Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    НУУЦХАН СЭТГЭЛ


    БАЛЖИННЯМЫН ПYРЭВДОРЖ

          Б.Пvрэвдорж 1949 онд Завхан аймгийн Жаргалант суманд тєржээ. 1976 онд УБДС тєгсєж багш мэргэжилтэй болжээ. 1976 оноос эхлэн зохиол бичиж "Хоёр сэтгэл", "Хvний дайтай явахсан", “Сайхан модны шивнээ" ном, "Даяанчийн хяслан", "Могой боолт" роман хэвлvvлжээ. 1988 онд МYЭ-ийн шагнал хvртжээ.

     

     

    НУУЦХАН СЭТГЭЛ

           Хонгор шувуухай минь чи єєртєє хамааралгvй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нєхєрт гараагvй, гарсан ч амьдралаа цєхрєл гутралд хараахан оруулаагvй, тийм байдалд хvргэхээргvй ухаалаг, vзэсгэлэнтэй бvсгvй гэж бодож явдаг юм шvv дээ. Гоонь эрийн амьдралын єнгєнєєс болоод ийм бодолд хvлэгдэв vv яав.
           Чи "Нєхєр маань нууц амрагтай болчихвол яах вэ" гэж хэлэхээсээ ч цэрвэсэн байхыг бодвол ийм амьдралаас vнэхээр айдаг юм байна Нєхєр чинь ч юмуу, чи єєрєє нууц амрагтай харьцаж эхэлсэн бол хэрхэн яаж хандвал зохих талаар хоёулаа ярилцъя л даа. Олон vеийн эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн хэн нэгнээс цэрвэсэн нууцалсан сэтгэлийн дотно харьцааг “Нууц амраг” гэдэг. Тийм амрагуудын тухай сэтгэл уярч, нулимс дуслам дуу байдаг даа. Хэрвээ чиний амьдралд зєрчил vvсэж, чи vнэхээр vvнийг сонирхож байгаа бол би чадах чинээгээрээ л чамд туслахыг хичээлгvй яахав. Гэвч "Нvгэл нvглээс айсангvй: нvдний чинь хєєрхєнд арга ч vгvй даслаа. аюул аюулаас айсангvй, аашны чинь сайханд арга ч vгvй автлаа даа" гэж хослон дуулж байгаа хоёрт хорсон атаархах гэдэг хэцvv л дээ. Бидний ємнє нь дахин дахин ярилцаж байсан хайр дурлал, гэр бvл, гэр бvлийн зєрчил болоод зохицолын нэг хэсэг энэ яах аргагvй мєн. Мєнєєх санамсаргvй гэрлэлт, тохиролцооны гэр бvлийн дунд мєнх оршиж ирсэн энэ харьцааг хvлээн зєвшєєрєх, эсэргvvцэн тэмцэх аль аль нь тєвєгтэй гэдгийг чи ойлгох байхаа. Ихэнх бvсгvйчvvл нєхєрт гармагцаа тvvнийгээ мєнгєний машин болгож, энхрийлэл халамжаар дутааж амьдралаа ямар ч сонирхолгvй болгосноо єєрєє мэддэггvй. Yvний нэгэн адил эрчуvл маань эхнэр авмагцаа єєрийнхєє эд хогшил, гэрийн vйлчлэгч, манаач мэт харьцаж эхэлдэг. Тийм байтлаа хэн нэгнийгээ гэрэл гэгээ, баяр жаргал руу тэмvvлмэгц учиргvй их сандарч, шуугиан дэгдээж, тvvнийг нь хааж боох бvхий л аргыг эрж хайдаг. Энэ бол хань ижилдээ хайртайдаа биш, зvгээр л эдэлгээний морь шиг єєртєє байлгахыг хvссэн хvсэл, атаа хорсол гэж би дотроо бодож явдаг юм л даа. Миний энэ бодол чамд таалагдахгvй байгааг би ойлгож байнаа. “Yг хатуу ч явдалд тустай" гэдэг. Уучлаарай бvсгvй минь, чиний сэтгэлийн гутрал зовлонг даамжруулахыг би яахан хvсэх билээ. Чи нэгэнт л нууц амрагтай болсон нєхєртэйгээ яаж харьцахыг асууж байгаа бол хоёулаа яриагаа vргэлжлvvлье. Хэрвээ чамд тийм явдал тохиолдсон бол маш эерэгээр авч vзвэл чиний залууг тун дажгvй эр хvн юмаа гэж би бодож байна.

         Сайхан ургасан євс ногоон дээгvvр хєл нvцгэн явж байхдаа ус хараагvй ч тэнд ус чийг байна гэдгийг мэднэ. Чи євдєж шаналаагvй ч гэсэн битvv хатуу зовиур тvгшvvр сэтгэлд чинь хургаад ирвэл би євдєх нь ээ гэдгээ бас мэдэрнэ. Яг vvнтэй адил vл ойлгох. эргэлзээ тєрєх байдлаар нєхрєє єєр эмэгтэйтэй дотно харьцаа vvсгээ юv дээ гэсэн тvгшvvр сэтгэлд чинь ургах болно. Манай энэ яачихаа вэ, урьд нь ийм байгаагvй гэсэн мэдрэмж тєрж эхэлнэ. Орой ажлаасаа ирээд чамтай хуучилж, маргааш юу хийх хэнтэй уулзахаа илэн далангvй ярьдаг байсан бол ингэж ярих нь цєєрєєд чамаас цэрвэсэн, сэтгэл нь зовиуртай ч юм уу нэг юм нууцалсан байдалтай болно. Тухайн єдрvvдэд хэсэг хугацаанд юу хийсэн нь чамд тодорхойгvй. Энэ тухай асуухад маш авцалдаагvй хариулт хэлж, нєгєєх ойлгомжгvй ажил тєрєлтэй нь хутгалдахыг чи ажиглаж болно. Чиний сайн мэдэх хайрладаг хvн гэнэт чамд ойлгомжгvй, заримдаа бvр танихгvй хvн шиг санагдана. Нєхєр чинь чамд шvvмжлэлтэй хандаж, vсээ тэгж засуул, наад хувцас хунараа хар гэж хэлж ч магадгvй. Нєхрийн чинь очих дуртай болсон газар хэн нэгэн найзынх нь ч юм уу, эсвэл зоогийн газар, зургийн vзэсгэлэн ярианд нь олон давтагдана. Тэнд очиж саатлаа гэж тайлбарлахыг оролдох байх. Хувцас ємсгєлдєє анхаарал тавьж ємнєхєєсєє арай л єєрєєр аяглаж аашлах нь чиний харцны хажуугаар єнгєрч чадна гэж vv. Хайр дурлал юм уу ямар нэгэн сайхан эмэгтэйн тухай ярихдаа нvд нь сэргэх атлаа гэр бvлийнхээ тухай ярихад тээршээнэ. Нєхєр чинь гэртээ оройтож ирэх нь олширч ажил тєрєл ихтэй байгаагаа байн байн учирлан ярина. Зарим эрчvvл эхнэртээ анхаарал тавьж байгаа дvр эсгэх явдал ч байдаг. Ихэнхдээ сэтгэл хангалуун, єєртєє итгэсэн баяр бахдалтай инээмсэглэл цалгиулан явааг чи ажиглаж болно. Энэ vеэс чиний гайхшрал, нvдний vvл арилж бидний амьдралд ан цав vvсчээ гэдгийг зvрхээрээ мэдэрнэ, Тэр vєд яах вэ. Энэ бол vнэхээр чиний шийдвэрлэвэл зохих асуудал мєн. Yvний цаана чиний нэр тєр, бахархал, vр хvvхдийн ирээдvй байгаа гэдийг ухаалгаар бодох хэрэгтэй л дээ. Нєхєр маань яагаад єер эмэгтэйг хvсэмжилж болохгvй билээ. Би тvvнийхээ санаанд хvрэхгvй байж тэр сайхан хvсэл мєрєєдєл, инээмсэглэлээс нь салгаж оюун санаагvй амьтан болгохын хэрэг юу байна. Дураараа л болог гэж бодох бvсгvй ер нь гарах болов уу. Уг нь ингэж бодох vнэхээр зєв ч гэлээ бvсгvйчvvл хэзээ ч ингэж бодож чаддаггvй. Ихэнх хvvхнvvд єрсєлдєгчєє харахыг юу юунаас илvv хvсдэг. Хаана ажилладаг, ямар мэргэжилтэй, нас сvvдэр, хєєрхєн муухай гээд л бєєн бодол эрэлхийлэлд автдаг.

           Миний танил эмэгтэй нєхрийнхєє амраг хvvхнийг найз нєхдийнх нь хамт гэртээ урьж л дээ. Нєхєр нь сайхь эмэгтэйг маш энхрий дотноор харах мєртлєє тvvнтэй бараг ярихгvй байхыг хичээж байгаа нь хэний ч нvдэнд ил байгаа нь ойлгомжтой. Жирийн танил, хамт ажилладаг хvмvvсийн хэмжээнд ярилцаж, авгайдаа танилцуулжээ. Эхнэр ч мэдээж єрсєлдєгчєє сайн харж авалгvй яах вэ. Тэгэх л гэж энэ цайллагыг зохион байгуулсан юм хойно. Єєрєєс нь энхэрхэн, сэтгэл татам бvсгvйг хараад хор шар нь хєдєлж, хувийн ємчинд нь халдсан мэт, хуримын бєгжийг нь булааж авсан мэт санагдах нь мэдээж. Зочдыг босго давмагц л
          -Энэ бvсгvй чиний юу юм бэ. Амраг чинь юм биш vv. Учиргvй хайрлаж энхрийлсэн харцаар ширтэхийг чинь хараагvй гэж бодоо юу. Миний чих дvлийрч, нуд сохроогvй гээд л бууж єгч. Энэ ч аргагvй. Иймэрхvv дайралтаас эр хvн аль болохоор бултаж зайлахыг хичээлгvй яах вэ.
           - Нэг муу гудамжны янхан, мєнгєний хvvхэн. Хvнээс илvv юу байгаа юм. Годойсон шар юм л байна. Муу єлєгчин чамайг даа ... гээд л эхнэрийн хор малтсан vг улам гvнзгийрэхэд эр хvн тэснэ гэж vv. Хайрлаж энхрийлж яваа бvсгvйгээ хvнд доромжлуулахыг хэн хvсэх билээ. Ємєєрєхєєс єєр аргагvй. Чи бод доо. Энэ эмэгтэй нєхрийнхєє сэтгэлдээ нууцалж нандигнаж яваа бvсгvйг нь гэртээ урьж єєртэйгєє зэрэгцvvлэн харуулах хэрэг байсан уу. Нууц амрагаа ємєєрч байгаа нєхрєє харах юу нь сайхан байх вэ дээ. Энэ бол дэндvv бодлогогvй, єєрийгєє хэтэрхий доор оруулсан vйлдэл байгаа биз. Ингэж болохгvй. Бvсгvй минь чи нєхрийнхєє дурлалт эмэгтэй рvv хичнээн л их довтолно тєдий чинээ чамаас хєндийрч чамайг хайрлахаа болино. Чиний элдэвлэн аашлахаас зvрхшээж, сvvлдээ гэрээсээ хєндий амьдарч сурна. Эсвэл ганцаараа эсвэл дурлалт бvсгvйтэйгээ цагаа нєхцєєхийг хvснэ. Энэ нь чамд яавч сайн зvйл биш нь ойлгомжтой. Чамд буруу єгєхийн аргагvй л дээ. Цэцэг жимс шиг залуу сайхан насаа тvvндээ зориулж, бvхий л амьдралынхаа турш vнэнчээр зvтгэж. vр хvvхдийг нь єсгєж явахад яалаа гэж бусдын зvг хадуураваа гэж бодоход чамд гомдолтой байгаа нь vнэн. Гэвч та ухаантай хvн учраас ямар нэг аюул заналхийлж байгааг дvгнэж цэгнэх нь чухал. Гэнэт автагдсан сэтгэлийн хєєрєл чинь учирсан хоёрыг амар тайван байлгахгvй байхыг л шаардах байх. Тиймээс ганцаараа vлдээд би тэдний амьдрал дурлалыг хєндєж заналхийлснээрээ юунд хvрэх вэ гэдгийг бодохыг хичээ. Нєхєр маань нууц амрагтай болж намайг доромжлолоо гэж бодохоосоо илvv би ямар алдаа хийв. Нєхрийгєє єєртєє хайртай байлгаж чадаагvйн учир юунд байна. Би хэр хайрлаж халамжилсан билээ гэдгээ мартдаг. Энэ зуур царай зvсээ арчлах, гоёлын хувцсаа тохируулах гээд л олон олон юмыг анхаарахаа больсон байдаг. Нэгэн хэвийн харьцаа, нэгэн хэвийн хоол унд, vс зvс орчиндоо ямар ч шинэ соргог мэдрэмж єгєхєє болино гэдгийг санадаггvй. Бас залуу бvсгvйчvvл vр хvvхэд тєрvvлэхийн хvндээс ямагт залхдаг тул эр нєхрийнхєє хусэл тачаалыг хааж боож байдаг. Энхрийлэл янаглалаас аль болох зайлж зугтаадаг. Ер нь нэг гэрт ороод арван жил болсноос хойш эр эм хоёрт ямар ч шинэ сонин юм байдаггvй. Ядаж л бага насныхаа тухай яриад дуусчихсан байх жишээтэй, Ингээд л байж байдаг юм гэсэн нэгэн хэвийн ойлголттой. Амьдралд нь ямар ч нууцлаг зvйлгvй болсон байна. Тэгтэл тодорхой хэмжээгээр нууцлаг зvйл vлдээх, бий болгох нь хэрэгтэй юмаа гэдгийг чи яваандаа мэдрэх болно. Энэ бол хэвийн соёлтой харьцаатай гэр бvлийн ерийн л тєлєв, Нилээд уйтгартай нь мэдээж.

          Гэтэл зарим эмэгтэйн нєхрєє vргэлж элдэвлэж, vгээр єдєн хатгаж, ямар ч бvсгvйчvvлтэй холбогдоогvй байхад нь хардаж загнах ч юмуу, бvтэх бvтэхгvй элдэв юм шаардаж бvр залхааж гvйцсэн байх жишээтэй. Нєхєрт маань надаас илvv сайхан эмэгтэй дайралдаж тэр жаргаж магадгvй гэдгийг огт тєсєєлдєггvй. Яг л гэртээ тавьсан авдар сав, чихэндээ зvvж яваа ээмэг бєгж шигээ бодно. Тэгвэл эр хvн ямагт сонирхолтой амьдрахыг хvсэж, хайраар дутаж явдаг. Чамд нэгэнт шинэ соргог, нууцлаг зvйл vгvй болж ханиа ховстон татдаг увидсаа алдсан тул тvvнийг хаа нэгтэйгээс хайж эхэлнэ. Туvнд буруу єгєхийн аргагvй. Эрвээхэй, зєгий хvртэл ганц цэцгэн дээр суугаад байдаггvйтэй адил хорвоогоор дvvрэн цэцэгс найгаж байхад нэг нь илvv харагдаж тvvнийг vнэрлэж илэхийг хvсэх нь буруу гэж vv. Надаас сайхан хvvхнvvд зєндєє олон. Тэд миний нєхєр рvv харц чулуудахыг би зогсоож чадахгvй гэдгээ чи аль эрт бодсон байх л учиртай. Ингэж чи дvгнэж цэгнэж чадваас єєртєє буруу єгєх хэрэгтэй болно. Хайртынхаа хуслийг ямагт мэдэрч, єєрийгєє болон амьдралаа єдєр бvхэн шинэ соргог vйлдлээр тэтгэж явах байжээ гэж ойлговол тун сайхан. Хэрвээ ийм сэтгэгдэл чамд тєрдєгсєн бол нєхрийн чинь тэр тvр зуурын сээтэгнэл чамд тийм ч хvнд хэцvv зvйл биш санагдана. Гэр бvлийн ийм зєрчлийг маш ухаалгаар залж хєтлєх эрх одоохондоо чамд байгаа гэдэгт бvрэн дvvрэн итгэж болно л доо. Гэвч "Дур єєрийгєє голдоггvй, дунд чємєг сvvжээ голдоггvй" гэгчээр ямар ч бvсгvй хvн єєрийгєє голдоггvй. Би сайхан хvvхэн. Бусдаасаа юугаараа дутсан юм. Тvvнийг хайрлахаараа л нэг болсон. Энэ нєхєр жаргал даахгvй илvv харж намайг доромжиллоо гэж зэвvvцэх єшєє хорсолд автдаг л даа. Ийм эхнэрийн толгойд юу эс орох билээ. Би тvvнээс юугаараа дордох юм. Єрєвдєж тойлохоо больё. Єєр хvнтэй нєхцєж хариугаа авъя гэж бодон буруу замаар будаа тээх явдал бий. "Овоо босгоогуй бол шаазгай хаанаас суух вэ" гэдэг шиг vvнийгээ ид хав болгож нєхєртєє зориуд мэдvvлнэ. Хэрвээ ийм vйлдлээр хайртыгаа буцааж авна гэвэл гэнэн мєрєєдєл гэж хэлмээр байна. Нєхєр чинь vнэнч байж чадаагvйдээ дотроо эмзэглэж, энэ нэг хачин эргvvлэгээс яасхийн гаръя даа. Ханийхаа сэтгэлд дэмий юм хийчихлээ гэж бодож чамайг єрєвдєж хайрлаж явсан бол саяны чиний vйлдэл дайран дээр давс нэмнэ гэгчийн vлгэр болж "Ээ чааваас, ийм тэнэг амьтан байсан юм уу. Хохь нь. Тэгээд явж байг. Тvvний тєлєє харамсах хэрэггvй байж" гээд чиний хvлээснээс тун тайван мултрах боломж нээгдэх нь тэр. Энэ vйлдэл дэндvv явуургvйг чи ойлгосон байхаа ...

            Тэгээд яах юм бэ. Хайрт нєхрєє єєр эмэгтэйг эрхлvvлж энхрийлж явааг мэдсэн мєртєє нvдэн балай, чихэн дvлий явах юм уу гэж бачимдаж байгаа биз дээ. Харин тэгээд яах вэ.
            Миний нэг танил эмэгтэй нєхрийнхєє болзоот хvvхнийг мэдэхээр барахгvй бvр ойртон танилцаж, ааш зан, биеэ яаж авч явдгийг нь гайгvй сайн мэдэхийг хvсч л дээ. Тэгээд л тvvнтэй адилхан хувцаслаж, оо энгэсэг тавьж, цэх шулуун ихэмсэг алхааг нь хvртэл дууриах гэж хєглєсєн байна. Мєн тэр нууцлаг эмэгтэйг нєхрийг минь хаана урьдаг, ямар хоол хийж єгдєг гээд л олон олон зvйл чиний сонирхолыг татах нь мэдээж. Аягvй бол уран зургийн узэсгэлэн vздэгийг нь мэдэж аваад бvтэн сайн єдєр нєхрєє гэртээ єнжих гэж байхад нь хоёулаа уран зургийн vзэсгэлэн vзье гэдэг ч юм уу, театрт оръё гэх байх л даа. Тэгэхэд нєхєр чинь яагаад хvн амруулахгуй байгаа юм бэ. Би явахгvй гэж хэлнэ байх. Чи надтай болохоор хамт явдаггvй. Тvvнтэйгээ болохоор ... гэж битгий л хэлээрэй дээ. Тэгвэл нєхєр чинь шуудхан хувцаслаад л гараад явчихна. Нєхрийнхєє нууц амрагийг дууриах гэдэг vнэндээ шал дэмий жvжиг л дээ. Хэзээ ч чи тvvний хэмжээнд хvрч чадахгvй. Нєхєр чинь ч хvлээж авахгvй. Тэгж хvний доог тохуу болсонд орвол єєрийнхєєрєє л бай. Харин биеэ тордож сайхан хувцаслахыг хичээх нь зєв л дєє. Энэ бол чи єєрийгєє хувь хvн гэдгээ харуулах боломж юм.

           Магадгvй чиний нєхєр нууц амрагтай болсноороо чамаас шинэ юм олж харж зарим талаараа гэр бvлдээ илvv анхаарал тавьж болох л доо. Тэгэхээр чи сандраад гутраад байх хэрэггvй байгаа биз.
          Миний бодлоор ингэж элдэв ааш араншин хайж зовохын оронд дурлалт хосуудыг зvгээр л тайван орхиод vз Юу ч болоогvй юм шиг. Чи юу ч олж сонсоогvй хараагvй юм шиг бай. Шинэхэн амрагууд эхэндээ ямар ч зєрчилгvй янагшин дасаж байгаа ч гэсэн тэдний хооронд маргалдах, vл ойлголцох юм гарна. Тэр цагийг тэвчээртэй хvлээх нь хавьгvй дээр. Хайр дурлал, энхрийлэлд хэмжээ хязгаар байдаг гэдгийг чи санаж яваарай. Тэгэх тусмаа хамт амьдраагvй хоёрт гомдол, цєхрєл тунирхал хардлага аль аль нь бий. Чи нєхрєє сайн ажиглаарай. Гэртээ урам муутай орж ирэх, хоолоо идэхгvй буруу харж хэвтэх ч юм уу, шєнє нойр нь хулжих байдал байн байн харагдвал хайрт хvvхэнтэйгээ муудалцсан гэдэгт эргэлзэх хэрэггvй. Цаг хугацаа чиний ємнєєс бvхнийг хийчихжээ гэдэгт итгээрэй. Иймэрхvv харьцаа олон давтагдвал тэд хєндийрч эхэлж байна. Тэр бvсгvйд атаархахын хэрэг алга гэдэгтээ чи найдаж болно шvv. Тэдний дурлал ямар ч ахуй орчингvй зєвхєн сэтгэл, оюун санааны хийсвэрлэл тул чамаас хєндийрєхєєс ч амархан. Ийм vед чи хайрт ханиа зэмлэх биш бvр цоо шинээр хандаж сэтгэлийг нь жолоодоод vзээрэй. Яг л анх танилцаж байсан шигээ тун эелдэгхэн энхрий байхад л хангалттай. Ингэж тэсвэрлэснээр хайр дурлалаа, амьдралаа аварсан олон тохиолдлыг ярьж болно л доо. Чи сонссон л байх.

         Эсвэл нєхрийнхєє дурлалт бvсгvйтэй ойр дотно нєхєрлєж, байн байн гэртээ урь. Эмэгтэйчvvд ойлголцохдоо амархан шvv дээ. Энэ хэдийгээр чамд хэцvv ч гэсэн чи санасандаа хvрэхийн тулд тэвчихээс яах вэ. Дурлалдаа шатсан гэнэн хонгор бvсгvй чиний урилгыг дуртайяа хvлээж авна. Яагаад гэвэл нєхєртэй чинь хамт байх боломжийг алдахыг хvсэхгvй нь мэдээж. Нєхрєє орой ирэхэд нєгєє бvсгvйтэй нь байн байн л хамтдаа хvлээж байхыг бод. Нєхєр чинь эхэндээ жаахан цэрвэсэн ч гэсэн дотроо дуртай байна. Заримдаа салхинд хамт гаръя гэдэг ч юм уу. Аль болохоор ойр ойрхон уулзалдуулж хамт байхыг эрэлхийлж болно л доо. Чиний нєхєр эхэндээ дуртай байсан бол дараа нь гайхна. Яах гэж та хоёр дандаа хамт гvйгээд байгаа юм бэ гэж уцаарлах байх. Энэ бол сонирхол нь буурч байгаагийн илрэл. Чиний ялалт ойртож байна гэсэн vг. Тийнхvv нэгэн амралтын едєр нєхрєє тун тавлаг сайхан байхад нь нєгєєх бvсгvйгээ урих саналаа хэлээд vз. 
          - Чи намайг ганц єдєр амруулахгуй яах гээд байгаа хvн бэ? Энэ гэрт чинь заавал гадны хvн байх ёстой юм уу гэж илт дургvйцэнэ
          - Чи тэр хvvхнийг харах дуртай биз дээ. Тэр чиний хувьд гадны хvн биш байхаа гэж хэлэхэд чинь
          - Сайхан дарсыг хvн єдєр бvр уугаад байвал амтыг нь мэдэрнэ гэж vv гэсэн маягийн vг хэрвээ нєхрийн чинь амнаас унавал чиний ялалт ирснийх. Одоо амьдралыг чинь хэн ч хєндєж чадахгvй. Амгалан тайван байж болно гэдэгт бvрэн итгээрэй. Энэ бол vнэхээр чиний тэсвэртэй ухаалаг байсны хvч том ялалт юм шvv...

          Хонгор шувуухай минь бид нууц амрагтай болсон нєхєртэйгээ яаж
    харьцах вэ гэдэг дээр удаан тогтож ярилаа. Тэгвэл дурлалт хосыг салгах гэж яаран тэмцээд байх хэрэг байгаа юм уу. Нєхєр чинь яагаад єєрийнхєєрєє дурлаж, амьдарч болдоггvй юм бэ. Чи єєрєє санаанд нь хvртэл хайрлаж хайрлуулж чадаагvй байж хvсэл мєрєєдлєєс нь салгах гэж зvтгэхийн хэрэг vнэхээр байна уу. Нууцаар ханилсан бvхэн ухаангvй мунхаг, нvгэлтнvvд гэж хараахан vнэлж болохгvй л дээ. "Yйлийн vртэй миний л амраг vглээд дуулах нь зэвvvн байна. Оонын хоёр эврийг ороож хvлж болдоггvй. Орчлон хорвоогийн жамыг онхиос мартаж болохгvй" гэсэн гvн ухааны олон сайхан vгс, яруу найраг
    нууц амрагуудыг єрєвдєж хайрласан, бие биенээ эзэмдсэн ч эдэлж чадаагvй сэтгэлийн харуусалд нь уярч хайлсан байдаг. Тэгвэл чиний хайрт хvн єєр бvсгvйд сэтгэлийн жолоо алдсаныг нь элдвээр буруутгах хэрэг байгаа юм уу. Хэрвээ цаад бvсгvй нь нєхрийн чинь эд хєрєнгє болоод нэр тєрийг ашиглах хорон муу санаа євєрлєєгvй зvгээр л сэтгэл зvрхнийхээ дуудлагаар харилцан ханилсан бол єршєєн хайрламаар санагдаж болохгvй гэж vv. Чи нєхєртэйгээ тvрvvлж дэр нэгтгэснээрээ л илvv эрх эдэлж байгаа болохоос биш тэр бvсгvйн хайр сэтгэлийн дэргэд юу ч биш байж болно шvv дээ. Чиний хань ч тэр мєнєєх vл таних бvсгvй vр ч ялгаагvй. Чиний амьдралын тєлєє зvрхээ шархлуулж уйлж дуулж л яваа гэдгийг хэрвээ чи тунгаан бодвол лав єрєвдєх байхаа. Yнэндээ бол чи нєхрєє эдэлгээний морь шиг дэргэдээ барьсаар л байгаа. Хэдийгээр сэтгэл гундуу болсон ч хааяа хоёулаа инээж ярьж, амьдралаа зохицуулж, vе vехэн эрхэлж жаргаж л байгаа. Тэртэй тэргvй амьдралын бvх цаг хугацаа, эрх мэдэл, эд хєрєнгє чиний гарт чангаас чанга атгаастай байгаа.
    Чи vнэнхvv нєхєртєє хайртай л юм бол чиний замаас зайлж хаа холдох билээ дээ. Євдєж зовохдоо ч чиний гарыг харж, чиний л халамжийг vгvйлнэ. Сvvдрээ дэрлэх цаг ирэхэд чиний л гарыг дэрлэж, хамгийн сvvлд чамайг дуудаж цєхрєлтэйхєн, бас гунигтайхан хараад бурхан болно. Энэ харц бол би чиний мэдэлд, зєвхєн чамд л байсан шvv, намайг єршєєгєєрэй гэсэн уг. Залуу халуун явах цагт нь тvvний сэтгэлд хайртай дотно бvсгvй байсан байлаа ч, євгєрч хєгшрєх, vхэх мєхєхийн цагт тvvнийхээ барааг харах байтугай сураг ч сонсохгvй. Сонсохсон гэж ч сэтгэл сэмрэхгvй. Тvvнийгээ мартъя гэж мартаагvй
    ч замын салхи аль хэдийнээ холдуулсан байх болно. Чи бол тvvний цор ганц тvшиг, цорын ганц хайрт нь мєн. Яагаад гэвэл чамайг л эхнэр минь болооч дээ гэж гуйсан. Єєр хэнийг ч биш. Нууц амрагаа хэзээ ч тэгж гуйж зvрхлээгvй гэдэгт чи итгээрэй...Тэгвэл салаа замын уулзварт учирч нєхєрт чинь дурласан бvсгvйд юу байгаа юм бэ. Чи бод доо. Нєхрийг чинь нууцхан энхрийлсэн сэтгэл, хамт байж чадаагvйн хясал гунигаас єєр юу ч байхгvй. Дурлаж хайрласан хvнээ эхнэрийнхээ хєнжилд байсаар байгааг мэдэрч, хvлээн санаж, мєрєєдєхєєс єєр эрх мэдэлгvй яваа хунийг чи жаргалтай эмэгтэй гэж арай ч хэлэхгvй байхаа. Залуу танхилхан явахдаа чиний нєхрийн сэтгэлийн гэгээ байсан тэр бvсгvйд єтєлж эмгэрэхийн цагт нь юу vлдэнэ гэж чи бодож байна. Гомдол цєхрєлєєс єєр гялайх ч юм vлдэхгvй. Насны тєгсгєлд хайрлаж дурлаж явсан хvнийхээ толгойг тvших байтугай, хєдєєлvvлж нутаглуулахад нь очиж. нулимс  унагах ч эрх тvvнд байхгvй. Чи санаж байна уу. Санахгvй бол заавал олж уншаарай. Т Драйзерын Женни Герхардт хатагтай хамгаас хайрт хунийхээ ариун онгоны хайрцагт гар хvрэх байтугай, холоос харах эрхгvй vлддэг. Яг л ийм байдаг даа. Энэ бол нууц амрагуудын эмгэнэл юм. Тэд зєвхєн сэтгэлээ дулаацуулж, сэтгэлээ хучиж явдаг хvмvvс. Тэгтэл сэтгэл гэдэг хичнээн хийсвэр билээ дээ. Ингээд бодохоор тэр хєєрхий дурлалт бvсгvйд биш чамд атаархмаар байгаа биз. Чи юу гэж бодож байна...

          Энэ бvх ярианы дараа чи лав тайвширсан байхаа. Би тэгээсэй л гэж хvсэх юм. Учир шалтгааны холбоогvй юм орчлон ертєнцєд байхгvй болохоор та гурвын учрал, хувь заяа ийм л байсан биш уу. Одоо тэр эмэгтэй чиний єрсєлдєгч дайсан биш харин чиний нэг тал. амьдралын чинь тусгал болсон байх гэж би найдаж байна. Тийм болохоор эмзэгхэн бvсгvй минь: мєнхийн vргэлжлэлгvй хааяахан уулзаж баясдаг хэдхэн хормынх нь тєлєє тэгтлээ бухимдаж, оюун ухаанаа барж тэрсэлдэхийн хэрэг байжуу. Чи уужирч, уучилж сайн бодоорой л дээ. Одоо чи нууц амрагтай болсон нєхєртэйгээ иймэрхvv єнгєєр харьцах юм байна гэдгийг ухаарч олон талаар эрэгцvvлэхээр болсон гэдэгт би итгэж байна.

           Хэрвээ єєрєє нууц амрагтай болчихвол яах вэ гэж бодож байгаа байх л даа. Яг тэгж бодож байгаа. Чи бол их сониуч хvн. Би чамайг мэдэлгvй яахав. Бvсгvй минь хэрвээ чи нууц амрагтай болсон бол чиний амьдралын хариуцлага улам их болж чи улам эрчимтэй илvv тэвчээртэй, ухаалаг байх хэрэгтэй болно гэсэн vг. Чи зєвхєн гэр бvлээ зохицуулж, vр хvvхэд, нєхєр ханийхаа ээж байсан бол єєр нэг эрх танхил хvvтэй болсон гэж ойлгож болно. Тvvнийг хайрлах маллах гэдэг хэдэн хvvхэд єсгєж єндийлгєхєєс ч хэцvv гэж л хэлэх байна ... Ємнє нь ярилцсан нууц амрагуудын сэтгэлийн зовлон, хvсэл мєрєєдєл адил боловч эр хvн єєрийнхєє сэтгэлтэй хvvхнээсээ илvv ихийг шаарддаг. Юуны ємнє vнэнч байхыг, бас маш их анхаарал халамж хvсдэг. Тэр бvхэнд тэвчээр цаг гаргана гэдэг амаргvй. Тэгэвч чи єєрийнхєєрєє л тvvнийгээ хайрлаарай. Сэтгэлээ, зvрхээ чагнаж байх хэрэгтэй. Хайртынхаа эхнэр хvvхэдтэй орооцолдож, тэх тусмаа эхнэрийнх нь талаар сайн муу ямарч єнгєєр яриа єдєх хэрэггvй. Болж єгвєл асуугаад ч яахав   Эр хvн мєнєєх л єєртєє итгэлтэй, бардам зантай чанараараа хэдийгээр эхнэр нь олон юмаар сэтгэлд нь vл хvрсэнээс болж чамтай холбогдож яваа ч тvvнийгээ хvнд мэдvvлэх хэлэх дургvй байдаг. Эр хvн хайрандаа шатаж явахдаа чамгvйгээр амьдарч чадахгvй. Хэзээ нэгэн цагт эхнэр хvvхдийнхээ амьдралыг зохицуулж байгаад чамайгаа авч сууна. Тогоогоо бариулж жаргана гэж хэлэх боловч тэр бvх энхрий санаа, vг нь гэртээ ормогцоо сарниж, эхнэрийнхээ царайг харах болно. Залуу танхил явахдаа эхнэртээ толгойгоо мэдvvлж эцэс хойноо толгойгоо тvшvvлдэг гэдгийг би чамд хэлсэн. Тvvнээс гадна эхнэр гэр бvлийнх нь талаас чам уруу ирэх гvтгэлэг доромжлол, хараал зvхлийг чи бас л тэвчих болно. Эхнэрийнхээ vгэнд итгэхээс чиний vгэнд итгэх нь юу л бол. Одоо дахиад хэлье. Тvvний хvлээсийг тийм ч амархан сулруулах боломжгvй л дээ, Ємнє нь чамд хэлсэн тэр олон ов мэхнээс эр хvн тийм ч амар гараад ирэхгvй нь мэдээж. Хайр нь vнэн ч зориг нь мохоо байдаг юм. Ямар сайндаа л эр хvнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн vг гарах вэ дээ. Тийм болохоор тvvнд нэг их найдлага тавьж, ихээхэн сэтгэлийн хvч горьдох нь илvvц бизээ. Yнэхээр чиний амраг чамд хэрэгтэй. байж байх нь дээр санагдсан бол зєвхєн єєрийнхєєрєє хайрлаж, єєрєє зохицуулж, маш их тэвчээр гаргах хэрэгтэй болно л доо. Иймэрхvv єєх ч биш булчирхай ч биш харьцаа чамд дэндvv утгагvй, уйтгартай санагдаж байгааг би ойлгож байнаа. Тэгэвч энэ нь яах аргагvй vнэн гэдгийг нууцлаад ч яах юм билээ дээ.

          Харин би чамдаа дотночлон хэлэхэд эхнэртэй хуний нууц амраг битгий болоорой. Би чамайг тэгж зовохыг чинь харж сонсмооргvй байна. Атаа хорсол, муу хэл ам чамайг идэж, чи л шаналан зовохоос єєр хэн ч зовохгvй. Чиний амраг хархvv чамд хамаг сайхан бvхнийг амлаж, сэтгэлийг чинь нялхруулж энхрийлдэг ч гэсэн эцсийн эцэст эхнэр хvvхэддээ л vлддэг. Тvvний зvрх, чиний євєрт байхдаа ч гэр бvлийнхээ тєлєє цохилж байдаг юм Энэ vнэн шvv. Ялдамхан бvсгvй минь. Баяртай, чамайг vнсье. Чи хувь заяагаа нууц амраггvй хєтлєхийг хичээгээрэй. Хувь тавилан чиний тєрсєн одноос шалтгаантай хэдий ч хувь заяаны хэсэгхэн хормоо хvн єєрєє хєтлєх боломж байж болно. Нууц амрагийг ч адил ...

     

    ХУВЬ ЗАЯАГ ТОДОРХОЙЛОХ ХОРОМ

             Yл таних бvсгvй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргvйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хvч єгєх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерєєсєє анзаараагvй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргvй хоёрт оршдог. Нэгэн бодлын санаатай нєгєє бодлын санамсаргvй юм даа. Тэгэхээр бид  хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай   минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хvсэж байж ч мэднэ. "Бvх юм урсан єнгєрч байдаг учраас аливаа юм оршин байхын зэрэгцээ бас эс оршино Тиймээс бидний энэ харилцаа ч тодорхой цаг хугацаа, тодорхой орон зай/ орших юм гэвэл чи эргэлзэхгуй бизээ. Энэ бол бидний хувь заяаны шугам руу орж ирсэн хэсэгхэн хором л доо. Чи тэр єдєр электрон шуудангийн хаягаар над руу хандаагvй бол би иймэрхvv санаархал ирж л байдаг гэж бодоод анзааралгvй єнгєрєєх бол энэ сайхан хормыг алдах байсан. Yнэхээр шvv бvсгуй минь. Тэгэхээр "Тєрсєн єдрийн тєєрєг гарсан єдрийн гариг мэднэ' гэдэг хувь заяаны голч шугам болох тєєрег тавилангаас гадна энэ хооронд чамд тохиолдох санамсаргуй болоод зайлшгvй хормуудыг мэдэрч хамгийн шийдвэртэй зєв алхмуудыг хийгээсэй гэсэндээ би энэ захидлыг бичиж байна. Бурхан Буддагийн номлолд vйл лай хийгээд ереєл тавиланг биднээс vл шалтгаалан од эрхэсийн нєлєєллийн хvчин дор шийдэгддэг гэж номлодог. Yvнийг би зарим нэг талаар зєвшєєрнє. Yнэхээр хувь заяа цаанаасаа зурагдсан мэт. Тvvнийг санаснаараа хєдєлгєж дийлэхгvй юм шиг байдаг л даа. Тухайлбал чи царай муутай тєрсєн бол чиний амьдрал одоогийнхоос єєр байх л байсан. Эсвэл аливаа юманд зєв чанд шийдвэр гаргаж чаддаггvй байсан бол хувь заяа чинь єєрєєр эргэх байсан.  Чиний царайлаг, ухаалаг тєрсєн нь удамшлынх. Yvнийг чи єєрчилж чадахгvй. Єнєє vед гоо сайхны мэс заслаар царай муутай хvн ч гоё хєєрхєн болж болно гэж чи хэлэх байх л даа. Гадна тєрхєє еєрчилж чадлаа ч эцэг эхийнхээ єгсєн оюун санааг єєрчлєх боломжгvй юм. Энэ бол мєнєєх хэзээ ч хааш нь ч эргvvлж боломгvй хувь тавилан мєн. Тэгтэл хунээс єерєєс нь хамаарахгvй vйл явдлууд хувь тавиланг єєрчилж байх нь олонтаа.  Yvнийг чи анзаараагvй байж болно. Анзаараагvй учраас миний энэ санааг дэмжихгvй байхыг" би vгvйсгэхгvй л дээ. Энд би хувь хvн тєдийгvй хvний оршин тогтнодог нийгэм, бvр орчлон ертєнц хvртэл хувь тавилантай байдаг. Энэ нь зайлшгvй ба санамсаргvйгээр хvний хувь заяанд нєлєєлдєг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ сайтар тунгаан ажиглавал нийгмийн хєгжлийн олон олон vйл явц, хvний хувь тавиланд нєлєєлж байгааг мэдрэх боломжтой л доо. Би саяхан нэг ном уншлаа.   Тэр зохиолын гол баатрын нэрийг Намжилмаа гэдэг тэр vнэхээр сэтгэл булаам эмэгтэй. Тvvний тунамал хар нvд, нумалсан єтгєн хємсєг, гунхсан сайхан биеийг эргэж харахгvй єнгєрєхийн аргагvй. Тэрбээр хайрт хvнээ ардын цэрэгт мордуулахдаа мєнєєх л сайхан нvдээрээ нар хирттэл мишээж, цагаан сvvнийхээ дээжийг єргєєд vлдсэн. Энэ vе бол тvvний сэтгэл сvv шигээ цагаахан аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч хар дайнаас хань нь эргэж ирсэнгvй. Энэ дайн тvvний амьдрал болоод ариун сайхан сэтгэлийг орвонгоор нь эргvvлж орхих юм. Yvнээс хойш Намжилмаа бvсгvйн зовлонт хvнд амьдралын жилvvд ургэлжилнэ. Хоёр єнчин хvvхэдтэй хvний бvсгvй vр-амьдралын шуурга, давалгааг сєрж, сэлж гарахад ямар хэцvv байх нь ойлгомжтой. Єрєвдєлтэй хvнд амьдрал, дэндvv сайхан сэтгэл байсан. "Могой боолт" гэдэг нь номыг чи уншаарай. Дайн болоогvй бол Намжилмаагийн амьдрал ямар байхыг чи бод доо. Дайныг Намжилмаа урьж залж авчраагvй. Тэгэхээр дайн бол тvvний хувь заяа яав ч биш. Би ингэж л бодсон. Чи ч гэсэн дайн бол тvvний хувь заяа биш гэдэгт эргэлзэхгvй байх аа. Бас энэ нийгэмдээ гайгvй сайн бvтээл туурвисан миний найз эрдэмтний бие муудаж гадаадад эмнvvлэх боллоо, Мэдээж асар их мєнгє хэрэгтэй болох нь ойлгомжтой. Yvнийг бидэн шиг социализмын vеийн сэхээтнvvд гаргаж чадах билvv. Ёстой л санасны гарз гэгч нь болно биз дээ. "Багшийг мушгивал эрдэм гарна. Бандийг мушгивал баас гарна" гэсэн vг байдаг даа. Yнэхээр миний нєхрєєс эрдэм л гарах байсан. Харин тvvний шавь мєнгє гаргасан. Багшийгаа гvйцэж тvрvvлэх байтугай хормойд нь чирэгдэж яваа банди яагаад мєнгєтэй болов. Энэ бол бас л манай нийгмийн оюуны vнэлгээний доод тvвшин, эдийн засгийн бодлого, мєн чанар. Санамсаргvй хувь тавилангийн эргэлт юм. Yvнийг нийгмийн хєгжлєєс шалтгаалах хувь заяаны нєлєєлєл гэвэл чи зєвшєєрєх vv. Тухайн нийгмийн зайлшгvй ба санамсаргvй vйлдлvvд хvний хувь заяаг ийнхvv єєрчлєхєєс гадна ихэнх тохиолдолд хэсэгхэн хормоос шалтгаалах зvйл маш их байдаг. Та ямар хормын тухайн яриад байнаа гэж магадгvй. Тухайлбал Клеопатрагийн хамар их муухай байсан бол ертєнц маш ондоо байх байсан. Бонапартын цэргийн их буу арван минут хожимдоогvй байсан бол Франц болон Налолеоны хувь заяа, Европын хувь заяа ч єєр байх байсан. Анд нєхєр Чингис Жамух хоёр адуу хонины бэлчээрээс болж тэр єдєр салж нvvгээгvй бол Монголын эзэнт улсын хувь заяа ч єєр байж болох. Хэрвээ Монгол улсын ухаант хєвгvvн Ш. Отгонбилэгийн сууж явсан онгоцны жолооч хормын тєдий буруу шийдвэр гаргаж суулт хийгээгvй бол Отгонбилэгийн болон бусад олон сайхан хvмvvсийн хувь заяа гэнэт эргэхгvй байсан. Маш санамсаргvй юмнаас хvний хувь заяа єєрчлєгдєне. Яг л хар дарсан зvvд шиг. Магадгvй чи миний хэлснийг vгvйсгэж, тийм л тєєрєгтэй байсан. Отгонбилэгийн шороо тэнд л пурхийсэн гэж маргаж болох л доо. Дайн дажин, байгалийн гамшиг, осол эндэгдэлтэй адил эргэлт гардаг. Би чамд нэг тvvх яръя. Хэдэн жилийн ємнє би нэг эмэгтэйтэй дотно харьцаа тогтоохыг хvслээ. Нилээд чармайлт гаргасан хэдий ч амжилт муутай. Yнэндээ бол итгэл алдарч байлаа. Зєєлєн бороо шивэрсэн нэг л намуухан дvнсгэр орой байсан юм. Магадгvй, тэр хаврын анхны бороо ч байсан байж мэднэ. Орой хамт хооллож байхдаа бvсгvйн харцанд намайг хvндэтгэсэн зєєлєн єнгє илрээд ирэхийг би ажихдаа ялалт тун ойрхон ирснийг мэдэрсэн Юунаас болж тэр харц уярч зєєлєрснийг мэдэх аргагvй. Миний яриа ч юм уу, гарын хєдєлгєєн, харц ч юм уу, эсвэл гадаа шиврэх борооны намуухан чимээ, ярианы єнгє аястай дvйцсэн ч байж болно. Эсвэл бvсгvй маань гэр орон, ажил дээрээ тавгvйтсэнээс болж миний урилгыг хvлээн авсан байхыг vгvйсгэх аргагvй юм, Ямар ч байлаа гэсэн тэр орой бид хамт суугаагvй бол, тэр хормыг зєв ашиглаагvй бол би ялалтанд хvрэхгvй байсан. Тэгэхээр хэсэгхэн агшин ч санамсаргvй явдал ч хvний хувь заяаг єєрчилж болдог юм гэдэгтэй чиний санаа нийлэх байхаа. Хувь заяагаа хєтєлж санасандаа хvрэхэд хэтэрхий оройтжээ гэж олон хvн харамсан боддог. Эсвэл заяа тєєргєєрєє л болог гээд амьдралаа зєнгєнд нь орхиж гэлдэрдэг. Ингэх хэрэггvй ээ. Хэдийгээр хvн байгалийн нэг хэсэг болоод тvvний хуулинд захирагддаг ч єєрийгєє таньж, єєрийгєє жолоодохыг хичээгээд vз гэвэл чи лав зєвшєєрнє байхаа. Хvн адгууснаас онцгойрох гоц ялгаа нь єєрийгєє жолоодож, ирээдvй хойчоо тєсєєлж, бас мєрєєддегт оршино.

          Хонгорхон бvсгvй минь. Хэтэрхий оройтжээ гэж битгий л хэлээрэй. Аливаа юмыг эргэлзэлгvй бас хойшлуулалгvй шийдэж байгаарай. Тэгвэл чиний амьдрал илvv сонирхолтой байх болно Єчуvхэн хором ч гэлээ чамд аз жаргал бэлэглэдэг юм шvv. Баяртай. Чамайг vнсье. Тэгвэл хувь заяаны энэхvv хормын нэгээхэн хэсэг болох зовлон жаргал аль аль нь маш харьцангуй юм л даа.


    Үзсэн тоо:726