийн агуулгыг гарган ирнэ.

    ·         Нийгэмд ажилгүй иргэд нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ? Ярилцаад даалгавар  1 ажилгүйдлийн шалтгааныг өгүүлсэн тохиолдол унших, тоочин бичээд багшийн мэдээлэлтэй өөрийн хийснээ харьцуулан өөрийгөө үнэн зөв үнэлэх.

     

    Бичлэг, тохиолдол

    Шинжлэн судлах үйлийг төлөвлөх, холбогдох баримт, мэдээллийг эрж хайх, Цуглуулах

    ·         Сурагчид  өөрсдийгөө үнэлсний дараа даалгавар 2 болох ажилгүйдлийн хэлбэр рүү орж тохиолдол ажиллахыг хүснэ.

    ·         Тохиолдлыг ажиллуулахаас өмнө сурагч google.mn сайт руу орж ажилгүйдлийн хэлбэрийг олж унших даалгавар өгнө.

    ·         Өөрийгөө үнэлэхийг сануулах /даалгавар-2/

     

     

    ·         Сурагчид өөрсдийгөө үнэлсний дараа ажилгүйдлийн хэлбэр рүү орж тохиоолдол ажиллана.

    ·         Тохиолдлыг ажиллахаас өмнө сурагч google.mn сайтруу орж ажилгүйдлийн хэлбэрийг олж уншсан байна.

    ·         Өөрийгөө үнэлэх.

     

     

     

     

    Тохиолдол

     

     

    ,,

     

     

    Баримт,

    Мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэх, нотлох, үнэлэх

     

    ·         Ажилгүйдэл гэж юу вэ? Яагаад ажилгүйдэл үүсдэгийг мэдэж авсны үндсэн дээр ажилгүйдлийн үр дагаврыг сурагчдаар гаргуулан бичүүлж хийсэн зүйлээ багшийнхтай харьцуулан үнэлгээний аргачлалын дагуу өөрсдийгөө үнэлэхийг сануулах. /даалгавар-3/

    ·         Ажилгүйдэл гэж юу вэ? Яагаад ажилгүйдэл үүсдэгийг мэдэж авсны үндсэн дээр ажилгүйдлийн үр дагаврыг сурагч өөрсдийн хийсэн зүйлээ багшийнхтай харьцуулан үнэлгээний аргачлалын дагуу өөрсдийгөө үнэлэх.

     

    Тохиолдол

    Шинжилгээний үр дүнгтанилцуулах

     

     

     

    ·         Ажилгүйдлийн графикийг үзүүлэн дүн шинжилгээ хийнэ яриулах

    ·         Ажилгүйдэл яагаад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг бид мэдсэн бол одоо хэрхэн бууруулах арга зам байгааг сурагчдаар яриулах. /даалгавар-4/

    ·         Бататгал тест бөглүүлэх

     

    ·         Ажилүйдлийн графикт дүн шинжилгээ хийж ярилцах

    ·         Ажилгүйдлийн хэрхэн бууруулах арга зам байгааг сурагчид ярилцах

    ·         Гаргалгааг бичих

    ·         Бататгал тест бөглөх

     

     

    Тохиолдол тест

    Гэрийн даалгавар

    Мэтгэлцээний шийдэл

    1.      Төр засгаас ядуучуудаа халамжлах нь зүйтэй

    2.      Ажиллах хүчийн гадаадад гаргах нь зүйтэй

    Сонгож мэдээлэл цуглуулж ирнэ. Дараагийн хичээл дээр мэтгэлцэх

    Боловсруулсан:

    Ч.Оюунбилэг /IX сургууль/

    О.Уранцэцэг /IV сургууль/

    Д.Онон /XIX сургууль/

    Б.Энхцэцэг  /XI сургууль/

    Мэдээлэл:

    Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн захад өөрийн ажиллах хүчээ худалдахыг санал болгосон ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийн тоо юм. Өөрөөр хэлбэл ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давснаар ажилгүйдэл бий болдог.

    Ажилгүйдэл нь дараах хэлбэрүүдтэй байдаг. Үүнд:

    1.         Шилжилтийн ажилгүйдэл

    2.         Улирлын ажилгүйдэл

    3.         Бүтцийн ажилгүйдэл

    4.         Мөчлөгийн ажилгүйдэл

    Шилжилтийн ажилгүйдэл: Хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсдэг.  Жишээ нь: орон нутгийн шилжих хөдөлгөөн сургуулиа төгссөн залуус ажлын байраа сайн дураар солих гэх мэт. Ийм ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын шинжтэй байдаг.

    Улирлын ажилгүйдэл: Улирлын чанартай ажил мэргэжлээс шалтгаалан бий болж байгаа ажилгүйдэл

    Бүтцийн ажилгүйдэл: Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан техник технологийн хөгжил дэвшилтэй гүйцэж чадаагүйгээс энэхүү ажилгүйдэл үүснэ.

    Мөчлөгийн ажилгүйдэл: Эдийн засгийн уналт сэргэлт эдийн засгийн тогтворгүй байдалтай уядлан бий болдог ажилгүйдэл юм.

    Шалтгаан:

             Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бага

             Ажлын байрны хомсдол буюу эрэлт

             Боловсон хүчний чадавхи сул

             Ажил хийх дур сонирхолгүй

    Үр дагавар:

    1.         Хүн амын амьжиргааны түвшин буурч ядуурал нэмэгдэнэ

    2.         Хүвь хүн сэтгэл гутралд орж өөрийгөө болон бусдыг хүндлэх хандлага бий болно. Ирээдүйд итгэх итгэл нь алдана.

    3.         Архидалт, гэмт хэрэг, гэр бүл салалт гэх мэт ёс суртахууны хямралд орно

    4.         Нийгэм улс төрийн эмх замбараагүй байдал үүснэ.

    Ажилгүйдлийг бууруулах арга зам:

    1.         Эдийн засгийн аргаар / ажлын байраа нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих цалин хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, татварын зөв бодлого явуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих/

    2.         Захиргааны аргаар / хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэргэжил олгон дахин сургах, хүн амын шилжих хөдөлгөөнд хязгаарлалт хийх/

    3.         Гадаад хүчин зүйлсийг ашиглах / ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ажиллах хүчийг экпортлох, гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах/

     

     

     

     

     

    Бататгал

    1.      Ажилгүйдэл гэж юу вэ?

    a)      Ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давснаар ажилгүйдэл бий болдог.

    b)      Хүн амын олонхи хэсэг ажил хийх сонирхолгүй байхыг хэлнэ..

    c)      Тухайн улсын хүн амын 50% нь хөдөлмөр эрхлэхгүй байхыг хэлнэ. 

    d)     Хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн ажил эрхлэлтийг хэлнэ.

    2.      Зөв харгалзуулна уу?

    1.      Дорж Баянхонгор аймгаас Улаанбаатар

     хотод шилжин ирж ажилд орох болсон     а. Мөчлөгийн ажилгүйдэл

     боловч түр хүлээж хэрэгтэй болжээ.

    2.      Дорж ажилд ороход шаардлагатай

     ур чадваргүйгээс үүдэн ажилд              б. Шилжилтийн ажилгүйдэл

     орж чадсангүй.

    3.      Доржийн ажиллаж байсан үйлдвэр

    Эдийн засгийн доройтлоос үүдэн

     хаагдсан учраас ажилгүй болжээ.             в. Бүтцийн ажилгүйдэл

    4.      Дорж барилгын салбарт ажилладаг учир

    тодорхой хугацаанд ажилгүй болов.          г. Улирлын ажилгүйдэл

    a)      1г,2в,3а, 4б

    b)      1б,2г,3в, 4а

    c)      1б,2в,3а, 4г

    d)     1б,2г,3а, 4в

    3.      Ажилгүйдлийн үр дагавар юу вэ?

    a)      Хүн амын амьжиргааны түвшин буурч ядуурал нэмэгдэнэ

    b)      Ёс суртахууны уналт болж гэр бүл салах, гэмт хэрэг их гардаг

    c)      Нийгэм улс төрийн эмх замбараагүй байдал үүсдэг

    d)     Бүгд зөв

    4.      Аль нь ажилгүйдлийг бууруулах арга зам биш вэ?

    a)      Ажлын байрыг нэмэгдүүлэх

    b)      Хөдөлмөрийн нийлүүлэлтийн урамшуулах

    c)      Хувиараа хөдөлмөр эрхлэх

    d)     Ажиллах хүчийг  гадаадад их хэмжээгээр гаргах

    5.Өнөөгийн Монголын  нийгэмд ямар ажилгүйдэл их байна вэ?

    a)      Улирлын болон мөчлөгийн

    b)      Бүтцийн  болон мөчлөгийн

    c)      Улирлын болон шилжилт

    d)     Шилжилтийн болон бүтэц

    Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр,

    2016 оны10р сарын эцэст, дунд эзлэх хувиар

    Àéìàã, íèéñëýëèéí õºäºëìºð ýðõëýëòèéí áàéãóóëëàãàä 2016 îíû ýõíèé 10 ñàðä àæèëã¿é 100.1 ìÿíãàí èðãýí øèíýýð á¿ðòã¿¿ëæ, á¿ðòãýëòýé áàéñàí 16.8 ìÿíãàí èðãýí àæèëä çóó÷ëàãäàí îðæ, 84.7 ìÿíãàí èðãýí àæèë èäýâõòýé õàéõã¿é áàéãàà øàëòãààíààð á¿ðòãýëýýñ õàñàãäñàí áàéíà. Ýäãýýð ¿ç¿¿ëýëòèéã ºìíºõ îíû ìºí ¿åòýé õàðüöóóëàõàä øèíýýð á¿ðòã¿¿ëñýí àæèëã¿é èðãýä 1.5 (1.5%) ìÿíãàí õ¿íýýð, àæèë èäýâõòýé õàéõã¿é áàéãàà øàëòãààíààð á¿ðòãýëýýñ õàñàãäñàí èðãýä 1.5 (1.8%) ìÿíãàí õ¿íýýð ºñ÷, àæèëä çóó÷ëàãäàí îðñîí èðãýä 4.1 (19.5%) ìÿíãàí õ¿íýýð áóóð÷ýý. Á¿ðòãýëòýé àæèëã¿é èðãýäèéí 44.8 õóâèéã á¿ðýí äóíä, 30.6 õóâèéã äèïëîìûí äýýä áîëîí áàêàëàâðûí, 6.5 õóâèéã ñóóðü, 6.5 õóâèéã òåõíèêèéí áîëîí ìýðãýæëèéí, 5.7 õóâèéã òóñãàé ìýðãýæëèéí äóíä, 2.7 õóâèéã áàãà, 1.9 õóâèéã ìàãèñòð, äîêòîð, 1.3 õóâèéã áîëîâñðîëã¿é èðãýä ýçýëæ áàéíà. Óëñûí õýìæýýíä á¿ðòãýëòýé àæèëã¿é èðãýäèéí 58.7 õóâèéã 15-34 íàñíû çàëóó÷óóä ýçýëæ, ýíý ¿ç¿¿ëýëò Òºâ, ªìíºãîâü, Õîâä, Àðõàíãàé, Äîðíîä, Ñýëýíãý, Óâñ, Äóíäãîâü, Äîðíîãîâü, Ãîâüñ¿ìáýð, Ãîâü-Àëòàé, Ñ¿õáààòàð, Îðõîí, Õýíòèé, Áàÿí-ªëãèé àéìàãò óëñûí äóíäæààñ 0.1-11.3 ïóíêòýýð èë¿¿ áàéíà.


    Үзсэн тоо:659