Сургалтын туршилт - Багшийн хөгжил веб порталын сургалтын туршилт - Аргазүй материал

    zuragzuin hicheel


    Зурагт хэрэглэгдэх үсэг бичээс/Шрифт/

    Техникийн бүх төрлийн зураг төсөл, баримт бичигт тусгай хэмжээ, хэлбэрээр стандартчилсан крил, латин, грек цагаан толгойн үсэг ба араб, рим цифрүүд мөн тусгай тэмдэглэгээг хэрэглэнэ.Тэмдэгтийн /Үсэг, тоо, тэмдэг/ тигийг шрифт гэнэ.Зургийг гараар үйлдэх үед тайлбар бичиг, тэмдэглэгээ, хэмжээг шрифтээр бичиж гүйцэтгэнэ. Зурагт хэрэглэгдэх шрифтийг /MNS ISO 3098: 2003/ стандартыг баримтлан бичнэ. Том үсгийн өндрийг (h) мм-р илэрхийлсэн тоон утгыг шрифтийн хэмжээ гэнэ түүгээр шрифтийг нэрлэнэ.Үсгийг 1.8; 2.5; 3.5; 5; 7; 10; 14; 20- тийн гэж нэрлэдэг.Цифрийн өндөр том үсгийн өндөртэй тэнцүү байна. Тухайн тогтоосон шрифтийн том үсгийн хэмжээнээс хамаарч жижиг үсгийн өндөр нь дараагийн шрифтийн том үсгийн өндөртэй адил байна. Жишээ нь: 10-тын шрифтийн том үсгийн өндөр нь 10 мм байхад,жижиг үсгийн өндөр нь 7 мм байна.Шрифтийн тэмдэгтийн зураасны өргөн /d/ тогтмол байна.Үсгийн хэмжээнүүдийг үсгийн өндөр h, зураасны өргөн d-тэй харьцуулан авдаг.Шрифт нь А(d=h/14),Б(d=h/10) маягтай байх ба тэдгээрийг 750 налуу, эсвэл налуугүй (босоо) бичнэ.

    Тайлбар бичгийн гарчиг, зургийн нэрний бүх үсгийг томоор бичих нь зохимжтой.Булангийн хүснэгтэд зургийн тэмдэглэгээг 7-тын шрифтийн том үсгээр босоо бичнэ. Бусад бичэглэлийг 3.5-тын шрифтээр бичнэ.Үсгийн хэв маягийг нь алдахгүй зөв харьцаагаар бичиж сурахын тулд торон шугам татаж бичдэг. Зөв бичиж сурсныхаа дараа зөвхөн дээд доод хязгаараар нь бүдэг зураас татаж түүндээ багтааж бичнэ. Үсгийн бүтэц нь босоо, хэвтээ зураасаар бүтсэн, босоо ба хагас налуу зураасаар бүтсэн, хагас дугуйрсан элемент орсон О үсгийн зурлагад үндэслэсэн байна.


    Үзсэн тоо:8670
    shriptt.docx»