Математик - 6-р анги - Хичээлийн агуулга

    Бутархайн нэмэх, хасах


    Энгийн бутархайн нэмэх, хасах үйлдэл”

    Хамрах хүрээ: 6-р анги

    Заах цаг: 12

    Зорилго:

    Энгийн бутархайг жиших, ижил биш хуваарьтай бутархайн нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэх, бодлого, дасгал ажиллах

    Зорилт:

    • Бутархайн үндсэн чанарыг ойлгох, хэрэглэх
    • Бутархайг унших, бичих, нэрлэх
    • Гүйцээх үржигдэхүүнийг олох, бутархайнуудыг ерөнхий хуваарьт оруулах
    • Бутархайг хурааж, үл хураагдах бутархайд шилжүүлэх
    • Бутархайг жиших
    • Ижил биш хуваарьтай бутархайнуудыг нэмэх, хасах дүрмийг ойлгож, хэрэглэх
    • Холимог тооны бичлэг, нэрлэх, унших
    • Холимог тоог нэмэх, хасах, тоон шулуун дээрх дүрсэлж сурах
    • Ахуй амьдралын асуудал, бодлогыг холимог тооны үйлдэлд буулган, дүрсэлж, математик загварт шилжүүлэх, үйлдэл гүйцэтгэх
    • Тооны бутархай хэсгийг олох, тоог бутархайг хэсгээр олж сурах

      Агуулгын залгамж холбоо:

      Өмнө судалсан агуулга

      Одоо судлах агуулга

      Цаашид судлах агуулга

      -Энгийн бутархай

      -Аравтын бутархай

      -Энгийн бутархайн үндсэн чанар

      -Бутархайг хураах

      -Ерөнхий хуваарьтай болгох

      -Алгебрийн бутархайг ерөнхий хуваарьтай болгох, хураах

       

      Ижил хуваарьтай бутархайг жиших, нэмэх, хасах

      -Ижил биш хуваарьтай бутархайг жиших, нэмэх, хасах

      Алгебрийн бутархайг нэмэх, хасах

      Холимог тоо

      Холимог тоог нэмэх, хасах, жиших

      Бутархай тоотой холбоотой асуудал шийдвэрлэх

      Энгийн бутархай

      Засагдах бутархай

      Энгийн бутархай ба холимог тооны нэмэх, хасах

      Алгебрийн бутархайн нэмэх, хасах

       

       

      Агуулгын тогтолцоо:

      Судлагдахуун /мэдлэг/

      Ур ухаан /чадвар/

      Энгийн бутархайг жиших

      Холимог тооны нэмэх, хасах үйлдэл

      Бутархай тооны нэмэх, хасах үйлдэл

      Энгийн бутархайг нэрлэх, унших, бичих, тэмдэглэх

      Тооны бутархай хэсгийг олох, илэрхийлэх

      Бутархай тоон нэмэх , хасах үйлдлийн дараалал тогтоох

      Холимог тооны нэмэх, хасах үйлдэл

       

       

      Хэрэглэгдэхүүн:

    • Ном сурах бичиг
    • Тарааж өгөх материал
    • Үнэлгээний даалгавар
    • Үзүүлэн

       

       

       

       

       

       

       

       

       

       

      Сэдэв: Энгийн бутархайн үндсэн чанар ба бутархайг хураах

      Зорилго: Энгийн бутархайн үндсэн чанар, бутархайг хураах мэдлэгийг олгоно

      Зорилт: Энгийн бутархайн үндсэн чанар

    • Энгийн бутархайг хураах , ХИЕХ чээжээр олох

      Хичээлийн явц:

      Үе шат

      Багшийн үйл ажиллагаа

      Суралцагчийн үйл ажиллагаа

      1

      Өмнөх мэдлэг бататгах

      Хосоор ажиллах бэлтгэл хангана. Өмнөх мэдлэгийг бататгах

      Чээж дасгал ажиллах

      Багшийн өгсөн чээж дасгалыг бодож хариуг хэлэх

      2

      Шинэ мэдлэг олгох

      Ээж 2 шоколад авчээ. 4 хүүхдэдээ 8х4 хэмжээтэй шоколадны  хэсгийг тус тус өгчээ. Хэн нь илүү шоколад авсан бэ?

      Тэнцүү бутархай гэж юу болох тухай. Тэнцүү бутархайнуудыг нэрлүүлэх, гаргалгааг гаргуулах

      Шоколад зурж, нүдийг тооцон, хуваалтын тоо өөр боловч харгалзах хэсэг нь тэнцүү байна гэсэн санааг гаргана. Тэнцүү бутархайн утга гаргах

      Өгөгдсөн бутархайтай тэнцүү бутархайг гаргах

      3

      Бататгал

      Тэгш өнцөгт зурж, хайчлуулаад тэнцүү хэсгүүдэд хуваалгах даалгавар өгнө.

      Дасгал №1-9,   №16-20

      Тэгш өнцөгт дүрсийг 2,4,8 тэнцүү хэсэгт хуваах хуваалтын хэсгүүдийг олох, төстэй, ялгаатай талуудыг нэрлэх

      4

      Дүгнэлт Энгийн бутархайн үндсэн чанар гэж юу болох талаар дүгнэн ярилцах

      Гэрийн даалгавар Дасгал № 10-15

       

      Нэмэлт:

      Бутархайн хүртвэр, хуваарь тус бүрийг нэг ижил тоогоор үржүүлэх буюу хуваахад анхны бутархайтай тэнцүү бутархай үүснэ. Үүнийг бутархайн үндсэн чанар гэнэ. Нэгэн ижил тоогоор үржүүлж буй тоог гүйцээх үржигдэхүүн, харин хувааж буй тоог ерөнхий хуваагч гэнэ.

      Бутархайн хүртвэр, хуваарийг ерөнхий хуваагчид нь хуваахыг бутархайг хураах гэнэ. Харин хүртвэр, хуваарь хоёрт буй тоонууд харилцан анхны тоонууд бөгөөд ерөнхий хуваагч тоо нь 1-ээс өөр тоо байхгүй бол үл хураагдах бутархай гэнэ.

      Бутархайг хураах үйлдлийг хоёр аргаар гүйцэтгэж болно.

    1. Хүртвэр хуваарийг тохирох (ерөнхиий хуваагч) тоонд нь дэс дараалан хурааж болно.
    2. Хүртвэр, хуваарь хоёрын хамгийн их ерөнхий хуваагчийг олоод, хүртвэр, хуваарийг түүний үржвэр хэлбэртэй бичээд хурааж болно.

      Сэдэв: Бутархайг ерөнхий хуваарьтай болгох, жиших

      Зорилго: Бутархайг ерөнхий хуваарьт шилжүүлж сурах, бутархайг жиших мэдлэг, чадварыг олгоно.

      Хичээлийн явц:

      Үе шат

      Багшийн үйл ажиллагаа

      Суралцагчийн үйл ажиллагаа

      1

      Өмнөх мэдлэг бататгах

      Гэрийн даалгавар шалгах өмнөх мэдлэгийг бататгах

      Багшийн өгсөн дасгалыг бодож хариуг хэлэх

      2

      Шинэ мэдлэг олгох

      Хоёр пиццаг гурван хүүхдэд, гурван пиццаг дөрвөн хүүхдэд хувааж өгөхөд алинд нь их ноогдох вэ?

      Хүүхэд бүрийн бодолтыг ажиглах, нэмэлт тайлбар өгөх

      Өгөгдсөн бодлогыг бодох, аль нь их болохыг тодорхойлох,

      Бутархайг ижил хуваарьт шилжүүлэх, ижил хуваарьт бутархайн хүртвэрээр жиших

       

      3

      Бататгал

      Хүүхэд бүрээс гарсан бодолтыг самбарт бичиж, тайлбар өгнө.  

      Дасгал №27-35

      Дасгал ажиллах, ерөнхий ижил хуваарьт шилжүүлэх, жиших,

      4

      Дүгнэлт Бутархайг хураах, ерөнхий хуваарьт шилжүүлэх тухай  дүгнэн ярилцах асуулт асууж, хичээлийг дүгнэн ярилцах

      Гэрийн даалгавар Дасгал № 36-40

       

      Нэмэлт:       Бутархайнуудыг ижил хуваарьтай болгохыг ерөнхий хуваарьт оруулах гэнэ.

      Асуух асуулт

    1. Ижил биш хуваарьтай бутархайн бага хуваарьтай нь их байна гэж үнэн үү? Яагаад
    2. Хоёр бутархайг ерөнхий хуваарьт оруулах гэж юуг хэлэх вэ?
    3. Хуваариуд харилцан анхны тоо байхад хамгийн бага ерөнхий хуваарь нь ямар тоо байх вэ?
    4. Ямар тоог гүйцээх үржигдэхүүн гэх вэ?

      Сэдэв: Ижил биш хуваарьтай бутархайн нэмэх хасах

      Зорилго: Ижил биш хуваарьтай бутархайг нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэж сурах

      Хичээлийн явц:

      Үе шат

      Багшийн үйл ажиллагаа

      Суралцагчийн үйл ажиллагаа

      1

      Өмнөх мэдлэг бататгах

      Мэндлэх, ирц бүртгэх, өмнөх мэдлэгийг бататгах

      Хичээлд анхааралтай, идэвхитэй оролцох бэлтгэлийг хангах

      2

      Шинэ мэдлэг олгох

      Нэг метрийн урттай хоёр ижил туузны нэгнийх нь 1/3 –ийг, нөгөөгийн ½ -ийг айчилж авчээ. Нийт ямар хэсгийг хайчилж авсан бэ?

      Ижил хуваарьт шилжүүлэхдээ:

      -Өгсөн бутархайнуудыг ерөнхий хуваарьтай болгоно.

      -Ижил хуваарьтай бутархайнуудыг нэмэх(хасах) дүрмээр нэмнэ (хасна).

      Ижил биш хуваарьт бутархайг нэмэх үйлдэл хэлбэрт бичих, хуваарийн ерөнхий хуваагдагчийг олох, ижил хуваарьт шилжүүлэх, нэмэх үйлдэл бодох хасах үйлдлийг бодох

      3

      Бататгал

      Ижил биш хуваарьт бутархайг нэмэх, хасах үйлдлийг тайлбарлаж өгөх,

      Дасгал№50-56

      Дасгал ажиллах, багшаас асуух бодолтыг тайбарлуулах

      4

      Дүгнэлт  Ижил биш хуваарьтай бутархайг нэмэх, хасах үйлдлийн талаар дүгнэн ярилцах

      Ижил биш хуваарьтай бутархайг нэмэхдээ(хасахдаа) хүртвэрийг хүртвэр дээр, хуваарийг хуваарь дээр нэмэх (хасах) нь зөв үү? Асуултыг асууж тайлбарлах

      Гэрийн даалгавар Дасгал № 57-59

       

       

       

      Сэдэв: Холимог тоо, холимог тооны нэмэх, хасах

      Зорилго: Холимог тоог нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэж сурах, үр дүнг хураах, зөв бутархайд шилжүүлж сурах

      Зорилт:  Холимог тоог унших, нэрлэх

    • Холимог тоог нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх
    • Холимог тооны гарсан үр дүнг хураах , зөв бутархайд шилжүүлэх

      Хичээлийн явц:

      а/Өмнөх мэдлэг бататгах

      бутархай тооны нэмэх, хасах үйлдлийг бататгах дасгал ажилуулах

      б/ Шинэ мэдлэг олгох

      Холимог тоог засагдах бутархай болгох хэд хэдэн жишээг самбарт бодуулж ийм төрлийн жишээ дасгалыг гүйцэтгэхэд анхаарна. Холимог тоог бухэл ба бутархай хэсгийн нийлбэр болгон бичих, нэмэхийн байр сэлгэх, хэсэглэн нэгтгэх хуулийг сэргээн сануулаад эдгээр хууль нь холимог тооны нэмэхийг тэдгээрийн бүхл хэсгийн нийлбэр б тэдгээрийн бутархай хэсгийн нийлбэрт шилжүүлэх дасгалуудыг ажиллах

      Жишээ 1:   ялгаварыг ол.

      Бодолт: Холимог тооны бутархай хэсгийг хамгийн бага 18 гэсэн хуваарьт шилжүүлж, өгсөн тоог бүхэл ба бутархай хэсгийн нийлбэрээр илэрхийлэн хасвал

       

      Жишээ 2 :     ялгаврыг ол.

      Бодолт: Өгсөн тоонуудын бутархай хэсгийг 60 гэсэн хуваарьт шилжүүлж, өгсөн тоог бүхэл ба бутархай хэсгийн нийлбэр хэлбэрээр илэрхийлье.

         

      Хасагдагчийн бутархай хэсэг нь хасагчийн бутархай хэсгээс бага байгаа тул хасагдагчийг дараах байдлаар бичье.

       

      Иймд   болно.

      в/ Бататгал    Холимог тооны нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэх дасгал ажиллах , тайлбарлаж өгөх, Дасгал №73-75

      г/ Дүгнэлт  Холимог тооны нэмэх, хасах үйлдлийн талаар хэрхэн ойлгосныг бататгах асуулт асуух, харилцан ярилцах

      д/ Гэрийн даалгавар Дасгал № 76-78

      Сэдэв: Энгийн бутархайн хавсарсан илэрхийлэл бодох

      Зорилго: Энгийн бутархайн үйлдэл хавсарсан жишээ, илэрхийлэл, тэгшитгэл бодож сургах

      Зорилт: Холимог тоог бүхэл ба бутархай хэсгээр ангилан бичих

    • Холимог тооны нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх
    • Зөв бутархайд шилжүүлэх
    • Бутархайг хураах

      Хичээлийн явц:

      а/ Өмнөх мэдлэг бататгах

      Хасах үйлдлийг гүйцэтгэ.

                                                 

                              4            7       

      б/ Шинэ мэдлэг олгох

      Холимог тоог хасахдаа:

    • Ерөнхий хуваарьтай болгоно.
    • Бүхэл хэсгүүдээ хасна.
    • Бутархай хэсгүүдээ хасна. Бутархай хэсгийн хасагдагч хасагчаас бага бол хасагдагчийн бүхлээс зээлж засагдах бутархайд шилжүүлж хасна.
    • Хураагдах боломжтой бол хураана.

      Дасгал № 91-95 бодох

      в/  Дүгнэлт

    • Холимог тоог хасах дүрмийг тайлбарла
    • Холимог тоог хасахдаа бүхлээс бүхлийг, бутархайгаас бутархайг хасах нь зөв үү?
    • Бүхэл тооноос холимог тоог хасах жишээ бичиж, хасах дүрмийг тайлбарлах

      г Гэрийн даалгавар Дасгал №101-102

      Сэдэв: Холимог тоог жиших

      Зорилго: Холимог тоог жиших, бүхэл, бутархай хэсгүүдэд ялгах зэрэг чадварыг олгоно.

      Зорилт: - Холимог тоог унших, нэрлэх

    • Холимог тооны бүхэл хэсгийг ялгах
    • Холимог тооны бутархай хэсгийг ялгах, нэрлэх, унших
    • Холимог тоог жиших

      Хичээлийн явц:

      а/ Өмнөх мэдлэг бататгах

      Дараах тоог жиш.

       ба        ба        ба       ба       ба        ба

      б/ Шинэ мэдлэг олгох

      Холимог тоог жишихдээ:

    • Бүхэл хэсгийг нь жишнэ. Бүхэл ихтэй нь их болно.
    • Бүхэл хэсэг нь тэнцүү бол бутархай хэсгүүдийг нь жишнэ.
    1. Жишээд тайлбарла.

      2 ба         4 ба        ба          ба  

    2. Оёдолчин 13м торгоор 5 хантааз, 11м торгоор 4 цамц оёв. 1 цамц, 1 хантаазны алинд нь илүү торго орсон бэ?
    3. 6 ба 7-ийн хооронд орших холимог тоо 4-ыг олж бичээд жиш.
    4. 80л сүүг 27 тэнцүү хувааж савлав. Мөн 104л таргийг 35 тэнцүү хувааж савлав. Сүү ба тарагны аль нь их савлагдсан бэ?
    5. 600гр—р савласан чихэр 2800 төгрөгний үнэтэй, 1кг-аар савласан чихэр 4500төгрөгний үнэтэй байв. Аль нь илүү үнэтэй байна вэ?

     

    в/Бататгал

    Холимог тоог жиших, бүхэл, бутархай хэсгүүдийг ангилах, адилтгал хувиргалт хийх тухай хамтран ярилцах

    Дасгал №123, 124,125,130,131

    г/Гэрийн даалгавар Дасгал №132-134

    Сэдэв: Сэдвийн шалгалт

    Зорилго: Энгийн бутархайн нэмэх, хасах үйлдлийн тухай эзэмшсэн мэдлэгийг шалгаж, үнэлгээ дүгнэлт хийх

    Явц:

    Хувилбар-А

    1. холимог тоог засагдах бутархай хэлбэртэй бич.
    2. илэрхийллийн утгыг ол.
    3. тэгшитгэлийг бод.
    4. тэгшитгэлийг бод.
    5. ба тооны нийлбэрийг 5-аар багасга.
    6. ба тооны хооронд орших бутархай гурван тоог бичээд, жиш.

    Хувилбар-В

    1. холимог тоог засагдах бутархай хэлбэртэй бич.
    2. илэрхийллийн утгыг ол.
    3. тэгшитгэлийг бод.
    4. тэгшитгэлийг бод.
    5. ба тооны нийлбэрийг 6-аар багасга.
    6. ба тооны хооронд орших бутархай гурван тоог бичээд, жиш.


    Үзсэн тоо:9543